Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01764

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01764

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

НэхэмжлэгчБ.Б-ын ,

 

Хариуцагч“М Х С” ХХК-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10,197,311 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбоотой зардал 80,000 төгрөг, урамшуулал 704,545 төгрөг, нийт 10,981,856 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай .

 

ؿнэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Д.У, шүүх ху С.Т.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/459 дугаар тушаалаар бүтэц орон тоо, чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан болно. Энэхүү шийдвэрийг ”М Х С” ХХК биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэн 2017 оны 06 сарын 06-ны өдөр “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан. Иймд Шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул “М Х С” ХХК-аас шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон хугацааны хоорондох 197 хоногийн цалин болох 10,197,311 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд зарцуулсан албадах ажиллагааны зардал 80,000 төгрөг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутгагдсан 704,545 төгрөг, нийт 10,981,856 төгрөгийг “М Х С” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б.Бын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжпэгч Б.Б нь тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлүүлэх тухай нэхэмжпэл гаргасныг эс зөвшөөрч байна.

1.   Тус шүүх Б.Бын нэхэмжпэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. ”М Х С” ХХК уг шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Б.Б нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацааны нөхөн олговорыг гаргуулахаар шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчиж хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж нэхэмжпэл гаргасан байна гэж үзэж байна.

Компанийн удирдлага 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шинээр томилогдсон бөгөөд Б.Быг шүүхэд нэхэмжпэл гаргасан, шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/13097 тоот албан бичгээр мэдсэн бөгөөд Б.Бтай уулзахад МҮОНРТ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа тухай мэдсэн. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ”М Х С” ХХК нь шүүхийн шийдвэрийг мэдсэн даруйдаа биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаж шийдвэр гүйцэтгэлийн дансанд нөхөн олговорын мөнгийг шилжүүлсэн.

2.     Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэмжпэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Б.Б нь ”М Х С” ХХК-иас чөлөөлөгдсөн даруйдаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизид ажилласан нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн архивын лавлагаагаар нотлогддог.

3.     Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд ажиллагааны зардлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2002 оны Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг нэхэмжлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан байх тул уг зардлыг ”М Х С” ХХК хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Ш

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь ”М Х С” ХХК-нд холбогдуулж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр биелүүлэн ажилд томилсон өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсний зардал 80,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшуулал 704,545 төгрөг, нийт 10,981,856 төгрөгийг гаргуулах, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Х ”М Х С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан нь богниносгосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад зардалурамшууллыг тус байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөр авагч төлдөг учир уг зардлыг бид хариуцах хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Б.Быг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 00467 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэрт давж заалдах шатны журмаар хянуулахаар зохигчид гомдол гаргаагүй байна. /хх-ийн 4-6 дугаар талБ.Быг “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/237 тоот тушаалаар Компанийн Олон улсын бизнес хөгжлийн газрын Мэдээлэл технологийн хэлтсийн ажилтнаар томилсон байх боловч нэхэмжлэгч Б.Б өнөөдрийн байдлаар уг ажилд ажиллахгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих хөдөлмөрийн маргааныг дурдан жагсаасан байх ба 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан. Улмаар мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд маргааны талаар гомдол гаргах богиносгосон хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг. Эдгээр зүйл, заалтын дагуу Хөдөлмөрийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар үүсгэсэн хөдлөмөрийн маргаан нь эрх зөрчигдсөн буюу зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шийдвэрлэвэл зохих маргаанд хамаарна.

 

Нэхэмжлэгч Б.Б Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас биелүүлэхийг шаардах хууль зүйн боломжтой болсон үеэс буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс хариуцагч татгалзсан эсхүл сайн дураараа биелүүлэх хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гомдол гаргах эрх үүссэн гэж үзэх үндэстэй байна.

 

Иймд ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10,197,311 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар бүр шимтгэл хураамж төлсөн бичилт хийлгэх үүрэгтэй байдаг. Хариуцагч “М Х С” ХХК нэхэмжлэгч Б.Быг Мэдээлэл технологийн хэлтсийн ажилтнаар ажилд томилсон байх хэдий ч тус албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй, дээрх хугацаанд Б.Б нь Монголын радио телевизэд ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа юм.

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбогдуулан гарсан зардал 80,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлсөн урамшуулал 704,545 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.3-т Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ. гэж, 82.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж төлбөр авагчид олгоно. гэж заасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардал байх тул тухайн зардлыг төлөх эсэх талаар төлбөр авагч сонголт хийх хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу төлбөр авагч Б.Баас урьдчилан гаргуулсан 80,000 төгрөгийн зардлыг төлбөр төлөгч буюу хариуцагч “М Х С” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 83 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшуулал 704,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшууллыг төлбөр төлөгч нөхөн гаргах үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчид ногдуулаагүй байх бөгөөд энэ нь урамшуулал ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын үндсэн мөн чанарын ялгаатай байдалтай холбоотой гэж үзэх үндэстэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал буюу 80,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Х С” ХХК-аас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгох үндэстэй байна.

 

115 115.1, 115.2.2, 116, 118 뿿

 

ТОГТООХ НЬ:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу хариуцагч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-аас 80,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, պ 69 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Х С” ХХК-аас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, , энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

د .БАЯРМАА