Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 136/шш2017/00228

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2017/00228

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А овогт Лын Г /Д аймаг, М сум, * дугаар баг, Д 1-* тоотод оршин суух хаягтай, 33 настай, эрэгтэй/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С овогт Хгийн О-Э /Д аймаг, С сум, * дугаар баг, Зт хн гудамж, *-р * айлын * тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй/-д холбогдох

                                                  

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, охин Г.Уд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Х.О-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлдээ:

Л.Г миний бие 2005 онд Х.О-Этэй танилцан 2007 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн №000****/01 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг хамт байх хугацаанд 2006 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Г.У төрсөн. Охин Г.У нь эхийн асрамжид байдаг. 2007 оны 6 дугаар сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. Одоо хэн хэн нь тус тусын гэр бүлтэй амьдралтай болсон. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Х.О-Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид тус тусдаа амьдраад 10 жил болж байгаа ба одоо тус тусын гэр бүлтэй болж хүүхэдтэй болцгоосон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Х.О-Эд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай, хариуцагчаас нэхэмжлэгч Л.Гд холбогдуулан охин Л.Уд холбогдуулж хүүхдийн тэтглэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Х.О-Э нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Х.О-Э нар нь 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 01 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, 2005 оноос 2007 оны 6 дугаар сар хүртэл хамтран амьдрах хугацаанд 2006 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Г.У /10 нас 9 сар 20 хоногтой/ төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар,

- Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хандсан боловч уригдах тал Х.О-Э нь эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтад оролцохоос татгалзсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, 2007 оноос тусдаа амьдарсан, бие биедээ сэтгэлгүй, өөр өөрсдийн гэр бүлтэй болсон зэрэг нь зохигчийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Охин Л.У нь эх Х.О-Эн асрамжид хүмүүждэг ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож, харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаангүй байна.

 

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэхгүй боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

 

            Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Х.О-Э нар нь охин Г.Угын тэтгэлэгийн талаар жил бүр намар хичээл эхлэхэд хичээлийн хэрэглэл, хувцас бэлдэж өгөх, мөн өвлийн хувцас бэлдэж өгөхөөр өөрсдөө сайн дураар тохиролцжээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Гас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Х.О-Ээс гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт Лын Г, С овогт Хгийн О-Э нарын гэрлэлтийг цуцласугай.  

 

 2. Хариуцагч Х.О-Э нь охин Г.Уд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хүүхдийн тэтгэлэгийн талаар жил бүр намар хичээл эхлэхэд хичээлийн хэрэглэл, өвлийн болон хичээлийн хувцас бэлтгэж өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Гас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-Ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

4 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН