Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/06735/И |
Дугаар | 101/ШШ2017/02529 |
Огноо | 2017-08-14 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2017/02529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, *******,******* тоот хаягт оршин суух, Таргад овогт Д*******ын А******* /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ,, тоот хаягт бүртгэлтэй, , байр 4 тоот хаягт оршин суух Боржигон овогт Б*******ийн А******* /регистрийн дугаар /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ,, тоот хаягт бүртгэлтэй, , байр 4 тоот хаягт оршин суух, Чонос овогт Аийн******* /регистрийн дугаар / нар болон
Хариуцагч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4 хаягт байрлах Кинд тус тус холбогдох
******* болон******* нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүй тооцуулах,
Б.А*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах,
Ктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан00-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г хүчингүйд тооцуулах,
2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан , дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах,
Б.А*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, Уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гуравдагч этгээд К ХХК-ийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид О.Батцэцэг, Ц.Осоржамаа, хариуцагч*******, А.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч Кны итгэмжлэгдсэн төлөөлөгчид С.Ялалт, Г.Энхтайван, О.Өнөржаргал .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******, А.Б нар нь PC тоглоомын газар ажиллуулна гэж хуурч мэхлэн ******* миний Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын *******ны******* тоот, орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БидББСБ-д барьцаанд Тавиулж5 сая төгрөг авч, улмаар дээрх зээлээ К уруу шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой байна гэж итгүүлэн, байрны өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-байгуулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн бөгөөд энэ нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 832 тоот Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар*******, А.Б нар нь өршөөлд хамрагдсан. Мөн прокурорын тогтоолын Тогтоох хэсгийн 4-т Хохирогч ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай гэж заасан.
Иймд*******тай 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан Орон Сууц, худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож,*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг ******* миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
Б.А*******, А.Б нар нь К уруу шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой итгүүлэн, 2015.02.12-ны Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, мөн энэхүү гэрээндээ үндэслэж, Орон сууц зээлээр худалдан авах нэрийдлээр 2015.02.12-ны өдөр К ХХК-тай004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ,004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээ байгуулж, БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, *******,******* тоот орон сууц (, Ү- 2205001883)-ыг барьцаалж, 77.000.000 (далан долоон сая) төгрөг зээлж авсан.
Б.А*******, А.Б нарыг ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.3-дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг прокурорын байгууллага тогтоосон.*******, А.Б нар намайг хуурч мэхпэх, орон сууцны өмчлөх эрхийг минь шилжүүлэн авч, мөн надтай байгуулсан гэрээг бариж, орон сууц зээлээр худалдан авах нэрийдлээр Ктай Орон сууц зээлийн гэрээг байгуулж, 77.000.000 төгрөг зээлэн авсан. Мөн зээл авахын тулд Кны ажилтнаас туслалцаа авсан гэж******* А.Б нар хэлж байсан. Өөрөөр хэлбэл К,******* нарын хооронд хуурамч хэлцэл хийгдсэн.
К ХХК нь 2015 оны 12 сард Баянзүрх, сүхбаатар, чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж,*******гаас Орон сууцны зээлийн төлбөр 84.582.222 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Мөн энэ хэрэгт намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч нэхэмжлэгч К ХХК нь барьцааны зүйлийн талаар ямар нэгэн шаардлага шүүхэд гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
******* би*******гаас орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлэн авахын тулд нэн тэргүүнд К ХХК-ийн зээлийн барьцаанаас орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага давхар үүссэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээний талууд болох А.Б, Капитрон Банк ХХК-ийг нэмж оролцуулах;
Ктай 2015.02.12-ны өдөр байгуулсан004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах;
2015.02.12-ны004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны-ны гэрээгээр барьцаалсан БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, *******,******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө (, Ү- 2205001883)-ийг орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг*******, А.Б, К ХХК-д даалгаж өгнө үү.
Иргэн*******, А.Б нар нь бүлэглэн иргэн *******гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хороолол *******ны******* тоот өрөө байрыг алан PC тоглоомын газар ажиллуулна гэж түүнийг хуурч мэхлэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр к ХХК-тай004/2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ ,004- 2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээ байгуулж, БГД -ийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж,******* 1009 тоот орон сууц /, Y-2205001883-ыг барьцаалж 77.000.000 төгрөг зээлж авсан гэмт хэргийг үйлдсэн цагдаа, прокурорын байгууллага тогтоож, улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас 201526021865 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 832 дугаартай тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
******* би*******тай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож*******гийн нэр дээр байгаа БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, -р байрны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг *******гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, Ктай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцаа-ны гэрээг хүчингүйд тооцуулах, 2015.02.12-ны004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан БГД-ийи 19-р хороо, 4-р хороолол, -р байрны******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө (, )-ийг орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг*******, А.Б, К ХХК-д даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан билээ.
Дээрх нэхэмжлэл дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:
1. Иргэн*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ************** тоот орон сууцны /ГД 000374944, / Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд К ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга барьцаалагч олохыг тогтоолгох шаардлагын талаар.
Монгол Улсын иргэн Б*******ийн А******* нь иргэн Д*******ийн А*******тай 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр "Орон сууц худалдан авах гэрээ байгуулсны дагуу тус банк нь*******тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г тус банктай байгуулж, 77,000,000 төгрөгийг, жилийн хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээл олгосон. Мөн******* нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г тус банктай байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн 000374944 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн тоот дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, байр.******* тоот хаягт орших, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан юм. Тус банк нь уг зээлийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцааны эрхээ баталгаажуулсан болно. Гэтэл тус барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж банк дараах шаардлагыг гаргасан болно. Үүнд: Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмч гэж үзнэ" гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу банк нь тус хөрөнгийг шударгаар барьцаалсан юм. Банк нь дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөх эрхтэй холбоотой үүссэн асуудлыг огт мэдэхгүй болно. Өөрөөр хэлбэл банк нь иргэн ******* болон******* нарын хоорондын яриа хэлцлийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөгчийг тодорхойлдог. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу банк тэрхүү бүртгэлд итгэхээс өөр арга байхгүй юм. Иймд банк нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн******* нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул тухайн иргэнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан зээл олгосон. Мөн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-ний 7.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо. түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй холбоотой ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус баталж. маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасан дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан юм. Нөгөөтээгүүр иргэн *******гийн нэхэмжлэл, болон шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд ******* болон******* нар нь тус банкнаас зээл авахын тулд дээрх хөрөнгийг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн барьцаанд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн, тийм хүсэл зоригтой байсан, банкнаас авсан зээлийн хөрөнгөөр хамтран үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон гэдэг нь нэгэнт тодорхой байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас банк хохирох ёсгүй юм.
Хоёр. Барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар:
Зээлдэгч******* нь дээр дурдсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан.
Гэтэл тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгч*******тай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 84,582,222 төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч*******гаас гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан.
Уг иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж шийдвэрлэгдсэн болно.
Иймд тус банкыг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, байр,******* тоот хаягт орших, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч мөн болохыг тогтоож, улмаар уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
К нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү шаардлагыг гаргаж байна.
1. Тус банк нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, байр,******* тоот хаягт орших , 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох,
2. Уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Осоржамаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдсэн үйлдэл учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлэцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ гэрээг залилан мэхэлж хийгээгүй. Нотариат дээр хоёулаа байлцаж байгаад гарын үсэг зурж, тамга даруулсан. Худалдах-худалдан авах гэрээг хуулийн дагуу хийсэн гэв.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* надаас бэлнээр 2,000,000 төгрөг авч байсан. 6,000,000 төгрөг дансаар мөн авч байсан. ******* мөнгийг буцаагаад өгч чадаагүй. Миний мөнгө банкны зээлийг төлж чадахгүй байна гээд хамтарч зээл авахаар тохиролцоод караоке, угаалгын газар түрээслэх зорилгоор хамт явж үзсэн. Бидний хувьд залилан мэхэлсэн зүйл огт байхгүй. *******гийн хувьд юу ч мэдэхгүй гэсэн зүйл байхгүй. Анхнаасаа ярилцаж тохиролцоод хийсэн зүйл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч К шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Энхтайван нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хүчингүй болгох гэсэн ойлголт байхгүй. Гэрээний үр дагаварыг хүсэж буюу хүлээн зөвшөөрч хийсэн.*******гийн данснаас*******,000,000 төгрөгийг *******гийн Хаан банкны данс руу орсон байгааг анхаарч үзнэ үү. Зээлтэй холбоотой асуудал дээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, А.Б, К ХХК-д тус тус холбогдуулан,*******тай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүй тооцуулах,*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах, Ктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан00-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г хүчингүйд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан , дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах,*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг хариуцагч*******д худалдсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг *******гаас*******д худалдсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г талууд байгуулсан нь татвараас зайлсхийх буюу тухайн орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 110,000,000 төгрөгөөр худалдсан гэрээг халхавчлах зорилготой байсан болох нь гэрээний талуудын шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, К,*******, А.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12-ны өдрийн004-2015/29 дугаартай Орон сууцны зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Харин, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрх нь *******,******* нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Орон сууц худалдан авах гэрээ-ний дагуу*******д шилжсэн байх бөгөөд К ХХК болон*******, А.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тул*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах, Ктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан00-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г хүчингүйд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан , дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах,*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 832 дугаар тогтоолоос үзэхэд, Яллагдагч*******, А.Б нар нь ...3 өрөө байрыг алан РС тоглоомын газар ажиллуулна гэж *******г хуурч мэхлэн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бид ББСБ-д барьцаанд тавиулж5 сая төгрөгийг авч, улмаар Хас, Кууд руу шилжүүлбэл зээлийн хүү багасах боломжтой гэж итгүүлэн байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж удаа дараа хуурч мэхлэн залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь дээрх прокурорын тогтоолд дурдагдаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан худалдах-худалдан авах хэлцлийн талаар бус, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар нь нэг орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 110,000,000 төгрөгөөр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөгөөр, худалдах-худалдан авах тухай хэлцлийг тус тус байгуулсан бөгөөд 110,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдах-худалдан авах тухай хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэгт авагдсан, хариуцагч*******гийн 2015 оны 12 дугаар сарын0-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэдгүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгт ...Кинд очоод бизнесийн зээлийн судласан чинь хүү нь арай бага гарч байхаар нь танил хайгаад хамт ажилладаг Нэргүйдунжаагийн дүү Уянгаагаар дамжаад Кинд танидаг хүн олоод байраа зээлэнд тавихаар болсон чинь А*******гийн нэрээр зээлэнд тавих гэрээх тодорхой эрхэлсэн ажил орлоготой хүн байх ёстой болсон. Тэр үедээ би тодорхой ажилтай орлоготой байсан учруус миний нэр дээр байрыг шилжүүлж зээл гаргахаас өөр бололцоо байгаагүй. Тэгээд А*******тай орон сууц худалдах худалдан авах гэрээг 50 саяар, 110 саяар хоёр янзаар хийсэн гэснээс үзэхэд хариуцагч******* болон нэхэмжлэгч ******* нар харилцан тохиролцож дээрх орон сууцыг барьцаалж зээл авах зорилготой байсан гэж үзэхээс бус зээлийн үйлчилгээ үзүүлсэн банкны хувьд орон сууцны зээлийн гэрээ, орон сууц барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоор үйлдлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн орон сууцаа худалдах зорилгогүй байсан, Орон сууцны зээлийн гэрээгээр Кнаас олгосон мөнгийг өөрийн дансаар авсан боловч*******, А.Б нарт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдлоо.
Гуравдагч этгээд К ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагын тухайд, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №3004-2015/29 дугаартай Орон сууцны зээлийн болон зээлийн барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр байх тул Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны барьцааны эрхийг гэрээний дагуу шударгаар олж авсан, шударга, хууль ёсны барьцаа болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг бүрдүүлж, улмаар зээлийн үйлчилгээ авахаар банкинд хандсан болох нь хэрэгт авагдсан, орон сууцны зээл олгохыг хүссэн өргөдөл, Орон сууц худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул К ХХК-ийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны барьцааны эрхийг гэрээний дагуу шударгаар олж авсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь орон сууцыг худалдах зорилгогүй байсан эсэх, ******* болон******* нарын хооронд орон сууц худалдах-худалдан авахаас өөр зорилго агуулсан хэлцэл байсан эсэхийг банк мэдэх боломжгүй буюу тухайн хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалсан, барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байжээ.
Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар гаргасан К ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргааныг Хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4040 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцтэтгэлийг хангуулахтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан, ******* болон******* нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын *******ны******* тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах, Ктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан00-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г хүчингүйд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан , дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах,*******гийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан, К нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга ёсны барьцаалагч болохыг тогтоосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******,******* тоот орон сууцаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гуравдагч этгээд К ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд К бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, А.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 542,950 төгрөгийг гаргуулж, бие даасан шарадлага гаргасан гуравдагч этгээд К ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА