| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 186/2020/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/417 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/417
2025 02 07 2025/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч О.Нандинцэцэг /Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
хохирогч Ц.Уранбилэг, Д.Батгэрэл, Б.Отгонбаатар,
гэрч Б.Ариунзаяа, И.Туяа, Г.Дэмид,
иргэдийн төлөөлөгч П.Бямбасүрэн
шүүгдэгч У.Амар, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
шүүгдэгч С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч Ж.Нямзагд, Д.Даваа тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүгдэгч Э.Бат-Оргил, Т.Нямсүрэн, О.Хоролгарав, тэдгээрийн өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч Б.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Бодонгууд овогт Уранзаяагийн Амарт холбогдуулан Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Бодонгууд овогт Сэлэнгийн Өлзийбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Бухынхан овогт Эрдэнэбатын Бат-Оргилд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Дэлгэр овогт Жанлавын Нямзагдад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугар зүйлийн 1 дэх хэсэг,
Цоохор овогт Тамирын Нямсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Анчин овогт Дүгэрсүрэнгийн Даваад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Боржигон овогт Бүүвэйбаатарын Гомбодоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхэд хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1911013221232 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОГТООХ нь:
1. Бодонгууд овогт Уранзаяагийн Амарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журам-лан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр үйлийн 2 дахь хэсэгт заасан “ кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Бодонгууд овогт Сэлэнгийн Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Дэлгэр овогт Жанлавын Нямзагдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд “Хөрөнгө устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Дугар овогт Одонтуяагийн Хоролгаравыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд,
Бухынхан овогт Эрдэнэбатын Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд,
Цоохор овогт Тамирын Нямсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд,
Анчин овогт Дүгэрсүрэнгийн Давааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт Бүүвэйбаатарын Гомбодоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч У.Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
Шүүгдэгч С.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
Шүүгдэгч Ж.Нямзагдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
Шүүгдэгч О.Хоролгаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялын хязгаарыг шүүгдэгчийн амьдран суугаа газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн бүс нутгаар тогтоосугай.
Шүүгдэгч Э.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
Шүүгдэгч Т.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялын хязгаарыг шүүгдэгчийн амьдран суугаа газар болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоосугай.
Шүүгдэгч Д.Даваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
Шүүгдэгч Б.Гомбодоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр үйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч С.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4/дөрөв/жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тооцож ялуудыг
нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ж.Нямзагдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амарт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, С.Өлзийбаярт оногдуулсан 6/зургаа/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Ж.Нямзагдад оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амарын цагдан хоригдсон 1233 /нэг мянга хоёр зуун гучин гурав/ хоног, шүүгдэгч С.Өлзийбаярын цагдан хоригдсон 788 /долоон зуун наян найм/ хоног, шүүгдэгч Ж.Нямзагдын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Оргилын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож түүний эдлэх ялыг 492 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Даваагийн цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож түүний эдлэх ялыг 492 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Гомбодоржийн цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож түүний эдлэх ялыг 492 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Бат-Оргил, Д.Даваа, Б.Гомбодорж нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан О.Хоролгарав, Т.Нямсүрэн нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелэгдээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч У.Амар, С.Өлзийбаяр, Ж.Нямзагд нар оногдуулсан хорих ялын биелэлт, шүүгдэгч О.Хоролгарав, Т.Нямсүрэн нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт, шүүгдэгч Э.Бат-Оргил, Д.Даваа, Б.Гомбодорж нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч У.Амараас нийт 179,630,000 /нэг зуун далан есөн сая зургаан зуун гучин мянга / төгрөгийг гаргуулж Э.Өнөрзоригт 650,000 төгрөг, Г.Бямбанямд 180,000 төгрөг, Б.Очмаад 100,000 төгрөг, З.Өнөрбаярт 60,000 төгрөг, Э.Пүрэвлхамд 60,000 төгрөг, Ганзоригт 60,000 төгрөг, Ч.Цолмонд 60,000 төгрөг, Б.Насанбатад 80,000 төгрөг, Х.Мөнхбатад 60,000 төгрөг, З.Гантуулд 180,000 төгрөг, Д.Пүрэвбаатарт 240,000 төгрөг, О.Очбатад 100,000 төгрөг, З.Буянжаргалд 60,000 төгрөг, Н.Цэпэлмаад 60,000 төгрөг, С.Нарангэрэлд 20,000 төгрөг, Л.Ганцэцэгт 40,000 төгрөг, Г.Одгэрэлд 100,000 төгрөг, Ц.Үрэлмаад 100,000 төгрөг, Н.Ууганцэцэгт 120,000 төгрөг, Б.Гантуяад 40,000 төгрөг, Н.Энхтүвшинд 100,000 төгрөг, М.Мөнхжаргалд 50,000 төгрөг, Б.Мөнхзулд 50,000 төгрөг, Б.Сайхантуяад 60,000 төгрөг, Д.Оюун-Эрдэнэд 50,000 төгрөг, Г.Одгийвт 200,000 төгрөг,Д.Амарсанаад 120,000 төгрөг, М.Эрдэнэбаярт 180,000 төгрөг, Б.Мөнгөнцэцэгт 350,000 төгрөг, Э.Батбаярт 1,000,000 төгрөг, Х.Даваахүүд 700,000 төгрөг,Г.Борхүүд 1,000,000 төгрөг, Ц.Эрдэнэхүүд 1,500,000 төгрөг, С.Баасандоржид 5,000,000 төгрөг, О.Наранболдод 10,000,000 төгрөг, Н.Одонтогтоход 500,000 төгрөг, Т.Сүх-Эрдэнэд 10,000,000 төгрөг, М.Сарантуяад 50,000 төгрөг, Ц.Отгонжаргалд 50,000 төгрөг, Б.Батцэцэгт 50,000 төгрөг, Ц.Наранчимэгт 10,000 төгрөг, Ш.Баянсанд 50,000 төгрөг, Б.Оюунцэцэгт 40,000 төгрөг, Д.Чаминчулуунд 500,000 төгрөг, А.Эрдэнэбулганд 4,200,000 төгрөг , Ж.Гомбосүрэнд 5,600,000 төгрөг, М.Хангайд 20,000,000 төгрөг, Н.Ууганбаярт 5,000,000 төгрөг, Б.Баярзулд 17,800,000 төгрөг, П.Ганзоригт 4,000,000 төгрөг, Б.Мөнхцэцэгт 16,000,000 төгрөг, Ж.Нямдаваад 5,000,000 төгрөг, Ц.Чулуунхишигт 1,000,000 төгрөг, Б.Ширнэндуламд 6,000,000 төгрөг, П.Одхүүд 3,500,000 төгрөг, Н.Очирхуягт 13,000,000 төгрөг, Д.Эрдэнэсоёлд 1,200,000 төгрөг, Б.Амгаланбаатарт 700,000 төгрөг, С.Жанарт 1,000,000 төгрөг, Т.Мөнхзанданд 5,000,000 төгрөг, Б.Одгэрэлд 10,000,000 төгрөг, Б.Сувд-Эрдэнэд 20,000,000 төгрөг, Б.Мөнхцэцэгт 4,000,000 төгрөг, Э.Төмөрхуягт 2,000,000 төгрөг, Б.Наранбаатарт 1,000,000 төгрөг тус тус олгож;
Шүүгдэгч У.Амар, Ж.Нямзагд нараас нийт 23.160.000 /хорин гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 6,000,000 төгрөгийг гаргуулж Б.Отгонбаатарт, шүүгдэгч тус бүрээс 500,000 төгрөгийг гаргуулж М.Дауренбект, шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөгийг гаргуулж Б.Цогтбаярт, шүүгдэгч тус бүрээс 1,000,000 төгрөгийг гаргуулж С.Пүрэвт, шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөгийг гаргуулж Г.Бямбажаргалд, шүүгдэгч тус бүрээс 500,000 төгрөгийг гаргуулж Б.Найсүрэнд, шүүгдэгч тус бүрээс 250,000 төгрөгийг гаргуулж И.Энхтуяад, шүүгдэгч тус бүрээс 330,000 төгрөгийг Б.Алтанхуягт, шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөгийг гаргуулж Г.Бямбажаргалд олгож;
Шүүгдэгч У.Амар, Т.Нямсүрэн нараас нийт 19.250.000 төгрөг / арван есөн сая хоёр зуун тавин мянга/ буюу шүүгдэгч тус бүрээс 250.000 төгрөг гаргуулж С.Галбадрахад, шүүгдэгч тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж Н.Чинбаатарт, шүүгдэгч тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулж Н.Даваасамбууд, шүүгдэгч тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж А.Батжаргалд, шүүгдэгч тус бүрээс 2.500.000 төгрөг С.Ачбаярт, шүүгдэгч тус бүрээс 1.500.000 төгрөг гаргуулж О.Анарт, шүүгдэгч тус бүрээс 2.500.000 төгрөг гаргуулж А.Тулгаад, шүүгдэгч тус бүрээс 875.000 төгрөг Ч.Энхжаргалд олгож;
Шүүгдэгч У.Амар, О. Хоролгарав, Ж.Нямзагд нараас нараас нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 167.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нандинцэцэгт олгож;
Шүүгдэгч У.Амар, Д.Даваа нараас нийт 12.850.000 төгрөг / арван хоёр сая найман зуун тавин мянга/ буюу шүүгдэгч тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулж Б.Мягмарт, шүүгдэгч тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж Н.Галбадрахад, шүүгдэгч тус бүрээс 250.000 төгрөг гаргуулж Б.Ерболтатад, шүүгдэгч тус бүрээс 2.500.000 төгрөг гаргуулж Б.Гантөмөрт, шүүгдэгч тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулж Ц.Балдандоржид, шүүгдэгч тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж Ш.Гомбосүрэнд, шүүгдэгч тус бүрээс 250.000 төгрөг гаргуулж О.Мөнх-Эрдэнэд, шүүгдэгч тус бүрээс 425.000 төгрөг гаргуулж Д.Нямсүрэнд олгож;
Шүүгдэгч У.Амар, О.Хоролгарав нараас нийт 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 400,000 төгрөг гаргуулж О.Эрдэнэсүрэнд, шүүгдэгч тус бүрээс 275,000 төгрөг гаргуулж Б.Намуунд олгож;
Шүүгдэгч У.Амар, Б.Гомбодорж, Ж.Нямзагд нараас нийт 10.000.000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 3,334,000 төгрөг гаргуулж хохирогч У.Дөлгөөнд олгож,
Шүүгдэгч У.Амар, С.Өлзийбаяр нараас нийт 21.300.000 /хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 5.000.000 төгрөг гаргуулж Г.Галхүүд, шүүгдэгч тус бүрээс 5.650.000 төгрөг гаргуулж Б.Мөнхсайханд олгож;
Шүүгдэгч С.Өлзийбаяраас 74.800.000 /далан дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж О.Басбаярт 2,000,000 төгрөг, Г.Золбоод 900,000 төгрөг, Л.Билэгмөнхөд 5,500,000 төгрөг, З.Баасанхүүд 5,000,000 төгрөг, Б.Алтангэрэлд 1,000,000 төгрөг, Ц.Батзаяад 1,000,000 төгрөг, М.Даваанямд 10,000,000 төгрөг, М.Эрдэнэсамбууд 3,000,000 төгрөг, Б.Мөнхбаатарт 5,000,000 төгрөг, Ц.Уранбилэгт 4,000,000 төгрөг, Ц.Сайнбилэгт 2,000,000 төгрөг, Л.Гантулгад 500,000 төгрөг, Г.Шижир-Эрдэнэд 10,000,000 төгрөг, Т.Лхамаад 10,000,000 төгрөг, Э.Хишигсүрэнд 500,000 төгрөг, Ц.Хаш-Эрдэнэд 2,000,000 төгрөг, Э.Дашжамцад 500,000 төгрөг, Ш.Батцэцэгт 2,000,000 төгрөг, Т.Ариунаад 1,000,000 төгрөг, Н.Лхагвасүрэнд 2,500,000төгрөг, Г.Болдбаатарт 3,000,000 төгрөг, Ч.Амартүвшинд 3,400,000 төгрөг тус тус олгож;
Шүүгдэгч С.Өлзийбаяр, Ү.Гантулга нараас нийт 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 2,450,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Энхмандахад олгож;
Шүүгдэгч С.Өлзийбаяр, Ү.Гантулга нараас нийт 3,104,450 төгрөгийн хохирол хор уршиг гаргуулж шүүгдэгч тус бүрээс 1,552,225 төгрөг гаргуулж хохирогч Zhu-Chao-д,
Шүүгдэгч Ж.Нямзагдаас 28.150.000 /хорин найман сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Нацагдоржид 10.000,000 төгрөг, Б.Лхагварагчаад 1,000,000 төгрөг, У.Гэрэлтуяад 1,000,000 төгрөг, А.Амарболдод 1,650,000 төгрөг, С.Даваацэрэнд 1,000,000 төгрөг, Ц.Цэрэнчимэдэд 500,000 төгрөг, Н.Ганзоригт 1,000,000 төгрөг, Ө.Пүрэвдоржид 6,000,000 төгрөг, Б.Жавхлантогтоход 4,000,000 төгрөг, Б.Хаянхярваад 1,000,000 төгрөг, М.Жаргалсайханд 2,000,000 төгрөг олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагд, Б.Гомбодорж нараас нийт 3,000,000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 500,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхсайханд, шүүгдэгч тус бүрээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч М.Жаргалсайханд олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагд, О.Хоролгарав нараас нийт 15,200,000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 4,225,000 төгрөг гаргуулж А.Өнөболдод, 2,500,000 төгрөг гаргуулж Д.Батгэрэлд, 350,000 төгрөг гаргуулж С.Өсөхбаярт, 250,000 төгрөг гаргуулж Б.Түмэнжаргалд, 500,000 төгрөгийг гаргуулж Ж.Гансүхэд олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагд, Э.Бат-Оргил нараас нийт 29,000,000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дамбийнямд, 6,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Хосбаярт, 7.000,000 төгрөг гаргуулж Д.Боорчид олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагд, У.Амар, нараас нийт 3.000.000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Бямбажаргалд олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагд, Т.Нямсүрэн нараас нийт 10,000,000 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гантулгад олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд 550,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Чингүүнд олгож;
Шүүгдэгч Ж.Нямзагдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд 2.595.175 төгрөг гаргуулж, хохирогч “Мивээл” караокед олгож;
Шүүгдэгч О.Хоролгараваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ганцаар үйлдсэн гэмт хэргийн хохиролд нийт 2.900.000 төгрөг гаргуулж 800.000 төгрөгийг хохирогч Б.Энхмаад, 2,100,000 төгрөгийг хохирогч Т.Соёлмаад, 1,000,000 төгрөгийг хохирогч Ч.Гансүхэд тус тус олгож шийдвэрлэсүгэй.
11. Гэмт хэргийн хохирлоос шүүгдэгч Т.Нямсүрэн нь хохирогч Н.Чинбаатарт 200.000 төгрөг, хохирогч Н.Даваасамбууд 150.000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч О.Хоролгарав нь хохирогч Б.Нандинцэцэгт 50.000 төгрөг , хохирогч Б.Намуунд 50.000 төгрөг, хохирогч А.Өнөболдод 10.000 төгрөг, хохирогч Д.Батгэрэлд 170.000 төгрөг, хохирогч Б.Энхмаад 80.000 төгрөг, хохирогч Т.Соёлмаад 210.000 төгрөг, хохирогч Ч.Гансүхэд 300.000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Ж.Нямзагд нь хохирогч Б.Лхагварагчаад 1.000.000 төгрөг, У.Гэрэлтуяад 1.000.000 төгрөг, С.Даваацэрэнд 1.000.000 төгрөг, Ц.Цэрэнчимэдэд 500.000 төгрөг, Н.Ганзоригт 1.000.000 төгрөг, Б.Хаянхярваад 1.000.000 төгрөг, хохирогч А.Хосбаярт 1.500.000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Э.Бат-Оргил нь хохирогч Д.Боорчид 4.600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
12. Шүүгдэгч Ж.Амар нь төрийн сангийн тоот дансанд гэмт хэргийн хохиролд 3.370.000 төгрөг байршуулсан болохыг дурдаж 3.370.000 төгрөгийг төрийн сангийн уг данснаас гаргуулж хохирогч Б.Отгонбаатар олгож шүүгдэгч Ж.Амарын хохирогч Б.Отгонбаатарт төлбөл зохих үлдэгдэл төлбөрийг 2.630.000 төгрөгөөр тогтоосугай
13. Энэ хэрэгт Б.Гомбодоржийн 5058419360 тоот Хаан банкны данс, Б.Буянсолонгийн 5956111094 тоот Хаан банкны данс, Э.Бямба-Очирын 5549142275 дугаартай тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Юнител ХХК-ийн сим картын 11 ширхэг 88777179, 88643796, 88335530, 80911291, 88188093, 86776000, 88182235, 88052943, 80770305, 88152545, 88749290 сим картын үүр, мөн Юнител ХХК-ийн дугаар тодорхойгүй 5 ширхэг сим картын үүр, Скайтел ХХК-ийн 91105030, 91866999, 96615999, 96031113, 90342275 дугаарын сим картын 5 ширхэг үүр, Скайтел ХХК-ийн дугаар тодорхойгүй 4 ширхэг сим картын үүр, Мобиком ХХК-ийн 95134186, 85892291 дугаарын 2 ширхэг үүр, Юнивишн ХХК-ийн үйлчилгээний гэрээ 3 хуудас, 36 ширхэг СД зэргийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг дурдаж, Скайтел ХХК-ийн 1 ширхэг 1000 төгрөгийн нэгжийг улсын орлого болгож, Эл жи загварын бор шаргал өнгийн андройд гар утас 1 ширхэг, Самсунг галакси Эс-5 загварын гар утас 1 ширхэг, Айфон загварын 1 ширхэг гар утас зэргийг эд зүйлийн хууль ёсны өмчлөгч эзэмшигч нарт буцаан олгож, эрүүгийн 1911013221232 дугаартай хэрэгт 2311005461460, 2240000280077, 2225001010249, 2218000721053, 2211010641570, 2211004661128, 2211004011146, 2211001171012, 2210031700665, 2210000481516, 2209016351361, 2209005581297, 2209004071775, 2209001930725, 2209001020851, 2209000000735, 2208005030426, 2208003850669, 2206028492721, 2206013482860, 2206009703167, 2206008311569, 2206006411405, 2206005953236, 2206005892816, 2206001490821, 2206000001443, 2205021552316, 2205008791431, 2205006792150, 2205006211283, 2205002231925, 2205001771226, 2205000811356, 2205000231100, 2205000001141, 2205000000172, 2119002860091, 2118003450435, 2111014951019, 2111014560543, 2111014400679, 2111014380524, 2111012850538, 2111012810948, 2111012770661, 2111012130847, 2110020500593, 2109013931266, 2109013721583, 2109010720402, 2108027841754, 2108027431678, 2108027390462, 2108026791965, 2108025370431, 2108023240500, 2108020651745, 2106045241157, 2106042340794, 2106038622083, 2106036421371, 2106034603489, 2106031661444, 2106030291306, 2106027533386, 2105025761378, 2105024771122, 2105024181286, 2105022391447, 2105021971457, 2105021960765, 2105018221355, 2025001250304, 2019000401038, 2011019690544, 2011019370545, 2010022870350, 1925005590309, 1910019420308, 2010001560314, 2010002590315, 1906070490935, 2006006910976, 1906047740836, 1906068921162, 2021001030605, 1918008700610, 2032000300971, 1928002690670, 2106030291306, 2109000001576, 2106035210126, 2111013570208, 2209000000196, 2209001460148, 2109008970236, 2017000290059, 2017000280060, 2017000300061, 2017000270058, 2023001250304, 190545051186 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
14.Шүүгдэгч Д.Даваа, Э.Бат-Оргил, Б.Гомбодорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
15. Шүүгдэгч О.Хоролгарав, Т.Нямсүрэн нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн хувийг Хил Хамгаалах Газарт хүргүүлсүгэй.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Амар, С.Өлзийбаяр, Ж.Нямзагд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.Хоролгарав, Д.Даваа, Т.Нямсүрэн, Э.Бат-Оргил, Б.Гомбодорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО