Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03262

 

 

 

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03262

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Б гаргасан,

 

Хариуцагч:  Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үл хүлээн зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Би, тус дүүргийн *******ны *******аар 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан ажлыг маш сайн хийдэг байсан, өнгөрсөн хугацаанд ажлын амжилт гаргасныг минь улсаас үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байснаас гадна хэд хэдэн удаа бусад одон медалиар шагнагдсан.

 

Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа. Хэрэгт авагдсан баримтаар надтай байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах талаар надад мэдэгдэл өгөөгүй байж шууд ажлаас чөлөөлсөн, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад гэрээнд заасан ажлыг удаа дараа гүйцэтгээгүй гэж худал гүтгэсэн байна.

 

Намайг ажлаас халах болсон шалтгаан бол зөвхөн улс төрийн өнгө аястай буюу өөр хүний сонгуулийн ажилд явсан гэдэг шалтаг тоочиж, сайн ажилласан байхад муу гүйцэтгэсэн гэж худал үнэлгээ өгч, чөлөөлсөн. Хэрэгт авагдсан миний нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээр би өнгөрсөн хугацаанд сарын цалин хөлс болох 360,000.00 төгрөгийг бүрэн авсан байдаг, энэ нь миний гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байсан гэдгийг илэрхийлж байхад уг ажлаас чөлөөлөх тухай тушаалд удаа дараа хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж зөрүүтэй бөгөөд үндэслэлгүй зүйл бичсэн байна.

 

Хариуцагч тал намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл болох ажил тасалсан, хийх ёстой ажлаа сайн хийдэггүй гэдгийг баримтаар нотлох ёстой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие цагийн бүртгэл болоод ажил дүгнэсэн үнэлгээний хуудсыг хариуцагчаас гаргуулахаар болсон хэдий ч эдгээр баримтууд хариуцагчийн гаргаж өгвөл зохих нотлох баримт байсан тул энэхүү хүсэлтээсээ татгалзаж байна.

 

Бид, хөлсөөр ажиллах гэрээнд сар бүрийн хөлсийг 360,000.00 төгрөг гэж тохирсон ба ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойших хугацаанд авах ёстой байсан хөлс 1,920,000.00 төгрөг болж байна. Иймд, намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,920,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Г.Баттойрийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор баталсан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам-ын 8 дугаар зүйлийн 8.3, ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасныг тус тус үндэслэн хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсөн.

 

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.-д ажил дүгнэх үзүүлэлтээр 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлгээ авсан, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар тус гэрээг цуцлахаар зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн *******ны засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Г.Баттойрийгийн гаргасан бүх алдаа дутагдлыг ярилцаж, нийт 12 зөрчлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдвэр гаргасныг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

 

Энэ талаар тухайн хурлын тэмдэглэлд тодорхой дурьдсан. Тухайлбал, нэхэмжлэгч тал хариуцсан айл өрхийн хог хаягдлыг ачуулах тал дээр хяналт тавьдаггүй, оршин суугчдаас эрүүл ахуй талаар байнгын гомдол ирдэг, хэсгийн ахлагч нарын хуралд удаа дараа ирээгүй, сургалтад хамрагддаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх зэрэг зөрчил гаргасан байдаг.

 

Хэсгийн ахлагч нарын ажлын журамд зааснаар тэдгээрийн ажлын үзүүлэлтийг сар бүр дүгнэдэг бөгөөд нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр 40 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан. Иймд, нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг эдгээр үндэслэлээр цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баттойрийгоос хариуцагч *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ /х.х-ийн 41-р хуудас/.

 

Энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4.-т тус тус зааснаар хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчилах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллах бөгөөд түүнтэй харъяа хорооны засаг даргын тамгын газрын дарга болон хорооны засаг дарга нар хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллуулахаар зохицуулсан байна /х.х-ийн 42-р хуудас/.

 

Тодруулбал, хэсгийн ахлагч нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан төрийн албан хаагч болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан биш бөгөөд харин Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж буй ажилтан юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.Баттойрий, Баянзүрх дүүрийн *******ны засаг дарга ******* болон хариуцагч тус дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга ******* нар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч тал *******ны *******аар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахаар тохиролцсон байна /х.х-ийн 6-9, 20-22-р хуудас/.

 

Талууд энэхүү хөлсөөр ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийг 2013 оноос эхлэн хэсгийн ахлагчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн *******ны засаг дарга *******гаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн засаг даргын тамгын газрын дарга *******д нэхэмжлэгч Г.Баттойрийтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах саналыг хүргүүлсэнийг хариуцагч тал хүлээн авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/114 тоот тушаалаар талуудын хооронд байгуулсан тус гэрээг цуцалжээ /х.х-ийн 3, 28-р хуудас/.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Баянзүрх дүүргийн *******ны засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Г.Баттойрийтой холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, түүний гаргасан гэх зөрчлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг цуцлах санал гаргасныг ийнхүү харъяа дүүргийн засаг даргын тамгын газар хүлээн авч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасны дагуу тус гэрээг цуцалсан байна /х.х-ийн 23-26-р хуудас/.

 

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, 3 дугаар зүйлийн 3.3.-д тус тус зааснаар ажиллагч этгээд ажил дүгнэх үзүүлэлтээр 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлгээ авсан, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, эсхүл хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд хорооны засаг даргын зүгээс дүүргийн засаг даргын тамгын газрын даргад тухайн хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөх санал хүргүүлэх, дүүргийн засаг даргын тамгын газрын дарга нь хэсгийн ахлагчийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй байх тул зохигчдын маргаж буй 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/114 тоот тушаалыг эрх бүхий этгээд гаргасан байна /х.х-ийн 21-р хуудас/.

 

Гэвч шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.Баттойрийтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчил гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэв. Учир нь, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж, мөн 367 дугаар зүйлийн 367.1.-д Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, талууд хөлсөөр ажиллах гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд тухайн хугацаа дууссанаар дуусгавар болох бөгөөд хэрэв гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд заавал гэрээний дуусах хугацааг хүлээхгүйгээр аль нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болно. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-д Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасны дагуу зөрчил гаргасан үүрэг гүйцэтгэгч этгээдэд зөрчлөө арилгах талаар хугацаа олгож, гэрээг цуцлах зохицуулалттай.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн *******ны засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл нь гагцхүү нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэхийг шийдвэрлэсэн хурлын үйл явцыг нотолсон баримт бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг зөрчсөн гэсэн үйл баримтыг тогтоосон баримт биш. Тодруулбал, энэхүү хурлын тэмдэглэлд яагаад нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах болсон шалтгааныг дурьдсан бөгөөд харин уг шийдвэрийг гаргах болсон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотолсон буюу гэрээг цуцлах үндэслэл болсон 12 зөрчил бүхий үйл баримтыг нотолж буй баримт биш байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээр тэрээр 2017 онд сар бүр 360,000.00 төгрөгийн хөлс, 2018 оны эхний 3 сард 360,000.00 төгрөгийн хөлсийг зохих ёсоор авсан байхад түүнийг ажлаас чөлөөлсөн буюу хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан шийдвэрт нэхэмжлэгчийг удаа дараа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.-д тус тус зааснаар ажилтны ажлыг сар бүр үнэлж, уг үнэлгээнээс хамаарч түүний авбал зохих хөлсний хэмжээг тодорхойлдог бөгөөд нэхэмжлэгч тал сүүлийн 1 нэг жил, 3 сарын хугацаанд хөлсийг ямар нэгэн байдлаар бууруулж аваагүй байтал түүнийг удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь учир зүйн үүднээс авч үзвэл зөрчилтэй байна /х.х-ийн 4, 5-р хуудас/.

 

Мөн Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.-д гэрээг цуцлахыг хөлс төлөх хугацаанаас хамааруулж өөр өөрөөр зохицуулсан ба талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд зааснаар зохигчид ажлын хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3.-д хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор гэрээг цуцлах-аар зохицуулсан байтал хариуцагч тал дээр дурьдсан хуулийн зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүрийн Засаг даргын тамгын газрын зүгээс нэхэмжлэгч Г.Баттойрийгийн гэрээг цуцлах болсон зөрчлийн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргасангүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг үндэслэн хариуцагчийг талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31 дүгээр өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэг талаас хариуцагч Баянзүрх дүүрийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Г.Баттойрийтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжоор хангах ёстой ба ийнхүү ажиллагч тал ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцалсан тохиолдолд түүнд учирсан хохирлыг ажиллуулагч нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Хэдийгээр зохигчид хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг тусгайлан заагаагүй боловч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээр тэрээр 2017 онд сар бүр 360,000.00 төгрөгийн хөлс, 2018 оны эхний 3 сард 360,000.00 төгрөгийн хөлс авч байжээ. Иймд, хариуцагч тал үндэслэлгүйгээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байх тул үүнээс улбаалан нэхэмжлэгчид учирсан хохирол болох хөлсийг төлөх ба үүнийг тооцвол

 

-               2018 оны 5, 6, 7, 8, 9 сарын хөлс 1,800,000.00 төгрөг, үүн дээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хөлс 120,000.00 төгрөг, нийт 1,920,000.00 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг нэхэмжлээгүй /360,000x5=1,800,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сар 30 хоногтой, 360,000/30=12,000 төгрөг, 10x12,000=120,000 төгрөг/.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна гээд 6 дах хэсэгт Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна гэж, түүнчлэн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажилтан гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй ажилтан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах бөгөөд түүнийг ажиллуулж буй ажиллуулагчийн зүгээс хуульд зааснаар холбогдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч тал энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид олгох 1,920,000.00 төгрөгөөс түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөх ёстой болно.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Баттойрийг Баянзүрх дүүргийн *******ны *******аар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт даалгаж, хариуцагчаас 1,920,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.            Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1.-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Баттойрийд олгох 1,920,000.00 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1.-д тус тус аас 45,670.00 төийг ж, .

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР