Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2019/00575

 

129/ШШ2019/00575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалжтус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчХ ХХК-ийн Архангай салбарын нэхэмжлэлтэй

ХариуцагчАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багМөнх Ундраа дэлгүүр хаягт оршин суух Т овгийн Ч-н Ч,

ХариуцагчАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багМөнх Ундраа дэлгүүр хаягт оршин суух Д овгийн Н-н А нарт холбогдох

21.946.559 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөмгөөлөгч Г.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э ар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээН.А Ч.Ч нар нь ХААН Банкны Архангай салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдөр №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 75,000,000 /далан таван саятөгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаарногооны зоорь , складөргөтгөл барих зориулалтаар зээлсэнЗээлдэгч нь зээлийн барьцаанд итгэмжлэлээр иргэн А.Б-н Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газаритгэмжлэлээр иргэн Ч.Ч-ын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газариргэн Н.А-ны АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг барьцаалуулсанЗээлдэгч нь №1336 тоот гэрээний дугаартай төгрөгийн зээлд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 59,796,136.86 төгрөгзээлийн хүүгийн төлбөрт 53,766,438.37 төгрөгнэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7237.55 төгрөгнийт 113,569,812.78 төгрөгийг төлж барагдуулсан болноЗээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /120 хоногзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхтөлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2018 оны 04 сарын 30 -ны өдөр, 2019 оны 01 сарын 22-ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ны өдөр /нийт 3 удаатус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүйИймд банк зээлийн гэрээний 08 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байнаҮүнд: 2019 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулахүндсэн зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөгзээлийн хүүгийн төлбөр 6.163.297,19 төгрөгнэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140.399,20 төгрөгнийт 21.946.559 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартааХаан банкны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр нийт 21.946.559 төгрөгийг Эрдэнэбулган сумын 3 дугаар багЦогт-Уулын Мөнх-Ундраа дэлгүүрийн хашаанд оршин суух Ч.ЧН.А нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйҮндсэн зээлэнд 15.613.863,14 төгрөгийн үлдэгдэл байхгүй бөгөөд зээлхүүнэмэгдүүлсэн хүү нийлээд 113.569.812 төгрөгийг Хаан банкинд төлсөөр байтал ийм их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартааН.АЧ.Ч нар нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлээр 75.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 5 жилийн хугацаатай зээл авсанХариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад 2018 оноос эхлэн бизнес зогссон шалтгаанаар зээлийн төлбөрөө төлөөгүйгэрээний үүргээ биелүүлээгүй. 2019 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар 120 хоногийн хугацаа хэтэрсэн учраас хариуцагч Н.АмарсайханЧ.Чанцалдулам нараас үндсэн зээлхүүнэмэгдүүлсэн хүү нийт 21.946.559 төгрөгийг гаргуулахмөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг БЧ нарын өмчлөлийн газарА-ны тээврийн хэрэгсэл гэсэн барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартааН.АЧ.Ч нар нь Хаан банкнаас авсан зээлийн мөнгөн дүн дээр маргадаггүйХарин 75.000.000 төгрөгийн зээл аваад 113.569.000 төгрөг төлжзээлээ төлөөд дуусгасанМөн Хаан банкинд 113.569.000 төгрөг төлчихөөд байхад дээр нь өөрсдийнх нэр дээр болон Баярцэцэгийн нэр дээр байгаа газрын гэрчилгээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүйУчир нь Барьцаанд байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21.946.559 төгрөгийн үнийн дүнгээс хэт өндөр үнэтэймөн уг хөрөнгүүд хариуцагч нарын орлогын эх үүсвэр нь байдагБ-н Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 400 м кв гэр бүлийн хэрэгцээний газрын итгэмжлэлийн хугацаа нь дууссанШүүх 21.946.559 төгрөгийг Н.АмарсайханЧ.Чанцалдулам нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх байхХаан банкны Архангай салбарын Н.А, Ч.Ч нарт холбогдох 21.946.559 төгрөг гаргуулахүүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбархавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар нь хариуцагч Н.А, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэг 21.946.559 төгрөг гаргуулахзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээУчир нь:

1. Хариуцагч Н.АЧ.Ч нар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатайжилийн 21.6 хувийн хүүтэй, 75.000.000 төгрөгийг ХААН банкны Архангай салбараас зээлжзохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкзээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний зүйл болох 75.000.000 төгрөгийг хүлээн авсантай хариуцагч нар маргаагүй бөгөөд зээлдүүлэгч зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй олгожзээлдэгч 2019 оны 06 сарын 25-ны өдөр зээлийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.

Хаан банк ХХК-ийн Архангай салбар одоо зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөгзээлийн хүү 6.163.297,19 төгрөгнэмэгдүүлсэн хүү 140.399,20 төгрөгнийт 21.946.559 төгрөгийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч нараас шаардаж байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 135.475.859 төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тэдний байгуулсан зээлийн гэрээзээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогддог ба хариуцагч нар үндсэн зээл 59.796.136.86 төгрөгзээлийн хүү 53.766.438.37 төгрөгнэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7237.55 төгрөгнийт 113.569.812,78 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нар талуудын тохиролцож байгуулсан зээлийн гэрээний хугацаа болон бусад нөхцлүүдтэй мөн 113.569.812,78 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримттай маргаагүй бөгөөд ийнхүү 113.569.812,78 төгрөг төлснөө зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагч нарыг нэхэмжлэгч Хаан банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөннэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээний дагуу зээлхүүнэмэгдүүлсэн хүүг хариуцагч Н.АЧ.Ч нараас шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.АЧ.Ч нараас зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.

2. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж 1А.Б-н 000238180 дугаар гэрчилгээтэйАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 мгазар2) Ч.Ч-ын 000238198 дугаар гэрчилгээтэйАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 17 тоотод байршилтай 400 мгазар3) Н.А-ны 0202970 дугаар гэрчилгээтэйЭрдэнэбулган сумын Шуудан албаны гражийн зүүн талд байршилтай 641 мгазар4) иргэн Н.А АЯ №0363819 тоот 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э Барьцаанд байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21.946.559 төгрөгийн үнийн дүнгээс хэт өндөр үнэтэймөн уг хөрөнгүүд хариуцагч нарын орлогын эх үүсвэр нь байдагБаярцэцэгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 400 м кв гэр бүлийн хэрэгцээний газрын итгэмжлэлийн хугацаа нь дууссан учир барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Иргэн А.Б Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 мгазрыг зээлийн гэрээний барьцаанд бариулахаар хариуцагч Н.А-д 2014 оны 06 сарын 27-нд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгожхариуцагч нар Хаан банкнаас 75.000.000 төгрөг зээлэхдээ уг газрыг барьцаалжээ.

Тухайн эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөнзээлзээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөөгүйэсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүсэхээр заасанА.Баярцэцэг өөрийн өмчлөлийн хөрөнгөө Н.Амарсайханд ХААН банкны зээлийн барьцаанд тавихүүргийн гүйцэтгэлийг хангуулахаар итгэмжлэл олгосон тул А.Б-н Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 мгазар хариуцагч нарын Хаан банкны өмнө хүлээсэн 2014 оны 06 сарын 7-ны өдрийн 1336 тоот зээлийн гэрээний барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болох хүртэл барьцааны зүйл хэвээр байх болно.

Хариуцагч нар 21.946.559 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үнээс нь нэхэмжлэгч шаардлагаа хангуулах эрхтэй тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 1А.Б-н 000238180 дугаар гэрчилгээтэйАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 мгазар2) Ч.Ч-ын 000238198 дугаар гэрчилгээтэйАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багНаранбулагийн 54-р гудамжны 17 тоотод байршилтай 400 мгазар, 3иргэн Н.А-ны АЯ №0363819 тоот 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжхариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.АЧ.Ч нараас 21.946.559 /хорин нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавин естөгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарт олгосугай.

2. Хариуцагч нар 21.946.559 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газарАрхангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газарАЯ №0363819 тоот гэрчилгээтэй 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан зээлийн гэрээний үүргийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гуравтөгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжхариуцагч Н.АЧ.Ч нараас 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гуравтөгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарт олгосугай.

4. Зохигчтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА