Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/02719

 

 

 

 

 

 

 

              2020        12         14  

       182/ШШ2020/02719

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, Г овогт Я.Бгийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, давхарт байрлах НЗДд холбогдох 

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Б миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд миний бие уг захирамжийн дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн болохыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олж мэдлээ. Уг захирамжийг гаргахад надад огт мэдэгдээгүй бөгөөд өмнө нь ажиллаж байсан эрхлэгч Ө.Аг ажилд эгүүлэн томилсон тул намайг ажлаас чөлөөлсөн тухай дурджээ. Энэхүү захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй, хуулийн дагуу ажиллаж байсан иргэн миний эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Учир нь өмнөх эрхлэгч Ө.А нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, уг эрүүгийн хэрэг нь шүүхэд шилжин шалгагдаж байгаа бөгөөд өмнө нь шүүгчийн захирамжаар Ө.Аг албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон хүн юм. Энэ хүн нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж эцэг, эхчүүд болон нэр бүхий багш нараас үндэслэлгүйгээр хандив нэрээр мөнгө татан хувьдаа завшсан байж болзошгүй бөгөөд энэхүү үндэслэлээр манай цэцэрлэгийн нэр бүхий багш нар Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргасны дагуу уг асуудлаар түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа тухай дээр дурдсан билээ. Нөхцөл байдал ийм байхад НЗДас бодит байдлыг судлан тогтоолгүйгээр шууд Ө.Аг .цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь цэцэрлэгийн багш, ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, уг ажлыг хуулийн дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан иргэн миний эрхийг зөрчөөд зогсохгүй, цэцэрлэгийг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрээр Ө.Аг цэцэрлэгийн эрхлэгчээр томилсныг цэцэрлэгийн багш, ажилчид үл зөвшөөрч түүнийг эрхлэгчээр ажиллахыг эсэргүүцсэнээс болж байгууллагын хамт олны дунд үл ойлголцол бий болж үүнээс улбаалаад байгууллын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч улмаар энэ нь уг цэцэрлэгт суралцдаг насны хүүхдүүдийн сурч хүмүүжих үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, хуулийн дагуу ажиллаж байгаа иргэн миний эрхийг ч зөрчих нөхцөл байдлыг бий болгож байна. Зүй нь Ө.Аг уг цэцэрлэгийн багш, эцэг, эхчүүдээс хууль бусаар хандив авсан эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Намайг албан тушаалаас чөлөөлсөн гэх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар 10-ны өдрийн дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл надад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс ажил хүлээлцүүлэх комиcoop томилогдон ирсэн хүмүүсээс гуйж утсаар зураг дарсан байдлаар үзүүлсэн. Иймд Нэхэмжлэгч Ч.Б намайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн .цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 -т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх тухай дугаар захирамжаар Я.Бг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч НЗДд холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн  цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр Ө.Аг ажилд эгүүлэн томилсон учир тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Я.Бг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Я.Б нь Нийслэлийн Засаг даргын  2018 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. /хх-ийн 5/

 

Нэхэмжлэгч Я.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийг эгүүлэн томилсон тул тус цэцэрлэгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бг ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шүүхийн шийдвэрээр Ө.Аг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.274.140 төгрөгийг олгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоор хянагдаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт орж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00827 дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 56-69/    

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийн дагуу Ө.Аг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэл хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажил үүргээ гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийн дагуу Ө.Аг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилдаа эргэн орсон тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Я.Бгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй 

      

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Я.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ДАВААСҮРЭН