Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01455 

 

2017 оны 05 сарын 22               Дугаар 181/ШШ2017/01455                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо,*******, ... 0 тоотод байрлах, 0 тоот регистрийн дугаартай, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, ... гудамж 00 байрлах,0 тоот регистрийн дугаартай, М ХХК-д холбогдох

»

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21.766.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, О.Б, М.Г, хариуцагч М ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, О.Б, М.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИХХК нь М ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Бетон зуурмаг нийлүүлж эхэлсэнээр төлбөрийн 70%-ийг дансаар буюу бэлнээр тооцоо хийж, үлдэгдэл 30%- ийг бартерийн аргаар тооцох, үүргээ биелүүлээгүй бол 05 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон. Гэрээний дагуу манай компани 108.963.780 ж төгрөгний бараа бүтээгдэхүүн нийлүүлж хариуцагч тал 94.467.380 төгрөгийг төлж,

  1. төгрөгний төлөлт хийгдээгүй үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т худалдан авагч бүтээгдэхүүний үнийг тогтоосон

 

и

Text Box: иСС66

 

 

хуацаанд төлөөгүй бол алданги төлөхөөр тохирсон дагуу, хариуцагч М ХХК-иас үлдэгдэл төлбөр 14.469.400 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 7.270.200 төгрөг, нийт 21.766.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Г.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр компанийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 3.3 дахь заалтад зааснаар “Бетон зуурмаг нийлүүлж эхэлснээр төлбөрийн 70%-ийг дансаар буюу бэлнээр тооцоо хийж, үлдэгдэл 30%-ийг бартерын аргаар тооцоо хийнэ” гэж заасны дагуу төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж ажилласан болно. Бартерын хэлбэр /бараа солилцоо/-оор төлөх 30% буюу 108.963,780 төгрөгнөөс 94.467.380 төгрөгийг гэрээнд заагдсаны үндсэн дээр бараа хэлбэрээр цаг хугацаанд нь барагдуулсан. Одоо 14.496.400 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гэрээнд зааснаар бартерын аргаар тооцоо хийх буюу манай компани эмийн компани тул уг үнийн дүнд эм нийлүүлэх боломжтой. Анхнаасаа бид хүлээн зөвшөөрч уг үнийн дүнд эм санал болгоход барааг гэрээнд тусгагдаагүй шаардлагын улмаас /зөвхөн нэг төрлийн эм, бараа авах сонирхлоос шалтгаалан/ төлбөрийн асуудал дээр маргаан үүсгэж төлбөрийн хуваарийг нэхэмжпэгч тал өөрсдөө зогсоосон. Иймд төлбөр хугацаандаа төлөөгүй анз, алданги нэхэж байгаа нь ёс зүйгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Мөн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээр бараа солилцоо буюу бартерын хэлбэрээр барагдуулах хэсэгт анз буюу алданги тооцох заалт байхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага буюу алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

И ХХК М ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн билэлтэд 21.766.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлийн гэрээ байгуулан, бетон зуурмаг нийлүүлж эхэлсэнээр төлбөрийн 70%-ийг дансаар буюу бэлнээр тооцоо хийж, үлдэгдэл 30%-ийг бартерийн аргаар тооцох, үүргээ биелүүлээгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлж бичгээр байгуулсан, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажсан,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж хийсэн гэрээ байна.

Гэрээний дагуу И ХХК 108.963.780 төгрөгний бараа бүтээгдэхүүн ** нийлүүлж хариуцагч тал 94.467.380 төгрөгийг /бараа солилцоо оролцуулан/ төлж,

  1. төгрөгний үлдэгдэлтэй гэж уг мөнгийг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 7.270.200 төгрөг, нийт 21.766.600 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин хариуцагч М ХХК 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлийн гэрээ байгуулсан, гэрээний 3.3-т зааснаар бүтээгдэхүүн нийлүүлж эхэлснээр төлбөрийн 70 хувийг дансаар буюу бэлнээр тооцоо хийж, үлдэгдэл 30 хувийг бартерын аргаар тооцоо хийнэ гэж заасны дагуу төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж ажилласан, 14.469.400 төгрөгний үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч гэрээний дагуу бартерын аргаар буюу олон нэр төрлийн эм санал болгож жагсаалтаар өгсөн тул эмээр тооцож өгнө, харин нэхэмжлэгч талаас зөвхөн нэг төрлийн эм, бараа авах сонирхлоос шалтгаалан

  1. төгрөгийн төлбөрийн асуудал дээр маргаан үүсгэж төлбөрийн хуваарийг нэхэмжлэгч тал өөрсдөө зогсоосон тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч М ХХК 14.496.400 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь бетон зуурмагийн төлбөрийн тооцооны баримт /хх 6 дугаар тал/ болон ** хариуцагчийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.3-т... Бетон зуурмаг нийлүүлж эхэлснээр төлбөрийн 70 хувийг дансаар буюу бэлнээр тооцоо хийж, үлдэгдэл 30 хувийг бартерын аргаар тооцоо нийлнэ гэж заасан байх тул хариуцагчаас

  1. төгрөг буюу уг үнийн дүнд тохирсон М ХК-ийн нийлүүлжбуй эмнээс тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т...”Худалдан авагч бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй бол худалдагчид тийнхүү хугацаа хожимдуулсан үнийн дүнгийн 0.5 хувийн анз /алданги/ төлнө” гэж заажээ.

Хариуцагч тал анхнаасаа дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрч эм санал болгоход /зөвхөн нэг төрлийн эм, бараа авах сонирхлоос шалтгаалан/ төлбөрийн асуудал дээр маргаан үүсгэж төлбөрийн хуваарийг нэхэмжпэгч тал өөрсдөө зогсоосон тул алданги төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний 3.4-т... бетон зуурмагийн төлбөрийг 2 дахь бетон зуурмаг нийлүүлэхээс өмнө барагдуулна гэж заасан байх ба бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн, түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 01, 03 ** дугаар сарын 11, 03 дугаар сарын 16-нд төлбөр төлснөөс хойш тооцвол 1 жил 1 сар 20 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжпэгчийн Иргэний хуулийн 232.4-т... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч

болохгүй” гэж заасны дагуу /14.469.400:2/=7.234.700 төгрөгийг алдангид нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна. Нэхэмжпэгч нийт гүйцэтгээгүй үүрэг 14.469.400 төгрөгнөөс 50 хувийн алданги тооцохдоо 7.270.200 төгрөг гэж тооцооны

 

 

Иймд хариуцагч М ХХК-иас үлдэгдэл төлбөр

  1. төгрөг, алданги 7.234.700 төгрөг, нийт 21.704.100 төгрөгийн үнэ бүхий эмийг гаргуулж, И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62.500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 21.704.100 төгрөгийн үнэ бүхий эмийг гаргуулж, И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62.500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэг И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.532 төгрөгнөөс 266.470 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 95.162 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч М ХХК-иас 266.470 төгрөгийг гаргуулж, И ХХК-д олгосугай.
  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.