Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2017/00898

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 12 өдөр Дугаар 142/ШШ2017/00898*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: *******, 51 настай,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга *******, гэрч *******,.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2013 оны 06 дугаар сарын 23-нд Орхон аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газар харуул хамгаалалтын ажилд орсон бөгөөд энэ хугацаанд гаргасан зөрчилгүй хариуцлагатай ажиллаж байсан болно. 2016 онд Орон нутгийн сонгуулиар дарга өөрчлөгдөж ******* болсон бөгөөд өмнөх үед ажилд орсон хүмүүст дарамт үзүүлж ажилчдын үгийг үл тоомсорлосоор ирлээ. Миний бие нь Төв цэнгэлдэх стандионд харуулд гардаг бөгөөд 8, 16 цагаар ээлжинд гардаг. Ээлжнээс буусны дараа ээлжинд гарахын өмнө байнга дуудагдан илүү цагаар ажилладаг боловч ямар нэгэн шалтгаанаар очоогүй өдөр байгаагүй, ажлаа сайн хийж байсан болно. 2017 оны 04 дүгээр сарын 12-нд 17 цагаас ээлжинд гарч хоноод өглөө 9 цагт ээлжнээс буугаад буцаж 14 цагт ирж цэвэрлэгээ хийсэн. 17 цагт ээлж солигддог тул гарах харуул намайг түр байж байгаач би хоол аваад ирье 30 минут болно гэсэн тул би үргэлжлүүлж цэвэрлэгээ хийж байтал ОБГ-ын 3 ажилтан энгийн хувцастай эргүүл хийж байна гэж ирсэн. Араас нь дарга орж ирээд энэ юун хүмүүс вэ, энэ хүмүүстэй архи уухыг завдлаа гэж загнаж ажлаас хална гэж хэлсэн тул би зөвшөөрөөгүй. Учир нь тэр хүмүүс урьд нь бас эргүүлээр явж байсан тул зүс танихаас цаашгүй мөн би хэл ярианы төрөлхийн асуудалтай ээрч гацдаг тул өөрийн бодлоо бусдад ойлгуулах тал дээр учир дутмаг тул намайг байгууллагын нэр хүнд гутаалаа гэж буруутгасан. Ингээд асуудал үүсч цалинг 20 хувиар 2 сараар хассан. Би банкны зээлтэй асаргаанд байдаг хөгшин ээжийгээ харж асардаг, эхнэр ажилгүй тул миний орлогоор амьардаг тул энэ бүхэн хүндээр туссан. 2017 оны 06 дугаар сарын 02-ны 09 цагт ажил аваад баяр болсон тул ойр орчмын хогоо цэвэрлээд явж байтал харуул Алтантогос утасдаад дарга ирсэн гэнэ стадионоо онгойлго гэсэн тул би буцаж орж түлхүүр аван онгойлгож өгсөн. Гэтэл дарга намайг ажлаа хаяж явсан, ажил үүргийн хуваарь буруу байна гэж 2017 оны 06 дугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гаргасан. Ажлаас халагдах үндэслэлийг би мэдэхгүй мөн хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй болно. Би ажил дээрээ хөдөлмөрийн хууль зөрчөөгүй хариуцлага алдаагүй тул ажлаас халагдах тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул ажилдаа буцаж орох мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир спортын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын Эрдэнэт спорт, амралтын хүрээлэнд харуулаар ажиллаж байсан Шонхорын Баяндорж нь Сум дундын шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжпэл гаргасан байна.

1.******* нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.7.6-д Харуул, жижүүрүүд хуваарийн дагуу жижүүрт гарах бөгөөд өөрийн гарааг байгууллагын дарга, холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр солих, өөр хүн гаргахыг хатуу хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.", 12 дугаар зүйлийн 12.1.2-д Зөвшөөрөлгүй болон ажпын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэхгүй байх, даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.5-ын 9 дэхь Зөвшөөрөлгүй гадны хүмүүсийг хариуцаж буй обьектод нэвтрүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн тул даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 2 сар, 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл авч байсан.

2.******* нь сахилгын шийтгэлийн хугацаандаа дүгнэлт хийж ажиллахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлт хангалтгүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй зэрэг сахилгын зөрчилийг дахин давтан гаргасан тул ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байна гэж үзээд даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас нь чөлөөлсөн болно.

3.Байгууллагын Хедөлмөрийн дотоод журам-ын шинэчлэгдсэн төслийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамт олонд танилцуулж, санал, хүсэлтийг авч, гарын үсэг зуруулсан ба ******* нь 2017.01,17-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна Даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар шинэчлэгдсэн Хөдөлмөрийн дотоод журам-ын төсөлд санал өгсөн хүмүүсийн саналыг тусган баталж хамт олонд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс танилцуулах хуудсаар хүргүүлж, танилцаагүй байгаа ажилтангуудад хамт олны шуурхайн хуралд удаа дараа танилцахыг мэдэгдэж байсан. ******* нь байгууллагаас баталж гаргасан дүрэм, журамтай өөрийн хөдөлмөрлөх эрх, үүргийн хүрээнд танилцах ёстой байтал одоо болтол танилцаагүй байгаа нь байгууллагын үйл ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би хөдөлмөрийн хууль зөрчөөгүй, хариуцлага алдаагүй тул ажлаас халсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...******* нь 2017 оны 04 дүгээр сард сахилгын зөрчил гаргасан.2017 оны 06 сард ажлын байраа орхиж явсан зөрчил гаргасан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.Давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа.

1-рт: ******* нь 2014 оны 06 дугаар сараас Орхон аймгийн Биеийн тамир, спортын газарт харуулаар ажилд орж ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Биеийн тамир спортын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, Б/09 тоот тушаалаар тогдоогдож байна.

Ажил олгогч тушаалдаа *******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...*******ид 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2 дахь заалтаар сахилгын шийтгэл ногдуулж байсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй, сахилгын зөрчил давтан гаргаж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа гэж дурьджээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ид 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ямар үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй.Тиймээс нэхэмжлэгч ******* 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2-рт:Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ...******* нь сахилгын шийтгэлийн хугацаандаа дүгнэлт хийж ажиллахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлт хангалтгүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй зэрэг сахилгын зөрчилийг дахин давтан гаргасан тул ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байна гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас нь чөлөөлсөн болно гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* нь 2017 оны 06 сард намайг ажлын байранд нь очих үед ажлын байраа орхиж явсан.Энэ нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл тул сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа гэж тайлбарласан.

Гэвч ******* нь 2017 оны 06 сард түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын ямар заалтыг зөрчсөн, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ямар шаардлагыг хэрэгжүүлээгүй ажилласан, ямар зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд *******ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д нийцэхгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 63 хоногийн цалин 1 162 710 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний цалинг 396 798 төгрөг гэж тохиролцсон байгааг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 06 дугаар сарын 14-нөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх нийт 63 хоногийн цалин 1 162 710 / 396 798:21,5=18 455х63 хоног 1 162 710 / төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...2017 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, ******* ах гаднаас хүмүүстэй орж ирсэн.Тэр хүмүүс нь согтуу байсан. ******* ах архи уусан байж магадгүй....2017 оны 06 сард дарга ажлын байран дээр ирэх үед ******* ах ажлын байран дээрээ байгаагүй. Би очиж дуудаж ирж хаалга онгойлгуулсан гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир спортын газраас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс болох 1 162 710 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32 455 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Биеийн тамир спортын газраас 1 162 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Биеийн тамир, спортын газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир, спортын газраас 32 455 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА