Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02616

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02616

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шинжээч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Ц.Огийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 25а байр, 03 тоот, 56.39 м.кв талбайтай, Ү-...тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцанд Төлбөр төлөгч Ц.Огийн өгсөн үнийн саналыг Төлбөр төлөгч Рилайнс ББСБ хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 215 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Сэлэнгэ эстимейт ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээр дурдсан хөрөнгийг 74 501 622 /далан дөрвөн сая таван зуун нэгэн мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгөөр үнэлсэн байна. Сэлэнгэ эстимейт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаж чадаагүйгээс Төлбөр төлөгчийн эрх ашиг хохирч байна гэж үзсэн тул нэхэмжлэл гаргаж байна.

Сэлэнгэ эстимейт ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан-гаар Төлбөр төлөгч Ц.Огийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 25а байр, 03 тоот, 56.39 м.кв талбайтай, Ү-...тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2583 дугаар шийдвэрээр Цэрэнжамцын Ононгоос 65 922 946 төгрөгийг гаргуулж Рилайнс ББСБ-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдсэн Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байрны 3 тоотод байрлах 56.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19280388 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байрны 3 тоотод байрлах орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 156/02 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 156/04 тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч-өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.О өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 169 170 000 /нэг зуун жаран есөн сая нэг зуун далан мянга/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Рилайнс ББСБ үл зөвшөөрч хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон, албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 215 тоот шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 74 501 622 төгрөгөөр үнэлгээ тогтоосон.

Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэх хуудсаар танилцуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, уг мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан энэ нь уг мэдэгдэлд түүний өөрийнх нь гараар бичсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа. Гэтэл шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан 1 хоногийн хугацааг хэтрүүлж гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 215 тоот тогтоолын дагуу иргэн Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол Улаанхуран 25/А 3 тоот хаягт байршилтай 56.39 мкв, Ү2204083568 эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд манай компани 2019 оны 7 сарын 8-ны өдрийн байдлаар үнэлж нийт 74.501.622 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

Тогтоолоо гардаж аваад биет үзлэг хийсэн бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээнд 3 өрөө гэсэн байсан боловч 2 өрөө орон сууц байсан. 3 өрөө болоогүй байсан учраас улсын бүртгэл үнэн зөв гэдэг утгаар нь өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу 3 өрөө орон сууцын үнэлгээ гэж гаргасан. Манай хөрөнгийн үнэлгээний тайланг бүртгэхдээ монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай, үнэлгээний олон улсын стандарт 2017-г баримтлаж хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээг хийхдээ 2-оос доошгүй аргыг хослуулан хэрэглэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу манайх зах зээлийн жишиг үнийн арга, өртгийн аргаар үнэлсэн байгаа.

Зах зээлийн жишиг үнийн аргад бид 100 хувийн ач холбогдол өгч ажилласан. Яагаад гэхээр 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 215 тоот тогтоол нь Иргэний хуулийн 177-д заасан дуудлага худалдаа явуулах үнийг тогтоож байгаа учраас энэ хүний өмчлөлийн орон сууцыг өнөөдрийн тайлангийн өдрийн огноогоор зах зээлд хэдий хэмжээний үнэ ханштай байгааг гаргаж ирсэн байгаа. Жишиг үнийн арга гэдэг нь тухайн бүсэд байршилтай, тухайн дүүрэгт байршилтай, оролцоо хийцтэй 3 орон сууцтай харьцуулан жишиж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 23-р хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хүснэгт 5-аас харах боломжтой.

Ингээд бид хөрөнгийн үнэлгээний тайланг Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт 2017-д заасны дагуу 74.501.622 төгрөг гэж гаргасан гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч болон шинжээч нар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, тогтоосон ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдлоо 7 хоногийн хугацааг хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэсгүй гэж эс зөвшөөрч маргасан.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдлоо.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02583 дугаар захирамжаар Ц.Огоос 65 644 759 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт Ц.Огийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна./хх-ийн 19-20 дах талд/

Ц.О нь шүүхээс шийдвэрлэсэн захирамжид заасан 65 644 759 төгрөгийн төлбөрийг төлөөгүйн улмаас Рилайнс ББСБ ХХК нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ГХ2019/00220 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19286388 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг үйлдсэн байна /хх-ийн 18 дах талд/.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 156/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдсэн ба битүүмжлэх ажиллагаанд Н.Алтангэрэлийг байлцуулах талаар Ц.Огийн итгэмжилж, мэдэгдсний дагуу тэмдэглэлд бичиж, тогтоолд Н.Алтангэрэлээр гарын үсэг зуруулж, нэг хувийг гардуулан өгч ажиллагааг хийсэн байна./хх-ийн 23-24 дэх талд/

Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тухайн материалд ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Огийн барьцааны хөрөнгө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоот хаягаар очиж төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хөндлөнгийн гэрч Г.Мягмар, Я.Алтанцэцэг нарыг байлцуулан, тэмдэглэл хөтөлсөн ба улмаар 156/04 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдсэн, үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн талаар тэмдэглэлд тусгаж, хөндлөнгийн гэрчүүд болон Н.Алтангэрэлээр тус тус гарын үсэг зуруулж баталгаажуулсан баримтууд авагджээ./хх-ийн 25-26 дах талд/

Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг төлөхийг төлбөр төлөгч Ц.Од мэдэгдсэн байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлтэй уулзан, барьцааны орон сууцыг хураан авч 2019.06.17-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг өгсөн боловч төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасаны дагуу ажиллагааг явуулахыг анхааруулж, уг орон сууцыг хэдэн төгрөгөөр үнэлэх талаар саналыг нь авсан ба 169 170 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай нотариатаар баталгаажуулан бичгээр өгснийг тэмдэглэлд тусгасан бөгөөд Ц.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нарын гаргасан үнийн санал, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-ийн 2019.06.21-ний өдрийн 45 дугаартай албан бичгээр үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт, шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 215 дугаар шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Г.От уг тогтоолыг танилцуулан өгсөн, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинжээч Г.От эрх, үүрэг тайлбарласан ба тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан нь тус тус баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 27-35 дах талд/ Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлгүүлэх гэсний дагуу тогтоол үйлдэж Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолыг талуудад танилцуулах ажиллагааг хуулийн дагуу хийсэн байна. Сэлэнгэ эстимэйт ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ, цэнийг 74 501 622 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, хөрөнгө үнэлгээний тайланг бичиж хариуцагчид өгсөн байна./хх-ийн 36-57 дах талуудад/

Тухайн үнэлгээг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 4/15809 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Ц.Огийн хаяг, нэрээр мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлд мэдэгдлийг гардуулан өгч баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 58-59 дэх талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлд шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 4/15809 дугаартай мэдэгдлийг мөн өдөр гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч талуудын шүүхэд гаргасан хэргийн 5, 58 дах талуудад авагдсан баримтад ...мэдэгдэл хүлээн авсан Н.Алтангэрэл 2019.7.10 гэж бичиж гарын үсэг зурснаар нотлогдож байх боловч Н.Алтангэрэл нь тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдлоо гаргах хуулийн зохицуулалттай байтал 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд энэхүү гомдлыг гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

Шүүх, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч болох өмчлөгч Ц.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцаа 169 170 000 төгрөгөөр үнэлэх саналаа бичгээр гаргасан, үүнийг нь үүрэг гүйцэтгүүлэгч Рилайнс ББСБ ХХК-д танилцуулахад уг үнийн саналыг нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хариуцагч байгууллага нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн 1/. Зах зээлийн хандлагын арга, 2/. Нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн арга, 3/. Өртгийн хандлагын арга зэрэг аргуудыг тус тус ашиглан Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус заасан журмыг баримтлан эд хөрөнгийн үнэлгээг хийж, 74 501 622 төгрөг болохыг нь тогтоожээ. Тухайн компанийн тогтоосон энэхүү эд хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн, төлбөр төлөгч буюу гомдол гаргагч Ц.Огийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байх бөгөөд хуульд тусгайлан заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байх тул түүний шүүхэд гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд түүний гомдлыг дээрх үндэслэлээдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Баяраагаас 134 435 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 829 675 төгрөг, нийт 135 264 675 төгрөгийг гаргуулж, Ард кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ./хх-37-38 дахь талд/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот 63.06 мкв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030164442 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19280035/154 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 19280035 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн байна./хх-43, 49 дэх талд/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдээр Баян модот ХХК, мөн шинжээч С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, түүнд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулжээ. /хх-53-54 дэх талд/

Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээг шинжээч С.Цэвээнролом, Р.Байгалмаа, Ч.Чинбат нарын гурван үнэлгээчин ажиллаж, үнэлгээний тайланг гаргасан байна. /хх-56-59 дэх талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.

Маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Ч.Чинбат, Р.Байгалмаа нарт энэхүү хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /шийдвэр гүйцэтгэгч/ хийж гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул эдгээр шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар хуульд заавал шинжээчээр оролцсон гурван этгээд нэг бүрт эрх, үүрэг тайлбарлах хуулийн заалт байхгүй гэж маргаж буй үндэслэл нь дээрх үндэслэлээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэл баримтаар нотлогдоогүй тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Харин хариуцагч хуульд заасан журмын дагуу шинжээчээр оролцсон Ч.Чинбат, Р.Байгалмаа нарт эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй зөрчсөн учир энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан, Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох нь хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баяраагийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баян модот ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 1 800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Баяраад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ