Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 202/МА2021/00013

 

                                       М.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2021/00061 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 205 дугаар байрны ** тоотод оршин суух, М овогт М.Л нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудамжны Нэгдсэн эмнэлгийн байранд оршин байрлах, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.Л миний бие Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, хичээнгүйлэн ажиллаж, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан. Гэвч тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Б хувийн үзэл бодол, байр сууринд хөтлөгдөн мэргэжлийн бус ажиллаж, эмч, ажиллагсдад зүй бусаар ханддаг байсныг миний бие хууль бус гэж үзэж шүүмжлэлтэй ханддаг байсан тул энэхүү шалтгаанаар ажлын байранд олон удаа дарамт, шахалт надад үзүүлсэн. Улмаар тус эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр цуцалсан бөгөөд тус тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээр дараах ноцтой болон сахилгын зөрчил гаргаж дор заасан хууль, тогтоомж, гэрээг зөрчсөн гэж заажээ. Үүнд: Иргэн Ц.З 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэхдээ нярайн дунд чөмгийг хугалж, гэмтэл учруулсан. Дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацаа оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдэгдээгүй гэж тус тус заасан. Б/262 дугаартай тушаалаас үзвэл түүнд заасан тохиолдлын гэм буруугийн шалтгааныг тогтоогоогүй байхад эмч М.Л-г буруутгасан үндэслэлгүй бөгөөд тус тушаалд заасан аль тохиолдлыг сахилгын эсвэл ноцтой зөрчилд тооцсон нь тодорхойгүй тул ямар үндэслэлээр эмч  М.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тодорхойгүй байна. Улмаар аль тохиолдлыг ноцтой болон сахилгын зөрчилд тооцсоныг ялгаагүйн улмаас ойлгомжгүй тул тухайн тохиолдолд сахилгын болон ноцтой зөрчлийн шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ийнхүү ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчилд тооцож шийтгэх хугацааг болон түүнийг төсөөтэй хэрэглэвэл ноцтой зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх хугацааг хэтрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажлаас хууль бусаар халжээ. Ийнхүү ажлаас халсны улмаас амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон бөгөөд миний бие Б/262 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Иймд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний бие иргэн М.Л-ыг тус төрөх эмнэлэгт төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулна уу” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Гэм буруугийн шалтгаан нөхцөлийг тогтооно гэдэг асуудал бол Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Гэхдээ Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны даргад иргэн Л.Г-ын гаргасан өргөдлийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад танилцуулж Ц.З-ийн төрөлтийн түүх, нярайн төрөлтийн түүхтэй танилцаад эмчийн алдаанаас болсон уу, төрөлтийн хүндрэл үү гэдгийг шалгаж тогтоо гэсэн үүрэг өгсөн. Нэгэнт чанарын албанаас дүгнэлтээ гаргаж танилцуулаагүй учраас удирдлагын багаараа хэлэлцэж сахилгын зөрчил гаргасан эсэх талаар хэлэлцсэн. Хуралд оролцсон гишүүд эмч М.Л-ыг сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзээгүй сахилгын зөрчил удаа дараа гаргасан байна, гэхдээ боломж байвал ажлаас халахгүйгээр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх, эсхүл цалингийн хувиар арга хэмжээ авах нь зүйтэй байна гэцгээж байсан. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаартай тушаалд зөвхөн нэг удаагийн алдааг дурдаагүй, амьгүй урагт заавал шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн болохыг тухайн өдөр илрүүлж ажлаас халах арга хэмжээ авсан.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан болохоос биш ноцтой зөрчилд нэг удаа сахилгын шийтгэл оногдуулна, сахилгын зөрчилд нэг сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалт байхгүй ба ноцтой зөрчил гэсэн ойлголт нь сахилгын зөрчил гэсэн ойлголтдоо хамаарагдана. Үүнийг буруу ойлгосон байна. Сахилгын зөрчил, сахилгын шийтгэл гэсэн 2 өөр ойлголтоо ялгахгүй байна гэж үзэж байна.

3. М.Л-ын зөрчил гаргасан хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ц.З-ийг төрүүлэхдээ нярайн хөл хугалсныг эмчийн алдаа юу, төрөлтийн үед зайлшгүй гарах ёстой хүндрэл үү гэдгийг тогтооход хугацаа шаардлагатай байсан. Тийм ч учраас өргөдөл шийдвэрлэх хугацааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар сунгасан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн төрөх тасаг дээр хийсэн хуралдаан бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмаар хийгдсэн ба үүнээс хойш М.Л нь өөрийгөө буруугүй, төрөлтийн үед зайлшгүй гарсан хүндрэл юм гэдгээ нотлоогүй. Иргэн Б.Б 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дутуу төрж амьгүй ураг гарсан байхад холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй, шинжилгээ хийх ёстой журмыг зөрчсөн үйлдэл нь 2020 он 11 дүгээр сарын статистикийн мэдээгээр мэдэж, төрөлтийн түүхийг татаж үзэхэд амьгүй нярай төрсөн байсан. /Нэгдсэн эмнэлгийн статистикийн тасаг дээр төрөлтийн түүх нь ирж мэдээнд орсноор/. Энэ талаар тасгийн эрхлэгч, төрөх тасгийн зөвлөх эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хүртэл мэдээгүй байсан ба эмчилгээ эрхэлсэн орлогч дарга 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн удирдлагын багийн хурал дээр төрөлтийн түүхтэй танилцаад “өнөөдөр л мэдлээ, надад яагаад танилцуулаагүй юм бэ, сахилгын арга хэмжээ авна биз” гэж хэлж байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулсан ба хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Удирдлагын багийн хуралдаанаас иргэн Ц.З-ийг төрүүлэх явцад нярайн хөлийг хугалсан үйлдэл нь эмчийн буруутай үйлдлээс болсон байна гэж үзсэн. М.Л нь хуралдаанд төрүүлэх явцад эх, хүүхдийн амийг аврах зайлшгүй тохиолдолд хөл хугалах нь битгий хэл, ургийг эвдээд ч төрүүлэх тохиолдол байдаг гэж тайлбарлаж байсан боловч хэрвээ ийм тохиолдолд төрж байгаа эх, эмч нар бүгд мэдэж байж хийгддэг ажилбар. Гэтэл энэ тохиолдолд нярайн хөл хугарсан болохыг зөвлөх эмч болон гардан төрөлт удирдсан /касвэрь хагалгаа хийсэн/ эмч М.Л өөрөө ч мэдээгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн удирдлагын багийн хуралдаанаар энэ тохиолдлыг зайлшгүй гарах хүндрэл биш байна гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн.

4. Тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. М.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/121 тоот тушаалаар үндсэн цалинг гурван сарын хугацаатайгаар 19 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар “сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад давтан ноцтой зөрчил гаргасан байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасны дагуу М.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс цуцалж ажил хүлээлцэх өдрийг зааж өгсөн ба хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халсан тухай тушаалыг хүлээлгэн өгөх гэсэн боловч Улаанбаатар хотод явж байна, очоод авна гэж бичиг хэргийн эрхлэгчийг ярихад хэлсэн байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө ярихад очоод авна гэсэн ба утсаар уншуулж танилцсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирээд тушаалтайгаа танилцаад тойрох хуудас зуруулж дуусаагүй байгаа, тойрох хуудас зуруулж дууссан хойно тушаал хүлээн авдаг гэж би 1 дэх өдөр авъя гэсэн хариу өгөөд явсан. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ талаар холбогдох этгээдэд мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байвал зохино гэж тайлбарласан байх ба М.Л нь ажлаас халсан тухай шийдвэрийг мэдсэн, танилцсан байж хүлээн авахгүй байсан байна. М.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг 129.2 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн зүйл заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Нэгдсэн эмнэлгийн даргын гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Л-ыг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалыг хүчингүй болгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Л-ыг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 6.255.086 төгрөг гаргуулан М.Л-т олгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2. ..хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байхад нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадсангүй гэж үзэж байна.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт: шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заажээ. Гэтэл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 26 хоногийн дараа бүрэн эхээр нь гаргаж гардуулсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт:...тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж...хаана. гэж заасан. Шүүх тогтоох хэсгийг танилцуулахдаа улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж Нэгдсэн эмнэлгээс нөхөн олговрын гаргасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэж танилцуулсан мөртлөө шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заагаагүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т...танилцуулан сонсмогц хүчинтэй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дүгээр зүйлийн 118.5-д... улсын тэмдэгтийн хураамж... тусгана, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус ноцтой зөрчлөө.

4. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэхь хэсэгт:.. тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж... хаана гэж заасан. Шүүх тогтоох хэсгийг танилцуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дүгээр зүйлийн 115.2.1- д заасныг үндэслээгүй ба шууд Хөдөлмөрийн Хуулийн заалтуудыг баримтлан тогтоох нь гэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дүгээр зүйлийн 115.1, 115.2, 116, 118-д заасан хуулийн заалтад нийцээгүй байна гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрийн гол барих заалт бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх заалтууд юм. Хэдийгээр шийдвэрээ бичгээр гаргахдаа бичсэн байгаа боловч танилцуулан сонсмогц хүчинтэй байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 ...хэрэгт хамааралтай,ач холбогдолтой,үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар:.. шийдвэрийг хүлээн авснаас хойш...гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны маргааныг дүгнэсэн талаар.Хууль тогтоогч шийдвэрийг гардан авснаас хойш гээгүй хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан байна.

...Иймд М.Л-ыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тойрох хуудсыг авсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг мэдсэн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэжээ. Гэрч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би утсаар ярьсан. Холбогдохгүй байж байгаад би Улаанбаатар хотод явж байна гэсэн. Өнөөдөртөө очих байх орой ч хамаагүй очоод авъя гэсэн. Уулзаад тушаал чинь эх хувиараа биш байна би авахгүй гэж хэлсэн. Би харсан мэдсэн эх хувиар нь авна гэсэн. Би тушаалын талаар М.Л-т мэдэгдсэн...Тийм хуулбар хувь байсан гэв. Тушаал хуулбар хувь байна. Би эх хувиар нь авна гэсэн...гэж мэдүүлсэн байхад шүүх:...М.Л тойрох хуудасны маягтыг хэзээ авсан, холбогдох албан тушаалтнуудаар хэзээ зуруулсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд М.Л-ыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тойрох хуудас авсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг мэдсэн гэж үзэх боломжгүй юм...’’Тушаалын танилцуулах хуудас” /1-р хх-119х/-ны 1 дүгээр хэсэгт “М.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, 2020.11.04 №6/262, утсаар 11/5-ны өдөр, 08:55 минут” гэж М.Л-т тушаалын талаар утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэсэн боловч мэдэгдсэн хүний нэр, гарын үсэг байхгүй, хэн танилцуулсан нь тодорхойгүй байна. ...дээрх нотлох баримтууд хоорондоо зөрөөтэй, ажил олгогчийн зүгээс хэдний өдөр М.Л-той утсаар холбогдон тушаалыг мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна.../Ш/ХЯэмдэглэлийн 31-р хуудсанд нэхэмжлэгч М.Л...11 дүгээр сарын 04-ний өдөр очиход тойрох хуудас өгсөн гэв”...гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Б.А-ын мэдүүлгийг ач холбогдолтой талаас нь харьцуулан үзэж дүгнэлт хийж чадсангүй. Гэрч Б.А би утсаар ярьсан, уулзсан гэж мэдүүлсээр байхад ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т:...ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг...өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. Түүнээс биш шийдвэр нь заавал эх хувиараа байхыг шаардаагүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Л-ыг ажил олгогчийн шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар:...шийдвэрийг хүлээн авснаас хойш...гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.

Мөн ...М.Л “11 дүгээр сарын 09-ний өдөр танилцаж хүлээн авав” /М.Л өөрөө бичсэн байна/ гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 6/262 дугаартай анх удаа танилцаж тушаалыг гардан авсан гэж дүгнэлээ. Ажил олгогчоос М.Л-ын дээрх тэмдэглэлийг бодит байдлаас зөрөөтэй гэж үзвэл засуулах боломжтой байсан ч засуулаагүй нь тэмдэглэл үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрсөн байна... гэж дүгнэсэн нь 1 дүгээр х/х-ийн 120 хуудсанд авагдсан хүний нөөцийн менежер М-ын тэмдэглэл, утасны дуудлага, захидлыг харьцуулан эрхзүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэнгүй. Гэрч Б.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:... "Би V тушаалын талаар М.Л-т мэдэгдсэн” гэх боловч танилцуулах хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй байх тул М.Л-ыг танилцсан буюу мэдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

...гаргасан алдааг хянан шалгах, тогтоох чиг үүрэг удирдлагын багт олгогдоогүй байна...гэж дүгнэсэн нь “Удирдлагын багийн ажиллах журам" /-ын 1-р хх-174х/ 2.6-д: ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг даргын зүгээс удирдлагын багаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх

3.7-д: ...хурал даргалагч хэлэлцүүлсэн асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж эцсийн шийдвэрийг гаргана гэж заасан байх тул сахилгын шийтгэл оногдуулсан нь удирдлагын багийн эрх хэмжээний асуудал мөн.

6. Шүүх шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв эсэхэд хийсэн дүгнэлтийн талаар:

-Гэрч Э.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:...эмч нарыг хариуцсан Чанарын алба гэж байхад яагаад шийдвэрлээгүй юм гээд би санал өгөөгүй гэсэн” худал мэдүүлэг өгч байхад шүүх удирдлагын багийн хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй /2-р хх-31х 02.07.40-02.08.50 энэ хугацаанд хэлсэн санал/ харьцуулан дүгнэлт хийсэнгүй.

-Гэрч У.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...шийдвэр гаргах түвшний гишүүд биш гэдэг асуудалд саналаа өгсөн гэж худал мэдүүлсэн./ удирдлагын багийн хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй /2-р хх-31х 02.07.40-02.08.50 энэ хугацаанд хэлсэн санал/ харьцуулан дүгнэлт хийсэнгүй.

Ингэж дүгнэснээрээ:...мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан гэх М.Л-ын үйлдлийг түүний буруугаас болсон эсэх талаар тогтоогоогүй байна ...гэж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаас тэс өөрөөр нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Удирдлагын багийн гишүүдийн ихэнх нь Анагаах Ухааны их сургууль төгссөн эх барих эмэгтэйчүүдийн хичээл бүгд заалгасан байгааг анхаарна уу.

- ...амьгүй нярайг эмгэг судлалын шинжилгээнд хугацаанд нь оруулаагүй... удирдлагад мэдээлээгүй үйлдлээс шалтгаалан хүний амь нас,эрүүл мэндэд хохирсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь гэрч Б.Б, Б.Б, Б.Г, Ч.М нарын мэдүүлгийг ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна. Гэрч Ч.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...өвчлөл, тухайн урагт гаж нөлөө байгаа эсэхийг тодруулах зорилготой. /шүүх/х/т-ийн 20х/

Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журмын 1.2-т ...үхлийн шалтгааныг тогтоох

2.2-д:...дараах тохиолдолд зайлшгүй хийнэ

2.2.8-д: амьгүй ураг /жирэмсний 22 долоо хоногоос дээш,500 гр-аас дээш жинтэй/

2.6.7-д: Амьгүй ураг,...ихсийн хамт эмгэг судлалын нэгжид хүргүүлнэ... гэж журамд заасныг харьцуулан дүгнэлт хийгээгүй байна.

Шинжилгээ хийснээрээ эх дараа дараагийн жирэмслэлтдээ юуг анхаарах вэ, ямар эмчилгээ хийлгэж байж дахин жирэмслэх ёстойг тодорхойлдог шинжилгээ юм.

-...эмч, эмэгтэйчүүдийн эмч боломжтой тохиолдолд жирэмсний хяналтын эмч, эх баригч эмч заавал оролцоно”/х105х/ гэх заалтыг үндэслэсэн нь шинжилгээ хийх бүрэлдэхүүний талаар зохицуулсан байх ба С.Л-ын гаргасан зөрчилтэй холбоогүй...гэж дүгнэсэн мөртлөө ...гэх үйлдэлд сахилгын зөрчил /сахилгын шийтгэл гэж зөвтгөж ойлгож байна/ хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. /шийдвэрийн 8х/

-...Иймд хууль хэрэглээний хувьд М.Л-ын дээрх хоёр үйлдэл сахилгын зөрчилд хамаарах боловч...гэж сахилгын зөрчил гаргасан байна гэж үзэж дүгнэсэн юм шиг хэрнээ..сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн тайлбарт хууль зүйн талаас нь ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

-...хариуцагчийн тайлбар бусад үндэслэлээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй...гэсэн ямар тайлбар ямар ямар нотлох баримтаар няцаагдаж байгааг тодорхой дурдаагүй хийсэн дүгнэлт нь ойлгомжгүй болсон байна.

-...6/262 дугаар тушаалыг хүчингүй болгосноор дээрх шаардлага бодитоор хэрэгжих тул нэхэмжлэгчийг 6/262 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай адилтган үзэх нь зүйтэй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д: нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлыг шүүх өөрөө дур мэдэн өөрчилсөн нь Монгол улсын дээд Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.1-д:...ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй...гэж зөвлөснийг шийдвэр гаргахдаа анхаараагүй байна.

2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан “ Амьгүй төрөлтийг мэдээлэх хуудас “ Нэгдсэн эмнэлэгт биш Эрүүл мэндийн газар руу төрлөг удирдсан эмч өөрөө бичиж хүргүүлдэг юм байна. Энэ хуудсыг нэхэмжлэгч М.Л өөрөө бичсэн учраас Эрүүл мэндийн газраас нотлох баримтаар авсан байна. /Үүгээр удирдах албан тушаалтанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна/ Удирдлагын багийн хуралдаан дээр М.Л би мэдэгдээгүй юм байна гэж мэдүүлж байсан /

Нэхэмжлэгчийн зүгээс сахилгын зөрчил, ноцтой зөрчил хоёрт давхардуулж шийтгэл оногдуулсан гэж маргадаг. Онолын хувьд сахилгын зөрчил гэдэг ерөнхий ойлголтод ноцтой зөрчил ордог бөгөөд харин бусад сахилгын зөрчлөөсөө хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор зөрчлийн тохиол бүрийг нэрлэн зааж гэрээнд тусгасан байх ёстой. Сахилгын хэдэн ч зөрчил гаргасан байсан зөрчил бүр нь тогтоогдсон байхыг шаарддаг ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглодог.

7. Хариуцагчаас 6.255.086 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн цалин хөлсний талаарх нотлох байхгүй байхад нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн гаргасан нь буруу юм.

Нэхэмжлэгч 3 сарын дундаж цалин 3 610 400 төгрөг нэхэмжилж байна /ш/х/т-ийн 31 х/ гэж байхад шүүх бараг 2 дахин их нөхөн олговор гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 31 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэлт хийж өгнө үү.

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 136/Ш32021/00240 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д:...шүүгчийн захирамж гаргана гэж заасан байхад шийдвэр гаргаж хуулийн заалтыг зөрчсөн байна. Ингэхдээ Захирамжлах нь...гэжээ. Шүүхээс гарч байгаа шийдвэр бүхэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захирагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч байж хэргийн оролцогч нарын эрхийг хангадаг гэж ойлгож байна.

Тиймээс Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/262 дугаартай тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Ж.Ч өмгөөлөгч ер нь худлаа хэлээд байна. Намайг утсаар ярьсан, Б эмчтэй уулзсан гэх зэргээр зөндөө зүйл ярилаа. Миний тушаал хэднээр гарсан, ямар үндэслэлээр гарсан зэргийг мэдээгүй байсан. Тухайн үед 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуралдаад М.Л-ыг ажлаас халах болсон гэсэн гэхэд би баяртай гэж хэлээд гарсан. Түүнээс хойш ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан. Тушаалаа хараад яагаад ямар шалтгаанаар намайг халж байгаа юм гэж асуугаад хариулаагүй тэгээд би явсан өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт шүүхийн шийдвэр хууль ёсны биш үндэслэлтэй гарсангүй ээ гэж байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Үндэслэл бүхий гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж материаллаг болон процессын алдаа гаргаагүй хуульд зааснаар үйл баримттай харьцуулан үзэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хариуцагч процессын алдаа гаргалаа гэж байна. Үүнд тайлбар хийхэд аль нэг талын байр суурийг давамгайлж хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь судалсан гэж үзэж байгаа. Мөн шүүхийн шийдвэр хүчинтэй болоод 7 хоногийн дотор гардуулах ёстой гэж байгаа. 26 хоногийн дараа гардан авлаа гээд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл нөхцөлд хамаарахгүй юм. Бодит нөхцөл байдал байх ёстой. Тэр тусмаа тухайн орон нутагт амьдарч байгаа хариуцагч аваагүй байж болно учир нь хорио цээрийн үед шүүх ямар журмаар яаж ажиллаж байгааг бодох ёстой. Миний бодлоор 30 хувьтай ажиллаж байгаа гэж бодож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар заавал тогтоох хэсгийг уншиж хаах ёстой гэж байна мөн улсын тэмдэгтийн хураамжийг дурдаагүй гэж байгаа нь алдаа биш юмаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ийм үндэслэл огт бишээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийг уншихдаа Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан гэж байна. Би бол тийм гэж үзэхгүй байна. Тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна уу гэх талаас нь тайлбарлаж өгдөг. Хариуцагч үндэслэлгүй гэж үзэж байгаа нь тийм биш юм. Мөн хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн хурлын тэмдэглэлүүд нь дуу бичлэгтэйгээ зөрсөн өөрөөр хэлбэл энэ нь хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг юмаа. Хариуцагч талаас М.Л-ыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна гэжээ. Шүүх хурал дээр гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан дуу, дүрс бичлэгээр тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Б 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон амьгүй нярай, хүүхдийн хөл хугарсан асуудлыг би 7 хоногийн дараа мэдсэн. Статистик мэдээлэл хариуцсан ажилтан М-аас мэдээд яагаад ийм зүйл гаргасныг нь асуусан. Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн юм бол мэдсэнээс хойш энэ сахилгын зөрчлийг нэг сарын хугацаанд шийдвэрлэхгүй яасан юм бэ 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш удирдлагын баг хуралдаад шийдвэрлэх боломжтой байсан. Одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэм буруутай гэх үндэслэлгүй болж байна. З-ийн нярайн хөл хугарсантай холбоотой асуудлаар тухайн үед ээж нь гомдлоо бичгээр гаргасан байдаг. Тэгэхээр сахилгын зөрчил мөн юмаа гээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шийдвэрлэж байгаа нь нэг сарын хугацаагаа хэтрүүлсэн.   Удирдлагын багын хурал дээр тодорхой ярьсан байдаг. Хариуцагчийн зүгээс өгч байгаа мэдүүлгүүд нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны хуралдаан дээр анх удаагаа мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь бол өөрсдийнхөн өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг. Мөн тухайн өдрийн хуралдаан дээр гарсан тэмдэглэлээр няцаагддаг. Учир нь тухайн өдрийн хуралдаан дээр зөрчилдөөд гэмтэл мөн үү юунаас үүссэн гэдгийг шалган тогтооход чанарын алба нь дүгнэлт гаргаагүй байгаа нь тухайн хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Чанарын албаны дарга Н нь бол үнэхээрийн буруу алдаа байсан. Энэ алдааг гаргасан нь бид нарын буруу юм. Ингэж болохгүй сайн судалж шийдэх хэрэгтэй гэсэн агуулгатай зүйл хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбартаа огт чанарын албанаас дүгнэлт гаргаагүй учраас бид удирдлагын багийн хуралдаанаар авч хэлэлцээгүй гэж хүлээн зөвшөөрсөн хэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулах явцад гэнэт чанарын албанаас акт гарсан байсан юм байна гээд баримт гаргаад ирсэн. Миний зүгээс үүнийг нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хариуцагч талаас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Шийдвэр бол М.Л-ыг сахилгын зөрчил үйлдсэн мөн юмаа гэж үзээд танай шийдвэр 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан. Гэтэл 2021 оны 01 дэгээр сард чанарын албаны акт гарсан гэдгийг олж мэдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр чанарын албаны акт байгааг огт мэдээгүй байсан. Үүнээс харахад чанарын албаны дүгнэлтэд үндэслэж шийдвэрээ гаргаагүй байгаа юм. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Б/262 тушаалд акт хамааралгүй болж байгаа юм. Чанарын албаны акт нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байгаа. Мөн хариуцагч талаас сахилгын зөрчлийг ноцтой зөрчил гэж үзээд байгаа. Хохирол учирсан гэдгийг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3 дэх хэсэгт зааснаар хохирол учирсан байна гэж заасан. Хохирол учирсан байвал ажлаас хална гэж  заасан. Улсын Дээд шүүхийн тайлбарт ажил олгогч байгууллагад хохирол учирсан бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хохирол учирсан шалтгааныг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Үүнээс юу гэж үзэх гээд байна гэхээр хохирол учраагүй юм байна гэж үзэж байна. Хариуцагч талаас хохирол учирсан байдлыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хохирол учирсан гэх зүйл гаргаж өгөөгүй учир хохирол учраагүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд ажлаас халагдсан тушаал гардуулж өгсөн баримт гээд ярьж байна. Хариуцагч талын мэдүүлэг хариу тайлбар яагаад зөрүүтэй байгаад байдаг юм бэ. Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тойрох хуудсаа гардуулж өгсөн гэж өөрөө тайлбарлаж хэлсэн боловч тушаал гардуулсан тэмдэглэлийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгчхөөд тодорхой тэмдэглэл байхгүй байгаа. Гэтэл ажлаас халагдсан тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн байгаа. Хүний нөөцийн мэргэжилтэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж өгсөн гээд М.Л нь өөрөө хүсэлт бичиж өгсөн гээд байгаа боловч үгүй юм. Хариуцагчийн хувьд хууль хэрэглээндээ алдаа гаргаж байна. Иргэний хуульд баримт бичгийг мэдсэн, мэдэх ёстой, хүргүүлсэн, хүлээн авсан, гардуулсан гэх шат дараалалтай байдаг. Хүргүүлсэн гэдгийг мэдэх ёстой гэдэгтэй хольж ойлгож болохгүй ээ. Хуульд хүлээн авсан хүлээн авахаас татгалзсан гэж үг өгүүлбэр байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар хүлээн авснаар гомдол гаргахад 30 хоногийн хугацаа тоолно. Тиймээс мэдсэн мэдэх ёстой байснаас тоолох асуудал биш юм шүү. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг үнэн зөв бишээ гэсэн тайлбарыг гаргасан. Гэрчүүдээс авсан мэдүүлэг асуулт нь тухайн өдрийн хуралдаантай холбоотой асуулт асууж хариулсан байгаа. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. М.Л нь амьгүй төрсөн нярайн мэдэгдэх хуудсыг өөрөө бөглөж цааш хүргүүлсэн гэж байна. Амьгүй төрсөн нярайн тоо судалгааг зөвхөн эмнэлэг биш улсын хэмжээний үйл ажиллагаа. Үүнийг зөвхөн нэг эмч гаргахгүй ээ. Өөрөөр хэлбэл заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Амьгүйн нярайн мэдэгдэх хуудсыг статистик мэргэжилтэн М гэх хүнд хүлээлгэн өгөх ёстой юмаа. Зөвхөн нярайн төрөлт биш бүх өвчний мэдээллийг аваад удирдлагадаа танилцуулах ёстой байгаа. Шүүх хуралдаан дээр М эмч Б эмч 2 яагаад ийм зүйл гарсан талаар ярьсан гэж мэдүүлэгт байдаг. Үүнээс харахад Баярмаа, Мөнхжаргал хоёр мэдэж байсан байгаа юм. Мөн Б эмч удаа дараа М.Л-ыг хална гэж байсан. Тиймээс аль эрт дотроо хална гэсэн бодолтой явж байсан. Мөн удирдлагын багийн хурал дээр халах тухай яригддаг үүнээс харахад удирдлагын багийн хуралдаан зөвхөн дүр төдий байсан нь харагдаж байна. Нэхэмжлэгчид олгох ёстой 6255086 төгрөгийг буруу юм гэж үзээд байх шиг байна. Олгосон тоон хэмжээнд нь маргаж байгаа бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэл болохгүй ээ. Цалингийн хүснэгтийг гаргаж өгөөгүй нийгмийн даатгалын дэвтрийн бичилт буруу юм гэвэл тийм зүйл байхгүй ээ. Зөвхөн ажиллаж байсан хугацааны цалинг тодорхой тушаалын дагуу бодуулаад гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа юм. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3610400 төгрөг гэж нэхэмжлэлд бичсэн. Харин нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтэр дээрээ хийлгэсэн бичилтээрээ зүй ёсоор нь цалингаа бодуулж авах нь зүйтэй. Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн байж болно. Үүнийг шүүх үзээд үнэн зөв шийдсэн. Мөн нийгмийн даатгалын дэвтэр нотлох баримт болохгүй гэж байна. Нэхэмжлэгчид байгаа нотлох баримт нь нийгмийн даатгалын дэвтэр юм. Харин цалингийн картыг хариуцагч гаргаж өгөх ёстой. Үүн дээр хариуцагч маргаж байгаа учир хариуцагчийн зүгээс гаргаж өгөх нотлох баримт гэж үзэж байна. Нотлох баримт цуглараагүй байхад нэхэмжлэлийн дүнг буруу бодсон гэж үзэж байгаа бол тийм зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа захирамж гэж гаргасан гэж ярилаа би бол энэ талаар мэдээгүй. Ийм алдаа гарсан байна гэж үзэж байгаа бол энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь үндэслэлгүй болгуулах нөхцөл биш юм. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хууль ёсны гэж үзэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны 136/ШШ2021/00061 тоот шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл нэхэмжлэгч М.Л-оос Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих,  эмэгтэйчүүдийн их эмчийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг  тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-ээс нэхэмжлэгч М.Лхагва-Очир ажил албан тушаалаа гүйцэтгэж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 09-нд иргэн Ц.З-ийг кесарево хагалгаагаар төрүүлэхдээ туслах эмчээр томилогдсон байж мэс заслыг гардан гүйцэтгэж дөнгөж төрсөн нярайн хөлийн дунд чөмгийг хугалсан,  иргэн Б.Б 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дутуу төрж, амьгүй ураг гарсан талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй, амьгүй төрсөн урагт эмгэг судлалын шинжилгээг заавал хийлгэх байтал хийлгээгүй зэргээр 2 ноцтой зөрчил гаргасан.  ... М.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн б/121 тоот тушаалаар үндсэн цалинг  3 сарын хугацаатайгаар 19%-иар хасах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад давтан ноцтой зөрчил гаргасан, ... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргана гэснийг зөрчиж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж М.Л-ыг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож,  Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.255.086 төгрөгийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан М.Л-т олгох, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгасан шийдвэрийг тус тус гаргасан.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-ээс гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргаанд холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн зарим үйл баримтанд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, мөн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалыг хүчингүй болгохоор заасан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд /1хх-119, 120/ Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаартай нэхэмжлэгч М.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардаж хүлээн авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч талаас ирүүлсэн тушаалын танилцуулах хуудас баримтанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 55 минутанд уг тушаалыг утсаар танилцуулсан тухай тэмдэглэгдсэн, ... тушаал хүлээлгэн өгсөн тухай баримтанд “... тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээлгэн өгөх гэсэн боловч Улаанбаатар хотод явж байна очиж байгаад авъя гэсэн ...”, “... 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаалыг эх хувиар нь өгөх гэсэн боловч тойрох хуудас зуруулж дуусаагүй ... 1 дэх өдөр авъя гэсэн хариу өгөөд явлаа ...” гэж тэмдэглэгдсэнээс тус тус үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах 1 сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр ... –ийг халагдсан өдөрт өгөх үүрэгтэй.” 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж зааснаас тус тус үзэхэд хуулийн агуулга нь ажлаас халсан тухай шийдвэрийг ажилтанд мэдэгдэхээс гадна  бичгээр үйлдэж ажилтанд гардуулж өгсөн байх, улмаар ажил олгогч ийнхүү гардуулан өгсөн буюу ажилтан шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргана гэж ойлгогдоно.

 

Тэгэхээр энэ талаарх дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ажлаас халсан шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан гэдгийг мэдсэн байж болох боловч шийдвэрийг хүлээн авсан хугацааг мөн өдөр гэж дүгнэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал иргэн Л.Г-аас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн захиргаанд холбогдуулж “ ... 2020 оны 09 дүгээр сарын 09-нд охин Ц.З мэс заслаар хүүхэд төрүүлэх хагалгаанд орсон ба мэс заслыг эмч М.Л, зөвлөх эмч Г нар хамтран хийх явцад хүүхдийн дунд чөмөг хугарсан гэмтэл гарсанд гомдолтой тул хүүхдийг цаашид эрүүл саруул өсөж торних баталгааг гаргуулж авахыг хүсэж байна ...”  гэсэн гомдол гаргасныг, мөн 2020 оны 09 дүгээр сарын 08-нд иргэн Б.Б дутуу төрсний улмаас амьгүй ураг гарсныг эмгэг судлалын шинжилгээнд хамруулаагүй гэсэнд тус тус холбогдуулан  ажил олгогч Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн хуралдаанаар 2020 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд  эмч М.Л-ыг оролцуулан хариуцлага тооцох талаар хэлэлцжээ.

 

Улмаар хариуцагч буюу ажил олгогч нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3, Эрүүл мэндийн яамны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/55 тоот тушаалаар батлагдсан “Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-ын 2.2.8, 2.4.3, Нэгдсэн эмнэлгийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1, 10.1, 10.5, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай хурлын шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай хурлын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний Б/262 тоот тушаалаар үйлчлүүлэгчид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ:

 

  1. Иргэн Ц.З-ийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан,
  2. Дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан болох нь тогтоогджээ. 

 

Анхан шатны шүүх энэхүү ажлаас халсан тухай шийдвэрт “ .... нярайн дунд чөмгийг хугалж гэмтэл учруулсан гэх М.Л-ын үйлдлийг түүний буруугаас болсон эсэх талаар тогтоогоогүй, ... дутуу төрсөн нярайг  эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүйгээс хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан хүний амь нас, эрүүл мэнд хохирсон нь тогтоогдоогүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

 Тодруулбал: Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Л нь иргэн Ц.З-ийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөвлөгөөт мэс заслаар төрүүлэх явцдаа нярайн дунд чөмгийг хугалсан үйл баримт тогтоогдсон байх боловч энэ нь эмчийн буруутай үйл ажиллагаа эсэхийг зохих ёсоор буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 4, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/566 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам”-д зааснаар тухайн тохиолдлыг бүртгэж дүгнэсэн, байгууллагын удирдлагад хэрхэн мэдээлсэн зэрэг нь тодорхойгүй, тогтоогоогүйгээс уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заасан “ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон нь нотлогдсон” ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан “Нэгдсэн эмнэлгийн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээний нэгдсэн сан” бичгийн баримтанд /1хх-39/  эмч М.Л-т холбогдох мэс заслаар төрүүлэхдээ нярайн дунд чөмгийг хугалсан тохиолдлыг ажилтны хүчин зүйлээс шалтгаалсан ноцтой тохиолдол гэж ангилж бүртгэсэн байх боловч уг дүгнэлтэд огноо тэмдэглэгдээгүйгээс хэзээ гарсан нь тодорхойгүй, мөн ажилтанд хариуцлага тооцохоор хуралдсан 2020 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийн удирдлагын багийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, удирдлагын багийн хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдсон тул энэ дүгнэлтийг ажилтныг ажлаас халах тушаалын үндэслэл болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд удирдлагын багийн гишүүдийг /Б.Г, У.О, Э.С/  оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан байх боловч гэрчүүдэд эрх үүрэг тайлбарлаж өгсөн баримтыг огноог 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тэмдэглэснээс гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй болсон хэдий ч Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.2-т зааснаар эмнэлгийн захирал ... байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй тул тэдний мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох  ба  хариуцагч буюу ажил олгогч нь сахилгын зөрчлийг хуульд заасан журмын дагуу нотлон тогтоогоогүйгээс тухайн тохиолдлыг ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй тул удирдлагын багийн гишүүдийн хувьд өгөх гэрчийн мэдүүлэг нь ажилтныг ажлаас халах шийдвэрийн үндэслэл болж чадахгүй буюу хариуцагчийн татгалзлыг нотолсон үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүйгээс тухайн  гэрчүүдийн мэдүүлгүүдийг удирдлагын багийн хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан шинжлэн судлах шаардлагагүй юм.

 

Дутуу төрсөн амьгүй нярайг эмгэг судлалын хугацаанд шинжилгээнд оруулаагүй, хугацааг оройтуулж шинжилгээ хийх боломжгүй болгосон, удирдлагад мэдээлээгүй зөрчлийн хувьд хариуцагч буюу ажил олгогч нь шийдвэртээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  А/55 тоот  “Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан “Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-ын /1-р хх-ийн 103-106/-д 2.2.8, 2.4.3-д заасныг үндэслэсэн, уг заалтад  амьгүй урагт эмгэг судлалын шинжилгээг зайлшгүй хийх, шинжилгээнд эмгэг судлаач эмчээс гадна эмчлэгч эмч, эмэгтэйчүүдийн эмч боломжтой тохиолдолд, жирэмсний хяналтын эмч, эх баригч эмч заавал оролцохоор заасан боловч, уг ургийг шинжилгээнд  хүргүүлэх талаар журмын 2.6.7-д “амьгүй ураг, нас барсан эрт үеийн нярайг ихсийн хамт эмгэг судлалын нэгжид хүргүүлэх” үүргийг эмгэг судлаач эмчид үүрэг болгосон байх ба нэхэмжлэгчийн хувьд энэ талаар ямар үүрэг, эрхтэй байсан талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдаагүйгээс эмч М.Л-ыг дурдсан зөрчлийг гаргасан, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эндээс үзэхэд хариуцагч буюу ажил олгогч нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Л.Г-аас гаргасан гомдлыг /1хх-94/ үндэслэсэн, мөн амьгүй ураг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн зэргээс үзэхэд  эмч М.Л-т 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

            Хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч М.Л-т 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/121 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, ажилтан буюу нэхэмжлэгч нь уг шийдвэрт гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх боловч дээр дурдсан зөрчлүүд нотлогдон тогтоогдоогүйгээс түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Эдгээр үндэслэлүүдээр ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хууль, түүнд тавигдах шаардлагыг хангаж нийцсэн байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх хуулийн шаардлагад тус тус нийцээгүй тул эмч М.Л-ыг ажлаас халсан Нэгдсэн эмнэлгийн даргын Б/262 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбогдуулж ажлаас буруу халсан үеийн олговрыг хэрэгт цугларсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн 6.255.086 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцүүлж түүний дэвтэрт бичигдсэн 9, 10, 11-р саруудын цалинд үндэслэн олговрыг үндэслэлтэй зөв тооцсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч давж заалдсан гомдолдоо  болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардуулаагүй, ... улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуралдаанд танилцуулснаар шийдвэрт заагаагүй, ... шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг баримтлаагүй, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шүүгчийн захирамж гаргахаар заасан байхад шийдвэр гаргасан ..., ... шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй, үг үсгийн алдаатай бичсэнээс тайлбарын агуулга өөрөөр тусгагдсан, ... анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн CD-г хэрэгт хүлээн авахаар шийдвэрлэсэн атлаа шинжлэн судлаагүй ... ” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.” 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.” гэж тус тус заасан байх ба хэрэгт авагдсан шийдвэр гардуулсан баримтаас үзэхэд хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэж, шийдвэрийг бичгээр үйлдэн хариуцагч талд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан нь дээрх хуульд заасан хугацааг зөрчөөгүйн гадна хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд шийдвэрийг өөрөө ирж гардан авах үүрэгтэй байна.

 

Мөн  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар танилцуулсан атлаа шийдвэрт тусгаагүй тухайд энэ талаарх шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт зөрүүтэйгээр тэмдэглэгдээгүйг дурдах нь зүйтэй.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар талд авагдсан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 136/ШЗ2021/00240 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж нь хариуцагч талд шийдвэр хэлбэрээр гардуулагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д нийцээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийн 31 дүгээр хуудсанд хамгийн доод мөрөнд “...бүхэлд нь...”  гэхийг  “үхэлд нь” гэж алдаатай бичсэн, мөн тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч эдгээр нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан ноцтой шинжийг агуулаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн CD –г үзлэг хийж шинжлэн судалж хэрэгт бэхжүүлж аваагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг баримтын нотолгооны ач холбогдлын талаар тайлбарлахдаа “...хариуцагчаас  нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/121 тоот тушаалд заасан зөрчлийг нотлох зорилготой ...”  гэснээс үзэхэд уг шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон тул шийдвэрт заасан зөрчлийг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг баримтлаагүй ...” гэсэн гомдлын үндэслэлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд “...анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргаж танилцуулахдаа суудлаасаа босоогүй, Монгол Улсын нэрийн өмнөөс гэлгүйгээр тогтоох хэсгийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тайлбарласан ...” гэсэн агуулгаар тайлбарласан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарахгүй хэдий боловч цаашид анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудад анхаарахыг магадлалд тэмдэглэв.

 

Иймд эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анхан шатны шүүх Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ны Б/262 дугаар бүхий ажилтан М.Л-ыг ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу ба ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа тул уг тушаалыг шүүхээс заавал хүчингүй болгох шаардлагагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

                                                                                                                                                            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2021/00061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг хасаж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг нэг болгон 1 гэж дугаарлан

 

 “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Л-ыг ажлаас буруу халсан болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчилж,

 

3, 4, 5, 6 дугаар заалтыг 2, 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМА

                                                                                        А.САЙНТӨГС