Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/01702

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/01702

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 39А байр 18 тоот хаягт оршин суух, Чулуундоржийн Энх-Од /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9а байр хаягт байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох

 

ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай №Б/81 дүгээр тушаалыг хүчингүйд болгуулах, урьд эрхэлж байсан өр барагдуулалтын мэргэжилтний албан тушаалд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Р.Очирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өлзийжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 9 дүгээр сард анх Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ТЭДС-аас холбогдох зээл авсан ирэн, аж ахуйн нэгжийн өр барагдуулалтын ажлыг сайн гүйцэтгэж өндөр бүтээлтэй ажиллаж ирсэн.

Миний хийсэн ажлыг байгууллагаас өндрөөр үнэлж, 2011, 2012, 2013, 2014 онуудын байгууллагын аварга ажилтан, 2016 онд ХХААЯ-ны жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан.

Мөн 2012 онд ТЭДС-д өртэй иргэн, аж ахуйн нэгжийн өр барагдуулалтыг онц гүйцэтгэсэн тул намайг урамшуулж, байгууллагын зардлаар ХБНГУ-д 14 хоногийн сургалтад хамруулсан.

Түүнчлэн, 2014 онд хийсэн ажлын үр дүнгээр өндөр үнэлэгдэж байгууллагын төлөөлөгчөөр сонгогдож БНХАУ-руу байгууллагын зардлаар тракторын үйлдвэртэй танилцах, гэрээ байгуулах ажилд томилогдон ажиллаж байсан.

Гэвч ТЭДС-ийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат нь тус албан тушаалд 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа эхлэн байгууллагын хуучин ажилтнуудыг ямар нэгэн байдлаар шахаж, ажлаа өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд тус шаардлагыг хүлээн авсан ажилтнууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шаардлагыг хүлээн аваагүй ажилтнуудыг мэргэжлийн түвшин тогтоох шалгалт гэх нэрийн дор шалгалт авч түүнийгээ үндэслэн ажилд нь авч үлдэхийг хүссэн ажилтнууддаа урьдчилан хариултыг нь өгч, ажлаас шахан гаргахыг хүссэн ажилтнуудаа зориудаар унагааж, үүрэгт ажлаас нь чөлөөлж иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргалаа.

Тус хууль бус үйлдлийг нь эс зөвшөөрч ТЭДС-ийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат болон ХХААХҮйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан.

Гэвч ТЭДС-ийн гүйцэтгэх захирлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гомдлын хариу хүргүүлэх тухай 01/814 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт миний гомдлыг хүлээн авах боломжгүй талаар дурдсан байсан.

Харин ХХААХҮСайд П.Сэргэлэнгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлэхгүй байна.

ТЭДС-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/81 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.6.3, 10.1.6.4, 10.1.9, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг тус тус үндэслэсэн байна.

1. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед ТЭДС-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/61 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам мөрдөгдөж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай А/83 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан.

Түүнээс хойш шинээр дотоод журам батлагдаагүй байсан бөгөөд надад ямар нэгэн байдлаар шинээр хөдөлмөрийн дотоод журам батлагдсан гэж танилцуулаагүй.

Гэвч Хөдөлмөрийн дотоод журмаас баримталсан дээрх заалтууд нь намайг ажиллаж байх үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтууд байна.

2. Миний ТЭДС-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд ямар нэгэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг буюу хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халахтай холбоотой заалтуудыг баримталсан байх бөгөөд миний бие яг ямар ноцтой зөрчил гаргаж, тэр нь ажлаас халагдах үндэслэл болсон талаар тухайн тушаалд байхгүй, тодорхой бус байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан намайг мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад амжилтгүй дүн үзүүлж, гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь шалгалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч тухайн шалгалта нь өөрөө хууль бус, шударга бус явагдсан.

Дээр дурдсанчлан шинээр ажилд орсон болон гүйцэтгэх захирлаас авч үлдэхийг хүссэн ажилтнууд нь шалгалтын хариутай урьдчилан танилцсан, шалгалт өгсөн дүр үзүүлж, бэлэн урьдчилан хэвлэсэн материалаас хуулбарлан өгсөн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан.

Тус шалгалтыг анх авах талаар мэдэгдэхдээ зүгээр түвшиин тогтоох шалгалт, ямар нэгэн ажлаас халах асуудал үүсэхгүй, хэрэв амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд сургалтад хамруулна гэж хэлж байсан.

Түүнээс гадна нэгэнт шалгалтад тэнцээгүй тул та шүүхээр яваад амжилтанд хүрэхгүй гэж шахалт үзүүлж, Хөдөлмөрийн тухай хуульд өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэмж өгөх талаар зохицуулалт байхгүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгвөл 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгнө гэж амлалт өгсөн тул зарим ажилтнууд аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Үүнээс харахад хууль бус үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах арга хэрэглэж байгаа нь харагдаж байна.

Миний бие дээрх хууль бус үйл ажиллагаатай санал нийлэхгүй байсан тул намайг мэргэжил ур чадварын шалгалтад тэнцээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

ТЭДС-д олон жил, тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байсан ажилтнуудын 70 гаруй хувийг гүйцэтгэх захирал В.Үнэнбат томилогдмогцоо ямар нэгэн байдлаар чөлөөлж ТЭДС-ийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна.

******* миний бие хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. ТЭДС-н гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт нь мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй комисс томилогдож, шалгалт авсан төдий шалгалтын процесс хуулийн дагуу явагдаагүй болно.

Мэргэжлийн бус, хууль бус комисс шалгалт авсан тухайд:ТЭДС-н гүйцэтгэх захирлын 2016.10.20-ны өдрийн А/28 тоот тушаалаар, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авхаар тогтоосон.

ТЭДС-н Дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журам-д Ажилчидаас мэргэжил ур чадварын шалгалт авах, Түүнчлэн ТЭДС-н гүйцэтгэх захиралд мэргэжил ур чадварын шалгалт авах комисс томилох эрх олгогдоогүй байна.

Харин ч ТЭДС-н Дүрмийн 5.21 дэх заалтад ...Сангийн ажлын алба болон салбаруудын бүтэц, орон тоог Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, ХХАА сайд батална гэж заасны дагуу дээрх комиссыг ТЭДС-г гүйцэтгэх захирал томилох эрх олгогдоогүй байна.

/Сангийн ажлын алба гэдэгт: ТЭДС-н санхүү тооцоо бүртгэл мэдээлэл, хууль эрх зүйн алба, хангамж борлуулалтын алба, захиргаа хүнийц нөөцийн алба, техник технологийн алба, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гэх зэргийг хамруулж ойлгоно/

Мөн дүрмийн 5.25 дах заалтад Сангийн гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн ХХАА сайдад танилцуулсны дагүу сангийн албан хаагч болон салбарын захирлыг томилж, чөлөөлнө... гэж тус тус заасан байна. /Сангийн албан хаагч: Сангийн бүх ажилчид хамаарч байгаа/

Гэтэл ТЭДС-н гүйцэтгэх захирал ТЭДС-н дүрмийн дээрх заалтын дагуу намайг ажлаас чөлөөлөхөд Удирдах зөвлөлийн саналыг үндэслэсэн, ХХАА сайдад танилцуулсан нэг ч баримт хэрэгт байхгүй байгаа.

Түүнчлэн Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс нь Тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс, Аттестатчилалын комисс гэж 2 янз байдаг.

Харин ТЭДС-н гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс мөн үү ТЭДС-н Дүрэм-ийн 5.21 дах заалтад заасны дагуу Удирдах зөвлөлөөс хэлэлцүүлэн ХХАА сайд баталсан комисс мөн үү гэхэд бас л үгүй энэ нь зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан, мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй комисс юм.

Мэргэжлийн бус комисс гэх үндэслэлийн тухайд: ТЭДС-н гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь Л.Энхмаа нь Санхүү, хууль эрх зүйн албаны дарга, Б.Отгонбаяр захиргаа хүний нөөцийн албаны дарга, Ц.Мөнхцоож, ЗХН-н дарга, Х.Отгонзул Санхүүгийн ахлах мэргэжилтэн, Р.Очирбал гадны хүн ТЭДС-д огт ажиллаж байгаагүй.

Дээрх комиссийн бүрэлдэхүүнд орсон бүх гишүүд нь 2016 оны 8 дугаар сарын дундуур гүйцэтгэх захирал гаднаас авч ирж ажилд томилсон хүмүүс бөгөөд урьд өмнө ТЭДС-д огт ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүмүүс төдий ТЭДС-д ажилд ороод 2-3 сар л ажилласан хүмүүс байгаа юм.

Ийм байхад дээрх хүмүүс нь ТЭДС-д 8 жил ажиллаж байсан бид хэдийн ажлыг дүгнэж байгаад харамсалтай байна.

Шалгалтын процесс хууль бус тухайд: Ажил ологчийн зүгээс Ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, сургалт зохион байгуулах, суралцах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, ажилчдаас мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт шууд авч байгаа нь ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажилчдаас авсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжид маш олон шинээр батлагдсан хуулиуд байгаа.

Тухайлбал: 2016 оны 07 сарын 01-ний өдөр батлагдсан захиргааны ерөнхий хууль, ЗХШХШТ хууль гэх.м

Гэтэл ТЭДС-гаас дээрх хуулиудын талаар нэг ч удаа ажилчидтай сургалт хийгээгүй байж шалгалт авч байгаа нь ХТХ-г ноцтой зөрчсөн буй хэлбэр бөгөөд шалгалт хуулийн дагуу авагдаагүй гэдгийг нотолж байгаа юм.

Мөн ******* миний тестийн шалгалтын материалд, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжинд дурьдаагүй, түүнчлэн хүчингүй болсон хуулиас 4-5 тест орж ирсэн байна.

Тухайлбал: Тестийн шалгалтын 10 дах тест ЗГ-н тусгай сангийн тухай хуулиас орж ирсэн. Энэ нь удирдамжинд дурьдаагүй хууль, мөн тестийн шалгалтын 42-45 дах хүртлэх тест нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас орж ирсэн байна. Энэ хууль нь 2016.07.01-ний өдөр шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилсэнэр хүчингүй болсон юм.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас хархад ТЭДС-н гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон комисс нь өөрсдөө мэргэжлийн бус комисс гэдгээ үүгээр харуулж байгаа юм.

Иймд ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/81 дүгээр тушаалыг хүчингүйд болгуулах, урьд эрхэлж байсан өр барагдуулалтын мэргэжилтний албан тушаалд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтох саналыг хүчингүй болгож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн А/28 тоот /Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох/ тушаалыг хүчингүй болгон, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсаныг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч *******ыг Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэх дэмжих сангийн захирал Б.Үнэнбат нь 2016.12.26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай Б/84 тушаал гаргасан.Энэ тушаал хуульд нийцээгүй учраас хүчингүй болгуулж урд ажиллаж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох , эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний үйлчлүүлэгч ******* нь 2009 оны 09 сараас Тариалан эрхлэх санд ажилд орж нийт 8 жил ажиллаж байгаа. Ажилд томилогдож ажиллах хугацаандаа 2011, 2012, 2013, 2014 он мөн 2016 онуудад ажил мэргэжлээрээ тухайн байгууллагын аврага ажилтан болж, Хүнс хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр шагнагдаж байсан. 2012 онд Тариалан эрхлэх сангаас Холбооны Герман улсад 14 хоногийн сургалтанд хамруулж мэргэжлийг нь дээшлүүсэн байдаг. 2014 онд хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж Хятад улсад байгууллагын зардлаар үйлдвэртэй танилцах ажлаар гэрээ байгуулан томилогдон явсан.Энэ бүх ажлын үр дүнг 2016 оны Улсын их хурлын сонгуулийн дараа шинээр томилогдсон Тариалан эрхлэлтйн дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат дарга ажилчидыг дарамтлах ажлаа өг гэх мэтээр шахаж хөдөлмөрийн хуулийн зохисгүй үйлдэл гаргаж, хууль зөрчиж удаа дараа гаргасан ингээд ажлаа өгөхгүй явсаар байгаад 2016.10.20-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжлийн ур чадвар түвшин тогтоох шалгалт авна гэдэг.Тушаал гаргаад тушаалын дагуу удирдамж гаргасан, удирдамжтай танилцуулаад та нарын зөвхөн мэргэжил ур чадварын түвшинг тогтоочоод мэргэжлийн ур чадвартай тэнцэхгүй бол та нарыг дахин сургалтанд суулгана хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2 т зааснаар та нарын мэргэжлийг л дээшлүүлэх зорилогтой шалгалт авч байгаа гэдэг үндэслэлээр тариалан эрхлэлтийг дэмжих сангийн түвшин тогтоох шалгалтын удирдамж журмыг батлуулаад танилцуулаад шалгалтыг 2016.11.06-ны өдрөөс шалгалтыг авсан байдаг. Шалгалтыг 3 үндэслэлээр авсан байдаг. 1 мэргэжил, 2 түвшин тогтоох , 3 ур чадвар ажлын үзүүлэлт үр дүн гэсэн шалгуураар шалгалт авсан. Шалгалт авах явцад мэргэжлийн комисс томилсон үйлдэл нь хууль бус байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд 2017.05.01-ны өдөр нэмэгдүүлсэн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал 2016.10.20-ны өдрийн А28 тоот тушаалыг хүчингүй болгуулах мэргэжлий бус комиссоор шалгалт авсаныг тогтоолгох тухайн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх болсон шалтгаан нь 2 үндэслэлтэй 1 шалгалт авахдаа мэргэжлийн шалгалт авах зохион байгуулах эрхтэй юм уу, тариалан эрхлэлтийн дүрмээр зохицуулагддаг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 4.5-д зааснаар сангийн бүтэц орон тоог удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлах сайдаар батална гэж заасны дагуу мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалт авах нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш юм байна. Сайдад танилцуулсанаар шалгалт авах эрхтэй болох нь харагдаж байна. Зөвхөн Б.Үнэнбат захирал өөрийн үзэмжээр шалгалтыг зохион байгуулсан мөн сангийн 4.25-д удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуйн сайдад танилцуулсаны дагуу сангийн албан хаагчыг томилож чөлөөлнө гэсэн. Миний үйлчлүүлэгч ******* нь сангийн албан хаагчид багтаж байгаа иймд гүйцэтгэх захиралд ийм эрх олгогдоогүй байна. Мэргэжлийн бус комисс гэдэг дээр хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тайлбар дээр тайлбарласан байгаа 2 үндэслэлээр гарсан байдаг 1 тайлбар ажилтны мэргэжил ур чадвар эрүүл мэнд гүйцэтгэж байгаа ажил мэргэжилд тэнцэхгүй болсон тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадвар тогтоох комисс тогтоож шийдвэр дүгнэлт гаргахыг ойлгож байгаа. Гэтэл салбарын гэдэг нь ******* эрх зүйч мэргэжилтэй ур чадвар тогтоох комисс нь эрх зүйн салбарын комисс тогтоох ёстой эндээс хархад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон байдаг. н.Энхмаа санхүү хууль эрх зүйн албаны дарга, Б.Отгонбаяр нь захиргаа хүний нөөцийн дарга, н.Мөнхцоож нь хүний нөөцийн дарга, н.Отгонсүрэн санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн. Р.Очирбал гэх энэ өмгөөлөгч тариалан эрхлэлтийг дэмжих санд ажилдаггүй энэ хүн яагаад комисст оров гэдэг асуудал байгаа. Комисс бол мэргэжлийн байхыг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т шаардаад байгаа. Тухайн салбарын мэргэжлийн комисс гэж заасан гэтэл өөр өөр мэргэжилтэй хүмүүс байгаа нь хууль зүйн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ******* нь ажлын үзүүлэлт унагаагүй, он дараалан тухайн байгууллагын аварга ажилтан болж байсан. Шалгалтыг ур чадварын ажлын үзүүлэлтээр тестийн шалгалт гэж авсан үзүүлэлтийг 20 оноогоор дүгнэж байгаан ******* нь ажлын үзүүлэлт 100 хувь, тест, бодлогын шалгалтан дээр тэнцэхгүй байна. Тэхээр энэ хүн мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна гээд ажлаас чөлөөлөөд байгаа нь 2016 оны ээлжит сонгууль болоод сонгуулийн дараа Б.Үнэнбат гэх хүн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захиралаар томилогдон ирээд энэ хүмүүсийг ажлаа өг гээд шахчаад, шахсаны дараа ажилдаа тэнцэхгүй болонгуут та нарын мэргэжлийг дээшлүүлнэ, түвшин тогтоох шалгалтаар үнэлэнэ гэж шалгалтаа аваад мэргэжил, ур чадварыг тогтоочоод хариуцлага хүлээлгэх талаар журамд тусгаагүй, шалгалт авах сэдэл бол ажлаас халах л санаатай байсан. Шууд субъектив санаатай байсан. Шалгалтын зөв хариулт байхгүй байгаа, шалгалтын материал бие биенээ үгүйсгээд байгаа. Хүчингүй болсон захиргааны хуулийг оруулсан байсан, шалгалт удирдамжийн дагуу явагдаагүй энэ шалгалтаар 6 хүн халагдсан байдаг ажлаас бөөнөөр халах үед ажил олгогч 45 хоногий дотор мэдэгдэх ёстой гэтэл ажил олгогч 33 хоногий дараа мэдэгдсэн ажлаас халагдсан 6 хүн 3 удаа өргөдөл гаргасан байдаг. ******* нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчөөгүй мэдлэг ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэж хэлж байгаан нь хууль бус. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж нэгэнт эрх хэмжээ олгогдоогүй тушаалыг хүчингүй болгоод хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул ажилд нь эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажилтны мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтанд амжилтгүй дүн үзүүлж мэдлэг, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь шалгалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон учир Хөдөлмөрийын тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Мөн тэрээр хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учир мөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Очирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаа цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.4-т заасныг хэрэглэсэн асуудал дээр уг тушаалыг төлөвлөсөн хянасан хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаа энд байгаа. Цаашид бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 болоод хөдөлмөрийн болоод хөдөлмөрийн дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалт дээр маргахгүй. Учир нь техникийн алдаа гарсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэхийн хувьд тушаах хэсгийн 1 дээр байгаа өр барагдуулах албаны ажилтан ******* нь шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн ажлын мэдлэг ур чадвартаа тэнцэхгүй болсон, шалгалтын комиссын дүнгээр тогтоогдсон учраас 2016.12.26-ны өдөр ажлаас чөлөөлж, мөн өдрөөс ажил хүлээлцэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн байдаг. Тушаалын тушаах хэсэг, үндэслэл хэсгийн агуулыг харах юм бол техникийн алдаа гарсан гэдэг нь харагдаж байгаа. Түвшин тогтоох шалгалтанд амжилтгүй дүн үзүүлэн тогтоогдсон гэдэг нь 2016.10.20-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын тушаал гарсан 4 хавсаралттай уг шалгалтыг 2016.11.17-ны өдрөөс 18-ны өдөр Тариалан эрхлэлт дэмжих сангийн төв офисст зохион байгуулсан. Шалгалт хэд хэдэн үе шаттай явагдсан энэ шалгалтыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захиралын А28 тоот тушаалын дагуу авсан энхний шалгалт тестийн шалгалтад ******* нийт 13, ур чадварын шалгалтад 13, ажлын үзүүлэлтэд албаны дарга 20 хүртэл оноо өгсөн нийт 100 оноо авахаас 46 оноо авсан. Комиссоос түүнийг мэргэжил, ур чадвар ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шалгалтанд орсон хүмүүстэй харьцуулахад ЧЭнх-Од нь албандаа хамгийн бага оноо авсан. Тестийн оноог хангалтгүй гэж үзсэн. Тестийн оноонд Шалгалтын комисс нь субьектив санаа гаргасан үйлдэл бол байхгүй юм. ******* нь шалгалтын дараа шалгалтын материалтай танилцсан нэг асуудал дээр оноо дутуу гэсэн. Бид тэр асуудал дээр оноог нь нөхөн өгч асуудлыг шийдсэн байдаг. Энх-Одын өмгөөлөгчийн ярьж байгаа шиг ажлаас халах албаар тэнцүүлэхгүй гэсэн асуудал байхгүй. Нийт 1 сарын хугацаанд шалгалтанд бэлдэх хугацаа байсан ******* нь өөрөө шалгалтандаа бэлдээгүй гэсэн тайлбарыг шалгалтын дараа хэлж байсан. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн дотор мэргэжлийн бус комисс шалгалт авсан эсэхийг тогтоолгох гэхээс гадна шалгалт авсан гол үндэслэл болсон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 он А28 тушаалыг хүчингүй болгуулах гэсэн үндэслэлээр гаргасан. Эхний тушаал болох А28 тушаалыг хүчингүй болгуулах гэдэг дээр тайлбар хэлье захирал бол Тариалан эрхлэх санг бүрдүүлэх захиран зарцуулах хяналт тавих журам засгийн газраас баталсан журам байгаа 2.10 мөн Тариалан эрхлэх санг дэмжих 4.22 т заасныг тус тус үндэслэн тушаалыг гаргасан. Эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах эрхтэй. Комисс бол мэргэжлийн байсан комисыг хуулиар зохицуулсан зүйл байхгүй шалгалтанд бэлдэх хангалттай хугацаа удирдамж, чиглэл тодорхой байсан шалгалтын комисст удирдах ажилтан 2 хүн, захиргааны ажилтан, хуулийн мэргэжлийн 1 хүн байсан. Шалгалтыг бол нийт ажилтнаас авсан ганцхан өр барагдуулах албанаас аваагүй бусад албанаас авсан шалгалтыг 13 хуулийн хүрээнд авсан шалгалтан байгууллагын нэртэй 1 асуулт л орсон байсан А28 тушаалыг хүчингүй болгох асуудал нь ганц ажилтаны санаачилгаар шийдэхгүй байх ажлаа өг гэх мэт шахаж шаардсан зүйл байгаагүй. Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай №Б/81 дүгээр тушаалыг хүчингүйд болгуулах, урьд эрхэлж байсан өр барагдуулалтын мэргэжилтний албан тушаалд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Санхүү бүртгэл төлөвлөлт, хууль эрх зүйн албаны Өр барагдуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан *******ыг тус сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар ажлаас халжээ.

 

Дээрх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.6.3, 10.1.6.4, 10.1.9, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг тус тус үндэслэсэн ажээ.

 

Хариуцагч нь *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар тайлбарлахдаа, тушаал боловсруулсан этгээдийн хариуцлагагүйгээс тушаалд бичилтийн алдаа гаргасан гэх боловч ямар албан тушаалтан бичилтийн техникийн алдаа гаргасан талаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

*******ыг эрхэлж байсан ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,632,592 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******ын нэг сарын дундаж цалин 967,000 төгрөг, нэг өдрийн цалин 44,976 төгрөгийг түүний ажилгүй байсан 4 сар 17 өдөрт тооцсон болно.

 

Харин тус сангийн хөгжлийн стратеги, хүний нөөцийн бодлоготой уялдуулан ажилтны мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх үндэслэл, зорилгоор, сангийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийнхээ дагуу гаргасан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч нотлоогүй тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Санхүү бүртгэл төлөвлөлт, хууль эрх зүйн албаны Өр барагдуулалтын мэргэжилтний албан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,632,592 төгрөгийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

 

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгасугай.

 

3.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч տ, 人 , хөнгөн үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид 89,071 .

 

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА