Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2018/00216

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын .. дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын .. дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Г.Д/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн тус төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Б сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Х ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Атэй Б аймгийн Б сумын Эрүүл, мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай гэрээ хийсэн юм. Уг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тус гэрээгээр компани нь Б сумын Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэгддэг нүүрс, түлээ, дулааны материалыг нийлүүлэх, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зэрэг үүрэг хүлээсэн байдаг юм. Түүнчлэн компани нь Б сумын Эрүүл мэндийн төвийн уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт 3 жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Өнгөрсөн хугацаанд Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл тус эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б сумын Засаг дарга Х.Хайвтай ашиг сонирхлын зөрчилтэй А ХХК-тай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Гэрээний үйлчлэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав, 5.1.2-т Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна 5.3-т Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно гэж тус тус заасан байдаг юм. Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн манай компанитай гэрээг ямар ч шалтгаангүй цуцлан хувийн хэвшлийн өөр компанитай гэрээ хийсэн асуудалд гомдолтой байна. Тухайн гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна. Иймд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөрт тооцож, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.А нь ажлаас чөлөөлөгдөж, би 2017 оны 01 дүгээр сараас эхлээд тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон. Тухайн үед нэхэмжлэгч надтай ямар ч гэрээ байгуулаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр урьд нь эрхлэгчээр ажиллаж байсан Х.Атэй гэрээ байгуулсан байна. Гэтэл би 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж хэлж байна. Цаашид тус Эрүүл мэндийн төвийг Х.А биш би хариуцаж ажиллана. Х ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч надтай гэрээ байгуулахгүй гэснийг бас үндэслэсэн. Б сумын Эрүүл мэндийн төв урьд нь бага оврын уурын зуухаар дулаан эрчим хүчээр хангагдаж байсан үед Х ХХК-тай гэрээ байгуулж, Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1-р хавсралтын 2 дахь хэсэгт зааснаар халаалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 377 тоот тогтоолын 7 дахь заалтаар Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлсан үүрэг өгч, уг тогтоолын 7.3 дахь заалтад: Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, ... сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр төлбөр үүсгэхгүй, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх-ийг үүрэг болгосон. Урьд нь сумын төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын зуухаар ажилладаг байсан бөгөөд одоо нэгдсэн халаалтад холбогдсон. Сумын Засаг даргаас сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн нэгдсэн халаалтад холбох талаар захирамж гарсан. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 337 дугаар тогтоолын 7.3-д заасныг үндэслэж Б сумын Засаг даргын Тамгын газар болон бүх төсөвт байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож уг үйл ажиллагааг тендер сонгон шалгаруулалтын үр дүнгээр А ХХК нь гүйцэтгэж байна. Иймд Б сумын Эрүүл мэндийн төв нь Төвлөрсөн халаалтад холбогдсон учраас Б сумын Эрүүл мэндийн төв болон Х ХХК-ны хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээг цуцалсан болно. Гэхдээ зөвхөн ганцхан манай байгууллага биш бүх байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсон. Нэхэмжлэгч тал гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилээр байгуулсан байхад хугацаанаас өмнө цуцалсан гэж маргажээ. Гэтэл Засгийн газрын 2017 оны 337-р тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосон, Б сумын бүх төсөвт байгууллагууд нь төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сараас эхэлж холбогдсон, нэхэмжлэгч Х ХХК-ны дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон байгаа тул хугацаанаас өмнө гэрээг цуцалсан юм. Бидний хугацаанаас өмнө гэрээ цуцалсан явдалд хууль зөрчөөгүй болно. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах боломжийг заасан ба Б сумын Эрүүл мэндийн төв нь нэгэнт төвлөрсөн халаалтад холбогдсон, эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан юм. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар ... гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах үндэслэл болсон юм. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээний 5.1-д зааснаар гэрээний үйлчлэх хугацааг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 жилээр тогтоосон нь гэрээ байгуулах үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.5-д заасан: ... Талууд гэрээг жил бүр дүгнэж цаашид сунгах, цуцлах, эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээг нэг жилээр байгуулж, жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Иймд Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын үндсэн дээр байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх 01 тоот гэрээ нь мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар илт хууль бус эрхийн акт болно. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй юм. Х ХХК нь нэхэмжлэлд: Хоёр талын гэрээний 5.3-р заалтад гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй байсныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрснөө тодорхойлно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө Захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Б сумын Эрүүл мэндийн төв болон Х ХХК-ны байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь хэсгийн 5.1-р заалтад Төсвийн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан. Хууль тогтоомжийн эдгээр заалтаар захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байх хуулийн заалттай. Хуулийн дээрх заалтуудыг гэрээний 5.3 дахь заалт зөрчсөн тул энэ заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д заасан хууль зөрчсөн хэлцэл болно. Хоёр талын гэрээний 5.3-д заасан нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж заасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар Захиргааны гэрээ илт хууль бус гэж үзэж байна. Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б сумын Эрүүл мэндийн төв болон Х ХХК-ны хооронд байгуулсан 01 тоот гэрээний хавсралт-2-д захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм. Б сумын Эрүүл мэндийн төв нь аж ахуйн эд хариуцагч, тогооч зэрэг орон тоотой ажиллаж байх тул Х ХХК-нд хоол, хүнс бэлтгүүлж, төсвөөс мөнгө гаргаж буй нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулж, мөн тус төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Х ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Атэй тус төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай 01 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээний дагуу Х ХХК нь Б сумын Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэдэг нүүрс, түлээ болон хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ажиллах, тус төвийн санхүүжилтээр олгосон зардалд багтааж ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-д төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосныг үндэслэн мөн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулах ёстой байтал 3 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний 5.3-д гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Х ХХК-ийн захирлын өмнөх эрхлэгчтэй байгуулсан гэрээ хүчингүй ба гэрээг тус төвийн эрхлэгчээр томилогдсон надтай шинээр байгуулах ёстой гэж тайлбарлажээ.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар Төрийн алба, мэргэшсэн, тогтвортой байх гэх төрийн албаны зарчимд үндэслэгддэг бөгөөд хариуцагч байгууллагын удирдлага солигдсон асуудал нь урьд өмнө байгуулагдсан гэрээг шинээр байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Харин нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ж.А болон Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.А нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг чөлөөтэй байгуулж, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг нэхэмжлэгч Х ХХК нь ноцтой зөрчсөн эсэх талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд түүнийг хариуцагч нь бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагчаас шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ж.Алтынгүлд гэрээг дүгнэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч ирээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тус сумын Засаг даргын зөвлөлтэй гэрээг дүгнэж цуцлах асуудлыг шийдвэрлэх эсэхийг өөрөө мэдэж шийдвэрлээрэй гэсний дагуу би гэрээгээ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 04 дугаартай тушаалаар цуцалсан гэж тайлбарладаг боловч энэхүү гэрээг дүгнэхэд Х ХХК-ийн захирал Ж.Алтынгүлийн ар гэрийн асуудлаас болж байлцаагүй болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба гэрээг талууд дүгнэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээг дүгнээгүй буюу цуцлагдаагүй байхад хариуцагч Б сумын төвийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А ХХК-тай Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай №03 дугаартай гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй гэснийг зөрчсөн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-д гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглосон боловч талууд жилийн эцэст гэрээг дүгнэж цаашид сунгах, цуцлах эсэхийг асуудлыг хэлэлцээгүй байхад нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Хариуцагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар би нэг талын санаачилгаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй тул гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалсан гэж байгаа боловч энэхүү зүйл заалт нь 355.1-д заасан энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмаар цуцлах ёстой гэснийг хариуцагч зөрчсөн байна.

Гэрээний 5.1-т гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэхээр заасан боловч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаар тушаалаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 355 дугаар зүйлийн 355.2, Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 233-р тогтоолын хавсралтын 5.1, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018 оны Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай 337-р тогтоолын 7-р хэсгийн 7.3 дахь заалт, Б сумын Засаг дарга, А ХХК-ын захирал нарын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний 3.10 дахь заалт зэргийг үндэслэн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь Б сумын Эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ 2017 оны 01 дүгээр 31-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь зохигч нарын тайлбар, мөн хугацааны Х ХХК-ийн орлогын баримт болон Б сумын Эрүүл мэндийн төвийн төлбөрийн хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй юм. Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх бус харин хугацаа шаардагддаг гэрээ тул энэ төрлийн гэрээнээс татгалзах, улмаар гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна. Х ХХК болон Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай гэрээтэй холбогдуулан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагчийн гэрээг цуцлах үндэслэлээ Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаартай тогтоолын 7.3-д зааснаар цуцалсан гэж байгаа боловч уг тогтоолын 7.3-т орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг,...халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх гэж заасан болохоос энэ нь эрх бүхий байгууллагуудын удирдлагын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай гэрээ нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрт үндэслэгдэн байгуулагдсан талаар үйл баримт хэргээс тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Еын 5-03/166 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Аийн 179 дугаартай албан бичгүүдээс дүгнэхэд Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолыг үндэслэж Б сумын Эрүүл мэндийн төвийг 2018 онд төвлөрсөн халаалтад холбох тухай эрх бүхий байгууллага эрхийн акт, шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдлоо.

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлээ нотлохоор 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б сумын Засаг дарга, А ХХК-ны захирал нарын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Б сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчдын дэлгэрэнгүй судалгаа, тус төвийн 2018 оны төсөв зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч эдгээр нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцалсан гэх үндэслэлийг нотлохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцож, мөн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч байгууллагаас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцож, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 140400 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ