Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/02797

 

 

 

 

 

 

 

                      2020        12        16  

              182/ШШ2020/02797

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, 1 дугаар регистртэй, У овогт Б.Бын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь нөхөр Г.Аын хамтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШШ2020/00385 дугаартай захирамжийн дагуу 21631751 төгрөгийг Хас банк-нд төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлэх эдийн засгийн боломжгүй нөхцөл байдалд орж, улмаар НШШГГраас дээрх захирамжийг албадан биелүүлэхээр ажиллагаа хийж байгаа болно. НШШГГраас миний өмч болох Чингэлтэй дүүргийн тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй 289 м.кв газар, дугаарт бүртгэлтэй 53 м.кв хувийн сууц, 31 м.кв талбай бүхий 2 автомашины гражийг нийт 27.763.000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно. НШШГГ нь дээрх үнэлгээг “В” ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд тус компанийн үнэлсэн 27.763.000 төгрөгийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоогдсон байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу миний бие хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байна. Иймд Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах газар болон хувийн сууц, гражийн үнэлгээг тогтоосон “В” ХХК-ийн Шинжээчийн Ш-9/8 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00385 дугаар шийдвэрээр Г.А, Б.Б нараас 21.631.751 төгрөгийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.А, Б.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Бын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 53 м.кв хувийн сууц, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 289 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дугаартай тогтоолоор битүүмжлэн 2020 оны 09 сарын 01-ний өдөр дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “В” ХХКомпанийг шинжээчээр томилон дээрх хөрөнгийн үнийг 27.763.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.А, Б.Б болон нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарт 2020 оны 19 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Б, Г.А нар албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

НШШГГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00385 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.А, Б.Б нараас 21.631.751 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Бын хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 289 м.кв талбайтай газар, 53 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжлэн хурааж, “В” ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 27.763.000 төгрөгийн үнэлгээг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Б.БВ” ХХК нь газар болон хувийн сууцыг 27.763.000 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч "В“ ХХК-иар хийлгэсэн 27.763.000 төгрөгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 15ы өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Б нь миний өмчлөлийн орон сууц нь Чингэлтэй дүүрэгтэй байдаг, бидний амьдардаг орон байр нь багадаа л 50.000.000 төгрөг байхад “В” ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү НШШГГраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 289 м.кв талбайтай газар, 53 м.кв талбай бүхий хувийн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ202/10620 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН