Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 136/шш2017/00095

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2017/00095

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Угийн О /Х аймгийн Д сумын * дүгээр баг, У гэх газарт оршин суух /РД: ************/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Д сум * дүгээр баг, Х хар гэх газарт оршин суух Б овогт Тны Б /РД: ************/-д холбогдох,

Хүүхдийн эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Миний бие нь хүргэн ах Т.Бийнд 2005 оноос эхэлж цуг мал маллаж, 2 хүүхдийг нь хараад цуг амьдардаг байсан. Эгчийг минь эзгүйд намайг албадан хүчирхийлж хүүхэдтэй болгосон. Д аймгийн Шүүхийн шинжилгээний алба болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.М-Эний эцэг нь Т.Б юм. Иймээс Т.Б нь хүү М-Эний эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие З.Алтанцэцэг шүүх хуралдаанд оролцож байна гэв. /хх-1/,

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

... Уг нэхэмжлэлд дурьдсанаар би У.Отай эр эмийн харьцаатай байгаагүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. У.О нь манайд амьдарч байсан нь үнэн, ... Отай ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд ороогүй, ... М-Э хүүгийн эцэг байх боломжгүй. ... гэжээ. /хх-13, 26/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Т.Бд холбогдуулан хүүхэд О.М-Эний эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч У.О нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамж /2008 оны 11-р сарын 13-ны өдөр төрсөн, 8 нас, эр/-тай О.М-Эний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-4/ байх ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү О.М-Эг төлөөлөн хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох эрхтэй байна.

Шүүх хариуцагч Т.Б нь У.Отай эр эмийн харилцаатай байсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан ...Эгчийг минь эзгүй хойгуур намайг албадан хүчирхийлж хүүхэдтэй болгосон, манайд бараг хонц ч ирдэггүй, наад хүн чинь утсаар дарамтлаж ... чи муу ...өөрөө миний өвөрт орж ирсэн биз дээ, та нар эгч дүү нараараа надад хүчиндүүлсэн бол хохино п... минь гэж доромжилсон лээ. Би худлаа хэлэхгүй, манай дүү худал хэлэхгүй гэх тайлбар /хх-51,53/,

- хүү О.М-Эний эцэг болгохыг ... Тэр хүүхэд маань хүргэн ах Бийн хүүхэд юм. 2008 оны 11-р сарын 13-нд төрсөн М-Э гэж хүүхэд гэх тайлбар /хх-1, 57/,

-хариуцагч Т.Бийн ...Оыг танина, 2005-2007 оны хооронд хамт амьдарч байсан, ... жирэмсэн болсон байсан гэх тайлбар /хх-52/,

- Шийн шний үний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-23-24/,

- Шн шний ү хгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14** тоот ... Т.Б нь хүү О.М-Эний биологийн эцэг байх боломжтой байна. Магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-106-107/,

-нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн З.Алтанцэцэгт олгосон итгэмжлэл /хх-95/, төрсөний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн /хх-4/ хуулбар зэрэг бусад баримтыг үндэслэж тогтоов.

Дээрх нэхэмжлэл, тайлбар, шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч Т.Бийн эр эмийн харилцаагүй байсан, М-Эний эцэг байх боломжгүй, нэхэмжлэл дэх итгэмжлэл нь Оын хүсэл зориг биш гэх тайлбар /хх-13, 26, 51/-ууд үндэслэлгүй болох нь тогтоогдож, няцаагдаж байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д: Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ,

-мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д: ... эцэг, эхийг шүүх тогтооно.,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д: Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ,

-хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д: Эцэг эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, ... хүүхдэд тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б нь хүү О.М-Эний эцэг болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тэтгэлэгийн хэмжээ нь хүү О.М-Э Д аймгийн Д суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын байдал /166,200/-аар 50 хувь нь 83,100 төгрөг байна.

Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /166.200/50%=83,100*12=997,200-650,000=347,200*2.4%=8,333+20,150=28,483/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28,483 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан, Б овогт Тны Бийг, хүү Б овогт Оын М-Эний эцгээр тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан, О.М-Эд тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно гэж заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.М-Эг эцэг Т.Бээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,483 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого /Тн б 28150031****/-д оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.ЧинБт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН