Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/01375

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/01375

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 хаягт байрлах Жи-Мобайл ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар5055873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Аман хуур хотхон, 33б-4 тоот хаягт оршин суух, Онхрой овогт Даваажавын Галмандах /региситрийн дугаарХК84013116/-д холбогдох

 

5,288,994.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, хариуцагч Д.Галмандах, М.Золзаяа .

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч С.Чингэс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даваажав овогтой Галмандах нь дараахь байдлаар манай компанитай зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Үүнд:

 

 

Гэрээний

дугаар

Гар утасны марк

Хэрэглэгчийн дугаар

Ярианы төлбөр

Гар утасны төлбөр

Нийт төлбөр

1

1021477

Samsung Galaxy Note3

98880910

134,107.34

866,250

1,000,357.34

2

1026638

Samsung Galaxy Note3

98881800

137,120.72

826,875

963,995.72

3

1034251

Samsung Galaxy Grand2

98114910

131.975

905,625

1,037,600

4

1034752

Samsun Galaxy Note3

98111848

149,043.46

575,000

724,043.46

 

 

 

 

552,246.52

3,173,750

3,725,996.52

 

 

1.  1034251 тоот гэрээнд Samsung Galaxy Grand 2 маркийн 750,000 төгрөгний үнэтэй гар утсыг, 98114910 дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, урьдчилгаа төлбөрт 150,000 төгрөг, 1 сард гар утасны төлбөрт 25,000 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамж 30,000 төгрөг, нийт 55,000 төгрөгийг төлөх нөхцөлөөр байгуулсан. Мөн хэрэглэгч нь уг гэрээг байгуулахдаа барьцаа төлбөрт 50,000 төгрөгийг манай компанид байршуулсан болно.

2. 1034752, 1021477, 1026638 тоот гэрээнд Samsung Galaxy Note3 маркийн 1,350,000 төгрөгийн үнэтэй гар утсыг, дараа төлбөрт дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, урьдчилгаа төлбөрт 405,000 төгрөг, 1 сард гар утасны төлбөрт 39,375 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамжид 30,000 төгрөг, нийт 69,375 төгрөгийг төлөх нөхцөлөөр байгуулсан. Мөн хэрэглэгч нь 1034752, 1021477, 1026638 тоот гэрээг байгуулахдаа тус бүр барьцаа төлбөрт 50,000 төгрөгийг манай компанид байршуулсан болно. Хэрэглэгч*******нь 1034251, 1034752, 1021477, 1026638 тоот гэрээний үүргээс зайлсхийж 3,725,996.52 /гурван сая долоон зуун хорин таван мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймээс гэрээний 5.4 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу алдангийг хүснэгтээр харуулбал:

 

 

Гэрээний

дугаар

Ярианы төлбөр/барьцаа 50,000 төгрөгийг хасч тооцов/

Гар утасны төлбөр

Алдангид хамрагдах хугацаа

Алданги бодсон хоног

Алданги 0,3 хувь

Алдангитай нийт төлбөр

1

1021477

84,107.34

866,250

2014/8/25-2016/628

673

457,178.67

1,425,536.01

2

1026638

87,120.72

826,875

2014/9/25-2016/6/28

642

456,997.86

1,370,993.58

3

1034251

81,975

905,625

2014/6/25-2016/6/28

734

493,800

1,481,400

4

1034752

99,043.46

575,000

2014/8/25-2016/6/28

673

337,021.73

1,011,065

 

 

552,246.52

3,173,750

 

 

1,762,998.26

5,288,994.78

 

 

Д.Галмандахаас 1034251, 1034752, 1021477, 1026638 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,288,994.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч*******шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 5.6 дахь заалтад төлбөр тасалдлын эрсдэл үүссэн тохиолдолд иргэн*******хариуцна гэсэн заалт байхгүй байгаа. Сомбо даатгал ХХК, ******* ХХК-ийн хооронод байгуулсан Төлбөр тасалдлын гэрээгээр зохицуулна гэсэн заалттай байсан. Соёмбо даатгал ХХК-иас ирүүлсэн албан бичигт байна. Үндсэн зээл болон 2 сарын алданги л өгөх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.Галмандахад холбогдуулан, зээлээр худалдах худалдан авах гэрээ, үйлчигээ үзүүлэх гэрээний үүрэгт 5,288,994 ргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа197,963 төгрөгөөр багасгаж, 5,091,031 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан, Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1021477, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1026638, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1034251, 1034752 дугаар гэрээнүүд болон төлбөрийн нэхэмжлэх зэргээр хариуцагч*******нь гар утасны төлбөр 3,173,750 төгрөг, ярианы төлбөр 552,246.52 төгрөг /барьцаа 50,000 төгрөгийг хасч тооцсон/ болон гэрээний 5.4-т заасан алданги 1,762,998.26 төгрөг, нийт 5,288,994.78 төгрөгийг Жи-Мобайл ХХК-д төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч*******нь хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан цаг хугацаанд нэхэмжлэгч талд төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгчийн шаардаж буй 5,091,031 төгрөгийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангана.

 

Хариуцагч************** ХХК-тай байгуулсан зээлээр гар утас худалдан авах гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх, төлбөр төлөхөөс зайлсхийж, Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д Энэхүү гэрээний 7.2-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд холбогдох төлбөр тооцоог Соёмбо даатгал ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр тасалдлын гэрээгээр зохицуулна гэж заасныг иш татан мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Галмандахаас 5,091,031 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,573.92 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээ, Д.Галмандахаас 96,406 , Жи-мобайл ХХК-д .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА