Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0744

 

 

 

  

     2022           10           10                                        128/ШШ2022/0*******4

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ж Д э БХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э, Д.О

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Гуравдагч этгээд: Л.Т

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгй

 

 

  

     2022           10           10                                        128/ШШ2022/0*******4

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ж* Д* э** Б* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э*********, Д.О*******

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б********,

Гуравдагч этгээд: Л.Т***

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц**********

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******, өмгөөлөгч Э.Э*********, Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогду******* “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах, Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах, Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага,

          Гуравдагч этгээд Л.Т*** нь мөн сайдад холбогду******* Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2009 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гарган маргасан.

          2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын  2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр газар ашиглуулах гэрчилгээгээр Ж* Д* э** Б* ХХК-д газар ашиглах эрх олгож, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5 жилээр сунгасан.

          3.Нэхэмжлэгч нь уг ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэснийг Ж* Д* э** Б* ХХК-иас эс зөвшөөрч, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ж* Д* э** Б*  ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот газар ашиглах гэрчилгээний дагуу газар ашиглах эрхтэй.

          Энэ эрхийнхээ хүрээнд 2004 оноос эхлэн тухайн газарт үйл ажиллагаа явуулж одоогоор аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг хийж  70-80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

          Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 1,6 га газар ашиглах эрхийг Байгаль орчны яамны 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл газар ашиглах эрхийг сунгасан.

          Манай компанийн хувьд анх 2004 онд ашиглах эрх авсан газрын байршлаа өөрчлөөгүй, талбайн хэмжээг нэмэгдүүлээгүй, анх төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн талбайн солбицлууд бүхий газартаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө 2019, 2020 онуудад газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүлээн авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэх саналыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн.

          Нэгэнт хамгаалалтын захиргаанаас нь манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг дэмжсэн шийдвэр гарч яаманд хүргүүлсэн тул манай компанийн газар ашиглах эрх сунгагдсан гэж бидний хувьд ойлгож байсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот албан бичгээр "хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгосон саналыг хүчингүй болгосон байна. Мөн танай компанид олгосон газар иргэн Л.Т***д олгосон газрууд хоорондоо хэсэгчилсэн давхцалтай байх тул уг маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг ирүүлсэн.

          Нэгэнт төрийн захиргааны төв байгууллага манай компанийн газар ашиглах эрхийг сунгахгүй нь тодорхой болсон тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд иргэн Л.Т***д газар ашиглах эрх олгосон газраас түрүүлж манай компани газар ашиглах эрх авсан байх тул Л.Т***гийн газар ашиглах эрхээс манай компанийн газар ашиглах эрхтэй давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн иргэн Л.Т***гийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

          “Ж* Д* э** Б* ХХК нь анх 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай ******* тоот гэрээг байгуулж 1,6 га газрыг ашиглах эрх авсан. Тус гэрээний дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компанийн ашиглах эрх авсан газрыг 100 метрийг харьцах нь 160 метрийн хэмжээтэй газрыг 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлгэж өгсөн.

          Гэвч манай ашиглах эрхтэй газрыг яамнаас хожим мэдээллийн санд оруулахдаа нэг цэгийг алдаж оруулсан болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Өөрөөр хэлбэл анх ашиглах эрх авсан газрын кадастрын зургийг Ж* Д* э** Б* ХХК-д хүлээлгэж өгснөөс өөр байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд оруулсан байна.

          Иймд Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1,6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

          5. Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК –иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          “Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа манай компанийг газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй, газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй гэжээ. Бид хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухай бүр хүргүүлж байсан. Харин 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дугаар албан бичгээр иргэн Л. Т*******гийн газартай хэсэгчлэн давхацсан учраас сунгахгүй гэсэн хариу ирүүлсэн. Бид тэрхүү хариутай холбогду******* холбогдох тайлбараа тухайн үед өгсний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн хариу гарсан.

          Тодруулбал, гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн төрийн байгууллага хоорондын албан бичиг байсан. Бид ийнхүү төрийн эрх бүхий салбар хоорондын байгууллагын бичгийн дагуу гэрчилгээний хугацаа сунгагдсан гэж үзээд гэрчилгээ гарахыг хүлээж байсан боловч гараагүй. Бид нөхцөл байдлыг тодруулахаар дахин лавлахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар бичгээр " ... хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон саналыг хүчингүй болгосон байна" буюу өмнө дурдсан гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* дугаар албан бичгийг хүчингүй болгосон тухай хариу ирүүлсэн. Түүнчлэн энэхүү бичгээр иргэн Л.Т***гийн газартай давхцалтай байгаа тул гэрчилгээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Эдгээр асуудлаар яамнаас бидэнд огт мэдэгдээгүй ба ийнхүү мэдсэний үндсэн дээр шүүхэд хандсан. Гэрчилгээ сунгуулах тухай асуудалд бидэнд хариу ирүүлэхдээ хугацаандаа хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр бус харин иргэн Л.Т***гийн газартай давхцалтай байгаа гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж ирсэн.

          Бусдын газартай давхцалтайн улмаас газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй, давхцалын асуудлыг эцэслэн шийд гэсэн яамны дээрх хариунууд нь эрүүл, саруул ухаанаар ч тэр, логик, хууль зүйн агуулгаар тэр ч огт үндэслэлгүй хариулт юм. Өвөг дээдсээс эртнээс эдүгээг хүртэл уламжлу******* үлдээсэн газар нутгийг хэрхэн менежмент хийх, хэнд, ямар хэмжээтэй, ямар хил заагтай газрыг ашиглуулах вэ, хэний газрыг цуцлах вэ, хэнд газар ашиглах эрх олгох вэ зэрэг бүхий л асуудлыг газрын тухай хууль тогтоомжийн дагуу төр, энэхүү хэрэг тохиолдлын тухайд хамгаалалтын захиргаа, яам хариуцдаг. Өөрсдөө энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг атлаа давхцалтай байна, энэ асуудлаа шүүхээр шийдүүл гэх бүдүүлэг хариулт өгч байгаа нь нэн ойлгомжгүй.

          Иргэд, аж ахуй нэгж ердөө газар ашиглах эрх олгох хүсэлтээ гаргаж хуульд заасан шаардлагуудыг хангаж материалаа бүрдүүлж өгдөг ба төр давхцалтай эсэх хийгээд бусад асуудлыг шалгаад шийдвэрээ гаргадаг. Газрын гэрчилгээг сунгах эсэх тухай асуудалд иргэн Л.Т***гийн газартай давхацсан асуудал, Л.Т***г энэ хэрэг маргаанд татан оролцуулах ямар ч үндэслэлгүй юм. Гэрчилгээг сунгаснаар Л.Т***гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, огт хамаагүй, гэрчилгээний хугацааг сунгахгүй байх хуульд заасан нөхцөл бүрдсэн тухай асуудал юм. Газрын гэрчилгээ сунгуулах тухай асуудал Л.Т*** манай компани хоорондын асуудал бус харин яам болон манай компани хоёрын хоорондын эрх зүйн харилцааны асуудал юм. Л.Т***гийн газартай давхацсан гэх асуудал нь Л.Т*** болон манай компани хоорондын асуудал бөгөөд өнөөг хүртэл Л.Т*** болон манай компани давхцалын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан маргаан, нэхэмжлэл байхгүй байна.

          Газар ашиглах гэрчилгээг сунгах эрх зүйн зохицуулалтыг үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт огт байхгүй. Хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна" гэснээс өөр зохицуулалтгүй.

          Газрын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлд:

"-37.1. Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:

          37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;

          37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт;

          37.1.3. байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт.

-37.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.

-35.1.5. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах" гэх байдлаар зохицуулсан байх ба эдгээр заалт нь ашиглалтын бус харин эзэмших эрхийн хүрээнд зохицуулсан байгаа юм.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд ". . . Газрын тухай хуулиас . . . бүрдэнэ” гэж үзээд Газрын тухай хуулийн 35, 37 дугаар зүйл заалтыг хэрэглэнэ гэвэл дээрх шаардлагуудын хүрээнд газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг шийдэх учиртай. Гэтэл өөрсдөө бусдад газар ашиглуулдаг атлаа бусдын газартай давхцалтай байгаа тул сунгахгүй гэх хууль бус үндэслэлээр эрх сунгахгүй эс үйлдэл гаргаж байна.

          Гэхдээ эдгээр хуулиуд нь нийтийн эрх зүйн хууль тогтоомж учраас нэг хуулийг нөгөө хуультай дүйцүүлж, төсөөтэй хэрэглэх боломжгүй. Харин хувийн эрх зүйн хувьд төсөөтэй хэрэглэх боломжтой байдаг. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд шаардлагатай зохицуулалтаа өөр хоорондоо иш татсан байдаг. Тухайлбал, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэх байдлаар зохицуулсан. Шаардлагатай зохицуулалтаа иш татсан нөхцөлд бусад зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах гэрчилгээг сунгахын тулд ямар процесс явах талаар зохицуулалтгүй байхад яамнаас дур мэдэн хууль зохиож газар ашиглагчийг хохироож болохгүй юм.

          Түүнчлэн бид 2010 онд газар ашиглах хугацааг сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* албан бичгээр гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичгийн дагуу газар ашиглах эрхээ сунгуулж байсан. Үүнээс хойш хууль тогтоомж ч хэвээрээ, газар ашиглах нөхцөл байдал ч хэвээрээ буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад тэрхүү ажил жишгээсээ гажин гэнэт бусдын газартай давхцалтай гэх, түүнчлэн хамгаалалтын захиргаанаас сунгах саналыг хүчингүй болгосон гэх гэнэтийн шийдвэрүүд гарсан нь ойлгомжгүй байна.

          “Газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй” гэх үндэслэл нь газар ашиглах эрхийг сунгахаас татгалзах хуульд заасан үндэслэл биш, нөгөө талаар яамнаас эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу газрыг анх авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, өнөөг хүртэл газар ашигласны төлбөрөө төр аваад, бид төлбөрөө төлөөд явж байна. Бидний газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзахдаа энэхүү үндэслэлийг огт тавьж байгаагүй. Бидний хүсэлтийг шийдэхдээ огт дурдаагүй үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж дэвшүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

          "Анх газар авахдаа хууль зөрчсөн, хугацаандаа хүсэлт гаргаагүй" гэх үндэслэлээр өмнө нь захиргааны акт гараагүй учраас эдгээр тайлбарыг шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй юм. Энэхүү газар дээр Seven star нэртэй 150 тэрбум орчим төгрөгийн төсөл, барилгын ажил явагдаад дуусаж байгаа бөгөөд шударга эзэмшигч иргэд, захиалагч нар төлбөрөө төлөөд байраа, оффисоо хүлээж байгаа. Тэдгээр иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх гэх мэт маш олон ажилд сайдын гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэл саад, тотгор болж байна.

          Иймд, манай компани болон яам хоорондын эрх зүйн харилцааны асуудалд Л. Т*******гийн газартай давхцалтай гэх хууль зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул бид сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

          6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Л.Т*** нь 1994 оны өмч хувьчлалаар худалдан авсан гэдэг нь 1995 онд Ч.Х*******гаас худалдаж авсан гэдэг үйл баримт, 1.3 га газрыг авсан гэдэг баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас газрын хэмжээн дээр  2007 оны дугаар тушаалаар 0.3 га нэмэгдүүлж авсан учраас өнөөдрийн маргаан үргэлжилж байгаа гэдгийг тодорхой тайлбарлах нь зүйтэй байх. Хоёрт хуучин хашааг буулгаад төмөр бетонон хашаа цутгаад банзан хашаа хийсэн гэдэг энэ асуудал яригдаж байгаа боловч 2004 оны хавтаст хэрэгт авагдсан сансрын зургаар бол энэ хашаа огт өөрчлөгдөөгүй.       

     Гуравдагч этгээд Н.Т*******гийн анх өмч хувьчлалаар авсан хашаа тэр хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газрын хил залгаа Н.Т*******гийн газрын дундах банзан хашаа бол хэргийн газарт шүүхийн үзлэг хийхэд хуучин хэвээрээ байсан. Энэ үйл баримтыг гуравдагч этгээд буруу ташаа тодорхойлж байна.

     Хоёрдугаарт 2007 онд 1.3 га газар одоо маргаж байгаа 0.3 га газрыг нэмэгдүүлээд авсан байсан бол яагаад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу 13 жилийн дараа иргэний шүүхэд газар чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа нь асуудалтай.

          Тэгэхээр бидний зүгээс хариуцагч байгууллагаас гаргаж байгаа газрын мэдээллийн санд давхцаж байгаа болохоос  яг бодит байдал дээр давхцаагүй гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. 2004 онд анх олохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гараагүй танайх бол газар ашиглах эрхгүй гэж гуравдагч этгээд маргаад байна. Гэтэл 2004 онд салбарын сайдын тушаалгүйгээр зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргаас олгосон эрхийн дагуу гуравласан гэрээ буюу Богдхан Уулын хамгаалалтын захиргааны гурвалсан гэрээгээр газар ашигладаг байсан.

      Энэ түр журмынхаа дагуу явагдаж байгаад 2007 онд Л.Т***гийн газар ашиглах эрх дуусгавар болоод гуравдагч этгээд сунгахдаа газрын хэмжээг томруулж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрыг хууль ёсны дагуу авсан гэдэг үйл баримт бол тодорхой харагдана. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэдэг агуулгаар тайлбар хийж байна.

          Энэ шаардлага дээр хэрэгт авагдсан Богд Хан Уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичиг болоод түүнд авагдсан зургаар бол 0.3 га газар дээр мэдээллийн сангийн давхцал үүссэн. Энэ бол нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа газраас 0.3 га газрыг 2007 онд гуравдагч этгээдэд нэмэгдүүлж олгосон үйл баримт байгаа учраас энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

       Өмч хувьчлалаар 7 нэр төрлийн объектыг авсан дээр маргаан байхгүй. Гэхдээ энэ 7 нэр бүхий объект өнөөдрийг хүртэл нэхэмжлэгдэж байгаа гуравдагч этгээдийн хашаа нь ч өөрчлөгдөөгүй ийм үйл баримт байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Эцсийн дүндээ бодит байдал дээр газар ашиглахтай холбоотой харилцаан дээр аль аль нь өөрийн анх авсан бодит газраа үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг мөн анхаарах ёстой байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ж* Д* э** Б* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-д анх газар ашиглах эрх олгохдоо ямар нэгэн сайдын тушаал гаргаагүй байх бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр гэрчилгээ олгогдсон байна.

          Тус гэрчилгээний хавсралтад 1/179 дүгээр гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан тэмдэглэгээ хийсэн байх бөгөөд Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр", Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах", "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана" 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж тус тус зааснаас үзэхэд газар ашиглах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй тул газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Мөн газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй гэдэг нь тогтоогдож байгаа төдийгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр үндэслэл бүхий хариуг хүргүүлж, материалыг буцаасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж заасанд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          8.Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлага түүний үндэслэлдээ:

          “Тус шүүхэд хянагдаж байгаа Ж* Д* э** Б* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан эрхийнхээ хүрээнд уг захиргааны хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр бие даасан шаардлага гаргаж байна.

          Уг захиргааны хэрэгт иргэн Л.Т*** нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3015 дугаартай шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд шүүхийн журмаар, хэргийн оролцогчдын хүсэлтээр холбогдох нотлох баримтуудыг цуглуулсантай танилцаж үзэхэд хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 оны хооронд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна. Тэгвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна" гэж зааснаас үзэхэд дээрх хугацаанд анх газар ашиглах эрхийг олгосон шийдвэр нэг, түүний хугацааг сунгасан 4 шийдвэр гарсан байна.

          Цаашилбал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана", 37 дугаар зүйлийн 1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна", Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно." тус тус зааснаас үзэхэд төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагчаас иргэн хуулийн этгээд хэн ч байсан газар ашиглах эрхийг олгосон шийдвэрийг гаргах ёстой болох нь харагдаж байна.

          Тиймээс ямар тушаал, шийдвэрт үндэслэж газар ашиглах эрхийн гэрчилгээ, гурвалсан гэрээг байгуулж, өдийг хүртэл газар ашиглаж ирсэн нь тодорхойгүй байх тул хариуцагчийн энэхүү үйлдэл нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.6-т "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасанд хамаарна гэж үзэж байна. Түүнчлэн ийнхүү төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагчийн дээрх хуульд заасан илт хууль бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хөндөгдөхөд хүрч байгаа бөгөөд хууль журамд заасны дагуу газар ашиглах эрхийг олгоогүйн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд хоорондоо давхцаж, улмаас ийнхүү шүүхэд маргаан үүсгэхэд хүрч байна.

          Хууль зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", 47.4-т "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасны дагуу манай газар ашиглах эрхийг зөрчиж, манай газартай зарим хэсгээр нь давхарду******* илт хууль бус үйлдлээр газар ашиглах эрхийг олгож, газар ашиглуулж байгаа нь хууль бус байна. Харин гуравдагч этгээд Л.Т***гийн хувьд анх 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг худалдан авч, тухайн байршилд байх 7 объектыг хүлээн авсан. Энэхүү объект нь Хан-Уул дүүргийн 11 хороонд байршилтай бөгөөд түүнээс хойш тасралтгүй өмчилж, үл хөдлөхийн татвар болон газрын төлбөрөө 1.73 га гэсэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн ба одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалын дагуу газраа ашиглаж байна.

          Анх уг газартай холбоотойгоор 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай гурвалсан гэрээг байгуулж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай, "Газар ашиглах гэрчилгээ олгох тухай" тушаалаар албан ёсоор газар ашиглах эрхийг баталгаажу******* олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай тушаалаар газар ашиглах эрхийг сунган ашиглаж байна.

          Түүнчлэн гуравдагч этгээд Л.Т***гийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.73 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/03******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг эцэслэн тус тус шийдвэрлэсэн байдаг.

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тус тус заасны дагуу захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, захиргааны акт мөн байх ба тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд бүрэнд хамаарч байгаа болно.

          Иймд Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заасан үндэслэлд хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

          9.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

          “Гуравдагч этгээдээс “...Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 оны хооронд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна..." гэжээ.

          Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК нь анх 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга, Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай ******* тоот гэрээг үндэслэж 1,6 га газрыг ашиглах эрхтэй болсон. Харин гуравдагч этгээд Л.Т*** нь мөн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн үеийн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай тоот гэрээг үндэслэж 1,4 га газрыг ашиглах эрхтэй болсон болох нь гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК болон гуравдагч этгээд Л.Т*** нарын газар ашиглах эрхийг 2004 онд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр анх баталгаажуулсан болох нь тодорхой нотлогдож байна.

          Тухайн үеийн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн хэлтсийн дарга газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага; хамгаалалтын захиргаа; сум, дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээг удирдлагын баталж, Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгоно. Энэ өдрөөс эхлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах эрхтэй болно." гэж заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газар ашиглах эрхтэй болох үед холбогдох тушаал, шийдвэрийг эрхэлсэн сайд гаргадаггүй, зөвхөн гурвалсан гэрээг үндэслэн гэрчилгээ олгодог байсан болох нь тодорхой харагдаж байна.

          Харин Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т Байгаль орчны сайдын 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалаас нэмэлт өөрчлөлт оруулж Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зөвшөөрлийг олгодог болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байна. Тодруулбал, 2004 онд анх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь газар ашиглах эрхээ баталгаажуулж авах үед Байгаль орчны сайдын тушаал гаргадаггүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна.

          Харин гуравдагч этгээд Л.Т*** 2004 онд ашиглах эрх авсан 1,4 га газраа Байгаль орчны сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар нэмэгдүүлж 1,7 болгосноор энэхүү маргаан үүсэх үндэслэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын давхцал үүсэх нөхцөл бий болсон байх тул нэхэмжлэгчийн зүгээс бусдын ашиглалтад байгаа газартай давхцу******* газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа болно.

          Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

          10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

          “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сая нэхэмжлэгч дээр ярьж байна 1994-2004 онд манай яамны газар ашиглахтай холбоотой шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга гаргадаг байсан. Энэнээс хойш бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд гаргаад явж байгаа. Үүнтэй холбоотой өмнөх харилцаа нь буруу байсан байна ч гэдэг юм уу янз бүрийн хууль шүүхийн байгууллагын шийдвэр байдаггүй. Одоогийн захиргааны ерөнхий хуулийг тэр үеийн асуудал дээр хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлээд олгоод явсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

          11.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Тус шүүхэд хянагдаж байгаа Ж* Д* э** Б* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Л.Т***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны 4 дүгээр 05-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодру*******, өөрчилсөн шаардлагатай танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          Иргэн Л.Т*** нь анх 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь Эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг худалдан авч, тухайн байршилд байх 7 объектыг хүлээн авсан. Энэхүү объект нь Хан-Уул дүүргийн 11 хороонд байршилтай бөгөөд түүнээс хойш тасралтгүй өмчилж, үл хөдлөхийн татвар болон газрын төлбөрөө 1.73 га гэсэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн ба одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалын дагуу газраа ашиглаж байна.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1995 онд батлагдсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах гэрчилгээ олгох тухай дугаар тушаалаар иргэн Л.Т***д дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 1.73 га газар ашиглах эрх олгосон тул Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 428 дугаартай гэрчилгээ авч, гурвалсан гэрээг байгуулсан.

          Гэтэл Л.Т***гийн ашиглах эрх бүхий газар руу Ж* Д* э** Б* ХХК нь 3600 м.кв газар хэтрүүлэн хашаа барьж, тухайн газар дээр барилга барьж байна. Энэ талаар нь тус компанийн эзэн /хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч/ гэх П.Хангалтай ярилцахад "... эвлэрлийн журмаар шийдэж болох биз ээ" гэсэн хариу хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй, хариу ирүүлээгүй тул албан ёсоор бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолон Ж* Д* э** Б* ХХК-д хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй ба Л.Т***гийн зүгээс Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд энэхүү захиргааны хэрэг үүссэн байна.

          Гуравдагч этгээд л Т*******гийн хувьд анх 1994 онд үл хөдлөх хөрөнгүүдийг өмч хувьчлалаар хувьчилж авсны дагуу 2007 онд 1.73 га газрыг ашиглах эрхтэй болохыг баталгаажу******* олгосны үндсэн дээр одоог хүртэл эзэмшиж байгаа ба нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанчлан газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд анх ашиглах эрх олгосон газар нь одоог хүртэл хэвээрээ байгаа болно. Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газраа хэтрүүлэн хашаалж, манай газартай давхцу******* түүн дээрээ барилга барьж байгаа ба Л.Т***гийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.73 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

          Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана", Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэн, мөн газрын давхцал үүссэн талаар мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас үзэхэд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр "...танай компанид олгосон газар болон иргэн Л.Т***д олгосон газрууд нь хоорондоо хэсэгчлэн давхцалтай..." талаар дурдаж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хариуг өгснийг, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1703 тоот албан бичгээр гуравдагч этгээд Л.Т***д нэхэмжлэгчийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгийг хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлснийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хүлээн авч, нотариатаар батлу******* нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна.

          Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 7 дугаар сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд холбогдох төрийн байгууллагуудад хандан газар ашиглах хүсэлтээ гаргаж байсан байх 2005 онд анх 5 жилийн хугацаагаар олгосон газар ашиглах эрхийн хугацаа нь 2010 онд дуусгавар болсон байхад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгагдсан гэсэн тэмдэглэгээг хийлгэж, тэрхүү хугацаа нь мөн дууссан байна.

          Түүнчлэн хариуцагчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандан хүсэлтийн хариуг өгөхдөө мөн л гуравдагч этгээд Л.Т***гийн ашиглалтын газартай хэсэгчлэн давхцалтай талаар дурдсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн , 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772 тоот албан бичгүүдээр мөн л гуравдагч этгээд Л.Т***гийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгийг нэхэмжлэгчид өгч байжээ.

          Мөн эдгээрээс гадна гуравдагч этгээд Л.Т***гийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, түүндээ газрын давхцалын талаарх холбогдох зургийг, газар ашиглуулах сайдын тушаал, гэрчилгээ, гэрээ зэргийг хавсарган хүргүүлсэнтэй танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байдаг.

          Тиймээс нэхэмжлэгчийн хувьд өөрийн газар ашиглах эрхээ юунаас болж сунгагдаагүй өдий хүрсэн, газрууд хэсэгчлэн давхцалтай болохыг 2020 оноос хойш мэдэж байсан ба дээрх дурдсан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь маш тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна.” гэв.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн гаргасан Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д нэмэгдүүлэн олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Гуравдагч этгээд Л.Т***гийн мөн сайдад холбогду******* Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2009 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК нь  дараах үндэслэлээр

1/ Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хариуцагчийн шийдвэр хууль бус,

2/ Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д нэмэгдүүлэн олгосон 1.7 га газар нь Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцсан,

3/ Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд буруу оруулсан түүнийг зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус.

Гуравдагч этгээд Л.Т*** дараах үндэслэлээр

Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус гэж тус тус маргасан.

          3.Хэргийн үйл баримтын талаар:

          3.1. Анх Ж* Д* э** Б*  ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1,6 га газрыг Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ, /1-р хавтасны 141 дэх тал/, 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр /1-р хавтасны 144 дэх тал/ газар ашиглах гэрээний дагуу ашиглаж, 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр гэрчилгээний хавсралтаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилээр, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс  2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар тус тус 2-р хавтасны 21 дэх тал/,  газар ашиглах эрхийг сунгасан.

          3.2.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар /1-р хавтасны 34 дэх тал/ албан бичгээр /1-р хавтасны 34 дэх тал/ газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр албан бичгээр /1-р хавтасны 64 дэх тал/ “... танай ашиглаж буй газар ... Л.Т***гийн ашиглаж буй газартай давхцалтай... давхцалыг арилган дахин хандана уу” гэсэн хариуг өгсөн бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаар /1-р хавтасны 23 дахь тал/ албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Ж* Д* э** Б*  ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах хүчингүй болгож, газар ашиглах эрхийг гэрчилгээг сунгахаас татгалзсан.

            3.2.Гуравдагч этгээд Л.Т*** 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг 7 объектыг худалдан авч, анх 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар гэрээ /1-р хавтасны 1******* дэх тал/, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу газар ашиглах эрхтэй болсон. /1-р хавтасны 163 дахь тал/

          3.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар /1-р хавтасны 126 дахь тал/ Л.Т***гийн ашиглалтын газрын хэмжээг нэмэгдүүлэн 1,7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар газар ашиглах гэрээ /1-р хавтасны 184 дэх тал/ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар /2-р хавтасны 90 дэх тал/ газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан.

          4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дүгнэсэн талаар.

4.1.Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          Нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичиг хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

          4.1.1. Ж* Д* э** Б* ХХК нь 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр албан бичгээр Байгаль орчны яаманд /1-р хавтасны 83 дахь тал/ эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицлыг тогтоосон актаар тогтоосон хэмжээний дагуу /1-р хавтасны 148 дахь тал/ газар ашиглах хүсэлтийг гаргаж, тус яамнаас 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах гэрээ байгуулж, 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосны дагуу 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн газар хүлээлцсэн актаар /1-р хавтасны 84, 85 дахь тал/ Ж* Д* э** Б* ХХК-д 1,6 га газрыг аялал жуулчлалын цогцолбор байгуулах зорилгоор ашиглуулахаар хүлээлгэн өгсөн.

          4.1.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2004 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 013 дугаар албан бичгээр /1-р хавтасны 86 дахь тал/ мөн захиргааны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1248, /1-р хавтасны 78 дахь тал/, 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1510 дугаар /1-р хавтасны 82 дахь тал/ албан бичгээр  тус тус Ж* Д* э** Б* ХХК-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг хийлгэх саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн бөгөөд Байгаль орчны яамны 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр /1-р хавтасны 145 дахь талын ард/ албан бичгээр тус компанийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байна.

          4.1.3.Ж* Д* э** Б* ХХК-д Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр  төслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 6/2084 дүгээр албан бичгээр үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг  /1-р хавтасны 152-153 дахь тал/ тус тус олгожээ.

          4.1.4.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар албан бичгээр /1-р хавтасны 27 дахь тал/ Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг сунгах талаар мэдэгдэж, тус компанид газар ашиглуулах 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/179 дугаар /1-р хавтасны 155-156 дахь тал/ гэрээг Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталжээ.

           4.1.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр /1-р хавтасны 80 дахь тал/ “...иргэн Л.Т***гийн газартай хэсэгчлэн давхцалтай...” талаар мэдэгдсэн боловч,  2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр /1-р хавтасны 81 дэх тал/ Ж* Д* э** Б* ХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн.

          4.1.6.Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан байна.

          4.1.7.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна",  40 дүгээр зүйлийн 1-т "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр", Газрын тухай хуулийн 35.1.5-т “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах", 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж тус тус заасан.

          4.1.8. Ж* Д* э** Б* ХХК-ийн 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байсан болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ,  2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр нотлогддог.

          4.1.9.Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгчийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэв.

          4.2.Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д ашиглалтын газрын хэмжээг нэмэгдүүлэн 1.7 га газар болгон олгохдоо Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          4.2.1.Гуравдагч этгээд Л.Т*** нь анх 1994 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр /1-р хавтасны 120 дахь тал/ Зайсан дахь эмийн баазын барилгын 7 объектыг хувьчилж авсны үндсэн дээр 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээний дагуу /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ газрыг ашиглах болсон. /1-р хавтасны 1******* дэх тал/

          4.2.2.Л.Т***д газар ашиглах эрх олгосон эдгээр гэрээ, гэрчилгээ нь нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах гэрээ, гэрчилгээний нэгэн адил Байгаль орчны сайдын тушаалаар олгогдоогүй, уг сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан журмыг үндэслэн олгогдсон байдаг.

          4.2.3.Улмаар Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал, /1-р хавтасны 126 дахь тал/ 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 428 дугаар гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар гэрээгээр /1-р хавтасны 184 дэх тал/ 1.7 га газрыг ашиглах эрхийг олгосон, /1-р хавтасны 176 дахь тал/ тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03******* дүгээр захирамжаар /2-р хавтасны 35 дахь тал/ хариуцагч Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч Л.Т***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар Л.Т***гийн газар ашиглах эрхийг сунгажээ. /2-р хавтасны 90 дэх тал/

            4.2.4.Л.Т***гийн газар ашиглах хувийн хэрэгт /1-р хавтасны 181 дэх тал/ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар 13764.3 м.кв буюу 13,7 га хэмжээтэйгээр хийгдсэн нь 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээнд /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ заасан ашиглуулах газрын хэмжээтэй ойролцоо боловч Л.Т***д Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар нэмэгдүүлэн олгосон газрын 1.7 га хэмжээнээс илт зөрүүтэй байна.

         4.2.5.Түүнчлэн Л.Т*** Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар 1.3 га газраа 1.7 га болгон нэмэгдүүлэн  авсан боловч, 1.7 га хэмжээгээр хийлгэсэн, баталгаажуулсан, хүлээн авсан талаар ямар нэг баримт газрын хувийн хэрэгт байхгүй, Л.Т*** нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж* Д* э** Б* ХХК-иас газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2007 оноос хойш  нэхэмжлэгч  Ж* Д* э** Б* ХХК-тай газар давхацсан асуудлаар маргаж байгаагүй. /уг иргэний хэргийг Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 07112 дугаар захирамжаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./ /1-р хавтасны 151 дэх тал/

4.2.6.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”,  32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” гэж зааснаар Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар Л.Т***гийн ашиглаж буй 1.3 га газрыг 1.7 га болгон нэмэгдүүлэн  олгохдоо Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглаж буй 1.6 га газартай давхцу******* олгосон нь хууль бус байх тул Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалын Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглаж буй 1.6 га газартай давхцу******* Л.Т***д нэмэгдүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.2.7.Мөн Ж* Д* э** Б* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Л.Т***гийн газартай хэсэгчлэн давхцалтай талаар мэдсэн боловч, уг хүсэлт болон газрын давхцалын маргааныг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байсны дагуу 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр Ж* Д* э** Б* ХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлснээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр Ж* Д* э** Б* ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан хариуг авсан тул Л.Т***д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 2007 оны дугаар тушаалтай холбогду******* нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 4.3.Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

            4.3.1.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /2-р хавтасны 21 дэх тал/ нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК болон гуравдагч этгээд Л.Т***гийн ашиглах эрх бүхий газар нь модон хашаагаар тусгаарлагдсан. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хашаа нь гуравдагч этгээд Н.Т*******гийн анх өмч хувьчлалаар авсан Зайсан дахь эмийн баазын хашаа буюу анх 2004 онд Л.Т***г уг газрыг ашиглах эрхтэй болоход байсан хашаа гэх тайлбарыг өгсөн нь хэрэгт авагдсан доорхи баримтаар тогтоогдож байна.

          4.3.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас /2-р хавтасны 90-95 дахь тал/ Ж* Д* э** Б* ХХК болон  Л.Т***гийн ашиглах эрх бүхий газрын давхцалыг 2004-2022 оны сансрын зурагтай харьцуулсан байдлаар ирүүлсэн зурагт Л.Т***гийн өмчилж авсан объектын хашаа 2004 оноос 2022 он хүртэл байрлал нь өөрчлөгдөөгүй байна.

          4.3.3.Харин тус газраас ирүүлсэн кадастрын зурагт Ж* Д* э** Б* ХХК ашиглалтын газрын солбицолд бодитойгоор ашиглаж байгаа газрынх нь зарим хэсэг ороогүй, хэлбэрийн хувьд тэгш өнцөгт бус гурвалжин хэлбэртэй, Л.Т***гийн ашиглалтын газрын солбицол нь 2004 оноос ашиглаж буй газрыг хашсан хашаанаасаа хэтэрсэн байдалтай тусгагджээ.

          Үүнээс үзэхэд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар нь газрын мэдээллийн санд давхцаж байгаа болохоос яг бодит байдал дээр давхцаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

          4.3.4.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/1483 дугаар албан бичгээр ирүүлсэн /1-р хавтасны 236, 237 дахь тал/ газрын давхцалыг харуулсан зурагт Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрхтэй газар 15946 м.кв /2004 оны эргэлтийн цэг/ хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй, Л.Т***гийн ашиглах эрхтэй газар 17189 м.кв /2007 оны эргэлтийн цэг/, эдгээр газрын давхцаж буй хэсэг 3271 м.кв хэмжээтэйгээр, сансрын зурагт уг давхцал нь Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрхтэй газарт буюу барилга баригдсан хэсэгтэй бүхэлдээ давхацсан байна.

          4.3.5. Тод пойнт ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн /2-р хавтасны 98 дахь тал/ Л.Т***гийн ашиглах эрх бүхий газрын хэмжээ 13227 м.кв хэмжээтэйгээр, ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар 13764.3 м.кв буюу 13,7 га хэмжээтэйгээр хийгдсэн нь 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээнд /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ заасан ашиглуулах газрын хэмжээтэй ойролцоо боловч Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалд заасан 1.7 га газрын хэмжээнээс илт зөрүүтэй байгаагаас шалтгаалан Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрхтэй газартай давхацсан байна.

          4.3.6.Ийнхүү Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын давхцал өөр өөр байдлаар тусгагдсан, түүнчлэн Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрхтэй газарт буюу давхцалтай гэх газарт нэхэмжлэгч барилга барьсан, Л.Т***гийн хашаа 2004 оноос хойш байрлал өөрчлөгдөөгүй зэрэг байдлаас шалтгаалан бодитойгоор хэрэгжих боломжгүй болох нь илэрхий байна.

4.3.7. Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” тодорхой байх шаардлагын хүрээнд түүнчлэн Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар Л.Т***гийн ашиглах газрын хэмжээг 1.7 га болгон нэмэгдүүлэн олгосон нь энэхүү шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон тул Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

4.4.Гуравдагч этгээд Л.Т***гийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогду******* Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд.

          4.4.1.Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлдээ “Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 онд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...1994-2004 онд манай яамны газар ашиглахтай холбоотой шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга гаргадаг байсан. Үүнээс хойш бол сайд гаргаад явж байгаа. Үүнтэй холбоотой өмнөх харилцаа нь буруу байсан талаар шүүхийн шийдвэр байхгүй. Захиргааны ерөнхий хуулийг тэр үеийн асуудал дээр хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлээд олгоод явсан байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

          4.4.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т ”Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”,

          35 дугаар зүйлийн 1-т ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.”, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”,

          36 дугаар зүйлийн 1.т ”Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”,

          37 дугаар зүйлийн 1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж заасан.  

          4.4.3.Байгаль орчны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалаар мөн сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх заалтыг "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно..." гэж нэмэлт өөрчлөлт орсон байна.

4.4.4.Дээрх журамд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2004 онд нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК болон гуравдагч этгээд Л.Т*** нарын хэн алинд анх газар ашиглах эрхийг олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан уг журмын 3.4 дэх заалтад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хамгаалалтын захиргаа, сум дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээг баталж, ... гэрчилгээ олгоно. Энэ өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах эрхтэй.” гэж зааснаас үзэхэд Ж* Д* э** Б* ХХК-д газар ашиглах эрх олгосон үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан журмын хүрээнд явагдсан гэж үзэхээр байна.

4.4.5.Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/4860 дугаар албан бичгээр /2-р хавтасны 89 дэх тал/ “Тус яамны архивт шүүлт хийхэд Байгаль орчны сайд 2004 онд газар ашиглуулах шийдвэр гаргаагүй байх бөгөөд тухайн онд тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар зохицуулж байсан.” гэжээ.

            4.4.6.Үүнээс үзэхэд Ж* Д* э** Б* ХХК-д 2004 онд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон хариуцагч Байгаль орчны яамны /хуучин нэрээр/ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байна.

          Иймээс гуравдагч этгээд Л.Т***гийн гаргасан Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.4.7.Түүнчлэн гуравдагч этгээд Л.Т***гийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.7 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/03******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг эцэслэн тус тус шийдвэрлэсэн боловч  Ж* Д* э** Б* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Л.Т***гийн бие даасан шаардлагад дурдсан үйл баримтыг дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д нэмэгдүүлэн олгосон 1.7 га газрын Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгож,

Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг хариуцагчид даалгаж,

Гуравдагч этгээд Л.Т***гийн хариуцагчид холбогду******* гаргасан Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1,  35 дугаар зүйлийн 1, 2,  36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ж* Д* э** Б* ХХК-ийн ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ж* Д* э** Б* ХХК-ийн газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Т***д нэмэгдүүлэн олгосон 1.7 га газрын Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгож,

Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж* Д* э** Б* ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж,

          Гуравдагч этгээд Л.Т***гийн мөн яамны сайдад холбогду******* гаргасан Ж* Д* э** Б* ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргу******* нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

 

эмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ж Д э БХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогду******* “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах, Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах, Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага,

          Гуравдагч этгээд Л.Т нь мөн сайдад холбогду******* Ж Д э БХХК-д 2004 оноос 2009 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гарган маргасан.

          2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын  2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр газар ашиглуулах гэрчилгээгээр Ж Д э БХХК-д газар ашиглах эрх олгож, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5 жилээр сунгасан.

          3.Нэхэмжлэгч нь уг ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэснийг Ж Д э БХХК-иас эс зөвшөөрч, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Ж Д э БХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ж Д э Б ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот газар ашиглах гэрчилгээний дагуу газар ашиглах эрхтэй.

          Энэ эрхийнхээ хүрээнд 2004 оноос эхлэн тухайн газарт үйл ажиллагаа явуулж одоогоор аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг хийж  70-80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

          Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 1,6 га газар ашиглах эрхийг Байгаль орчны яамны 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл газар ашиглах эрхийг сунгасан.

          Манай компанийн хувьд анх 2004 онд ашиглах эрх авсан газрын байршлаа өөрчлөөгүй, талбайн хэмжээг нэмэгдүүлээгүй, анх төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн талбайн солбицлууд бүхий газартаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө 2019, 2020 онуудад газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүлээн авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэх саналыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн.

          Нэгэнт хамгаалалтын захиргаанаас нь манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг дэмжсэн шийдвэр гарч яаманд хүргүүлсэн тул манай компанийн газар ашиглах эрх сунгагдсан гэж бидний хувьд ойлгож байсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот албан бичгээр "хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгосон саналыг хүчингүй болгосон байна. Мөн танай компанид олгосон газар иргэн Л.Тд олгосон газрууд хоорондоо хэсэгчилсэн давхцалтай байх тул уг маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг ирүүлсэн.

          Нэгэнт төрийн захиргааны төв байгууллага манай компанийн газар ашиглах эрхийг сунгахгүй нь тодорхой болсон тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд иргэн Л.Тд газар ашиглах эрх олгосон газраас түрүүлж манай компани газар ашиглах эрх авсан байх тул Л.Тгийн газар ашиглах эрхээс манай компанийн газар ашиглах эрхтэй давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн иргэн Л.Тгийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

          “Ж Д э БХХК нь анх 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай ******* тоот гэрээг байгуулж 1,6 га газрыг ашиглах эрх авсан. Тус гэрээний дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компанийн ашиглах эрх авсан газрыг 100 метрийг харьцах нь 160 метрийн хэмжээтэй газрыг 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлгэж өгсөн.

          Гэвч манай ашиглах эрхтэй газрыг яамнаас хожим мэдээллийн санд оруулахдаа нэг цэгийг алдаж оруулсан болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Өөрөөр хэлбэл анх ашиглах эрх авсан газрын кадастрын зургийг Ж Д э БХХК-д хүлээлгэж өгснөөс өөр байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд оруулсан байна.

          Иймд Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1,6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

          5. Нэхэмжлэгч Ж Д э БХХК –иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          “Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа манай компанийг газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй, газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй гэжээ. Бид хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухай бүр хүргүүлж байсан. Харин 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дугаар албан бичгээр иргэн Л. Т******гийн газартай хэсэгчлэн давхацсан учраас сунгахгүй гэсэн хариу ирүүлсэн. Бид тэрхүү хариутай холбогду******* холбогдох тайлбараа тухайн үед өгсний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн хариу гарсан.

          Тодруулбал, гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн төрийн байгууллага хоорондын албан бичиг байсан. Бид ийнхүү төрийн эрх бүхий салбар хоорондын байгууллагын бичгийн дагуу гэрчилгээний хугацаа сунгагдсан гэж үзээд гэрчилгээ гарахыг хүлээж байсан боловч гараагүй. Бид нөхцөл байдлыг тодруулахаар дахин лавлахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар бичгээр " ... хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон саналыг хүчингүй болгосон байна" буюу өмнө дурдсан гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* дугаар албан бичгийг хүчингүй болгосон тухай хариу ирүүлсэн. Түүнчлэн энэхүү бичгээр иргэн Л.Тгийн газартай давхцалтай байгаа тул гэрчилгээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Эдгээр асуудлаар яамнаас бидэнд огт мэдэгдээгүй ба ийнхүү мэдсэний үндсэн дээр шүүхэд хандсан. Гэрчилгээ сунгуулах тухай асуудалд бидэнд хариу ирүүлэхдээ хугацаандаа хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр бус харин иргэн Л.Тгийн газартай давхцалтай байгаа гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж ирсэн.

          Бусдын газартай давхцалтайн улмаас газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй, давхцалын асуудлыг эцэслэн шийд гэсэн яамны дээрх хариунууд нь эрүүл, саруул ухаанаар ч тэр, логик, хууль зүйн агуулгаар тэр ч огт үндэслэлгүй хариулт юм. Өвөг дээдсээс эртнээс эдүгээг хүртэл уламжлу******* үлдээсэн газар нутгийг хэрхэн менежмент хийх, хэнд, ямар хэмжээтэй, ямар хил заагтай газрыг ашиглуулах вэ, хэний газрыг цуцлах вэ, хэнд газар ашиглах эрх олгох вэ зэрэг бүхий л асуудлыг газрын тухай хууль тогтоомжийн дагуу төр, энэхүү хэрэг тохиолдлын тухайд хамгаалалтын захиргаа, яам хариуцдаг. Өөрсдөө энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг атлаа давхцалтай байна, энэ асуудлаа шүүхээр шийдүүл гэх бүдүүлэг хариулт өгч байгаа нь нэн ойлгомжгүй.

          Иргэд, аж ахуй нэгж ердөө газар ашиглах эрх олгох хүсэлтээ гаргаж хуульд заасан шаардлагуудыг хангаж материалаа бүрдүүлж өгдөг ба төр давхцалтай эсэх хийгээд бусад асуудлыг шалгаад шийдвэрээ гаргадаг. Газрын гэрчилгээг сунгах эсэх тухай асуудалд иргэн Л.Тгийн газартай давхацсан асуудал, Л.Тг энэ хэрэг маргаанд татан оролцуулах ямар ч үндэслэлгүй юм. Гэрчилгээг сунгаснаар Л.Тгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, огт хамаагүй, гэрчилгээний хугацааг сунгахгүй байх хуульд заасан нөхцөл бүрдсэн тухай асуудал юм. Газрын гэрчилгээ сунгуулах тухай асуудал Л.Т манай компани хоорондын асуудал бус харин яам болон манай компани хоёрын хоорондын эрх зүйн харилцааны асуудал юм. Л.Тгийн газартай давхацсан гэх асуудал нь Л.Т болон манай компани хоорондын асуудал бөгөөд өнөөг хүртэл Л.Т болон манай компани давхцалын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан маргаан, нэхэмжлэл байхгүй байна.

          Газар ашиглах гэрчилгээг сунгах эрх зүйн зохицуулалтыг үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт огт байхгүй. Хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна" гэснээс өөр зохицуулалтгүй.

          Газрын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлд:

"-37.1. Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:

          37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;

          37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт;

          37.1.3. байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт.

-37.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.

-35.1.5. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах" гэх байдлаар зохицуулсан байх ба эдгээр заалт нь ашиглалтын бус харин эзэмших эрхийн хүрээнд зохицуулсан байгаа юм.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд ". . . Газрын тухай хуулиас . . . бүрдэнэ” гэж үзээд Газрын тухай хуулийн 35, 37 дугаар зүйл заалтыг хэрэглэнэ гэвэл дээрх шаардлагуудын хүрээнд газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг шийдэх учиртай. Гэтэл өөрсдөө бусдад газар ашиглуулдаг атлаа бусдын газартай давхцалтай байгаа тул сунгахгүй гэх хууль бус үндэслэлээр эрх сунгахгүй эс үйлдэл гаргаж байна.

          Гэхдээ эдгээр хуулиуд нь нийтийн эрх зүйн хууль тогтоомж учраас нэг хуулийг нөгөө хуультай дүйцүүлж, төсөөтэй хэрэглэх боломжгүй. Харин хувийн эрх зүйн хувьд төсөөтэй хэрэглэх боломжтой байдаг. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд шаардлагатай зохицуулалтаа өөр хоорондоо иш татсан байдаг. Тухайлбал, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэх байдлаар зохицуулсан. Шаардлагатай зохицуулалтаа иш татсан нөхцөлд бусад зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах гэрчилгээг сунгахын тулд ямар процесс явах талаар зохицуулалтгүй байхад яамнаас дур мэдэн хууль зохиож газар ашиглагчийг хохироож болохгүй юм.

          Түүнчлэн бид 2010 онд газар ашиглах хугацааг сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* албан бичгээр гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичгийн дагуу газар ашиглах эрхээ сунгуулж байсан. Үүнээс хойш хууль тогтоомж ч хэвээрээ, газар ашиглах нөхцөл байдал ч хэвээрээ буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад тэрхүү ажил жишгээсээ гажин гэнэт бусдын газартай давхцалтай гэх, түүнчлэн хамгаалалтын захиргаанаас сунгах саналыг хүчингүй болгосон гэх гэнэтийн шийдвэрүүд гарсан нь ойлгомжгүй байна.

          “Газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй” гэх үндэслэл нь газар ашиглах эрхийг сунгахаас татгалзах хуульд заасан үндэслэл биш, нөгөө талаар яамнаас эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу газрыг анх авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, өнөөг хүртэл газар ашигласны төлбөрөө төр аваад, бид төлбөрөө төлөөд явж байна. Бидний газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзахдаа энэхүү үндэслэлийг огт тавьж байгаагүй. Бидний хүсэлтийг шийдэхдээ огт дурдаагүй үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж дэвшүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

          "Анх газар авахдаа хууль зөрчсөн, хугацаандаа хүсэлт гаргаагүй" гэх үндэслэлээр өмнө нь захиргааны акт гараагүй учраас эдгээр тайлбарыг шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй юм. Энэхүү газар дээр Seven star нэртэй 150 тэрбум орчим төгрөгийн төсөл, барилгын ажил явагдаад дуусаж байгаа бөгөөд шударга эзэмшигч иргэд, захиалагч нар төлбөрөө төлөөд байраа, оффисоо хүлээж байгаа. Тэдгээр иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх гэх мэт маш олон ажилд сайдын гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэл саад, тотгор болж байна.

          Иймд, манай компани болон яам хоорондын эрх зүйн харилцааны асуудалд Л. Т******гийн газартай давхцалтай гэх хууль зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул бид сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

          6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Л.Т нь 1994 оны өмч хувьчлалаар худалдан авсан гэдэг нь 1995 онд Ч.Х*****гаас худалдаж авсан гэдэг үйл баримт, 1.3 га газрыг авсан гэдэг баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас газрын хэмжээн дээр  2007 оны дугаар тушаалаар 0.3 га нэмэгдүүлж авсан учраас өнөөдрийн маргаан үргэлжилж байгаа гэдгийг тодорхой тайлбарлах нь зүйтэй байх. Хоёрт хуучин хашааг буулгаад төмөр бетонон хашаа цутгаад банзан хашаа хийсэн гэдэг энэ асуудал яригдаж байгаа боловч 2004 оны хавтаст хэрэгт авагдсан сансрын зургаар бол энэ хашаа огт өөрчлөгдөөгүй.       

     Гуравдагч этгээд Н.Т******гийн анх өмч хувьчлалаар авсан хашаа тэр хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газрын хил залгаа Н.Т******гийн газрын дундах банзан хашаа бол хэргийн газарт шүүхийн үзлэг хийхэд хуучин хэвээрээ байсан. Энэ үйл баримтыг гуравдагч этгээд буруу ташаа тодорхойлж байна.

     Хоёрдугаарт 2007 онд 1.3 га газар одоо маргаж байгаа 0.3 га газрыг нэмэгдүүлээд авсан байсан бол яагаад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу 13 жилийн дараа иргэний шүүхэд газар чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа нь асуудалтай.

          Тэгэхээр бидний зүгээс хариуцагч байгууллагаас гаргаж байгаа газрын мэдээллийн санд давхцаж байгаа болохоос  яг бодит байдал дээр давхцаагүй гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. 2004 онд анх олохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гараагүй танайх бол газар ашиглах эрхгүй гэж гуравдагч этгээд маргаад байна. Гэтэл 2004 онд салбарын сайдын тушаалгүйгээр зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргаас олгосон эрхийн дагуу гуравласан гэрээ буюу Богдхан Уулын хамгаалалтын захиргааны гурвалсан гэрээгээр газар ашигладаг байсан.

      Энэ түр журмынхаа дагуу явагдаж байгаад 2007 онд Л.Тгийн газар ашиглах эрх дуусгавар болоод гуравдагч этгээд сунгахдаа газрын хэмжээг томруулж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрыг хууль ёсны дагуу авсан гэдэг үйл баримт бол тодорхой харагдана. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэдэг агуулгаар тайлбар хийж байна.

          Энэ шаардлага дээр хэрэгт авагдсан Богд Хан Уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичиг болоод түүнд авагдсан зургаар бол 0.3 га газар дээр мэдээллийн сангийн давхцал үүссэн. Энэ бол нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа газраас 0.3 га газрыг 2007 онд гуравдагч этгээдэд нэмэгдүүлж олгосон үйл баримт байгаа учраас энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

       Өмч хувьчлалаар 7 нэр төрлийн объектыг авсан дээр маргаан байхгүй. Гэхдээ энэ 7 нэр бүхий объект өнөөдрийг хүртэл нэхэмжлэгдэж байгаа гуравдагч этгээдийн хашаа нь ч өөрчлөгдөөгүй ийм үйл баримт байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Эцсийн дүндээ бодит байдал дээр газар ашиглахтай холбоотой харилцаан дээр аль аль нь өөрийн анх авсан бодит газраа үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг мөн анхаарах ёстой байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ж Д э БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж Д э БХХК-д анх газар ашиглах эрх олгохдоо ямар нэгэн сайдын тушаал гаргаагүй байх бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр гэрчилгээ олгогдсон байна.

          Тус гэрчилгээний хавсралтад 1/179 дүгээр гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан тэмдэглэгээ хийсэн байх бөгөөд Ж Д э БХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр", Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах", "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана" 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж тус тус зааснаас үзэхэд газар ашиглах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй тул газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Мөн газар ашиглах эрх авахдаа хуульд заасан журмын дагуу аваагүй гэдэг нь тогтоогдож байгаа төдийгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр үндэслэл бүхий хариуг хүргүүлж, материалыг буцаасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж заасанд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          8.Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлага түүний үндэслэлдээ:

          “Тус шүүхэд хянагдаж байгаа Ж Д э БХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан эрхийнхээ хүрээнд уг захиргааны хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр бие даасан шаардлага гаргаж байна.

          Уг захиргааны хэрэгт иргэн Л.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3015 дугаартай шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд шүүхийн журмаар, хэргийн оролцогчдын хүсэлтээр холбогдох нотлох баримтуудыг цуглуулсантай танилцаж үзэхэд хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 оны хооронд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна. Тэгвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна" гэж зааснаас үзэхэд дээрх хугацаанд анх газар ашиглах эрхийг олгосон шийдвэр нэг, түүний хугацааг сунгасан 4 шийдвэр гарсан байна.

          Цаашилбал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана", 37 дугаар зүйлийн 1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна", Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно." тус тус зааснаас үзэхэд төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагчаас иргэн хуулийн этгээд хэн ч байсан газар ашиглах эрхийг олгосон шийдвэрийг гаргах ёстой болох нь харагдаж байна.

          Тиймээс ямар тушаал, шийдвэрт үндэслэж газар ашиглах эрхийн гэрчилгээ, гурвалсан гэрээг байгуулж, өдийг хүртэл газар ашиглаж ирсэн нь тодорхойгүй байх тул хариуцагчийн энэхүү үйлдэл нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.6-т "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасанд хамаарна гэж үзэж байна. Түүнчлэн ийнхүү төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагчийн дээрх хуульд заасан илт хууль бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хөндөгдөхөд хүрч байгаа бөгөөд хууль журамд заасны дагуу газар ашиглах эрхийг олгоогүйн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд хоорондоо давхцаж, улмаас ийнхүү шүүхэд маргаан үүсгэхэд хүрч байна.

          Хууль зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", 47.4-т "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасны дагуу манай газар ашиглах эрхийг зөрчиж, манай газартай зарим хэсгээр нь давхарду******* илт хууль бус үйлдлээр газар ашиглах эрхийг олгож, газар ашиглуулж байгаа нь хууль бус байна. Харин гуравдагч этгээд Л.Тгийн хувьд анх 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг худалдан авч, тухайн байршилд байх 7 объектыг хүлээн авсан. Энэхүү объект нь Хан-Уул дүүргийн 11 хороонд байршилтай бөгөөд түүнээс хойш тасралтгүй өмчилж, үл хөдлөхийн татвар болон газрын төлбөрөө 1.73 га гэсэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн ба одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалын дагуу газраа ашиглаж байна.

          Анх уг газартай холбоотойгоор 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай гурвалсан гэрээг байгуулж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай, "Газар ашиглах гэрчилгээ олгох тухай" тушаалаар албан ёсоор газар ашиглах эрхийг баталгаажу******* олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай тушаалаар газар ашиглах эрхийг сунган ашиглаж байна.

          Түүнчлэн гуравдагч этгээд Л.Тгийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.73 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/03******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг эцэслэн тус тус шийдвэрлэсэн байдаг.

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тус тус заасны дагуу захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, захиргааны акт мөн байх ба тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд бүрэнд хамаарч байгаа болно.

          Иймд Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заасан үндэслэлд хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

          9.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

          “Гуравдагч этгээдээс “...Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 оны хооронд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна..." гэжээ.

          Нэхэмжлэгч Ж Д э БХХК нь анх 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга, Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай ******* тоот гэрээг үндэслэж 1,6 га газрыг ашиглах эрхтэй болсон. Харин гуравдагч этгээд Л.Т нь мөн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн үеийн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай тоот гэрээг үндэслэж 1,4 га газрыг ашиглах эрхтэй болсон болох нь гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж Д э БХХК болон гуравдагч этгээд Л.Т нарын газар ашиглах эрхийг 2004 онд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр анх баталгаажуулсан болох нь тодорхой нотлогдож байна.

          Тухайн үеийн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн хэлтсийн дарга газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага; хамгаалалтын захиргаа; сум, дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээг удирдлагын баталж, Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгоно. Энэ өдрөөс эхлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах эрхтэй болно." гэж заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газар ашиглах эрхтэй болох үед холбогдох тушаал, шийдвэрийг эрхэлсэн сайд гаргадаггүй, зөвхөн гурвалсан гэрээг үндэслэн гэрчилгээ олгодог байсан болох нь тодорхой харагдаж байна.

          Харин Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т Байгаль орчны сайдын 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалаас нэмэлт өөрчлөлт оруулж Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зөвшөөрлийг олгодог болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байна. Тодруулбал, 2004 онд анх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь газар ашиглах эрхээ баталгаажуулж авах үед Байгаль орчны сайдын тушаал гаргадаггүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна.

          Харин гуравдагч этгээд Л.Т 2004 онд ашиглах эрх авсан 1,4 га газраа Байгаль орчны сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар нэмэгдүүлж 1,7 болгосноор энэхүү маргаан үүсэх үндэслэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын давхцал үүсэх нөхцөл бий болсон байх тул нэхэмжлэгчийн зүгээс бусдын ашиглалтад байгаа газартай давхцу******* газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа болно.

          Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

          10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

          “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сая нэхэмжлэгч дээр ярьж байна 1994-2004 онд манай яамны газар ашиглахтай холбоотой шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга гаргадаг байсан. Энэнээс хойш бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд гаргаад явж байгаа. Үүнтэй холбоотой өмнөх харилцаа нь буруу байсан байна ч гэдэг юм уу янз бүрийн хууль шүүхийн байгууллагын шийдвэр байдаггүй. Одоогийн захиргааны ерөнхий хуулийг тэр үеийн асуудал дээр хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлээд олгоод явсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

          11.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Тус шүүхэд хянагдаж байгаа Ж Д э БХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Л.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны 4 дүгээр 05-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодру*******, өөрчилсөн шаардлагатай танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          Иргэн Л.Т нь анх 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь Эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг худалдан авч, тухайн байршилд байх 7 объектыг хүлээн авсан. Энэхүү объект нь Хан-Уул дүүргийн 11 хороонд байршилтай бөгөөд түүнээс хойш тасралтгүй өмчилж, үл хөдлөхийн татвар болон газрын төлбөрөө 1.73 га гэсэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн ба одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалын дагуу газраа ашиглаж байна.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1995 онд батлагдсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах гэрчилгээ олгох тухай дугаар тушаалаар иргэн Л.Тд дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 1.73 га газар ашиглах эрх олгосон тул Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 428 дугаартай гэрчилгээ авч, гурвалсан гэрээг байгуулсан.

          Гэтэл Л.Тгийн ашиглах эрх бүхий газар руу Ж Д э БХХК нь 3600 м.кв газар хэтрүүлэн хашаа барьж, тухайн газар дээр барилга барьж байна. Энэ талаар нь тус компанийн эзэн /хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч/ гэх П.Хангалтай ярилцахад "... эвлэрлийн журмаар шийдэж болох биз ээ" гэсэн хариу хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй, хариу ирүүлээгүй тул албан ёсоор бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолон Ж Д э БХХК-д хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй ба Л.Тгийн зүгээс Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд энэхүү захиргааны хэрэг үүссэн байна.

          Гуравдагч этгээд л Т******гийн хувьд анх 1994 онд үл хөдлөх хөрөнгүүдийг өмч хувьчлалаар хувьчилж авсны дагуу 2007 онд 1.73 га газрыг ашиглах эрхтэй болохыг баталгаажу******* олгосны үндсэн дээр одоог хүртэл эзэмшиж байгаа ба нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн нэхэмжлэлд дурдсанчлан газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд анх ашиглах эрх олгосон газар нь одоог хүртэл хэвээрээ байгаа болно. Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газраа хэтрүүлэн хашаалж, манай газартай давхцу******* түүн дээрээ барилга барьж байгаа ба Л.Тгийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.73 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

          Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана", Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэн, мөн газрын давхцал үүссэн талаар мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас үзэхэд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр "...танай компанид олгосон газар болон иргэн Л.Тд олгосон газрууд нь хоорондоо хэсэгчлэн давхцалтай..." талаар дурдаж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хариуг өгснийг, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1703 тоот албан бичгээр гуравдагч этгээд Л.Тд нэхэмжлэгчийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгийг хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлснийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хүлээн авч, нотариатаар батлу******* нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна.

          Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 7 дугаар сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд холбогдох төрийн байгууллагуудад хандан газар ашиглах хүсэлтээ гаргаж байсан байх 2005 онд анх 5 жилийн хугацаагаар олгосон газар ашиглах эрхийн хугацаа нь 2010 онд дуусгавар болсон байхад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгагдсан гэсэн тэмдэглэгээг хийлгэж, тэрхүү хугацаа нь мөн дууссан байна.

          Түүнчлэн хариуцагчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандан хүсэлтийн хариуг өгөхдөө мөн л гуравдагч этгээд Л.Тгийн ашиглалтын газартай хэсэгчлэн давхцалтай талаар дурдсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн , 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772 тоот албан бичгүүдээр мөн л гуравдагч этгээд Л.Тгийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгийг нэхэмжлэгчид өгч байжээ.

          Мөн эдгээрээс гадна гуравдагч этгээд Л.Тгийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, түүндээ газрын давхцалын талаарх холбогдох зургийг, газар ашиглуулах сайдын тушаал, гэрчилгээ, гэрээ зэргийг хавсарган хүргүүлсэнтэй танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байдаг.

          Тиймээс нэхэмжлэгчийн хувьд өөрийн газар ашиглах эрхээ юунаас болж сунгагдаагүй өдий хүрсэн, газрууд хэсэгчлэн давхцалтай болохыг 2020 оноос хойш мэдэж байсан ба дээрх дурдсан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь маш тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна.” гэв.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн гаргасан Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд нэмэгдүүлэн олгосон 1.7 га газар ашиглах эрхээс Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Гуравдагч этгээд Л.Тгийн мөн сайдад холбогду******* Ж Д э БХХК-д 2004 оноос 2009 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ж Д э БХХК нь  дараах үндэслэлээр

1/ Ж Д э БХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хариуцагчийн шийдвэр хууль бус,

2/ Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд нэмэгдүүлэн олгосон 1.7 га газар нь Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцсан,

3/ Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд буруу оруулсан түүнийг зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус.

Гуравдагч этгээд Л.Т дараах үндэслэлээр

Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус гэж тус тус маргасан.

          3.Хэргийн үйл баримтын талаар:

          3.1. Анх Ж Д э Б ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1,6 га газрыг Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ, /1-р хавтасны 141 дэх тал/, 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр /1-р хавтасны 144 дэх тал/ газар ашиглах гэрээний дагуу ашиглаж, 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр гэрчилгээний хавсралтаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилээр, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс  2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар тус тус 2-р хавтасны 21 дэх тал/,  газар ашиглах эрхийг сунгасан.

          3.2.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар /1-р хавтасны 34 дэх тал/ албан бичгээр /1-р хавтасны 34 дэх тал/ газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр албан бичгээр /1-р хавтасны 64 дэх тал/ “... танай ашиглаж буй газар ... Л.Тгийн ашиглаж буй газартай давхцалтай... давхцалыг арилган дахин хандана уу” гэсэн хариуг өгсөн бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаар /1-р хавтасны 23 дахь тал/ албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Ж Д э Б ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах хүчингүй болгож, газар ашиглах эрхийг гэрчилгээг сунгахаас татгалзсан.

            3.2.Гуравдагч этгээд Л.Т 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больниц /хуучнаар "Зайсан дахь эмийн бараа баазын барилга" гэж нэрлэгдэж байсан/-ыг 7 объектыг худалдан авч, анх 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар гэрээ /1-р хавтасны 1******* дэх тал/, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу газар ашиглах эрхтэй болсон. /1-р хавтасны 163 дахь тал/

          3.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар /1-р хавтасны 126 дахь тал/ Л.Тгийн ашиглалтын газрын хэмжээг нэмэгдүүлэн 1,7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар газар ашиглах гэрээ /1-р хавтасны 184 дэх тал/ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар /2-р хавтасны 90 дэх тал/ газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан.

          4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дүгнэсэн талаар.

4.1.Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          Нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичиг хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

          4.1.1. Ж Д э БХХК нь 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр албан бичгээр Байгаль орчны яаманд /1-р хавтасны 83 дахь тал/ эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицлыг тогтоосон актаар тогтоосон хэмжээний дагуу /1-р хавтасны 148 дахь тал/ газар ашиглах хүсэлтийг гаргаж, тус яамнаас 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах гэрээ байгуулж, 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосны дагуу 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн газар хүлээлцсэн актаар /1-р хавтасны 84, 85 дахь тал/ Ж Д э БХХК-д 1,6 га газрыг аялал жуулчлалын цогцолбор байгуулах зорилгоор ашиглуулахаар хүлээлгэн өгсөн.

          4.1.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2004 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 013 дугаар албан бичгээр /1-р хавтасны 86 дахь тал/ мөн захиргааны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1248, /1-р хавтасны 78 дахь тал/, 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1510 дугаар /1-р хавтасны 82 дахь тал/ албан бичгээр  тус тус Ж Д э БХХК-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг хийлгэх саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн бөгөөд Байгаль орчны яамны 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр /1-р хавтасны 145 дахь талын ард/ албан бичгээр тус компанийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байна.

          4.1.3.Ж Д э БХХК-д Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр  төслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 6/2084 дүгээр албан бичгээр үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг  /1-р хавтасны 152-153 дахь тал/ тус тус олгожээ.

          4.1.4.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар албан бичгээр /1-р хавтасны 27 дахь тал/ Ж Д э БХХК-ийн газар ашиглах гэрчилгээг сунгах талаар мэдэгдэж, тус компанид газар ашиглуулах 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/179 дугаар /1-р хавтасны 155-156 дахь тал/ гэрээг Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталжээ.

           4.1.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр /1-р хавтасны 80 дахь тал/ “...иргэн Л.Тгийн газартай хэсэгчлэн давхцалтай...” талаар мэдэгдсэн боловч,  2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр /1-р хавтасны 81 дэх тал/ Ж Д э БХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн.

          4.1.6.Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан байна.

          4.1.7.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна",  40 дүгээр зүйлийн 1-т "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр", Газрын тухай хуулийн 35.1.5-т “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах", 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж тус тус заасан.

          4.1.8. Ж Д э БХХК-ийн 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байсан болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ,  2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр нотлогддог.

          4.1.9.Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгчийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэв.

          4.2.Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд ашиглалтын газрын хэмжээг нэмэгдүүлэн 1.7 га газар болгон олгохдоо Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          4.2.1.Гуравдагч этгээд Л.Т нь анх 1994 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр /1-р хавтасны 120 дахь тал/ Зайсан дахь эмийн баазын барилгын 7 объектыг хувьчилж авсны үндсэн дээр 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээний дагуу /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ газрыг ашиглах болсон. /1-р хавтасны 1******* дэх тал/

          4.2.2.Л.Тд газар ашиглах эрх олгосон эдгээр гэрээ, гэрчилгээ нь нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн газар ашиглах гэрээ, гэрчилгээний нэгэн адил Байгаль орчны сайдын тушаалаар олгогдоогүй, уг сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан журмыг үндэслэн олгогдсон байдаг.

          4.2.3.Улмаар Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал, /1-р хавтасны 126 дахь тал/ 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 428 дугаар гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар гэрээгээр /1-р хавтасны 184 дэх тал/ 1.7 га газрыг ашиглах эрхийг олгосон, /1-р хавтасны 176 дахь тал/ тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03******* дүгээр захирамжаар /2-р хавтасны 35 дахь тал/ хариуцагч Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч Л.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар Л.Тгийн газар ашиглах эрхийг сунгажээ. /2-р хавтасны 90 дэх тал/

            4.2.4.Л.Тгийн газар ашиглах хувийн хэрэгт /1-р хавтасны 181 дэх тал/ э* э* к** ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар 13764.3 м.кв буюу 13,7 га хэмжээтэйгээр хийгдсэн нь 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээнд /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ заасан ашиглуулах газрын хэмжээтэй ойролцоо боловч Л.Тд Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар нэмэгдүүлэн олгосон газрын 1.7 га хэмжээнээс илт зөрүүтэй байна.

         4.2.5.Түүнчлэн Л.Т Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар 1.3 га газраа 1.7 га болгон нэмэгдүүлэн  авсан боловч, 1.7 га хэмжээгээр хийлгэсэн, баталгаажуулсан, хүлээн авсан талаар ямар нэг баримт газрын хувийн хэрэгт байхгүй, Л.Т нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж Д э БХХК-иас газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2007 оноос хойш  нэхэмжлэгч  Ж Д э БХХК-тай газар давхацсан асуудлаар маргаж байгаагүй. /уг иргэний хэргийг Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 07112 дугаар захирамжаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./ /1-р хавтасны 151 дэх тал/

4.2.6.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”,  32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” гэж зааснаар Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар Л.Тгийн ашиглаж буй 1.3 га газрыг 1.7 га болгон нэмэгдүүлэн  олгохдоо Ж Д э БХХК-ийн ашиглаж буй 1.6 га газартай давхцу******* олгосон нь хууль бус байх тул Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалын Ж Д э БХХК-ийн ашиглаж буй 1.6 га газартай давхцу******* Л.Тд нэмэгдүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.2.7.Мөн Ж Д э БХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Л.Тгийн газартай хэсэгчлэн давхцалтай талаар мэдсэн боловч, уг хүсэлт болон газрын давхцалын маргааныг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байсны дагуу 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан бичгээр Ж Д э БХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлснээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүгээр албан бичгээр Ж Д э БХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан хариуг авсан тул Л.Тд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 2007 оны дугаар тушаалтай холбогду******* нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 4.3.Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

            4.3.1.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /2-р хавтасны 21 дэх тал/ нэхэмжлэгч Ж Д э БХХК болон гуравдагч этгээд Л.Тгийн ашиглах эрх бүхий газар нь модон хашаагаар тусгаарлагдсан. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хашаа нь гуравдагч этгээд Н.Т******гийн анх өмч хувьчлалаар авсан Зайсан дахь эмийн баазын хашаа буюу анх 2004 онд Л.Тг уг газрыг ашиглах эрхтэй болоход байсан хашаа гэх тайлбарыг өгсөн нь хэрэгт авагдсан доорхи баримтаар тогтоогдож байна.

          4.3.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас /2-р хавтасны 90-95 дахь тал/ Ж Д э БХХК болон  Л.Тгийн ашиглах эрх бүхий газрын давхцалыг 2004-2022 оны сансрын зурагтай харьцуулсан байдлаар ирүүлсэн зурагт Л.Тгийн өмчилж авсан объектын хашаа 2004 оноос 2022 он хүртэл байрлал нь өөрчлөгдөөгүй байна.

          4.3.3.Харин тус газраас ирүүлсэн кадастрын зурагт Ж Д э БХХК ашиглалтын газрын солбицолд бодитойгоор ашиглаж байгаа газрынх нь зарим хэсэг ороогүй, хэлбэрийн хувьд тэгш өнцөгт бус гурвалжин хэлбэртэй, Л.Тгийн ашиглалтын газрын солбицол нь 2004 оноос ашиглаж буй газрыг хашсан хашаанаасаа хэтэрсэн байдалтай тусгагджээ.

          Үүнээс үзэхэд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар нь газрын мэдээллийн санд давхцаж байгаа болохоос яг бодит байдал дээр давхцаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

          4.3.4.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/1483 дугаар албан бичгээр ирүүлсэн /1-р хавтасны 236, 237 дахь тал/ газрын давхцалыг харуулсан зурагт Ж Д э БХХК-ийн ашиглах эрхтэй газар 15946 м.кв /2004 оны эргэлтийн цэг/ хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй, Л.Тгийн ашиглах эрхтэй газар 17189 м.кв /2007 оны эргэлтийн цэг/, эдгээр газрын давхцаж буй хэсэг 3271 м.кв хэмжээтэйгээр, сансрын зурагт уг давхцал нь Ж Д э БХХК-ийн ашиглах эрхтэй газарт буюу барилга баригдсан хэсэгтэй бүхэлдээ давхацсан байна.

          4.3.5. Т*** п***** ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн /2-р хавтасны 98 дахь тал/ Л.Тгийн ашиглах эрх бүхий газрын хэмжээ 13227 м.кв хэмжээтэйгээр, э* э* к** ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар 13764.3 м.кв буюу 13,7 га хэмжээтэйгээр хийгдсэн нь 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар газар ашиглах гэрээнд /ашиглах талбай 1349.04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв хэмжээтэй/ заасан ашиглуулах газрын хэмжээтэй ойролцоо боловч Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалд заасан 1.7 га газрын хэмжээнээс илт зөрүүтэй байгаагаас шалтгаалан Ж Д э БХХК-ийн ашиглах эрхтэй газартай давхацсан байна.

          4.3.6.Ийнхүү Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын давхцал өөр өөр байдлаар тусгагдсан, түүнчлэн Ж Д э БХХК-ийн ашиглах эрхтэй газарт буюу давхцалтай гэх газарт нэхэмжлэгч барилга барьсан, Л.Тгийн хашаа 2004 оноос хойш байрлал өөрчлөгдөөгүй зэрэг байдлаас шалтгаалан бодитойгоор хэрэгжих боломжгүй болох нь илэрхий байна.

4.3.7. Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” тодорхой байх шаардлагын хүрээнд түүнчлэн Байгаль орчны сайдын 2007 оны дугаар тушаалаар Л.Тгийн ашиглах газрын хэмжээг 1.7 га болгон нэмэгдүүлэн олгосон нь энэхүү шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон тул Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

4.4.Гуравдагч этгээд Л.Тгийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогду******* Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд.

          4.4.1.Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлдээ “Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 онд газар ашиглах эрхийг олгосон нэг ч тушаал гарч байгаагүй, дан ганц газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр өдийг хүртэл газрыг ашиглаж ирсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...1994-2004 онд манай яамны газар ашиглахтай холбоотой шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга гаргадаг байсан. Үүнээс хойш бол сайд гаргаад явж байгаа. Үүнтэй холбоотой өмнөх харилцаа нь буруу байсан талаар шүүхийн шийдвэр байхгүй. Захиргааны ерөнхий хуулийг тэр үеийн асуудал дээр хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шийдвэрийг төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлээд олгоод явсан байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

          4.4.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т ”Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”,

          35 дугаар зүйлийн 1-т ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.”, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”,

          36 дугаар зүйлийн 1.т ”Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”,

          37 дугаар зүйлийн 1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж заасан.  

          4.4.3.Байгаль орчны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалаар мөн сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх заалтыг "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно..." гэж нэмэлт өөрчлөлт орсон байна.

4.4.4.Дээрх журамд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2004 онд нэхэмжлэгч Ж Д э БХХК болон гуравдагч этгээд Л.Т нарын хэн алинд анх газар ашиглах эрхийг олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан уг журмын 3.4 дэх заалтад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хамгаалалтын захиргаа, сум дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээг баталж, ... гэрчилгээ олгоно. Энэ өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах эрхтэй.” гэж зааснаас үзэхэд Ж Д э БХХК-д газар ашиглах эрх олгосон үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан журмын хүрээнд явагдсан гэж үзэхээр байна.

4.4.5.Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/4860 дугаар албан бичгээр /2-р хавтасны 89 дэх тал/ “Тус яамны архивт шүүлт хийхэд Байгаль орчны сайд 2004 онд газар ашиглуулах шийдвэр гаргаагүй байх бөгөөд тухайн онд тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар зохицуулж байсан.” гэжээ.

            4.4.6.Үүнээс үзэхэд Ж Д э БХХК-д 2004 онд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон хариуцагч Байгаль орчны яамны /хуучин нэрээр/ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байна.

          Иймээс гуравдагч этгээд Л.Тгийн гаргасан Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.4.7.Түүнчлэн гуравдагч этгээд Л.Тгийн ашиглах эрхтэй газрын төлбөрийн асуудлаар маргаан гарч тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/******* дүгээр шийдвэрээр 1.7 га талбайд ногдох төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/03******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг эцэслэн тус тус шийдвэрлэсэн боловч  Ж Д э БХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Л.Тгийн бие даасан шаардлагад дурдсан үйл баримтыг дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж Д э БХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ж Д э БХХК-ийн газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд нэмэгдүүлэн олгосон 1.7 га газрын Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгож,

Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг хариуцагчид даалгаж,

Гуравдагч этгээд Л.Тгийн хариуцагчид холбогду******* гаргасан Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1,  35 дугаар зүйлийн 1, 2,  36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ж Д э БХХК-ийн ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ж Д э БХХК-ийн газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж,

Байгаль орчны сайдын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Л.Тд нэмэгдүүлэн олгосон 1.7 га газрын Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцу******* олгосон хэсгийг хүчингүй болгож,

Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж Д э БХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж,

          Гуравдагч этгээд Л.Тгийн мөн яамны сайдад холбогду******* гаргасан Ж Д э БХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргу******* нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН