Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2023/00085

 

2023 09 25 207/МА2023/00085

 

 

О.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч

З.Э-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ....2/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Э-д холбогдох,

Б аймгийн О сумын Х багийн Т-ын ......., ........ тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг З.Э- өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгох, З.Э-, Ч.Г нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч О.А, М.М, О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагч З.Э-, хариуцагчийн өмгөөлөгч О.С /онлайн/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б, О.А, Д.А, М.М, Б.О, С.Э Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр иргэн З.Э-аас мөнгө гаргуулахаар болсон юм. Үүнд: Сум дундын ....-р шүүхийн шүүгчийн 2015.01.19-ний өдрийн ........ дугаартай шүүгчийн захирамжаар 12.119.000 төгрөг гаргуулж О.Бод, Сум дундын ....-р шүүхийн 2015.01.26-ны өдрийн ......... дугаар шийдвэрээр 11.952.950 төгрөг гаргуулж Д.Ад, Сум дундын ....-р шүүхийн 20.....09.15-ны өдрийн .......... дугаартай шүүгчийн захирамжаар 6.466.550 төгрөг гаргуулж Ц.Гт, Сум дундын .... дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ........ дугаартай шийдвэрээр 2.717.000 төгрөг гаргуулж О.Аад, Сум дундын ....-р шүүхийн 2015.03.18-ний өдрийн ..... дугаартай шүүгчийн захирамжаар 5.300.000 төгрөг гаргуулж С.Э-т, Сум дундын ....-р шүүхийн 2015.03.19-ний өдрийн 2..... дугаартай шийдвэрээр .....497.2........ төгрөг гаргуулж М.Мод, Сум дундын ....-р шүүхийн 2015.11.08-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр 19.500.000 төгрөг гаргуулж Б.О нарт тус олгохоор шийдвэрлэсэн. Бид дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж О аймгийн ШШГА-нд хандсан боловч З.Э- нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох О аймаг, Б сумийн И багийн ............, ............. тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй, нөгөөтэйгүүр, ШШГА болон шүүхийн шийдвэрээр З.Э-аас мөнгө авах иргэд аль аль нь З.Э-ын өмнөөс УБА-нд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байгаа тул З.Э-ыг О аймаг, Б сумын И багийн ............, ............. тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Б, О.А, М.М, Ц.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, С.Э- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор заасан О аймаг Б сум И баг ..........., ............ тоот хаяг өөрчлөгдөж, Б аймгийн Х сумын 2-р багийн Т-ын ....... болон ........ тоот болж өөрчлөгдсөн байх тул Б аймгийн О сумын Х 2-р багийн Т-ын ......., ........ тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч З.Э- мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан З.Э-ыг өмчлөгч нь мөн болохыг тогтоолгохоор маргаж буй хөрөнгө болох Б аймгийн Х сумын 2-р багийн Т-ын ........ тоот газар дээр барьсан амины орон сууцыг иргэн Ч.Г-ын өмч, 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түүнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бариулсан гэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлдээ дурдаж маргадаг боловч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр О аймгийн ШШГА-нд ... Шүүхээс битүүмжилсэн эд хөрөнгө болох О аймаг Б сумын И багийн .... гудамжны 05 тоот хашаа байшин байгаа. Энэ хөрөнгө нь 5 хүний өмч болно... (х/х 120 талд) гэж тайлбар өгсөн байсан. Гуравдагч этгээд Ч.Г-ын хувьд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр О аймгийн ШШГА-нд "...Би өөрийнхөө О аймгийн Б сумын Х багийн 4.......тоот 1 өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр 2011 онд худалдан борлуулсан, мөн О аймгийн Б сумын Булаг багийн 27-08 тоот хашаа байшинг 28 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж олсон мөнгөнөөсөө 81 сая төгрөг өгч дүүгийн эхнэр З.Э-тай 20.... оны 04 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан одоогийн З.Э-ын амьдарч байгаа О аймгийн Б сумын И багийн ....-05,06 тоот хашаа байшинг бариулсан. ...(х/х 215 талд) гэж тайлбар өгч байсан. О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.02.23-ны өдрийн 272 дугаартай албан бичиг (х/х 217 тал)-т Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Ч.Г /ФА 610........313/-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2101003099 дугаарт бүртгэгдсэн,

О аймаг, Б, Х баг 4-16-17 тоот 31.3 м.кв орон сууц бүртгэлтэй байсан бөгөөд 2002.09.09-ний өдөр бэлэглэх гэрээгээр Б.Бямбадулам /ФБ76051521/-д өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. Иргэн Ч.Г-ын өмчлөлд Х баг 4.......тоот орон сууц, Булаг багийн 27-08 тоот газар бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй байна гэж бичсэн. Хариуцагч З.Э- маргаж буй хөрөнгийг өөрийн гэр бүлийн хөрөнгө гэж ШШГА-нд тайлбар өгч байсан ч сүүлд өөрийг нь өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж Ч.Г-ын хөрөнгө гэж нотлох баримтаар 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээ"-г шүүхэд гарган өгсөн. Гуравдагч этгээд Ч.Г мөн нотлох баримтаар дээр дурдсан Ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд гарган өгч, гэрээнд заасан ажлын хөлс болох 86.000.000 (наян зургаан сая) төгрөгийн эх үүсвэрээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдан борлуулсны орлого байсан гэж тайлбар гаргадаг ч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. З.Э- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт гаргуулахгүйн тулд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Б аймгийн Х сумын 2-р багийн Т-ын ........ тоот газар дээр барьсан амины орон сууцаа иргэн Ч.Г-ын өмч мэтээр 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймд З.Э-, Ч.Г нарын хооронд 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.Б, О.А, Д.А, М.М нарын нэхэмжлэлтэй танилцаад ийнхүү хариу тайлбарыг гаргаж байна. Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болоод газар хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгө үгүй. Би группд байдаг. ХЧА-ын 60 хувийн групптэй. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө зээлж эргүүлэх гэж яваад их хэмжээний мөнгө бусдад алдаж, тэр хүн маань олдохгүй алга болж, би шүүхэд өгч шүүхээр захирамж гаргуулж, Тахарын албаар эрэн сурвалжлагдаж байдаг. Дээрх иргэдийн зарим нэгд нь төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж буй. С-ийн Э нь /ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч ажилтай/ төлбөр авагч нь миний ХЧА-ын 60 хувийн группийн Нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэврийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алданги тооцогдож, гарсан шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Эдгээр иргэдэд хүү мөнгө, төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, барьцаанд тавьж ч хүү мөнгө төлж явсан болно. Нэхэмжлэлд О аймгийн Б сумын И багийн ..........., ............ тоот газар түүн дээр баригдсан амины орон сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч Ч.Г гэдэг хүн. Ч.Гтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн хашаа, байшинг барьж өгсөн. Ч.Г-ын байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байсан. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч, хөрөнгө биш юм. Хүний хөрөнгийг ямар өөрийн өрөнд өгөлтэй биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Э- нь нэхэмжлэгч О.Б, М.М, О.А нарын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Б, М.М, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нар нь Б аймгийн О сумын 4 дүгээр гудамжны 26 тоот газар дээр орших амины орон сууцыг З.Э- нь өөрийн хөрөнгөөр бариулсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. Уг амины орон сууц гэх... Б аймгийн О сумын 4 дүгээр гудамжны 26 тоотыг би өөрийн хөрөнгөөр бариулсан гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн цаг үеүдэд /2013, 20...., 2015 онуудад/ би өөрийн мөнгө төгрөгөө алдаж, хүмүүсээс авсан мөнгөө төлж чадахгүй, шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Уг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар ч мэдэж байгаа. Би хүний хөрөнгийг миний хөрөнгө гээд хүлээн зөвшөөрч чадахгүй. Нэгэнт өмчлөгч нь тодорхой учраас нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Тухайн хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар ч харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие З.Э-тай ярилцаж, тохиролцон О аймагт хуучин хаягаар О аймаг Б сумын И багийн ....-5, 6 тоотод 7х8 хэмжээ бүхий сунгасан гражтай 2 давхар орон сууцыг хөлс төлж бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2 давхар орон сууцыг хашааны хамт барьсан боловч байшингийн гүйцэтгэл бүрэн биш өөрөөр хэлбэл зарим хэсгийн дотоод засал дутуу, бохир цэвэр усны шугамын асуудлыг тохирсон хэмжээнд хийгээгүй байсан тул гүйцээж өг, тэр болтол өөрсдөө сахин хамгаал гэснээс уг байшинд З.Э- амьдарч байгаа. Энэ байшин барьсан газар нь О аймаг, Б аймгийн О сумын алиных нь нутаг болох нь маргаантай, байшин дуусаагүй тул бичиг баримтыг хөөцөлдөж чадаагүй байсан. 2015 оны 08 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь З.Э-ыг О аймгийн Цагдаагийн газарт төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өгснөөс намайг дуудан ирүүлж, уг байшин хэний өмч болох талаар байцаалт мэдүүлэг авч байсан, 2016 оны эхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байшингийн түлхүүр аваад ир гэж дуудаж, байшинг хураах тухай ярьж битүүмжлэхээр нь би өөрийн хөрөнгө гэдгээ хэлэхэд намайг таны хөрөнгө юм бол баталгаажуулж ир гэж хугацаа өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан хугацаандаа өөрийн өмч гэдгээ тогтоолгохоор О, Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хандсан боловч янз бүрийн байдлаар хүлээн авахаас татгалзсан хариу ирсэн. Б аймгийн шүүхээс өгсөн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хандан зөвлөгөө авч холбогдох материалаа бүрдүүлснээр миний өмчлөх эрх баталгаажин газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0002438........ дугаарт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000408594 дугаарт тус тус бүртгэгдсэн гэрчилгээг авсан болно. Иймд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлээд байгаа хуучин хаягаар О аймг Б сумын И баг, ....-5, 6 тоот шинэ хаягаар Б аймгийн О сумын Х багийн Т-ын хэсгийн ........ тоот энэ хашаа байшин З.Э-ын өмч биш миний өмч тул эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Г нэхэмжлэгч Д.Агийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Ч-ны Г би З.Э-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож буй. Нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Надад шүүхээр шийдэгдэж ШШГА-нд өгсөн ямар нэгэн төлбөр тооцоо, шийдвэр, тогтоол байхгүй болно. З.Э-тай 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байшинг бариулсан. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Д.А гэгч иргэнд надад төлөх төлбөр тооцоо үгүй тул миний өмчлөх эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Тийм учраас гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Би өөрийн өмчийг өмчлөх эрхээ баталгаажуулсан тус тусын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон Б аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.05-ны өдрийн 221/МА2018/003........ дугаартай магадлал зэрэг нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Иймд үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Г, нэхэмжлэгч О.Аын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Аын нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх шаардлагатай танилцлаа. Б аймгийн Х сумын 2-р багийн Т-ын ........ тоот хашаа байшин миний өмчлөлийн хашаа байшин бөгөөд тухайн хашаа байшин З.Э-д хамааралгүй хөрөнгө болно. Тухайн хөрөнгийг би өөрийн хөрөнгөөр бариулсан бөгөөд З.Э- нь хашаа байшинтай байгаагүй. З.Э- нь өчнөөн хүнд өртэй гээд өөрийн гэсэн орох оронгүй олон жил явж байгааг би мэднэ. Учир нь миний төрсөн дүү Ч.Г түүний нөхөр юм. Олон хүнд өчнөөн өрөнд ороод гудамжинд гарахад нь би дүү нараа өрөвдөж орон гэртээ оруулсан. Гэтэл үүнийг далимдуулж миний орон гэрийг тэдний хөрөнгө мэт удаа дараа элдвээр хэлж олон ч газарт намайг шалгуулж байна. Цагдаагийн газар, шүүх, прокурор зэрэг газарт шалгуулсан. Сүүлдээ эдгээр нэхэмжлэгч нар нь миний хөрөнгийг З.Э-ын хөрөнгө болгох гэж улайран дайрч , намайг гудамжны архичин мэт хэлж, элдвээр шалгууллаа. Би улсад 31 жил буюу Эрдэнэт хотын Х-ний үйлдвэрт мастераар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Улсад байгуулсан гавьяа шагналтай хүн. Мөн хууль ёсны эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Хүүхдүүд маань тус тусдаа гарцгаасан. Би өөртөө хашаа байшин бариулснаас гадна өрх тусгаарласан 2 хүүхэддээ хүртэл санхүүгийн дэмжпэг үзүүлж, өнөөдөр бүгд орох оронтой орон сууцанд сайхан амьдарч байна. Энэ бүгдийг бүтээхэд миний аавын нэр дээрх байшин О аймгийн Баян өндөр сум Булаг багийн 27-08 тоот хашаа байшин , Миний өмчлөлд байсан О аймгийн Баян өндөр сумын Х 4-16-17 тоот 2 өрөө орон сууцандаа амьдарч байгаад О аймгийн Баян өндөр сумын Х баг 4-.......... тоотоор сольж амьдарч байгаад түүнийг худалдан борлуулсны үнэ, уг хөрөнгүүдээс бий болсон мөнгийг Улаанбаатар хотод дэлгүүр ажиллуулж зүтгэсний хүчинд хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хашаа байшингаа барих нөхцөл бий болсон.Өөрийн дүү Ч.Г нь барилга барих хар бор ажилд сайн болохоор, мөн би өөрөө Ховд аймагт амралтын бааз хариуцан ажиллуулж байсан учир өөрөө байшингаа барьж чадалгүй тэдэнд итгэж мөнгө төгрөгөө өгч, хашаа байшин бариулснаас болж хүмүүс хардах, намайг элдвээр доромжлох үндэслэл бий болсон. Мөн З.Э-ын бусдад худал ярьсан үг намайг элдэвлэхэд хүрсэн гэж боддог учир би түүнд гомдож явдаг. Тухайн үед миний эхнэр Д.Т өөрийн хашаа байшинд анхаарал тавьж байшин хашааны гэрчилгээг гаргуулах асуудлыг хөөцөлдөөгүй бол З.Э- нь өөртөө өмчилж авахаар санаархаж байсан юм болов уу гэж боддог. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар миний хөрөнгө байсныг мэдсээр байж, өөрийн мэт ойлголт хүмүүст төрүүлж ярьж явсан үгнээс болж намайг өнөөдрийг хүртэл шалгуулж байна. Маш их гомдолтой байна. Миний энэхүү хөрөнгө З.Э-д ямар ч хамааралгүй өмч хөрөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ....2/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан Б.О, С.Э- нарын З.Э-д холбогдуулан гаргасан Б аймгийн О сумын 2-р баг Т-ын ........ тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд З.Э- өмчлөгч байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-д заасныг баримтлан Ц.Гын З.Э- Б аймгийн О сумын 2-р баг Т-ын ........ тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд байсан болохыг тогтоолгох, З.Э-, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 20.... оны 04 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг буцааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 53 дугаар зүйлийн 53.9.-д заасныг баримтлан хариуцагч З.Э-д холбогдох Б аймгийн О сумын 2 дугаар багийн Т-ын ........ тоот хаягт байрлах амины орон сууцыг З.Э- өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгох О.Б, О.А, М.М нарын нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан З.Э-д холбогдох З.Э-, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.А, М.М, О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ....2/ШШ2023/....... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэгт хариуцагч З.Э-, гуравдагч этгээд Ч.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар З.Э-, Ч.Г нарын хооронд 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл гэж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалздаг ч талуудын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн хэлцэл гэдгээ нотолж чадаагүй. 86 сая төгрөг өгч авалцаад байшин бариулсан тухай шүүхэд тайлбараас өөр ганц ч баримт гарган өгөөгүй. Гуравдагч этгээд Ч.Гас О аймгийн ШШГА-нд үл хөдлөх хөрөнгүүдээ худалдан борлуулсан орлогоосоо 81 сая төгрөг өгч байшин бариулсан гэж тайлбар өгсөн. Түүний худалдан борлуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгүүд түүний өмчлөлд байгаагүй болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог. Мөн 1-р хавтас 113-118, 120, 124, 169 /хариуцагчийн нэмэлт тайлбар/, 216 / Ч.Г, З.Э- нарын анх 2007 онд цагаан хуудсаар эзэмшиж байсан хашааны газрын байршлын зураг/ 217, 218, 222, 223, 3-р хавтас 205, 206 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар маргаж буй байшин барьсан газрыг 2007 оноос хариуцагч нь эзэмшиж байсан, улмаар газар дээрээ өөрсдөө амьдрах зорилгоор байшин барьсан болох нь хэнд ч тодорхой байна. Хоёрт хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй... Хуучин мөрдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 7.1-т мөн адил мэдүүлэг үнэн зөв байна гэж заасан. Өөрийн хөрөнгийг бусдын хөрөнгө гэж худал мэдүүлэг, баримт бичиг бүрдүүлж өөр хүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол төлбөр төлөгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бага боловч өр төлбөрийг нь гаргуулж болох байсан. Шүүх нэхэмжлэгч Д.Аг Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй этгээд биш, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравт төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийнэ гэж нэхэмжлэгч О.А, М.М, О.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох тул шүүх хурлын товыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Б нар нь З.Э-ыг О аймаг Б сум И багийн ............, ............. тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Б, О.А, М.М нар нь Б аймгийн О сумын 2 дугаар багийн Т-ын ........ тоот хаягт байрлах амины орон сууцыг З.Э- өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Шүүх Б.О, С.Э- нарын З.Э-д холбогдуулан гаргасан Б аймгийн О сумын 2-р баг Т-ын ........ тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд З.Э- өмчлөгч байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Гын хариуцагч З.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж, О.Б, О.А, М.М нарын хариуцагч З.Э-д холбогдох Т-ын ........ тоот хаягт байрлах амины орон сууцыг З.Э- өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгох О.Б, О.А, М.М нарын нэхэмжлэлийг, З.Э-, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 20.... оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Мод .....497.2........ төгрөг, С.Э-т 5.300.000 төгрөг, Ц.Гт 6.466.550 төгрөг, Б.Од 19.500.000 төгрөг, О.Бод 12.119.000 төгрөг, О.Аад 2.717.000 төгрөг, Д.Ад 11.952.950 төгрөгийг тус тус хариуцагч З.Э- шүүхийн шийдвэрээр төлөх төлбөртэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд И багийн ....-ийн 5, 6 тоот /О сумын 2-р баг Т-ын ........ тоот/ гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар, мансардтай 2 давхар амины орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын ....-ний өдрийн №......... дугаартай эд хөрөнгийг хураасан актаар битүүмжилж, хураан авсан, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Б, О.А, М.М нар хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж улмаар маргааны зүйл болох мансардтай 2 давхар амины орон сууцыг З.Э- өөрийн хөрөнгөөр барьсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д ...нэхэмжлэлийн шаардлага ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.А шүүхэд Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн, уг амины орон сууц нь анхнаасаа Ч.Г-ын нэр дээр зохих журмын дагуу бүртгэгдсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч О.А, М.М, О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ....2/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.А, М.М, О.Б болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч О.А, М.М, О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш .... хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, .... хоног өнгөрснөөс хойш .... хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О