Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00176

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00176

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 15-01 тоотод оршин суух О/......................../-д холбогдох,

Гэм хорын хохирол 27.092.425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, иргэдийн төлөөлөгч З.Оюунбилэг, нэхэмжлэгч О.Б хошууч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч О-ын харъяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Онцгой байдлын хошууч Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Онь тус салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа Улсын нөөцийн салбарын 2014 оны жилийн эцсийн бараа материалын борлуулалтын орлого болох 58.092.425 төгрөгийг байгууллагын касс.дансанд хийлгүй өөртөө бэлнээр хадгалж байгаад үрэгдүүлж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан болох нь эрүүгийн 201422000707 дугаартай хэрэгт нотлогдсон. Үүнээс 31.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан ба үлдсэн 27.092.425 төгрөгийг Ш.Огээс гаргуулж өгнө үү...О Онцгой байдлын газарт нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт гаргасан байсан. Энэ тэтгэмжийг үндсэн нэхэмжлэлээс хасаж тооцож болно. 27.092.425 төгрөгөөс 13.323.410 төгрөг нэг удаагийн тэтгэмжид хасаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдсэн 13.769.012 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд хариуцагчаар татагдсан Ш.Огийн гэр бүлийн хүн нь бөгөөд нөхөр маань тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орж эрх зүйн чадамжгүй болчихсон юм. Тухайн үед ажпынхаа нярав Ичинхорлоо гэх хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, гэрт нь ирэн очин амьдарч байсан ба түүнтэй хамт явж байхдаа шатнаас унаж гэмтсэн байдаг. Ичинхорлоо нь Од 30.000.000 төгрөг өгсөн гэх боловч албан ёсоор хүлээлгэж өгсөн баримт, хүлээлцсэн гарын үсэг байхгүй байхад уг мөнгийг О авч үрэгдүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй болсон хүн юу ч мэдэхгүй гэж бүх асуудлыг нөхөр лүү маань чихсэн гэж би ойлгож байгаа. Эрүүгийн хэргийг шалгаж байх үед би шат шатны прокурорт гомдол гаргаж байсан. Нэхэмжлэлд 31.000.000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байгаа боловч 58.000.000 төгрөг аваад буцааж төлсөн хэрэг биш энэ асуудлаар ямар нэг хэрэг шалгагдаж эхлээгүй байхад сэйфэнд хадгалж байсан мөнгийг байгууллагад нь хүлээлгэж өгсөн байсан юм. Гэтэл учир байдлаа мэдэхээ байснаар нь далимдуулж их хэмжээний хохирол учруулсан гэж надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ог эрүүл, саруул байх үед гэртээ бэлэн мөнгө авч ирэх үед нь би Онцгой байдлын даргад мөнгө төгрөгний асуудал замбараагүй байна шүү. Дараа нь мөнгөний асуудал гарвал хэн хариуцлага хүлээх юм гэж бичгээр өргөдөл гаргаж өгч байсан боловч тухайн үед миний сануулга, өргөдлийг хүлээн авч хэлэлцээгүй юм...Эрүүл саруул байхад нь тоолохгүй ямар учраас сэтгэцийн өвчтэй болсон хойно нь энэ тооллого явагдсан байдаг юм бэ гэж эргэлзээтэй санагдаад байгаа. Эрүүл саруул байхдаа гаргасан мөнгөний асуудлыг би элий балай болсон хойно нь хариуцах нь хэр нийцтэй юм бэ гэж бодож байна...Иймд миний бие О-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаар Ш.Ог төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасан хугацааны нэг удаагийн тэтгэмж 13.323.413 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ш.Од холбогдох, гэм хорын хохирол 27.092.425 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч талаас Онь 2014 оны жилийн эцсийн бараа материалын борлуулалтын орлого болох 58.092.425 төгрөгийг байгууллагын касс дансанд хийлгүй өөртөө бэлнээр хадгалж байгаад үрэгдүүлж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан болох нь эрүүгийн 201422000707 дугаартай хэрэгт нотлогдсон гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Х.О нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Од холбогдох, гэм хорын хохирол 27.092.425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН

Б.МӨНХТУЯА