Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/01874

 

2017 оны 06 сарын 23 өдөр Дугаар181/ШШ2017/01874 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Харилцан тохиролцсон баталгааны дагуу 70.000 америк долларыг Монгол банкны америк долларын зарласан ханш болох 2237.32 төгрөгөөр тооцон 156.612.700 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хамтран ажиллах гурван талт гэрээний тоног төхөөрөмж хуурамч, зориулалтын бусаас шууд гарсан нэмэлт зардал 1.313.622.420 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 440.188.506,6 төгрөг, мөн гэрээний дагуу гарсан үйл ажиллагааны нийт зардал 734.739.724 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 244.913.241,3 төгрөг, нийт 685.101.747,9 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, Э.Соёлмаа, гэрч Т.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р. нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч “” ХХК болон “Мөнхийн хаяа” ХХК-тай төмрийн хүдэр баяжуулах ажилд оролцохоор харилцан тохиролцож, “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 100.000.000 /нэг зуун мянган/ америк долларыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын “21попд йап 1гасНпд" компанид шилжүүлсэн.

‘” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваатай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, ярилцан хэлэлцэж тохиролцсоноор “” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.д 130.000.00 амтерик долларыг “Хамтран ажиллах гэрээ -мии 1«лоо(л е1ехеыр к>хирилцим лацилцам тхицилцоим иа1ал1аа хэмээх баримт бичгийг үйлдсэн болно. Уг мөнгөн дүнгээс 60.000,00 америк долларыг уг компани төлж, үлдэгдэл 70.000,00 америк долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй , байна.

Иймд “” ХХК-иас хүлээн зөвшөөрсөн “Харилцан тохиролцсон баталгаа”-ны дагуу 70.000,00 америк долларыг зарласан ханш болох 2237,32 төгрөгөөр тооцон 156.612.400,00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 10 сарын 11-ний өдөр Р.д 130.000 ам доллар өгөх баталгааг гаргаж байсан “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа нь 2016 оны 5 сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан, уг баталгааны талаар мэдэх ажилчид ажлаас гарсан тул хариу тайлбарыг гаргахад багагүй хугацааг зарцуулсан. Дээрх үйл явдлын талаарх бодит мэдээллийг авахаар 2013-2016 он хүртэлх ирсэн, явсан баримт бичгийн бүртгэл, байгуулсан гэрээнүүд, санхүүгийн баримт, харилцаж байсан и-мэйл, Баргилтын уурхайн хүдэр баяжуулах тоног төхөөрмжийн 2013 оны ажлын тайлан, Баргилтын уурхайн 2013 оны ажлын тайлан, вагон ачилтын баримтыг шүүж үзсэн. Үүний дагуу холбогдолтой нотлох баримтыг цуглуулсан бөгөөд Р.д 70.000 ам доллар төлөх үндэслэлгүй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд байгаа 130.000 ам долларыг өгөхөөр харилцан тохиролцсон баталгааны үндэслэл болсон, “” ХХК, “Мөнхийн хаяа” ХХК, Р. нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, түүнийг байгуулахад хүргэсэн нөхцөл байдалд, хэрэгжилт, алдагдлын талаар дурдвал:

Гэрээ байгуулах болсон үндэслэл:

2012 оны 12 сарын 12-нд хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулах болсон үндэслэл нь: Монголросцветмет ХХК-иас 2012 онд зарласан Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайд оператор компани ажиллуулах РОЭ-21/2012 тоот тендэрт  ХХК шалгаран, уулын ажлын гэрээний дагуу 2012 оны 04 сараас эхлэн хийж гүйцэтгэсэн. Уулын ажлын нэг хэсэг болох уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг МОНМАГ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. МОНМАГ ХХК нь өрөмдлөгийн ажлаа хийж гүйцэтгэхдээ “Мөнхийн Хаяа” ХХК-г туслан гүйцэтгүүлэгчээр ажиллуулсан. Монголросцветмет ХХК-иас гэрээт ажлын хөлсөө цаг тухай бүрт нь төлөхгүй удааширсанаас  ХХК болон гэрээт туслан гүйцэтгэгч бусад компаниудын санхүүгийн нөхцөл хүндэрсэн тул уулын ажпын гэрээг 2012 оны 8 сараас зогсоосон. Үүссэн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Монголросцветмет ХХК-ийн удирдлагатай олон удаа уулзалж, ярилцлага хийснээр төмрийн хүдрийг өр төлбөрт авахаар тохирсон. Төлбөрт авах төмрийн хүдрийг хэрхэн боловсруулж өөрсдийн алдагдлыг нөхөн талаар “” ХХК болон “МОНМАГ” ХХК, “Петро-Жамп” ХХК, Мөнхийн хаяа ХХК-иуд харилцан уулзалт зохион байгуулж, хэтийн төлөв, гарах арга зам, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан. Үүний үр дүнд “Мөнхийн Хаяа” ХХК-ийн захирал З.Анхбаяр БНХАУ- ын ЗИапдИа! руа! Мттд МасЫпегу үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжийг санал болгосон. Ийнхүү Мөнхийн Хаяа ХХК-ийн захирал З.АНХОаярЫН санал ООЛГОСОН ^ПЛМУ-ЫН опапуиеи \иу<л\ тпиму тс1Ы11МС1у үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжөөр Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн төлөвлөгөөний дагуу баяжуулах ажпыг хийж гүйцэтгэхээр  ХХК, мөнхий Хаяа ХХК, Р. нарын хооронд 2012 оны 12 сарын 12-ны өдөр хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний хөрөнгө оруулалт:

Гэрээний 5.1, 5.2, 5.6-д “Мөнхий Хаяа” ХХК, Р. нар нь баяжуулах тоног төхөөрөмжийг худалдан авахад тус бүр 116.000 ам долларын хөрөнгө оруулалт хийх, “Мөнхийн Хаяа” ХХК нь Баяжуулах үйлдвэрийг оруулж ирэн угсрах, хэвийн үйл ажиллагааг хангаж, эвдрэл гэмтлийг цаг тухай бүрт түргэн шуурхай засварлах үүрэг хүлээсэн. “Мөнхийн Хаяа” ХХК-ийн захирал З.Анхбаяр нь БНХАУ-ын 2НОИО Т1АМ ТРА01МО-гээс төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжийг оруулж ирсэн бөгөөд Р. нь 2НОМО Т1АИ ТРАР1МО-ийн Эрээн хот дахь АОР1С1Л_ТиРА1_ ВА1ЧК ОР СН1МА-ийн данс руу 100 мянган доллар шилжүүлсэн. “” ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү тээвэрлэх, уурхайн ажиллах нөхцөлийг /төмрийн хүдрийг баяжуулах зөвшөөрөл болон тог цахилгааны зөвшөөрлийг хариуцаж ажилласан төдийгүй өдөр тутмын дизель түлшний хангалт, орон байр, ахуйн хангалт зэрэг бүх нөхцлүүдийг/ хангаж ажилласан. Түүнчлэн гэрээнд тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүй ч хамтын арх ашгийг хэрэгжүүлэхийн төлөө тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд 2013 оны 08 сарын 01-нд төмрийн хүдрийн эхний баяжмал 1595 тонн буюу 103.739 ам.доллартай тэнцэх баяжмалыг БНХАУ-ын 2Н01МС Т1АЫ ТКАОИМО-руу вагон ачилт хийлгэсэн. Гэрээнд зааснаар төмрийн хүдэр баяжуулах зөөврийн төхөөрөмжийг талууд тэнцүү хувиар эзэмшинэ гэж заасан байдаг.

Гэрээний хэрэгжилт:

Баргилтын уурхайд төмрийн хүдрийг баяжуулах тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар 2012 оны 12 сарын 10-ны дотор угсарч бэлэн болгох байсан ч 2013 оны 02 сард авчран угсралтын ажлыг 2013 оны 06 сар хүртэл хийж цаг хугацаа маш алдаж хохирсон. 2013 оны 06 сарын 01-нээс 2013 оны 11 сарын 01 хүртэлх хугацаанд 32 хоног буюу 650 цаг ажиллаж 13000 тонн 45 хувь агуулга бүхий хүдэр баяжуулсан. Гэрээнд заасан цагаар ажиллавал 150 хоног, 2550 цаг ажиллаж 280500 тн 51 хувиас дээш агуулгатай хүдэр баяжуулах үүргийг хүлээж байсан ч баяжуулах тоног төхөөрмжийн техникийн бэлэн бус байдал, горимын дагуу ажиллахгүй байгаагаас болж хангагдаагүй. Гэрээнд заасан чанараар тооцвол 29100 тонн түүхий хүдрээс 18000 тонн 51 хувь агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал авах байсан. Мөнхийн хаяа ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу оруулж ирсэн тоног төхөөрмж нь гэрээнд зааснаар ажиллахгүй хацарт бутлуур байнга хахах, эвдрэх буюу сул зогсолт их хийж, төмрийн хүдрийн агуулга 51 хувьд хүрэхгүй, цаг хугацаа алдаж, алдагдал хүлээсэн.

Манай “” ХХК-ний зүгээс удаа дараа баяжуулах тоног төхөөрөмжийг хариуцан оруулж ирсэн Мөнхийн Хаяа ХХК-д тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулж гэрээний үүгээ биелүүлэхийг шаардаж, хугацаа олгон хүлээцтэй хандаж байсан ч үр дүн гараагүй. Мөнхий Хаяа ХХК нь тоног төхөөрөмжийг хэвийн компани 50-60 төгрөгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжинд оруулж хэвийн ажиллуулах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлэхэд олон удаагийн боломж олгоод үр дүн гарахгүй байсан тул “Жэй Эм Эв Си” ХХК баяжуулах төхөөрөмжийг хэвийн ажиллуулахын тулд өөрөө санаачлан ^дараах арга хэмжээг авсан. Үүнд: БНХАУ-ын ЗИапдИа! руа1 Мт1пд МасЫпегу үйлдвэртэй холбогдож тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авах, хөндлөнгийн мэргэжилтэн буюу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай Анхай Интернейшнэл ХХК-ийн инженер, техникийн ажилчдыг өөрийн тоног төхөөрөмжтэй танилцуулж, мөн соронзон булны гаусыг Эрдэнэс Холдинг ХХК-ийн мэргэжилтнээр шалгуулан дүгнэлт гаргуулахад:

-4500 гаус байх шаардлагын хэмжээнд хүрэхгүй 2880 гаус байсан. Энэ нь баяжуулагдаж буй төмрийн хүдэр 51 хувь хүрэхгүй байх гол шалтгааны нэг юм.

-Тоног төхөөрмж нь зориулалтын бус хайрга чулуу бутладаг, зам барилга байгууламж, бетон зуурамгын үйлдвэрлэлд зорулагдсан, зөөврийн төхөөрмж байсан -Тоног төхөөрмжийн хийц нь зориулалтын бус хаягдал, чулуу хаягч байхгүй, конусан бутлуур нь суурины даацнаасаа томдсон

-Конвейрын үндсэн хөдөлгүүрийн хүчин чадал 11 квт байх ёстой байтал 5.5 квт байсан

-Техникийн бүрдэл дутуу. Баяжуулсан төмрийн хүдрийн агуулгыг тодорхойлогч гол төхөөрөмж болох Соронзон сепратор байхгүй зэргээр цаашид ажиллах боломжгүй болох нь тогтоогдсон.

Ийнхүү тоног төхөөрөмж нь зориулалтын бус гэдгийг 2013 оны 11 сарын 15-нд эцсийн байдлаар шалган баталгаажуулж мэдсэн. Үүнээс өмнө манай компани хамтран ажиллах гэрээний Б тал болох Мөнхий Хаяа ХХК-г түншлэгчийн хувьд хүндэтгэн, оруулж ирсэн тоног төхөөрмжийг хэвийн ажиллаж, алдагдлыг нөхөнө гэж итгэж байсан.

Харилцан тохиролцсон баталгааны тухай:

Р.той харилцан тохиролцсон баталгааг 2013 оны 10 сарын 11-нд байгуулсан. Тухайн үед манай компани гэрээг цуцлах санал гаргалгүй, хамтран ажиллах талуудаа хүндэтгэн, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг Мөнхийн Хаяа ХХК-д мэдэгдэн, хүлээцтэй хандсан. Гэтэл Хамтран ажиллах гэрээний В тал болох иргэн Р. нь гэрээнээс гарч хөрөнгө оруулсан зардал болох 100 мянган доллараа буцаан авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Р. гэрээнээс гарсан тохиолдолд тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд оруулсан 100 мянган ам долларт оногдох тоног төхөөрмжийн тодорхой хэсгийг салгаж өгөх боломжгүй учраас мөнгөөр буцаан олгож, асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Мөн гэрээний В тал болох Р. гэрээнээс гарсан тохиолдолд Мөнхийн Хаяа ХХК-тай цаашид хамтран ажиллаж, гэрээг үргэлжлүүлэн төмрийн хүдэр баяжуулах тоног төхөөрөмжийн үр шимийг үзэхийг зорилго болгосон. Тийм учраас манай компани алдагдал их хүлээн хохиролтой байсан ч түншлэлийн харилцаагаа хүндэтгэн Р.д тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт болох 100 мянган доллар, түүн дээр 30 мянган долларыг урамшуулал болгон олгох, Р.ын хөрөнгө оруулалт манай компани руу шилжихээр тохиролцон баталгаа хийсэн. Харилцан тохиролсон баталгааг гаргах үед Р. нь албан ёсоор гэрээнээс гараагүй байсан бөгөөд манай компаний зүгээс Р.д мөнгийг төлж эхэлж байсан. Манай компани Р.д хөрөнгө оруулалтын мөнгийг нь буцааж төлж эхэлснээр Р.ын тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын ЭЗЭМШИХ: эрх манайд шилжин манайх баяжуулах тоног төхөөрөмжийг эзэмших давуу эрхтэй болно гэж үзэж байсан. Гэтэл харилцан тохиролцсон баталгааг хийснээс 1 сарын дараа 2013 оны 11 сарын 15-нд буюу тоног төхөөрөмж цаашид ажиллах боломжгүй нь эцсийн байдлаар тогтоогдсон тул гэрээний бүх талуудад гэрээ цуцлах тухай албан тоотуудыг явуулсан. Үүнээс гадна манай компани зориулалтын бус тоног төхөөрөмж оруулж ирсэн Мөнхийн Хаяа ХХК, түүний эрх үүргийг шилжүүлж авсан Трэйже Трэйд ХХК-д дараах мэдэгдлийг хүргүүлсэн.

Манай компаниас Р.д төлж эхэлж байсан тоног төхөөрөмж мөнгийг буцааж манай компанид Мөнхийн Хаяа ХХК, Трэйже Трэйд ХХК төлөх,

Р.ын тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд оруулсан 100 мянган ам доллараас манай компаны Р.д төлсөн мөнгийг хасаад үлдсэн мөнгийг Мөнхийн Хаяа ХХК, Трэйже Трэйд ХХК нь Р.д өгөх,

Тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд манай оруулсан хөрөнгө оруулалт болох 1595 тн төмрийн хүдрийн үнийг буцаан төлөх талаар удаа дараа албан бичиг явуулан мэдэгдэж байсан.

Манай оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг Мөнхийн Хаяа ХХК буцаан өгсөн, мөн манай компаниас Р.д өгөөд байсан хөрөнгө оруулалтын мөнгийг Трэйже Трэйд ХХК манайд өгсөн тул тоног төхөөрөмж манай эзэмшилд хамааралгүй болсон. Мөнхийн хаяа ХХК-ийн захирал З.Анхбаяр Баргилтын төмрийн хүдрийн уурхай дээр байсан баяжуулах тоног төхөөрөмжийг авахаар ирэх үед “” ХХК-ийн үйлдвэр хариуцсан инженер Гансүх нь Р.д тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 100.000 долларын үлдэгдлийг өгч тооцоогоо дуусгасан эсэхийг асууж баталгаа үзүүлэхийг хүссэн. З.Анхбаяр нь Р. руу тэр дороо ярьж мессеж ирүүлэхийг хүссэн. Гансүхийн мобикомын 99116692 дугаарын утсанд Р.ын мобикомын 99112060 дугаарын утаснаас “бидний хоорондын тоног төхөөрмжийн тооцоо дууссан, тоног төхөөрмжийг өгч явуулна уу” гэсэн мессеж ирснийг Гансүх, Л.Цэрэндаваа захиралд үзүүлж баталгаажуулснаар тоног төхөөрөмжийг өгч явуулсан. Үүнийг үйлдвэр хариуцсан инженерээр ажиллаж байсан Гансүх гэрчилнэ. Нэгэнт Р.ын хөрөнгө оруулсан тоног төхөөрөмж манай эзэмшилд үлдэхгүй болсон тул дээрх баталгаа хэрэгжих үндэслэлгүй болсон.

“” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа нь 2016 оны 05 сард өвчний учир нас барсан. Р. нь 2013 оны 10 сарын 11-ээс 2016 оны 5 сар хүртэл харилцан тохиролцсон баталгааны талаар ямар нэгэн хүсэлтийг манай компанид гаргаж байсан удаагүй. Манай компаний санхүүгийн баримт бичиг, тооцоонд баримтаар баяжуулах тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал аль хэдийн дуусгавар болсон нь нотлогдож байгаа. Л.Цэрэндаваа агсныг нас барсны дараа уг харилцан баталгааг үндэслэн төлбөр нэхэж буй зохисгүй үйлдэл юм. Р. нь хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, ашиг олоогүй, маш их алдагдалд орсон, тоног төхөөрөмж зориулалтын бус байсны улмаас гэрээ цуцлагдаж харилцан тохиролцсон баталгаа хэрэгжих үндэсгүй болсон. Р.ын хөрөнгө оруулалтын зардлыг Мөнхийн хаяа ХХК, Трэйже Трэйд ХХК хариуцахаар тохиролцож, энэ асуудал “” ХХК л.».сК лсятааКал1 үп уил^мьм вврео ияин мэдэж оаигаа хүн. I иимээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2012 оны 12 сарын 12-нд байгуулсан Хамтран ажиллах 3 талт гэрээгээр иргэн Р. болон хуулийн этгээд “Мөнхийн Хаяа” ХХК нь төмрийн хүдэр баяжуулах зориулалт бүхий стандартын тоног төхөөрөмжийг гэрээний эрх үүргийн дагуу БНХАУ- аас худалдан авч оруулж, Монголросцветмент ХХК-ийн Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах Баргилтын уурхайд хангаж бэлэн байлгах үүргийг хүлээсэн. “” ХХК нь Монголросцветмент ХХК-ийн хөрс хуулалтын төлбөрийн авлагадаа 70.000 тонн түүхий төмрийн хүдрийг эхний ээлжинд хүлээн авсны дагуу иргэн Р. /В тал/ болон Мөнхийн Хаяа ХХК /Б тал/ нар уг түүхий хүдрийг баяжуулахад зохих технологийн горимын дагуу тоног төхөөрөмж авч хөрөнгө оруулалт хийж баяжуулах түүний дагуу ашиг хүртэх гэрээний үндэслэл болсон. “” ХХК-ийн нэр дээр хүлээн авсан 70.000 тонн түүхий хүдрийг зохих стандарт технологиор баяжуулахад гэрээний 2.1 баримтлан 'Төмрийн хүдрийг 51 хувиас дээш агуулгатай, баяжуулалтын хорогдлыг 35 хувиас ихгүйгээр баяжуулна” гэсэн гэрээний үүргийг Б болон В талууд ноцтойгоор зөрчсөн буюу технологи, стандарт бус тоног төхөөрөмжийг хуурамчаар худалдан авч ирсэн, төмрийн баяжуулалтын бус хайрга бутлуурын зориулалттай төхөөрөмжийн уурхайд нийлүүлсэн. Уг төхөөрөмж нь төмрийн хүдэр баяжуулалтын зориулалтын бус байсны дагуу “” ХХК нь дараах шууд нэмэлт зардал, санхүүгийн хохирол үүрч алдагдалд орсон. Үүнд:

а. Эхний ээлжинд нийт 70.000 тонн түүхий төмрийн хүдрээс 29.000 тонн баяжуулснаар 18.000 тонн 51 хувь агуулга бүхий баяжмал гарах ёстой байсан. Гэвч гүйцэтгэлээр 13.000 тонн 45 хувийн агуулгатай төмрийн хүдэр гарсан. Тоног төхөөрөмж хуурамч буруу байснаас ийнхүү шууд 5000 тонн төмрийн хүдрийн баяжмал алдагдсан бөгөөд тухайн борлуулалтын үнэ 1 тонн баяжмал 65 ам.долларын үнээр тооцвол 325000 ам.доллар буюу 2016 оны 11 сарын 17-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 2.428,64 төгрөг буюу 789.308.000 төгрөг

б. 13.000 тонн 45 хувь агуулга гарцтай баяжмалыг борлуулах боломжгүй тул бид Арвин хүдэр ХХК-иар захин баяжуулах шаардлагаар гарсан шууд зардлууд:

  1. Арвин хүдэр талбай руу 23 км тээвэрлэлтийг нэг тонн 2640 төгрөг, нийт 13000 тонн зардал 34.320.000 төгрөг
  2. 13.000 тонныг нойтон баяжуулалт гаргах нэг тонны 9 ам.доллар төлж нийт 117.000 ам.доллар буюу 284.150.880 төгрөг
  3. Баяжуулалтыг шуудайлах нэг ширхэг 9 ам.поллар, нийт 1500 шуудайлсан нь нийт 13500 ам.доллар буюу 32.786.640 төгрөг

с. 70,000 тн түүхий хүдрээс 29.000 тн-ыг авч баяжуулахад зохих ёсоор баяжмал гараагүй дээрх ихээхэн хэмжээний нэмэгдэл зардал гарах болсноор үлдэгэдл 30.000 тн түүхий хүдрийг өөрсдөө баяжуулах боломжгүй болж Лут чулуут ХХК-тай гэрээ байгуулж баяжуулсан. Нэг тонныг 6000 төгрөгөөр баяжуулж, нийт 180.000.000 төгрөгийн зардлыг төлсөн.

Тиймээс уг гэрээний хүрээнд Б болон В талууд залилан хуурч зориулалтын бус тоног төхөөрмж нийлүүлснээр зохих ёсны баяжуулсан төмрийн хүдрийн баяжуулалт.«Н1сл иилимж1үи оолж нэмэлтээр нийт 1.320.565.520 төгрөгийн зардлыг гаргаснаар олон байсан ашиг орлогыг бүрэн алдсан. Гэрээний 7.4 даалтыг үндэслэл болгож “Гэрээ цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой үүсэх аливаа үр * дагаврыг гэм буруутай тал хариуцаж барагдуулна” Иргэн Р. нь гэрээ байгуулахад тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хангаагүйгээс үүссэн нэмэлт үйл ажиллагааны шууд зардлуудыг огт хариуцаагүйгээс гадна уг хуурамч тоног төхөөрөжмийн улмаас ашигт ажиллагаа алдагдаж, үйл ажиллагаа явах хугацаанд Р. нь тоног төхөөрмж зориулалтын бус гэдгийг бүрэн мэдэж ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, үүргээ хангаагүй, 3 талт гэрээнээс өөрийгөө гаргаж цуцлах удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Гэрээний эрх үүргээс зайлсхийж өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болох 100.000 ам.доллар бүрэн авч дууссан. Тиймээс Р. нь хуурамчаар тоног төхөөрөмжийг нийлүүлэлтэд оролцож гэрээг цуцлан гарсаныг үндэслэн дээрх үр дагавар хохирлыг хариуцуулж 440.188.506,6 төгрөгийг гаргуулна.

1. Гэрээний 3.1 дэх заалтын дагуу талууд төмрийн хүдрийн тоног төхөөрөмжийг 2012 оны 12 сарын 10-ны дотор бэлэн байлгах үүрэг зөрчигдөж, “” ХХК-ийн уурхайн баг нь тус үүрхайд үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргийн дагуу бэлтгэлийг 2013 оны 1 сард эхлүүлсэн боловч уг тоног төхөөрөмж нь 2013 оны 2 сард ирж, угсралтын ажлыг түргэн шуурхай хангаагүй 2013 оны 6 дугаар сар хүртэл сунжирсан. “” ХХК-ийн зүгээс уг асуудлаар удаа дараа шаардлага, албан тоотуудыг хүргүүлж байсан болно. Гэрээний үндсэн үүрэгт оролцогч талуудаас зөрчигдсөний улмаас гэрээний дагуу нийт 70.000 тн түүхий баяжмалыг гэрээний 2.2 “Баяжуулах үйлдвэр нь цагт 110 тонноос багагүй, хоногт 2200 тонноос багагүй төмрийн хүдрийг баяжуулна” гэсэн нь ноцтой зөрчигдсөн. Гэрээгээр нийт 70000 тн-ыг 2.2 заалтыг үндэслэн 31 хоногт баяжуулах бүрэн дуусгах буюу нэг сарын уурхайн үйл ажиллагааны зардал гарах тооцоо алдагдаж гэрээний үндсэн тоног төхөөрмжийн стандарт бус, гэрээний цаг хугацаанд хангаагүй, угсралтыг түргэн шуурхай хийгээгүй, мөн технологийн стандарт горимын бус дагуу байнгын эвдрэл гэмтлээр ажлын сул зогсолт хийгдсэн. “” ХХК-ийн 2013 оны 11 сарын 15-ны өдрөөр талуудад хүргүүлсэн албан тотдоо тоног төхөөрмжийн угсралт ажиллагаа дуусаж баяжуулах ажиллагааг 2016 оны 6 сараас эхлэн 2013 оны 11 сарын 1 хүртэл явагдсан ба нийт 2550 цаг /тоног төхөөрмжийн бэлэн байдлыг 85 хувь тооцсон/ ажиллах байсан боловч нийт 560 буюу 32 хоног ажилласан байна. Тиймээс энэхүү зөрүү хугацаа 1900 цагийг сул зогсолтоор үр ашиггүй өнгөрч, зохих ёсны уурхайн зардлууд гарсан. Энэхүү хугацаанд гэрээний 2.2 үндэслэхэд цагт 110 тн баяжуулах хүчин чадалтай, ажиллавал зохистой 2550 цагт нийт 280550 тн төмрийн хүдрийн баяжмал авахаар байсан. Гэвч бодит байдлаар нийт үндсэн 29100 тн төмрийн хүдрийг баяжуулсан.

а.  2013 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал тоног төхөөрөмжийн угсралт зардал 266.933.516 төгрөг

б.  2013 оны 6 сараас эхлэн 9 сарыг дуустал баяжуулалтын ажлын уурхайн зардал 367.807.516 төгрөг

Ийнхүү уг хугацааны хувьд уурхайн үйл ажиллагааны хугацаа тоног төхөөрмжийн техникийн бэлэн байдал хангагдаагүйгээс цаг хугацаа сунжирч төсвийн уурхайн зардал шууд нэмэгдэж нийт 734.739.724 төгрөгийн шууд төлөвлөгдөөгүй нэмэлт зардлыг гаргасан байна. Энэхүү зардал цэвэр уурхайд ажилласан бодит3.4 үндэслэн талууд зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцан эзэмшиж ажиллахаар байгаа тул иргэн Р.оос уг зардлыг зохих хувь 244.913.241,3* төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тиймээс “” ХХК нь энэхүү гэрээ хэлцлийн хүрээнд нийт 2.055.305.244 төгрөгийг нэмэлт зардлаар уг гэрээний хүрээнд гаргаж хохирсныг Иргэний хуулийн 478.11-д “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасны дагуу алдагдлыг гэрээний нэг тал болох Р. хамтран хариуцах үүрэгтэй тул нийт 685.101.747,9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж оруулж ирсэн тоног төхөөрөмжийг хуурамч гэж байна. Гэтэл хамтран ажиллах гэрээгээр тоног төхөөрөмжийг “Мөнхийн хаяа” ХХК хариуцах үүргийг хүлээсэн байдаг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь иргэн Р. мөн үү, биш үү гэдэг асуудал хөндөгдөж байна. Хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагын талаархи зардлын тооцоог тооцож гаргасан талаар баримт огт байхгүй. Гэрээнээс үүдэлтэй аливаа хохирол нь Иргэний хуульд заасан шалтгаан, үндэслэл бүхий байх ёстой. Хамтран ажиллах гэрээнд зааснаар бол тоног төхөөөрөмжийг “Трэйже Трэйд” ХХК, “Мөнхийн хаяа” ХХК-нууд Хятад улсаас хариуцан оруулж ирсэн шүү дээ. Хариуцагч тал хуурамж тоног төхөөрөмж оруулж ирсэн гэдгийг цагдаагийн газарт хандаад албан ёсоор тогтоолгочихсон бичгийн нотлох баримт байхгүй. Иймд хариуцагч ямар ч хууль зүйн үндэслэлгүй, бичгийн нотлох баримтгүй сөрөг шаардлага гаргасан байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р. нь хариуцагч “” ХХК-нд холбогдуулан харилцан тохиролцсон баталгааны дагуу 70.000 америк долларыг Монгол банкны америк долларын зарласан ханш болох 2237.32 төгрөгөөр тооцон 156.612.700 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч “” ХХК нь хамтран ажиллах гурван талт гэрээний тоног төхөөрөмж хуурамч, зориулалтын бусаас шууд гарсан нэмэлт зардал 1.313.622.420 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 440.188.506,6 төгрөг, мөн гэрээний дагуу гарсан үйл ажиллагааны нийт зардал 734.739.724 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 244.913.241,3 төгрөг, нийт 685.101.747,9 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус гаргасан байна.

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “” ХХК, "Мөнхийн Хаяа” ХХК болон Р. нар нь Хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан 2012 оны 12 сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /хх-4-8 дугаар тал/, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зохицуулсны дагуу хийгдсэн байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Энэхүү 3 тал гэрээний В тал буюу Р. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,497.2, 497.3-т зааснаар гэрээнээс гарах санал тавьж, гэрээнээс гарсан болох нь хариуцагч буюу гэрээний А тал болох “” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваагийн 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 174, 175, 175 дугаартай, мөн 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 190/191/192 дугаартай, 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 193 дугаар албан бичгүүд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт дурдсанаар нотлогдож байна.

Улмаар тухайн гэрээг үндэслэн “” ХХК нь иргэн Р.д 130.000 ам.долларыг олгохоор тохиролцож, угтөлбөрийг бэлнээр 2013 оны 10 сарын 30-ны өдрийн дотор төлөхөө баримтаар баталгаажуулж 2 тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов” гэж “Харилцан тохиролцсон баталгаа”-г 2013 оны 10 сарын 11-ний өдөр “” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа, иргэн Р. нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэсэн зохицуулалтын дагуу хийгдсэн гэж үзнэ.

Хамтран ажиллах гэрээний “А” тал болох “” ХХК-ийн захирал байсан Л.Цэрэндаваа нь 2016 оны 05 сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь хавтаст хэргийн 199 дүгээр талд авагдсан нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. “” ХХК-ийн захирлын эрх, үүрэг Ц.Баярмаад шилжсэн болох нь тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар баталгаажигдсан, талууд энэ талаар маргаангүй байна.

Гэрээнээс гарсан тал иргэн Р.д гэрээний “А” тал болох “” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа нь 2013 оны 10 сарын 11-ний өдөр харилцан тохиролцсон баталгааны дагуу төлөх 130.000 ам.доллараас 60.000 ам.долларыг төлсөн талаар зохигч талууд маргаангүй байна.

Харин нэхэмжлэгчийн төлөгдөөгүй гэж нэхэмжилж байгаа 70.000 ам.долларыг хариуцагч тал төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч түүний татгалзал нь шүүхэд гэрчээр асуугдсан Р.Гансүхийн “...Р. ахын зүгээс гэрээний үр дүн гарахгүй байна гэрээнээс татгалзах саналыг захирал Л.Цэрэндаваад тавьсан. Л.Цэрэндаваагийн зүгээс гэрээнээс гарвал чиний бүх хувь “” ХХК-д шилжих учир 3 тал гэрээгээ дүгнэж үзий чиний 100.000 ам.долларыг 130.000 ам.доллар болгож өгч болно гэж баталгаа гаргаж өгсөн. ...Р. төмрийн үйлдвэрийн баяжуулах тоног төхөөрөмжийн урьдчилгаа 116.000 ам долларыг өгч, гэрээнд заасны дагуу бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх байсан...Уг албан бичигт г.иргилын асуудлыг шиид, жэи им ис ои лл1\-аас г.иргилд өгсөн доллар, л\эи Эм Эс Си” ХХК-аас Анхбаярт хувь хүнээр нь зээлсэн долларыг яаралтай өгөх, “Мөнхийн хаяа" ХХК нь “Мома” ХХК-аас авлагатай, “” ХХК нь “Мома” ХХК-д өглөгтэй байсан учир өрийг тэглэхээр шийдвэрлэсэн. Надаар уг албан тоотыг төлөвлүүлжявуулсан...” гэсэн,

Гэрч Г.Хасбаганы “...удсан болохоор сайн санахгүй байна. 2014 онд л байх, бид тохиролцсоны дагуу тоног төхөөрөмжийг би авч, д 60.000 ам.доллар төлөх шаардлагатай болсон. “Мөнхийн Хаяа” ХХК-ийн захирал З.Анхбаяр нь 10.000 ам.долларыг Цэрэндаваа захиралд өгөх ёстой, би 20.000 ам.долларыг д өгөх ёстой болсон. Бид хоёр нийт 30.000 ам.долларыг өгөхөөр болсон. Тухайн үед Анхбаярт мөнгө байхгүй байсан учраас би 30.000 ам.долларыг өөрөөсөө гаргаж Анхбаярт өгөөд, тэр Цэрэндаваа болон д өгнө гээд надаас аваад явсан“ гэсэн,

Гэрч З.Анхбаярын “...гэрээ цуцлагдах болсон 2013 оны 11 сараас 40.000 ам.доллар, 60.000 ам.долларыг хувааж төлөх асуудал яригдаж эхэлсэн. д өгөх ёстой 100.000 ам.долларын 40.000 ам.долларыг “” ХХК, 60.000 ам.долларыг “Трейж трейд” ХХК төлөхөөр тохиролцсон. ...Хасбаганы өгсөн 20.000 ам.долларыг Цэрэндаваад өгөхдөө д өгөөрэй гэж хэлж өгсөн үү гэхэд - ын мөнгө гэдгийг бүгд мэдэж байсан“ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тэрээр, хариуцагч тал нь “...манай компани алдагдал их хүлээн хохиролтой байсан ч түншлэлийн харилцаагаа хүндэтгэн Р.д тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт болох 100 мянган ам.доллар, түүн дээр 30 мянган ам.долларыг урамшуулал болгон олгох, Р.ын хөрөнгө оруулалт манай компани руу шилжихээр тохиролцон баталгаа хийсэн” гэсэн тайлбарыг гарган, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хөдөлбөргүй батлагдаж байна.

Дээр дурдсан баримтаар хариуцагч “” ХХК-ийн захирал асан гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Р.той харилцан тохиролцсон баталгаанд заасан 130.000 ам.доллараас төлөгдөөгүй үлдсэн 70.000 ам.долларыг хариуцах үндэслэлтэй, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж, мөн хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь 231.1.3-т зааснаар “баталгаа” байхаар тус тус зохицуулсны дагуу тухайн гэрээний “В” тал болох нэхэмжлэгч Р. шаардах эрхтэй байна гэж үзэв. Тухайлбал, Баталгааны гэрээ нь ердийн, нэг талын, үүрэг хүлээсэн эрх зүйн хэлцэл юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Харилцан тохиролцсон баталгаа” нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 130.000 ам.долларыг төлөхөөр “” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа, Л. нар харилцан тохиролцжээ. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал болох Р. нь гэрээний үүргийн дагуу үүссэн харилцан тохиролцсон баталгааны талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцсэн байна.

Р.ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монгол банкнаас 2016 оны У сарын 1/-ны өдөр ам.долларын ханшийн лавлагаанд 1 ам.доллар 2237,32 төгрөг байсан тул 156.612.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Э Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч Р.д холбогдуулан Хамтран ажиллах гурван талт гэрээний тоног төхөөрөмж хуурамч, зориулалтын бусаас шууд гарсан нэмэлт зардал 1.313.622.420 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 440.188.506,6 төгрөг, мөн гэрээний дагуу гарсан үйл ажиллагааны нийт зардал 734.739.724 төгрөгөөс Р.ын хариуцах хувь 244.913.241,3 төгрөг, нийт 685.101.747,9 төгрөг гаргуулах сөрөг шаардлага нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн талаар дээр дүгнэгдсэнээр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “” ХХК, "Мөнхийн Хаяа” ХХК болон Р. нар нь Хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн төлөвлөгөөний дагуу баяжуулах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Тэдгээрийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь тухайн гэрээний А тал болох “” ХХК-ийн захирал агсан Л.Цэрэндаваагийн удирдлага, зохион байгуулалт дор явагдаж, улмаар уг гэрээгээ дүгнэж, ашгаа хэрхэн яаж ^ хувиарласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тодорхой байх боловч тухайн гэрээнээс гарсан тал болох Р. нь “” ХХК-д гэрээнээс учирсан хохирол төлөх талаар тооцоолсон бичгийн нотлох баримт байхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд, хариуцагч "” ХХК-ийн Р.оос 685.101.747,9 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 480 пугаар зүйлийн 480.1.1, 480.1.2, 479 дүгээр зүйлийн 479.4, 176 дугаар зүйлийн 476.1, 234 дүгээр зүйлийн 234.4-т заасныг баримтлан хариуцагч “” ХХК-аас 70.000 ам.доллар буюу 156.612.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.д олгосугай.
  2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг баримтлан Р.оос 685.101.747,9 төгрөг гаргуулах “” ХХК- ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн

11

■ ухаи хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 941.020 төгрөг, хариуцагч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.583.458 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “” ХХК-аас 941.020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирэ гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.