Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01785

 

2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01785 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж тус шүүхийн танхимд иргэний хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .. дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, .. хотхон 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн 0 настай,*******, ФЖ:000000 тоот регистрийн дугаартай, Ө овогт Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дүгээр хороо,*******, 0 тоотод байрлах, 0 тоот регистрийн дугаартай, Ю ХХК- д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол болон хохиролд 11.058.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Б.О-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагч Ю ХХК- ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ю ХХК-тай ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах  хотхонд 61.91 м кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор Ю ХХК нь 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэг м.кв-ыг 1.880.000 төгрөгөөр тооцож, 116.390.800 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаанд үнийн дүнгийн 30 хувь болох 34.917.240 төгрөгийг хоёр удаагийн төлөлтөөр буюу тус компанийн Улаанбаатар хотын банк дахь 0 тоот дансанд 2013 оны 10 дугаар сарын 17-нд 25.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар 4* сарын 27-нд 9.917.240 төгрөгийг тус тус шилжүүлж, гэрээний урьдчилгааг хангасан. Улмаар Улаанбаатар хотын банкны орон сууцны зээлд хамрагдаж гэрээний үнийн үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 81.473.560 төгрөгийг гаргуулахаар болж 473.560

С Г 4 3 0 0

 

төгрөгийг өөрийн зүгээс урьдчилан төлж банкнаас 81.000.000 төгрөгийг зээлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх дансанд шилжүүлснээр гэрээний үнийн дүнг бүрэн барагдуулсан. Уг гэрээнд барилгыг барилгын норм дүрэм, чанар стандартын шаардлагын дагуу барьж гүйцэтгэж, улмаар 2014 оны 1 дүгээр улиралд багтааж # хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч байрны түлхүүрийг 2014 оны 4 дүгээр улиралд буюу 2014 оны 11 дүгээр сарын 08-нд хүлээж авсан. Түүнээс гадна байрны м.кв гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа доголдол илэрсэн. Анхандаа байрны м.кв дутсан гэдгийг мэдээгүй байраа хүлээн авч, байрандаа орсон. Гэвч байрны оршин суугчдаас дутуу байна гэсэн гомдлыг сонссоны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд байрны талбай хэмжих тусгай зөвшөөрөл бүхий И ХХК- иар хэмжүүлтэл гүйцэтгэгчтэй байгуулсан НРТ13А20 тоот гэрээнд заасан м.кв-аас өөр буюу 56.96 м. кв гарч, даруй 4.95 м.кв дутсан бөгөөд гүйцэтгэгчийг дээрх гэрээний 1.2,1.3,1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн байхгүй байгаа буюу дутуу м.кв-ийн үнэд 9.306.000 төгрөгийг банкнаас зээлж барилга гүйцэтгэгчийн данс руу илүү шилжүүлсэн буюу захиалан бариулсан байрны талбай гэрээнд заасан ёсоор байгаагүйгээс болж шаардлагагүй мөнгийг банкнаас хүүтэйгээр зээлэн авсан гэж үзэж байна. Ийнхүү өнөөдрийг хүртэлх хугацаанд банкнаас зээлэх ёсгүй байсан мөнгөний хүүд сар бүр 61.420 төгрөг төлж байна. Дээрх мөнгийг зээлж авсанаас хойш нийт 27 сарын хугацаанд 1.658.340 төгрөгийг Б.О зээлийн төлбөрт төлсөн байна. Ю ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдлээс үүдэлтэйгээр орон сууцны талбайг нягтлан хэмжүүлэх, улмаар хохирлоо барагдуулах талаар бичиг баримт бэлтгэх, хуулийн зөвлөгөө тусламж авах зэргээр хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд маш их хохирол амсаж байгаа болно. Иймд хариуцагчаас 11.058.840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу  дүүргий... 0 дугаар хороо, 0 дугаар хороолол,  хотхонд байрлах, 71, 72, 73 тоот барилгыг Ө ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажпыг Ө ХХК болон А ХХК, Х ХХК, С зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/703 тоот барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан учир худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь борлуулалтын талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан бөгөөд орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцон гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн байх боловч агуулгаараа худалдах, худалдан авах гэрээ бөгөөд нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний тухайд маргахгүй байна. Иргэний # хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан учраас 255.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн, нэхэмжпэгч шаардах эрхээ алдсан, нөгөө талаар нэхэмжпэгч тал талбайн хэмжээ зөрүүтэй, дутуу байсан бол хуульд заасан

хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болох байтал хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч ЮХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдол болон хохиролд 11.058.840 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Б.О нь Ю ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17- ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах,  орон сууцны хотхоны ХД- 0 дугаар байрны 0 дугаар орцны 0 давхарт байрлах, 61.91 м.кв талбайтай, 000 тоот 2 өрөө орон сууцыг захиалж, төлбөрт нь 116.390.800 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Ю ХХК 4.46 м.кв дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн гэж талбайн зөрүүнд 9.306.000 төгрөг, банкнаас зээлсэн мөнгөний 27 сарын хугацаанд хүүнд төлсөн 1.658.340 төгрөг, нийт 11.058.840 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, байр худалдан авахдаа талбайн хэмжээ, түүний зөрүүг мэдэх боломжтой байсан, түүнчлэн хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа болно.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, 000 дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах,  орон сууцны хотхоны 0 дугаар байрны 0 дугаар орцны 0 давхарт байрлах, 61.91 м.кв талбайтай, 0 тоот 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Б.О-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө И ХХК-д хүсэлт гаргаж, .. дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах  сууцны хотхоны 0 дугаар байрны 0 дугаар орцны 0 давхарт байрлах, 61.91 м.кв талбайтай, 0 тоот 2 өрөө орон сууцны талбайг хэмжихэд 56.96 м.кв байна гэж дүгнэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Э ХХК ажиллаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр уг талбайн хэмжээг 56.90 м.кв болохыг тогтоожээ.

И ХХК болон ЭХХК нь дээрх 2 өрөө орон сууцны талбайн хэмжилтийг Стандарчлал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын талбайн хэмжилтийг Монгол Улсын стандарт МЫ8 6058:2009 стандартын дагуу хийсэн байх ба хариуцагчийн хүсэлтээр ажилласан Э-ийн шинжээчийн дүгнэлтээр талбайн хэмжээг 56.90 м.кв буюу 5.01 м.кв-аар зөрүүтэй гэж, шүүхэд нэхэмжпэл гаргахын өмнө нэхэмжпэгчийн хүсэлтээр хийсэн И ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр талбайн хэмжээг 56.96 м.кв буюу 4.95 м.кв-аар зөрүүтэй гэж тогтоосон боловч нэхэмжлэгч 4.95 м.кв-ын зөрүүгээр /анхны/ хэмжилтээр нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас барьж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 3 сар гаруй хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжпэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэл тодорхой бус юм.

Өөрөөр хэлбэл Ю ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр .. дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах,  орон сууцны хотхоны 3 бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг Ө ХХК-иас худалдан авсан болох нь тэдний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн .. дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороололд байрлах,  орон сууцны хотхоны  тоот 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын Ү тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ю ХХК дээрх барилгыг худалдан авснаас хойш үргэлжлүүлэн гүйцэтгэж зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан, нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсоноос үзэхэд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох орон сууцыг шилжүүлсэн байх тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т...Худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4,-т... Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

Эд хөрөнгийн доголдол буюу дутуу эд хөрөнгийн үнийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т... Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зохицуулсан байна.

Ю ХХК нь  дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байрлах  орон сууцны хотхоны  дугаар байрны 0 дугаар орцны 0 давхарт байрлах, 61.91 м.кв талбайтай, 0 тоот 2 өрөө орон сууцны 6 ширхэг түлхүүрийг худалдан авагчид 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д... Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Б.О дээрх хугацааны дотор шаардлагыг гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ю ХХК-иас талбайн зөрүүнд 9.306.000 төгрөг, банкнаас зээлсэн мөнгөний 27 сарын хугацаанд хүүнд төлсөн /хохирол буюу гарсан зардал/1.658.340 төгрөг, нийт 11.058.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр 254.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю ХХК-иас 11.058.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.