Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01178

 

 

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01178

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.М аргасан,

 

Хариуцагч: Г.Н холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие нөхөр болон өөрийн 3 хүүхдүүдийн хамт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр т банк-ны зээлийн барьцаанд *******,*******,*******,******* тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 43 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулах тухай итгэмжлэл олгохоор болсон.

 

Бид, Баянзүрх дүүргийн нотариатч буюу хариуцагч*******ийн ажлын байран дээр 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр очиж, итгэмжлэлд гарын үсэг зурж өгөөд явсан юм. Гэтэл итгэмжлэл дээр зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг банк хэмээн тодорхой бичсэн байхад хариуцагч тал үүнийг үл хэрэгсэж, иргэн *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнд итгэмжлэл олгосон мэтээр тэмдэглэж, тэдгээр гэрээг гэрчилсэн байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1.-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэж, мөн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2.-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан байдаг.

Гэвч хариуцагч******* тухайн итгэмжлэлээр зөвхөн банк-тай байгуулах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг гэрчлэх ёстой атал иргэд хоорондын зээлийн гэрээнд барьцаалуулсан үйлдлийг гэрчилж, хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна.

 

Хэдийгээр би, зээлдэгч ыг өмнө нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, дахин банкнаас зээл авахад бичиг баримт хөөцөлдөх, санхүүгийн хувьд боломжтой гэдгээ нотлох зэрэг хугацаа шаардсан ажиллагаа болно гэдгийг мэдэж байсан боловч иргэнээс бус банкнаас зээл авахыг зөвшөөрч байсан. Учир нь, банкны зүгээс зээлдэгчид урт хугацаатай, бага хүүтэй зээл өгөх бөгөөд харин иргэний хувьд өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосноор зээлдэгчийг санхүүгийн дарамтад оруулах магадлал өндөр юм.

 

Нотариатын тухай хуульд нотариатчийг гэрээ, хэлэлцээрт үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлэгдэж, тусгагдсан эсэх, түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл хариуцагч тал барьцааны гэрээг гэрчлэхдээ бидний хүсээгүй этгээдтэй тус итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсаныг гэрчилж, сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг бүрдүүлсэнд туйлын ихээр гомдолтой байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч буюу нотариатч******* зөвхөн итгэмжлэлээр бүрэн эрх олгоогүй үйлдлийг гэрчилсэнээс гадна зээлийн гэрээнд дур мэднэ засвар оруулж, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан этгээдэд үйлчилгээ үзүүлж, хуульд заасан үүргээ зөрчсөн.

 

Угтаа, тэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1.-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал үйлдэл хийхээс татгалзана гэж заасныг биелүүлэх ёстой байсан юм.

 

Миний нөхөр нь зээлдэгч тай хамтран ажилладаг байсан бөгөөд тэрээр надад болон хүүхдүүдэд зээлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******аас авна гэж хэлээгүй.

 

Иймд, дээр дурьдсан нөхцөл байдлыг тус тус үндэслэн хариуцагчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1.-д зааснаар хэргийн оролцогчид үнэн зөв тайлбар өгөх ёстой. Тухайн өдөр нэхэмжлэгч ******* болон түүний хүүхдүүд төлөөлөгч ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******аас зээл авна гэдгийг мэдэж байсан бөгөөд банкнаас зээл авах боломжгүй, зээл авахад маш их цаг хугацаа шаардагдах учраас авсан байдаг.

 

Хэдийгээр хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээг гэрчлэхдээ банк-д барьцаалуулах итгэмжлэлийг үндэслэсэн боловч нэхэмжлэгч тал энэ тухай мэдэж байсан, түүний нөхөр эхнэр, хүүхдүүдэдээ хэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, хариуцагчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нөхөр мэдүүлэг өгөхдөө зээлдэгч тай хамтран ажилладаг гэр бүлийн хүмүүстээ орон сууцаа барьцаалуулах талаар хэлж байсан гэсэн байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, мөн түүний гаргасан *******, нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг тус тус Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгчийг иргэнээс зээл авахыг мэдэж байсан гэсэн.

 

Иймд, тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус өдөр итгэмжлэл үйлдэж, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурахад нэхэмжлэгч тал байсан, зөвхөн итгэжлэлийг үйлдээд гараад явсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгч *******ыг танихгүй боловч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нөхөр маань над руу утсаар яриад т яаралтай зээл хэрэг болоод байна, найдвартай хүн тул зээлдүүлж болох байх гэж хэлээд нотариат дээр очиход барьцаанд орон сууц тавихыг мэдсэн.

 

Нотариатч******* тэнд байсан бүх хүмүүст учир байдлыг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууран мэхэлсэн зүйл байхгүй.

 

Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн танхимын тогтоолд тус тус дурьдсанаар энэхүү маргааныг урьд өмнө нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дахиад маргаад байх шаардлагагүй.

 

Би, шүүхийн шийдвэрээр зээлдэгч аас 73,500,000.00 төгрөгийг авахаар болж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэр биелэгдэж, орон сууцыг 2 удаа дуудлага худалдаанд оруулж, ялагч тодроогүй учраас төлбөртөө тооцон авч, бусдад худалдсан.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******аас хариуцагч*******т холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2018/02012 тоот захирамжаар үзлэг хийх, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/02393 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр , ******* нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн /х.х-ийн 79,*******0,*******1,*******5,*******6,*******7-р хуудас/.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагаа дэмжсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 7-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр , тэдгээрийн хүүхдүүд болох , , нарын өмчлөлийн *******,*******,*******,******* тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 43 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн 5,*******-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар барьцааны зүйл болох уг орон сууцны хамтран өмчлөгч нараас зээлдэгч т итгэмжлэл олгож, түүнд барьцааны гэрээ, хэлэлцээрт төлөөлөхийг зөвшөөрсөн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, мөн 62.3.-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус зааснаар энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалагч, барьцаалуулагч нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байна /х.х-ийн 6-р хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч этгээд болсон бол, харин тус барьцааны гэрээний хувьд барьцаалуулагч этгээд биш, гагцхүү өмчлөгчдийн хүсэл зоригийн дагуу тэдгээрийг гэрээ, хэлэлцээр байгуулахад төлөөлсөн төлөөлөгч этгээд юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасны дагуу барьцааны гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг нэхэмжлэгч ******* болон , , , нар хүлээнэ.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгчийн зүгээс зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг банк хэмээн тодорхойлж, төлөөлөгчийг дурын этгээдтэй бус зөвхөн итгэмжлэлд нэр заасан субъекттэй барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бүрэн эрхийг олгосон агуулгатай байна /х.х-ийн 6-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1.-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар барьцааны гэрээ нь түүнийг үүсгэх суурь үндэслэл болсон зээлийн гэрээгүйгээр дангаар бие даан оршихгүй бөгөөд зээлдүүлэгч болон барьцаалагч этгээд тус тусдаа буюу өөр өөр этгээд байх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, аль эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасныг үзвэл зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч тал ийнхүү өөр өөр этгээд байж болох ба, харин Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ гэж, 172 дугаар зүйлийн 172.1.-д Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн*******7.1.-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж тус тус зааснаар барьцаалагч нь гагцхүү зээлдэгч байх, зээлдэгч нь барьцаалагч байх гэсэн утгыг илэрхийлж байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл дэх өмчлөгч нарын хүсэл зоригийг тайлбарлавал тэд зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг аль нэгэн банк-ийг байхаар тодорхойлсон байхад нотариатч болох хариуцагч******* нь төлөөлөгч ын иргэнтэй буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тухай барьцааны гэрээг уг итгэмжлэлийг үндэслэн гэрчилсэн байна /х.х-ийн 47, 48, 49, 51-р хуудас/.

 

Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д тэгш эрхийг хангах гэж, мөн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ................................... гэж, мөн түүнчлэн 46 дугаар зүйлийн 46.2.3.-д агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх гэж, 46.6.-д Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нотариатч нь үйлчлүүлэгчдийн тэгш эрхийг хангаж, тэдгээрийн хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлэлцээр байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зориг хэрхэн зөв гэрээнд тусгагдсаныг нягтлан шалгах, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож буй бүрэн эрх нь түүний жинхэнэ хүсэл зориг мөн эсэх, итгэмжлэл дэх бичвэрт нийцэж байгааг тус тус тодруулах ёстой.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар түүнд анхнаасаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг байсан боловч зээлдүүлэгч буюу барьцаалагчийг банк хэмээн тодорхойлох болсон шаардлага, үндэслэл нь банкны зээлийн бүтээгдэхүүний гол нөхцөлтэй /хүү бага, хугацаа урт, зээлийн зарцуулалтыг хянадаг, зээлийг олгохдоо санхүүгийн чадвар, сахилга батыг судалдаг гэх мэт/ холбоотойгоос гадна хэрэв үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ их, бага байх зэрэгтэй шууд холбоотой юм.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.-т Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж, мөн 65.3.-д Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна гэж заасан байдаг.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд ямар субъекттэй барьцааны гэрээ байгуулах нь тэдгээрт ач холбогдолгүй байсан тохиолдолд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т заасан хэлцлийн үр дагавар тэдэнд үүсэх бөгөөд харин гэрээ, хэлцэл байгуулагч нөгөө тал ийнхүү ач холбогдолтой байх тохиолдолд төлөөлөгчийн үйлдлийг хүлээн зөвшөөрөх эсэхийг бие даан шийдвэрлэнэ.

 

Иймд, ******* болон , , , нараас т итгэмжлэл олгохдоо хэлцэл хийх нөгөө талыг банк гэсэн байхад хариуцагч******* нь иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар төлөөлөгчийн хийсэн барьцааны гэрээг гэрчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлдэгч ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******тай зээлийн гэрээ байгуулах талаар мэдээгүй гэж маргаж, энэхүү тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Улсын дээд шүүхийн 001/хт2017/01415 тоот болон 534 тоот тогтоолоор нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч Баянзүрх дүүргийн Оюун өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, мөн нэхэмжлэгч ******* болон , , , нарын гаргасан хариуцагч *******, т нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэж, эдгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ /х.х-ийн 35-40-р хуудас/.

 

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 001/хт2017/01415 тоот тогтоолд дурьдсанаар нэхэмжлэгч ******* болон , , , нарыг банкнаас бус, харин иргэнээс зээл авах, тус зээлийн барьцаанд барьцаалуулахыг мэдэж байсан, анхнаасаа төлөөлөгч т барьцааны гэрээнд төлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн дүгнэжээ /х.х-ийн 37-р хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагаа тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 43 м.кв талбайтай орон сууцыг иргэнд барьцаалуулахыг мэдээгүй гэж тайлбарласан боловч түүнийг болон бусад хамтран өмчлөгч нарыг тухайн үед энэ тухай мэдэж байсан гэдгийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байх тул зохигчид уг үйл баримтын талаар маргах эрхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч ыг банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, дахиад зээл авахад хүндрэлтэй байдаг гэдгийг мэдэж байсан гэх тайлбараас үзвэл түүнийг зээлдэгч буюу төлөөлөгчийг иргэнээс зээл авах гэж байсан талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1.-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал үйлдэл хийхээс татгалзана гэж заасан боловч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно гэж заасны дагуу орон сууцны хамтран өмчлөгч гийн хугацаа дууссан иргэний үнэмлэх нь түүний Монгол Улсын иргэн болохыг гэрчилсэн баримт бөгөөд уг баримтын хугацаа дууссан нь эзэмшигчийн гэрээ, хэлэлцээр байгуулахад илэрхийлсэн хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус хэмээн үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Наранцэцэгт холбогдох 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР