Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0179/3 |
Дугаар | 128/ШШ2022/0794 |
Огноо | 2022-10-27 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2022/0794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М***” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.Б**,
Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч** нар,
Гуравдагч этгээд: Мны Ерөнхийлөгч Б.С**,
Маргааны төрөл: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч***-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцсэн эсэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Х**, Б.Б**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З**, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“М***” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.Б**аас Улсын бүртгэлийн Ерөнхий газар, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч**нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч**-ын2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.“М***ны” НҮТББ-ын хариуцлагын хорооны дарга Э.Н**-ээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр “9019110109 дугаар тамгын дүрмийн бусаар авсан тул хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын Д.Ч**-ын2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “М***” НҮТББ-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаар тамга, тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
1.2.Улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр дээрх дүгнэлтийг хүчингүй болгосныг мөн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч**, Ө.Н**, Ц.О** нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгчээс “М***ны” НҮТББ-ыг төлөөлөх эрхгүй этгээд хүсэлт гаргасан, тамга, тэмдэг, гэрчилгээг үрэгдүүлээгүй” гэж маргасан.
4.“М***” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.Б**ын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/М***г шинэчлэх хөдөлгөөн нэрийдлээр цахим хурал нэртэйгээр хүмүүс цуглуулан хуурамч тамга, тэмдэг ашиглан төв холбооны нэрийг барьж Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахал буюу /COVID-19/-ын халдвартай үед залуучуудыг цуглуулан М***ны VI их хурал мэтээр 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр бүлэг хүмүүс уулзалт зохион байгуулсан байна.
Тус хурлыг зохион байгуулсан гэх Мны Хариуцлагын хорооны гишүүд нь 2015 оны 5 /тав/ дугаар их хурлаар 5 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон боловч иргэн Б.Б** 2016.04.05-нд, М***-ны 01 дүгээр сарын 13-нд, Э.Х** нь 2017 оны 04 дүгээр сарын 04-нд тус тус өөрийн өргөдөл хүсэлтээ өгч 2016, 2017 онд үүрэгт ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн. Харин Н.У** нь М***ны Тэргүүн дэд еренхийлөгчөөр томилогдож байсан нь М***ны Үндсэн дүрмийн дагуу тус хорооны үүрэгт ажлыг давхар гүйцэтгэх боломжгүй болсон тул Хариуцлагын хорооны гишүүнээс Мны ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 027 тушаалаар сонгуульт ажлаасаа чөлөөгдсөн тул дээрх хүмүүс тус хороог төлөөлөх үндэслэлгүй юм.
2/Мөн дээрх хууль бус хурлаар сонгогдсон бүрэлдэхүүн нь М***г төлөөлөх эрхгүй, үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүн бус, М***г үндсэн дүрмийн дагуу төлөөлөх эрхгүй этгээдүүдийн тамга тэмдэг хаяж үрэгдуулсэн мэтээр гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар үндэслэж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тамга тэмдгийг дахин олгосон байна. Уг тамга тэмдгийг олгохдоо Мны албан ёсны төлөөлөгч Ерөнхийлөгч А.М**-д огт албан ёсоор мэдэгдэлгүйгээр Тамга тэмдэг олгох журам, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчин хууль бусаар М***ны тамга тэмдгийг давхардуулан олгосон байна. Энэхүү 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаарт Улсын байцаагчийн дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3241 тоот дугаарт дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл энэхүү Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/9346 дугаар "Хариу өгөх тухай" албан бичгээр "Хөрөнго шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай" прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаанд гарсан дүгнэлт байх тул "3241 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3/Харин ийнхүү шийдвэрлэсний дараагаар буюу 1 өдрийн дотор иргэн О.Г** нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М***ны Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин давхардуулан гаргаж авсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн байсан "Их хурлыг хууль ёсны болохыг тогтоолгох" агуулга бүхий өөрийн нэхэмжлэлээ мөн адил татан авах зэрэг ажиллагааг явуулсан байна.
4/Гэтэл өнөөдрийг болтол дээрх илт хууль бус буюу корона вирус /COVID-19/-ын хөл хорионы үеэр аливаа хурал цуглаан хийх хориотой үед М***г төлөөлөх эрхгүй, Их хурал зарлан хуралдуулах эрхгүй этгээдүүдийн цахим хурал нэртэйгээр бүхий л дүрэм журмыг зөрчиж хийгдсэн 6 дугаар Их хурал гэх үйл ажиллагааг хууль ёсны эсэхийг тогтоосон шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх хугацаанд ийнхүү хүчинтэй тамга тэмдэг байсаар байхад алга болсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, давхардуулан тамга тэмдэг гарган авч, улмаар гэрчилгээг үндэслэлгүйгээр дахин авсан болно.
Дээрх иргэн О.Г**-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3241 тоот дугаарт дүгнэлт гарсан боловч аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон прокурорын зөвшөөрөл байх хугацаанд гарсан гэх ганцхан үндэслэлээр хүчингүй болсон бөгөөд энэхүү улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болох үндэслэл болсон.
Хуурамч тамга, тэмдэг үйлдсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн 200901502 дугаарт хэрэг үүсэн шалгаж байх хугацаанд дээрх түдгэлзүүлсэн прокурорын 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 443 дугаар зөвшөөрөл гарсан бөгөөд энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2223 дугаарт прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Үүний дагуу 3 шатны прокурорт гомдол гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын газраас 2020 оны 9 дгээр сарын 9-ний өдрийн 4/2243 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн иргэн О.Г**-ын гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн иргэний хэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны дрийн 181/ШШ2020/02632 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан.
Иймд, хүчин төгөлдөр тамга тэмдэг, гэрчилгээ байсаар байхад дахин давхардуулан М***ны тамга тэмдэг олгосон хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг, мөн шинээр олгосон 000212711 дугаар Мны Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн байгууллага нь иргэдэд хөнгөн шуурхай, хуульд нийцсэн байх нь ажил хариуцсан хариуцлага юм. н.Н** нь байгаа тамгыг байхгүй гэж хэлээд дахин тамга гаргуулсан нь зөв юм уу? Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасан. Түүнээс биш тус холбооны ерөнхийлөгч нарыг улсын бүртгэлийн гэрчилгээний ард цувуулж бичдэг. Гэтэл үүнийг орхигдуулж, шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгчийн хүсэж буй зүйл бол “М***” НҮТББ-ын ерөнхийлөгч солигдсон тохиолдолд ард нь цувуулж бичих ёстой, энэ бол байгууллагын түүх юм. Энэ бол нэхэмжлэгчийн гомдол гаргаж байгаа шалтгаан юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулиа дээдлэх ёстой гэж тайлбарлаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан. Түүнчлэн “М***” НҮТББ-тай холбоотой асуудалд тус байгууллагын үндсэн дүрэм ч гэсэн хамааралтай юм байна. Хүсэлт гаргах ёстой хүн нь хүсэлт гаргаж байгаа эсэхийг хянах ёстой, гэтэл үүнийг хяналгүйгээр бусдад улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн бол энэ хариуцлагаа улсын бүртгэгч өөрөө хариуцах ёстой. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар хуурамч нотлох баримт гаргаж өгсөн бол хуулийн хариуцлага хүлээх талаар заасан байдаг. Иймд шүүхээс дээрх бүгдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас хяналтын улсын байцаагчид ийм эрх байдаг гэж тайлбарлаж байна. Монгол Улс болон бусад аль ч улс оронд өөрт хамааралтай асуудлаар гомдол, хүсэлт гаргах, мөн өөрт хамааралтай асуудлаар хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй. Улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд энэ асуудлаар хандах эрхтэй этгээд хандсан эсэх, гомдол гаргаж байгаа бол гомдол гаргах эрхтэй этгээд мөн эсэх, хэрвээ гомдол гаргах эрхтэй этгээд мөн байх юм бол хяналтын улсын байцаагч шийдвэрлэх ёстой. Хариуцагч талаас ямар ч асуудалд сайн дураар хяналт шалгалт явуулах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн эрх хэмжээг заасан хуулийн заалт нэгийг ч хэлсэнгүй. Тамга, тэмдэг солигдохтой холбоотой 2 үйл ажиллагаа байна. Нэг нь тамга, тэмдэг солигдох буюу төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа явагдаж байна. Мөн солихтой холбоотой хуулиар эрх хэмжээ олгосон материаллаг эрх зүйн хуулийн ойлголт яригдаж байна. Ямар хууль, журамд зааснаар тамга, тэмдэг солигдох үйл ажиллагаа явагдах талаарх үйл ажиллагаа явагдаж байна. Тамга, тэмдгийг солихтой холбоотой төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Тамга, тэмдэг нь тухайн хуулийн этгээдийн хамгийн чухал ач холбогдолтой зүйл юм. Тухайн тамга, тэмдэг солих, хяналтын дугаарыг дахин авах үйл ажиллагааг хийх хүсэлтийг дээрх хуулиудын дагуу тухайн хуулийг этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гаргах ёстой. Гэтэл хариуцлагын хорооны дарга н.Н** гэх хүн гарын үсэг зурж хүсэлт гаргахад тухайн хуулийн этгээдийн чухал ажиллагааг хийсэн байна. н.Н**-д тухайн үед дээрх эрх хэмжээ байхгүй байсныг И.Х** өмгөөлөгч хангалттай тайлбарласан. Мөн Захиргааны ерөнхий хууль болон Өргөдөл, гомдол хүлээн авах тухай хуулиар та өөрт хамааралтай асуудлаар төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй гэж зохицуулсан. Гэтэл н.Н**-ийг гомдол гаргах эрхийг нь шалгаагүй байж өөрийн улсын байцаагчийн үйлдлийг шалгах ажиллагааг улсын бүртгэлийн байгууллага хийж байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт: Хариуцагч талаас Д.Ч*** байцаагчийн шийдвэр нь тамга, тэмдэг алга болсон гэсэн үндэслэлээр гараагүй, хууль бусаар тамга, тэмдэг авсан гэсэн үндэслэлээр гарсан гэж тайлбарлаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д “Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно” гэж заасан. Д.Ч*** байцаагчийн дүгнэлт гаргах эрх нь тамга үрэгдсэн тохиолдолд л дүгнэлт гаргана гэж заасан. Өөр бусад тохиолдолд улсын байцаагч дүгнэлт гаргах эрхгүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4-т “гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн” тохиолдолд л тамга, тэмдэг дахин олгох үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр Д.Ч байцаагчид дээрх дүгнэлтийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Улсын байцаагч нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8.8.4-т заасан үндэслэлээр л дүгнэлт гаргах эрхтэй гэж тус хуулийн 8.9-т заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.4-т заасан үндэслэлээр дүгнэлт гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хуульд заасан ажиллагаа зөрчигдсөн байна, мөн төлөөлөх үйл ажиллагаа, тамга тэмдэг солигдох нөхцөл байдал бүрдээгүй байхад тамга тэмдэг авах ажиллагаа явагдсан байна. Сонсох ажиллагаанд 2018, 2019 онуудад “М***” НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлж, тус холбооны хүсэл зоригийг илэрхийлэх ёстой этгээд нь А.М** байсан. Тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ солигдох үйл ажиллагаанууд нь А.М-ын хүсэлтээр огт явагдаагүй, харин хэн нь ч мэдэгдэхгүй хүмүүсийн хүсэлтээр дээрх ажиллагаанууд явагдсан. Тухайн ажиллагаа явагдахаас өмнө буюу сонсох ажиллагаа явагдах үед А.М** нь өөрийгөө төлөөлүүлж н.Э**, н.Б** гэх хүмүүсийг оролцуулахдаа тамга, тэмдэг үрэгдээгүй байгаа гэдгийг илэрхийлсээр байхад үүнийг хүлээж аваагүй. Мөн сонсох ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01153 дугаар албан тоотыг А.М тамгаа дараад мэдэгдэл өгсөн, энэ нь хавтаст хэрэгт авагдсан, түүнчлэн н.Э байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан байдаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тамга, тэмдгээ дараад хүсэл зоригоо илэрхийлсээр байхад хүсэл зоригийг нь хүлээж аваагүй. Мөн 2019 онд дээрх тамга, тэмдэгтэй маргаан үүсээгүй байхад улсын бүртгэлийн байгууллагаас гэнэт маргаан үүсгэж хүчингүй болгосон. Улсын бүртгэлийн байгууллагаас хууль тогтоомж зөрчсөнөө нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилснөөр А.М** гэдэг хүн солигдож байгаа үр дагавар буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл өөрчлөгдөж байгаа юм. Тухайн гэрчилгээг үндэслэж бүртгэлээ хийсэн. Тухайн бүртгэлийг хийхдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл өөрчлөх хүсэлтийг А.М** гаргах ёстой. Энэ ажиллагаа нь хууль бус буюу Улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль зөрчигдсөн. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг солих журмыг хэрэглэхгүйгээр шууд бүртгэлийг өөрчилсөн нь хууль бус байна. Тийм учраас хариуцагчийн дүгнэлт болон улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Х** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М***” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар н.Г** нь Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад тус холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ солигдонгуут тухайн нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд н.Г** нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хариуцагчаас Д.Ч*** байцаагч нь тамга, тэмдэг үрэгдүүлсэн үндэслэлээр шийдвэр гаргаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл 115 дугаартай зөрчлийн хэрэг нээж, сонинд зарлуулсан. Энэ нөхцөл байдал нь тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн гэдэг үндэслэлээр дүгнэлтээ гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр үндэслэлээр дүгнэлт гарсан мэтээр тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлдээ:
Миний бие Д.Ч*** Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хяналтын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд М*** төрийн бус байгууллагын Хариуцлагын хорооны дарга Э.Н**-ээс тус газарт 2020 оны 003 дугаар албан хүсэлтээр ирүүлсэн М***ны тамга, тэмдгийг дахин авах хүсэлтийн дагуу холбогдох бүртгэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад заасныг баримтлан шалгалт хиихэд 2019 аны 19 дүгээр сарын 04-ний өдрийн тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон бүртгэлд дараах зөрчилтэй байдал тогтоогдсон. Үүнд:
1/М*** төрийн бус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш**-гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “... Мны Удирдах хорооны 2019 оны анхдугаар хурлын 05 тоот тогтоолоор байгууллагын бэлгэ тэмдэг, албан бичгийн бланкны загвар өөрчлөгдсөн тул тамга, тамганы дугаарыг шинээр олгож өгнө үү” гэж дурдсан 02/227 дугаар хүсэлтэд 2015 онд хүчингүй болсон тэмдгийг дарж гарын үсгийг баталгаажуулсан байх ба уг тогтоолоор тамга, тэмдгийн загварыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй тогтоол, хүсэлт ирүүлснийг улсын бүртгэгч хүлээн авч тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон нь Хууль зуй, дотоод хэргийн сайдын 2018 оны A/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.1.3-т "өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж, хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх” гэснийг зөрчсөн.
2/Уг тэмдгийг Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.2.3, 2.2.4-т заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэгчид хураалгаагүй.
3/Дээрх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/227 дугаар хүсэлтэд дурдсан 2019 оны анхдугаар хурал буюу ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулаагүй тухай тус төрийн бус байгууллагын хариуцлагын хорооны дарга Э.Н**-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 006 дугаар тайлбарт "М*** нь 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ээлжит 5 дугаар их хурлыг зарлан хуралдуулж Мны үндсэн дүрмийг баталсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ээлжит болон ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулаагүй болно” гэж дурдсан.
4/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тус төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш**-ээс тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, дээрх хүсэлтийг гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн архив дахь “хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийн дэвтэр"-ийн хураалгасан хүний гарын үсэг хэсэгт С.А** гэх итгэмжлэлгүй этгээд гарын үсэг зурж бүртгүүлсэн нь Хууль зүй, дотоод Хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 5.1.10-т “итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн хувьд итгэмжлэл” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
5/Хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж, оролцогчдод тайлбар санал гаргах боломж олгож, холбогдох тайлбарыг авсан.
6/Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэгч нь дараах эрх үүрэгтэй байна”, мөн зүйлийн 19.4.1 дэх заалтад “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн A/42 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"-ын 2.2.3, 2.2.4-т заасныг, Хууль зуй, дотоод хэргийн сайдын 2018 оны A/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.1.3-т "өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж, хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх;" гэж заасныг тус тус зөрчиж тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн зөрчил үүсгэсэн нь тогтоогдож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл нь “үнэн зөв, бодитой ... байх” гэж, мөн зүйлийн 4.1.5-д "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг тус тус баримтлан М*** ТББ-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаартай тамга, тэмдгийг хураан авах, М*** ТББ-д 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга, тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгох, “М***” НҮТББ-д олгосон тамга, тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу “М***” НҮТББ-д мэдэгдэж, мэдээллийг байгууллагын цахим сайтад байршуулах гэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дүгнэлт гаргасан.
Дээрх эрх зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр дүгнэлтийг хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгож шийдвэрлэсэн 3241 дүгээр дүгнэлтийг хяналтын улсын /ахлах/ байцаагч Ж.Ч**, О.Н**, Ц.О** нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хянаад хяналтын улсын байцаагчийн 2020 оны 2803 дугаар дүгнэлтийг үндэслэлгүй хүчингүй болгосныг тогоож хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн 2020 оны 3241 дүгээр дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож Захиргааны ерөнхий хууль болон улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэсэн.
Иймд иргэн А.М**-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 2803 дугаартай улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б** шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлдээ:
1/Улсын байцаагчийн 2803 дугаар дүгнэлт гаргахдаа болон М*** Холбооны 000212711 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг олгохдоо хууль бус аливаа арга хэрэглээгүй, хууль зөрчөөгүй буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Тамга тэмдэг олгох журмын дагуу дүгнэлт гаргаж, гэрчилгээ, тамга тэмдгийг олгосон нь М***ны эрх, хууль ёсны ашиг сонирхолд, мөн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй болно. Тодруулбал, нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй 2803 дугаар дүгнэлт, 000212711 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг эрх зүйн зөрчилгүйгээр гарсан, олгогдсон учраас хууль бус байх хууль зүйн үндэслэлгүй юм.
2/Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М***ны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан VI Их хурал хууль бус учраас тус хууль бус хурлаар сонгогдсон, М***г төлөөлөх эрхгүй этгээдүүдэд олгосон гэрчилгээ, тамга тэмдэг хууль бус хэмээн тодорхойлсон байх боловч улсын бүртгэлийн байгууллагад тус хурлыг хууль бус хэмээн дүгнэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй бөгөөд улсын байцаагч дүгнэлт гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх зарчимд үндэслэсэн нь хууль ёсны болсон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан хуулийн заалт нь улсын бүртгэлд “М***” НҮТББ бүртгэлтэй байхад давхардуулж, адил нэртэй, өөр регистрийн дугаартай байгууллагыг байгуулахыг хориглосон заалт юм. “М***” НҮТББ гэсэн байгууллага нь нэг л бүртгэлтэй байдаг ба энэ бүртгэлд нэмэлт өөрчлөлт ороод явж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Хамгийн гол асуудал нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй болж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тамга, тэмдгийн хяналтын дугаартай холбогдуулж нэхэмжлэл гаргасан мэтээр яриад байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус бүртгэлийн үр дүнд олгогдсон гэрчилгээ хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би иргэн А.М**-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч улсын байцаагчийн 2020 оны 2803 дугаар дүгнэлт, мөн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон 000212711 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль ёсны болохыг баталж товчхон мэдээлэл хэлье. Нэгдүгээрт: Хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой асуудалд 2803 дугаартай дүгнэлт, энэ дүгнэлтийн тодорхойлох хэсэг буюу энэ дүгнэлтийг гаргахад улсын бүртгэлд авагдсан байсан мэдээллийн талаар л дурдсан асуудал юм. Тус дүгнэлтийн нэгдүгээр заалтад улсын бүртгэлд бүртгэгдсэн “М***” НҮТББ-ын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгэлийн талаар дурдсан. Хоёрдох заалтад “М***” НҮТББ-аас ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтын талаар л дурдсан байдаг. Гуравдах заалт нь өмнө “М***” НҮТББ-аас хандаж тус тамга, тэмдэг үрэгдүүлсэн асуудлаар хандаад тамга, тэмдэг үрэгдүүлсэн асуудлаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулж байсан талаар дурдсан. Дөрөвдөх заалтад холбогдох хүсэлтийн дагуу тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл “М***” НҮТББ-аас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тамга, тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлт гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй, нотлох баримт үнэн зөв гаргаж өгөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна. Хоёрдугаарт: Улсын бүртгэгч н.М** нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, татгалзах ёстой байсан ч татгалзалгүйгээр хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Улсын байцаагч нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгосон нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын байцаагч нь тамга, тэмдгийг үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүй болгох эрхтэй, түүнээс бусад тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох эрхгүй мэтээр тайлбарласан. Улсын бүртгэлийн үндсэн зарчим бол үнэн зөв бодитой байх зарчим юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан. Улсын бүртгэлийн байгууллагад учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хууль тогтоомж зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт гаргасан. Тийм учраас улсын байцаагчийн дүгнэлт нь хууль тогтоомжийн хүрээнд, эрх хэмжээний хүрээнд гаргасан зөв шийдвэр гэж үзэж байна. Дараагийн асуудал бол улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой асуудал юм. Улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэгдсэнийг нотолж олгодог. “М***” НҮТББ-ын 6 дугаар их хурал хуралдаж, зохих шийдвэрүүдээ гаргаж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ бүртгэлийн үр дүнд “М***” НҮТББ-ын мэдээлэлд өөрчлөлт орсныг баталж гэрчилгээ олгосон. Энэ талаар өмнө А.М**аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, тухайн гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1106 дугаартай албан бичгээр хариу өгсөн. “М***” НҮТББ-ын 6 дугаар их хурлаар н.Г** нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон учраас улсын бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан учраас улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сонсох боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл сонсох боломжоор нь хангаж А.М**-д мэдэгдэл хүргүүлсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод өөрөө ирээгүй. А.М**-ыг оролцох боломжоор хангасан. Иймд А.М**-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ: “Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн суурьтай байна. Мөн хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй А.М** хүсэлт гаргаагүй бол “М***" НҮТББ-ын ямар ч бүртгэлийг өөрчлөх эрхгүй...” гэж тайлбарлаж байна. Гэтэл “М***” НҮТББ нь олон нийтийн нийтэд үйлчилдэг байгууллага юм, мөн тус холбооны дээд эрх барих байгууллага их хурал гэж байдаг. Компанийн хувьд гүйцэтгэх захирал нь ажлаа хаяад алга болчих юм бол компанийн эрх барих дээд байгууллага буюу хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуралдаад тогтоол, тэмдэглэлээ үйлдээд, хувьцаа эзэмшигчдийн хурлын гишүүд нь гарын үсгээ зураад, гүйцэтгэх захирлаа чөлөөлж, өөр гүйцэтгэх захирал томилоод улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтуудаа өгөхөд Компанийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэж гүйцэтгэх захирлыг бүртгэдэг. Түүнчлэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус байгууллагын удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл байна гэж заасан байдаг. А.М**нь тус холбоог удирдах насны дээд хязгаарт хүрсэн боловч их хурлаа хуралдуулахгүй байсан тул хариуцлагын хороо нь дүрмийн зөрчлөө гаргаж, 6 дугаар хурлаа зарлаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад өгсөн үйл явдал болсон. Тийм учраас Төрийн бус байгууллагын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасны дагуу зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрлөөр л тухайн байгууллагын бүртгэл өөрчлөгддөг зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт: Мөн нэхэмжлэгч талаас хэний ч эрх зөрчигдөөгүй байхад яагаад тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосон юм бэ гэж асууж байх шиг байна. Гэтэл нэг байгууллага нэг хяналтын дугаартай, 2 тамгатай байсныг хариуцлагын хорооны дарга н.Н** гэдэг хүний гомдлоор хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ч** илрүүлсэн. Улсын бүртгэгч н.М** 2019 онд хураах ёстой тамгаа хураалгүйгээр н.Шинэхүү гэдэг хүний дур зоргоороо хийлгэсэн, бүртгэлгүй тамгыг хурааж аваад, дахин тамга олгосон. Ингээд тус байгууллага 2 тамгатай болчихоор бусдыг залилах, хэн этгээд байгууллагыг хохиролд учруулах эрсдэл гарах боломжтой болсон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалтыг оруулсан байна. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан гэж тодорхой тайлбарласан. Тус заалтад улсын байцаагчийн эрхийг тодорхой зааж өгсөн. Д.Ч** байцаагч нь маргаан бүхий дүгнэлтээр 3 зүйлийг үндэслэсэн. Нэгдүгээрт: 1315 хяналтын дугаартай тамга, тэмдгийг хураалгах тухайн гаргасан нь хуулиар Д.Чинтулгыг зөрчилтэй баримт бичгийг таслан зогсоох, зөрчилтэй эд зүйлсийг хурааж авах талаар эрх олгосон. Хоёрдугаарт: Хууль зөрчиж авсан тамга тэмдгийг хүчингүй болгосон. Гуравдугаарт Цахим сайтад байршуулан “М***” НҮТББ-д энэ дүгнэлтийн талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл улсын байцаагч Д.Ч**-ын үйлдлүүд нь хуулийн дагуу төрийн хяналт шалгалт явуулсан. Төрийн хяналт шалгалт нь төрийн бүртгэгч буюу аливаа байгууллагад эрх олгож бүртгэл хийж байгаа бүртгэгч нарыг төр өөрөө хянаж байгаа юм. Гэтэл заавал эрх нь зөрчигдсөн хүн гомдол гаргаж, түүний дагуу төр хяналт шалгалт явуулдаг юм шиг тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар зөвхөн эрх нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах тухай ойлголт байхгүй гэдгийг хэлмээр байна. Мөн нэхэмжлэгч талаас тамга, тэмдэг байсаар байтал тамга, тэмдэг хаягдсан гэсэн дүгнэлт гаргасан гэж тайлбарлаад байна. Гэтэл Д.Ч** байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор нийтдээ 7 нөхцөл байдлыг тодорхойлсон ба үүний дөрөвдөх хэсэг зөрчлүүдийг задалж бичсэн. Энэ зөрчлүүд дотор тамга, тэмдэг гээсэн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Улсын байцаагч Д.Ч** дүгнэлтдээ 4 зөрчлийг тогтоосон. Үүнд хураалгах ёстой тамгаа хураалгаагүй, албан ёсны бүртгэлгүй тамгаар гомдол гаргаж шинээр тамга, тэмдэг авсан байна, энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын 2.2.3, 2.2.4-т заасныг зөрчсөн гэж тодорхой тусгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий акттай маргаж байгаа мөртөө маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлтэй огт маргахгүй байна. Үүнээс харахад “М***” НҮТББ нь 6 дугаар их хурлаа хийж дараагийн ерөнхийлөгчийг томилчихоор А.М**нь түүний ажилд саад болох зорилгоор тамга, тэмдгээ авч явсныг эрх зүйн маргаан үүсгэж маргаж байна. Гэтэл маргаан бүхий актад дурдагдсан 4 зөрчлийн алинтай ч холбогдуулан маргаагүй. Нотлох баримт судлах үед 2 өөр тамгатай хүсэлт гаргасан нь илрэнгүүт н.Ш** өөрөө тамгатай байх боломжтой гэсэн хууль бус зүйлийг ярьж байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно. Мөн улсын байцаагч Д.Ч**-ын үндэслэлд н.А** гэдэг хүн тамга, тэмдэг хураалгаж байна, энэ хүнд “М***” НҮТББ-аас олгосон итгэмжлэл байхгүй байна гэж дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс өөрт байгаа тамга, тэмдгээр тухайн хүнд итгэмжлэл нөхөж олгосон. Хяналт шалгалтаар “М***” НҮТББ-аас тухайн хүнд тамга, тэмдэг солиулах талаар өгсөн итгэмжлэл байхгүй. Энэ мэтчилэн нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй огт маргалгүйгээр А.М**-д тамга, тэмдэг байсаар байтал сольсон гэдэг зүйлийг л тайлбарладаг. Тэгэхээр хариуцлагын хорооны дарга н.Н** энэ тамга хууль бус байна гэж гомдол гаргасны дагуу Д.Ч** байцаагч хяналт шалгалтын хүрээнд зөрчлийг илрүүлж, улсын бүртгэлийн хүчингүй болгосон. Улсын бүртгэлийг хүчингүй болгосны улмаас тамга, тэмдгийг ашиглахгүй боломжгүй болж шинээр тамга, тэмдэг авсан процесс юм. Түүнээс биш нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан шинээр тамга, тэмдэг авч байгаа зүйл огт байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас н.Н** гэдэг хүнийг буруутгаад байна. Гэтэл А.М** нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бичиг баримт хуурамчаар үйлдэж, байгууллагын улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэдэг агуулгаар гомдол гаргасан боловч прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн учраас н.Н** нь хариуцлагын хорооны дарга мөн эсэхийг тус хэрэгт ярих шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн “М***” НҮТББ-ын 6 дугаар их хурлыг хүчингүй гэж шийдсэн хууль ёсны шийдвэр байхгүй учраас улсын бүртгэлийн байгууллага үүний дагуу бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй. Тус хэрэг нь тухайн 6 дугаар их хурлыг хууль ёсны эсэхийг дүгнэх хурал биш юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг дүгнэх тухай биш харагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага нь “М***” НҮТББ-ын хууль ёсны хүчинтэй тамга, тэмдгийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай маргаж байна. Тэгэхээр улсын байцаагч Д.Ч**-ын явуулсан үйл ажиллагаа нь хууль ёсны байсан эсэх, хяналт шалгалтаар явуулсан үйл ажиллагаа нь үндэслэлтэй эсэхэд маргахгүйгээр тамга байсаар байтал тамга, тэмдэг олгосон байна гэж зөрүүтэй тайлбарлаад байна. Хоёрдугаарт: Улсын байцаагч Д.Ч**нь тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон н.М**-гийн бүртгэлийг хүчингүй болгосон болохоос биш энэ байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа шиг тамга, тэмдгийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь алдаатай байна. “М***” НҮТББ нь үйл ажиллагаа явуулахын тулд 9249 хяналтын дугаартай шинэ тамга бүртгүүлж авсан. Энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаагүй учраас нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу гаргасан гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ бүртгэлийг хүчингүй болгосноор А.М**-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Энэ бүртгэлийг хүчингүй болгосноор А.М**-д байгаа тамга, тэмдгийн хяналтын дугаар сэргэх юм шиг тайлбарлаад байна. Гэтэл шинээр олгосон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгуулахаар маргах ёстой байхад маргаагүй учраас А.М**-ын эрх сэргэхгүй юм. Нэгэнт сэргээгдэх эрх байхгүй учраас шүүхийн шийдвэр үндэслэлгүй буюу бодит байдалд биелэгдэх боломжгүй болно. Мөн тус улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор 7 дугаар их хурлыг хууль бус болохыг хэн ч тогтоохгүй. Тухайн 7 дугаар их хурал нь хүчин төгөлдөр юм. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор А.М** нь “М***” НҮТББ-ын ерөнхийлөгч болох тухай ойлголт байхгүй юм. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотойгоор А.М**-д сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Дараагийн асуудал бол А.М**нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх асуудал яригдана. Иргэн төрийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар төрийн хүссэн байгууллагад өргөдөл гаргаж болно, харин шүүхэд субьектив эрх нь хөндөгдсөн этгээд л нэхэмжлэл гаргах ёстой, харин нийтийн эрхийн төлөө төрийн бус байгууллага нийтийг төлөөлж нэхэмжлэл гаргадаг. А.М**-д хамгаалуулах эрх юу байгаа юм бэ? Магадгүй энэ захиргааны хэрэгжсэн учраас захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох, түүнээс учирсан хохирлоо нэхэмжилж болох байсан гэж харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэх хоёрдох шалтгаан бол нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа А.М** хүсэлт гаргасан тохиолдолд тамга, гэрчилгээ өөрчлөгдөх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл А.М**-ын явуулсан хүн итгэмжлэлгүйгээр төлөөлж тамгыг өөрчлүүлдэг, мөн бүртгэлгүй тамгаар хүсэлт гаргасныг болно гэж тайлбарладаг. А.М-**ын хувьд бүх зүйл зөвшөөрөгддөг, бусад хүний хувьд болохгүй гэж үндэслэлгүй тайлбарлаж болохгүй. н.Н** нь хариуцлагын хорооны даргын хувьд тамгыг хүчингүй болгож өгнө үү гэж хандсанаас биш тамга, тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлтийг гаргаагүй. Тухайн хүсэлтийг н.Г гаргасан. Улсын бүртгэлийн мэдээллийн санд А.М** гэдэг хүнийг 6 дугаар их хурлаар өөрчлөгдсөнийг бүртгэснийг баталж гэрчилгээ олгож байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байж бүртгэл өөрчлөгддөг учраас улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болохоор бүртгэлийн хүчингүй болно гэж тайлбарлаж байгаа нь логикийн хувьд алдаатай юм. Улсын бүртгэгчийн бүртгэлийн үйл ажиллагаа хүчингүй болж байж түүний дагуу гэрчилгээ солигдох ёстой. Тийм учраас энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Дүгнэж хэлэхэд маргаан бүхий актын 4 дэх хэсэг заасан тогтоогдсон 4 зөрчилтэй холбоотой нэг ч тайлбар хэлээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд хамааралгүй буюу маргаан бүхий акт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан шиг зөрчлийг илрүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1. “М***ны” НҮТББ-ын хариуцлагын хорооны дарга Э.Н**-ээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр “9019110109 дугаар тамгын дүрмийн бусаар авсан тул хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын Д.Ч**-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “М***ны” НҮТББ-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаар тамга, тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
1.2. Улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр дээрх дүгнэлтийг хүчингүй болгосныг мөн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч**, Ө.Н**, Ц.О** нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э**гийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгожээ.
1.3. Нэхэмжлэгчээс “М***ны” НҮТББ-ыг төлөөлөх эрхгүй этгээд хүсэлт гаргасан, тамга, тэмдэг, гэрчилгээг үрэгдүүлээгүй” гэж, хариуцагчаас “тамга, тэмдгийн хяналтын дугаарыг олгохдоо хууль зөрчсөн, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тул гэрчилгээг хэвлэж өгсөн” гэж, гуравдагч этгээдээс “тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин давдагдашгүй байх ёстой, улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
1.4. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын Д.**Ч-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтэд тус ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш**ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/227 дугаар хүсэлтэд 2015 он хүчингүй болсон тэмдгийг дарсан, уг тогтоолоор тамга, тэмдгийн загварыг өөрчилсөн шийдвэр гараагүй тогтоол хүсэлт ирснийг улсын бүртгэгч хүлээн авч тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/218 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын зөрчсөн, дээрх тамга, тэмдгийг улсын бүртгэгчид хураалгаагүй зэрэг зөрчил илэрсэн талаар дурьджээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно” гээд үндэслэлүүдийг дурьдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.3-д “Хяналтын дугаар дахин давтагдахгүй 10 оронтой тооноос бүрдэх бөгөөд хяналтын дугаарын эхний 2 тоо уг дугаарыг олгосон улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код,дараагийн 2 тоо уг дугаарыг олгосон оны сүүлийн хоёр тоо, сүүлийн 6 тоо улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон дугаар байна”, 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг, мөн журмын 9.2-т “Энэ журмын 5.2.6, 5.2.7-д заасан үндэслэлээр хяналтын дугаар дахин олгосны дараа тамга, тэмдэг олдсон тохиолдолд ашиглахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад хураалгана” гэж тус тус заажээ.
1.5. “М***ны” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш**ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/227 дугаар хүсэлтэд “байгуулагын тамга, тэмдэг, албан бичгийн баланк өөрчлөгдөн тул тамга, тэмдгийн дугаарыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
1.6. Гэтэл М***ны 2019 оны анхдугаар хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцсэн байх бөгөөд 5-рт “бэлгэ тэмдэг, туг, далбаа, албан бичгийн загвар, энгэрийн тэмдэг, үнэмлэх, хэвлэмэл хуудас үйлдэх, хэрэглэх журмыг хэлэлцэх, батлах” гээд хэлэлцсэн нь:5-д дэд ерөнхийлөгч Б.Б**н танилцуулснаар хэлэлцэж хуралд оролцогчдийн 100 хувийн саналаар баталжээ.
1.7. Дээрхээс дүгнэвэл уг хуралдаанаар тухайн байгууллагын тамга, тэмдгийг дахин авах талаар хэлэлцээгүй, уг асуудлаар шийдвэр гараагүй гэж үзэхээр байна.
1.8. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 5.2.2-т “өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг” гэжээ.
1.9. Гэтэл тамга, тэмдэг устгах ажлын хэсгийн хүчингүйд тооцсон тамга, тэмдгийг устгах жагсаалтын 605-рт тус холбооны 1115201315 хяналтын дугаар бичигдээгүй, хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийн 2393-рт уг хяналтын дугаар бүхий тамга, тэмдэг дарагдаагүй байх тул улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
1.10. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн бүртгэл зөрчилгүй, үнэн зөв байж дахин давтагдашгүй дугаар бүхий зөвхөн нэг тамга, тэмдэг хэрэглэх ёстой бөгөөд өмнө олгосон хяналтын дугаар бүхий тамга, тэмдгийг хураан авалгүйгээр /1115201315/ дахин хяналтын дугаар олгосныг /9019110109/ зөрчилд тооцож хүчингүй болгосон хариуцагчийн дүгнэлт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 19 дүгээр 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж заасанд тус тус нийцсэн гэж үзэхээр байна.
1.11. Хэдийгээр “М***ны” НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд буюу тус холбооны хариуцлагын хорооны дарга Э.Н-ийн хүсэлтээр уг хяналт шалгалтыг эхлүүлсэн зөрчил байгаа хэдий ч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч**-ын2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно” гээд 8.8.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг тус тус хуульчилжээ.
2.1. Иргэн О.Г**-оос 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УБ-О5 маягтаар “М***ны” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр бүртгүүлэх, мөн өдөр УБ-12 маягтаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг тус тус гаргаж, өргөдөлд “Мны” НҮТББ-ын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хуралдааны 008, 009 дүгээр тогтоолуудыг хавсаргажээ.
2.2. Дээрх баримтуудын хүрээнд №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосонд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
2.3. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.3-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах эрх нь нээлттэй бөгөөд үүнд өмнө олгосон гэрчигээ хүчин төгөлдөр байх эсэх нь хамааралгүй юм.
2.4. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрт гэрчилгээг дахин авах боломжтой бөгөөд ингэхдээ өмнөх хуулийн этгээдийн гэрчилгээг эх хувиар нь хавсаргах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудаар журамлаагүй.
Иймд Хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3.Тус шүүх “М***ны” НҮТББ-ын 6 дугаар их хурал хуралдсан эсэх, уг хуралдаанаас гарсан шийдвэрүүд хуульд нийцсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоохгүй бөгөөд ердийн харьяалалын шүүхээр уг асуудлыг хянан шийдвэрлэсний дараа тухайн шийдвэртэй холбогдуулж хэргийн оролцогч нарын хэн альнаас нь бүртгэл хийлгэх хүсэлт гаргахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.3, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “М***” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.Б**ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч**нарт холбогдох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ