Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01574

 

2017 оны 05 сарын 31 өдөр Дугаар 181/ШШ2017/01574 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжпэгч:  ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0 онд төрсөн, 0 настай, эрэгтэй, ЧК:0 тоот регистрийн дугаартай, Х овогт Б.Б-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, Соёлын төв өргөө, 0 дугаар давхарт байрлах, Ш-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Б.Б-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Г-, хариуцагч Ш-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ч, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагадаа: Б.Б миний бие Монгол Улсын Багшийн дээд сургуулийн газар зүйн ангийг 1989 онд төгсөж, Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр тасралтгүй 26 жил ажиллаж байгаад Ш-ийн ерөнхийлөгчийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирлаар томилогдон, улмаар ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинтэй 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 05 тоот гэрээг 4 жилийн хугацаатай байгуулан, үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байсан. ШУА-ийн ерөнхийлөгчөөр 2016 оны 10 дугаар сард Д.Р сонгогдон 2016 оны 12 дугаар сард ШУА-ийн харъяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн баталсан. Дээрх журмын 2.2-т... Захирлаар ажиллаж байгаа эрдэмтэн нэр дэвшсэн тохиолдолд ажпын үр дүн, хамтран ажиллах гэрээний биелэлтийг тэргүүн ээлжинд харгалзан үзнэ, 3.4.3-т... Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ..., 4.1-т...

^ Эрдмийн хамт олны саналыг харгалзан ШУА-ийн ерөнхийлөгч харьяа байгууллагын захирлыг томилох тухай тушаал гаргаж, Академийн тэргүүлэгчдэд

СС6661

 

 

мэдээлнэ, 4.4-т дараахь тохиолдолд захирлыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэрийг ШУА-ийн ерөнхийлөгч гаргаж болно. Үүнд 4.4.1-т... “Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заасан. Энэхүү журмаар бол ажлаа хангалттай сайн хийж, ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байгаа захирлыг чөлөөлөх үндэслэлгүй байна. Гэтэл шинэ журмын дагуу гэх нэрийдлээр хүрээлэнгийн захиралд нэр дэвшигчийн хөтөлбөрийг хамт олноор хэлэлцүүлэх, нууц санал хураалтыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд захиралд нэр дэвшсэн 4 хүнээс Б.Б 52, Д.Б 47, Б.О 16, Я.Ж 8 хүний саналыг тус тус авсан байна. Журмын дагуу олонхийн буюу 52 санал авсан Б.Б, 47 санал авсан Д.Бнарын нэр бүхий Г-ийн захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх хурлын тооллогын комиссын 2 тоот тогтоолыг ШУА-д хүргүүлсэн. ШУА-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар хамт олны олонхийн саналыг авсан намайг бус надаас цөөн тооны санал авсан Б.Б-г Г-ийн захирлаар томилсон байна. Энэхүү үйлдлийг ШУА-ийн ерөнхийлөгчтэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцалсан, өөрсдийн баталсан “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам"-ыг зөрчиж, хамт олны саналыг үл хүндэтгэсэн шийдвэр гэж үзэж байна. Миний бие дээд сургууль төгссөнөөс хойш тус хүрээлэнд тасралтгүй ажиллаж, Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалж, өөрийн хэлний болон мэргэжлийн чадвараа ашиглан Монгол Улсад Газарзүй- геоэкологийн шинжлэх ухааныг хөгжүүлэн, Америк, Орос, Канад, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орны холбогдох байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг өрнүүлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байсан юм. Хүрээлэнгийн эрдмийн хамт олон ч гэсэн ажлын ахицтай энэ байдлыг харгалзан надад илүү олон санал өгсөн гэж бодож байна. Иймд ШУА-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй д тооцож, намайг урьд эрхэлж байсан Г-н захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Б.Б Ш-ийн ерөнхийлөгчийн ажпаас халсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “....Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба. хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах талаар заасан байдаг. Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Г-ийн захирлаар 4 жилийн хугацаатай томилогдож, ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээнд гарын үсэг зурж, гэрээгээ 4 жилийн хугацаатай байгуулсан. Тэдний хооронд байгуулсан гэрээний 7-д... Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хугацаа хожимдуулсан, чанаргүй биелүүлсэн тохиолдолд гэрээг дуусгавар болохоор заасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газарзүй-Гео-экологийн хүрээлэнгийн тайлангийн хурал болж, уг хуралд ШУА-ийн эрдэмтэн н.Б, н.Д, н.А, н.Н нар оролцож, Б.Б захирал тайлангаа тавьсан байдаг. Тайлангийн хуралд суусан ^ эрдэмтэн н.Д “...Судалгаа хийдэг 10 гаруй байгууллага нийлж судалгаа хийсэн, хөрсний бохирдол, Туул голын ай савтай холбон ярьсан нь сайн байна.

Газар зүйн атлас гаргах, олон ном хэвлэхэд бэлэн байгаа юм байна. Хамтын ажиллагааны хувьд сайжирсан байна.” гэж, Эрдэмтэн н.Б-т... Б.Б-ийн тайлангаас сонсоход хангалттай, чин сэтгэлээсээ хийсэн нь харагдаж байна. Та бүхний хийсэн судалгаа, тайлан сайн болсон, урдаа тавьсан зорилтоо биелүүлсэн, хангалттай сайн ажилласан гэж дүгнэсэн. Нөгөө талаар гэрээний хугацаа болоогүй, гэрээний аль нэг тал өөрчлөгдсөн гэдэг нь ШУА-ийн ерөнхийлөгч нас барж, дараагийн хүн томилогдож, гэрээний харилцаа үргэлжилж байсан. Дээрх байдлаас үзэхэд гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Шинээр томилогдсон ерөнхийлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр захирлуудыг шинээр сонгон шалгаруулсан. Эрдмийн хамт олны саналыг үндэслэж санал оруулна. Сонгон шалгаруулалт явуулах удирдамж нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэсэн өргөх бичиг өгсөн. Шинээр томилогдмогц дүрэм, журмаа шинэчлээд санал хураалт явуулсан. Сонгон шалгаруулалт зарлачихаад Б.Б гэдэг хүн 1-т гарч ирсэн байтал түүнийг аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Түүнийг эрхэлж байсан ажлаас нь чөлөөлөөд тушаал бууруулж өөр ажилд томилсон. Улсын Дээд шүүхийн тогтоолоор албан тушаал бууруулах нь ажлаас чөлөөлсөнтэй адил гэсэн тайлбар байдаг. ШУА-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаал нь хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлаас нь халаагүйгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ш-ийн ерөнхийлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Хариуцагч ШУА нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1, ШУА-ийн дүрмээр өөрийн харьяандаа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвтэй байж болох бөгөөд эдгээр байгууллагын захирлыг ШУА-ийн ерөнхийлөгч ажилд томилох, чөлөөлөх эрхтэй байхаар хуульчилсан. Хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс 2016 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаас шинэчлэн баталсан “ШУА-ийн харьяа байгууллагын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн  тус     Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирлын сонгон

шалгаруулалтыг холбогдох журмын дагуу 2017 оны 2 дугаар сард зарлаж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг эрдмийн хамт олон хэлэлцээд, дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг ШУА-ийн ерөнхийлөгчид ирүүлсэн юм. Хоёр нэр дэвшигчийн удирдах, манлайлах ур чадвар, мэргэжлийн нэр хүнд, ёс зүй зэргийг харгалзан үзэж аль нэгийг нь томилох шийдвэр гаргах нь ШУА-ийн ерөнхийлөгчийн бүрэн эрх байхаар хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа юм. Иймд тус хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт болон томилгооны асуудал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, ШУА-ийн ерөнхийлөгч хуульд нийцүүлэн тушаалаа гаргасан тул нэхэмжлэгчийн ШУА-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан Г-гийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ШУА-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Т.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШУА нь Эрх зүйн байдлын тухай хуультай, 1999 оны 91 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэмтэй, харъяа 9 хүрээлэнтэй. Харъяа хүрээлэнгийн захирлуудыг томилох, чөлөөлөх нь ШУА-ийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал юм. Нэр дэвшигчийн ажиллах журамд нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн аль нэгийг ерөнхийлөгч томилно гэж байгаа. Одоо Б.Б захирал хүрээлэндээ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2, 19 дүгээр зүйлд... “Багийн зарчмаар ажиллах”, “Хүрээлэнгийн захирлын төлөвлөгөөг батлах, үр дүнг тооцох”, Захирлын ажлыг үнэлэхдээ доорх шалгуур үзүүлэлтийг баримтална гэсэн байгаа. 4 дүгээр зүйлд.. Залуу судлаачдыг дэмжих гэсэн байгаа. Б.Б Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа н.Б, н.Н гэх өмнөх захирлын үед гадаадад сурахаар явсан хүмүүсийн тэтгэлгийг зогсоосон, доороо ажиллаж байгаа хүмүүстэй удаа, дараа, ёс зүйгүй харьцаж, н.С-ийг яс үндсээр ялгаварлан гадуурхдаг зэрэг алдаа дутагдлыг гаргаж байсан нь нэг хоёрхон жишээ юм. Хугацаатай өгсөн үүрэг даалгавруудын биелэлт байхгүй, үр дүнгийн гэрээний илтгэх хуудас байхгүй байгаа. Гэрээний талууд өөрчлөгдөж, шинэ захиралтай болсон ба шинэ захирал сонгон шалгаруулалтыг хуульд заасан дүрэм журмын дагуу зарласан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журмыг заасан бөгөөд 204.1-т ...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан ба шинээр томилогдсон ерөнхийлөгч сонгон шалгаруулалт зарлаж, Б.Б сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь нөгөө тал гэрээ цуцлах саналыг хүлээн авч оролцсон байх тул энэ тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд гэрээгээр хүлээсэн шаардах эрхээ алдсан тул Б.Б-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Бшүүхэд гаргасан тайлбартаа:Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Б-ийн нэхэмжлэлтэй Ш-д холбогдох хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа боловч -ийн хамтран зохион байгуулж байгаа "Эрдэмтдийн үг ” цуврал лекцэнд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 15.00-17.00 цагийн хооронд үндсэн илтгэгчээр оролцох болсон тул шүүх хурлыг миний эзгүйд явуулахыг зөвшөөрч байна. Миний бие уг хэрэгт хариуцагчийг дэмжин оролцох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Ш-ийн ерөнхийлөгчийн 2017 оны Б/13 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Б.Б хариуцагч Ш-д холбогдуулан тус академийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Г-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Г-н захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Б.Б-г 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажпаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжпэгчийн тайлбар, тэдний хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ, тус хүрээлэнгийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар тогтоогдож байна.

Ш-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн Б/13 тоот “Захирал томилох тухай” тушаалд... ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, ШУА-ийн дүрмийн 30 дугаар зүйл, ШУА-ийн харъяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журмыг тус тус үндэслэн Б.Б-г үүрэгт ажпаас нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөв гэжээ.

Б.Б нь Шинжпэх ухааны академийн ерөнхийлөгчийн “Захирал томилох тухай” 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүлээн авч, тус дүүргийн шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 17-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т... Ажпаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалттай нийцэж байна.

Нэхэмжпэгч Б.Б нь ШУА-ийн ерөнхийлөгчтэй 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 05 тоот гэрээг 4 жилийн хугацаатай байгуулан, үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх ажпын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байсан ба энэхүү гэрээний 7-д... Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хугацаа хожимдуулсан, чанаргүй биелүүлсэн тохиолдолд гэрээг дуусгавар болохоор заасан, гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй байхад ажлаас чөлөөлсөн гэж маргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин хариуцагч тал Харъяа хүрээлэнгийн захирлуудыг томилох, чөлөөлөх нь ШУА-ийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал бөгөөд ерөнхийлөгч хуульд заасан дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтыг зарласан, тэрээр ажиллаж байх хугацаандаа доороо ажиллаж байгаа хүмүүстэй удаа, дараа, ёс зүйгүй харьцаж, яс үндсээр ялгаварлан гадуурхах зэрэг алдаа дутагдлыг гаргаж байсан, хугацаатай өгсөн үүрэг даалгавруудын биелэлт байхгүй, нөгөө талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан ба шинээр томилогдсон ерөнхийлөгч сонгон шалгаруулалт зарлаж, Б.Б сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь нөгөө тал гэрээ цуцлах саналыг хүлээн авч оролцсон тул энэ тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй тул гэрээгээр хүлээсэн шаардах эрхээ алдсан, ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаал хуульд нийцсэн гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Б.Б нь ШУА-ийн ерөнхийлөгчийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Г-ийн захирлаар томилогдон, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус акедемийн ерөнхийлөгчтэй 4 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж, уг гэрээгээр ШУА-ийн ерөнхийлөгч болон хүрээлэнгийн захирлын эрх үүрэг, хамтран хүлээх үүрэг, захирлын ажлыг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлт, хүлээх хариуцлага, гэрээ дуусгавар болгох зэргийг зааж зохицуулсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг иргэний эрх зүйн харилцаа үүсэж, улмаар гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “....Боловсрол, шинжпэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна, мөн хуулийн 10.5-д...Энэ хуулийн 5.1.4-т заасан албан тушаалтан эрхэлж байгаа Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно гэж зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуульд хуульд нийцүүлэн ажпаас чөлөөлөх нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд Ш-ийн ерөнхийлөгч, Г-ийн захирлын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, дээрх тушаалд хуульд нийцээгүй байна.

Иймд Б.Б-г Г-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Б-ийн Ш-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжпэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д... Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасах гэж ...зааснаар нэхэмжпэгч талаас ирүүлсэн Ш-ийн ерөнхийлөгч Д.Р танаа гэх “Хүрээлэнгийн үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулах санал хураалтад оролцох эрхийг хангах тухай” хандсан ажилчдын гарын үсэг бүхий баримт бичиг, Г-ийн 2016 оны тайлангийн хурлын тэмдэглэл, БСШУЯ-ны сайд Ж.Б-д хандсан хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч талаас гаргасан В.Б, С.Э, А.С, М.Н нарын Ш-ийн ерөнхийлөгч Д.Р-д хандан гаргасан гомдол, гомдлыг бүртгэсэн бүртгэл хяналтын карт болон эдгээр хүмүүсийг Г-ийн ажилтан эсэхийг нотлон гэрээ байгуулсан, ажилд томилсон, ажпаас чөлөөлсөн зэрэг баримтууд нь тус хүрээлэнгийн захирал Б.Б-г ажлаас чөлөөлсөн үндэслэл маргаанд хамааралгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүйг тэмдэглэж, нотлох баримтаас хасаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г Ш-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хурааамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурьдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан Ш-ийн ерөнхийлөгч Д.Р танаа гэх “Хүрээлэнгийн үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулах санал хураалтад оролцох эрхийг хангах тухай” хандсан ажилчдын гарын үсэг бүхий баримт бичиг, Г-ийн 2016 оны тайлангийн хурлын тэмдэглэл, Б-ны сайд Ж.Б-д хандсан хүсэлт хариуцагч талаас гаргасан В.Б, С.Э, А.С, М.Нү нарын Ш-ийн ерөнхийлөгч Д.Р хандан гаргасан гомдол, гомдлыг бүртгэсэн бүртгэл хяналтын карт болон эдгээр хүмүүсийг Г-ийн ажилтан эсэхийг нотлон гэрээ байгуулсан, ажилд томилсон, ажпаас чөлөөлсөн зэрэг баримтуудыг нотлох баримтаас хассугай.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.