Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2017/00175

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2017/00175

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:103/2016/1495/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А- аймаг, ....................................... байрлалтай ............................................... /утас:...................................../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ................................................ төвд байрлах ....................... ХХК /утас: ................................/-д холбогдох,

 

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .................. дугаар гэрээний дагуу 73 655 729 төгрөг, алданги 222 155 177 төгрөг нийт 295 810 906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-, хариуцагчийн төлөөлөгч Д.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...191.473.860 төгрөгийн гүйцэтгэл баталгаажиж уг компанид санхүүжилт орсон учраас хийгдээгүй ажлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Фото зургаас харахад барилгын суурь ажил хийгдсэн. 1-2 давхрын карказ бүрэн хийгдсэн. Дотор ханын ажил дутуу хийгдсэн. Гадна ханын ажил хийгдсэн. Дээврийн ажил 50%, хаалга цонхны ажил 60-70%, гадна заслын ажил 45%, дотор заслын ажил 12% хийгдсэн байх ёстой. Гэтэл фото зураг дээр барилгын суурь ажил болон 1 давхрын карказ, гадна ханын бетон дүүргэлт хийгдсэн тул 89.010.204 төгрөгийн ажил хийгдсэн гэж тодорхойлсон. Зоригт конструктор ХХК-д захиалагчийн хяналтын зардал 3.252.233 төгрөг, зураг төсвийн 9.000.000 төгрөг тухайн компанид ороогүй. Үүнийг төрийн сангаас холбогдох газруудад шилжүүлсэн байдаг тул гүйцэтгэлдээ орсон гэж тооцно. Иймээс 73.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зоригт конструктор ХХК-ийн захирал Д.Э-той байгуулсан. Барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгэж барилгаа хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Уг гэрээг дахин сунгаагүй. Гэрээнд зааснаар алданги алданги 0.3%-иар тооцсон. Гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгээгүй. Алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 222.155.177 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Эхний гүйцэтгэл 105.421.898 төгрөг, хоёрдахь гүйцэтгэл 86.301.622 төгрөг буюу нийт 191.478.645 төгрөг болж байгаа. Энэ мөнгө 2 удаагийн санхүүжилтээр орсон. Урьдчилгаа мөнгөө гүйцэтгэгч компани авсан. 73.655.729 төгрөгийн ажил хийгдээгүй. 165.789.000 төгрөгөөс барилгын ажил хийгдсэн. Ажлын хөлс 89.010.204 төгрөгийг хасаад алданги тооцож байгаа. Гэрээний үнийн дүнгээс хийгдсэн ажлын хөлс 89.010.204 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөрөөс алданги тооцсон. Алдангийг 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон. Иймээс хууль зөрчиж хуурамч барилгын гүйцэтгэлээр гэрээний үүргээ зөрчиж илүү авсан санхүүжилт болох 7 655 729 төгрөг, мөн алданги болох 222 155 177 төгрөг, нийт 295 810 906 төгрөгийг Зоригт конструктор ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А- аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ....................... ХХК-ийн хооронд .................. дугаартай А- аймгийн Э- сумын ахуй үйлчилгээний барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа санхүүжилтыг манай компанид А- аймгийн орон нутгын хөгжлийн сангаас шилжүүлж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс санхүүжилт нэхэмжлэх эрхтэй субъект гэж үзэхгүй байна. Би барилга дээр очиж үзээгүй. Д.Э- тариа будааныхаа талаар гадагшаа яваад саяхан ирсэн. Д.Э- бид хоёр уулзаж амжаагүй. Д.Э-той уулзахад барилга барьж өгнө гэх байх. Надад мэдэх зүйл байхгүй. Би компаниа 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд авсан. 73.655.729 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрч болно. Хийгээгүй ажлын хөлснөөс алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Аваагүй санхүүжилтийнхээ төлөө алданги тооцуулмааргүй байна. Нөгөөтэйгүүр дээрх гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа, барилгын ажил санхүүжилтээс болоод зогссон, гэрээ дүгнээгүй байтал санхүүжилтын мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А- аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь ....................... ХХК-д холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ............. дугаар гэрээний дагуу 73 655 729 төгрөг, алданги 222 155 177 төгрөг, нийт 295 810 906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэг талаас А- аймгийн ЗДТГазар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, нөгөө талаас ....................... ХХК-нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу А- аймгийн Э- сумын Ахуй үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 63 57 890 00 төгрөг байхаар, гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 12-нд эхэлж 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр хугацааг тохирсон байна. / хэргийн 4-25 дугаар хуудас /

 

Талууд .................. гэрээний үе шатны ажлын гүйцэтгэлийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр гарган акт үйлдсэн бөгөөд / хэргийн 26-28 дугаар хуудас / санхүүжилтээр 191 478 645 төгрөгийг ажил эхэлснээс хойшхи гүйцэтгэлд гэж авсан атлаа / дээврийн ажил 13 321 723 төгрөг, хаалга цонхны ажил 9 139 690 төгрөг, гадна заслын ажил 4 792 815 төгрөг, цутгамал төмөр бетон карказын ажил 17 893 164 төгрөг, хана, хамар хананы ажил 12 413 116 төгрөг / 6 төрлийн үе шатны ажлыг гүйцэтгээгүй атлаа 73 655 729 төгрөгийг илүү авсан гэж нэхэмжлэгч шаардаж байгаа бөгөөд хариуцагч ...нэхэмжлэгчийн дурдаад байгаа санхүүжилтыг манай компанид А- аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс санхүүжилт нэхэмжлэх эрхтэй субьект гэж үзэхгүй байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний нэг тал нь А- аймгийн ЗДТГазар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар бөгөөд гэрээний биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр гэрээнд заасан бөгөөд гэрээний дагуу барилгын үе шатны ажлыг 2015 оны 06 дугаар сарын 02-ноос хойш гүйцэтгээгүй нь захиалагч А- аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 281 тоотоор .......................... ХХК-ийн гүйцэтгэж буй Ахуй үйлчилгээний барилгын ажил нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн БУА-2014 /39 тоот гэрээгээр 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн боловч одоогийн байдлаар газар, шороо, суурь, 1 дүгээр давхарын карказ цутгалт, өрлөгийн ажил хийгдэж 2015 оны 11 дүгээр сард ажил зогссоноос хойш нэг ч ажил хийгдээгүй байна... гэж гэрээ цуцлах санал гаргах талаар удирдлагад хүргүүлж байсан, мөн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад хариуцагчид барилгын үе шатны ажлыг гүйцэтгүүлэх талаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 545 тоот албан бичгээр, / хэргийн 29 дүгээр хуудас / 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 160 тоот албан бичгээр / хэргийн 9 дүгээр хуудас / тус тус хүргүүлж байсан нь нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу Ахуй үйлчилгээний барилга бүрэн хэмжээгээр баригдаж, талууд хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн барилгын ажил санхүүжилтээс болж зогссон гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 12-нд эхэлж, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон бөгөөд гүйцэтгэгч ....................... ХХК-нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй, энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй атлаа ...гэрээ дүгнээгүй байж санхүүжилтийн мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй ...гэсэн нь тогтоогдохгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 12-т барилга ...угсралтын ажлыг гэрээт хугацаандаа ашиглалтанд өгөөгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна... гэснээр нэхэмжлэгч тал хариуцагч талыг гэрээний үүрэг зөрчсөн гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаас гэрээнд зааснаар анз шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч талуудын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барилга угсралтын үе шатны ажлыг дуусгаж хүлээлгэж өгсөн ажлын актаар тогтоогдсон үлдэгдэл санхүүжилтийн 444 315 140 төгрөгөөс алданги тооцон, алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр 222 155 177 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй хариуцагч тал шүүх хуралдаанд хийгээгүй ажилд алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Гүйцэтгэгч тал гэрээний зүйл болох Ахуй үйлчилгээний барилгыг бүхэлд нь хүлээлгэж өгөөгүй гэж байгаа бол гэрээний нийт үнийн дүн болох 635 789 000 төгрөгөөс, тодорхой үе шатны ажил гүйцэтгэсэн зарим үе шатны ажил хийгдээгүй бол хийгдээгүй ажлын төсөвт өртөг хэд болохыг тодорхойлоогүй, гүйцэтгэсэн гэж 191 478 645 төгрөгийн санхүүжилт авсан ажлаас 6 төрлийн үе шатны ажлыг гүйцэтгээгүй тул 73 655 729 төгрөгийн санхүүжилтийг буцаан шаардаж байгаа үед гүйцэтгээгүй барилгын үе шатны ажлыг 73 655 729 төгрөгөөс тооцож алданги 36 827 864.50 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч ....................... ХХК-иас 73 655 729 төгрөг, алданги 36 827 864.50 төгрөг нийт 110 483 593.50 төгрөг гаргуулан А- аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт олгож, 111 671 584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тэмдэгтийн хураамж 710 368 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Дархан-Уул аймгийн ....................... ХХК-иас 73 655 729 төгрөг, алданги 36 827 864.50 төгрөг нийт 110 483 593.50 төгрөг гаргуулан А- аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт олгож, 111 671 584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч А- аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Дархан-Уул аймгийн ....................... ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тэмдэгтийн хураамж 710 368 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй , шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ