Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00599

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00599

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ХХК / 2578697/-ийн ,

 

Хариуцагч: 俿, 16 , 16 дугаар хороолол, ЦИС-2, Стар худалдааны төвийн байранд байрлах******* / 2635666/- ,

 

2,678,303,204.73 .

 

ؿ : 뺺ид Д.Тамир, П.Дэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сайнбаяр, М.Золзаяа .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тарант ХХК нь тус банктай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 554,100 ам. долларын зээлийг 360 хоногт 15,6 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай авч 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, 1,022,868,600 төгрөгийн зээлд шилжүүлсэн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ5001187092 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 1,166,862,138 төгрөгийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 2,104,961,838 төгрөгийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай тус тус авсан билээ.

1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 56,036,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 400,377 төгрөг, нийт 56,436,585 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ5001187092 дугаартай Зээлийн шугамын гэрээ-ний тухайд зээлийн хүүгийн төлбөрт 87,304,382.20 төгрөг, нийт 87,304,382.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

ЗГ1440000661 дугаартай Зээлийн гэрээ-ний тухайд хариуцагч гэрээнд заасан төлбөрийн үүргээ 450 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул бидний зүгээс гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд гэрээ цуцалсан өдрийн байдлаар үндсэн зээл 2,024,835,071 төгрөг, хүүгийн төлбөрт 497,755,441.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,971,725.14 төгрөг, нийт 2,534,562,237.53 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 104 тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай барилга /газар эзэмших эрхийн хамт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/, Да хүрээ гудамж-93 хаягт байрлах оффис, худалдааны төвийн зориулалттай барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус барьцаалан гэрээ байгуулсан.

Бидний зүгээс гэрээг цуцалж, хариуцагчид үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,678,303,204.73 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Д.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: *******-ны 2016.11.16-ны өдрийн 41/248 дугаартай нэхэмжлэлтэй танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.******* ХХК нь 1997 онд байгууллагдсан бөгөөд одоогийн байдлаар сэлбэгийн худалдааны Стартцентр төв, барилга угсралт, засвар үйлчилгээний Нью*******' ХХК , гадаад худалдааны ТОК ХХК , сэлбэгийн импортын JMSB салбар компаниудтай өргөжилтийн үедээ яваа дунд түвшний компани юм. Манай компани нь анх 2011 оноос эхэлж хариуцагч *******-тай хамтра- ажиллаж ирсэн. 2011,03.04-ний өдөр 800.000.000 төгрөгийн зээл авснаар бидни/ хамтын ажиллагаа эхэлсэн ба олон удаа төгрөгийн зээл авч цаг тухай бүрт нь зээлийг төлж барагдуулан сайн зээлдэгчийн нэр хүндийг олж авсан. Ингээд өөрийн компаниа өргөжүүлэхийн тулд СТАРТ ЭКОМАРКЕТ авто худалдааны төвийн төслийг боловсруулж энэ төсөлд шаардлагатай 1,168,100,000 төгрөгийн санхүүжилтийг 2012.09.28-ны өдөр банкнаас хүссэн. Гэтэл банкнаас Haliunaa.Su [email protected] гэдэг хаягнаас Цааашид долларын ханш өснө гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байгаа хэдий ч 2009 оны өсөлтийн нэгэн адил 2000 төгрөг хүртэл өсөхгүй болов уу. Учир нь уул уурхайн салбарын хөгжил Монголын эдийн засгийн гол тулгуур болж, гадаад валютын дотогш урсгалыг нэмэгдүүлж байгаа, тиймээс би тооцоолол дээр дээд тал нь долларын ханш 1700 төгрөг хүртэл өсөхөөр тооцов. гэсэн захиа ирүүлсэн бөгөөд АНУ-ын ам.долларын зээлийн хүү нь Монгол төгрөгийн зээлийн хүүнээс хамаагүй бага гэж бидэнд итгүүлсэн. Мөн төгрөгөөр зээл гаргах боломжгүй АНУ-ийн ам.долларын зээлийг та нарын хүсч байгаа төгрөгийн зээлийн хэмжээнд гаргаж өгье та нар зээлээ ам.доллар болгон хүсэлтээ бичээд ир гэж шаардсан. Бид төслөө хэрэгжүүлэхийн тулд хүү багатай, ханш нь тогтвортой байна гэдэгт итгэн 2012.10.23-ний өдөр 554.100 ам.долларын №1440000381 тоот Барыдаат зээлийн гэрээ, мөн өдрөө 288.600 ам.долларын Дугаар 5000800300 тоот Зээлийн шугаман гэрээ-нүүдийг байгуулсан. Үүнээс хойш банк манайд дандаа ам.долларын зээл өгөх болсон. 233.000 ам.долларыг 5000427827 гэрээ байгуулан 210.000 ам.долларыг 2013.04.10-ны өдөр 5000912384 тоот гэрээг тус тус байгуулан зээл авсан. 2013.10.31-ний өдөр №1440000637 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа 2012.10.23-ний №5000800300 тоот, №5000427827, 2013.04.10- ний өдрийн №5000912384 тоот зээлийн гэрээнүүдийг хааж 653.900 ам.долларын зээл болгон нэгтгэж гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээ 2014.09.15-ны өдөр ам.долларыг төгрөгт шилжүүлэн /1USD=1846 төгрөг/ 1,600,000,000 төгрөгийн №5000187092 тоот гэрээ болгон шинэчлэн байгуулсан. 2013.11.19-ний өдөр №144000661 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа 2012.10.23-ны өдрийн №1440000381 тоот зээлийн гэрээг хааж нийт 554.100 ам.долларын гэрээ болгон шинэчлэн байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээ 2014.09.15-ны өдрийн 1440000935 тоот зээлийн гэрээ байгуулан ам.долларыг төгрөгт шилжүүлэн /1USD=1846 өгрөг/ нийт 1,020,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болгон байгуулсан. 2013.10.31-ний өдөр №1440000637 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2013.11.19-ний өдөр №144000661 тоот Барьцаат зээлийн гэрээ-нүүдийг нэгтгэн 2015.07.08-ны өдөр №1440000661 тоот Зээлийн гэрээ болгон нийт үнийн дүнг 2.104.961.838 төгрөг болгосон. Суурь хүүг 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь хэмжээ 19.2 хувь байна гэж ойлгомжгүйгээр хоёр өөр хүү тавьсан байдаг. Манай компанийн 2012.09.28-ны өдөр хүссэн төгрөгийн зээлийн оронд хариуцагч *******" төгрөгийн зээл гаргах боломжгүй, ам.долларын зээлийг хүү багатай, ханш нь тогтвортой байна, ам.доллар 1700 төгрөгнөөс дээш ханш нь өсөхгүй гэж бидний хүсээгүй зээлийг хуурч мэхлэн өгсөн тул нэхэмжпэгчийн шаардсан 2.678.303.2304 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, П.Дэмбэрэл нарт итгэмжлэл олгосон Тайшир нь нэхэмжлэгч *******ны Хууль, хянан нийцүүлэлт хариуцсан захирал мөн гэх баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчиж байх тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 2,678,303,204.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, талууд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудаст талууд гарын үсэг зурсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн гаргасан, хэргийн материалыг танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч тэрээр хэргийн материалтай танилцаагүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

******* нь******* ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1440000381 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 554,100 ам. долларыг 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхгүй байсаар 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 554,100 ам. долларын төлөлтөөр зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,******* ХХК-ийн 1440000381 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Дээрх 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 554,100 ам. долларын төлөлт хийгдсэн хөрөнгийн эх үүсвэр нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлдүүлэгч ******* ХХК, зээлдэгч******* ХХК-ийн хооронд байгуулагдсан №1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгчид олгогдсон мөнгөн хөрөнгө болох нь талуудын тайлбараар тогтоогдов.

 

Хэрэгт авагдсан, ******* ХХК болон******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1440000381 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нүүд нь талуудын сайн дураар байгуулагдсан, хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагуудыг хангасан байх боловч нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг зээлдэгчээс шаардах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь талууд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1440000661 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 1.1. дэх заалтад банк нь зээлдэгчид 554,100 ам. долларыг 360 хоногт 15,6 хувийн хувьсах хүүтэй, 47 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгоно гэж заасан атлаа 554,100 ам. долларыг үндсэн хөрөнгийн зориулалттаар зээлдэгчид бодитоор олгоогүй, харин 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1440000381 дугаартай зээлийн гэрээний үүргийг хаахад шууд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хэдийгээр зээлдэгч, зээлдүүлэгч талууд адил субъектийнхээ хувьд, гэрээг сайн дураар байгуулсан боловч энэ нь тэдний хооронд шилжүүлж буй мөнгөн хөрөнгийн үүрэг нь өмнөх үүрэг дээр нэмэгдэх бус тухайн хөрөнгийг шилжүүлсэн үеэс тухайн мөнгөн хөрөнгийн хувьд тус тусдаа гүйцэтгэгдэх үүрэг, шаардах эрх бүхий бие даасан зээлийн харилцааг үүсгэнэ.

 

Иймд 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1440000381 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 1.6-д зааснаар банк нь зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг, төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд тооцож зээлдэгчээр төлүүлэх тул, зээлийн гэрээний 1.1-д заасан үндсэн зээл 554,100 ам. долларыг 16,8 хувийн хүүгийн хамт, гэрээнд заасан хугацаагаар зээлдэгчээс шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцнэ.

 

Талуудын байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1440000381 дугаартай Барьцаат зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай байх бөгөөд хариуцагч******* ХХК нь уг зээлийн гэрээний дагуу 24 сарын хугацаанд хүү төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул мөн хугацааны хүү болох 186,177.6 ам. долларыг үндсэн зээл 554,100 ам. долларын хамт банкинд төлөх үүрэгтэй.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 104 тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай барилга /газар эзэмших эрхийн хамт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/, Да хүрээ гудамж-93 хаягт байрлах оффис, худалдааны төвийн зориулалттай барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус барьцаалан гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор маргасан боловч хуулийн этгээдийн тамга дарагдаж, албан тушаалтан гарын үсэг зурсан итгэмжлэлийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36.2-т тус тус заасныг хариуцагчийн өмгөөлөгч үндэслэл болгож байх боловч нэхэмжлэгч *******ны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-400 дугаар тушаалын дагуу эрх олгогдсон хууль, хянан нийцүүлэлт хариуцсан захирлаас олгогдсон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангажээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 д хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 зааснаар, хариуцагч******* ХХК-иас 740,277.6 ам. долларыг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 104 тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай барилга /газар эзэмших эрхийн хамт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/, Да хүрээ гудамж-93 хаягт байрлах оффис, худалдааны төвийн зориулалттай барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 740,277.6 ам. долларыг гаргуулж *******инд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,549,466.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдмэгтийн хураамжид 9,356,491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА