Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2017/00575

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2017/00575

Дархан-Уул аймаг

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00152/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..................................... ХХК / ....................................................................... багт байрлалтай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .............................. тоотод оршин суух ..................... овогт Х-ийн Ц- /РД: ..................., утас:................................................./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, .................................................. тоотод оршин суух, ............................... овгийн Э-ийн Э- /РД:......................, утас:....................../,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ......................................................... тоотод оршин суух, .................... овгийн Д-ийн М- /РД:..........................., утас:............................/,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, ................................. тоотод оршин суух, /..................... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ ................. овгийн М-ын З- /........................., утас:........................./-нарт хол.богдох,

 

Буудайн үнэ болох 19,372,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-, хариуцагч Д.М- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..................................... ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие Х.Ц- нь ..................................... ХХК-ийн ..............оор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн .................... ХХК, ................................тэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52,2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай 16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн буудайг 11 дүгээр сарын 28-нд авч ......ХХК-нд зарахаар очиход ....................с ХХК, Монгол Групп гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Э- нь М-той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр ....................с ХХК-ийн захирал Х-т Ц- гуай зар гэсэн гэж худал хэлж 11 дүгээр сарын 26, 27-нд ..................... ХХК-д зарсан байсныг бид мэдсэн. ...Иймээс Д.М-, Э.Э- нараас 19,372,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компанийн буудайг ....................с ХХК тээврээ хариуцаад 460,000 төгрөгөөр авч уг компанитай 21-ээс дээш цавуулагтай будаа байхгүй учир манайхыг авч өөр газар өгөх хүртэл хашаандаа хадгалж байхаар тохирч будааг 1 тн буудайн тээврийн хөлсөнд 60,000 төгрөг төлсөн. Тэгээд манай компанийн буудайг ......ХХК-ийн захирал М- ирж үзээд 1 тн-ыг 450,000 төгрөгөөр авахаар тохирч 2014.11.23-ны өдөр авахаар очиход манай будаа ....................с ХХК-ийн хашаанд байхгүй байсан. Учир байдлыг тодруулж асуухад хариуцагч Э.Э-, Д.М- нар манай компанийн зөвшөөрөлгүйгээр Д.М- өөрийн нэрээр манай компанийн 68,2 тн улаан буудайнаас 66,2 тн улаанбуудайг 1 тн-ыг н 400,000 төгрөгөөр бодож ..................... ХХК-д зарж нийт 27,177,000 төгрөгийг авч манай компанид 17,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 10,177,000 төгрөгийг Д.М- хувьдаа ашигласан байсан. Тэгээд ......ХХК-д өгөхөөр тохирсон буудай байхгүй бөгөөд уг компанид 100 гаруй тн буудай хэрэгтэй байсан учир түүнтэй адилтгах улаан буудайг манайх үтрэс дээрээс 40 орчим тонныг ......ХХК-д 430,000 төгрөгөөр зарсан. Хариуцагч Э.Э- манай компанийн 68.2 тн буудайнаас 2 тн-ыг дутааж мөн ..................... ХХК-д 66.2 тн-ыг 400 төгрөгөөр бодож өгөөгүй байсан бол манайх ......ХХК-нд 1 тн-ыг 450,000 төгрөгөөр зарах байсан. Э.Э- би дутаасан 2 тн будааг би өөрөө хариуцна гэж хэлж байсан. Иймд дутаасан 2 тн будааг 450-иар бодож 900,000 төгрөг 66.2 тн будааг 450-иар бодохоор үнийн зөрүү 3,310,000 төгрөг болж байгаа, хариуцагч Э.Э-аас будааны үний зөрүү 3,310,000 төгрөг, 900,000 төгрөг нийт 4,210,000 төгрөгийг Э.Э-аас, 10,177,000 төгрөгийг Д.М-оос гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч ..................... ХХК нь мөнгөө төлсөн гэж байгаа учир ..................... ХХК-иас татгалзаж байна. гэжээ

Хариуцагч Д.М- нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.Э- будаа зараад өгөөч гэж надтай ирж уулзаад будааны шинжилгээний бичгийг авчирч үзүүлсэн. Гэтэл тэр будаа нь хүнсэнд тохирохгүй байсан тэр талаар Э.Э-т хэлтэл яаж ийгээд зараад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед будааны ханш муу байсан. Би ..................... ХХК-ийн захирал М.З-тай уулзаад 1 тн-ыг 350 төгрөгөөр тохирвол би ачуулж өгч болно гэж хэлтэл хүлээн зөвшөөрч 66.2 тн будааг ..................... ХХК-руу хүргэж өгөх бүх зардлыг төлж зөөж дуусгасан. Э.Э- гуайд дансаар 2 сая төгрөг, жолооч нарт 1,700,000 төгрөгийг өгсөн. би 1 тн будааг 300 төгрөгнөөс доошоо бодож өгнө шүү гэж хэлж байсан. 12 сарын 20-ны өдрөөс эхлээд тэжээлийн байгууллагын будааны үнэ өссөн. М.З- захирал 66.2 тн будааг 350 төгрөгөөр бодож миний дансанд 23,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс би дундын зуучлалын зардалд 50,000 төгрөгийг 1 тн тутмаас хасч аваад үлдэгдлийг нь шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зуучлах хөлсөндөө үлдэгдэл 4,219,000 төгрөгийг авна энэ мөнгөнөөс ихэнх нь зардал чирэгдэлд явсан. З- захирал 1 тн будааг 350,000 төгрөгөөр бодож 23,000,000 төгрөг миний дансанд хийчихээд яагаад 27,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэнд би гайхаж байна. Тухайн үед М.З- захирал миний дансруу өөр 2-3 байгууллагын будааны мөнгийг шилжүүлж байсан. 23,000,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өөрийн зуучлалын зардалд авч байна. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..................................... ХХК-нь хариуцагч Э.Э-, Д.М-, ..................... ХХК-д холбогдуулан 19 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ...14 372 000 төгрөгөөс Д.М-оос 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг ..................... ХХК-иас, үлдэх 4 270 000 төгрөг Д.М-оос, Э.Э-аас 6 792 000 төгрөгийг тус тус гаргуулж ..................................... ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэснийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ....................с ХХК-ийн хашаанд буулгасан ..................................... ХХК-ийн 68.2 тонн буудайг хариуцагч Д М-, Э.Э- нар ..................... ХХК-д худалдсан талууд энэ талаар маргаангүй болно.

Нэхэмжлэгч 68.2 тонн буудайг сайн чанарын, 1 тонныг 400 000 төгрөгөөр борлуулж байсан будааг, хариуцагч нар зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэж, хариуцагч Э.Э-, Д.М- нар ... Х.Ц- гуай Булган аймаг явж байхад 300-400 тонн будаа байна боломжийн үнээр зараад өгөөч гэж санал болгосоноор Бургалтайд үтрэм дээр нь очиж үзээд, ....................ст буусан будаанаас цавуулаг 12-14 хувьтай, хоруутай 68 тонн будааг буцааж авахыг шаардахад аваагүй, тэр будааг тэжээлийн будааны үнээр ..................... ХХК-д борлуулсан, үүнээс харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны, ачилт буулгалтын хөлс зэргийг тооцсон гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 68.2 тонн сайн чанарын будааг зөвшөөрөлгүй, бусдын хадгалалтад байхад нууц далд аргаар авч борлуулсан гэж байгаа боловч энэ талаар эрх бүхий байгууллагад шалгуулан тогтоосон баримтгүй, мөн .......аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн хураасан будаа Улаанбаатар хотод гэрээний дагуу будаа нийлүүлсэн газрын хашаанд хадгалагдаж байгаа талаар хариуцагч нар мэдэх боломжгүй байх тул талуудын хооронд будааг худалдан борлуулахаар харилцан тохиролцож байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч маргааны зүйл болж байгаа хүнсний улаан будааг сайн чанарын, тухайн үед 1 тонныг 400 000 төгрөгөөр зах зээлд борлуулж байсан 68.2 тонн будаа гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг хариуцагч Э.Э- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй будаа худалдан авах, худалдах талаар харилцан тохиролцсоноор хариуцагч Д.М- ..................... ХХК-д уг будааг худалдаж харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны хөлс, ачилт буулгалтын хөлсийг тооцож авсан гэж байгаа боловч мөн энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал Улаанбаатар ....................с ХХК-ийн хашаанд бусдад худалдахаар буулгасан улаан буудайг Бургалтай буудай ХХК бусад байгууллага, иргэнд 400 000 төгрөгөөр тооцож зарах гэж байсан гэж байгаа үүнийг ....................с ХХК-ийн / захирал Х- хэргийн 26 дугаар хуудас / ......ХХК-ийн / захирал М.Мөнхбаяр хэргийн 50 дугаар хуудас / нар гэрчилж байгаа гэж нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа дээрх нотлох баримт нь үнэ, чанар байдлыг тодорхойлсон хэлцэл, санхүүгийн баримт биш бөгөөд гэрчилж тодорхойлох нь гэсэн баримт тул нотлох баримтын хэмжээнд, хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас үнэлэх нотлох баримт биш байна.

Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар хот ....................с ХХК-ийн хашаанд байсан ..................................... ХХК-ийн хүнсний улаан буудай 66.2 тоннийг 350 000 төгрөгөөр ..................... ХХК-д худалдсан болох нь ..................... ХХК-ийн будааг пүүлж хэмжиж авсан талаарх ачаа пүүлсэн тодорхойлолт, мөн компанийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, будааны үнийг Д.М-од шилжүүлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг ..................... ХХК-ийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд ..................................... ХХК-ийн будааг ..................... ХХК-д худалдаад үнийг шилжүүлэн авсан атлаа Д.М- шилжүүлээгүй, тооцоо нийлээгүй тул төлөгдөөгүй будааны хэмжээг 66.2 тонн, 1 тоннын үнийг 350 000 төгрөг нийт 23 177 000 гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө төлөгдсөн 12 000 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5 000 000 төгрөгийг хасаж тооцон 6 177 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд хариуцагч Д.М- ... тээврийн зардалд 1 870 000 төгрөгийг 2 жолоочид бэлнээр, Э.Э-т 2 000 000 төгрөг төлсөн, хөдөлмөрийн хуулинд зуучлах ажил худалдаагаар ашиг олж болох талаар байдгийг, тухайн улаан буудайг хүргэхэд 130 км 2 талдаа 300-гаад км замд хувийн тэргээр шатахуун зарцуулж ирж очсон зэрэг зардал, зарлага ихээр гардагийг мэдүүлэх байна. ... гэж хариу тайлбартаа дурдсан боловч дээрх будааг ..................... ХХК-д худалдан борлуулж өгсөнд өөрт ногдох хөлс, тээврийн зардал зэргийг хэрхэн тооцох байсан талаарх болон ....................с ХХК-ийн хашаанаас ..................... ХХК-д будааг хүргүүлэхэд зарцуулсан тээврийн зардлын тооцооны талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн зардалд төлсөн 1 330 000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрч байгаа, бусдад тухайн будааг борлуулж мөнгийг шилжүүлж байснаас үзэхэд тухайн будааг зарж борлуулахад хариуцагч Д.М-ын оролцоо байсан, түүнийг үгүйсгээгүй тул зуучлалын хөлс төгрөгийг хассан тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т зааснаар зуучлалын хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтэрч болохгүй гэснээр зуучлалын хөлсөнд 1 188 850 төгрөгийг тус тус хасаж тооцон 2 658 150 төгрөгийг Д.М-оос гаргуулан Бургалтай буудай ХХК-д ологох нь зүйтэй байна.

 

Харин дээрх будааны үнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч ..................... ХХК-иас зарим хэсэг болох 3 310 000 төгрөг буюу будааны үнийн зөрүүг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

..................... ХХК хэргийн хариуцагч Д.М-оос будааг 1 тоннын үнийг 350 000 төгрөг нийт 23 177 000 төгрөг гэж тооцон хүлээн авсан энэ талаарх баримтыг үйлдэн хүлээн авсан будааны үнийг бүрэн шилжүүлсэн буюу ..................................... ХХК-тай гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч ..................... ХХК-иас төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

Хариуцагч Э.Э-аас нэхэмжилж буй тээврийн зардал 66.2 тонн / 60 000 төгрөг/ 3 972 000 төгрөг, Д.М-оос ашиг болгож авсан 1 900 000 төгрөг, дутаасан 2 тонн улаан будааны үнэ 920 000 төгрөг нийт 6 792 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас тээврийн зардал гэж тооцсон 3 972 000 төгрөгийг ямар үндэслэлээр Э.Э-аас нэхэмжилж байгаа нь болон хаанаас хаашаа тээвэрлэсэн зардлыг тооцож байгаа нь тодорхойгүй байна.

 

Нөгөө талаар ....................с ХХК-д гэрээний дагуу нийлүүлж байсан будааны тээврийн зардалд тооцох нийт дүнгээс 66.2 тонн будааны тээврийн зардлыг тухайн байгууллага төлбөл зохих төлбөрөөс хасаж шилжүүлсэн тул тээврийн зардлаа гаргуулна гэж байгаа боловч энэ талаарх болон Д.М-оос ашиг болгож авсан 1 900 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа болох нотлох баримтийг ирүүлээгүй байна.

Хариуцагч Э.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Х.Ц- бид 2 уулзаад 600, 700 кг дутах бол 2 пүүний хооронд байдаг асуудал, 1.3 тонн улаан будааны үнэ нэхэмжлэнэ гэж байсан, ашиг болгож өгсөн 1 200 000 төгрөг, дутсан будаа 1.3 тонн надад хамааралтай, тээврийн зардал ....................с ХХК гаргаж, тус компаниас нэхэмжлээгүй болно гэсэн байна.

 

Иймд дутсан 2 тонн будааны үнийг ..................... ХХК-д тушаасан будааны үнээр тооцож 700 000 төгрөгийг Э.Э-аас гаргуулж ..................................... ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Э.Э-, ..................... ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч Э.Э- ...Х.Ц- бид хоёрын хооронд мөнгөний асуудал дууссан гэж үзэж байгаа тул шүүх хуралд очих боломжгүй байна... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З- эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адил үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагч нарын оролцоогүйгээр явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Д.М-оос 2 668 150 төгрөг, Э.Э-аас 700 000 төгрөг гаргуулан ..................................... ХХК-д олгож, хариуцагч Д.М-оос 7 508 850 төгрөг, хариуцагч Э.Э-аас 2 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагч ..................... ХХК-иас будааны үнийн зөрүү 3 310 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзалыг баталсугай.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 2 668 150 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 57 640 төгрөг, хариуцагч Э.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700 000 төгрөгт тохирох 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..................................... ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ