Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2021/00061

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр 136/ШШ2021/00061 Сайншанд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын * дугаар баг, М Н хорооллын *** дугаар байрны ** тоотод оршин суух, М овогт Мын Л /РД:************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн С сумын * дугаар баг, Э мийн гудамжны Н э байранд оршин байрлах, Д аймгийн Н э /РД:***8**8/-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, Э мийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, гэрч Э.С, Л.Б, Б.Г, Ч.О, Б.Б, Б.А, Ч.М, Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Л, миний бие Д аймгийн Н Эт төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, хичээнгүйлэн ажиллаж, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан. Гэвч тус э даргаар ажиллаж байсан Л.Б хувийн үзэл бодол, байр сууринд хөтлөгдөн мэргэжлийн бус ажиллаж, эмч, ажиллагсдад зүй бусаар ханддаг байсныг миний бие хууль бус гэж үзэж шүүмжлэлтэй ханддаг байсан тул энэхүү шалтгаанаар ажлын байранд олон удаа дарамт, шахалт надад үзүүлсэн. Улмаар тус э даргын **** оны ** дүгээр сарын *-ний өдрийн Б/*** дугаартай тушаалаар Д аймгийн Н Э төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг **** оны ** дүгээр сарын *-ний өдрөөр цуцалсан бөгөөд тус тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээр дараах ноцтой болон сахилгын зөрчил гаргаж дор заасан хууль, тогтоомж, гэрээг зөрчсөн гэж заажээ. Үүнд иргэн Ц.Зийг **** оны * дүгээр сарын *-ний өдөр төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэхдээ нярайн дунд чөмгийг хугалж, гэмтэл учруулсан, Дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацаа оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдэгдээгүй гэж тус тус заасан. Б/*** дугаартай тушаалаас үзвэл түүнд заасан тохиолдлын гэм буруугийн шалтгааныг тогтоогоогүй байхад эмч М.Лыг буруутгасан үндэслэлгүй бөгөөд тус тушаалд заасан аль тохиолдлыг сахилгын эсвэл ноцтой зөрчилд тооцсон нь тодорхойгүй тул ямар үндэслэлээр эмч М.Лтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тодорхойгүй байна. Улмаар аль тохиолдлыг ноцтой болон сахилгын зөрчилд тооцсоныг ялгаагүйн улмаас ойлгомжгүй тул тухайн тохиолдолд сахилгын болон ноцтой зөрчлийн шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ийнхүү ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсэгт заасан сахилгын зөрчилд тооцож шийтгэх хугацааг болон түүнийг төсөөтэй хэрэглэвэл ноцтой зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх хугацааг хэтрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажлаас хууль бусаар халжээ. Ийнхүү ажлаас халсны улмаас амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон бөгөөд миний бие Б/*** дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Иймд Д аймгийн Н Э даргын **** оны ** дүгээр сарын *-ний өдрийн Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний бие иргэн М.Лыг тус эт төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон Э мийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулна уу. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Гэм буруугийн шалтгаан нөхцөлийг тогтооно гэдэг асуудал бол Цагдаагийн байгууллагын шалгаж тогтоох асуудал. Гэхдээ Н э Чанарын албаны даргад иргэн Л.Гын гаргасан өргөдлийг **** оны ** дүгээр сарын 1*-ний өдөр хүлээн аваад танилцуулж Ц.Зийн төрөлтийн түүх, нярайн төрөлтийн түүхтэй танилцаад эмчийн алдаанаас болсон уу, төрөлтийн хүндрэл үү гэдгийг шалгаж тогтоо гэсэн үүрэг өгсөн. Нэгэнт чанарын албанаас дүгнэлтээ гаргаж танилцуулаагүй учраас удирдлагын багаараа хэлэлцэж сахилгын зөрчил гаргасан эсэх талаар хэлэлцсэн. Хуралд оролцсон гишүүд эмч М.Лыг сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзээгүй сахилгын зөрчил удаа дараа гаргасан байна гэхдээ боломж байвал ажлаас халахгүйгээр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх, эсхүл цалингийн хувиар арга хэмжээ авах нь зүйтэй байна гэцгээж байсан. Д аймгийн Н э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн б/*** дугаартай тушаалд зөвхөн нэг удаагийн алдааг дурдаагүй, амьгүй урагт заавал шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн болохыг тухайн өдөр илрүүлж ажлаас халах арга хэмжээ авсан. *.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан болохоос биш ноцтой зөрчилд нэг сахилгын шийтгэл оногдуулна сахилгын зөрчилд нэг сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалт байхгүй ба ноцтой зөрчил гэсэн ойлголт нь сахилгын зөрчил гэсэн ойлголтдоо хамаарагдана үүнийг буруу ойлгосон байна. Сахилгын зөрчил сахилгын шийтгэл гэсэн * өөр ойлголтоо ялгахгүй байна гэж үзэж байна. 3.М.Лын зөрчил гаргасан хугацаа **** оны ** дүгээр сарын **-ний өдөр иргэн Ц.Зийг төрүүлэхдээ нярайн хөл хугалсныг эмчийн алдаа юу, төрөлтийн үед зайлшгүй гарах ёстой хүндрэл үү гэдгийг тогтооход хугацаа шаардлагатай байсан. Тийм ч учраас өргөдөл шийдвэрлэх хугацааг Иргэдээс төрийн байгууллага, алтан тушаалтад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1* дугаар зүйлийн 1*.1 дэх хэсэгт зааснаар 3* хоногийн хугацаагаар сунгасан. **** оны ** дүгээр сарын 1*-ний өдрийн төрөх тасаг дээр хийсэн хуралдаан бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмаар хийгдсэн ба үүнээс хойш М.Л нь өөрийгөө буруугүй, төрөлтийн үед зайлшгүй гарсан хүндрэл юм аа гэдгээ нотлоогүй.

-Иргэн Б.Б **** оны ** дүгээр сарын *8-ны өдөр дутуу төрж амьгүй ураг гарсан байхад холбогдох албан тушаалтад мэдэгдээгүй, шинжилгээ хийх ёстой журмыг зөрчсөн үйлдэл нь **** оны ** сарын статистикийн мэдээгээр мэдэж, төрөлтийн түүхийг татаж үзэхэд амьгүй нярай төрсөн байсан. /Н э статистикийн тасаг дээр төрөлтийн түүх нь ирж мэдээнд орсноор/ Энэ талаар тасгийн эрхлэгч, төрөх тасгийн зөвлөх эмч, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хүртэл мэдээгүй байсан ба Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга **** оны ** дүгээр сарын 3*-ны өдрийн удирдлагын багийн хурал дээр төрөлтийн түүхтэй танилцаад өнөөдөр л мэдээ, яагаад надад танилцуулаагүй юм бэ, сахилгын арга хэмжээ авна биз гэж хэлж байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131.* дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулсан ба хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Удирдлагын багийн хуралдаанаас иргэн Ц.Зийн төрүүлэх явцад нярайн хөлийг хугалсан үйлдэл нь эмчийн буруутай үйлдлээс болсон байна гэж үзсэн. М.Л нь хуралдаанд төрүүлэх явцад эх, хүүхдийн амийг аврах зайлшгүй тохиолдолд хөл хугалах нь битгий хэл, ургийг эвдээд ч төрүүлэх тохиолдолд байдаг гэж тайлбарлаж байсан боловч хэрвээ ийм тохиолдолд төрж байгаа эх, эмч нар бүгд мэдэж байж хийгддэг ажилбар гэтэл энэ тохиолдолд нярайн хөл хугарсан болохыг зөвлөх эмч болон гардан төрөлт удирдсан /касвэрь хагалгаа хийсэн/ эмч М.Л өөрөө ч мэдээгүй байсан. **** оны 1* дугаар сарын 3*-ны өдөр, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн удирдлагын багийн хуралдаанаар энэ тохиолдлыг зайлшгүй гарах хүндрэл биш байна гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн. *.Тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.* дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. М.Л нь **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн б/1*1 тоот тушаалаар үндсэн цалинг гурван сарын хугацаатайгаар 1* хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.* дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад давтан ноцтой зөрчил гаргасан байна. 5.Хөдөлмөрийн тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заасны дагуу М.Лтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс цуцалж ажил хүлээлцэх өдрийг зааж өгсөн ба хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халсан тухай тушаалыг хүлээлгэн өгөх гэсэн боловч Улаанбаатар хотод явж байна, очоод авна гэж бичиг хэргийн эрхлэгчийг ярихад хэлсэн байдаг. **** оны ** дүгээр сарын **-ны өглөө ярихад очоод авна гэсэн ба утсаар уншуулж танилцсан байна. **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ирээд тушаалтайгаа танилцаад тойрох хуудас зуруулж дуусаагүй байгаа, тойрох хуудас зуруулж дууссан хойно тушаал хүлээн авдаг гэж би 1 дэх өдөр авъя гэсэн хариу өгөөд явсан. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ талаар холбогдох этгээдэд мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байвал зохино гэж тайлбарласан байх ба М.Л нь ажлаас халсан тухай шийдвэрийг мэдсэн, танилцсан байж хүлээн авахгүй байсан байна. М.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.* дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн энэ зүйл заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Н э даргын гаргасан **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, Э мийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Д аймгийн н э даргын **18 оны 1* дугаар сарын 1*-ны өдрийн Б/*71 дугаартай тушаал/1-р хх-*3/-аар М.Лыг тус э Эх барих, эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд томилжээ.

Тус э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар М.Л нь иргэн Ц.Зийг **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан, дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд гаргасан ба сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Эх барих, эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалаас чөлөөлсөн нь уг тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-8/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-*,7/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/*** дугаар тушаалын талаар нэхэмжлэгч **** оны ** дүгээр сарын **-ний өдөр мэдсэн. Тушаалыг өгөхөөр **** оны ** дүгээр сарын **-ны өдөр утсаар холбогдсон. **** оны ** дүгээр сарын **-ны өдөр тушаалыг эх хувиар нь өгөх гэсэн боловч тойрох хуудас зуруулж дууссаны дараа авъя гээд аваагүй. Иймд М.Лын шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан гэж, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа **** оны ** дүгээр сарын **-ний өдөр над руу яриагүй. Би Сад байсан. **** оны ** дүгээр сарын **-ны өдөр бичиг хэргийн ажилтан З.Мөнхзултай таарсан нь үнэн. Надад тушаал гарсан тухай хэлээгүй. Надад санхүүгийн тооцоо байсан. Би хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал гарсныг **** оны ** дүгээр сарын **-ний өдөр мэдсэн. гэж мэтгэлцэж байна.

М.Лын ажил хүлээлгэн өгөх Тойрох хуудас/*-р хх-7/-ны доод хэсэгт хэвлэмлээр **** оны ** дүгээр сарын **-ний өдөр гэж тэмдэглэсэн боловч энэ нь тухайн тойрох хуудасны маягт хэвлэгдсэн өдрийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл М.Л тойрох хуудасны маягтыг хэзээ авсан, холбогдох албан тушаалтнуудаар хэзээ зуруулсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд М.Лыг **** оны ** дүгээр сарын **-ний өдөр тойрох хуудсыг авсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг мэдсэн гэж үзэх боломжгүй юм.

Н э даргын **** оны ** дүгээр сарын Тушаалын танилцуулах хуудас/1-р хх-***/-ны 1 дүгээр хэсэгт М.Лтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, ****.**.**, №Б/***, утсаар **/5-ны өдөр, *8:55 минут гэж М.Лт тушаалын талаар утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэсэн боловч мэдэгдсэн хүний нэр, гарын үсэг байхгүй, хэн танилцуулсан нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаал хүлээлгэн өгсөн баримт/1-р хх-1**/-д **** оны ** дүгээр сарын **-ний өдөр тушаалыг хүлээлгэж өгөх гэсэн боловч Улаанбаатарт явж байна очиж байгаад авъя гэсэн хариу өгсөн болно гэх утсаар ярьсан яриаг тэмдэглэсэн нь дээрх нотлох баримтууд хоорондоо зөрөөтэй, ажил олгогчийн зүгээс хэдний өдөр М.Лтой утсаар холбогдон тушаалыг мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна.

Шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаал хүлээлгэн өгсөн баримт-д нэхэмжлэгч М.Л ** дүгээр сарын **-ний өдөр танилцаж хүлээн авав гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийг **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Б/*** дугаар тушаалтай анх удаа танилцаж, тушаалыг гардан авсан гэж дүгнэлээ. Ажил олгогчоос М.Лын дээрх тэмдэглэлийг бодит байдлаас зөрөөтэй гэж үзвэл засуулах боломжтой байсан ч засуулаагүй нь тэмдэглэл үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрч Б.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Би тушаалын талаар М.Лт мэдэгдсэн. гэх боловч танилцуулах хуудас дээр гарын үсэг зуруулаагүй байх тул М.Лыг танилцсан буюу мэдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч М.Л Хөдөлмөрийн тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн ** дүгээр зүйлийн **.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцах ба Д аймгийн н э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/*** дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.* дэх хэсгийг баримтлан М.Лыг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.Лын гаргасан иргэн Ц.Зийг **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан болон дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй зэрэг үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ/1-р хх-*/-ний *.1.3-д заасан зөрчил бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.* дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарах тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. гэжээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг * буюу түүнээс дээш удаа гаргасан бол зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Н э Даргын **** оны *3 дугаар сарын **-ны өдрийн А/38 дугаар тушаалын * дугаар хавсралтаар баталсан Н э удирдлагын багийн ажиллах журмын 1 дүгээр зүйлийн 1.* дахь хэсэгт Удирдлагын бага нь Н э үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх болон шаардлагатай тохиолдолд дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа, хүний нөөц, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар н э даргад зөвлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд тус журмаар эмчийн мэргэжлийн үйл ажиллагааны явцад гаргасан алдааг хянан шалгах, тогтоох чиг үүрэг Удирдлагын багт олгогдоогүй байна.

Н э даргын **1* оны ** дүгээр сарын *8-ны өдрийн 1/5* дугаар тушаалын 13 дугаар хавсралтаар баталсан Чанарын албаны ажиллах журам-ын * дүгээр зүйлийн *.1, *.3, *.*, *.7 дахь хэсэг/1-р хх-*3*/-т зааснаар Чанарын алба нь эмчийн мэргэжлийн алдааг хянан шалгах, хяналт тавих чиг үүрэгтэй нэгж бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Чанарын алба дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг талаар мөн тайлбар гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан нь хагалгааны явцад гарах зайлшгүй хүндрэл биш бөгөөд Чанарын албаны Н э тохиолдлыг бүртгэх, мэдээлэх хариу арга хэмжээний н сан 13-**** он /1-р хх-3*/ гэх баримтаар М.Л нь хагалгааны өмнө хагалгааны эрсдэлийг тооцоогүй, хагалгааны үед эрсдэл үүсэх талаарх мэдээллийг үйлчлүүлэгчид дутуу танилцуулсан болохыг тогтоосон гэж тайлбар гаргажээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт ... Н э Чанарын албаны даргад ... Ц.Зийн төрөлтийн түүх, нярайн төрөлтийн түүхтэй танилцаад эмчийн алдаанаас болсон уу, төрөлтийн хүндрэл үү гэдгийг шалгаж тогтоо гэсэн үүрэг өгсөн. Нэгэнт чанарын албанаас дүгнэлтээ гаргаж танилцуулаагүй учраас удирдлагын багаараа хэлэлцэж сахилгын зөрчил гаргасан эсэх талаар хэлэлцсэн. гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан чанарын алба дүгнэлтээ гаргасан байсан. Гэхдээ дүгнэлтээ огт танилцуулаагүй. ...эмчийн алдааг дүгнэсэн дүгнэлтийн хугацаа тодорхойгүй байгаа, ... би ч бас ийм дүгнэлт байсан гэдгийг Н эмнэлгийг төлөөлөн энэ хэрэгт явж эхлээд мэдээд н.Нямаасүрэн эмчээс авч шүүхэд өгсөн гэх тайлбар, гэрч У.Оын шүүх хуралдаанд өгсөн ...Чанарын албанаас дүгнэлт гаргасны дараа нь гарсан дүгнэлт дээр тулгуурлан удирдлагын баг шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд бидний зүгээс шийдвэр гаргах түвшний гишүүд биш гэдэг асуудалд саналаа өгсөн. гэх, гэрч Э.Сын шүүх хуралдаанд өгсөн ...эмч нарыг хариуцсан Чанарын алба гэж байхад яагаад шийдвэрлээгүй юм гээд. Би санал өгөхгүй гэсэн гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М.Лын гаргасан төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан үйлдэлд Чанарын албаны дүгнэлттэй танилцаж, үндэслэхгүйгээр Удирдлагын багийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн хуралдаанаар М.Лт сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

Иймд Удирдлагын баг нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудал болох эмчийн мэргэжлийн алдааны талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан гэх М.Лын үлдлийг түүний буруугаас болсон эсэх талаар тогтоогоогүй байна.

М.Лтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний *.1 дэх хэсэгт Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.*-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. *.1.3.ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хүний амь нас, Э м хохирсон нь нотлогдсон гэж заажээ. М.Л нь дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй үйлдлээс шалтгаалан хүний амь нас, Э м хохирсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн М.Лыг ажлаас чөлөөлсөн Б/*** дугаартай тушаалд Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам-ын *.*.8 дахь хэсэг Амьгүй ураг /1-р хх-1**/, *.*.3 дахь хэсэг Амьгүй ураг, перницал эндэгдлийн эмгэг судлалын шинжилгээнд эмгэг судлаач эмчээс гадна эмчлэг эмч, эмэгтэйчүүдийн эмч, боломжтой тохиолдолд жирэмсний хяналтын эмч, эх баригч эмч заавал оролцоно./х-1**/ гэх заалтыг үндэслэсэн нь шинжилгээ хийх бүрэлдэхүүний талаар зохицуулсан байх ба М.Лын гаргасан зөрчилтэй холбоогүй, ажил олгогчийн зүгээс зөрчилд холбогдох заалтыг үндэслээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр М.Лын **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан болон **** оны ** дүгээр сарын *8-ны өдөр дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй гэх үйлдэлд сахилгын зөрчил хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс М.Лын гаргасан үйлдлийг сахилгын зөрчил болон ноцтой зөрчлийн аль нь болохыг ялгах ёстой. гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйлдлүүдийг ялгах шаардлагагүй. Учир нь хоёул сахилгын зөрчил мөн. гэж мэтгэлцэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.* дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.3.ажлаас халах. гэж тус тус заасан бөгөөд ажилтны гаргасан ноцтой зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан байна. Иймд хууль хэрэглээний хувьд М.Лын дээрх хоёр үйлдэл сахилгын зөрчилд хамаарах боловч хариуцагчийн тайлбар бусад үндэслэлээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох ... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгосноор дээрх шаардлага бодитоор хэрэгжих тул нэхэмжлэгчийг Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай адилтган үзэх нь зүйтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 1*8 дугаар зүйлийн 1*8.1.* дахь хэсэгт зааснаар М.Лыг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Н э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Лыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Д аймгийн н э эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажлын байранд нэхэмжлэгчийн авч байсан дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу тооцоход 1 5*3 771.* төгрөг /**** оны *, 1*, ** дүгээр сарын цалингийн дундаж/ гарч байх тул М.Лын ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 8* хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт * *55 *8* төгрөг /1 5*3 771.* төгрөг/*1.5х8*/-ийг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон Э мийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул М.Лын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон Э мийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Д аймгийн Н эт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.*.1 дахь хэсэг, ***, **8 дугаар зүйл, 1** дугаар зүйлийн 1**.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Хөдөлмөрийн тухай хуулийн 1*8 дугаар зүйлийн 1*8.1.* дахь хэсэгт зааснаар М.Лыг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Н э даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

*.Хөдөлмөрийн тухай хуулийн 1*8 дугаар зүйлийн 1*8.1.* дахь хэсэгт зааснаар М.Лыг Д аймгийн н э Төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1 дэх хэсэгт зааснаар Д аймгийн н эмнэлгээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт * *55 *8* төгрөг гаргуулан М.Лт олгосугай.

 

*.Хөдөлмөрийн тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1, **.* дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон Э мийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Д аймгийн н эт даалгасугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *1 дүгээр зүйлийн *1.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

*.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дугаар зүйлийн 1**.* дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА