Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/01814

 

 

*

Text Box: *

2017 оны 06 сарын 20

Дугаар 181/ШШ2017/01814 Улаанбаатар хот

Text Box: 2017 оны 06 сарын 20

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, байранд байрлах, 0 тоот регистрийн дугаартай, К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 давхарт байрлах, М ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлтэд 7.667.764,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитрон банкны итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,******* нар оролцов.

 

 

 
 


Нэхэмжлэгч К-н гүйцэтгэх захирал Л.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М  /хуучнаар/ ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу К нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3017-2013/166 тоот цалингийн зээлийн гэрээгээр Т ХХК- ийн кемп менежерээр ажиллаж байсан Б.Т-д олгосон 14.000.000.00 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан. Гэтэл Б.Т 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд энэхүү тохиолдол нь тус банкны М ХХК- тай байгуулсан 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 1-т заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс К дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр даатгалын компанид хүргүүлж, нөхөн төлбөр болох үндсэн

 

 

зээлийн үлдэгдэл 5.111.843 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна. Бид даатгалын тохиолдлыг гэрээний хүчинтэй байх хугацаанд өгсөн. Иймд Иргэний хуулийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан даатгагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5.111.843 төгрөг, алданги 2.555.921,50 төгрөг, нийт

  1. төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:К ХХК нь М ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцлийн үндсэн дээр М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл 2012 онд байгуулагдсан гэдэгт маргах зүйлгүй, хамтын ажиллагааны ерөнхий гэрээг шүүхээс хүчин төгөлдөр үзсэн. Харин цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3-т заасан хугацааг нэхэмжлэгч тал хангаагүй буюу биелүүлээгүй. Мөн К ХХК-иас чанаргүй зээл гаргаж байсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгалын компани даатгалын нөхөн олговор олгохоос татгалзана гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3 догол мөрөнд “Цалингийн зээлийг төлөхөө больсноос хойш 2 сарын хугацаа өнгөрөхөд, даатгалын тохиолдол үүссэнээс хойш 5 хоногийн дотор М ХК-д мэдэгдэх үүрэгтэй” байтал энэ үүргээ биелүүлээгүй. Мөн зээлийн дансны хуулганаас харахад нэхэмжилж байгаа үнийн дүн болон дансны үлдэгдэл хоёр зөрүүтэй, дансны хуулгаас харахад дүн буурч, 4.583.558 төгрөг болсон харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

К ХХК М ХХК-д холбогдуулан Б.Т-д олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 5.111.843 төгрөг, алданги 2.555.921,50 төгрөг, нийт 7.667.754.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

К ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр М ХХК-тай 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулж, талууд банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллахаар харилцан тохиролцсон байх ба хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр К-с авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэх, банк даатгалын компанид даатгалын хураамж төлөх,

даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд даатгалын компани банкинд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд байгуулсан 12/85 тоот хэлцлийн дагуу нэхэмжпэгч нь 2013 а ОНЫ 05 дугаар сарын 08-ны Б.Т-тай байгуулсан 14.000.000.00 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжийг төлсөн ба зээлдэгч Т ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байсан Б.Т 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар тус банкны М ХХК-тай байгуулсан 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 1-т заасан даатгалын тохиолдол бий болсон гэж даатгалын нөхөн төлбөр, гэрээнд зааснаар алданги нийт 7.667.754.50 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин хариуцагч М  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “...Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжилнэ”, мөн зүйлийн 10.3-т ... “Даатгуулагч буюу банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан “даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байх ба талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талууд даатгалын тохиолдол бий болсон талаар маргаагүй харин хариуцагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгалын байгууллагад мэдэгдэх үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан “Даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” тул нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 12/85 дугаартай цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 9 дүгээр зүйлийн 1-т заасан “Зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барсан” даатгалын тохиолдол үүссэн болох нь хэрэгт авагдсан К, зээлдэгч С.Т нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн  тоот цалингийн зээлийн гэрээ, С.Төгсжаргалын  тоот нас барсны гэрчилгээ, С.Төгсжаргалыг 2015 оны 7 дугаар сарын 19-нд автомашины ослоор нас

барсан талаарх ... аймгийн .. сумын Сум дундын эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

К-с М-ХХК-д даатгалын хураамж төлснийг нотлох мемориалын баримт болон гүйлгээний тооцоо нийлэх баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч К ХХК нь С.Т-н цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахтай холбоотой даатгалын хураамжийг төлсөн гэдэгт хариуцагч М ХХК нь маргахгүй байна.

К ХХК нь С.Т-н цалингийн зээлийн үлдэгдэлтэй холбоотой даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3404 тоот албан бичгээр М ХХК-д мэдэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ зээлдэгч 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжлэх, мөн даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсан зээлдэгч нартай холбоотой даатгалын тохиолдол үүссэн болон нөхөн төлбөр нэхэмжилж байх үед талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэлтэй холбоотой маргаан үүсч, маргааныг шүүх хянан шийдвэрлэж байсан үйл баримт болох 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0 тоот Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1461 тоот тогтоолоор тогтоогдож байх тул дээрх маргаан бүхий байдал нь даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх болон даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба хугацаа хэтрүүлсэн энэ байдал нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т зааснаар даатгагчийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагч нэхэмжпэгчийг чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч К ХХК нь цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 5.111.843 төгрөг, алданги 2.555.921,50 төгрөг, нийт 7.667.754.50 төгрөг нэхэмжилсэн боловч зээлдэгч С.Т-ын зээлийн дансны хуулгаас харахад тэрээр 4.583.558 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг баримтыг үндэслэн хариуцагч М ХХК-иас С.Т-д олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 4.583.558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч М ХК нь гэрээний дагуу К-с нөхөн төлбөрийн материалуудыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажпын 10 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлд... “Даатгалын тохиолдол болж даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоногтутам 0.1 хувийн алдангийг тооцно” гэж талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т... “Анзын гэрээг бичгээр байгуулна” мөн зүйлийн 232.6-д... “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч К нь хариуцагч М ХХК-иас алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2.555.921.50 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т... ‘Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн нэхэмжилсэн боловч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ буюу даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь 4.583.558 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул 4.583.558 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 2.291.779 төгрөг, нийт 6.875.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 792.427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1 .Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 6.875.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 792.427 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.635 төгрөгнөөс 12.679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 124.955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.