Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03200

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03200

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх д И Б.Мандалбаяр , ,

 

Нэхэмжлэгч: Л.Б  гаргасан,

 

Хариуцагч: Л.Б

 

Хариуцагч: Ю.Т нарт холбогдох,

 

24,480,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Ю.Т, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

нь:

 

Нэхэмжлэгч Л.Б-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч Л.Б,  нартай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 27,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм.

 

Хариуцагч нар зээлийн хүүнд 2,700,000.00 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,350,000.00 төгрөг, үндсэн зээлд 4,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн хэдий ч миний бие төлөөгүй үлдсэн 1,350,000.00 төгрөгийн хүүг нэхэмжлээгүй.

 

Би, хариуцагчдын хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, тэд зээлийн хүүнд 8,050,000.00 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 23,000,000.00 төгрөг, нийт 31,050,000.00 төгрөг төлөх ёстойгоос 14,750,000.00 төгрөгийг төлсөн ба үүнээс зээлийн хүүнд 8,050,000.00 төгрөг, үндсэн төлбөрөөс 6,700,000.00 төгрөгийг тус тус суутгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 16,300,000.00 төгрөг болсон.

 

Гэвч хариуцагч Л.*******,******* нар уг зээлийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаад гомдолтой байна.

 

Хариуцагч нар хамтран Дэнжийн 1000 зах дээр мах зардаг, наймаачин хүмүүс, би эдгээр хүмүүсийн хооронд ямар асуудал байсныг мэдээгүй, бид анхнаасаа надаас авч байгаа зээлийг хэсэгчлэн хуваан авч, тэр хэмжээгээр төлнө гэж тохироогүй, өнгөрсөн хугацаанд зээлийг*******ийн данснаас шилжүүлж төлдөг байсан.

 

Би, гэрч Б.Бямба-Эрдэнийн ******* ХХК дахь дансанд өөрийн мөнгийг хадгалуулж байгаад хариуцагч нарын данс руу шилжүүлсэн, үүнийг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурьдсан байгаатай зохигчид танилцсан.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар хэрэв зээлдэгчид үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16,300,000.00 төгрөг, алданги 8,150,000.00 төгрөг, нийт 24,480,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлээ гаргахдаа шаардлагыг буруу тооцоолсон байж магад гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, энэ зээлийн талаар юу ч мэдэхгүй, намайг хариуцагч******* ятгасаар байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан, миний бие 27,000,000.00 төгрөгөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй, харин би өөрөө*******д өртэй байсан бөгөөд миний шилжүүлсэн мөнгийг буюу төлсөн мөнгийг тэрээр цаашаа юунд зарцуулдаг байсныг мэдэхгүй.

 

Зээлийн гэрээг байгуулсан болон хугацааг сунгасан тухайд маргахгүй ч гэрээнд заасан мөнгийг авч ашиглаагүй, би хариуцагч*******д 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,640,000.00 төгрөг, 17-ны өдөр 1,320,000.00 төгрөг, мөн 20-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, нийт 5,960,000.00 төгрөгийг төлсөн.

 

Хэдийгээр анх тухайн гэрээг байгуулахад би нотариат дээр очсон боловч яагаад гэрээг байгуулж, гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, энэ талаар нэхэмжлэгч ******* мэдэж байх ёстой. Гэрээний хугацааг сунгахад миний бие*******ийн хамт гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч*******ээс тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

Би, хүнээс зээлсэн мөнгөнийхээ хүү төлөөд 2 жил болж байтал нэхэмжлэгч ******* намайг чи одоо надтай зээлийн гэрээ байгуул, эсхүл бэлэн мөнгө буцаан өг гэж дарамталж, энэхүү гэрээг байгуулсан, тэрээр надад 27,000,000.00 төгрөгийг бодитоор өгөөгүй, харин бусдаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг чи төлөөгүй байгаа учраас хүү, алдангийн нийлбэрээр 27,000,000.00 төгрөгөөр гэрээ байгуулах ёстой гэж шахсан юм.

 

Тухайн гэрээнд ******* ХХК дахь дансаар мөнгийг шилжүүлэхээр заасан боловч бодит байдал дээр тийм хэмжээний мөнгө шилжүүлээгүй, би нийтдээ 25,000,000.00 төгрөгөөс 20,000,000.00 гаруй төгрөгийг төлсөн, энэхүү гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

нь:

 

Нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч*******,******* нарт холбогдох 24,480,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэргийг эцэслэн шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13:30 цагт товлосон хэдий ч талуудын хүсэлтээр хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:30 цагт товлосон боловч хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас ийнхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,000,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 4-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2018/12957 тоот захирамжаар *******, Б.******* нарыг гэрчээр оролцуулж, улмаар гэрч Б.*******эс мэдүүлэг авахад тэрээр өөрийн данснаас 27,000,000.00 төгрөгийг хариуцагч*******ийн дансанд шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна /х.х-ийн 62-63, 70-73-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар гэрч Б.Бямба-Эрдэнийн ******* ХХК дахь тоот данснаас хариуцагч*******ийн тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 27,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тэрээр уг мөнгийг нэхэмжлэгч *******гийн өмчийн зүйл гэж мэдүүлсэн /х.х-ийн 92, 93-р хуудас/.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заажээ. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *******гийн зүгээс 27,000,000.00 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч*******,******* нарт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэх ёстой бөгөөд тэрээр уг үүргээ биелүүлэх нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой буюу заавал биечлэн гүйцэтгэх ёстойгоос бусад тохиолдолд гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.

 

Түүнчлэн хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний зүйл болох 27,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан, мөн уг зээлийг хариуцагч*******ийн дансанд шилжсэн үйл баримтын талаар маргаагүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч******* зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасан 27,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй боловч нөгөө зээлдэгч болох хариуцагч******* хүлээн авсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч *******г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээд буюу хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Нөгөө талаар хариуцагч*******ын зүгээс энэхүү гэрээний зүйл болсон 27,000,000.00 төгрөгийг зөвхөн хариуцагч******* хүлээн авч, ашигласан болохоор өөрийгөө зээлдэгч биш гэж маргаж байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ /гэрээний ар талд/-нд бичсэнээр 11,000,000.00 төгрөгийг зээлдэгч*******, 16,000,000.00 төгрөгийг зээлдэгч******* нар төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу хариуцагч нарын илэрхийлсэн тус бичвэрийн агуулгыг тайлбарлавал тэд гэрээний зүйл болох 27,000,000.00 төгрөгийг ийнхүү өөрт ногдох хэсгээр хариуцахаар нэг нэгэнтэйгээ тохирсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч*******,******* нар ийнхүү нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан байх тул тэд нэхэмжлэгчид уг зээлийн буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний ард бичсэн хэсгийг тодруулбал хариуцагч нарын 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 5,350,000.00 төгрөгөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бодогдсон хүү 2,700,000.00 төгрөгөөс 1,350,000.00 төгрөгийг төлсөнд тооцож, үндсэн зээлээс 4,000,000.00 төгрөгийг хасч, төлөөгүй үлдсэн 1,350,000.00 төгрөгийн хүүг зээлийн үлдэгдэл болох 23,000,000.00 төгрөгт бодогдсон хүүгийн хамт төлөхөөр тохиролцож, гэрээний хугацааг сарын 5 хувийн хүүтэйгээр 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан ба энэ тухай хариуцагч******* маргаагүй бол хариуцагч*******ээс тодорхой тайлбар, татгалзал өгөөгүй /27,000,000x5%=1,350,000x2=2,700,000/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч*******,******* нар 23,000,000.00 төгрөг, сар бүрийн хүү 1,150,000.00 төгрөг, 6,900,000.00 төгрөгийн хүүг өмнө дутуу төлсөн 1,350,000.00 төгрөгийн хүүгийн хамт нийт 31,250,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нийт 14,750,000.00 төгрөг төлснөөс нэхэмжлэгч тал 7 сарын хүүнд 8,050,000.00 төгрөгийг суутгаж, үлдэх 6,700,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 16,300,000.00 төгрөгийг алданги 8,150,000.00 төгрөгийн хамт нийт 24,450,000.00 төгрөг /24,480,000/-ийг нэхэмжилж байгаа ажээ.

 

Зохигчдын тохиролцсон ёсоор нэхэмжлэгч тал 23,000,000.00 төгрөгийг 6 сарын хүү 6,900,000.00 төгрөгийг өмнө дутуу төлсөн хүү болох 1,350,000.00 төгрөгийн хамт авах ёстой байтал тэрээр талуудын сунгасан хугацаанд хамаараагүй буюу 7 сараар гэрээний хугацааг сунгасан гэж үзэж, илүү 1 сарын хүү тооцож, 8,050,000.00 төгрөгийн хүү авсан байх бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас өмнө нь төлөөгүй гэх 1,350,000.00 төгрөгийг нэхэмжлээгүй /23,000,000x5%=1,150,000x6=6,900,000/.

 

Шүүх, талуудын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг тооцвол:

 

-               23,000,000x5%=1,150,000x6=6,900,000 /нийт төлөх хүү/,

-               Хариуцагч нарын төлсөн 14,750,000.00 төгрөгөөс 6,900,000.00 төгрөгийн хүүг хасвал 7,850,000.00 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүнийг зээлийн үлдэгдэл 23,000,000.00 төгрөгөөс хасч тооцвол төлөх ёстой үндсэн зээлийн хэмжээ 15,150,000.00 төгрөг болж байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч нар үндсэн зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй байх тул тэд гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч*******,******* нарын төлөх ёстой 15,150,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход:

 

-               15,150,000x0.5%=75,750 /1 өдрийн алданги/, үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол /75,750x657=49,767,750 төгрөг/ буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 7,575,000.00 төгрөг гэж тогтоов.

 

Хэдийгээр зохигчдын байгуулсан зээлийн гэрээний ард бичсэнээр 27,000,000.00 төгрөгийн 11,000,000.00 төгрөгийг хариуцагч*******, 16,000,000.00 төгрөгийг хариуцагч******* тус тус хариуцан төлөх утгыг илэрхийлж байх боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар анхнаасаа энэ талаар нэхэмжлэгч *******тай тусгайлан тохиролцоогүй, гагцхүү зээлдэгч буюу хариуцагч нарын хоорондох харилцаанд зээлийг хэрхэн хариуцах тухай тохиролцоо байна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүргийг өөрт ногдох хэсгээр хуваарилах талаар зээлдүүлэгчтэй тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч тус бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй, тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-д зааснаар үүргийг бүхэлд нь үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжлэх эрхтэй бөгөөд харин хариуцагч нарын хувьд бие биедээ тавих шаардлагын хэмжээ нь тус хуулийн 242.11.-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тэнцүү байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч******* нь нэхэмжлэгч *******гаас 27,000,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, бусдаас зээлсэн мөнгө дээр зээлийн хүү, алдангийг нэмж, нийлбэр байдлаар гэрээг байгуулсан, гэрээг байгуулахдаа дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэдэг тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлоогүй болно.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,150,000.00 төгрөг, алданги 7,575,000.00 төгрөг, нийт 22,725,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,755,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн *******,******* нараас 22,725,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,755,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 271,575.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР