Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2020/02867

 

 

 

 

 

 

 

                       2020        12        18  

              182/ШШ2020/02867

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, В овогт Б.Нгийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, төв байранд байрлах, “Т” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Г.М, Ж.У, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Н миний бие 2013 онд Монгол Улсын их сургуулийг Нефть, химийн инженер мэргэжлээр, 2017 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. “Т" ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Бичил тооцооны төвийн теллер, Сонгинохайрхан тооцооны төвийн теллер, Өргөө тооцооны төвийн теллер, . тооцооны төвийн ахлах теллерээр ажилласан. Энэ хугацаанд ажилтан Б.Н миний бие харилцагчдад банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, кассын үйл ажиллагаа үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалтад хяналт тавин шуурхай удирдлагаар хангах, харилцагчийн үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд үйлсэд өөрийн эрдэм мэдлэг , авъяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Гэтэл Тны УБХСУХ-ийн мэргэжилтэн Д.А, Чингэлтэй дүүрэг салбарын Тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Б.Э, Чингэлтэй дүүрэг салбарын Ерөнхий нягтлан бодогч Г.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр . тооцооны төвийн ахлах Б.Н миний ажлыг хүлээж авсан. Т ажилтан Б.Н миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байна. Ажил олгогч Т нь ажилтан Б.Н намайг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байх тул Тны энэхүү үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу ажилтан Б.Н миний бие ажил хүлээлгэн өгсөн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “Т” ХХК-д даалгаж өгнө үү. Т Б.Н намайг ажлаас халах тушаалыг нөхөж гаргахдаа Хөдөлмөрийн тухай ийн 40 дүгээр зүйлийн 40.1,4-д заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэх, эсхүл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” эсэхийг дээр дурдсан тушаалд нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан байна. Ажилтан Б.Н нь сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх мэт ямар үндэслэлээр ажлаас халагдаж  байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой шийдвэр /тушаал, тогтоол. захирамж/ гаргана” гэж заасныг Тны Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн . дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал ноцтой зөрчсөн байна. 3.Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч Т ажилтан Б.Н намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг баримталж ажлаас халсан ажлаас халсан үндэслэлээ “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.5, 5.28.7, 5.28.35, 5.28.45, 5.28.47, 5.28.48 дах заалт. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.35, 7.4.45, 7.4.47, 7.4.48 дах заалтуудад тухайлан заасан “ноцтой зөрчил гаргасан” гэж тодорхойлсон байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа ажлаас халсан тушаалдаа “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тухай огт дурдаагүй байх тул хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж хариуцагч Тны нөхөж үйлдсэн Тны Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн . дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө  гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Тус банкны харилцааны менежер Б.Нг 2020 оны 06 дугаар сарын15-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Түүний гаргасан зөрчил нь теллерүүдийн нийт 13.010 төгрөгийн кассын илүүдлийг нийт 3.180 төгрөгийн кассын дутагдлыг тухай бүрд нь холбогдох дансанд бүртгээгүй кассын илүүдлийг хувьдаа авч, өөрөөсөө төлдөг ноцтой зөрчлийг гаргасан. Тооцооны төвийн захирал, ахлах теллерийн зүгээс теллерийн касст гэнэтийн болон тогтмол тооллогыг хийдэг байгаа. Харилцааны менежер Б.Н нь харилцагч нь ирээгүй байхад 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед данснаас нь гүйлгээг хийж гарын үсгийг дуурайлган зурсан байдаг. . тооцооны төвийн ажилтнууд харилцагчийг ирээгүй байхад дансны эзэмшигч бус гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйлгээ хийж, үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил илэрсэн. Шалгалт хамрагдах хугацаанд . тооцооны төвийн касс, бэлэн мөнгө, батлагдсан мөнгөний нийт дүнг баримталж ажилласан боловч 2019 оны 11 сараас 2020 оны 04 сарын хооронд ATM баталсан лимитийг 4 удаа 46 сая төгрөгөөр хэтрүүлсэн. Т ХХК-ийн нэгжийн кассын үйлдлийг удирдах, хяналт тавих журмыг зөрчсөн ба 424.359 төгрөгийн зарлага тооцогдсон байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т” ХХК-д холбогдуулан Тны гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн . тоот тушаалыг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа “.” тооцооны төвийн ахлах теллерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Б.Н нь шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүдийн нийт 13.010 төгрөгийн кассын илүүдлийг нийт 3.180 төгрөгийн кассын дутагдлыг тухай бүрт нь холбогдох дансанд бүртгээгүй, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад нь харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан баримтыг үндэслэн 171.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, АТМ-ын батлагдсан лимитийг 4 удаа нийт 46.000.000 төгрөгөөр хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Н нь “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “.” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байгаад тус банкны захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн . дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5,  Тны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.5, 5.28.7,.5.28.35,.5.28.45, 5.28.47,.5.28.48, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.35, 7.4.45, 7.4.47, 7.4.48 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Б.Нг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа компанийн удирдлага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэл болгожээ. 

 

Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Б.Н нь шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүдийн нийт 13.010 төгрөгийн кассын илүүдлийг, нийт 3.180 төгрөгийн кассын дутагдлыг тухай бүрт нь холбогдох дансанд бүртгээгүй, кассын илүүдлийг хувьдаа авч ашигласан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад гүйлгээ хийсэн теллерүүдийн зөрчилд хяналт тавьж ажиллаагүй, теллерүүд нь 3 удаа нийт 142.550 төгрөгийн гүйлгээ хийхдээ гүйлгээний баримтыг өдрийн баримтад үдээгүй үрэгдүүлсэн, 7 удаа нийт 54.468.576 төгрөгийн бэлэн болон бэлэн бус данс хаах гүйлгээ хийхдээ хүсэлт, цахим үнэмлэхийн хуулбар, хадгаламжийн дэвтрийг хавсаргаагүй, нийт 28.065.650 төгрөгийн үлдэгдэлтэй 7 зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, нэмэлт зээлийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг алдаатай бичсэн зэрэг зөрчлүүдэд хяналт тавьж ажиллаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан баримтыг үндэслэн 171.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, АТМ-ын батлагдсан лимитийг 4 удаа нийт 46.000.000 төгрөгөөр хэтрүүлсэн, 2019 оны 12 дугаар cap, 2020 оны 1, 2 дугаар саруудад касст гэнэтийн болон тогтмол тооллогыг хийж гүйцэтгээгүй, Кассын КА-2 дэвтэрт 12 удаа засвар хийсэн зэрэг зөрчлүүд нь “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6.1, 3.6.4, 3,6.18, 3.6.19, 3.6.22, 3.6.25, 4 дүгээр зүйлийн 4.17 дахь хэсэг, Ажлын байрны тодорхойлолтын нягтлан бодох бүртгэл тооцоо хэсгийн 2, 3, 4, 5, 9, 11 дэх хэсгийг тус тус зөрчиж ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

          

Нэхэмжлэгч Б.Н нь шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүдийн нийт 13.010 төгрөгийн кассын илүүдлийг, нийт 3.180 төгрөгийн кассын дутагдлыг тухай бүрт нь холбогдох дансанд бүртгээгүй, кассын илүүдлийг хувьдаа авч ашигласан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан баримтыг үндэслэн 171.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, АТМ-ын батлагдсан лимитийг 4 удаа нийт 46.000.000 төгрөгөөр хэтрүүлсэн, 2019 оны 12 дугаар cap, 2020 оны 1, 2 дугаар саруудад касст гэнэтийн болон тогтмол тооллогыг хийж гүйцэтгээгүй, Кассын КА-2 дэвтэрт 12 удаа засвар хийсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр харилцагч өөрийн биеэр банкиад ирээгүй байхад 171.000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээг хийсэн байна гэж буруутгасан. Гэтэл харилцагч Ж.У нь өөрөө банканд дээр ирж, өөрөө гарын үсгээ зурсан гэдгээ хэлсэн. Кассын КА-2 дэвтэрт 12 удаагийн засвар хийсэн гэдэг боловч энэ талаар шалгалтын тайлан дээр тодорхой дурдсан байдаг өдөр огноог дутуу бичсэн, давхардуулж бичсэн гэх зүйл л байдаг, бусад зүйл нь хамааралгүй юм. АТМ-ын лимитийг хэтрүүлнэ гэдэг нь зөвхөн миний асуудал биш тооцооны төвийн асуудал гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч Б.Нг  ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Гэрч Ж.У нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Т нь дээр очиж 171.000 төгрөгийн гүйлгээг хийсэн, баримт дээр өөрөө гарын үсэг зурсан гэх мэдүүлэг, гэрч Г.М нь би тухайн үед камер шүүсэн бөгөөд . тооцооны төвд Ж.У ирээгүй байхад данснаас нь бэлэн бус гүйлгээ хийсэн байдаг гэх мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байх тул Ж.У, Г.М нарын мэдүүлэг тайлбарыг ач холбогдолтой эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Б.Нгийн гаргасан гэх зөрчил нь уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч “Т” ХХК-г ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Б.Нг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн Тны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн . дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нг Тны “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “.” тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Б.Нгийн 2020 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4.188.335 төгрөгийг 3 сард тооцоод/4.188.335 төгрөг : 3сар/ дундаж цалин 1.396.111 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 1.396.111 төгрөгийг ажлын 21,5 хоногт тооцоод /1.396.111 төгрөг : 21.5хоног/ 64.935 төгрөг болж байна.

 

Иймд 2020 оны 06 дугаар сарын 12-наас 2020 оны 12 дугаар сарын 17-ыг хүртэлх хугацааны цалин 8.181.810 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэв. 

      

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нг Т” ХХК-ийн “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “.” тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.181.810 /найман сая нэг зуун наян нэгэн мянган төгрөг найман зуун арван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

  

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 145.858 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН