Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2019/00612

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын *******,

Нэхэмжлэгч: *******гийн *******,

Нэхэмжлэгч: *******гийн *******,

Нэхэмжлэгч: *******гийн *******,

Нэхэмжлэгч: *******ийн ,

Нэхэмжлэгч: гийн ,

Нэхэмжлэгч: гийн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: гийн д холбогдох, Булган аймгийн сумын багийн ын 4-25, 4-26 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь З. болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 142/2016/00539 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, О.*******, С., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч З., хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, гэрч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******, О.*******, М.*******, Д.*******, Ц.,  С., Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр иргэн З.аас мөнгө гаргуулахаар болсон юм. ...Бид дээр дурдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, аймгийн ШШГА-д хандсан боловч З. нь төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийж, өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох аймаг, сум баг 48б-5, 48б-6 тоотод байрлах хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөрт гаргуулах боломжгүй байна. Нөгөөтэйгүүр З.аас мөнгө авах иргэд З.ын өмнөөс УБА-д хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй тул З.ыг аймаг, сум баг 48б-5, 48б-6 тоотод байрлах хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.*******, О.*******, М.*******, Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., С. нар 2017 оны 2 сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор заасан аймаг, сум баг 48б-5, 48б-6 тоот хаяг өөрчлөгдөж, Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-25 болон 4-26 тоот болж өөрчлөгдсөн байх тул Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-25,          4-26 тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр З. мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Халуун сумын 2-р багийн ын 4-25, 4-26 тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр З. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч З. 2016 оны 4 сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Булган аймгийн Халуун сумын 2-р багийн ын  4-26 тоот газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Би шүүхэд анх хандахдаа төрсөн ахынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байсан. Миний төрсөн ах тай ажил гүйцэтгэх гэрээ хийж, ын  амьдарч байгаа байшинг нь барьсан. Гэрээн дээр ах маань ахалж явсанаараа гарын  үсэг зурсан. Гэхдээ гуравдагч этгээд гэж хүн огт байхгүй байсан. Газар хоосон байснаас авахуулаад байшин бостол ирж байгаагүй. гэж хүн огт харагдаагүй. З.тай  гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ бидэнд цаана нь өөр хүн байгаа гэж хэлээгүй. Өөрсдөө бариулж байгаа гэдгээ баталж байсан. Нөхрийнх нь ажлын хамт олон хүртэл ирээд танайх сайхан байшин барьж байна гэж хэлж байсан. Бид ажлын хөлсөө гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Одоо гэж хүнийг гаргаж ирээд миний хөрөнгө биш өөр хүний хөрөнгө гэж хэлсэн. Тухайн үед гэж хүн огт гарч ирээгүй. Манай нөхөр Дэмбэрэлийн Энх-Амгаланг танихгүй хүн шиг л ярьж байгаа. Би өөрөө хүртэл гайхаж байна.Би байшинд хадаас хадаагүй. Би хоолыг нь хийгээд л байж байсан. Би ажлын хөлсөө гаргуулах гэж, энэ хүний байшин мөн гэж гаргуулах гэж л нэхэмжлэл гаргасан. З.ын байшин мөн гэдгийг л батлуулах саналтай байна. Шүүх мийний байгаа байдлыг харгалзан үзэж хэргийг шийдэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.*******, О.*******, С. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 сарын 8-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Булган аймгийн Халуун сумын 2-р багийн ын 4-25, 4-26 тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр З. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээ дэмжиж оролцоно гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд тай танилцаад нийт 4 000 000 төгрөг надаас авсан. Үүнээсээ 1000000 төгрөг буцааж авсан. Шүүхийн шийдвэр гарах явцад хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Анх мөнгө авахдаа байшин барьж байгаа, байшингаа бариад та нарын мөнгийг өгнө гэж хэлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн  120 дугаар талд ын тайлбар,122-р талд шүүх хурлын тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч А.ын хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл байгаа. Хариуцагч өнөөдрийг хүртэл энэ байшиндаа амьдарч байгаа. 2016 оны 03 дугаар сараас тогны мөнгөө өөр хүний нэр дээрээс шилжүүлсэн. 86000000 төгрөг өгсөн гэж байгаа нь худлаа. Надад мөнгө өгч байгаа гэсэн ч түүнийгээ нотлоогүй. Мөнгө авсан хугацаа нь 2014 он. Байшин барьсан хугацаа 2014 он. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг уншиж өгөөчээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр. Захиргааны шийдвэрээр хүчин төгөлдөр бус болно гэсэн байгаа. Ямар ч баримт байхгүй гээд байна. хэрэгт ын тайлбар болон шийдвэр гүйцэтгэгчийн акт байна. Прокурорын тогтоол хх-ийн 127 дугаарт байна. сумын Засаг дарга гийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлэг, хаягийн өөрчлөлийн талаарх  баримт, мөн хаягийн өөрчлөлтийн талаархи тоот зэрэг байгаа. Өмчлөгч биш гэсэн баримт байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр гэж хүний нэр дээр гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд 12000000 төгрөг өгсөн. 2015 онд 12000000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөнгөө нэхэмжлэхэд байшин барьж байгаа тул мөнгийг байшинд оруулж байгаа. Тэр мөнгө байшинд орсон гэж хэлсэн. Би ыг өөрөө бариулж байгаа гэж ойлгосон. энэ хөрөнгөнд огт хамааралгүй. Энэ байшинг З. биднээс авсан мөнгөөрөө босгосон. Шүүх хэргийг үнэн зөв шийдэж, бидний гомдлыг барагдуулаасай гэж хүсэж байна. Энэ хүн биднийг залилаад байна. Би энэ яригдаад байгаа байшинг ын 100 хувийн хөрөнгө гэж үзэж байна. Хуулийн өмнө худлаа хэлээд явааг ойлгохгүй байна. ыг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өөрийн хөрөнгөө авах хүсэлтэй байна. Байшин 2014-2015 онд баригдсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч 2016 оны юм ярьж байна. аймгийн шийдвэр гүйцэтгэл дээр 2015 онд эдгээр хүний нэр дээр кадастрын зураг гарсан баримтыг шийдвэр гүйцэтгэгч Ганбат дээр хүргэж өгсөн. яагаад өмгөөлөгч явуулаад хүний толгой угаагаад байгаа юм. Өөрөө ирж байсан удаа байхгүй. ын кадастрын зураг гарсан байсан ч дараа нь Гантулгын нэр дээр гарсан. би байшин бариулж байгаа гэж хэлж хүмүүсээс мөнгө авч байсан. гэнэт гарч ирсэн. 2014-2015 онд уг газрыг өөрийн нэр дээрээ авсны дараа Гантулгын нэр дээр шилжсэн. Тиймээс хэргийг үнэ зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэдгийг мэднэ. Тэр үед эгч нь мөнгө барьцаалан зээлүүлж зээлээс чөлөөлдөг гэж хэлсэн. Би 12.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээг машин дотор хийсэн. Нотариатч дээр очоогүй. Голомт банкнаас цалингийн зээл авсны дараа 12.000.000 төгрөг авсан. Шүүхээр 14.500.000 төгрөг төлөх ёстой гэж шийдвэр гарсан. Би байшинг барихад Эрдэнэт үйлдвэрийн армотурын төмөрийг олж өгсөн. Байшин барьж эхлэхээс өмнө хоосон газар байсан. сумын Засаг дарга миний найз, бичиг баримт удахгүй гэж байсан. Шүүхийн шийдвэрийн гэж байцаагч очиж байшинг битүүмжилсэн гэж байсан ч дараа нь өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Мөн хэргийн оролцогчдод нөлөөлөх гэж оролдсон. д бас нөлөөлөх гэж байсан. Хожим шүүхээр явна гэж мэдээгүй учир нотлох баримт цуглуулаагүй. Бид ардаа амьдралтай, үр хүүхэдтэй. Та болон би оюутантай. Тухайн үед байсан мөнгөөр бид юм хийсэн бол их юм болох байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Надад болон манай гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон газар, хашаа байшин байхгүй. Би хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай тул группт байдаг. Би зээл чөлөөлж, бусдад их хэмжээний мөнгө зээлэн эргүүлэх гэж яваад их хэмжээний мөнгө бусдад алдсан. Тэр хүн маань олдохгүй, алга болсон тул би шүүхэд хандан шүүгчийн захирамж гарч, тахарын албаар эрэн сурвалжлуулж байна. Дээрх иргэдийн зарим нэгэнд төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж байна. С.т миний хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группын нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэврийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алданги тооцогдож, гарсан шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Эдгээр иргэдэд хүү мөнгө, төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, барьцаанд тавьж ч хүү мөнгө төлж явсан болно.

Нэхэмжлэлд аймгийн сумын багийн 48б-5, 48б-6 тоот газар түүн дээр баригдсан амины орон сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч Ч. гэдэг хүн. Ч.тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн хашаа, байшинг барьж өгсөн.

... Ч.Гантулгын байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байсан. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч, хөрөнгө биш юм. Хүний хөрөнгөөр ямар өөрийн өрөнд өгөлтэй биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тай ярилцаж, тохиролцон аймагт хуучин хаягаар аймаг сумын багийн 48б-5, 6 тоотод 7*8 хэмжээ бүхий сунгасан гражтай 2 давхар орон сууцыг хөлс төлж бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2 давхар орон сууцыг хашааны хамт барьсан боловч байшингийн гүйцэтгэл бүрэн биш өөрөөр хэлбэл зарим хэсгийн дотоод засал дутуу, бохир цэвэр усны шугамын асуудлыг тохирсон хэмжээнд хийгээгүй байсан тул гүйцээж өг, тэр болтол өөрсдөө сахин хамгаал гэснээс уг байшинд амьдарч байгаа. Энэ байшин барьсан газар нь аймаг, Булган аймгийн сумын алиных нь нутаг болох нь маргаантай, байшин дуусаагүй тул бичиг баримтыг хөөцөлдөж чадаагүй байсан.

2015 оны 08 дугаар сард Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар нь ыг аймгийн Цагдаагийн газарт төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өгснөөс намайг дуудан ирүүлж, уг байшин хэний өмч болох талаар байцаалт мэдүүлэг авч байсан, 2016 оны эхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байшингийн түлхүүр аваад ир гэж дуудаж, байшинг хураах тухай ярьж битүүмжлэхээр нь би өөрийн хөрөнгө гэдгээ хэлэхэд намайг таны хөрөнгө юм бол баталгаажуулж ир гэж хугацаа өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан хугацаандаа өөрийн өмч гэдгээ тогтоолгохоор , Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хандсан боловч янз бүрийн байдлаар хүлээн авахаас татгалзсан хариу ирсэн.

Булган аймгийн шүүхээс өгсөн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хандан зөвлөгөө авч холбогдох материалаа бүрдүүлснээр миний өмчлөх эрх баталгаажин газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000243890 дугаарт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000408594 дугаарт тус тус бүртгэгдсэн гэрчилгээг авсан болно.

Иймд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлээд байгаа хуучин хаягаар аймг сумын баг, 48Б-5,6 тоот шинэ хаягаар Булган аймгийн сумын багийн ын хэсгийн 4-26 тоот энэ хашаа байшин ын өмч биш миний өмч тул эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ярихгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өмнө нь гаргаж байсан хаягаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахгүй байна. 4-26 гэсэн тоотыг өмчилж байгаагүй. Тухайн газар нь 2 аймгийн хооронд байсан ба харьяалал тогтоох байдлаас болоод нэлээд удаж байж 2016 оны 04 дүгээр сарын 04-д д уг газрыг өмчлүүлсэн. Түүнээс өмнө уг газар өөр хүний нэр дээр байгаагүй. Байшинд хөрөнгө оруулсан гэх баримт байхгүй.  Нэхэмжлэгч нар ыг байшин барихдаа миний хөрөнгөөр байшин барьсан гэж байна. Гэтэл уг мөнгөөр байшинг барьсан гэдгийг нотолсон зүйл хэрэгт байхгүй байна. Шүүхийн шийдвэрүүд дээр нэхэмжлэгч нараас авсан мөнгөөрөө байшин барьсан талаар байхгүй. Ганцхан гэж хүнд байшин барьсан хөлсийг нь өгөөгүй гэж маргасан. Өмнөхөөсөө өөр зүйл ярьж байгаа нь эргэлзээтэй байна. Улсын бүртгэлээс Гантулгынх гэсэн гэрчилгээ гарсан нь худал гэсэн баримт ирээгүй. Нэхэмжлэлээ тайлбарлаж чадахгүй зүйл байдаг ч нэхэмжлэгч нар хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авсан байна. Нэхэмжлэл гаргаж байгаа хууль зүйн үндэслэлээ хэлэхгүй байна. 5 хүний өмчлөгч гэж хэлснээр байшинг битүүмжилсэн ч нэг хүний тайлбараар битүүмжлэх буюу хөрөнгийг шилжүүлэх боломжгүй. Бусдад миний өмч гэж хэлснээр нь өмчлөгч гэж тогтоох боломжгүй. Шаардлагаа өөрчлөх үед д ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрх олгосон эсэх нь эргэлзээтэй байна. *******тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ын шаардлагын хувьд 2016 оны 04 дүгээр сарын 04 хүртэл уг газар хэний ч өмчлөлд байгаагүй. Бусдын өмчлөлд байсан гэх нотлох баримт энэ хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нарын шаардсанаар уг хөрөнгийг ын хөрөнгө гэж Гантулгын эрх ашгийг хохироож болохгүй. Хуулиараа ч тэр, бусад баримтаараа ч тэр энэ газар бусдын өмчлөлд байсан гэх нотлох баримт байгаагүй. Анхны өмчлөгч нь . Үүнээс өмнө нэг ч хүн уг газрын өмчлөгч, ашиглагч байгаагүй. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаж байгаа хөрөнгө ынх гэснийг нотлох баримт байхгүй, харин Гантулгын баримт гэсэн баримт байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.*******, О.*******, М.*******, Д.*******, Ц.,  С., Б. нар хариуцагч З.ыг аймаг, сум баг 48б-5, 48б-6 тоотод байрлах хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч О.*******, О.*******, М.*******, Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., С. нар нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Халуун сумын 2-р багийн ын 4-25, 4-26 тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр З. мөн болохыг тогтоолгохоор өөрчилсөн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Булган аймгийн Халуун сумын 2-р багийн ын 4-26 тоот газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч 2016 оны 4 сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд З. мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч биш Ч.Гантулгын өмч, гуравдагч этгээд ... хашаа, байшин нь миний өмч гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 /хуульд өөрөөр заагаагүй бол ... иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна/, 101 дүгээр зүйлийн 101.1 / өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй/, 182 дугаар зүйлийн 182.1 /Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ/ дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн санд үлдээхээр шийдвэрлэв.

 

аймаг сум баг 48б-5 болон 48б-6 тоот хаяг нь аймаг сумын хилийн цэсэд хамаардаггүй бөгөөд Булган аймаг сумын газар нутагт ордог болох нь 1-р хавтаст хэргийн 148, 154-р хуудсанд авагдсан Яргуйт багийн засаг даргын 54 дугаартай тодорхойлолт, Булган аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

аймаг сум баг 48б-6 тоот хаяг нь Булган аймаг сум 2 дугаар баг ын 4-26 тоот болсон тухайд зохигч тал маргадаггүй  мөн 48б-5 тоот хаяг нь одоо ямар хаяг болсон хэн гэдэг хүний өмчлөл байгаа талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд энэ талаар тайлбар гаргаагүй болно.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар /газар, түүнээс салгамагч зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна/ маргааны зүйл болох газар болон амины орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-26 тоот гэр бүлийн хэрэгцээний газар нь гуравдагч этгээд Ч.Гантулгын өмчлөлийн газар болох нь тогтоогдож байна. Учир нь:

Иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас хуульд заасан журам нөхцлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг хэлэх бөгөөд ингэж шилжүүлэхдээ гэр бүлийн хэрэгцээний газрыг сумын засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэр буюу захирамжийг үндэслэн Улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог. 1-р хавтаст хэргийн 59-р хуудсанд Булган аймаг сумын 2 дугаар баг ын 4-26 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 1041 мкв газрыг Г-0409000272 дугаарт бүртгэж Чулууны д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Тухайн өмчлөлийн газрыг Булган аймгийн сумын засаг даргын 2016 оны 4 сарын 4-ны өдрийн А/51 захирамжаар өмчлүүлсэн байна. Энэ захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 5-ны өдрийн 390 дугаартай магадлалаар хүчин төгөлдөр захирамж болох нь тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 36-38-р хуудас/

Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-26 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай гуравдагч этгээд Ч.Гантулгын өмчлөлийн газар дээр  барьсан амины орон сууцыг Ү-0409000153 дугаарт бүртгэж гуравдагч этгээд Ч.д өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /1-р хавтаст хэргийн 60-р хуудас/

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны /-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх эрх баталгаажна. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол... хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн байх тул  Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-26 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон амины орон сууцны өмчлөгч нь гуравдагч этгээд Чулууны болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа маргааны зүйл болох Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-25, 4-26 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон амины орон сууцны өмчлөгч нь З. байсан болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн. Мөн З. шийдвэр гүйцэтгэгч болон бусад гүйцэтгэгч нарт өгч байсан төлбөр төлөхөөр шаардсан тэмдэглэлд тухайн амины орон сууцыг өөрөө бариулж байгаа гэж тайлбарлаж байсан учир хариуцагчийг өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 53 дугаар зүйлийн 53.9-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардах хэмжээгээр гаргуулна гэж заасан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 120-р хуудас/-д З. баг 48б-5 тоот хаягт хашаа байшин байгаа. Энэ хөрөнгө нь 5 хүний өмч, манай нөхөр Ганбат, Ч. нөхрийн ах, Мөнхтуул, Мөнхсүлд манай 2 хүүхэд тэгээд би өөрөө орно гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд тус хашаа, амины орон сууцыг өөрийн өмч болох тухай ямар нэг нотлох баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас З.ын хөрөнгө болохыг тогтоосон ажиллагаа хийгдээгүй байна. Хэн нэг этгээдийн миний өмч гэж тайлбарласан хөрөнгийг шууд түүний өмч гэж үзэх нь Иргэний хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хууль /2003 оны/-д нийцэхгүй байна.

2016 оны 4 сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Булган аймгийн сумын 2-р багийн ын 4-26 тоот хаягт байрлах газар болон амины орон сууцны өмчлөгчөөр З. байсан болох нь Ч. нь Булган аймаг сум 2 дугаар баг ын 4-26 тоот газар болон амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 59-60-р хуудас/-ээр үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд судлуулсан нотлох баримтууд нь мөн Ч. нь Булган аймаг сум 2 дугаар баг ын 4-26 тоот газар болон амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 59-60-р хуудас/-ээр няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан түүний өргөдөл гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Б.ыг хэргийн материалтай танилцах, эрх үүрэг тайлбарлахаар баримт 3 маягтаар дуудахад нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа илэрхийлсэн байдаг.

 

Нэхэмжлэгч О.*******ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.д холбогдох Булган аймгийн сумын 2 дугаар багийн ын 4-25, 4-26 тоотод байрлах газар болон амины орон сууцны  өмчлөгч нь З. болохыг мөн Булган аймаг сум 2 дугаар баг ын 4-26 тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 4 сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд З. байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.*******, О.*******, Д.*******, М.*******, Ц., С., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаасаа тагалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шүүхийн шийдвэрийг уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ХИШИГДЭЛГЭР