Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/00414

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Г.У  ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Г.Ж /регистрийн дугаар /-д холбогдох

 

5,242,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.У нь 2016 оны 6 дугаар сард хамт ажилладаг С-ээр дамжуулан Г.Ж гэдэг хүнтэй танилцсан. Унгар улсад сургуульд суралцуулна гэсний дагуу Г.Ж тэй утсаар холбогдсон. Унгар улс руу явах тухай асуухад Г.Ж явуулж чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б хороолол, 36 дугаар байрны гадаа уулзаад шууд бэлнээр 5000 ам. долларыг Г.Ж д өгсөн. Г.У , Г.Ж нар тухайн үедээ ямар нэг бичиг болон гэрээ үйлдээгүй, түүнд итгээд мөнгийг өгсөн. Г.Ж тухайн үед Г.У д хэлэхдээ 2016 оны 7 дугаар сард Унгар улсаас хариу ирнэ, тэгээд чи 2016 оны 9 дүгээр сард Унгар луу явна гэж хэлсэн. Ингээд хүлээгээд байсан чинь 2016 оны 7 дугаар сар болсон, Г.Ж гээс юу болж байгааг асуухаар удахгүй хариу ирнэ гэж хэлдэг байсан. Итгээд хүлээсээр байтал 2016 оны 9 дүгээр сар болсон бөгөөд асуухаар Г.Ж Их олон хүний материал болчихоод чинийх 2016 оны 11 сар хүртэл хойшилсон гэж хэлсэн. Г.У сүүлдээ Мөнгөө эргүүлж авъя гэхэд Г.Ж мөнгийг өгөхгүй, сургуулийн хариу ирнэ гэж худал хэлсээр хугацаа авдаг байсан.

Ингээд мөнгөө нэхсээр байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд Г.Ж гийн эгч гэх ******* Т******* 2,000 ам. доллар бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг /тухайн өдрийн Монголбанкны ханшаар 406.01 ам. доллар/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг /тухайн өдрийн Монголбанкны ханшаар 407,44 ам. доллар/ буюу нийт 2813.45 ам. долларыг Г.У д өгсөн. Үүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Г.Ж нь Г.У ыг залилсан гэж үзээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний шүүхийн журмаар шийдвэрлэх асуудал гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул шүүхэд хандсан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан. Г.Ж гээс 5000 ам. долларын үлдэгдэл болох 2186.55 ам. доллар буюу 5,242,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2006 оны 4 дүгээр сард Х.З той танилцсан. Х.З нь манай эгч ******* Их сургуулийн захирал хийдэг, би өөрөө багшилдаг манай сургууль гадаадын их сургуулиуд руу оюутан явуулдаг, чамд явуулах хүн байвал хэлээрэй гэсэн. Би энэ тухай сонсоод 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийн дүү Т*******, Г******* нарын материалыг 10,000 ам. долларын хамт өгсөн. Мөн өөрийн танил С д хэлж байсан. Гэтэл С тай хамт ажилладаг Г.У миний утсыг С аас аваад надтай холбогдсон. Х.З надад Унгар улсын Төв Европын их сургуульд нэг хуваарь байна гэж хэлж байсан учир би Г.У д хэлсэн. Г.У зөвшөөрөөд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр материалаа 10,000 ам. долларын хамт өгөхөөр нь тэрийг нь Х.З д аваачиж өгсөн. Гэтэл Х.З гийн хэлж ярьж байсан нь худлаа болж, би олон хүнээс мөнгө, материалыг нь аваад өгсөн байсан учир Цагдаагийн байгууллагад Х.З хууран мэхлэсэн талаар гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэж Х.З нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж одоо ялаа эдлэж байгаа.

Би Х.З д итгэж олон хүний мөнгийг аваад өгсөн байсан учир мөнгийг нь боломжийнхоо хэрээр хүмүүст буцааж өгч байсан. Тэдний нэг нь Г.У юм. Түүнээс 10,000 ам. доллар буюу тухайн үеийн ханшаар 19,804,800 төгрөгийг авсан нь үнэн. Г.У аас авсан мөнгөө цувуулж өгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х.З гийн шүүх хурал орох үед нийт 7,000 ам. долларыг өгсөн байсан. Энэ талаар Г.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Түүнээс хойш би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг Г.У д өгсөн. Энэ нь тухайн үеийн буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн долларын ханшаар 1009 ам. доллар болж байгаа юм. Одоо би 1991 ам. долларыг Г.У д өгөх ёстой. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар долларын ханш өссөн тул 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар тооцоход 1991 ам. доллар буюу 3,943,135.68 төгрөгийг Г.У д төлнө.

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Х.З гоос 119,156,640 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн дүнд Г.У аас авсан мөнгө орсон байгаа. Өнөөдрийн өдрийг хүртэл Х.З ял эдлэж байгаа шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй. Би хүний өмнөөс өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У Ж нар шууд харьцаагүй. С гэдэг хүнээр дамжуулж Г.У тай танилцсан. С аас Ж гийн утсыг аваад Г.У холбогдоод Х.З гийн хэлснээр Унгар улсын төв европын их сургуульд 1 хуваарь байгаа,  явах хүн байна уу гэхэд Г.У д Ж хэлсэн. Г.У зөвшөөрсөн. 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдөр сургуульд суралцах шаардлагатай хамт 10,000 ам.долларыг Ж д өгсөн. Ж нь мөнгийг Х.З д өгсөн. Олон хүний мөнгө аваад Х.З д өгсөн, гэтэл зальлангийн хэрэг үйлдсэн этгээдэд мөнгө очсон учраас нэгэнт хүний мөнгө аваад бусдад алдсан учраас эдгээр хүмүүсийн хохирлыг арилгана. Ер нь миний буруу боллоо гэж хандаж чадахаар шүүх хурал болох хүртэл 7,000 ам.долларыг буцаан өгсөн. Мөрдөн байцаалтанд Х.З гоос мэдүүлэг авсан. Шийтгэх тогтоолд тодорхой байгаа. Төлбөрийг яагаад Ж өгнө гэж ярьсан гэхээр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 шийтгэх тогтоолын, тогтоох хэсгийн 6 дах заалтаар Х.З гоос 110,156,640 төгрөг гаргуулж Ж д олгохоор шийдвэрлэсэн. Эд нарын мөнгийг би төлнө гэсэн. Эд нар ч гэсэн гэрчээр мэдүүлэг өгөөд мөнгө нь цаашаа Х.З д очоод алдагдсан гэдэг нь шийтгэх тогтоолоос харагдана. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, энэ өдрийн долларын ханшаар тооцоолж хохирлын тооцоог гаргасан. Зуучлагч үүргээ биелүүлээгүй гэж ярьж байна. Х.З дээр эрүүгийн хэрэг үүсгээд, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад, энэ хүн залилангийн хэрэг хийсэн байна, мөнгө авч чадахгүйн байна гэдэг бодлоор бүгдээрээ Ж тэй зээлийн гэрээ хийсэн. Ж д та Х.З д мөнгө өгсөн тэр хүнээсээ мөнгөө олоод авна биз, бид нар таниас авна гэж хандаж ирсэн. Нэхэмжлэл гаргасныг үгүйсгэхгүй. Ж анхнаасаа энэ мөнгийг өгнө гэж амласан. Би хариуцаад төлнө гэсэн. Зуучлалын гэрээ биш, мөнгө авсан байдлаа ямар нэгэн баримттай болгохын тулд зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд 10,000 ам.долларын асуудал ярьсан. Үүнээс 7,000 ам.доллар төлсөн. 3,000 ам.долларын үлдэгдэл байсан. Үүнээс 2,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үеийн, тухайн үеийн ханшаар хохирлын тооцоог гаргасан. Тооцоход 2,000,000 төгрөг 1,900 ам.доллартой тэнцэж байгаа. Үлдэж байгаа 1,991 ам.долларыг мөн тухайн үеийн ханшаар тооцсон. Энэ нь 3,943,135 төгрөгийг бид Г.У д төлнө гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн тооцооллоор 2,000,000 төгрөгийг тооцоолоод 3,000 ам.доллараас хасахад үнийн дүнгийн зөрүү гарсан. Ж гийн хувьд хүндрэлтэй байгаа, яагаад гэвэл хүнд өгөөд алдсан юмаа, хүний өмнөөс, эдгээр улсуудад учруулсан байдлыг арилгах гэж явж байгаа. Шийтгэх тогтоол гарсан үеийн ханшаар хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна гэв. хэрэг хийсэн байна, мөнгө авч чадахгүйн байна гэдэг бодлоор бүгдээрээ Ж тэй зээлийн гэрээ хийсэн. Ж д та Х.З д мөнгө өгсөн тэр хүнээсээ мөнгөө олоод авна биз, бид нар таниас авна гэж хандаж ирсэн. Нэхэмжлэл гаргасныг үгүйсгэхгүй. Ж анхнаасаа энэ мөнгийг өгнө гэж амласан. Би хариуцаад төлнө гэсэн. Жуулчлалын гэрээ биш мөнгө авсан энэ байдлаа ямар нэгэн баримт болгохын тулд зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд 10,000 ам.долларын асуудал ярьсан. Үүнээс 7,000 ам.доллар төлсөн. 3,000 ам.долларын үлдэгдэл байсан. Үүнээс 2,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үеийн, тухайн үеийн ханшаар хохирлын тооцоог гаргасан. Тооцоход 2,000,000 төгрөг 1,900 ам.доллартой тэнцэж байгаа. Үлдэж байгаа 1,991 ам.долларыг мөн тухайн үеийн ханшаар тооцсон. Энэ нь 3,943,135 төгрөгийг бид Г.У д төлнө гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн тооцооллоор 2,000,000 төгрөгийг тооцоолоод 3,000 ам.доллараас хасахад үнийн дүнгийн зөрүү гарсан. Ж гийн хувьд хүндрэлтэй байгаа, яагаад гэвэл хүнд өгөөд алдсан юмаа, хүний өмнөөс, эдгээр улсуудад учруулсан байдлыг арилгах гэж явж байгаа. Шийтгэх тогтоол гарсан үеийн ханшаар хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна гэв

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г.Ж д холбогдуулан, 5,242,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.У нь Унгар улс руу сургуульд явуулна гэсэн хариуцагч Г.Ж тэй холбогдож 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000 ам. долларыг түүнд өгсөн, Г.Ж нь мөнгийг авч Г.У ыг Унгар улс руу сургуульд явуулахаар харилцан тохиролцсон, Г.У Унгар улс руу явж чадаагүйгээс Г.Ж 2000 ам. доллар, 2,000,000 төгрөг буцаан өгсөн үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны зарлагын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Г.Ж нь Г.У ыг Унгар улс руу сургуульд явуулахаар тохиролцож мөнгө авсан үйл баримтыг дүгнэхэд, тэрээр Г.У ыг сургуульд явуулахаар зуучлах, Г.У нь Г.Ж гээр зуучлуулж, үүний төлөө түүнд хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хүсэл сонирхол нь чиглэгдсэн этгээдтэй түүнийг холбож өгөх, зуучлуулагч нь үүний төлөө хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд дээр дурдсанаар харилцан тохиролцож, зуучлуулагч тал болох нэхэмжлэгч Г.У нь хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй.

Гэвч зуучлагч тал Г.Ж үүргээ биелүүлээгүйгээс зуучлуулагч Г.У зуучлалын гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ.

Хариуцагч нь үлдэгдэл төлбөрт 1991 ам. долларыг өгнө, гэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар долларын ханш өссөн тул 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар тооцож 3,943,135.68 төгрөгийг Г.У д төлнө гэх боловч уг татгалзал үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай зохицуулсан, уг зүйлд гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй.

Америк долларыг монгол төгрөгт хөрвүүлэхдээ ханшийг анх мөнгө өгсөн өдрийн ханшаар тооцох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцэхгүй. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төлбөрийг америк доллараар төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Ж 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд 2,000 ам. доллар бэлнээр өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг Г.У д өгсөн байх бөгөөд 1 ам. долларын Монголбанкны ханш 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,462.97 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,454,37 төгрөг байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 406.01 ам. доллар, 407,44 ам. доллар буюу нийт 2813.45 ам. долларыг буцаан авсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, Г.Ж гээс 5000 ам. долларын үлдэгдэл болох 2186.55 ам. доллар буюу 5,242,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У д олгож шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Г.Ж нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 5000 ам. доллараас давсан байдлаар буюу 10,000 долларыг авсан нь үнэн, 7000 ам. долларыг буцааж өгсөн байсан, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус 1,000,000 төгрөг буцаан өгч 1991 ам. долларын үлдэгдэлтэй байгаа гэж маргасан боловч энэ талаар нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Ж гээс 5,242,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.У д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж гээс улсын тэмдэгтийн хураамжид 98,828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА