Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2021/00136

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2021/00136

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг,  *******ийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ******* банк ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 8-р баг, *******ийн 4-13 тоотод оршин суух ******* овогт ын /ЗП/, ******* хот, дүүрэг, 11-р хороо, 27-р хороо, дунд дарь эхийн 1-р гудамжны 699 тоотод оршин суух, ын , /РД:ЗФ/ нарт холбогдох, 14979210.09 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б., нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., хариуцагч Г. /онлайн/, хариуцагч О., түүний өмгөөлөгч Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Г., О. нар нь ХААН Банкны ******* Төв тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ201843896044 тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай ахуйн хэрэгцээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Г., О. нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, буйдан, угаалгын машин, цалингийн орлого зэргийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,842,556.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,097,030.75 төгрөг, торгуулийн хүү 6,817.70, нийт 6,946,405.38 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, цалингийн зээл /58 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж хариуцагч нараас нийт 14,979,210.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн гэрээг цуцлуулах шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг үндэслэн хариуцагч О.ыг хариуцагчаар татан оролцуулж байгаа. Хариуцагч нар дээрхи зээлийн гэрээний үүргийг хамтдаа хариуцах нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О. би ХААН банкны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ201843896044 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 14,979,210.09 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Тухайн иргэний хэргийн хариуцагч Г. бид садан төрлийн ямарч холбоогүй. ...  нэг өдөр намайг “банк хаах гэд байна гэр бүлийн нэг хүний гарын үсэг хэрэг болоод байна, аав ажилтай өөр хүн байдаггүй. Чи очоод зураад өгөөч гэж дахин дахин гуйж шаардаад байсан. Би хэдэн төгрөг зээлж байгаа тухай ч мэдээгүй, тэгээд би гаас ямарч хамаагүй хүн байж болох юм уу гэж асуутал гарын үсэг л байвал болно” гээд бид хамт банк явсан. Банкны ажилтан ч надаас тай ямар нэг холбоо хамааралтай тухай юу ч асуугаагүй, энд зур энд зур л гэсэн. Миний хувьд ямар төрлийн баримт бичигт зурж байгаа талаар ойлголт ч байгаагүй. Барьцааны зүйл гээд байгаа зурагт, хөргөгч буйдан зэргийг би мэдэхгүй. Миний өмчлөлийн зүйл биш. Би тэдгээр зүйлсийг мэдэхгүй. Бид хамтран амьдрагч биш, гэр бүлийн хүмүүс биш байсан учир бидэнд хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж байх есгүй. Надаас энэ талаар банкны ажилтан асууж тодруулаагүй. Барьцааны зүйлсийг өмчлөл эзэмшлийг нь тодруулж баталгаажуулаагүй нь банкны хариуцлагын асуудал гэж үзэж байна. Тэдгээр барьцааны зүйлс нь гийнх байсан учраас банк зээл олгосон гэж үзэж байна. Миний өмчлөлийн бус эзэмшлийн ч бус эд зүйлс барьцааны зүйл байх тул барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар надаас шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Дээрх барьцааны зүйлс нь гийн өмчлөлийнх болохын хувьд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаас шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хуулиар олгогдсон тул банкны зүгээс түүнээс шаардах эрхтэй. ... Эрүүл мэндээс болоод ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байдаг. Би төрөлхийн тагнай цоорхой, уруул сэтэрхий эмгэгтэй, 5-6 удаа хагалгаанд орж байсан. Үүнээсээ болоод юм ойлгохдоо муу. Гэтэл тогтмол цалин орлоготой мэтээр барьцааны гэрээнд “Г., О. нарын цалингийн орлого” зэргийг барьцаалсан гэсэн байгаа нь ямарч үндэслэлгүй юм. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй би ямар цалингийн орлогоо барьцаалуулах вэ. Харин тухайн үед цагдаа байсан, тогтмол орлоготой байсан тул түүний цалингийн орлогыг барьцаалсан гэж үзэж болохоор байна. Тухайн үед ямар баримт бүрдүүлж цалингийн орлогоо барьцаалсан болохыг банкнаас тодруулах нь зүйтэй. Тэгэхээр цалингаа барьцаалан зээл авсан нь зөвхөн д хамааралтай байна. Зээлийг банкнаас гийн данс руу шилжүүлсэн байх ёстой. Тэрхүү зээлийг би авч ашиглаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч тухайн зээлийг ашиглах эрхгүй гэж тодорхой заасан байх тул тухайн зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүргийг надаас шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний хувьд эрх зүйн үр дагаврыг нь сайн ойлгоогүйн улмаас гэрээнд гарын үсэг зурснаас өөр тухайн зээлийн гэрээнд хамаарах асуудал байхгүй. ...Иймд О. намайг хамтран хариуцагч гэж үзэн 14,979,210,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран хариуцагчаар оролцож байгаа О.аар уг зээлийг төлүүлэхгүй. Би өөрөө уг нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулна. Банкны зүгээс надтай өмнө нь холбогдож зээл төлөлтийг шаардаж байсан нь үнэн. Надтай болон манай аавтай холбогдож шаардлага гаргаж байсан. ” гэв.

           

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал зээл, зээлийн хүү нийт 14979210,09 төгрөгийг хариуцагч Г., О. нараас гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Зээлийн гэрээг цуцалж, зээл зээлийн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

******* банкны ******* салбар 2018 оны 09 сарын 10 өдөр Г., О. нартай ЗГ201843896044 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16500000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар тохиролцож, О. зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуржээ.

Талуудын байгуулсан гэрээнд зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 сарын 02 өдрөөс 2023 оны 09 сарын 02 өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 02 өдөр 430000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч тал уг хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, болон хариуцагч Г.гийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д /зээл олголт, зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй .... тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана/-д зааснаар ******* банкинд зээлийн гэрээг цуцлуулж, зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.

 

Мөн ЗГ201843896044 дугаартай зээлийн гэрээний 4-р зүйлийн  “4.2.7-д зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө төлж барагдуулах,  4.3-д “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1 /Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах/, болон 4.1.4 /Барьцааны зүйлийг худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулсны дараа илүү гарсан хэсгийг олгохыг шаардах эрхтэй /-д зааснаас бусад/-ийг эдэлж үүргийг хүлээнэ.” гэж гэрээний талууд тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан ЗГ201843896044 дугаартай гэрээнд  зээлийг авч ашиглах эрхтэй, зээлийг төлж барагдуулах үүрэгтэй этгээд нь гагцхүү Г. байхаар тохирсон нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д нийцсэн байна.

Мөн хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах нь тухайн хүний хувийн байдалтай холбоотой тул цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн Г.д хамааралтай болно.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан хариуцагч О.аас зээл, зээлийг хүүг  мөнгөн хэлбэрээр буцаан төлөхийг шаардах нь үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулсан ЗГ201843896044 дугаартай зээлийн гэрээг цуцлан хариуцагч Г.гаас зээл, зээлийн хүү 14979210,09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, хариуцагч О.аас төлөгдөөгүй зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд :

 

 

Талууд 2018 оны 09 сарын 10 өдөр БГХ201843896044 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Г., О. нар барьцааны гэрээнд барьцаалуулагчаар гарын үсэг зуржээ.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1 дугаар зүйлийн 1.5-д “энэхүү гэрээний зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно”, 4 дугаар зүйлийн 4.1.2-т “барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5-р зүйлд заасны дагуу худалдан борлуулах”, 5 дугаар зүйлийн 5.1-д “зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ”, 6 дугаар зүйлийн 6.2-д “гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно”  гэж тус тус тусгажээ. Хариуцагч О. “миний өмчлөлийн бус эзэмшлийн  бус эд зүйлс барьцааны зүйл байх тул барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар надаас шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй” гэж маргаж байх боловч барьцааны гэрээг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болсон, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай аливаа шаардлага хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл гараагүй байна. Иймд зээлийн төлбөрийг хариуцагч Г. мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох зурагт, хөргөгч, буйдан угаалгын машин зэрэг хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1, 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2018 оны 09 сарын 10 өдрийн ЗГ201843896044 дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХХК, хариуцагч Г., О. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 10-ны өдрийн №201843896044 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.гаас зээл, зээлийн хүү нийт 14979210.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд олгож, хариуцагч О.аас зээл, зээлийн хүүг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Г. зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө / зурагт, хөргөгч, буйдан угаалгын машин /-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232846.05 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас  232846.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар, хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БАЯРДАВАА