Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01182

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороолол, тоот хаягт оршин суух, Бүргэд овогт Д.П /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун тоот хаягт оршин суух, Мэргэн захирагч Л.О /регистрийн дугаар /-т холбогдох,

 

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Зээлийн гэрээний төлбөрт 91,920,000 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, гуравдагч этгээд Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П миний бие Л.О тай 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авхаар зээлийн гэрээ байгуулж, улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70А байр 145 тоот байрны эзэн болох (танил) Дондог овогтой Пүрэвдоржийн 49,65 м.кв талбайтай хоёр өрөө байр нь Д.П-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд (итгэмжлэлээр) барьцаалан, барьцаа хөрөнгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Л.О ын шаардсанаар бүртгүүлсэн юм. Л.О ын шаардлагын дагуу уг барьцааны гэрээг бүртгүүлчихээд Л.О т бүртгүүлсэн талаараа хэлж мэдэгдсэнээс хойш Л.О утсаа авахгүй салган, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 40,000,000 төгрөгөө өгөөгүй юм. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан боловч зээлдэгчийн өмчлөл эзэмшилд ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй. Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх гэж байгаа учир барьцаанаас чөлөөлөх боломжтой. Гэрээ нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ. Хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжгүй. Гэрээ дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй. Хууль зүйн үндэслэлийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулагдаж байх үед гурван зээлийн үлдэгдэл байсан. Нэмээд 40 сая төгрөг авах асуудал яригдаж байсан. Пүрэвдаваа энэ зээлийг авахаа болилоо гэдгээ өөрөө хэлсэн. Мөнгийг нь шилжүүлээгүй гэсэн худлаа тайлбар хэлэх шаардлага байхгүй. Зээл авахааргүй болох гэж байгаа учраас 3 зээл дээр хугацаа сунгах асуудал яригдсан. 2011 оны 6 дугаар сараас хойш хэл амаа ололцох гээд явсан. Хугацаа өгөөч гэдэг асуудал явсаар байгаад үлдэгдэл зээлийнхээ барьцаанд байж байя гээд хэвээр үлдээсэн. 2011 оны 6 дугаар сарын дундуур ийм асуудал яригдсан. Үндсэн зээл гарахаа больсон. Зээлийг авахын тулд зээлийг танайхаас авсан 40 сая төгрөгт хаагдаад хөнгөлөлттэй зээл бүтэх гээд байна гэдэг асуудлыг ярьсан. 90 саяын зээл үлдсэн дээр нь шинээр гэрээ байгуулна гэж явсан. Зээлийг тодорхой хугацааны дотор төлнө гэдэг асуудлыг ярьсан. Пүрэвдаваа дээр эрүүгийн хэрэг үүсэх эсэх асуудал ярьж байсан. Манай эхнэр Л.О , эд нартай нийлээд найзлаад яваад байсан. Шүүхэд өгсний дараа ийм асуудал эхэлсэн. Пүрэвдаваа нэхэмжлэл гаргахаас илүү Пүрэвдорж бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 яриад байх боломжгүй байсан. Хуульд зааснаар тухайн үед нь татгалзах ёстой байсан. Пүрэвдоржийн байрыг барьцаалж байгаа шүү гэсэн нөхцөл байдалтай байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Л.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О нь Д.П-д 2013 оны 10 дугаар сарын 10-нд 30,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-нд 20,000,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 25-нд 17,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөгийг хувиараа зээлдүүлсэн. Хариуцагч Д.П-ийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Анх зээл авахдаа хоёр ширхэг орон сууцны захиалгын гэрээ барьцаалсан. Хоёр ширхэг байраа зараад асуудалгүй төлнө гэж итгүүлсээр өдийг хүрсэн. Гэтэл уг захиалгын гэрээ нь хуурамч байсан. Д.П нь энэ мэтчилэн Д.П-той хамтран маш олон хүнийг залилан мэхэлж хохироосон байдаг.

Д.П нь 2011 оны 6 дугаар сараас зээлийн гэрээнд заасан хүүгээ төлөөгүй болно. Д.П нь үндсэн зээл 60,00,000 төгрөг, хүү 1,920,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт зээлийн гэрээний төлбөрт 91,920,000 төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Иймд 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний дагуу Д.П-аас зээлийн гэрээний төлбөр 91,920,000 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70а байр 12 тоот хаягт байршилтай 49,65 м.кв орон сууцыг барьцаалсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбартаа: Л.О нь Д.П-тай байгуулсан зээлийн гэрээний жагсаалт болон мөнгөн шилжүүлгийн тооцоо, тайлбар:

1. 2013 оны 10 дугаар сарын10-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

2. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

3. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-аас 30,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

4. 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

5. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны 20,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

6. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай нэг хоногийн 0,5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

7. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

Иргэн Л.О нь Д.П-тай дээрхи 7 ширхэг зээлийн гэрээг байгуулсан байдаг.

Дээрхи зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан боловч зээлдэгч Д.П-ийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгасан болно.

Гэрээ тус бүрийн тайлбар:

1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Д.П-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

Зээлийн хэмжээ: 30,000,000 төгрөг Хүү: Нэг сарын 3,6 хувь Нэг сард төлөх хүү: 1,080,000 төгрөг Хугацаа: 6 cap

Энэхүү зээлийн гэрээг зээлдэгч Д.П-ийн хүсэлтээр 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сүнгасан болно.

Л.О аас Д.П-д 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5012345678 дугаар данснаас 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.П нь Л.О ын 5012345678 дугаар дансанд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 12 дугаар 14-ний өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 680,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 280,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,080,000 төгрөгийг тус тус төлж дээрх зээлийн гэрээний хүүг сар сард нь төлж байснаас, үндсэн зээлээс нэг ч төгрөг огт төлөөгүй болно.

2. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

3. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-аас 30,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

4. 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

5. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

Зээлийн хэмжээ: 20,000,000 төгрөг, хүү: Нэг сарын 4 хувь, нэг сард төлөх хүү: 800,000 төгрөг, хугацаа: 1 cap

Энэхүү зээлийн гэрээг зээлдэгч Д.П-ийн хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан болно.

6. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай нэг хоногийн 0,5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон/

Хариуцагч Д.П нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13,680,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 10 дугаар сарын хүү болох 1,080,000 төгрөг, Нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 10 дугаар сарын хүү болох 1,200,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2013 оны 10 дугаар сарын хүү болох 760,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийн үндсэн зээл, уг зээлийн хүү нь 640,000 /2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн хүү 1,200,000 төгрөг төлөх байснаас 640,000 төгрөг буруулсан/ төгрөг. Энэ нь нийт 13,680,000 төгрөг болж байна.

7. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй/

Зээлийн хэмжээ: 17,000,000 төгрөг, хүү: нэг сарын 4 хувь, нэг сард төлөх хүү: 680,000 төгрөг, хугацаа: 1 cap

Энэхүү зээлийн гэрээг зээлдэгч Д.П-ийн хүсэлтээр 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан болно.

Хариуцагч Д.П нь 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 10,395,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү болон үндсэн зээлээс хасалт хийгдсэн болно.

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Д.П-тай 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болох 17,000,000 төгрөгөөс 7,000,000 сая төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болсон байна.

10,395,000-7,000,000 /үндсэн зээл/= 3,395,000 төгрөг нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 4 дүгээр сарын хүү болох 1,080,000 төгрөг, Нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 4 дүгээр сарын хүү болох 1,200,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2011 оны 4 дүгээр сарын хүү болох 760,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулсан 17,000,000 төгрөгийн 2011 оны 4 дүгээр сарын буюу /26 хоногийн/ хүү болох 589,000 төгрөг, нийт 3,629,000 төгрөг байхаас 3,395,000 төгрөгийг төлсөн байна. /234,000 төгрөг дутуу/

Хариуцагч Д.П нь нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний 2.1-дэх хэсэгт зээлийн хүүг "М" ББСБ-ын Хаан банкны 5063181011 тоот дансанд хийж байх үүрэг хүлээсэн боловч Л.О ын Хаан банкны 5001201234 тоот хувийн дансруу зээлийн хүүг хийж байсан.

Д.П нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2,280,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 11 дүгээр сарын хүү болох 1,080,000 төгрөг, нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 11 дүгээр сарын хүү болох 1,200,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг болж байна.

Д.П нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,280,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 11 дүгээр сарын хүү болох 1,080,000 төгрөг, нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 11 дүгээр сарын хүү болох 1,200,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг болж байна.

Д.П нь 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 700,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлийн хүү юм.

2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 10 дугаар сарын хүү болох 760,000 төгрөг байхаас 700,000 төгрөгийг төлсөн болно. /60,000 төгрөг дутуу/

Хариуцагч Д.П нь дээрх зээлүүдийн 2013 оны 12 дугаар сарын хүүгээ төлөөгүй болно.

Хариуцагч Д.П нь 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5,960,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн менгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 12 дугаар сарын хүү болох 1,080,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын хүү болох 1,080,000 төгрөг, нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2013 оны 12 дугаар сарын хүү болох 1,200,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын хүү болох 1,200,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2013 оны 12 дугаар сарын хүү болох 760,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын хүү болох 760,000 төгрөг нийт 6,080,000 төгрөг төлөх байснаас 5,960,000 төгрөгийг төлсөн байна. Хүүгийн төлбөрөөс 120,000 төгрөгийг дутуу төлсөн байгаа болно.

Хариуцагч Д.П нь 2011 оны 02 дугаар сарын 29-ны өдөр 3,730,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 02 дугаар сарын хүү болох 1,080,000 төгрөг, нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 02 дугаар сарын хүү болох 1,200,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2011 оны 02 дугаар сарын хүү болох 760,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулсан 17,000,000 төгрөгийн 2011 оны 02 дугаар сарын хүү болох 680,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөг болж байна.

Хариуцагч Д.П нь 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлийн хүү юм.

Нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 3 дугаар сарын хүү болох 1,200,000 төгрөг

Хариүцагч Д.П нь 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2,730,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 3 дугаар сарын хүү болох 1,080,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2011 оны 3 дугаар сарын хүү болох 760,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулсан 17,000,000 төгрөгийн 2011 оны 3 дугаар сарын хүү болох 680,000 төгрөг нийт 2,520,000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Л.О нь 2011 оны 5 дугаар сараас эхлэн Д.П-тай байгуулсан бүх зээлийн гэрээнүүдийн хүүг 1 сарын 3,2 хувийн хүү болгон бууруулсан.

Хариуцагч Д.П нь 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,380,000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,880,000 төгрөгийг Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь дараах зээлүүдийн хүү юм.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 5 дугаар сарын хүү болох 960,000 төгрөг, нэхэмжлэгч Л.О ын үүсгэн байгуулсан "М" ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2011 оны 5 дугаар сарын хүү болох 960,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн 2011 оны 05 дугаар сарын хүү болох 640,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулсан 17,000,000 төгрөгийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийн 2011 оны 5 дугаар сарын хүү болох 320,000 төгрөг нийт 2,880,000 төгрөг болж байна.

Нийт зээлийн үлдэгдэл 90,000,000 төгрөг, нэг сарын хүү 3,2 хувь, нэг сарын хүүгийн төлөлт 2,880,000 төгрөг байна. Уг зээлийн үлдэгдэл, нэг хүүгийн хүвь хэмжээг Д.П нь хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шилжүүлгийн мөнгөн дүнгээр нотлогдоно. 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,380,000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,880,000 төгрөгийг шилжүүлсэн болно.

Хариуцагч Д.П нь дээрхи зээлийн гэрээнүүдэд заасан хугацаанаас байнга хожимдуулж хүүгээ төлж байсан бөгөөд нэхэмжлэгч Л.О нь нэг ч удаа алданги тооцож хүү авч байгаагүй нь талуудын дансны хуулгаар нотлогдоно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана уу гэв.

 

Нэхэмжлэгч Д.П сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Л.О нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний бие нэхэмжлэлд зээлтэй холбоотойгоор дараахь хариу тайлбарыг гаргаж байна. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний бие Л.О тай 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлдэгч мөнгөө 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр миний хаан банкны 5012345678 тоот дансруу шилжүүлсэн болно.

Миний бие Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансруу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хаан банкны 5012345637 данснаас 13,680,000 төгрөг төлж үүнээс 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 35 хоног ба хүүнд 935,000 төгрөг төлж үндсэн зээлээс 12,745,000 төгрөг хасагдаж зээлийн үлдэгдэл 7,255,000 төгрөг болсон.

2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хаан банкны 5128014627 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 2,280,000 төгрөг төлж үүнээс 2013.10.22-с 2013.11.18 хүртэл 27 хоног хүүнд 265,000 төгрөг төлж үндсэн зээлээс 2,015,000 төгрөг хасагдаж зээлийн үлдэгдэл 5,240,000 төгрөг болсон.

2013.01.12-нд өөрийн хаан банкны 5012345637 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 5,960,000 төгрөг төлж үүнээс 2013.11.18 наас 2011.01.12 хүртэл 54 хоног хүүнд 370,000 төгрөг үндсэн зээл 5,240,000 нийт 5,610,000 болсон. Иймд зээлдэгчийн хүсэлтээр торгууль гэж 350,000 нэмж төлж нийт 5,960,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд уг зээлийг бүрэн төлж барагдуулсан болно.

Миний бие нийт Л.О 21,920,000 / хорин нэгэн сая есөн зуун хорин мянган төгрөг/ төлж 2013.09.17 ны 20,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан болно.

Миний бие Л.О аас 2011.01.25 ны өдөр 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж миний хаан банкны 5012345678 тоот дансаар шилжин орж ирсэн.Миний бие дээрхи зээлийн гэрээг дараахь байдлаар төлж барагдуулсан.

Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансруу 2011.02.29 нд өөрийн хаан банкны 5012345678 данснаас 3,730,000 төгрөг,

2011.03.22-нд өөрийн хаан банкны 5012345678 данснаас 1,200,000 төгрөг, 2011.03.22-нд өөрийн хас банкны 5000528350 данснаас 2,730,000 төгрөг, 2011.04.21-нд өөрийн хаан банкны 5012345637 данснаас 10,395,000 төгрөг, Нийт 18,055,000 төгрөг болгон Л.О ын 5001201234 дансанд шилжүүлж төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл миний бие зээлийн гэрээний үүрэгт 18,045,000 төлөх ёстой байсан бөгөөд төлөгдсөн төлбөр бүрийнхээ хугацаанд хүү гэж 1,045,000 төлж нийт 18,055,000 болгон төлсөн болно. Энэхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

Миний бие Л.О тай 2013.10.07 ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3,6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай хийж гэрээнд заасан мөнгө 2013.10.10-ны өдөр миний хаан банкны 5012345678 тоот дансанд шилжин орж ирсэн болно.

2013.10.07 ны өдрөөс 2014.04.07-ны өдрийн хооронд хүүнд 6,480,000 төгрөг төлөх ёстой байснаас 2013.11.12-2013.06.11-ний өдрийг хүртэл 1,080,000 төгрөгөөр нийт 19 удаа 20,520,000 төгрөг,

2013.05.25 нд өөрийн хаан банкны 5012345637 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 2,380,000 төгрөг,

2013.05.18-нд бэлнээр Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 680,000 төгрөг,

2013.05.27-нд 5012345637 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 1,200,000 төгрөг,

2013.08.29 нд Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 700,000 төгрөг,

2013.06.03 нд өөрийн хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 500,000 төгрөг,

2013.07.17-нд өөрийн хаан банкны 5012345637 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 280,000 төгрөг,

2011.08.12-нд өөрийн хаан банкны 5012345637 данснаас Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 2,280,000 төгрөг,

2011.09.13-нд бэлнээр Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 2,280,000 төгрөг,

2011.09.13-нд өөрийн голомт банкны 3255100673 данснаас 700,000 төгрөг шилжүүлж нийт Л.О ын хаан банкны 5001201234 тоот дансанд 31,160,000 төгрөг төлж бэлнээр 7,000,000 төгрөг төлж барагдуулсан.Энэхүү бэлнээр авсан 7,000,000 төгрөгөө нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг. Д.П миний бие Л.О т нийт 38,160,000 төгрөг төлсөн бөгөөд уг төлбөрөөс хүүний төлбөр болох 6,480,000 төгрөгийг хасахад үндсэн зээлд 31,680,000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд уг зээлийг бүрэн төлж барагдуулсан болно.

Хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэсэн байна.

1. Нэхэмжлэгч Д.П хариуцагч Л.О тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байдаг боловч 35,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй болно.

Харин 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй болно. Нэхэмжлэгч Д.П-ийн зүгээс дараах байдлаар 30,000,000 төгрөгийн зээлийг төлсөн. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд бэлнээр 1,080,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.П Хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 1.080.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын 5001201234 тоот дансанд 1,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Л.О ын 5001201234 тоот дансанд 80,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 800,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 280.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Л.О т бэлнээр 7,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 дансанд Л.О ын Хаан 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот дансанд Л.О ын Хаан 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот дансанд Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.О ын Хаан банкинд 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын 5001201234 тоот дансанд 1,080,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 1,080,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 680.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 дансанд Л.О ьн Хаан банкны 5001201234 дансанд 1,200,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 280,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 2,280,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 700,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 2,280,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.П Голомт банкны 3255100673 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 700,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 тоот дансанд 2,380,000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн.

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д.П-ийн зүгээс хариуцагч Л.О т нийт 38,520,000 төгрөгийг төлж барагдуулсан.

2. Хариуцагч Л.О 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр эээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон гэжээ.

Нэхэмжлэгч Д.П 10,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын 5001201234 тоот дансанд 11,580,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг 11,580,000 төгрөгийн 1,080,000 төгрөг нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор шилжүүлж 10,500,000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой шилжүүлж зээлийг дуусгавар болгосон.

3. Хариуцагч 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нотариатч Л.О ын үүсгэн байгуулсан М ББСБ-аас 30,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэжээ.

2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1532 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 001/XT2017/12345 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдсэн.

4. 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэжээ.

2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 тоот данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 16,050,000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэ 16,050,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор 15,350,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 700,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор төлсөн.

5. Хариуцагч 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэжээ.

2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 13,680,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.П Хаан банкны 5128014627 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 2,280,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д.П Хаан банкны 5012345637 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 5,960,000 төгрөг нийт 21,920,000 төгрөгийг төлж барагдуулсан.

6. Хариуцагч 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, нэг хоногийн 0,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон гэжээ.

Д.П 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Л.О т бэлнээр 10,750,000 төгрөгийг төлж барагдуулсан.

2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөг нэг сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэжээ.

2011        оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой

2011 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 3,730,000 төгрөг, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д.П Хаан банкны 5012345678 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 1,200,000 төгрөг, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д.П Хас банкны 5000528350 тоот данснаас 2,730,000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Д.П Хаан банкны 5012345637 данснаас Л.О ын Хаан банкны 5001201234 дансанд 10,395,000 төгрөг нийт 18,055,000 төгрөг төлж барагдуулсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй 30,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны шилжүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги шаардах эрхгүй. 2013 оны зээл дуусгавар болоогүй гэсэн хэрнээ 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Д.П нь Л.О т 16,050,000 төгрөгийг шилжүүлсэн. 15,350,000 төгрөгийг төлсөн. Бусдыг хууран мэхэлсэн тайлбар ярьж болохгүй. Д.П-д итгэмжлэл олгосон гуравдагч этгээдийн байрыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 101/Ш32019/01236 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.О т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.П намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсантай холбогдуулан хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцогч Д.П миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80 А байр 12 тоот хаягт байрлах Ү-2201234567 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий, 49.65 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих холбогдох гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг өөрийн найз Д.Д гийн хүү буюу нэхэмжлэгч Д.П 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон.

Д.П миний олгосон итгэмжлэлийн дагуу Д.П нь хариуцагч Л.О тай 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулж улмаар Д.П миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80 А байр 12 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг боловч Л.О уг зээлийн гэрээтэй холбоотой 40,000,000 төгрөгийг өгөөгүй атлаа өнөөдрийн өдрийг хүртэл миний өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлөхгүйгээр барахгүй хариуцагч Л.О ын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...уг захиалгын гэрээ нь хуурамч байсан. Д.П нь энэ мэтчилэн эгч Д.П-тойгоо хамтран маш олон хүнийг залилан мэхэлж хохироосон... гэж дурьджээ.

Гуравдагч этгээд Д.П миний бие хариуцагч Л.О ыг огт танихгүй, уулзаж байгаагүй, хариуцагчаас ямар нэгэн зээл огт авч байгаагүй бөгөөд Д.П миний бие 60 нас хүртлээ ямар нэгэн хэрэг, зөрчил огт гаргасан удаа байхгүй байхад хариуцагч Л.О нь намайг бусдыг залилан мэхлэж хохироосон гэж миний эрх зүйн байдлыг дордуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эргэлзээ үүсгэх санаа зорилгоор худал гүтгэсэн байна.

Харин ч хариуцагч Л.О ямар нэгэн зээл огт олгоогүй атлаа миний өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлөхгүй байгаагаас болж миний бие маш их хохирч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Л.О т холбогдуулан 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 91,920,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргажээ.

Талууд 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Л.О нь зээлдэгч Д.П-д 40,000,000 төгрөгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сар бүр 3,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний барьцаанд, гуравдагч этгээд Д.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 70а байрны 12 тоот, 49,65 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулаад барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч зээлдүүлэгч тал хэлэлцэн тохиролцсон мөнгийг зээлдэгчид олгоогүй хэмээн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.

Хариуцагч тал, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байх боловч дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг зээлдэгчид өгөөгүй хэмээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.П-ийн өмчлөх эрхэнд халдах хүсэлгүйгээ илэрхийлж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээр шаардсан 91,920,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн тохиолдолд барьцаалбрыг улсын бүртгэлээс хасуулах боломжтой хэмээн эвлэрэн хэлэлцэх саналыг шүүх хуралдаанд гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусгасан, төлбөр тооцоогүй хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Л.О нь 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлдэгчид хэлэлцэн тохирсон мөнгийг өгөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн барьцаа хөрөнгө барьцаанд хэвээр байгаа үйл баримт тогтоогдож байх тул энэхүү зээлийн гэрээний үүрэг бүхий харилцаа үргэлжлэх боломжгүй гэж үзнэ.

Зээлдүүлэгч нь хэлэлцэн тохиролцсон мөнгийг зээлдэгчид өгөөгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгчийн үүрэг биелэгдээгүй байх боловч уг зээлийн гэрээний дагуу үйлдсэн барьцаалбар хэвээр байх тул 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцнэ.

Дээрх 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болон зээлдэгч мөнгө хүлээн авсан, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацаа сунгагдсан, хүү, алдангийг тогтоосон үйл баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, түүний сунгалт, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Үүнд:

- 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай, сар бүр 3,6 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлдүүлэгч Л.О нь зээлдэгч Д.П-д 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг Л.О ын 5001201234 тоот данснаас Д.П-ийн 5012345678 тоот дансанд шилжүүлж олгосон, зээлдэгч нь 35,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 30,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл, 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан;

- 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлдүүлэгч Л.О нь зээлдэгч Д.П-д 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг Л.О ын 5001201234 тоот данснаас Д.П-ийн 5012345637 тоот дансанд шилжүүлж олгосон, гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан;

- 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлдүүлэгч Л.О нь зээлдэгч Д.П-д 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг Л.О ын 5001201234 тоот данснаас Д.П-ийн 5012345678 тоот дансанд шилжүүлж олгосон, гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан;

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дансаар хүлээн авсан 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүй авсан, харин 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан тул 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөгт хүү, алданги тооцох үндэслэлгүй гэж маргаж байх боловч зээлдэгч Д.П нь 35,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 30,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, гэрээний хугацааг сунгасан баримтаар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч Д.П нь зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 80,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2,280,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ын өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 680,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 700,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,050,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,080,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1,080,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 280,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2,280,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,380,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 16,050,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11,580,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13,680,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,280,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5,960,000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3,730,00 төгрөг, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 10,395,000 төгрөгийг хариуцагч Л.О т төлсөн тухай депозит дансны хуулга хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгчийн төлсөн дээрх төлбөр нь талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 04, 2013 оны 9 дүгээр сарын 15, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн Зээлийн гэрээнүүдийн үргэлжлэх хугацааны дотор төлөгдөж, зээлийн хүүг төлснөөс гадна, үүрэг дуусгавар болсон 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.П 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 7,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Д.П нь 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн төлбрийн 7,000,000 төгрөгийг төлсөн, 2013 оны 10 дугаар сарын 04, 2013 оны 9 дүгээр сарын 15, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гурван зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэслэлтэй байх бөгөөд хугацаа сунгасан зээлийн гэрээ тус бүрийн үндсэн зээлийн үүргийг зээлдүүлэгч тал нэгтгэн тооцож, гурван зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрийг 60,000,000 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 0,5 хувийн алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн гэж үзнэ.

Талууд харилцан тохиролцож, дээрх зээлийн гэрээнүүдийн нэг сарын хүүг 2011 оны 5 дугаар сараас эхлэн 3,2 болгон тогтоосон байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хүүнд 960,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 320,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн зээлийн гэрээний хүүнд 640,000 төгрөг, нийт 1,920,000 төгрөгийн хүү гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах Барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70а байр 12 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Гэвч хариуцагч тал, дээрх орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 04, 2013 оны 9 дүгээр сарын 15, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гурван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө биш гэж зөвшөөрсөн, тухайн орон сууц нь 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 91,920,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг уг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.П-аас зээлийн гэрээний үүрэгт 91,920,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.О т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70а байр 12 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан, зээлдүүлэгч Л.О , зээлдэгч Д.П нарын хооронд байгуулагдсан, 40,000,000 төгрөг зээлдүүлэх, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70а байр 12 тоот хаягт байршилтай, 49,65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201234567 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-аас 91,920,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.О т олгож, сөрөг нэхэмжлэлээс Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 70а байр 12 тоот хаягт байршилтай, 49,65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201234567 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 687,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.О аас 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.П-аас 617,600 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА