Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2017/00642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

“*******” ХХК-ний Булган аймгийн газрын нэхэмжлэлтэй,

“*******" ХХК-нд холбогдох, 26448861.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00503/И индекстэй иргэний хэргийгхянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: *******гийн *******,

нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: *******ын *******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ний Булган аймгийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь холбооны үндсэн суурь сүлжээг эзэмшин тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагаа, ашиглалт үйлчилгээг эрхлэн явуулдаг төрийн өмчит хуулийн этгээд юм. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК- ний Булган аймгийн газар нь “*******” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  тоот интернетийн бөөний суваг түрээслэх, 2015 оны 02 дугаар сарын 16- ны өдөр  тоот хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  тоот байр, цамхагийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарыи 31-ний өдрийг хүртэл хамтран ажилласан. Гэрээний хугацаанд “*******” ХХК нь түрээсийн гэрээний төлбөрүүдийгхавсралтад заасны дагуу төлж байсан боловч интернетийн бөөний суваг түрээслэх гэрээний төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл 9803483.80 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүнийн алданги нь 2736877.38 төгрөг, нийт 12540361.20 төгрөг, хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээний төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас төлөөгүй 10489057.26 төгрөгийн үлдэгдэл, 862806.76 төгрөгийн алданги, нийт 11351864.02 төгрөг, байр, цамхагийн түрээсийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сараас төлөөгүй бөгөөд 2355683.14 төгрөг, үүний алданги 200953.01 төгрөг нийт 2556636.15 төгрөг бөгөөд нийт гурван гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид 26448861.35 төгрөгийн үлдэгдэлийг төлөөгүй байна. Иймд ******* ХХК-иас интернетийн бөөний суваг түрээслэх, хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх, байр цамхагийн түрээсийн гэрээнүүдийн үлдэгдэл 26448861.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-ний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр дээр маргаантай байгаа бөгөөд алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талтай үнийн дүн болон төлбөр төлсөн хугацаан дээр тохиролцсон тохиолдолд эвлэрэх бүрэн боломжтой болно гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Булган аймгийн газар нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 26448861.35 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“*******” ХХК-ийн Булган аймгийн газар нь хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  тоот “интернетийн бөөний суваг түрээслэх гэрээ”, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  тоот “хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  тоот “байр, цамхагийн түрээсийн гэрээ" нэртэй гэрээнүүд байгуулагдаж /хх-9-12, 15-23/, “*******” ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг “*******” ХХК-ийн Булган аймгийн газарт төлөх, төлбөр , төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдпын талаар маргаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч' татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж тус тус заасан тул зохигч талуудын хооронд байгуулагдсан “байр, цамхагийн түрээсийн гэрээ"-ний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, “хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ”-ний хугацаа 2015 оны 01 сарын 22-ны өдрөөс2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, “интернетийн бөөний суваг түрээслэх гэрээ”-ний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон ч хариуцагч түрээсийн зүйлийг 2017 оны 08 сард үргэлжлүүлэн ашигласан байх тул түрээсийн гэрээг тухайн нөхцлөөрөө сунгагдсаар байсан гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан ба хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Булган аймгийн газарт 26448861.35 төгрөгийн төлбөртэй болох нь “*******” ХХК-ийн авлагын тооцоо, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн харилцагчийн дансны хуулга, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн депозит дансны  хуулга, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн газрын № тоот нэхэмжлэхүүд, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Булган аймгийн газар хариуцагч -ийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз буюу алданги төлөх тохиролцоог бичгээр хийсэн бол анзыг шаардах эрх үүсэх ба талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээнүүдэд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар бодож алданги тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 26448861.35 /хорин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг, гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Булган аймгийн газарт олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290195 /хоёр зуун ерэн нэгэн мянга ерэн тав / төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 290195 /хоёр зуун ерэн нэгэн мянга ерэн тав төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү. иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ