Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/00849

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/00849

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Э холбогдох

 

Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.А, хариуцагч А.Э, иргэдийн төлөөлөгч Ц.О, үүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүний их эмч, эмгэг судлалын профессор Д.О нь 1987 оноос эхлэн эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмчээр нийт 30 жил улсад ажиллаж байгаа бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, үнэнчээр ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр NBS телевизийн Хуулийн цоорхой гэдэг нэвтрүүлгээр А.Тгэдэг хүнээс авилга авч шүүх эмнэлгийн хуурамч дүгнэлт гарган Л.Х гэгч гэмгүй хүнийг хилс хэрэгт оногдуулсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс орон даяар нэвтрүүлж Д.Оийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан. Энэ нэвтрүүлгийг гадаадад суудаг Монголчууд үзсэн гэж ойлгож байна. Энэ нэвтрүүлэг хийгдсэний дараагаар 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр Д.Оийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэдий ч олон нийтийн дунд тарсан авилга авч, зориуд худал дүгнэлт гаргасан гэдэг ойлголт одоо хүртэл хэвээрээ байна. Үүнээс болж намайг гэмт хэрэгтэн үл бүтэх этгээд гэж итгэсээр байна. Эмч миний мэргэжлийн итгэлийн галыг бөхөөж үр хүүхэд, найз нөхөд, хамт олны дунд миний нэр төрийг гутаан доромжилсон А.Эт маш их гомдож байна. Л.Ххолбогдох хэрэг нь шүүхээр нилээн удаан явсан байдаг. Тухайн нөхцөл байдалтай холбоотой шинжээч эмчийн 2-3 дүгнэлт гарсан байдаг. Сүүлдээ бүр дахин шинээр зураг авахуулаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гол үндэслэл нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 826 тоот магадлалаар буцсан байдаг. Харин 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 тоот магадлалаар шүүх шинжээч эмчийн 238, 701, 1220 тоот дүгнэлтүүд нь зөв дүгнэлт байна гээд хүнд хэлбэртэй гэдгийг тогтоогоод яллагдагчид ялыг өгсөн байдаг. Улмаар цаашдаа дахин прокурорын хүрээнд гомдол гаргахад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоолоор ялтны хэргийг хохирогчийн биеийн байдал дээрдсэн, эдгэрсэн гэдэг үндэслэлээр ялыг өөрчилж Л.Ххолбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон.

Рентгены тусгай эмч А.Тын цээжний зураг, толгойны зургыг авсан бөгөөд хавирга хугарсан гэсэн байдаг. Ингээд рентген зургаа аваад шүүх эмнэлэг дээр очихоор шинжээч эмч рентген зургыг хараад 7-9 дүгээр хавирга битүү хугаралттай, цус хуралттай, хамрын яс цөмөрсөн гэсэн дүгнэлт хийсэн. Энэ тухай эрүүгийн хэрэгт рентгены их эмч н.Мөнхцэцэгийг байцаасан байдаг. Тэрээр тайлбартаа Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А.Тшүүх эмнэлгийн бичигтэйгээ цээж, толгойны рентген зураг авахуулсан бөгөөд цахим үнэмлэх авах мөнгөгүй, өвчтэй зовиуртай байсан тул бүртгэлд хамрагдаагүй зураг авсан нь үнэн болно гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Энэ прокуророос шүүхийн шатанд нотлох баримтаар ирүүлсэн хохирогч А.Төгтогтохын амбулаториор эмчлүүлэгчдийн картыг толгойны болон цээжний рентген зургыг хохирогчид буцаан олголоо гэснийг шийтгэх тогтоол дээр хийсэн байна. Тэгэхээр зураг авахуулсан гэдгийг шүүх нотлох баримтын хүрээнд шинжилж авч үзээд шийтгэх тогтоолоор ял оногдуулаад нотлох баримтыг хохирогчид буцааж олгосон гэж байгаа. Хариуцагч А.Э энэ талаар үндэслэлгүй тайлбарлаж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 189/385 тоот тушаал болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Д.О эмч дүгнэлтээ гаргасан байдаг. Гол асуудал 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 9 дүгээр хавирга хугарсан байна гэдгийг баталсан байдаг. Эрүүл мэднийн яамны салбар зөвлөлийн гишүүн доктор, профессор Р.Асай дүгнэлтдээ хоёр янзын зураг авсан байдаг. Анхны цээжний хэвлийн зураг болон 2015 оны цээжний хөндийн зураг байдаг. Хоёр зургийг үзэхэд сүүлд авсан зураг дээр цээжний зураг бүхэлдээ авагдаагүй тул хавиргын хугарлын зэргийг тогтоох боломжгүй байна гэж дүгнэлтдээ дурдсан байдаг. Харин 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зургийг хараад 9 дүгээр хавирга хугарсан байна, хий 2,4/1 хэмжээтэй хуралдсан байна гэдгийг тогтоосон байдаг. 238 болон 701 тоот шинжээч эмчийн дүгнэлт зөв гарсан байна гэсэн байдаг. 11, 12 дугаар хавирга хугарсан гэж ерөөсөө байхгүй, харин 9, 10 дугаар хавирга гэдэг нь байж магадгүй юм гэж тодорхой дурдсан байдаг. Яагаад гэвэл хугарсан хавиргыг дугаарлах боломжгүй гэж бичсэн байдаг.

Иймд NBS телевизийн Хуулийн цоорхой нэвтрүүлэгээр нэвтрүүлсэн нэвтрүүлгийн талаар залруулга хийлгэж, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Л.Т гэдэг хүн Л.Х гэдэг хүнтэй согтуугаар Л.Хын гэрийн гадаа зодолдсон. Тэр хоёр шороон дээр ойчоод зодоон болсон байдаг. Үүний дараа Л.Т маргааш нь Багануурт байдаг байрны 5 дугаар давхрын айлын нойлын өрөөнд плита нааж, халтуур хийгээд явж байсан. Тэгэхдээ хэдэн хайрцагтай плитаг зөөж гаргаснаас хойш Д.О гэдэг хүнээр гэмтлийн зэрэг тогтоолгосон байдаг. Дүгнэлт дээр 7, 8, 9 дүгээр хавирга хугарсан гэдэг дүгнэлт гаргадаг. Энэ тохиолдолд энэ хүн 20, 30 кило хайрцагтай плитаг үүрээд 5 давхар руу гараад айлд халтуур хийж болох уу гэдэг асуудал гарсан. Тэгээд над дээр ирээд гомдлыг бичсэн. Ингээд шинжээч эмч худлаа дүгнэлт гаргасан байна, ийм боломж байхгүй. Ингээд шинжээч эмчийн дүгнэлт үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг мэдэхийг тулд рентген зургийг хайж олдог. Тэгтэл рентген зураг байдаггүй. Рентген зургийг Багануурын эмнэлэгт авхуулах ёстой байхад Багануурын эмнэлэг хандивын журмаар нэг ширхэг зургийг ч гаргаж байсан асуудал түүхэндээ байхгүй. Мөнгөгүй зураг авна гэсэн ойлголт байдаггүй. Рентгенд орсны дараагаар тоо ширхэгээр хүлээлцдэг. Эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй, дэвтэр дээр нь тэмдэглэгдээгүй. Тэгсэн мөртлөө нэг зураг байдаг бөгөөд энэ асуудал ямар учиртай вэ гэхээр таньдаг шүүх эмнэлэг дээр очоод юу болсон талаараа хэлэхээр нь чиний урьд нь хаагуур хаагуур чинь хурагч байсан бэ гэж байгаад таамгаар шинжээч эмч Д.О бичсэн байна. Энэ хүн хуучин хугаралтай хүн байсан. Дараа нь дахин шинжээч томилогдоход 7, 8, 9, биш 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр Д.О гэдэг эмч 20-30 жил шинжээч эмчээр ажилласан юм бол ингэж андуурах ёс байхгүй. Олон жил ажилласан эмч нар рентген зураг хараад хавирганы дугаар андуурах ёс байхгүй. Тэгэхээр нь би 2015 онд NBS телевизээр нэвтрүүлэг хийгээд өргөдөл бичиж өгсөн. Шинжээч эмчийн 7, 8, 9 дүгээр хавирга хугарлаа гэсэн худлаа дүгнэлт гаргалаа гэж нэвтрүүлсэн. Би нэвтрүүлгийг үнэн юм дээр үндэслэж хийдэг. Өнөөдрийг хүртэл нэвтрүүлэг дээр 7, 8, 9 дүгээр хавирга хугарлаа гэсэн худлаа дүгнэлт Д.О эмч гаргалаа гэж нэвтрүүлж байсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл 7, 8 дугаар хавирга хугарсан гэсэн баримт эрүүгийн хэрэг дотор ч байхгүй. Хаана ч байхгүй. Хэрэгсэхгүй болгосон тухай асуудал бол хэрэг байсан эсэх дээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 4 хавиргыг ташраар нь хүний гарын цохилтоор хугалах асуудал Монголын түүхэнд байхгүй. Энэ бол техниктэй холбоотой зүйлээс болж хугардаг болохоос биш 2 согтуу хүн зодолдоход хугарна гэж байхгүй. Өнөөдөр би гараараа нэг хавиргыг ч цохиод хугалж чадахгүй. Хүний эрүүл ухаанд байхгүй гажиг дүгнэлт гаргасан. Үүнийг урьд өмнө нь байсан гэмтэл гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болгоод хэрэгсэхгүй болгосон. Хоёр хүн хоорондоо муудалцахад шинжээч эмчийн дүгнэлт гаргуулаад ирсэн зүйл байсан. Хүнийг зодчихоод зодуулсан этгээд нь дүгнэлт гаргуулаад явж байсан зөндөө тийм асуудал бий. Д.О нь тийм туршлагатай эмч юм бол ядаж рентген зураг харж байгаад дүгнэлт гаргаж болно. Тэгэхэд рентген зураг байдаггүй. Тэгэхээр миний нэвтрүүлэг дотор рентген зураг байхгүй, дүгнэлт гаргасан, 7, 8 дугаар хавирга хугараагүй гэсэн нэвтрүүлэг хийсэн. Л.Хын ар гэрийнхэн над дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан баримт, Л.Тын очиж засвар хийсэн айлын хүний мэдүүлэг, дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэсэн дүгнэлтийг үндэслээд гаргасан. Цагдаад гомдол гаргахад прокурорын дүгнэлт шүүхээр шийдсэн хамгийн зөв шийдвэр биш. Прокурорын дүгнэлт нь энэ хүн 7, 8 дугаар хавирга хугараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.О нь рентгены эмч дээрээ очоод за чи тэгээд хэлчих, би хэрэгт орооцолдох гээд байна гэхэд тийм байсан гэдэг мэдүүлэг өгсөн байгаа биз. Яг тэр зураг нь Л.Тын зураг гэдгийг хэн нотлоод байгаа юм. Д.О шиг хүнээс болоод шинжээч нарын нэр хүнд унаж байна. Иймэрхүү хүмүүсээс болоод хуульд, шинжээч нарт иргэд итгэхээ больж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ ,

:

 

Д.О хариуцагч А.Эт холбогдуулан хариуцагч А.Эээр түүний ашигласан мэдээллийн хэрэгсэлээр буцаан залруулга хийлгэж, миний ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Э нь NBS1 телевизээр Хуулийн цоорхой нэвтрүүлэгийг хөтлөн явуулахдаа шинжээч эмч Д.Оийн болон шинжээч эмч нарын дүгнэлтүүдийн талаар ярьсан нь үнэн, миний бие бодитой баримтад үндэслэж нэврүүлэгтээ оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Л.Х гэгч нь согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 9 дүгээр гудамжинд Л.Ттой маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, шинжээч эмч Д.О нь Л.Тын биед үзлэг хийж, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 238 дугаартай дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр Л.Тын биед баруун талын 7-9 дүгээр хавирганы битүү хугаралт баруун талын цээжний хөндийд цус хуралт хамрын ясны хугаралт зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдож байна. Л.Тын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна ... гэжээ.

 

Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 701 дугаартай дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр Шинжээч эмч Д.Оийн гаргасан 238 тоот акт үндэслэлтэй байна ... гэжээ.

 

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын 3 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Хыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 826 дугаар магадлалаар 80 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Ххолбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна.

 

Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1220 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан ба, уг дүгнэлтээр ... 238, 701 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй ... гэсэн атлаа Рентген зургуудыг давтан уншуулахад баруун 9, 10 дугаар гэсэн хоёр хавирганы хугарал тодорхойлогдож байна. Хавирганы зөрөөтэй хугарал бороололт үүсэхгүйгээр эдгэрэх боломжгүй. 9, 10 дугаар хавирганы хугаралын ирмэг цээжний гялтанг гэмтээсэн тохиолдолд цээжний хөндийд хий, шингэн хуралт үүсэх боломжтой.... гэжээ.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолоор Л.Хыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар магадлалаар 17А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтээр Урьд гаргасан дүгнэлтүүдэд дурьдсан баруун талын 7, 8, 9 дүгээр хавирганы хугарлын ирмэг дотогш цээжний гялтанг гэмтээж цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл учирсан гэсэн нь батлагдахгүй байна. Рентген зурагт баруун 9 дүгээр хавирга суганы дунд шугамаар зөрөө үүсээгүй бороололт тогтоогдсон байна. ... хяналтын зураг авч дахин уншуулсан хариуд баруун 9 дүгээр хавирганд бороололтын шугам тогтоогдсон байна. ... гэмтлийг эхний үзлэг хийж дүгнэлт гаргасан эмч нэмэлт шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд дараагийн дүгнэлт гаргах үед хүн нь биеэр ирж үзүүлээгүй тул Д.О эмчийн үзлэгт үндэслэн дараагийн дүгнэлтүүд гарсан байна. Л.Тын биед тухайн үед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан шинж илрээгүй байна ... ... тухайн үед Л.Тын биед учирсан гэх амь насанд аюултай хүнд гэмтэл гэж тогтоосон нь клиник шинж тэмдэг илрэл байхгүй, тухайн үеийн бичлэгүүд зөрүүтэй, эмчийн үзлэг байхгүй, рентген зургууд хугарлын шугам, тоо, байрлал зэргээсээ эрс зөрүүтэй байх тул гэсэн үндэслэлээр тухайн хүнд гэмтлийг үгүйсгэж байна гэжээ.

 

Өөрөөр хэлбэл энэхүү дүгнэлтээр өмнө гарсан 238, 701, 1220 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгэсэн байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хэн алин нь дүгнэлтэд гомдол гаргаагүй байна.

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Л.Ххолбогдох эрүүгийг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1220 шинжээчийн дүгнэлт гарсаны дараах цаг хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч А.Э нь NBS1 телевизээр Хуулийн цоорхой нэврүүлэгийг хөтлөн явуулахдаа шинжээч эмч Д.Оийн гаргасан дүгнэлт, бусад шинжээч нарын дүгнэлтийн талаар болон Л.Хэрүүгийн хэрэг үүсгэсэн ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий этгээдүүдийн нэрийг дурьдсан агуулгатай мэдээ, мэдээллийг олон нийтэд цацсан болох нь зохигчдын тайлбар, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь ажил мэргэжлийн чадварын хувьд эрүүл мэндийн салбартаа нэр хүндтэй, тийм ч агуулгаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн дутагдалтай байгааг харгалзан ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон боловч, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн дутагдалтай байгааг харгалзан ажиллуулж байсан Онош зүйн тасгийн эрхлэгч, эс судлаач эмч Д.Оийг ... ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Д.Оийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж тайлбарладаг ба ажил хэргийн нэр хүнд гэж тухайн хүний эрхэлж буй ажил, албан тушаалтай холбоотой, тухайн иргэний өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд дээр дурьдсан үйл баримт болон нэвтрүүлэгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оийн ажил хэргийн нэр хүндийг хариуцагч А.Э нь гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

115 115.1, 115.2.3, 116, 118 뿿

 

:

 

1. 497 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус Д.Оийн хариуцагч А.Эт холбогдуулан гаргасан хариуцагч А.Эээр түүний ашигласан мэдээллийн хэрэгсэлээр буцаан залруулга хийлгэж, миний ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай г бүхэлд нь .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 угаар 7.1.1- ийн сөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

د .

 

 

د Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР