Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2017/00566

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                           

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-2-63 тоотод оршин суух-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Баруун тасган 3 дугаар гудамж 22 тоотод оршин суух, 

Хариуцагч: 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ойчидын 2-10-01 тоотод оршин суух нарт холбогдох,

Гэм хорын хохирол 5810000 төгрөг гаргуулах,  нэхэмжлэгч Б.Г******* 2305600 төгрөг гаргуулах тухай Д.Бат-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй, 132/2016/00153/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганчимэг, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагч П.Э******* итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Цэцэгээ, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 3 минутанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 82-18 ОРХ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад нэг урсгал тэр чигээр нь хаагаад зогссон байсан “Хено FP-2” маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ингээд энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн  дэслэгч, шинжээч Х.М******* дүгнэлт гаргаж 4 дүгээр асуулт болох ослын шалтгааныг тогтоож өгнө үү гэсэн асуултын хариу 2 дугаар асуултаар хариулагдана гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 4 дүгээр асуултын хариу болох 2 нь жолооч Бат-Эрдэнийн буруугаас болж зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Б******* нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, 15-30 метрийн зайд ослын гурвалжин тэмдэгээ тавиагүй байсан. Нэг урсгалыг тэр чигт нь хааж зогсоод нөгөө урсгалын цагаан шугаманд бараг хүрсэн байсан. Тэр зогссон газар нь өндөрлөг газар байсан ба маш өндөр банз ачсан байсан тул цаад урсгалаас ирж байгаа машин харагдах боломжгүй байсан. Мөн машиндаа ямар нэгэн гэрэлтүүлэг аваарын дохио цацруулагч наалт нааж аюулгүй байдлаа хангасан байсан бол би тэр бүгдийг нь харах боломжтой байсан. Хариуцагч Д.Б******* нь Пүрэвсүрэнгийн Э******* гэх хүний тээврийн хэрэгсэлийг барьж явсан. Б.Ганчимэг миний бие ам бүл 5, өрх толгойлсон эмэгтэй. Оросын холбооны улсаас жимс оруулж ирэн зарж гэр бүлээ тэжээдэг. Би машинаа аваад жил ч болоогүй, банкны өрөө төлж дуусаагүй байгаа. Мөн 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэнгүй. Жимс хүнсний борлуулалт баяр ёслолоор их байдаг. Осол болсноос хойш 2-3 баяр болж өнгөрсөн. Энэ үеэр орлогынхоо 60-80 хувийг олдог. Энэ хүний буруутай үйлдлээс болж орлогоо алдаж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Машины зах зээлийн үнэлгээ 8500000-10000000 төгрөгийн хооронд байна. Гэтэл одоо машиныг маань засах боломжгүй задаргаанд 1000000 төгрөгөөр авна гэж байна. Иймд хариуцагч Д.Б*******, П.Эрдэнэбаатараас Дархан-Уул аймгийн Бан-хас ХХК-ийн хөрөнгө даатгалын үнэлгээ 509900 төгрөг, үнэлгээний төлбөр 235000 төгрөг, машин ачуулсан хөлс 250000 төгрөг, толгойн зураг авахуулсан төлбөр 30000 төгрөг, ослын зураг угаалгасан хөлс 7000 төгрөг, Хөтөл рүү байцаалт өгөхөөр явсан замын зардал 177000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан 4000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архиваас бичиг баримт хуулбарлан авсан 7100 төгрөг, нийт 5810000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос Хино маркийн  улсын дугаартай авто машинд банз ачин Улаанбаатар хот орохоор явсан юм. Гэтэл Сэлэнгэ амйгийн Хөтөлд ирэх үед машин маань эвдрээд тэндээ хэд хоног машинаа засаж янзлаад 2017 оны 02 дугаар сарын 17-ны орой Хөтөлөөс яваад удаагүй машины мотор дуугараад болохоо байхаар нь түр зогсолт хийж зогссон. Би зогссон даруйдаа ослын зогсолтын гурвалжингаа машиныхаа хойно болон урд талд 2 газар тавиад Хөтөлөөс Ц******* гэдэг машин засч өгсөн хүнийг дуудан машин болохоо байлаа, тросс аваад ир чирье гэж хэлсэн. Ц******* ч удалгүй тросс аваад машинтай ирсэн, гэтэл машины хойно тавьсан зогсолтын гурвалжин унаад хагарсан байсан, зөрж өнгөрсөн машин дайрсан байсан тул би Ц*******г гар чийдэн тусгаад зогсож бай гэж хэлээд би кабинаас скоч авах гээд явсан ингээд л машинд мөргүүлээд машиныхаа эсрэг урсгалд шидэгдсэн байсан гэсэн. Би ухаан алдаад Хөтөлийн эмнэлэг дээр ухаан орсон. Дараа нь Ц******* ярихдаа юу юугүй нэг машин хурдтай ороод ирэхээр нь тэр машин руу гэрлээ тусгаад "болохоо байлаа гэж хашгираад " өөрөө замын хажуу руу үсэрсэн. Тэгээд л так гээд л явчихсан. Тэр машин тормоз ер гишгээгүй гэж хэлсэн. Би тэр өдөртөө Хөтөлийн эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотын ГССҮТ-д очиж үзүүлээд гэртээ ирж хэвтсэн. Би ослын тэмдэг хойно урдаа тавьсан боловч хойд талын тэмдгийг машин дайрсан байсан. Осол болохоос өмнө зөндөө машин явсан тэд машиныг хараад л өнгөрөөд байсан. Ганчимэг жолооч машины гэрлийн гялбаанд орсон гээд байгаа тэгвэл би эсрэг урсгалд шидэгдсэн байсан, яагаад машинд дайруулчихаагүй юм бол. Ц******* ард зогсож байсан хүн бүгдийг мэдэж байгаа, эсрэг урсгалаас машин ирээгүй гэж хэлсэн. Хэрвээ Ганчимэг хурд хэтрүүлээгүй, хурд багатай явсан бол бүхэл бүтэн хүн гар чийдэн тусгаад зогсож байгааг, урд нь өндөр ачаатай том оврын машин байгаа зэргийг харах байсан. Гэрэл тусгасан хүн том оврын машин хараад самбаачлан тормоз гишгэсэн бол, хурд багатай явсан бол түүний машин бага эвдрэх байсан болов уу. Ер нь авто ослын үед хурдтай явсан машин нь илүү их гэмтэлд өртдөгийг бүгд мэддэг. Жолооч Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ослоос хойш миний бие тааруу нилээн хугацаанд хэвтсэн. Гэтэл Шинжээчийн дүгнэлтээр намайг буруутгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй гэх юм. Тавьсан тэмдгийг өмнөх машин дайрсан, тэмдгийн оронд гар чийдэнтэй хүн зогсож байхад энэ заалтаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн дүрмийн 7.17 заалтыг зөрчсөн гэсэн нь буруу би ямар ч үйлдэл хийгээгүй, ухрах гэж байгаа ч энэ заалтаар буруутгасаныг ойлгохгүй байна. Миний жолоодож явсан машины тэвш нь 8 м, кабинтайгаа нийлээд урт нь 13 м, өргөн нь 2.50 м учраас замын хажууд шахаж зогсоод ч урсгалыг бүрэн чөлөөлөх боломжгүй, зам чөлөөлж байна гэж замын хажуугийн хонхор руу орж зогсолтой нь биш. Манай зам хэдэн метр өргөнтэй билээ дээ. Шинжээчийн дүгнэлтээр жолооч Ганчимэгийг замын хөдөлгөөний дүрмийн 9.2-г зөрчсөн гэж үзсэн. Иймд надад учирсан дараахь хохирлыг Г******* нэхэмжилнэ. Үүнд: автомашинд учирсан хохирол үнэлгээгээр 960000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 75000 төгрөг, машины ачааг шилжүүлэн ачиж Улаанбаатарт хүргүүлсэн машины тээврийн хөлс 600000 төгрөгбанзыг зөөвөрлөн ачсан 4 хүнд өгсөн хөлс 80000 төгрөг, осол болоход ирсэн машины түлш 80000 төгрөг, машины банз задарч түлш асгарсан 150 литр түлшний үнэ 225000 төгрөг, эмчилгээний нийт зардал 120000 төгрөг, рентгэн зураг 40000 төгрөг, эмний үнэ 61100 төгрөг, 31500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөг, нийт 2305600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч П.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь П.Э*******ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. “Хино FR-2 маркийн 83-48 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь П.Э*******ын нэр дээр байгаа боловч тухайн тээврийн хэрэгсэл Д.Бат-Эрдэнийн өмчлөлд байдаг. Түүний ах Таванжин машиныг худалдан аваад Б******* ачаа ачиж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д нараас зам тээврийн  ослын улмаас учирсан гэм хорын хохирол 5810000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Д.Б******* нь 2305600 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г******* гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь “Хено FP-2” маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан  Д.Б******* нь замын зорчих хэсгийн нэг талын урсгалыг бүхэлд нь хааж зогсохдоо ослын тэмдэг, гэрэлтүүлэг, аваарын дохио, цацруулагч наалт нааж аюулгүй байдлаа хангаагүйн улмаас зам тээврийн осол гаргасан тул жолооч Д.Б******* болон тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч П.Э******* нараас учирсан хохирлоо гаргуулна гэж, хариуцагч Д.Б******* нь “Приус-20” маркийн 82-81 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ганчимэг нь хурд хэтрүүлэн явахдаа зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин түүнээс эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэнэ гэж, хариуцагч П.Э******* “Хено FP-2” маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Б******* тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт “Приус-20” маркийн 82-81 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хино FR-2” маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна. /хх-9-11, 16-18/

Уг зам тээврийн осол гарахад Хино FR-2 маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан хариуцагч Д.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 /Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. в/ харанхуй буюу үзэгдэлд хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд, 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурийн газарт 15 метрээс багагүй, суурингийн гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. в/ харанхуй буюу үзэгдэлд хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын дохионы гэрлүүд нь асахгүй эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, 7.17 бусдын хөдөлгөөнд саанд учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг,

нэхэмжлэгч Д.Ганчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээвлийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэх заалтыг тус тус зөрчсөн, осол гарахад “Хино FR-2 маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 7.17 дахь заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.  /хх-9/ Энэ шинжээчийн дүгнэлтийг  хариуцагч Д.Б******* баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

Шинжээчийн дээрх дүгнэлтээр зам тээврийн осол гарсан шалтгаан нь хариуцагч Д.Бат-Эрдэнийн буруугаас болсон гэдэг нь тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Д.Ганчимэгийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа 5746000 төгрөгийн учирсан хохирлын 80 хувь болох 4590800 төгрөгийг хариуцагч Д.Б*******эс гаргуулж, үлдэх хэсэг болох 1213200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

“Хино FR-2 маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь П.Э******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч /хх-19/ уг тээврийн хэрэгсэлийг Д.Таванжин буюу хариуцагч Д.Бат-Эрдэнийн ах худалдан авсан болох нь хариуцагч Д.Б*******, хариуцагч П.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслээр хариуцагч Д.Б******* ачаа тээвэрлэн явах үедээ зам тээврийн ослыг гаргасан байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасны дагуу хариуцагч Д.Бат-Эрдэнийг тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж тооцно. Иймд П.Э*******аас 5810000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Ганчимэгт холбогдох 2305600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Д.Б******* нь 2305600 төгрөгийг Д.Г******* гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн зам тээврийн осол гарахад хариуцагч Д.Б******* буруутай болох нь шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт /хх-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-16-19/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б*******эс 4596800 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1213200 /нэг сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч П.Э*******ад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Г******* 2305600 /хоёр сая гурван зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Бат-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107910 /нэг зуун долоон мянга есөн зуун арав/ төгрөг, хариуцагч Д.Бат-Эрдэнийн төлсөн 51840 /тавин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******эс 88498 /наян найман мянга дөрвөн зуун ерөн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                      Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                     О.ОДОНЧИМЭГ