Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2018/00314

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч А.Жархынгүл, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Ш овогт Аийн Жгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У хотын Б дүүргийн ... дугаар хороонд оршин суух, М овогт Хын Жад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, орчуулагч Ж.А, иргэдийн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Аы төрсөн өдрөөс эхлэн Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарсан өдөр хүртэлх 2 жил 9 сарын хугацааны нийт 9200000 төгрөгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож, хүү Ж.Аы эцэг Х.Жаас гаргуулах, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Х.Ж хүү нь болох Ж.Ад тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийж байсан гэж үзэж дээрх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах, мөн шинжилгээний зардал 300000 төгрөг, онгоцны зардал 981000 төгрөг, нийт 10481000 төгрөгийг тус тус гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Иргэн А.Ж би Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Аы эцэг Хын Ж мөн болохыг тогтоолгоод, Х.Жаар хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхээр болсон юм.

2. Тус шүүхэд нэхэмжлэгч би хүү А бид хоёр биеийн эрүүл мэндийн талаас болон мөнгө төгрөгийн бололцоогүй байдал, мөн үйл явдал болсон газар нь Б аймаг зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч миний оршин суугаа тус шүүхээр шалган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

3. Х.Ж нь одоо гар утсаа авахгүй байгаа бөгөөд ямар ч газар ажил эрхлэхгүй байна. Түүнээс гадна Улаанбаатар хотод байгаа байр орноо худалдсан байна. Гэр орныхоо доторх эд хөрөнгийг нь Өд авч ирж өөрийн эцэг С Х, хадам нь болох Х.А нарын гэр оронд нь авч ирж хураагаад байгаа юм. Х.Жын энэ байдал нь Улаанбаатар хотод амьдрахгүй байгаа, тэнд оршин суухгүй гэдгийг нотолж байна. Энэ байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан хэргийг Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн харьяаллаар шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж нэхэмжлэлд зориуд энэ байдлыг тусгаж байгаа билээ.

4. Нэхэмжлэгч А.Ж би хүү Ж.Аы эцгийг тогтоолгохыг анхнаасаа хүсээгүй байсан юм. Гэтэл Х.Жын эцэг С.Х, эх нь Бибигүл нарын элдэв дарамт шахалтад орж, аргагүйн улмаас шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгохоор хандсан юм. Би хүү Ад жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэх хугацаа дөхсөн үед Х.Ж нь надыг хууран мэхэлж, эцэг эхийнхээ үгэнд орж Аы охин Сунхартай гэрлэж миний итгэл найдварыг хөсөрдүүлж, түүнд зориулсан хайр сэтгэлийг минь гишгэж, нулиман доромжлоод гарал үүсэл, баян тансгаараа гайхуулаад явсан түүний энэ үйлдлийг би насан туршдаа уучлахгүй болсон юм. Миний амьдралыг орвонгоор эргүүлж, ах дүү, төрөл садан, найз нөхөд, олон түмний дунд намайг нэр нүүргүй болгон тавлуулж, сайхан эрүүл чийрэг төрсөн хүү Аыг өнчрүүлж, намайг сэтгэл санааны асар их дарамт, доромжлолд үлдээсэн бөгөөд энэ байдлаас болж би зожиг, бүрэг болсноос гадна өвчтэй болсон юм.

Ийм байдалтай байхад тэдний эцэг эх Ж нарын утсаар болон ил далд бусад байдлаар надад халдаж дарамталж байсан үйлдлүүдийг тэвчин байж хөрөнгө мөнгөөр гачигдаж байсан ч хүү Аыг асарч, хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн юм.

5. Х.Ж нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай захирамжаар эцэг тогтоолгох зорилгоор аймгийн Шүүхийн шинжилгээний төвд цус, биологийн дээжийг өгөхдөө аймаг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтэд өөрөө нөлөөлж, эсвэл бусдаар нөлөөлж, хүү Аы эцэг Х.Ж биш гэж дүгнэлт гаргуулсан юм. Дашрамд хэлэхэд Х.Ж нь өөрөө болон бусдаар ямар ч хууль хяналтын байгууллагад нөлөөлж болзошгүй этгээд юм. Би тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Аы эцэг Х.Ж мөн эсэхийг дахин шинжилгээ хийж тогтоож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч 2017 оны 10 дугаар сард дахин шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан юм. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Ж.Аы биологийн эцэг хариуцагч Х.Ж болох нь 99.9 хувийн магадлалтай гэсэн 10749 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн юм. Энэ дүгнэлтэд өмнөх 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтэд өгсөн Х.Жын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус байна гэж тэмдэглэсэн байсан.

Шинжээчийн дүгнэлт тодорхой, үнэн зөв гарч дараа шүүх түдгэлзсэн энэ хэргийг сэргээн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул би тус шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргах эрх нээгдсэн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Аы төрсөн өдрөөс эхлэн тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарсан өдөр хүртэлх 2 жил 9 сарын хугацаагаар нийт 9200000 төгрөгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүү Ж.Аы эцэг Х.Жаас гаргуулж өгөхийг хүснэ. Нэгэнт хүү Ж.Аы эцэг Ж мөн болж шүүхээр тогтоогдсон болохоор Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Х.Ж хүү нь болох Ж.Ад тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийж байсан гэж үзэж дээрх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол 2015 онд А төрсөн өдрөөс эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гарах хоорондын 3 жилийн тэтгэлэгт 9200000 төгрөг, Улаанбаатарт хотод шинжилгээнд явж ирсэн 3 том хүн, 1 хүүхдийн замын зардал болон шинжилгээнд өгсөн 300000 төгрөг бүгд 11200000 төгрөгийг хариуцагч Х.Жыг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, шалтгааныг нэхэмжлэлд тодорхой бичсэн. Х.Ж нь А төрсөн өдрөөс эхлээд шүүх хуралдаанаар шийдвэр гарах хүртэл хугацааны хүүдийн тэтгэлгийг төлөх ёстой. Би бодож үзэхэд 9200000 төгрөг болсон. 2018 оны байдлаар шинжилгээ хийлгэхэд 300000 төгрөг өгсөн нотлох баримт хэрэг байгаа. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Мөн шинжилгээнд Улаанбаатар хотод очоод ирсэн зардлыг нэхэмжилнэ. Энэ мөнгө бол 981000 төгрөг байна. Ж нь Х.Ж, түүний эцэг эхийн дарамтаас болж татаж унадаг болсон. Нялх хүүхэдтэй, өвлийн улиралд унадаг өвчтэй хүүхдээ би дагуулж, Улаанбаатар хотод аваачсан. Мөн бид хоёр юм мэдэхгүй тул хөлсөлж авсан өмгөөлөгчийг дагуулж явсан. Энэ гурван хүн, нэг хүүхдийг Улаанбаатар хотод очиж ирэхэд гарсан зардал 981000 төгрөгийг хариуцагч Х.Жаас нэхэмжилнэ. Харин хариуцагчийн өгсөн 10 сая, миний дансанд шилжүүлсэн 1200000 төгрөг нь цагдаад шалгагдаж учир нь олдох байх. Энэ 11200000 төгрөгийг нэхэмжлэлд битгий тооцоорой. Учир нь олдоогүй байгаа мөнгө юм. Охин бид хоёр Х.Ж, Х, Бибигүл, мөн зохион байгуулдаг Я.С нарыг дахин шалгуулна. Хүүхдийн тэтгэлэг 9200000 төгрөг, шинжилгээнд өөрөө төлсөн 300000 төгрөг болон 3 том хүн, 1 хүүхдийн зардал 981000 төгрөгийг төлүүлнэ. Энэ бүгдийг хариуцагч Х.Жаар төлүүлнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М овогт Хын Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ян С би нэхэмжлэгч Ш овогт Аийн Жгийн тус шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч А.Ж нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Аы төрсөн өдрөөс эхлэн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ныг өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр гарах өдөр хүртэлх 2 жил 9 сарын хугацаагаар нийт 9200000 төгрөгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүү Ж.Аы эцэг Х.Жаас гаргуулж өгөхийг хүснэ гэжээ. Х.Ж нь зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш гарсан хүүхдийн тэтгэлгийг төлөх ёстой ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 9200000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр А.Жгийн нэхэмжлэлтэй, Х.Жад холбогдох иргэний хэргийн хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа үед Х.Ж нь нэхэмжлэгч А.Жд хүүхдийн тэтгэлэгт 10,0 сая төгрөг, бусад зардалд 1,200,000 төгрөг нийт 11,200,000 төгрөг төлсөн юм. Тухайлбал, нэхэмжлэгч Аийн Жгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр үйлдсэн баримтад Миний бие А овогтой Ж нь 2017.11.29-ны өдөр УБ хотод Х овогтой Жад уулзаж бид хоёрын дунд асуудалтай явж байгаа Ж овогтой Ад өгсөн тэтгэлгийн мөнгө болон арван сая төгрөг (10,000,000) авсан үнэн болно3 гэжээ. Иймд уг А.Жгийн Х.Жаас авсан 10000000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ асуудал нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдааны үед ч яригдаж байсан юм.

Иймд А.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг зохих хууль тогтоомжийн хүрээнд шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр А.Жгийн нэхэмжлэлтэй Х.Жад холбогдох иргэний хэргийг хэлэлцэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та С.Х, н.Бибигүл, Я.С гэдгээ татаж аваарай. Тэр бол тусдаа асуудал шүү. Та үгээ татаж аваарай. Энэ бүхэнд би холбогдолгүй. Аийн Жгийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Нэгдүгээр үндэслэл нь: Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрээр Аы эцэг Ж мөн болохыг тогтоосон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтаар хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бид энэхүү шийдвэрийг хүндэтгэж давж заалдах гомдол гаргаагүй. Өмнө шүүхийн шийдвэрээр нотлогдсон асуудлыг дахин нотлох шаардлага байхгүй гэдгийг хэлье.

Хоёрдугаарт энэ хүү 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. 2015 онд 7 сар, 2016 онд бүтэн 12 сар, 2017 оны 7 сар хүртэлх энэ хугацаанд хүүхдийн талаар нэхэмжлэл гаргаагүй. Энэ хүүхдийн тэтгэлэг, эцгийн талаар нэхэмжлэл гаргах боломж байсан ч гэсэн гаргаагүй. Өнөөдөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотолсон асуудлыг дахиж нотлоод төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүүхдийг тэтгэлэг гэж 9200000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг ямар аргачлалаар, ямар тооцооллоор гаргасан нь тодорхой бус байна. Амьжиргааны доод түвшингийн 50 хувь гэдэг нь 85000 төгрөг байгаа. Үүнийг 3 жилээр бодоход хоёр сая хэдэн зуун мянган төгрөг гарч байна. Энд 7 сая төгрөгийг худлаа илүү бичсэн байна. Гэр бүлийн тухай хуульд 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-ээс дээш насны хувьд амьжиргааны доод түвшингийн бүрэн хэмжээгээр гаргуулахаар заасан. Үүнээс илүү хэмжээгээр мөнгө нэхэмжлэх ёсгүй.

Дараагийн асуудал Улаанбаатар хотод очоод ирсэн зардлыг нэхэмжилж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар хотод дахин шинжилгээ хийхэд зөвхөн Х.Жаас цусны шинжилгээ авсан. Энэ бол хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэгт Шинжилгээ, бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Баяраагийн хариуцагч Х.Ж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шинжилгээний дээж өгсөн гэх албан бичиг байна. Дахин шинжилгээ хийх болсон шалтгаан нь анхны Х.Жаас авсан цусны шинжилгээ өөр эрэгтэй хүний цусны шинжилгээ гэж гараад, анх өгсөн бусад материалууд эндээс явсан. Тийм учраас тэр А.Ж, түүний хүүхдээс Улаанбаатар хотод очоод шинжилгээ аваагүй. Шүүгчийн захирамжид эдгээр хүмүүст биеэр очиж шинжилгээ хийлгэх талаар ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Баяраагийн энэхүү бичгээр Х.Ж өөрөө очоод цусны шинжилгээ өгсөн гэдгийг нотолж байна. Эдгээр хүмүүс мөн үсний болон шүлсний шинжилгээ авахыг хүссэн. Уг хүсэлтийг хүлээж аваагүй гэдгийг хэлье. Гурван том хүний зардлыг хувьд Улаанбаатар хот яв гэж шүүгчийн захирамж гаргаагүй. Ах дүүгийн хувьд хамт явахыг би үгүйсгэхгүй. А.Ж Улаанбаатар хотод 4 жил суралцсан, тэнд арван хүн хүн очсон ч гэсэн, эсхүл хүн очихгүй ч гэсэн шинжээч хэнээс ч хараат бусаар шинжилгээ гаргах ёстой. Сая шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч өвчтэй учир заавал хүн дагаж явах ёстой гэж тайлбарлаж байна. Тийм байж болно. Гэхдээ нэхэмжлэгчийг дагаж заавал хүн явах ёстой гэсэн эмнэлгийн ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд бид энэ гурван хүний зардлыг нэхэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдал дээр Улаанбаатар хотод шинжилгээ өгөөгүй. Шинжилгээ өгсөн бол өмгөөлөгч нь хамт сууж байна. Тэр хүн нотлох байх. Анхны шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гараад шүүгчийн захирамжаар дахин материал, дээж явуулсан. Эдгээрийн ихэнх нь лабораторид хадгалагдаж байдаг. Эрэгтэй хүний цус солигдсон гэхээр Х.Жаас дээж авч, дүгнэлт гаргасан. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг бид нар эмэгтэй хүн явж байгаа учраас хүндэтгэсэн. Тухайн үед бидэнд давтан шинжилгээ гаргуулах боломж байсан. Уг нэхэмжлэлийг шүүхэд 7 сард гаргаад, 2018 оны 01 дүгээр сард хэрэг шийдэгдсэн.

Нэхэмжлэгч А.Ж гараар бичигдсэн бичиг хэрэгт авагдсан. Уг бичигт миний бие А овогтой Ж 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод Х овогтой Жтай уулзаж, бид хоёрын дунд асуудалтай явж байгаа Ж овогтой Ад өгсөн тэтгэлгийн мөнгө болох 10 сая төгрөгийг авсан нь үнэн гэж байгаа. Тэгэхээр 10 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт авсан гэдгийг А.Жгийн гараар бичсэн нотлох баримт байгаа. 10 сая төгрөгийг урьдчилан төлсөн гэдгийг шүүх шийдвэртээ дурдаж өгөх хэрэгтэй байна. Энэ бол 10 жилийн тэтгэлгийн мөнгө гэдгийг хэлье. Дараа нь 1200000 төгрөгийг эцэг нь болох Аийн дансанд шилжүүлсэн. Энэхүү хүүхдийн тэтгэлэгт нэмэгдэж одоогийн байдлаар 11200000 төгрөг төлөгдсөн гэдгийг хэлье. Хүнд хүчээр мөнгө өгдөг гэх асуудал байхгүй. Аливаа асуудал үнэмшилтэй байх ёстой. Нэхэмжлэгч болон хариуцагч нар урьд нь үерхэж байжээ. Мөн хоорондоо нандин харилцаатай байсан байна. Энэ бол хүний амьдралын асуудал учраас би үгүйсгэхгүй. Тэд хотод уулзаад, нөгөө залуу эр зориг гаргаж, миний хүүхэд мөн гэж бичиг өгсөн байна. Нөгөө талаар шүүхийн шийдвэр гарсан байгаа. Хариуцагч тал хүүхдийн тэтгэлэгт 11200000 төгрөгийг урьдчилан төлсөн гэдэг нь ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. Уг мөнгийг хүчээр өгсөн гэвэл буцаагаад өгчхөж болно шүү дээ. Юм бодит амьдралд дүйцсэн байх ёстой. Иймд өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг нь төлөгдөөд явна. Үүнийг төлүүлдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэсэн тусдаа байгууллага байгаа. Тус байгууллага хүүхдийн тэтгэлэгт 500000 төгрөг гарсан гэж хариуцагчийн аав, ээжээс нь нэхэмжилж явж байгаа юм байна. Нэхэмжлэгч тал бид гарын баримт болон ХААН банкны орлогын баримтыг тооцохгүй гэж ярьж байгаад нь би маш их харамсаж байна. Энэ бол 10000 төгрөг эсхүл 100000 төгрөг биш шүү дээ. Энэ бол хүүхдээ бодоод өгч байгаа мөнгө. Харин Аэд өгч байгаа тусламж биш шүү дээ. Хүүхэд мөн болохыг хариуцагч урьдчилж мэдэж, эргэлзээнүүд тайлагдсан. Хүүхдийн тэтгэлэг урьдчилж төлөгдсөн гэдэг нь баримтаар нотлогдоод учраас шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаж өгөхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Х.Жаас хүү Ж.Аы төрсөн өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хүүхдийн тэтгэлэг 9200000 төгрөг гаргуулах, хүүхдийн эцэг тогтоолгох шүүхийн ДНХ-ий шинжилгээ хийлгэсэн шинжилгээний зардал 300000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд биеэр очиж шинжилгээ өгөхөд гаргасан зардал 981000 төгрөг, бүгд 10481000 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хүүхдийн тэтгэлэг 9200000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- Жгийн Ань 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн болох нь Б аймгийн Ө сумын улсын бүртгэлийн ажилтнаас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон 8301000423 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байна.

- Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Аы эцэг М овгийн Хабалын Ж мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ж.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Жаар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон байна.

- Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дугаартай тушаалаар баруун бүст амьжиргааны доод түвшинг 164200 төгрөгөөр тогтоож, энэхүү хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/106 дугаартай тушаалаар 2016 оны амьжиргааны доод түвшинг баруун бүст 164800 төгрөгөөр баталж уг хэмжээг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар 2017 оны амьжиргааны доод түвшинг баруун бүст 166500 төгрөгөөр тогтоож, уг тушаалыг мөн өдрөөс эхлэн мөрдөхөөр тус тус тогтоосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Х.Жаас хүүхдийн тэтгэлэг шаА эрхтэй байна. Нэхэмжлэгч А.Ж нь хүү Ж.Аы төрсөн өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хүүхдийн тэтгэлэг 9200000 төгрөг нэхэмжилсэн боловч ямар үндэслэлээр тооцсон нь тодорхой бус байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг тогтоосон бөгөөд мөн хуулийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож олгохоор тогтоосон байна.

Шүүхийн шийдвэрээр 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 31-ний төрсөн хүү Ж.Аы 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар болон Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар тогтоосон хэмжээгээр тооцоход 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл 656800 /164200:2=82100төгрөг х 8 сар=656800/ төгрөг, 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл 988800 /164800:2=82400 төгрөг х12 сар=988800/ төгрөг, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл 915750 /166500:2=83250 төгрөг х11 сар=915750/ төгрөг, нийт 2561350 төгрөг байна.

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарахаас өмнө Х.Ж нь ямар нэгэн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас гаргаж өгсөн А.Жгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримтад Миний бие А овогтой Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр УБ хотод Хавбыл овогтой Жад уулзаж бид хоёрын дунд асуудалтай явж байгаа Ж овогтой Ад өгсөн тэтгэлгийн мөнгө болох арван сая төгрөгийг авсан нь үнэн болно гэж бичигдсэн байгаагаас үзэхэд хариуцагч Х.Ж нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хүүхдийн тэтгэлгийг төлсөн гэж тооцох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч талаас тухайн мөнгийг өөр зорилгоор, хүчээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд уг баримтад Ж овогтой Ад өгсөн тэтгэлгийн мөнгө гэж шууд утгаар бичигдсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн хүү Ж.Аы 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 2 жил 9 сарын хүүхдийн тэтгэлгийн мөнгө 9200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр: Хүүхдийн эцэг тогтоолгох шүүхийн ДНХ-ийн шинжилгээ хийлгэсэн шинжилгээний зардал 300000 төгрөгийг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд биеэр очиж шинжилгээ өгөхөд гаргасан зардал нийт 981000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс хүүхдийн эцэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тул ДНХ-ийн шинжилгээ гаргуулсан ба уг шинжилгээний хөлсөнд Аийн Жгаас 300000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Төрийн банкны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дансанд ДНХ-ийн шинжилгээний үнэ 300000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон байна.

Хүннү эйр ХХК-ийн 2017 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Сагай овогтой Алтай, Хапез овогтой А, А овогтой Ж нар нь Хүннү эйр ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ө-Улаанбаатар чиглэлийн нислэгт тус бүр 187600 төгрөгийн тийз авч ниссэн тухай тодорхойлолт, мөн А овогтой Ж, Хапез овогтой А нар нь Хүннү эйр ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар-Ө чиглэлийн нислэгт 192000 төгрөгийн тийз авч ниссэн тухай тодорхойлолт, онгоцны тийз зэрэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай дүгнэлтийн шинжилгээнд ирүүлсэн зүйл гэдэг хэсэгт ДНХ-ийн харьцулах шинжилгээнд: Албан бичиг 1 хувь, Шүүгчийн захирамж 1 хувь, шинжилгээний дээжийн дагалдах хуудас 1 хувь, ... Х.Ж, А.Ж, Ж.Анараас авсан гэх цус, шүлсний дээжийг ирүүлэв гэж бичигдсэн байгаагаас үзэхэд А.Ж нь Улаанбаатар хотод очиж цусны дээж өгсөн нь, А.Жгийн эцэг Х.А нь Улаанбаатар хотод охин Жтай хамт очиж ирсэн нь тогтоогдсон гэж үзлээ.

Б аймгийн Раушан ӨЭМТөвийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтод Ө сумын 8-р багийн иргэн А овогтой Ж нь Симптоматическая эпилепсия /байнга уналт таталт өгч өвддөг/ оноштой, өрхийн эмчийн хяналтад байгаа болохыг тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Ж нь татаж унадаг өвчтэй тул түүнийг харгалзаж хамт явж ирсэн гэх тайлбарыг үндэслэн Х.Аийн Улаанбаатар хотод явж ирсэн зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин өмгөөлөгч С.Алтай нь Улаанбаатар хотод А.Жтай хамт ямар зорилгоор, ямар үүрэгтэй явсан нь тодорхой бус байх ба тэр талаар нотлох баримт байхгүй байгаа тул өмгөөлөгчийн Улаанбаатар хотод явж ирсэн зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Жгийн эцэг Х.Аэд зардалд 1200000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ба энэ нь ХААН банкны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Жаас Аэд 1200000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч энэхүү мөнгийг ямар зорилгоор шижүүлсэн, Х.А, Х.Ж нарын хооронд ямар эрх үүрэг үүссэн болох нь тодорхой бус байх тул энэхүү баримтыг үндэслэн А.Жгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.

Хариуцагч Х.Ж нь Х.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл мөнгөө жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шинжилгээний үнэ 300000 төгрөг, А.Ж, Х.А нарын Улаанбаатар хотод явж ирсэн зардал 759200 төгрөг, нийт 1059200 төгрөгийг хариуцагч Х.Жаас гаргуулан А.Жад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Хын Жаас 1059200 төгрөгийг гаргуулан Аийн Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9421800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35292 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Жаас 29971 төгрөгийг гаргуулан А.Жд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН

 

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Х.МЕЙРАМБЕК