Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 132/ШШ2019/00282

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******н *******,

Нэхэмжлэгч: *******н *******,

Нэхэмжлэгч: *******н *******,

Нэхэмжлэгч: *******н ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******,

Хариуцагч:*******ын *******  нарт холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  , тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

“” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.*******, З.*******, З.*******, З.*******, З. нарын эцэг С.*******, эх М. нарын бий болгосон С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.*******н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгч З.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нэхэмжлэгч З.*******ын өмгөөлөгч Д., хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч М.Энхболд, хариуцагч Б.*******, гэрч Б., нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.*******, З.*******, З.*******, З.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав Сандагийн ******* нь үр хүүхдүүд бидний хамтаар зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нийтийн аж ахуйн харьяа зочид буудлын барилга үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байлаа. Үл хөдлөх хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З., Ц.******* нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.******* хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гарган хууль ёсны өвлөгч нарыг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Дагвадорж, бидний аав С.*******, ээж М., дүү З. нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.******* нь 2012 онд нас барах хүртлээ ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.г компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан. Бидний аавд эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байсны улмаас эмч мэргэжилтэй дүү З.*******ынд амьдарч, амьдарлынхаа сүүлчийн саруудыг З.*******, Ц. нарын асаргаанд байсаар Улаанбаатар хотод нас барсан. Бидний аав таалал төгсхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцан байсан дүү З.д миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах эгч нараа байр орон сууцтай болгон өгөөрэй гэж гэрээслэснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлөсөн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З. 2016 онд нас барсан. Эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа. Гэтэл дүү З.г нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.******* компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэн бий болгосон байна.

Тухайлбал өнөөдрийн байдлаар

1.           мээж ХХК-д 12 000 000 төгрөг,

2.           аймгийн Татварын хэлтэст 1 900 000 төгрөг,

3.           Нийгмийн даатгалын хэлтэст 1 500 000 төгрөг,

Нийт өр төлбөрийн хэмжээ 15 400 000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулаад байгаа байдлын улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарьлагдах хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ аймгийн тойргийн нотариатч Б.*******д бичгээр гаргахад зөвхөн зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 м.кв талбайтай эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн. Би Зулзган Түшиг ХХК үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж хууль ёсны болгосон атлаа маргаантай байгаа эд хөрөнгийг Ц.*******т өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нас барсан дүү З.гийн эхнэр Ц.*******т З.д хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр бус ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг хүртэл давхардуулан хөрөнгө өвлөх эрх олгосон, мөн нотариатч Б.******* нь  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.*******т 2370 мкв газар олгосон байна. Уг гэрчилгээ нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн газрын өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, тоот гэрчилгээгээр Ц.*******т өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45000000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв талбай бүхий газар нь З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. бидний эцэг С.*******, эх М. нарын бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү,

Бидний эцэг С.******* нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг аймгийн сумын 6 дугаар баг 6а-17-6 тоотод оршин суух Б.гээр маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.гээс О.д маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.*******г бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.гийн нэр дээр тоолуулж А дансны бүртгэлд бүртгүүлж малыг малчин Б., О. нар маллаж байсан. Дүү З.г нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.******* дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б., түүний гэргий н.Отгончулуун нар гэрчилж байгаа. Эцэг С.******* маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын А Дансны бүртгэлээс тодорхой харагддаг. Одоогийн байдлаар малчин Б.гийн нэр дээр тоологдож байгаа 2 үнээ, 2 тугал, 1 бяруу нь анх хүлээлгэж өгсөн үхэр сүргийн төл мал болохыг бид 2019 оны 03 дугаар сарын 10-нд малчныд очиж тодруулсан болно. Иймд бидний эцэг С.*******н өмчлөлийн нийт 110 /нас гүйцсэн үхэр 16, өсвөр насны үхэр 22, нас гүйцсэн адуу 33, өсвөр насны адуу 39/ толгой  малыг С.*******н хөрөнгө болохыг тогтоож, Ц.*******ээс түүний дур мэдэн захиран зарцуулсан 110 толгой малын үнэ 80 450 000 төгрөгийг гаргуулж өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.*******: Нотариатч Б.*******гийн  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ц.*******т олгосон 12,   тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нотариатч Б.*******д 2017 оны 12 дугаар сард З.*******, З.******* нар, 2018 оны 01 дүгээр сард З.*******, З.******* нар “Зулзган Түшиг” ХХК-ийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө, аймгийн сумын 1 дүгээр хороо, 1-19 тоотод байрлах С.*******н өмчлөлийн хашаа байшин, “” сургуулийн эд хөрөнгийн өвлөх эрхийг тус тус өв залгамжлах хүсэлтийг гаргасан байдаг. Бидний гаргасан хүсэлтийг нотариатч Б.******* өөртөө хадгалж байгаад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буцаан өгсөн. Ийнхүү буцааж өгөхдөө  С.*******н өмчлөлийн хашаа байшингийн гэрчилгээг З.*******д, “” сургуулийн эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 5 тэнцүү хувааж З.*******, З.*******, З.*******, З.*******, Ц.******* нарт тус тус өв нээж өгсөн. Нэхэмжлэгч бид дээрх өв залгамжлах эрхийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл “” ХХК-ийн өв залгамжлах эрхийг бидэнд өгөхгүйг илэрхийлэн бичиг баримт буцаан өгөхөд хууль бус гэж үзсэн. Учир нь 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр бидний аав С.*******, З.*******, З.*******, З., З.******* нар ягаан тасалбараа цуглуулж мөн өөрсдийн бизнес эрхэлж байсан мөнгөө нэгтгэсэн боловч хүрэлцэхгүй байсан. Ингээд “Хайрхан” компанийн захирал н. хувь оруулснаар 6500000 төгрөгөөр “” зочид буудлын барилгыг худалдаж авсан ба 1994 онд “” ББХК-ийг байгуулсан. Уг компани байгуулагдахад буудал нь ашиглалтад ороогүй байсан ба дан байшин хүйтэн, хөлдүүс байхад нь З.*******, З.******* бид нисэхийн үлээдэг хоолой авчиран дулаацуулж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед миний бие Улаанбаатар хот явахаар болж З.*******д буудлаа хариуцуулан үлдээсэн. Түүний дараагаар З.******* гэр бүлээрээ аймагт ирсэн. Үйл ажиллагаагаа “” ББХК  нэрээр явуулж байгаад гуанзны хэсгийг “Амтлаг” гэж нэрлэн зохион байгуулалттай нөхөрлөл байгуулсан. Тухайн үед баарны хэсэг нийтийн хоолны зориулалтаар ашиглагдаж байсан. Буудлын 2 давхрыг  баар болгон засаж “Исгэлэн” зохион байгуулалтай нэгдэл гэж нэрлэн З.******* ажиллуулдаг байсан. З.******* баар ажиллуулахаа болиод явангуут “Амтлаг” зохион байгуулалттай нэгдлийг З.******* нийтийн хоолны зориулалт дээр нэмж буфет ажиллуулан 1997 онд архи, согтууруулах ундааны зөвшөөрөл авч ажиллуулсан. 1996 онд З.*******ыг ирэхэд манай гэр бүлийнхэн хэрхэн үйл ажиллагаагаа явуулах, ашигтай ажиллах талаар хуралдсан. Тус хуралд С.*******, М. н.Цогтбаатар, З.*******, З. нар оролцож миний бие №1 протоколыг үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хамгийн анхны хурал байсан бөгөөд гуанзны хэсгийн З.*******д даалгаж “Амтлаг” ББХК гэж нэрлэж үйлчилгээ хариуцсан захирлаар З.*******ыг, буудлын хэсгийг “” ББХК гэж нэрлэн үйлчилгээ хариуцсан захирлаар З.г томилсон. 1994 онд “Амтлаг” ББХК-ийг байгуулж дүрмийн сангаа тогтоож, З.*******, н. нар хувь нийлүүлсэн. н. 3500000 төгрөгийг хувь нийлүүлсэн. З. хуучин “” ББХК-ийн нэрээр “Амтлаг” ББХК байгуулах тухай тушаал гаргаж байсан. 1996 онд нөхөрлөл, компанийн тухай хуулинд өөрчлөлт орж “” ББХК-иас “” ХХК болсон. Хэргийн 1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудасны ард талд аавын гараараа бичсэн ”Зулзган Түшиг“ ХХК-ийн шинэчлэн бүртгүүлэх тухай” өргөдөл байгаа. Мөн “” ХХК-ийн өргөдөл байгаа бөгөөд “Амтлаг” ББХК-ийг “” ХХК болгосон. Захирлууд нь солигдоогүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд шинэчлэх гэж тодотгож дүрмийн сангийн бүрдүүлэлтийг бичиж өгсөн байдаг. “Амтлаг” ББХК-ийн хувь нийлүүлэгч нь  н., Б.*******, “” ХХК-ийн 2 гишүүн нь Б., н. нар нь байсан. 1998 онд аав С.******* 2 өөрчлөлтийг хийсэн. Тус компаниуд нь 2 гишүүнтэй байсан тул үр хүүхдүүддээ хувь эзэмшүүлнэ гэж “” компани, “Исгэлэн” зохион байгуулалттай нэгдлийн хөрөнгийг “Зулзган Түшиг” ХХК-д нийлүүлж, 1998 онд “Зулзган Түшиг” ХХК 4 гишүүнтэй болж, дүрмийн сангаа нэмэгдүүлж  63000000 төгрөг болгож З.*******, С. /“” компанийн захирал/ нар “Зулзган Түшиг” ХХК-ийн гишүүн болж нэмэгдсэн. Тухайн үед миний бие “” ХХК-ийн баарыг ажиллуулдаг байсан бөгөөд “” ХХК-д хөрөнгө нийлүүлж түүний хувь эзэмшигч болж байсан. “” зочид буудлын тухай ярихад дээрх компаниуд зайлшгүй дурьдагддаг. Тиймээс тус компаниудын нотлох баримт зайлшгүй шаардлагатай байх тул шүүхийн журмаар гаргуулах мөн өөрсдийн чадах чинээгээр цуглуулсан. “” зочид буудлын ерөнхий захирлаар аав С.******* ажиллаж байсан.  Аав минь ангийн аж ахуйн дарга байсан тул “” зочид буудлыг өөрийнхөө нэр дээр байлгах боломжгүй байсан хэдий ч давхар “Зулзган Түшиг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тухайн үед мөн ангийн аж ахуйн дарга байсан ба эдгээрийг гэрчлэх баримт хэргийн 2 дугаар хавтасны 213 дугаар хуудсанд байгаа. Үүнд: 1000 долларыг ерөнхий захирал С.*******д бэлнээр олгов гэсэн тооцоо нийлсэн баримт хэрэгт бий. Миний аав данс, тооцоог барьдаг, дотоод журам баталдаг байсан нь үүнээс харагдаж байна. З. нь тухайн үед  10 дугаар ангиа төгсөөд 2 жил гаруй болсон, цэргийн албанаас ирээд удаагүй, ажилгүй байсан. Ц.******* шүүхэд өгсөн тайлбартаа “Би 6000000 төгрөгийг Хаан банкнаас зээл авч энэ барилгыг худалдаж авсан” гэж мэдүүлсэн. 1993 онд З. Ангийн аж ахуйд тогооч хийж 1800 төгрөгийн цалин авдаг байсан. 1994 онд Ц.******* 19 настай байсан. Гэтэл энэ хоёр хүнд зээл авахад барьцаалах хөрөнгө ч байхгүй байсан тул тэр их мөнгийг энэ хоёрт зээлэхгүй. Дүү Б.г өвдөхөөс өмнө С.*******н 5 хүүхэд бид эцгээс үлдээсэн хөрөнгөө зарсан тохиолдолд хэрхэн хуваах талаар тохиролцсон. Б. хэлэхдээ “Ц.******* бид хоёр өдийг хүртэл ажиллуулсан тул 30 хувийг, та хэд үлдсэн 70 хувийг ав гэхээр нь зөвшөөрч Б.******* гуайг байлцуулан хэлцэл хийж баталгаажуулсан. аймгийн хүмүүс зочид буудлыг С.******* гуай худалдаж авсныг бүгд мэднэ. Гагцхүү гэрч болж чадахгүй байна. Б.******* гуай бидний байгуулсан хэлцлийг мэдэж байгаа учир өв нээлгэх хүсэлтээ түүнд гаргасан. Гэтэл тэрээр “тус хөрөнгө Б.гийн нэр дээр байгаа тул хуульд заасны дагуу гэр бүлийн хүнд нь үлдэнэ” гэж хэлэхээр нь тус байгуулсан хэлцлийн дагуу хувааж авахаар хариуцагч Ц.*******тэй ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Ц.******* хэлэхдээ “би 100 хувийг авна, “” зочид буудлыг С.******* худалдаж аваагүй, З. бид хоёр худалдаж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллуулсан, та нар эндээс авах зүйл байхгүй” гэх мэтчилэн янз бүрээр зохисгүй авир гаргасан. Ингээд тохиролцоонд хүрээгүй, маргаантай байсан тул нотариатч Б.******* маргаангүй 2 өвийг нээсэн. Харин “Зулзган Түшиг” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлсний дараа шийдвэрлэнэ” гэж хүсэлтүүдийг түдгэлзүүлсэн. Тэр шийдвэрээ бидэнд өгсөн. Нотариатч Б.*******гээс өгсөн хүсэлтээ авъя гэтэл Ц.*******т өгсөн гэх хариу өгсөн. Би түүнд “та яагаад өгч байгаа юм бэ” гэхэд “Ц.******* өмгөөлөгчдөө өгсөн” гэж хариулсан. Б.******* гуайтай нэг өдөр таараад “та бидний материалыг өгөхгүй юм уу, бид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ” гэхэд Ц.*******т өвийг нээж өгсөн тухай хэлсэн. Бидний  2017 оны 12 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сард гаргасан хүсэлтүүдийг Б.******* гуай 2018 оны 07 дугаар сарын сүүлээр буцаан өгсөн. Би түүнд хэлэхдээ “шүүхээр шийдвэрлэсний дараа эцэслэн шийдвэрлэнэ, маргаантай гэж хэлж түдгэлзүүлсэн атлаа та яагаад Ц.*******т өвийг нээж өгсөн юм бэ?” гэхэд “хуулийн дагуу гэр бүлийн гишүүн нь тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй, та нар одоог хүртэл хандаагүй, хэзээ хандана гэж хүлээх юм” гэж хэлсэн. Бид нэгэнт шүүхээр шийдвэрлүүлэх юм бол энэхүү “” зочид буудлыг анх хэн худалдаж авсан , хэрхэн авсан, яаж ажиллуулсан, хэд хуваагдаж, нийлсэн зэрэг бүх зүйлээ тогтоолгъё, мөн “” зочид буудал нь  С.******* гэдэг хүний өмч тул түүний нэр дээр байдаг хөрөнгийг адил тэнцүү хуваах шүүхийн шийдвэр гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хариуцагч Б.******* шүүхэд өгсөн тайлбартаа “Ц.*******ээс бусад нь хүсэлт гаргаагүй” гэсэн байна. Бидэнд түдгэлзүүлсэн хариу өгсөн атлаа Ц.*******т өв залгамжлах эрхийг нээж өгсөн нь хууль бус юм. Маргаан хийгээд байгаа хөрөнгө нь Ц.*******, Б. нарын хөрөнгө биш. 20 гаруй жил энэ хоёр буудлыг ажиллуулсан,  бид ч туслаагүй нь үнэн. Бидний зүгээс З., Ц.******* нараас мөнгө авдаг байсан зүйл байхгүй. Аав, ээж маань амьд байхдаа хүүхдүүдийн минь төлбөрийг өгдөг байсан. Энэ бол үнэн. З.******* “Амтлаг” ББХК-ийг ажиллуулж байхдаа 2 жил гадаад явсан, гэтэл түүнийг явсны дараа үлдсэн хөрөнгийг нь “Зулзган Түшиг” ХХК-д нийлүүлсэн байсан. Ц.******* хэлэхдээ “ та нар дампуураад хөрөнгөө хаяад явсан, тэгэхээр нь би авсан” гэж хэлдэг. Энэ мэтчилэн  хүний хөрөнгийг завшуулж болохгүй. Энэ хөрөнгө бол манай гэр бүлийнхэн нийлж авсан дундын хөрөнгө. Ц.*******, З. нар 1993 онд танилцаж, 1994 онд хамт амьдраад 1995 онд гэрлэсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. 1993 онд Ц.******* сураг ч үгүй байсан. Хэдийгээр тус хөрөнгө нь Б.гийн нэр байгаа, янз бүрийн нэртэй болж өөрчлөгдөж байсан хэдий ч манай гэр бүлийн дундын өмч тул З. захирал байсан гэдэг утгаар ганц Ц.*******ийг өвлөгчөөр тогтоож байгаа нь хууль бус байна. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага 2: “” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож,  үл хөдлөх хөрөнгө, газар нь хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухайд:

“Зулзган Түшиг” ХХК нь анх “” зочид буудлыг худалдан авахад байгуулсан “” ББХК-ийн нэгээхэн хэсэг нь юм. Тус барилгын 1/3 хэсэг нь “” сургууль, 1/3 хэсэг нь “” ХХК, 1/3 хэсэг нь “Зулзган Түшиг” ХХК юм. Хариуцагч Ц.******* тайлбартаа “1994 онд анхнаасаа “Зулзган Түшиг” ХХК байсан, энэхүү компанийг З. бид хоёр байгуулсан, бий болгосон ” гэж байгаа боловч энэ нь “” зочид буудлын барилгыг хэд хэд хуваасны нэгээхэн л хэсэг нь юм. “Зулзган Түшиг” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.******* өвлөх тухай 13 тоот гэрчилгээ гарсан байдаг. “” зочид буудал З.гийн нэр дээр байдаг хэдий ч З. гүйцэтгэх захирлаар, аав С.******* ерөнхий захирлаар, ээж М. нягтлан бодогчоор тус тус ажилладаг байсан. Миний ээж нас барах хүртлээ тайлан, тооцоо блансыг гаргадаг, аав тооцоог боддог байсан. Аав, ээж минь хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Ийнхүү гар бие оролцож, өөрсдөө удирдан зохион байгуулж, З.г гүйцэтгэх захирлаар томилон түүнийг залж, залруулж явсан болохоос З. компанийг удирдаж, эцэг эхээ харж хандаж, тэжээн тэтгэж, үр хүүхэд, ах дүүтэй нь хувцаслаж, хооллож байсан асуудал байхгүй. Тухайн үед аж ахуй нэгжүүд банкны зээл авдаг байсан. Тус зээлнээсээ хэрэгцээтэй нэгэндээ өгөх, буудалдаа хөрөнгө оруулалт, засвар хийж байсан. З. шийдвэр гаргахад оролцож, ярилцдаг л байсан болохоос ихэнхи шийдвэрийг миний аав ерөнхий захирлын үгээр гаргадаг байсан. “Зулзган Түшиг” ХХК-ийн ерөнхий захирлаар аав С.*******, нягтлан бодогчоор  ээж М. нар ажиллаж байсныг нотлох баримтыг шүүхэд гарган өгөхөд Б.******* гуай “З. захирал өөрийн эзгүйд С.*******, М. нарыг томилсон үед тэдний гарын үсэг зурагдсан баримтыг хараад нэхэмжлэгч нар ингэж ойлгож байна” гэж мэдүүлсэн. Бид 20 гаруй жил энэ буудалтай холбоотой байсны хувьд бүгдийг мэднэ. Хариуцагч Б.******* буруу шийдвэр гаргаснаа хамгаалах зорилгоор ингэж ярьж байна. “Зулзган Түшиг” ХХК гээд яриад байгаа боловч энэ нь анх буудлыг хувьчилж аваад түүний суурин дээр байгуулсан “” ББХК-ийн нэрээ сольсон компани нь юм. “Зулзган Түшиг” ХХК-ийг З., Ц.******* хоёр байгуулж, бий болгоогүй байтал Ц.*******т өвлөх эрхийн нээж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. “Зулзган Түшиг” ХХК 2 давхар барилга анх байсан. 2002 онд 1 дүгээр давхрыг нь “” сургууль болгож “Зулзган Түшиг” ХХК-иас салгасан. Түүнийг гэрчлэх нотлох баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба энэ нь “”  сургуулийн захирлын аймгийн Боловсролын хэлтэст явуулсан албан тоотоор нотлогдох юм. Тус албан тоотод “өөрийн хөрөнгөн дээр тулгуурлаж “Зулзган Түшиг” ХХК-ийн дэргэд хувийн дунд сургууль байгуулах зөвшөөрөл олгох тухай” дурдсан байдаг. Түүнээс биш хүү З.гийн хөрөнгөн дээр гэж бичээгүй. Өөрийн хөрөнгө гэж тодотгосон байдаг. Хариуцагч Б.******* нь  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “1 дүгээр гарын үсгийг Б. зурдаг” гэсэн байна. Гэтэл миний аав 2013 онд нас барах хүртлээ 1 дүгээр гарын үсгийг өөрөө зурдаг байсан.  Хаан банкинд явуулж байсан нэгдүгээр гарын үсгийг ерөнхий захирал, 2 дугаар гарын үсгийг гүйцэтгэх захирал зурна гэх албан тоот байдаг. 2013 онд З. “ерөнхий захирал нас барсан тул 1 дүгээр гарын үсгийг Б. миний бие зурна” гэх агуулгатай хүсэлтийг Хаан банкинд явуулсан байдаг. Энэ бүхнээс үзэхэд “Зулзган Түшиг” ХХК нь бидний дундын хөрөнгө болохоос дан ганц З.гийн хөрөнгө биш юм. “Зулзган Түшиг” ХХК эхлээд н., З. гэх хоёр гишүүнтэй байсан.  1998  онд тус  компанид 2 гишүүн нэмж “Зулзган Түшиг” ХХК 4 хувь эзэмшигчтэй болж хууль ёсны дагуу бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2007 онд З., н. гэх 2 гишүүн үлдэж, С., З.******* нар хасагдсан байдаг. Одоог хүртэл С., З.******* ямар бичиг баримтад үндэслэж, яагаад хасагдснаа мэддэггүй ба түүнийг үндэслэх дүрэм, шийдвэр улсын бүртгэлийн хэлтэст байдаггүй. Дараа нь З. нэг гишүүн нь болсон байдаг. Энэ тухай мөн ямар хурлын тогтоол, шийдвэр, дүрмийн санг үндэслэсэн нь тодорхойгүй. Миний аав С.******* “” сургуулийг нээж, компанийн үйл ажиллагаанд нэмсэн. 2006 онд тусдаа сургууль болж компанийн үйл ажиллагаанаас хассан.“Зулзган Түшиг” ХХК нь 2006 оны 08 дугаар 13-ны өдөр 2 гишүүнтэй,  2002 онд мөн 2 гишүүнтэй, 2006 онд  нэг хувьцаа эзэмшигчтэй болсон  байдаг. Энэ ямар ч хурлын шийдвэр, хувьцаа эзэмшигчид хасагдсан, хассан тухай баримтууд нь улсын бүртгэлд байгаагүй. “Зулзган Түшиг” ХХК-ийн гишүүн ганцаараа З. болсон, түүнийг нь Ц.******* өвлөж байгаа нь ойлгомжгүй байна. Бид “Зулзган Түшиг” ХХК-ийг 4 гишүүнтэй, “” ХХК-ийг 3 гишүүнтэй гэж бодож байсан. Бид эцэг эхтэйгээ нийлж, хөдөлмөрлөсөн тул гэр бүлийн хамтын хөрөнгө гэж тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие 2017 оны 01 дүгээр сард өв нээлгэх хүсэлтээ өгөхөөр аймагт ирсэн. Ингэж ирэхдээ гадуур үйл ажиллагааны харилцаатай болон тэнд ажилладаг хүмүүс Б. нас барснаас  хойш хариуцагч Ц.******* үйл ажиллагааны зардлыг төлж чадахгүйд хүрч “ Мээж” ТӨХК, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс зэрэгт  000000-15000000 төгрөгийн өр үүсгэсэн байсан тухай мэдсэн. Тус барилга шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдэж, үйл ажиллагаа нь зогсох,  балгас болох хэмжээнд хүрэх магадлал өндөр байсан учраас миний бие 4 дүгээр сард буцаж ирээд үйл ажиллагаа нь үргэлжлүүлэн явуулсан. Ийнхүү явуулахдаа “ Мээж” ТӨКХ-д 2 жилийн хугацаанд хуримтлагдсан өрнөөс болж халаалт өгөхгүй гэсэн учир сар бүр халаалтын мөнгөн дээрээ 500000 төгрөгийг нэмж төлөх гэрээ хийсэн. Ингэж 9 сарын хугацаанд 4500000 төгрөгийн өрийг одоогоор барагдуулсан байна. “Зулзган Түшиг” ХХК-ийн нэр дээр татварын хэлтэст өр бөөгнөрсөн түүнийг мөн адил төлсөн. Татварын мөнгөнд 300000 гаруй төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 200000 гаруй төгрөгийг 2 удаа төлсөн. Дараа нь 2017, 2018 оны үл хөдлөх хөрөнгийн татвар болох 150000 гаруй төгрөгийг мөн төлсөн. Бага юм чинь чадахаар нь төлж л байя гээд төлсөн. Ц.******* хэлэхдээ “Э.ийн нийгмийн даатгалын шимтгэл 132000 төгрөгийг төлдөг, та төлөөд явж байхгүй юу” гэхээр нь зөвшөөрсөн. Миний бие 2,3 сар төлөөд явж байгаад больсон. Учир нь хариуцагч бид хоёр муудалцаж хүүхдийнхээ группын мөнгийг авдаг юм чинь үүгээр төлөгдөх байх гээд цаашид төлж чадахгүйгээ илэрхийлсэн. Ниигмийн даатгалын хэлтсээс “” сургуулийн нийгмийн даатгалын төлбөр болох 300000 гаруй төгрөгийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байсан. Ц.******* хэлэхдээ Нийгмийн даатгалын хэлтсээс “” сургуулийн өр нэхэгдээд байдаг боловч төлдөггүй гэж хэлсэн. Түүнийг мөн адил би төлсөн.  Гэтэл миний энэхүү төлсөн мөнгийг “Зулзган Түшиг” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгө гэж тайлан гаргаж өгсөн байсан. Миний бие үйл ажиллагааг нь иймэрхүү байдлаар үргэжлүүлж байна. Ингэж зүтгэн ажиллаж байгаа зорилго нь энэ байшингаа өрөнд алдахгүй, гэр бүлээрээ хувааж авах юм. С.******* гэдэг хүний өмч хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөгчөөр тогтоолгох, хөрөнгийг хуваах талаар ярьж байгаа болохоор авч хэрэглэсэн өгсөн гэх зүйл байвал тэр нь дараа нь тусдаа бодогдох байх.

   110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80450000 төгрөг гаргуулах тухайд:

Манай гэр бүлийн дундын хөрөнгө бол “” зочид буудал яалт ч үгүй мөн юм. Мөн түүнчлэн миний аав С.*******н нэр дээр байсан, бид маллаж, өсгөлцөж, идэлцэж байсан ээжээс нь дамжиж ирсэн мал ахуй байсан. Миний аав хүүхдүүддээ түүнээсээ зүслэж өгдөг байсан. Эцгийн минь нэр дээр байдаг, эцэг эхийнхээ хөдөлмөрөөр бий болсон хөрөнгийг үр хүүхдүүд нь хууль ёсны дагуу өвлөн авах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Бид ч зун малладаг, өгсөн махыг нь иддэг л байсан. Миний аав ээжийг өнгөрч, манай хүүхэд сургуульд явсны дараа ганцаараа малаа маллаж чадахгүй болохоор хүнээр маллуудаг байсан. Зуны цагт шинэ хороонд малаа малладаг байсан ба дүү нарын хүүхдүүд, дүү нар  тусладаг байсан. Аавын  минь мал гэдгийг малын А данс нь нотлодог. 2012 оныг хүртэл аавын нэр дээр тоологдсон байдаг. Миний аавыг нас барсны дараа З.гийн нэр дээр малыг тоолуулсан. Учир нь бидний дундын өмч тул хэнийх нь нэр тоологдох нь ач холбогдолгүй байсан. З. малыг өмнө нь маллаж байсан малчинд буцаан хүргэж өгсөн байдаг. Ингэж хүргэж өгөхдөө хэдэн тооны мал хүлээлгэн өгсөн тухай гэрчүүд мэдүүлдэг. Мал нэхэмжилж буй үнийн  дүнг дараах байдлаар гаргасан. З.гийн нэр дээр тоологдсон хэдий ч малын А дансанд малыг өссөн, үржсэн, үрэгдсэн тоог харгалзан 3 жилийн хугацаанд хэрхэн төллөсөн, хорогдсон зэрэг аргачлалаар бодож, аймгийн статистикийн газраас гаргасан малын үнэлгээг харгалзан тооцоолсон. Өдийг болтол тэр малаас авч хэрэглээгүй бол 110 толгой болох байсан. Үүнд: Нас гүйцсэн үхэр 16 тооны, өсвөр насны 22 тооны, нийт үхэр 38 тооны, нийт 37400000 төгрөг, адуу нь нас гүйцсэн 33 тооны,  өсвөр насны 39 тооны нийт 72 тооны адуу ба үнэлгээ нь 43050000 төгрөг болж байна. Энэ тоо нь идэшинд 3 жилийн хугацаанд жил бүр нас гүйцсэн адуунаас 2 тооны, үхэрнээс ч мөн адил  хасаж  тооцсон үнэлгээ юм. Нийт 80450000 төгрөгийг малын үнэд нэхэмжилж байна. Энэ малын үнийг Ц.*******ээс нэхэмжилж буй үндэслэл нь бид аавыгаа өнгөрснөөс хойш тус малаас огт аваагүй. Бидний эцгийн хөрөнгийг Ц.******* Б.гийн нэр дээр байдлаар далимдуулж завшсан гэж үзэж байна. Учир нь нэг удаа малчны гэрт очихдоо 3-4 тооны малыг ачин явдаг байсан. Бодвол зарж мөнгө болгосон байх.  Малын тухайд хариуцагч Ц.*******ийн тайлбар үнэнээс хол зөрүүтэй байгаа юм. Ц.*******ийн худал зүйлийг нотлох зорилгоор олон газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны зарим нь ирсэн, зарим нь ирээгүй. Хүн муудаж сайдаж, нэгнийгээ харлуулж болно гэхдээ бид Ц.*******ийн ярьсан зүйлийг эхлээд уурлаж хүлээж авч хэрэлддэг байсан. Сүүлдээ хэрэлдэхээ больж заримыг нь мартаж, шүүх үнэн зөвөөр, нотлох баримтад үндэслэн шийдэх байх гэж хүлээцтэй хүлээж байна. Ц.*******, З. нар идэш хийхдээ хажуудаа байдаг  3 нялх хүүхэдтэй З.******* дүүд минь жаахан ч болтугай өгдөггүй байсан. Би үүнд гомддог. Ийм шуналын сэдэлтэй байж болохгүй.  Ц.*******тэй эвлэрэх талаар санал солилцоход “ах дүүд нь юу ч өгөхгүй, эцгийн чинь юм байхгүй, С.******* гэдэг хүний нэр арчигдсан, эвлэрэхгүй гэж хэлсэн. Энэ үгэнд нь хүүхдүүд  бид нар гомдоно шүү дээ. Хариуцагч болон миний дүү гэрлэхдээ хоёулаа боловсролгүй байсан. Би болон бусад дүү нар минь боловсролтой, өөрийгөө аваад явчихдаг байсан тул буудлаа орхиод явдаг, буцаад ирдэг л байсан. Ц.******* дүүгийн минь нас барах үед өөрийн үнэн төрхөө харуулж эцэг эхээс минь үлдсэн авч болох бүхий л зүйлийг авсан. Үхсэн хүн үг хэлэх биш гэхдээ аавын минь хөрөнгө гэдгийг түмэн гэрчилнэ. Олсон орлогоороо буудлаа тохижуулдаг. Өмнө нь ямар байсан буудал, одоо ямар болсон талаар орж ирсэн хүмүүс ч хэлдэг. Өнөөдөр бид орох оронгүйдээ хүний юм булаацалдаагүй. Нотлох баримтуудыг цуглуулснаар хариуцагчийн ярьж буй зүйлийг үндэслэлгүй гэдгийг нотлох зорилгоор  шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл янз бүрийн аргаар хойшлуулсан. Энэ буудалд өдөр, шөнөгүй хонож ажиллаж, оёдлын машинаар буудлын даавуугаа оёж, шөнө нь жижүүрээ хийдэг. Энэ буудлыг өнгө төрх оруулахын тулд би хичээж байна. Би зээл аваагүй. Аав, ээж минь буудлыг ажиллуулж байхдаа өрнөөс өрний хооронд ажиллуулдаг байсан, татвараас зугтааж олон компани байгуулсан нь үнэн. Үйл ажиллагаагаа тогтворжсоны дараа компаниудаа нийлүүлсэн. 1998 онд аав минь хүүхдүүдээ насны эцэст хоолоо олж идэх зүйлтэй болгоно гээд хөрөнгө хариуцуулж, хувааж өгсөн.  “Зулзган Түшиг ” ХХК яагаад З.гийн нэр дээр болсныг мэдэхгүй байна. Тухайн үед Ц.*******ийн найз нар Улсын бүртгэлийн хэлтэст ажилладаг байсан болохоор бид түүнийг хардаж байгаа. Бид газрын тухай асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Би “” ХХК дээр лавлагаа гаргуулах гэтэл одоо байгаа зүйл дээр лавлагаа гаргадаг тул боломжгүй гэх хариу авсан. Ц.******* давхар ажил хийдэг тул буудалдаа жижүүр авч ажиллуулдаг байсан. Тэр хүмүүс цалингаа авдаггүй атлаа ажиллаад байдаг нь цалингаасаа илүү мөнгө олж байгаатай холбоотой байсан байх. Би ирээд өдөр шөнөгүй хянаж ажиллаад байхаар өмнөх ажилчид нь явсан. Ийм байдлаар буудлын үйл ажиллагаа явж дампуурч, балгас болохын өмнө бид арай хийж тогтоож авсан. Хууль эрх зүйн хүрээнд хувааж холбогдох гэр бүлийн хүмүүст нь хувааж өгөхийг л хүсэж байна. Би дүү Э.ийг орхихгүй, дотроо одоог хүртэл бодож л явдаг. Хэрэв хуулийн шийдвэр бидний эсрэг гарвал гомдолтой байх болно. Учир нь “” зочид буудал бол  эцэг эхийн минь насаараа ажиллаж бий болгосон хөрөнгө. Аав, ээжийг минь нас барснаас хойш З. Ц.******* нар байнгын өртэй ажиллуулдаг байсан. Иймд тус хөрөнгөө хувааж авах хүсэлтэй байна. Малын тухайд дүүгээ нас барснаас  нь хойш хэрхэн зарцуулагдсныг нь мэдэхгүй байна.

Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Б.*******гийн  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ц.*******т олгосон 12,   тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С.*******н хүүхдүүд бид цаашдаа эцэг эхийн үлдээсэн хөрөнгөө хэрхэх талаар ярилцсан. Аав минь өнгөрөхдөө гэрээслэл үлдээгээгүй учир бид хэлцэл хийж “Зулзган Түшиг” ХХК-ийн хөрөнгийг З., Ц.******* нарт 30 хувийг нь, үлдсэн 70 хувийг нь бид хуваан авахаар хэлцэл байгуулж нотариатч Б.*******гээр баталгаажуулсан. З. дүү маань 2016 онд нас барсан. Гэтэл тус байгуулсан хэлцлээ хүчин төгөлдөр гэж бодож нэхэмжлэгч бид 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сард өв нээлгэх хүсэлтээ нотариатч Б.*******д гаргасан. Б.******* гуай “өвийг талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дараа нээдэг, хуулийн дагуу Ц.*******, Э. нарт өв нээгдэнэ гэж хэлээд энэ асуудлаар та нар маргаантай байгаа бол холбогдох байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлсний дараа тус хөрөнгийн өвийг нээнэ гэж хэлээд түдгэлзүүлсэн. Бидэнд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсний дараа л өвийн асуудал яригдана гэж Б.******* гуай ойлгуулсан. Тиймээс ч бид ингэж ойлгоод чимээгүй явж байсан. 2018 оны  07 дугаар сард Ц.*******т өв нээгдсэн байсан. Ц.******* биднийг “миний хөрөнгөөс яв” гэж хөөж өв нээсэн гэрчилгээгээ үзүүлсэн. Манай гэр бүлийнхэн Б.******* гуайг таньдаг тул сайн, муугаа ярьдаг,  хууль эрх зүйн мэдлэг шаардсан зүйл байвал түүнд хэлж зөвлөгөө мэдээлэл авдаг байсан. Гэтэл бидний хүсэлтийг Ц.*******ийн өмгөөлөгчид өгч Ц.*******т өвийг нээж өгсөн байсан. “” сургуулийн 1 давхарын барилгыг бидэнд хувааж өмчлүүлсэн атлаа хариуцагч Ц.*******т “” зочид буудлыг 100 хувь гэж бичсэн нь хууль бус. Иймд нотариатч Б.*******гийн нээсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага 2: “” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож,  үл хөдлөх хөрөнгө, газар нь хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1992 онд Ангийн аж ахуй байгуулагдаж З. бид хоёр тус газар хамт ажилладаг байсан. Дүү маань улирлын чанартай ажиллаж тогоочоор, харин би орчуулагч ажилтай байсан. 1992 оны сүүлээр миний бие аймагт зах зээл хомс байсан тул бугын эвэр цуглуулан тушааж, Герман улс руу машины бизнес хийж тодорхой хэмжээний мөнгийг олдог байсан. Миний бие аймагт 1994 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Гэтэл аав минь надад “” зочид буудлыг дуудлага худалдаагаар хүн авсангүй, дараагийн дуудлага худалдаанд оролцъё, оролцоход ягаан тасалбар, тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Би 2000000 гаруй төгрөгийг нэмэрлэж, аавын найз болох “Хайрхан” нөхөрлөлийн хүн 2000000 гаруй төгрөгийн тусламж үзүүлж, аавын найз нь 2000 доллар зээлж дараа нь цувуулж өгч болно гэснээр ойролцоогоор 6000000 төгрөг цугласан байдаг. Тухайн үед аав 3000000 гаруй төгрөгийн ягаан тасалбарыг цуглуулсан. н. ахаас 1000000 төгрөгийг авч нийт 3000000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөтэй оролцсон. Тус дуудлага худалдааны протокол байдаг.  Ингээд дуудлага худалдаанд миний бие, өмч хувьчлалын дарга н.Жавзмаа дарга, нарийн бичгийн дарга, Хөдөө аж ахуйн газрын 2 ажилтан зэрэг хүмүүс оролцсон. ”  зочид буудлыг  6000000 гаруй төгрөгөөр худалдан авсан ба тус зочид буудлыг хүлээн авах үеэр би Герман улс руу буцсан. Ингэж явахдаа “Одоо та нар бусдыг нь болгоорой” гэж хэлсэн. Гэтэл аав нэр дээр чинь яаж бүртгүүлэх юм бэ гэхэд  та өөрийнхөө нэрийг оруулж болохгүй юм бол дүү З.гийн нэрээр бичиг баримтыг нь бүрдүүлчих” гэж хэлсэн.  Үүнээс хойш эгч нар маань ирж гэр бүлээрээ буудлынхаа ажилд оролцдог байсан. Анх авч ажиллуулснаас хойш 30-аад жил болсон байна. Тус барилгын баарыг нь өртгөсөн, буудлыг зассан, сан техникийн янзалсан байдаг. Би аавд зардал нь ихдээд байгаа хэлж зарах тухайд аавд хэлтэл “ядарсан нэгэнд нь түшиг болно” гээд зараагүй. Зочид буудлын 1 давхарыг анги болгон янзалж “” сургуулийг нээн 5 гаруй жил үйл ажиллагааг нь явуулсан. 2008 онд ээж, 2012 аав, 2016 онд дүү нар минь өнгөрсөн. Би Ц.*******т “Чи давхар ажилтай тул буудлыг ажиллуулахад хэцүү, би ажиллуулъя” гэж хэлэхэд чадахгүй гээд хүргэнтэйгээ нийлж намайг хөөсөн. Хэрвээ тус буудлыг хүн шиг аваад явбал яая гэхэв гээд орхисон. Гэтэл 2 жилийн хугацаанд өр хуримтлуулж, халаалт дулааны мөнгөө өгөлгүй олон сар, жил болсон байсан. “ Мээж” ТӨХК-ийн захирал /миний найз/ танай буудалд өр хуримтлагдсан учир халаат дулааныг чинь хаана гэж хэлсэн. Буудал ажиллуулж байж яагаад өрөнд орсон учрыг нь олоогүй. Гэтэл орсон орлогыг нь аваад явахаас биш халаалт дулааны, ажилчдын цалин хөлсийг өгдөггүй байсан. Аргаа барахдаа хотоос эгчийгээ дуудсан. Өөрсдийнхөө хөрөнгийг өөд нь татахгүй бол хүний хүн дээш нь татахгүй юм байна гээд ажиллуулж засч янзалсан. Ц.*******ийн тайлбарыг уншаад их гайхсан. Анх түүнийг манайд ямар хүн ирж байсныг чинь мэднэ. Ц.*******ийг бэр гуйхдаа Герман улсаас авсан бенз маркийн машинтай очиж байсан. Тухайн үед тийм машинтай хүн аймагт байгаагүй. Хариуцагч 1993 онд Б.тэй танилцаж, 1994 онд суусан гэж байна. Үүнийг би мэдэхгүй юм байна. 1994 оны өвөл З.******* бид хоёр хамт ажилласан. 1994 оны 05 дугаар сард З. болон миний бие цэрэг татлагын комисст хамт орсон. 1 айлын 2 хүүхдийг цэрэгт татахгүй гээд дүү маань цэргийн албанд явсан. 1994 оны 09 дүгээр сард танил талаараа яриулж байгаад цэргийн албанаас дүүгээ чөлөөлүүлсэн. “” зочид буудлыг 1994 оны 03 дугаар сарын -ний өдөр дуудлага худалдаагаар авсан. Гэтэл Ц.******* шүүхэд өгсөн тайлбартаа тухайн үед Хаан банкинаас  6000000 төгрөгийн зээл авч “” зочид буудлыг авсан, нэхэмжлэгч нарыг тэжээж, хүүхдүүдийнх нь төлбөрийг өгч, хоол ундаар нь хангаж байсан гэж мэдүүлсэн байна. Тэр үед Хаан банк барьцаалах хөрөнгөгүй хувь хүнд 6000000 төгрөгийн зээл өгөхгүй. 18 настай дэлгүүрийн охинд банк тэр тусмаа зээл өгөхгүй. Энэ мэтчилэн худал мэдүүлэг өгч болохгүй. Ц.******* зөв сонголт хийсэн боловч буруу амьдарсан, байгаа бүх зүйлийг өөрийнхөө болгож авах шуналтай. Ээжид минь ирж үнээ сааж өгөөд  цай аягалж  өгч байсныг би үзээгүй юм байна. Сүүлийн хэдэн жил мал ахуйг идсэн хүмүүс бид биш Ц.*******ийн талынхан идэж уусан байх. “Зулзган Түшиг” ХХК анх 4 байтугай гишүүнтэй байсан харин сүүлд хорогдсоор 1 гишүүнтэй болсон. Ингэхдээ 2 хүний нэртэй Улсын бүртгэлийн гэрчилгээ байсныг гээгдүүлсэн гэж зарлуулан дахин авахдаа 1 гишүүнтэй болгосон байсан. Баримт бичигт нь н.Соёлмаа гэдэг хүний гарын үсэг байсан. н.Соёлмаа Ц.******* нарыг хоорондоо ямар хов жив ярьдаг байсныг би хүнээс дам сонсдог байсан. “Зулзган Түшиг” ХХК бол эцгийн минь үүсгэн байгуулсан компани бөгөөд хүүхдүүд бид ч хөрөнгө оруулдаг байсан. Буудлыг засах, өргөтгөл барихад би л мөнгө гаргадаг байсан. Б. зуухны 2800000 төгрөгийн хэрэг гарчихлаа гэхэд нь би өгч байсан. Хариуцагч Ц.*******ийн шүүхэд өгч буй тайлбарууд нь худлаа байна. Эцэг, эх, дүү минь үг хэлэхгүй нь үнэн гэхдээ “” зочид буудлыг хэн авсныг нь түмэн гэрчилнэ. Ц.******* ганцаараа ажиллуулахдаа 20000000 гаруй төгрөгийн өрөнд орсон. Бид энэ өрийг чинь төлөх гээд л явж байна. 

110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80450000 төгрөг гаргуулах тухайд:

Миний аав өөрийн ээжээс үлдсэн мал ахуйгаа Хөвсгөл аймгаас тууж авчирсан. Тус малаас үрэгдсэн нь ч бий, идсэн нь ч бий. Ц.******* тайлбартаа “миний мал байсан” гэжээ. Миний аавыг өнгөрсний дараагаар 2012 оны 09 дүгээр сард З. бид хоёр малаа тууж гаргахаар болж бүртгэл хийсэн. Үүнд: 17 тооны үхэр, 3 тооны тугал, 21 тооны адууг бүртгэн малчин М.Хишигжаргалынд тууж аваачсан. Энэ мал ахуйгаа хэрхэх талаар З. бид хоёр ярилцсан. Би түүнд “ малаа өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд буудлынхаа орлогоор мал тэжээхэд хэрэгцээтэй зүйлээ аваарай, хэний нэр дээр байх нь хамаагүй, надаас юм хараад хэрэггүй шүү” гэж хэлсэн. Дүү маань тухайн үед та бүртгээд авчих гэхээр нь би бүртгэж авсан байдаг.  Ц.******* тайлбартаа “хадам аав болон нөхөр нас барахдаа өвчтэй байсан, өнгөрөхөөсөө өмнө бүх адуу малаа зараад эмчилгээндээ хэрэглэсэн” гэжээ. Хамт идэж уусныхаа дараа ингэж хэлж болохгүй. Хариуцагч аавын минь хашаа байшинг зарах гээд явж байхад нь гал голомтыг нь зарах гэлээ гээд болиулж байсан. Дүү минь өнгөрөхийн өмнө адуу малаа зараагүй, үхэр тугалнууд хэвээрээ байгаа, жилд хадмын талтайгаа нийлж 2 үхэр л иддэг байсан, үрэгдэж хорогдсон зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэтэл дүүг маань өнгөрснөөс хойш хариуцагч Ц.******* нэг удаад гэхэд л  3,4 тоогоор ачаад явсан байдаг. Өөрийн нэртэй биш өрөөлийн хөрөнгийг захиран зарцуулсан. Хүний хөрөнгийг нууцаар, хүнтэй хуйвалдаж авах нь хулгайн хэрэг. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг үр хүүхдүүд нь хуулийн дагуу тэнцүү хувааж авах ёстой. Жилд дунджаар 4-5 төл, идэшинд 2 адуу, 2 үхэр гэж тооцоолж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч дүүг минь өнгөрснөөс хойш тус малнаас авч идээгүй, зараагүй байсан бол төчнөөн тооны гэж бодож гаргасан үнэлгээ юм. “” зочид буудлын барилга болон мал ахуйг С.*******н гэр бүлийн дундын хөрөнгө гэж тогтоож хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж  өгнө үү гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие З.тэй 1993 онд танилцаж, 1994 онд хамтран амьдарч, 1995 онд гэрлэлтээ батлуулсан. Би 1994 онд тохиролцооны дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 1993 оны  12 дугаар сард хадам аав, ээж хоёртойгоо уулзаж, 1994 оны Цагаан сарын баярын шинийн нэгний өглөө З. “ээж, аав хоёр чамайг хүрээд ир гэж байна ” гэхэд шинийн нэгэнд танихгүй айлд очихгүй гээд би очоогүй. Гэтэл шинийн гуравны өдөр З. дахин ирээд “аав,ээж чамайг явган болохоор ирэхгүй гэж байгаа юм байна, миний хүү бенз машинтайгаа очоод аваад ир гэж явууллаа” гэж ирж байсан. Ангийн аж ахуй тухайн үед ногоон өнгийн бензтэй байсан. Өнөөдөр энэ хүмүүс түүх мэдэхгүй байж ээж, гэр бүлтэй маань доромжилж байна. Энийгээ шүүх хуралдаан дээр ч олон удаа гаргалаа. З.г нэхэмжлэгч нар “Ц.*******т тархиа угаалгадаг, жаахан, тэнэг эргүү юм” гэж хэлдэг.  Миний хань тийм биш байсан. Харин ч ах, эгч нараа энэрдэг байсан. З. бид хоёрыг “” буудлыг авах гэж байхад хадам аав С.******* Ангийн аж ахуйн дарга байсан. 1994 оны 3 дугаар сард “” зочид буудлыг худалдах дуудлага худалдаагаар хүмүүс авахгүй байгаа талаар мэдсэн. 1994 оны 03 дугаар сард “” зочид буудлыг авах тухай хадам аав, ээж намайг дуудаж ярилцсан.  Ингэхдээ “Б. та хоёрын нэр дээр авна, чи миний хүүтэй суух чинь үнэн биздээ” гэж хэлж байсан. Би банкнаас зээл авч “” зочид буудлыг худалдаж авсан. Тухайн үед хадам аав Ангийн аж ахуйн дарга байхдаа эвэр ав гэж өгсөн н.Буяндэлгэр даргын  2000 долларыг ягаан тасалбар болгосон. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн Хаан банкнаас зээл авахад миний бэр эгч н.Отгончимэг тусласан. Тухайн үед тэрээр Монгол банкинд нягтлан бодогч хийдэг байсан ба ягаан тасалбар авсан 2000 долларыг буцаан төлөх гэтэл банк зээл өгөхгүй байсан. Ингээд Монгол банкны захирал н.Тэрбиш, ерөнхий нягтлан бодогч н.Батсуурь н.Даш, н.Отгончимэг нартай  хуйвалдаж байж зээл авсан байдаг. Гэтэл авсан зээлээ төлж чадахгүйд хүрч “” буудлын тавилгуудыг зарж байсан. Энэ хүмүүс төрсөн дүүгээ хайралдаггүй. Энэ хоёр давхар байшингийн төлөө тэмцэлдэг. Хадам аавыг амьд байхад бид хувааж авъя гэж хэлж байгаагүй. Тийм ч нүүр байгаагүй. 2017 оны 12 дугаар сард миний хадам эгч З.******* нөхөртэйгээ луйврын хэргээр шоронгоос суллагдсан. Хэдий 10 жилийн ял авсан ч  өршөөлийн хуулиар хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Анх “” зочид буудлыг авахад л З. “” ББХК-ийг анх үүсгэн байгуулсан. С.******* гэдэг хүн түүний аав болохоос энэ компанийн захирлаар ажиллаж байгаагүй. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Хадам аав, ээж хоёр тухайн үед  хадгаламжгүй байсан. “” ББХК нь 1997 онд “Зулзган Түшиг” ХХК болсон. “Зулзган Түшиг” гэдэг нэр нь хадам аав, ээж миний гурван хүүхэд нялх байна тиймээс нялх гэдэг үгийн утгыг оруулж өгье гэж нэрлэсэн. 1994-2016 он хүртэл “” буудлаас ах, эгч, тэдний хүүхдүүд бүгд тэжээгдэж байсан. Хадам аав, ээж хоёр Улаанбаатар хотод амьдарч байхдаа 3 өрөө байртай байсан ба З.*******, З.******* нарт тус байраа өвлүүлж өгсөн байдаг. Гэтэл З.******* байраа зарж, дампуурч аймагт ирсэн. Хадам аав аймагт байрлах 13 дугаар байрны 2 өрөө орон сууцаа  З. бид хоёрыг гэрлэхэд өгч нэрээ шилжүүлсэн өгсөн байсан. Гэтэл З.******* Дорнод аймаг руу явахдаа тус байрыг мөн л зараад явсан байдаг. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар компаниас дэмжлэг авч байсан. 1994-2015 он хүртэл буудалд манай гэр бүл амьдарч ирсэн. 2008 оны 12 дугаар сард З.******* эхнэрээ дагуулж ирж манай буудалд амьдарч байсан. “Зулзган Түшиг” ХХК нь татварын дарамтнаас зугтаж “” ХХК-ийг байгуулж, түүний захирлаар З.******* ажиллаж байсан. “” зочид буудал ажиллаж байхдаа “ Мээж” ТӨХК-өөс халаалт авдаг байсан ба халаалтын төлбөр сард 2000000 гаруй төгрөг гардаг тул төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл хадам аав өөрийн төрсөн дүү болох С.ыг Хөвсгөл аймгаас дуудаж авчирсан. З.*******ын одоо амьдарч буй байшин нь тухайн үед уурын зуух байсан ба түлээ нүүрсээр халааж эхэлсэн. Энэ нь халаалтын зардлыг хэмнэнэ гэж үзэж байсан.. З.******* нь “” ХХК-ийг хариуцаж байхдаа “Хотш” банкнаас гуанзандаа засвар хийх, тоног төхөөрөмж авна гэх нэрийдлээр 3500000 төгрөгийн зээлийг авч үр ашиггүй зарцуулж эргэн төлж чадахаа больсон. Ингээд гуанзыг орхин зугтааж Улаанбаатар хот явсан. “” ХХК-ийн авсан энэхүү зээлийг “” зочид буудлаас олсон орлогоор  З. хариуцан төлж барагдуулсан. Ингээд “” ХХК-ийг татан буулгасан ба байшин нь нэг дор тул “Зулзган Түшиг” ХХК-д нэгтгэсэн. Хадам аав Ажил олгогч эздийн холбооны дарга хийж байхдаа тухайн үеийн “ Мээж” ТӨХК-ийн удирдлага, аймгийн Засаг даргатай ярилцаж халаалтын зардлыг хямдруулах хүсэлт тавьж хэлцэл хийсэн. Ингээд аймгийн нэгдсэн халаалтыг эргүүлэн авсан. Хадам аав “Зулзган Түшиг” ХХК-ийн захирлаар нэг өдөр ч ажиллаж байгаагүй. Үндэслэл нь аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнийг нас барталаа хийсэн байдаг. “Зулзган Түшиг” ХХК нь 4 гишүүнтэй байгаагүй, анхнаасаа л 2 гишүүнтэй байсан. 1998 онд тус компанийн хөрөнгө оруулагч н.ын дүү н.Батжаргал надтай уулзаж” танай хадмууд ашиггүй ажиллаж байна, чи үнэнийг нь хэлээд өгөөч” гэсэн. Би олон зээлтэй учир ашиггүй ажиллаж байгаа тухай хэлсэн.  Ашиггүй ажиллаж байгаа болохоор танайд оруулсан хөрөнгөө аваад танай өмчийн хөрөнгийг З.гийн нэр дээр шилжүүлээд салцгаая гэсэн. н.т 5000000 төгрөгийг төлж, тэрээр компаниас татгалзсан байдаг. Тухайн үеийн баримтууд нь манай гэрт хадгалагдаж байгаа. “Зулзган Түшиг” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу надад өвлөгдөж ирсэн. Миний хүү Э. сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх эмчийн дүгнэлтийг үндэслэн өвлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Э. нь 2013 оны 06 дугаар сард хүнд зодуулж тархины хүнд гэмтэл нь авсан. Одоог хүртэл эмчлэгдээгүй байна. Нэхэмжлэгч нар нэг жил ажиллуулсан тухайгаа ярьж байна. Гэтэл би 22 жилийн туршид асар их хөдөлмөөрөө зарцуулсан байхад 2018 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ унтаж байхад жижүүрүүдийг хөөж, өрөөний бүх түлхүүрийг авсан байдаг. Энэ тухай сонсоод очин түлхүүрийг өгөх тухай хэлж, хэрүүл болсон боловч өгөөгүй.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох малын тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:С. ******* гэдэг хүний малыг миний бие зараагүй. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн нотлох баримтын дагуу аавынх нь мал 1998 онд нийгмийн даатгалын өрөнд явсныг өнөөдөр мэдлээ. З.гийн нэр дээр байсан малыг тэрээр амьд байхдаа өвчний учир 1 ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй эмийг /стом/ өдөрт 2-3 удаа уудаг байсан. 2016 оны 04 дүгээр 05-ны өдрөөс 2016 оны  09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд  өдрийн 25000 төгрөгийн эмийг хэрэглэдэг байсан. Бид энэхүү эмэнд  гэхэд 35000000 төгрөгийг зарсан байна. Энэ хүн өвчнөө давахын тулд адуугаа зарсан. Манай гэр бүл С.*******н нэр дээр байсан малыг шилжүүлж авч байгаагүй. Дундаа амьдраад аав, ээжийнхээ малыг идэш болгоод нэхэмжлэгч нар бүгдээрээ хуваагаад идсэн. Гэрч Д. мэдүүлэхдээ “Тухайн үед З. 2 малыг ачъя гэхэд Ц.******* 4 малыг ачъя гэж хэлсэн” гэдэг нь үнэн. Учир нь тухайн үед З.******* шоронд байсан ба өмгөөлөгчид нь мөнгө өгөх шаардлагатай байсан учир нэмж авсан. Тэр үед З. дургүйцэж, энэ мал цөөрөөд байна гэж хэлж байсан. 1 үхрийг нь З.*******ын өмгөөлөгчид, нөгөөг нь З.*******, З.******* нарыг хувааж ид гээд өгч байсан. Манай гэр бүлийн данстай мал нь 1994 онд З. бид хоёрыг гэрлэх гэж байхад н., Д., С. ах нар миний хүү Э.д тус бүр унага бэлгэлэж байсан. Ингээд манайх адуутай болох үндэс тавигдсан. Энэ хүмүүс бидний түүхийг мэдэхгүй болохоор манай аавын адууг зарсан гэж хэлдэг.  2013 онд З. бид хоёр н. ахынд өөрсдөө малаа аваачиж өгсөн. З.******* тэнд байгаагүй. З.******* малчны нэрийг н.Хишигжаргал гэж буруу хэлж байна.  н. ахынд аваачиж өгөх болсон шалтгаан нь улсын нөөцийн 30-40 тооны малыг тэрээр малладаг байсан ба би тэр газрын нягтлан бодогч байсан тул танилын хүрээгээр аваачиж өгч байсан. Хувийн малыг маань тоолж байсан баримт гэрт маань байгаа.  Хүний малыг авч зараагүй. Би тийм ч учраас малын А дансыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрвээ эцгийнхээ малыг байгаа гэж үзэж байвал тэрийгээ нотлоод энд байхгүй байгаа З.гээс нэхэмжил. Миний бие хадам аав С.******* гэдэг хүний А данстай малнаас нэгийг ч идээгүй, зараагүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хийсэн хэлцлийн тухайд тайлбарыг эхлээд яръя. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл нь одоо ч гэсэн хүчинтэй. Энэ хэлцлийг ажлын бус өдөр биш ажлын цаг дууссаны дараа хийсэн байдаг. Намайг гэрээс минь очиж авсан. Энэ хэлцлийг бичгийн машинаар нэхэмжлэгч нарын нэг нь бичсэн.  Би дэргэд нь байсан.

 “Тус хэлцэлд “Зулзган Түшиг” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий 2369 мкв га газрын хамт З.гийн нэр дээр байдаг бөгөөд миний эцэг С.******* таалал төгсөхийн өмнө З.д захиж үлдээхдээ “миний хүү энэ үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, ах эгч нараа байр, сууцтай болгоорой” гэснийг үндэслэн  З.*******, З.*******, З.*******, З.*******, З. нар байгуулсан. Үүнд: 

1.Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

1.1 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар  аймгийн Хас банкнтай хийсэн тоот гэрээний дагуу 40000000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг түүний хүүгийн хамт төлөх; Компанийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үүссэн торгууль, алдангийг төлөхгүй болно.

 1.2 Өнөөдрийн байдлаар аймаг дахь “” сангаас авсан 9000000 төгрөгийг маргаангүй төлөх,

1.3 Том ах З.*******д уурын зуух байсан байшингийн 2 давхарыг орон сууц болгон тохижуулахад зориулсан 40000000 төгрөгийг тус тус төлж барагдуулах.

2 Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

2.1 З. болон түүний гэр бүлийн гишүүд болох Ц.*******, Э. нарт борлуулсан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2,1.3 дах заалтуудад заагдсан үнийн дүнг хасаж тооцсоноос үлдэх хэсгийн 30 хувийг;

2.2 З.*******, З.*******, З.*******, З.******* нарт борлуусан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2, 1.3, 2.1-т заасан заалтуудад заагдсан  үнийн дүнг хасаж тооцон үлдэгдэл үнийн дүнг ижил тэнцүү хувааж авах;

Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан  борлуулсан  төлбөрийг З.гийн Хаан банк дахь тоот дансанд төвлөрүүлэн ажлын 7 хоногийн дотор тус хэлцлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заагдсан хэсгийг төлж барагдуулсны дараа хэлцэл хийгч нарт  өөрт ногдох хэсгийг олгоно.

 Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүртэл “Зулзган Түшиг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэлцэл хийгч нар  оролцохгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны дараа “Зулзган Түшиг” ХХК нь З.гийн мэдэлд үлдэнэ” гэж хэлцлийг байгуулсан.

Энэхүү хэлцэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу одоо ч гэсэн хүчинтэй. Энэхүү хөрөнгө худалдан борлуулагдаагүй мөн хөрөнгийг цааш нь авч явах хүн нас барсан. Хуульд заасны дагуу 1 жилийн дараа өв нээгдэж, жилийн дотор өв нээлгэх хүсэлтээ гаргадаг. Нэхэмжлэгч нар надтай уулзаж зөвлөгөө авч байсан. Тухайн үед гурван объектод өв нээлгэх хүсэлт нэхэмжлэгч нар гаргасан. Би нэхэмжлэгч нарт эцгийн нэр дээр байх хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах эрхтэй. Хэрвээ нэг нь өвлөж авах бол бусад нь татгалзаж буйгаа илэрхийлж бичиг хийж өгнө, хүүхдүүдийн нэр дээр тус тусдаа хөрөнгө байдаг бол Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасны дагуу өв авах дарааллын дагуу өв нээгдэнэ харин бусад хүмүүст өв хүлээн авах эрх хуулийн дагуу үүсэхгүй тухай хэлсэн. Нэхэмжлэгч З.******* надад “Эрдэнэт хотын нотариатч нараас зөвлөгөө авахад тантай адил зүйл хэлж байна” гэж хэлж байсан. Үүний дараа нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгч нар Ц.******* миний аавын хашаа байшинг худалдана гээд явж байсан гэж байна. Энэ нь тийм биш юм. Таалийгаач З. амьд байхдаа шинэ хороонд байрлах хашаа байшингаа өвлөж авъя гэж над дээр ирж байсан. Би түүнд “танайх ах дүү олуулаа тул ах, эгч нараасаа тус байшинг өвлөх эсэхийг нь асуугаад тэд татгалзсан тохиолдолд чи хүсэлтээ өгч болно” гэж хэлсэн ба тэрээр хааяа нэг энэ талаар асууж, та нээгээд өгөөч хэлдэг байсан. Би өмнө хэлсэн зүйлээ дахиад л түүнд хэлдэг байсан.  З.г нас барсны дараа  уг хашаа байшин, “” сургууль, “Зулзган Түшиг” ХХК-ийг өвлөх хүсэлтийг нэхэмжлэгч нар гаргасан. Миний бие тухай бүр нь  хүсэлтийг нь танхимдаа гаргаж, танхим бүртгэж аваад энэ хүсэлтийн дагуу ямар нэгэн өв нээгдээгүй, гэрээслэл байхгүй талаар хариу ирж би ч энэ тухай танилцуулдаг байсан. Ингээд хашаа байшинг З.*******д өв нээж, “Зулзган Түшиг” ХХК-ийн 1 давхарт байсан “” сургуулийн 8 өрөөг нь С.*******н 5 хүүхдэд тэнцүү хувааж хүсэлтийнх нь дагуу өв нээж өгсөн.  “Зулзган Түшиг” ХХК-ийн өв нээлгэх асуудал үлдэж нэхэмжлэгч нар өөрсдөө өвлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би “хуулийн дагуу эхнэр, хүүхдэд нь өвлөгддөг учиртай, шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж болно. Мөн нэгдүгээр ээлжийн өв хүлээн авагч нь  Иргэний хуулийн 535 дугаар зүйлд 535.1-д заасны дагуу олсон орлогоос нь хүртээж болох хуулийн зохицуулалт байдаг тул өөрсдөө сайн тохиролц” гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Би танхимаасаа энэ талаар асуухад шүүхээр асуудал нь  шийдвэрлэгдсний  дараа өв нээх тухай надад хэлсэн. Ц.******* татгалзах шийдвэрээ авахаар хамгийн түрүүнд ирсэн ба нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг нь давхар өгчихсөн байсан. Нэхэмжлэгч нарт татгалзах шийдвэрээ өгтөл тэд энэ асуудлыг дахин сөхөхгүй нэг хэсэгтээ чимээгүй болсон. Гэтэл 2 сарын дараа Ц.******* хууль ёсны дагуу өвөө нээлгэж авна, үүний дараа асуудал үүсвэл өөрөө хариуцна гэж хэлсэн. Ингээд хуулийн дагуу Ц.*******т өвийг нээж өгсөн. Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар бичсэн хүсэлтүүдийнхээ хувийг авъя, зөвхөн татгалзах хүсэлт өгсөн байна гэж ирсэн. Ц.*******тэй холбогдож нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг чиний материалтай хамт өгсөн байна, хүсэлтээ авах тухай хэлснийг түүнд дамжуулсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өв нээлгэх тухай хүсэлтүүдийг нь түдгэлзүүлсэн бөгөөд түүнээс хойш шүүхэд талууд тухайн үед маргаан гаргаагүй байсан учир хууль ёсны дагуу нээж өгсөн.  Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “Б.******* гуай шалгаж үзэлгүйгээр өвийг нээсэн” гэсэн. Бид албан ёсны бичиг баримтыг үндэслэж өв нээх ёстой.

Миний бие шүүхэд дараах тайлбарыг өмнө нь өгсөн. Үүнд: Нэхэмжлэгч  нар намайг хариуцагч Ц.*******ийн хамтран хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:  “Зулзган Түшиг” ХХК нь   З. агсны өмч бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ зэргээр нотлогдож байна. З. агсан нь 1995 оны  02 дугаар сарын 03-ны өдөр Ц.*******тэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэлтийн 06 тоот гэрчилгээ авсан, тэдний хүү Э. нь  1995 оны  03 дугаар сард төрсөн төрсний гэрчилгээ тус тус байсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ныг хүртэл ам бүл гурвуулаа амьдарч байсан нь аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  аймгийн  өрхийн бүртгэлийн 6301590408821 дугаартай бүртгэлийн дэвтрээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн  520 дүгээр зүйлийн 520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.*******ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хүү Э. хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай, сэтгэцийн өвчтэй гэх эмчийн дүгнэлт гарсан тул Ц.*******т өвийг нээж өгсөн. “Зулзган Түшиг” ХХК-ийг  2006-2016 оны 02 дугаар сар хүртэл З. агсан удирдан үйл ажиллагаа явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.******* хариуцан хийж байсан нь аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр нотлогдож байсан.  З. агсан нь эцгийн захиасын дагуу ах, эгч нараа ирүүлэн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу “Зулзган Түшиг ХХК-ийн хөрөнгө болон үйл ажиллагааны эрхийг хуулийн дагуу эхнэр Ц.*******т өвлүүлсэн. Бичиг баримтад тулгуурлаж өвийг нээхээс биш хэрхэн үүссэн, хэний өмчлөлд байсныг тогтоох эрхгүй юм. Нэхэмжлэгч  нар “Б.******* гуай 2 давхар “” зочид буудлыг 100 хувь Ц.*******т өв нээсэн ” тухай ярьж байна. Энэ нь 2 давхрын гэж бичих байгаад 2 давхар гэж бичиж тухайн үед техникийн алдаа гаргасан байна.

Хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч З.*******ын өмгөөлөгч Д. хүсэлт гаргасан байдаг. Үүнд тайлбар хэлье. 1. З.*******, З.*******, З.*******, З.*******, Ц.******* нарын 2017 оны  12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн аваад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өв хүлээн авагч нарт “” дунд сургуулийн өвийг 20, 20 хувиар нээсэн тул тус тусад нь гэрчилгээ гарч хураамжид тус бүр 300000 төлөгдсөн тухай материал архивт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.******* агсны нэр дээр байсан хашаа байшинг З.*******д өвийг нээсэн байдаг. Нэхэмжлэгч нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр   “Зулзган Түшиг” ХХК-ийн хөрөнгийг өвлөх хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч нь байгаа учир эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлэн хүсэлтүүдийг буцаан өгч, өөрсдөөр нь гарын үсэг зуруулан хувийг нь авч үлдэж  матералыг нь буцааж Ц.*******т өгч, бусад өвлөхийг хүсэгчдийн материалыг Ц.*******т хамт өгсөн байсныг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ц.*******ээс  авч өөрсдөд нь өгсөн гэх тайлбарыг өгсөн.

 Нэхэмжлэгч нарт хүсэлтүүдийг түдгэлзүүлэн буцааснаас хойш Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар Ц.*******ээс бусад нь дахин хүсэлт гаргаагүй бөгөөд Ц.******* 2018 оны 07 дугаар сарын 19,20-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу  хууль ёсны өвлөгчид өвийг нээж өгсөн. Миний бие Ц.*******тэй хуйвалдаж, тохиролцсон зүйл байхгүй.  Нэхэмжлэгч нарын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сард гаргасан хүсэлт нь бүгд өвийн материалд байгаа. 2018 оны  05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг өөрсөд нь буцаан олгож, түдгэлзүүлсэн материалын хуудсанд нэхэмжлэгч нараар гарын үсэг зуруулан хавсаргасан. Дутуу буюу хууль зөрчсөн хүсэлтийг бүртгэдэггүй, өөрөөр хэлбэл өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор гаргаж байгаа өв хүлээн авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатын нэгдсэн өвийн санд бүртгүүлж, харин нэг жил өнгөрснөөс хойш гаргаж буй хүсэлтийг нэгдсэн сангийн бүртгэлд тусад нь бүртгэдэг журамтай. Энэ хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон мөн нотариатын өв бүртгэх хүсэлт, материалыг хавсаргасан архивладаг. Мөн танхимд цахимаар хүмүүсийн гаргасан хүсэлтийг нэгтгэн 2018 оны 05 дугаар сарын 04, 07-ны өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн лавлагааны хариунууд 2018 оны 05 дугаар сарын 07-ны 1107, 1111, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1742 тоот хариу ирүүүлснийг хүлээн авч өвийг хуулийн дагуу нээж өгсөн. Ийм тайлбарыг тухайн үед гаргаж байсан. Өв нээсэн нь хууль ёсны дагуу юм.

  Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг өгье. Нэхэмжлэгч нар  эцэг С.******* “” буудлыг өмч хувьчлалаар авч “ ” ББХК-г  1994 оны 03 дугаар сарын 24-ны өдөр байгуулан үйл ажиллагаа явуулж эцэг С.******* ерөнхий захирлаар, ээж М. нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан гэжээ. Монгол улсын аж ахуй нэгжийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.24-т заасны дагуу  З. худалдааны зориулалттай “” ББХК-ийн гэрээг 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  байгуулан дүрмийн хамт  1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр аймгийн улсын нотариат н.Даваасүрэнгээр батлуулан 04 тоот тэмдэг даруулсан тухай баримт нь байдаг. Уг гэрээний дүрмийн сан 6500000 төгрөгөөр бүрдүүлэн 2 гишүүнтэй үүсгэн байгуулж З. 5500000 төгрөг, н. 1000000 төгрөгийн хувь нийлүүлсэн. Мөн тус дүрмийн 7-д З. байхгүй үед өөрийн томилсон төлөөлөгч удирдан гэсний дагуу 1994,1995, 1998, 2005 онуудад С.******* агсан ажлыг нь орлон гүйцэтгэж байхдаа  гарын үсэг зурсан бичиг баримтыг нь нэхэмжлэгч нар хараад тэгж ойлгосон байна.  Өвийн гэрчилгээ нээснээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.*******, З.*******, З.*******, З.******* нар нь Ц.*******, Б.******* нарт холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  , тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

“” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. нарын эцэг С.*******, эх М. нарын бий болгосон С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.*******н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  , тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, “” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох бөгөөд талуудын маргааны зүйл нь өвлөх эрхтэй холбогдон гарчээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 520.1.2-т “Энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ ...” гэж хуульчилсан зохицуулалт үйлчилдэг байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нөхөр, эхнэр” гэж “гэрлэгчдийг”, 3.1.1.-т зааснаар “гэрлэлт” гэж “төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.******* нь З.гийн эхнэр болох нь тогтоогдож байх бөгөөд Ц.*******ийг З.гийн эд хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар үүсч байна.

Нэхэмжлэгч З.*******, З.*******, З.*******, З.*******, З. нар төрсөн ах дүүс мөн боловч З. нь эхнэр Ц.*******, хүү Э.Амартүвшин нарын хамт амьдардаг байсан, үүнээс шалтгаалан З.*******, З.*******, З.*******, З.******* нарыг З.гийн эд хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээд гэж шууд үзэх үндэслэл хуульд зааснаар үүсээгүй байна.  

Өөрөөр хэлбэл З.*******, З.*******, З.*******, З.******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч биш учир нотариатч Б.*******гийн Ц.*******т  олгосон , тоот өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөөгүй байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрх бүхий сонирхогч этгээд биш, энэ талаар шаардах эрх тэдэнд үүсээгүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд нотариатын үйлдлийг хууль бус болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотариатч Б.*******гийн Ц.*******т олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нар нь нотариатаас 2018 оны 07 сарын 20-ны өдөр Ц.*******т олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүдэд үндэслэн  “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан  захиргааны  актын талаар гаргасан гомдол”-д иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг харьяалан иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхийг заасан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4-т зааснаар эрхийн улсын бүртгэлт улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т  сумын газрын даамал нь засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ  олгоно, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага, засаг дарга, газрын алба, даамал нь захиргааны байгууллага болно, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл улсын эрхийн бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосонтой холбоотой маргааныг харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчиж тус шүүхэд энэ талаарх нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах хэсэгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байна. 

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. нарын эцэг С.*******, эх М. нарын бий болгосон С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.*******н өв залгамжлагчаар тогтоолгох, 110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар “Дуудлагын худалдаа явуулах тухай” тогтоолоор Нийтийн аж ахуйн газрын зочид буудлын барилга, эд хөрөнгийг дуудлагаар худалдахаар тогтож, аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/30 дугаар “Хөрөнгө шилжүүлж, данснаас хасах тухай” тушаалаар “” зочид буудлын барилга, доторх эд хөрөнгийг “” ББХК-ийн эзэн З.д шилжүүлэхээр тогтжээ.

“” ББХК нь 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хоёр гишүүнтэй, З., н. нар үүсгэн байгуулж, захирлаар З.г томилон дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ.

“” ББХК нь хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчлөн 1996 оны  04 дүгээр сарын 30-ны өдөр З., н. нарын хоёр гишүүнтэй, “” ХХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, 1998 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр З., н., С., З.******* нарын дөрвөн гишүүнтэй, 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр З., н. нарын хоёр гишүүнтэй, 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр З. гэх нэг гишүүнтэйгээр компанийн дүрэм баталж, үйл ажиллагаа явуулах болжээ.

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. нарын эцэг С.*******, эх М. нарын бий болгосон С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 -т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж зааснаар С.*******, М., З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. нар нэг гэр бүлийн гишүүд байсан байна. Дээрх нэр бүхий 7 хүнийг хамтын амьдралтай байх хугацаанд маргааны зүйл болох 1502 мкв талбайтай зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 2370 мкв газар бүхий хөрөнгө бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.  Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө бүрддэг байна. Тодруулбал гэр бүлийн хөрөнгө нь гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр, хөрөнгийн оролцоогоор бий болно. Иймд дээрх хөрөнгүүдийг С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өвлөгчийг “нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын эцэг  С.******* нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Иймд талийгаач С.*******н хууль ёсны өвлөгч нь нэхэмжлэгч нар мөн хэдий ч Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгчийг нарыг өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хуульд заасан дээрх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн үндэслэлээр сунгуулах шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч З.*******, З.*******, З.*******, З.*******, талийгаач З. нарын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлээр “” ХХК-д харъялагдаж буй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиодолд холбогдох зардлыг хасч ногдох хэсгээ шаардах эрх үүсэхээр тохирсон хэлцэл буюу Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч З.******* нь шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүй хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1,  520  дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан Ц.*******, Б.******* нарт холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  , тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

“” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.*******, З.*******, З.*******, З.Түмэнбаяр, З. нарын эцэг С.*******, эх М. нарын бий болгосон С.*******н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.*******н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.*******н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.*******ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.*******, З.*******, З.*******, З.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1611545 төгрөгөөс 1353595 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 257950 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.*******ийн ” ХХК-ийн “” зочид буудлын дугаартай 502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ