Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/02627

 

 

 

 

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/02627

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Э гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

******* нь банк эсвэл банк бус санхүүгийн байгууллага шиг санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай зориулалтын сан гэсэн статустай. Эрх бүхий байгууллагаас төрийн бусад байгууллагад аудитын шалгалт хийхэд үндсэн үйл ажиллагаанд орохгүйгээр зөвхөн санхүүгийн тайлан, санхүүгийн баримтад аудитад хийдэг бол тус сангийн хувьд бүхлээр нь шалгадаг онцлогтой.

 

Төрийн аудитын тухай хуулинд төсвийн мөнгийг эргэж төлөх нөхцөлөөр ашиглаж байгаа Засгийн газрын тусгай зориулалтын санд аудит хийхдээ олгож байгаа санхүүжилт, түүний зарцуулалт, гарч байгаа үр дүн зэргийг бүгдийг нь шалгах тухай зохицуулалттай. Хэрэгт авагдсан аудитын шалгалтын тайланд 12 зөвлөмж бичсэн байгаагаас 3-ыг албан шаардлага гэсэн байсан.

 

Энэхүү аудитын шалгалтын зөвлөмжид тусгагдсан үндэслэлүүдээс хамаарч сөрөг дүгнэлт гарахад нөлөөлсөн гэж байгаа боловч миний гаргасан ямар үйлдэл, эс үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа тухайгаа хариуцагч тал тодорхой баримтад тулгуурлан тайлбарлахгүй байна.

 

Манай байгууллага нь 500 гаруй харилцагчтай, 350 тэрбум төгрөгийн зээл гаргасан улсын хөрөнгө эргэлдэж байдаг газар бөгөөд санхүүгийн хэлтэст 4, 5 хүн ажилладаг ба эдгээр хүмүүс өр, авлагыг барагдуулах тал дээр анхаарч, төслийг хэрэгжүүлдэг. Тэр утгаараа аудитын 12 зөвлөмжийг зөвхөн надад холбогдуулсан бус, харин тус сангийн үйл ажиллагааг дүгнэж, нэг бүрчлэн зааж, хариуцах эздийг заасан гэж ойлгосон.

 

Гэтэл зээл, төсөл, санхүүтэй холбоотой бүхий л зүйлд намайг буруутай мэтээр тайлбарлаж байна. Төсөв хэтрүүлсэн 4 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг 2016 оны аудитын шалгалтаар илрүүлээгүй, 2017 онд илрүүлсэн. Энэ нь өөрөө материаллаг алдаа болж, үнийн дүн өсөхөд нөлөөлсөн. Миний бие гурван албан шаардлагын хоёрыг хүлээн зөвшөөрөөгүй, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу мөнгө орж ирээгүй тохиолдолд хаахгүй.

 

Бид бүхэн ажил үүргийн хуваарьт заасан тодорхой ажил үүрэгтэй бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн албаны бус, харин байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчлүүдийг 1 хүнд хариуцуулж байгааг ойлгохгүй байна. Намайг ажлаас халах үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.-д заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн. Гэтэл дотоод журмын 9.1, 9.2.-т сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалах хэлтсээс санал авч захирлын тушаалаар ногдуулан гэж заасан хэдий ч үүнийг хэрэгжүүлээгүй.

 

Миний юу хийж, ямар ажил хийж сайжруулсныг тооцооны нягтлан, эдийн засагч, албаны дарга мэдэж байхад өөр газар, хэлтсийн хүмүүсээс санал авсан, үнэхээр санхүү дээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол бусад ажилтны мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудал давхар яригдах ба хамт олны санал авах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, надад ийм эрхийг эдлүүлээгүй. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байх ёстой атал урьдчилан танилцуулаагүй.

 

Манай байгууллага энэхүү аудитын дүгнэлтийг 2018 оны 03 дугаар сарын сарын 30-ны өдөр хүлээн авсан боловч би 2 баримт дээр гарын үсэг зураагүй, аудитаас зураагүй дээрх хоёр баримтыг нэрсийн жагсаалттай, үнийн дүнтэй хамт гаргаж өг гэж нэхсэн боловч өгөөгүй, яагаад тэр 2 баримт дээр гарын үсэг зураагүй вэ гэвэл анхан шатны баримтаар 7.2 сая төгрөг төлөгдөж, манай тооцооны нягтлан бичсэн, үүнийг 7 дугаар сарын 01-ний өдөр албан шаардлагын хариу өгөхдөө бичиж өгсөн байх ёстой.

 

2016 онд хаагдсан хүүгүй зээл байдаг, үүнийг Төрийн сангийн хуулгаас харахад мөнгө нь ороод ирчихсэн байсан, тухайн үед холбогдох баримтыг аудитын ажилтанд үзүүлж, танай гэрээт хүн чинь үүнийг олж хараагүй байна, мэргэжлийн алдаа гаргасан гэж хэлсэн, миний бие аудитын зөвлөмжид харьцангуй уян хатан ханддаг, байгууллага дээр болохгүй байгаа алдаа, дутагдлыг илрүүлж, нэмж бичүүлэн нягтлан бодогчид засах, мэдэх боломжийг олгодог.

 

Байгууллагын бүтэц, газар, хэлтсийн чиг үүргээс хамаарч аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, цаашид юун дээр анхаарах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал зөвхөн надад холбогдуулан ноцтой зөрчил гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

 

Иймд, намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү, би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн гаргасан тушаал нь ерөнхий нягтлан бодогч *******г 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл юм. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол, 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлс гэсэн зөвлөмжид тус тус дурьдснаар ноцтой зөрчлийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхгүй байна гэж ойлговол зохино гэсэн байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2.-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, 3.2.3.-д дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж ойлгон гэж хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Хөдөлмөрийн гэрээг тухайн үед боловсруулж байхдаа ноцтой зөрчлийн зохицуулалтыг тусгайлан дугаарлаагүй ч гэрээний доод хэсгийн 4-д албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн зорилгод ашигласан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан.

 

Мөн хөдөлмөрийн дотоод журмыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.19.13.-д мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, данс бүртгэлийн алдаа гаргасан, эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон бол гэдэг зохицуулалт байна. Эдгээр зохицуулалтыг хэрэглэхдээ аудитын тайлан, албан шаардлага, зөвлөмжийг тус тус нотлох баримт болгосон.

 

Хэрэгт авагдсан аудитын шалгалтын явцад илэрсэн алдаа зөрчлийн жагсаалтад сөрөг дүгнэлт гарах болсон шалтгааны 3 албан шаардлага нь нэхэмжлэгч *******тай шууд холбоотой. 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хязгаарлалттай дүгнэлт авсан ба тухайн үед ******* гэдэг ерөнхий нягтлан бодогч ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд нэхэмжлэгч томилогдсон

 

Тэрээр хязгаарлалттай дүгнэлтээс хойш 100 хувийн гүйцэтгэлтэй хангасан гэж ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар 2017 онд сөрөг дүгнэлт авсан байна. Нэхэмжлэгчийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд ажилласан аудитын дүгнэлтээр сөрөг дүгнэлт гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Аудитын газраас шалгалт хийж, дүгнэлт өгөхөд үндсэн 4 шатлалтай, өөрөөр хэлбэл, учирсан хохирлын хор хэмжээнээс хамаарч тухайн байгууллагад дүгнэлт өгдөг. Эхнийх нь эерэг, хязгаарлалттай, сөрөг гэж байдаг ба хязгаарлалттай гэдэг нь сөрөг дүгнэлтийг бодвол хор уршиг багатай. Гэтэл 2016 онд хязгаарлалтай байхад 2017 онд сөрөг болсон нь санхүүгийн тайлан бүртгэл илүү муудсан гэсэн үг.

 

Сөрөг дүгнэлт авах болсон гол үндэслэлийг тус 3 албан шаардлагатай шууд холбож байна. Албан шаардлага, зөвлөмж хоёрын хооронд ялгаатай зүйл бий бөгөөд зөвлөмжийг үр дагаврын хувьд өндөр ач холбогдолтойд тооцдог. Гурван албан шаардлагад дурьдснаар Нэгдүгээрт, Эх буян цагаан эсгий хоршоо, нарыг зээлээ төлөөгүй байхад 7.2 сая төгрөгийн зээлийг төлсөн гэж санхүүгийн тайланд тусгасан байсан. Иймд, үүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзнэ. Хоёрдугаарт, сангийн тайлант он буюу 2017 оны санхүүгийн тайланд 56 зээлдэгчийн 1.181.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг бүртгээгүй, Гуравдугаарт, 2014 оноос хойш олгосон 330 зээлдэгчийн гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 онд төлөх ёстой байсан 54 зээлдэгчийн 1.441.2 сая төгрөгийн үндсэн зээл, 135 зээлдэгчийн 343.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр тус тус төлөгдөөгүй байна гэж тусгасан.

 

Эдгээр зөрчлийг төрийн эрх бүхий байгууллагаас шалгаад тогтоосон байхад нэхэмжлэгч тал өөрийгөө зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасны дагуу дүгнэлт өгөх, дүгнэлтийн дагуу хариуцлага тооцох, албан шаардлага хүргүүлэх, ажлаас чөлөөлөх, санал хүргүүлэх эрх хэмжээтэй байгууллагын дүгнэлтээр зөрчил нь илэрсэн гэдэг нь тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.-д тодорхой зөрчил гаргасан албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээг заавал шат дараалан авахгүйгээр аль нэгийг нь хэрэглэж болно гэж заасан ба 9.2.-т сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах хэлтсийн саналыг авч захирлын тушаалаар ногдуулан гэснийг хэрэгжүүлсэн.

 

Аудитын дүгнэлт нь санхүүгийн албыг хамарсан, өөрөөр хэлбэл, Санхүүгийн албаны дарга т сануулах сахилгын шийтгэлийг удирдлагын хяналтыг зохих ёсоор тавиагүй гэсэн үндэслэлээр ногдуулсан. Нэхэмжлэгч аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол дээд шатны байгууллага болон холбогдох албан тушаалтанд гомдол гаргах хугацаа байсан. Аудитын дүгнэлт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гарч, 2 сарын дараа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

 

Хэдийгээр бид, аудитын дүгнэлтийн талаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн боловч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд танилцуулагдаж, улмаар албажиж ирсэн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр юм. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн бол хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Гэвч, шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******г 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч *******гийн захирлын Б/48 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.-д тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ /х.х-ийн 4-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/143, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/172 тоот дугаартай албан шаардлагад дурьдсан зөрчлийг гаргасан хэмээн үзэж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр талсар болгон түүнийг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******гийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Эдийн засагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч *******г тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилж, улмаар хөдөлмөрийн гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулжээ /х.х-ийн 68-р хуудас/.

 

Хэдийгээр зохигчид нэхэмжлэгчийг Ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаал эрхэлж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллах болоход тухайн ажил, албан тушаалын хувьд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ талаар ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгаж, тус гэрээг дагаж мөрдөж байгаа ажээ /х.х-ийн 35-40-р хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргаагүй. Иймд, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Монгол Улсын Үндэсний аудитын газраас хариуцагч *******гийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж, шалгалтаар илрүүлсэн алдаа, зөрчлийн талаар холбогдох тайланг албан шаардлагын хамт зохигчдод танилцуулсан байна /х.х-ийн 78-97-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Үндэсний аудитын газраас тус аудитын хянан шалгалтаар илрүүлсэн зөрчлийг хариуцагч *******гийн захирал болон холбогдох эрх бүхий ажилтнуудад засч, залруулахыг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/141, 02/142, 02/143 тоот дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн байна /х.х-ийн 100-102-р хуудас/.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр албан шаардлагаас 02/143 тоот дугаартай шаардлагад дурьдсан 2013 оноос хойш олгосон 330 зээлдэгчийн гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 онд төлөх 54 зээлдэгчийн 1,441,2 сая төгрөгийн үндсэн зээл, 135 зээлдэгчийн 343.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 1,784,7 сая төгрөгийг нөхөн төлүүлэх гэсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, харин 02/141, 02/142 тоот дугаартай албан шаардлагыг зөвшөөрөөгүй гэж тайлбарласан.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 02/141 тоот дугаартай албан шаардлагад зээлийн хүүгийн авлага болох 1,181,8 сая төгрөгийг санхүүгийн тайланд тусгах гэснийг нэхэмжлэгч тал шууд авлагаар бүртгэх боломжгүй, зээлдэгч бүрийн өглөг, авлагын талаар тооцоо нийлж байж бүртгэх ёстой гэж тайлбарласан бол 02/142 тоот шаардлагад болон иргэн нарын 7.2 сая төгрөгийн зээлийг төлөгдөөгүй байхад барагдуулсан мэтээр тусгасан гэснийг Төрийн сангийн хуулгаас харахад мөнгө нь ороод ирчихсэн байсан, тухайн үед холбогдох баримтыг аудитын ажилтанд үзүүлж, танай гэрээт хүн чинь үүнийг олж хараагүй байна, мэргэжлийн алдаа гаргасан гэж хэлсэн тайлбарласан.

 

Харин хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг дээр дурьдсан аудитын шалгалтаар илэрсэн зөрчилд шууд хамаатай, аудитын тайлан, албан шаардлагад тухайн үед маргаагүй атлаа одоо маргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 02/141 тоот шаардлагад 1,181,8 сая төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгаж, биелэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг тус сангийн захирал С.Төгсбилэг, Тамгын хэлтсийн дарга *******, Санхүү, хөрөнгийн хэлтсийн дарга П. болон Ерөнхий нягтлан бодогч ******* нарт даалгаж, зөрчил гаргасан этгээдээр Эдийн засагч Ш., Ерөнхий нягтлан бодогч ******* нарыг нэрлэсэн бол 02/142 тоот шаардлагад болон иргэн нарын 7.2 сая төгрөгийн зээлийг нөхөн төлүүлэх үүргийн биелэлтийн талаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мөн дээр дурьдсан этгээдүүдэд даалгаж, зөрчил гаргасан этгээдээр Эдийн засагч Ш., Ерөнхий нягтлан бодогч ******* нарыг нэрлэжээ /х.х-ийн 96, 97-р хуудас/.

 

Түүнчлэн 02/143 тоот дугаартай шаардлагад 2013 оноос хойш олгосон 330 зээлдэгчийн гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 онд төлөх 54 зээлдэгчийн 1,441,2 сая төгрөгийн үндсэн зээл, 135 зээлдэгчийн 343.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 1,784,7 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагын биелэлтийн талаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мөн дээр дурьдсан этгээдүүдэд даалгаж, зөрчил гаргасан этгээдээр Санхүү, хөрөнгийн хэлтсийн дарга Р., Ерөнхий нягтлан бодогч ******* нарыг нэрлэсэн бол 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан гэх зөрчлийг гаргасан этгээдээр тус сангийн захирал болон Санхүү, хөрөнгийн хэлтсийн дарга Р., Ерөнхий нягтлан бодогч ******* нарыг тус тус дурьджээ /х.х-ийн 97-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч ******* нь бүтцийн хувьд Санхүү, хөрөнгийн хэлтэс, Тамгын хэлтэс, Зээл, төслийн гэсэн 3 хэлтэстэй, нэхэмжлэгч ******* нь Санхүү, хөрөнгийн хэлтэст харъяалагдаж, хэлтсийн даргын шууд удирдлага дор ажилладаг ба тус сангаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн эргэн төлөлтөд Тамгын хэлтэс оролцдог байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8.-д ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ гэж, мөн 20 дугаар зүйлийн 20.2.5.-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах үүрэгтэй гэж, түүнчлэн 20.2.9.-д аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан хэдий ч яагаад нэхэмжлэгч тал дангаар 02/143 тоот дугаартай шаардлагад дурьдсан төлөгдөөгүй гэх 1,784,7 сая төгрөг болон 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан гэх зөрчлийг тус тус хариуцах болсон талаар хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн харъяалагдан ажилладаг Санхүү, хөрөнгийн хэлтсийн чиг үүрэгт сангийн бусдад олгосон зээлийг төлүүлэх үүргийг хэрэгжүүлдэг боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгч нарын зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг Тамгын хэлтэс мөн адил хариуцдаг байхад ийнхүү нэхэмжлэгчийг уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Монгол Улсын 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Алагчилахгүй байх /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэл/ тухай 1958 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д арьс, үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчилах гэнэ гэж заажээ.

 

Тодруулбал, хариуцагч *******гаас олгосон зээлийг тус байгууллагын газар, хэлтсүүд төлүүлэх чиг үүргийг хамт хэрэгжүүлдэг байтал нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг, ажил үүргийн хуваарилалтыг бусад ажилтан, албан тушаалтны ажил үүрэг, гүйцэтгэх ёстой болон гүйцэтгэх ёсгүй байсан үйлдэл, эс үйлдэхүйгээс ялгахгүйгээр дээрх зөрчлийг нэхэмжлэгч талыг гаргасан гэж үзэж, үүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4.-т Ерөнхий нягтлан бодогч хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж, мөн 20.2.3.-д холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах гэж зааснаас гадна 20.2.4.-т нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 02/141 тоот болон 02/142 тоот албан шаардлагад зөрчил гаргасан этгээдээр Эдийн засагч Ш., Ерөнхий нягтлан бодогч ******* нарыг гэж нэрлэсэн байх боловч нэхэмжлэгч тал тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч болохын хувьд тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11.-д зааснаар өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах үүрэгтэй бөгөөд тайлант оны авлагыг бүртгэх, төлөгдөөгүй зээлийг тодорхой баримтгүйгээр авлагаас хаах бүртгэлийг баталгаажуулах эрхгүй юм.

 

Гэтэл Үндэсний аудитын газрын хянан шалгалтын тайланд дурьдснаар нэхэмжлэгчийг болон иргэн нарын 7.2 сая төгрөгийн зээлийг төлөгдөөгүй байхад барагдуулснаар тайланд тусгасан гэж, мөн зээлийн хүүгийн авлага болох 1,181,8 сая төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүй гэсэн зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү акттай холбогдуулан маргаагүй байна.

 

Гэвч хариуцагч *******гийн зүгээс дээр дурьдсан үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулиар тогтоосон сахилгын шийтгэл ногдуулвал зохих хугацааг хэтрүүлжээ. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

Тодруулбал, хэдийгээр ******* нь Үндэсний аудитын газрын хянан шалгалтаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх буюу 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл дэх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хожим мэдсэн гэх боловч илэрсэн буюу мэдсэн өдөр болох 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, түүнд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/1818 тоот албан бичгээр тус яамны харъяа газар, хэлтэс, байгууллагуудад шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаарх шаардлагыг зөвлөмжийн хамт хүргүүлснийг хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байх боловч Үндэсний аудитын газрын 02/141, 02/142 болон 02/143 тоот дугаартай албан шаардлагуудтай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр танилцаж, тухайн шаардлагад дурьдсан зөрчлийн талаар мэдсэн байна /х.х-ийн 50-58-р хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэж, түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1. 2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 3,328,800.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 51,609.30 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын 44 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 2,270,809.03 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /х.х-ийн 6-р хуудас/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,128.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.

 

У 115 115.1, 115.2.1, 116, 118 ийг тус тус

 

:

 

1.            պ 128 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2,270,809.03 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1.-д тус тус аас 51,128.00 төийг ж, .

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР