Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2017/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн ******* -д холбогдох,

3731200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00347/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Н.*******,

Гэрч: *******ийн *******,

Гэрч: *******ын *******, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* миний бие 2 оюутан хүүхдийн сургалтын болон бусад төлбөрийг төлөх амьдралын шаардлага гарсан учраас Н *******аас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1000000 төгрөгийг, өдрийн 20000 төгрөг буцаан төлөхөөр, сарын 10 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүг цаг хугацаанд төлөхөөс гадна хугацаанаасаа өмнө төлж барагдуулж байсан. Үүний зэрэгцээ нэмж зээл авах хэлбэрээр амаар харилцан тохиролцож байсан. Н.******* надад холбогдуулан 2017 оны 02 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн. Би тухайн үед өөрийн нэр төр, Н.******* өөрөө ажилгүй, нөхрийнхөө мөнгийг хүүлдэг зэрэг нь амьдралд нь нөлөөлөх байх гэсэн үүднээс нэхэмжилсэн 3000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хугацаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу 2 сарын мөнгийг төлж, дараагийн сарын мөнгийг төлөх хугацаа болоход оюутан хүүхдийн төлбөр нэхэгдсэн учраас өгөх боломжгүй болсон Би энэ учир байдлаа Н.*******ад мессежээр мэдэгдсэн боловч хариу мэдэгдээгүй. Харин шууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх мөнгийг 3 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг хураана гэж хэлсэн. Ингээд би хууль мэдэх хүмүүсээс зөвлөгөө авахад бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү, алданги тооцох эрхгүй гэж хэлсэн Би Н.*******аас мөнгө зээлсэн учраас зохих ёсны хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие маш их мөнгө төлсөн бөгөөд нэгэнт бичгээр гэрээ байгуулаагүй учраас өөрийн тооцоогоор хэрэглээгүй хоногт төлсөн хүү болох 3731200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1000000 төрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хуүтэйгээр зээлдэн авсан. Ингээд өдөрт 20000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож төлбөрөө хугацаандаа төлж байгаад үлдэгдэл төлбөртэй байх үедээ нэмж хүүтэй мөнгө хэдэн хэдэн удаа зээлдэж авч байсан Ингээд анх авсан зээлийн үлдэгдэл 1950000 төгрөг, хүү 600000 төгрөг, сүүлд авсан зээлийн үлдэгдэл 1450000 төгрөг хүү 432000 төгрөг нийт 1432000 төгргийг Х.Алтанцэцэгээс гаргуулахаар миний бие Булган аймаг дахь Сум дундын шүүх дахь Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2017 оны 2 дугаар сард өргөдөл гаргасан билээ. Тухайн үед X ******* нь миний нэхэмжилсэн 4432000 төгрөгөөс 3000000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300000 төгрөг. 2017 оны 05 дугаар саоын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 09 дүгээо сарын 30-ны өдөр 400000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн Харин миний зүгээс 1432000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ талаараа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөо 63 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсныг, шүүгч баталгаажуулж 132/Ш32017/00534 дугаартай шүүгчийн захирамж гарсан Х.******* нь надад төлөх 3000000 төгрөгөөс 580000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг шүүгчийн захирамжинд дурьдсан хуваарийн дагуу төлөхгүй байсан тул миний бие албадан төлүүлэхээр захирамж гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар уоьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарсан байхад дахин энэ талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө уү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь'

Нэхэмжлэгч Х.******* нь Н.*******ад холбогдуулж 3731200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжпэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “. хариуцагч Н.*******аас хүүтэй мөнгө зээлж авсан Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү тооцох эрхгүй гэдгийг мэдээгүйн улмаас хариуцагчид 3731200 төгрөгийн хүү төлснийг буцаан гаргуулна” гэж, хариуцагч нь “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин тухайн асуудлаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй...." гэж маргажээ

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 тоот эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч Н.*******ын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 4432000 төгрөгөөс уригдагч тал Х.******* нь 3000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, өргөдөг гаргагч нь 1432009 төгрөгийн шаардлагаас татгалзаж. эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээ тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 534 дугаартай захирамжаар эвлэргийн гэрээг баталгаажуулсан байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлагаас “анх авсан зээлийн хүү 600000 төгрөг, сүүлд авсан зээлийн хүү 432000 төгрөг” гаргуугах шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Нэхэмжпэгч Х.******* нь хариуцагч Н *******тай “Зээпийн гэрээ”-г бичгээр байгуулаагүй боловч тэдний хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон. Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан тэдний тохиролцлын илэрхийлэл байна.

/Иймд Х.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******ад холбогдуулж 3731200 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлййн 115 1, 115.2.3. 116 дугаар зүйл 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н *******аас 3731200 төгрөг гаргуулах тухай X *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуупийн 7 дугаар үйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төгсөн 74699 /далан дөрвөн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ