Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01190

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01190

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Шийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Бт холбогдох

 

Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Бийн хууль бус эзэмшлээс буюу уг орон сууцнаас чөлөөлүүлэх тухай,

Б.Бийн сөрөг нэхэмжлэлтэй, 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар №95/, гэрч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн  тоот байрны өмчлөгч болох нь эд хөрөнгийн өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрчилгээгээр нотлогддог. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлд хийсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.Бийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Иргэн Б.Отай байгуулсан 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнд худалдан авагч Б.Ш, байлцсан Б.Б гэсэн гарын үсэг байна. Энэ нь орон сууц худалдан авагч нь Б.Ш гэдгийг, тухайн үед тэрээр Монголд байхгүй байсан тул эгч Б.Б нь түүний өмнөөс хэлцэлд оролцсоныг нотолж байна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгч Б.Б гэсэн бүртгэл хийсэн шалтгаан нь худалдан авагч өөрийн биеэр байгаагүй, улсын бүртгэл "өмчлөгч биечлэн байх шаардлага тавьдагтай холбоотой юм. Үүнд Иргэний хуулийн 7 дугаар бүлэгт заасан төлөөллийн харилцаа үүссэн байх бөгөөд хэлцлийн үр дагавар гагцхүү төлөөлүүлэгчид үүсэхээр зааснаар "хамтран өмчлөгчөөс хасах бүртгэл хийлгэсэн нь төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар, гагцхүү төлөөлөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь зохицуулалтанд нийцэж байх бөгөөд уг төлөөллөөр хийсэн хэлцлээс төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй тул 2001, 2004 оны хэлцлийг хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу Б.Ш нь төрсөн эгч Б.Бийг өнөөдрийг хүртэл өөрийн байранд үнэ төлбөргүй суулган, түүний эзэмшилд шилжүүлжээ. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа хэдийд ч чөлөөлөх шаардлагыг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлийн улмаас өөрийн өмчлөлийн байрыг худалдах болсон тул хариуцагчид уг байрыг чөлөөлөх тухай шаардлагыг 2017 оноос эхлэн удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус заасан тул Б.Шийн Баянзүрх дүүргийн 4  тоот байрыг Б.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч З.Ш нар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ш нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн тоот 43 м.кв талбай бүхий орон сууцыг мөнгөний хэрэгцээ шаардлага болсон тул чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Б.Ш бол Б.Б миний төрсөн дүү билээ. Миний бие өөрийн энэ байрыг 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Оаас худалдан авсан. Тодруулбал 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г миний бие байгуулсан. Тухайн үед уг орон сууцыг худалдан авахад өөрийн Б.Шийн нөхрөөс мөнгө зээлж авч байсан учраас манай дүү Б.Ш нь өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулчих та бид 2 чинь эгч дүүс юм чинь зүгээр гэсэн. Тиймээс Орон сууц худалдах худалдан авах гэрээ-нд өөрийн дүү Б.Шийн нэрийг оруулсан. Уг гэрээг байгуулж байх үед манай дүү Б.Ш Монголд байгаагүй. Нөхөр Н.Ж нь Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан учраас Чех улсад байсан. Улмаар миний дүүгийндээ бүтэн нэг жил ямар ч цалин хөлсгүй гэрийн үйлчлэгч хийж, миний том охин Т.О нэг жилийн турш хүүхдийг нь харж асрагч хийж, миний хүү н.Тыг жолоочоороо ажилласан. Мөн миний бие 2001 оноос өмнө хорооллын эцэст гэмтэлийн эмнэлгийн арын гэр хороололд хашаа байшинтай 5 хүүхдээ тэжээхийн төлөө амьдарсаар л ирсэн. 2001 онд уг орон сууцыг худалдан авч хашаа байшингаа зарж мөнгийг нь өөрийн дүү Б.Шт өгсөн. Мөн миний хүү н.Т маань 2001 онд Польш улсаас Форд Транзит машин оруулж ирсэн бөгөөд миний дүү Б.Ш нь машиныг нь заруулж жижиг машин болгоод өөрөөр чинь бариулж өөртөө ажиллуулана гэж байгаад мөн л хуурч машиныг нь авсан. 2004 онд миний том хүүгийн бие өвдөж мөнгөний хэрэг гарсан тул миний бие өөрийн дүү Б.Шээс 900,000 төгрөгийг зээлүүлээч гэхэд та тэгвэл орон сууцны өмчлөгчийн нэрнээс өөрийнхөө нэрийг хасуулчих, та бид хоёр чинь эгч дүүс юм чинь яавал гэж, санаа зовох хэрэггүй гэсэн тул миний бие өөрийн дүүдээ итгэн нэрээ хасуулсан. Баянзүрх дүүргийн 0тоот 43 м.кв талбай бүхий орон сууц бол хөгшин миний худалдан авсан миний өмчлөлийн байр. Дээр дурдсанчилан Б.Ш бол миний төрсөн дүү миний бие 8 хүүхэдтэй айлын хамгийн том эгч нь юм. Манай аав н.Баасанжав маань 2003 онд Хөвсгөлд амарч байгаад гэнэт зүрх нь хаагдаж бурхан болсон. Ээж маань 2014 онд хүндээр өвдөж бурхан болсон. Манай дүү Б.Ш бол өөрийн эгч дүүсээ хүн чинээ боддоггүй, хэл амаар доромжилж, хүн биш гэж үздэг тийм л хүн. Уг нь манай дүү Б.Ш гэдэг энэ хүн бол загвар өмсөгч, нөхөр нь Монгол банкны ерөнхийлөгч байсан Н.Ж, 2001 онд Чех улсад Монголын элчин сайдаар ажиллаж байсан тийм л хүмүүс. Одоо бол нөхөр нь алтны уурхайтай, Хан-Уул дүүрэгт том хауст амьдарч, хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд сурч, гэртээ үйлчлэгчтэй тийм л баян хүмүүс. Тэтгэврийн хөгшин миний өмчлөлийн байраар дутах хүмүүс биш л баймаар юм. Гэтэл яагаад өвчтэй хүүхдээ харж, амьдрах гэж зүдэрч яваа тэтгэврийн хөгшин миний худалдан авсан хууль ёсны өмчийг минь булаан авч орон гэргүй болгож хөөн гаргахаар шүүхэд хандаж байгаа нь үнэхээр шударга бус байна. Миний бие дүүдээ итгэн өнөөдрийг хүрсэн байтал зөвхөн гэрчилгээний нэр дээр өөрийн нэр нь байгаа гэснийг далимдуулан төрсөн эгчийнхээ орон гэрийг булаан авч гудамжинд гаргах гэж улайрч байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Б миний бие иргэн Б.Отай 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, тоот 43 м.кв орон сууцыг худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарсаар байгаа билээ. Тухайн үед миний төрсөн дүү болох Б.Ш нь өөрийн нөхөр Н.Жы хамт Чех улсад амьдарч ажиллаж байсан бөгөөд миний бие дүү Б.Шийн нөхөр Н.Ж надад орон сууцтай бол та олон хүүхэдтэй гэр хороололд байгаад яах юм гээд 11,000 ам.долларыг бэлэглэсэн. Ингээд миний бие уг байрыг худалдан авсан. Тухайн үед миний нөхөр Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд манай дүү Б.Ш маань та миний нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчих та бид 2 эгч дүүс юм чинь дараа ашиглахад хэрэгтэй, бас танай нөхөр ирээд байрыг чинь булаацалдаад байж мэднэ гэж хэлсэн. Тиймээс анх уг байрыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэхдээ иргэн миний бие өөрийн төрсөн дүү Б.Штэй хамтдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан билээ. Үүний дараагаар мөнгө зээлсэн нэрийдлээр миний дүү Б.Ш өөрийн төрсөн эгч намайг болон миний хүү, охин хоёрыг бүтэн нэг жилийн турш ажиллуулсан. Өөрөөр хэлбэл миний бие дүү Б.Шийнд нэг жилийн турш ямар ч цалингүй гэрийн үйлчлэгч хийж, миний том охин Т.О нэг жилийн турш хүүхдийг нь харж асрагч хийж, миний хүү н.Тыг жолоочоороо ажиллуулсан. Энэ хугацаанд бидэнтэй морь нохой мэтээр харьцаж доромжилж, дээрэлхэж, мөнгөгүй хүн өвдөж болохгүй, амрах ч эрхгүй гэж охиныг маань сургуульд нь явуулахгүй хүүхдээ харуулж, сургуульд оруулна гэж хуурч, янхан банзалаар нь дуудан эхийгээ биеэ үнэлж тэжээгээрэй гэх мэтээр дайрч доромжилж янз бүрээр дээрэлхдэг байсан. Миний бие 2001 оноос өмнө хорооллын эцэст гэмтэлийн эмнэлгийн арын гэр хороололд хашаа байшинтай 5 хүүхдээ тэжээхийн төлөө амьдарсаар л ирсэн. 2001 онд уг орон сууцыг худалдан авч хашаа байшингаа зарж мөнгийг нь өөрийн дүү Б.Шт өгсөн. Мөн миний хүү н.Т маань 2001 онд Польш улсаас Форд Транзит машин оруулж ирсэн бөгөөд миний дүү Б.Ш машиныг нь заруулж жижиг машин болгоод өөрөөр чинь бариулж өөртөө ажиллуулна гэж байгаад мөн л хуурч машиныг нь авсан. 2004 онд миний том хүүгийн бие өвдөж мөнгөний хэрэг гарсан тул миний бие өөрийн дүү Б.Шээс 900,000 төгрөгийг зээлүүлээч гэхэд та тэгвэл орон сууцны өмчлөгчийн нэрнээс өөрийнхөө нэрийг хасуулчих, та бид хоёр чинь эгч дүүс юм чинь яавал гэж, санаа зовох хэрэггүй гэсэн тул миний бие өөрийн дүүдээ итгэн нэрээ хасуулсан. Тухайн үед миний өөрийн төрсөн дүү учраас итгэж байсан бөгөөд ийм юм болж төрсөн дүү маань эгчийнхээ орон байрыг булаана чинээ бодсонгүй. Өөрөөр хэлбэл миний дүү болон Б.Ш нь өөрийн төрсөн эгч Б.Б намайг эгч дүүс гэсэн миний итгэлийг ашиглан хууран мэхлэн иргэн миний байрыг авах зорилгоор хуурч хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл уг байрыг миний бие анх худалдан авсан бөгөөд худалдан авсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хороо болон бусад газар зөвхөн миний нэрээр л бүртгэлтэй байгаа. Гэтэл миний төрсөн дүү эгчийнхээ байрыг авах зорилгоор хуурч хэлцэл хийсэн болох нь энэ шүүхэд нэхэмжлэл гаргаж төрсөн эгчийгээ орон гэрээс нь гаргахаар дайрч байгаагаар илэрхий харагдаж байна. Намайг орон сууц худалдан авах үед Б.Ш нь танай нөхөр Солонгос улсаас ирээд байрыг чинь булаацалдаад байж магадгүй учир миний нэрийг цуг бүртгүүлээд гэрчилгээ гаргуулчих гэж зөвлөсний дагуу 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд түүний нэрийг би өөрөө бичиж гэрээг байгуулсан болно. Б.Ш нь надад хууль ёсны дагуу төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад би түүний өмнөөс нэрийг нь бичиж гэрээ байгуулсан нь Б.Шийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэдэг нь нотлогдож байгаа юм.

Иймд Баянзүрх дүүрэг, тоот 43 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлагаас хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б намайг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Б нь орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Талууд энэхүү хэлцлийг 13 жилийн өмнө байгуулан улсын бүртгэлд өмчлөх эрхийн өөрчлөлтийг бүртгүүлсэн байх бөгөөд уг өөрчлөлтийг бүртгүүлснээр, мөн 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байранд түр суулгах гэрээ байгуулах үеэс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар Б.Бт шаардах эрх үүссэн, эрх зөрчигдсөн тухайгаа "мэдэх ёстой байсан. Өмчлөгчөөс хассан хэлцэл, орон сууцанд түр суулгах хэлцэл нь эрх зөрчигдсөнийг мэдэх боломжтой хангалттай баримт бөгөөд энэ талаар тухайн үед ямар ч гомдол гаргаж байгаагүй нь түүнд орон сууцны өмчлөлийн талаар аливаа шаардах эрх байхгүй, эрх зөрчигдөөгүйг нотолж байна. Мөн Б.Б нь 2001 онд орон сууц худалдан авсан 13,000,000 төгрөгийг дүү Б.Шийн нөхрөөс зээлсэн, надад бэлэглэсэн мэтээр худал, зөрүүтэй тайлбарладаг. Б.Ш нь Чех улсаас Монгол руу ирэх хугацаа болж байсан тул энэхүү байраа худалдан авах зорилгоор өөрийн төрсөн эгчид итгэн мөнгө өгч явуулсан байдаг. Тэрээр гэр бүлийн орлогоосоо Б.Бт байрны мөнгө бэлэглээгүй, зээлээгүй. Монголд ирээд нөхрийн талын өгсөн байранд амьдрах болсон, мөн ээж нь төрсөн эгч чинь олон хүүхэдтэй, тусалж дэмжээрэй гэсний дагуу байнга мөнгө төгрөг өгч тусалдаг төдийгүй байрандаа удаан хугацаанд амьдруулах болсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн улсын бүртгэл бүхий өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт хариуцагчид огт байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй, эрх нь зөрчигдөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Б.Бт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4  тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Бийн хууль бус эзэмшлээс буюу уг орон сууцнаас чөлөөлүүлэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Шт холбогдуулан

Баянзүрх дүүрэг, 4 тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хамтран өмчлөгчөөр тогтоолгох,

2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б намайг тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болно.

 

Б.Ш, Б.Б нар нь Б.Отай 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, уг гэрээний дагуу улсын бүртгэлд хандаж, Б.Ш, Б.Б нарт 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 0032597 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Энэхүү гэрээг байгуулах үед Б.Ш нь Монгол Улсад байгаагүй, гэрээнд Б.Ш нь гарын үсэг зураагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Ш орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Б.Бийг өөрийг нь төлөөлөн гарын үсэг зурах эрхийг амаар гаргасан, энэ нь Иргэний хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Дээрх 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгуулах үед дагаж мөрдөж байсан Иргэний хууль /1994 оны/-ийн 57 дугаар зүйлд Иргэн ба хуулийн этгээд нь өөрийн эрх, үүргийг бусад этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно. Ийнхүү хэрэгжүүлэх журмыг хууль буюу гэрээгээр тодорхойлно, 59 дүгээр зүйлийн 1-д Төлөөлөгчийн бүрэн эрх нь хууль, захиргааны шийдвэр буюу итгэмжлэлд үндэслэсэн байна гэж зааснаас үзэхэд хэн нэгнийг амаар аливаа хэлцэлд төлөөлөх эрхийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Нөгөөтэйгүүр мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 4-т Хэлцлийг бичгээр хийхдээ талууд баримт бичигт гарын үсгээ зурна. Өвчний болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас ийнхүү гарын үсэг зурж чадахгүй бол түүний даалгавраар өөр этгээд төлөөлөн зурж болох ба энэ тухай баримт бичигт тусгайлан тэмдэглэнэ гэж заасан байх бөгөөд 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд Б.Ш нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж гарын үсэг зурах боломжгүй талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ш нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, түүний өмнөөс Б.Б гарын үсэг зурсан байх бөгөөд Б.Шийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Б нь уг орон сууцны өмчлөгчөөр Б.Шийг бүртгүүлэх болсон шалтгааныг ... тухайн үед Б.Бийн нөхөр Солонгос улсад ажиллаж байсан, ... манай дүү Б.Ш маань та миний нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчих та бид 2 эгч дүүс юм чинь дараа ашиглахад хэрэгтэй, бас танай нөхөр ирээд байрыг чинь булаацалдаад байж мэднэ ... гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн орон сууцыг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл Б.Б болон түүний гэр бүлийн гишүүд уг орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хууль /1994 оны/-ийн 203 дугаар зүйлийн 3-т Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч Б.Б нь энэхүү зохицуулалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн болон дүү Б.Шийн нэр дээр өмчлөхөөр хүсэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Эдгээрээс дүгнэвэл 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хууль /1994 оны/-ийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар утга агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б.Ш, Б.Б нарын хооронд 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг байгуулж, мөн өдрөө нэг хүний өмчөөр буюу Б.Шийн өмчлөлд 000097873 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, ийнхүү Б.Б нь орон сууцны өмчлөлөөс хасагдсан боловч уг орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

Дээрх хасагдах хэлцэл хийгдсэн цаг хугацаанд Б.Б, Б.Ш нарын хооронд Байранд түр суулгах гэрээ, Зээлийн гэрээ зэрэг баримтуудыг үйлдсэн байх бөгөөд уг гэрээнүүдэд Б.Б гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 517 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдож байна.

 

Энэхүү утга агуулгаараа болон өмнөх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл буюу Иргэний хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Шийн өмчлөх эрх хэлцлийн дагуу хуульд заасан журмаар үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус зааснаар Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Бийг тогтоох нь зүйтэй байна.

 

Ийнхүү 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн болон 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийн дагуу нэхэмжлэгч Б.Шийн өмчлөх эрхийн хуулийн дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хууль /2002 оны/-ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хууль /2002 оны/-ийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тусгай хугацааг заасан бөгөөд орон сууцнаас хасагдах хэлцэл зохигчдын хооронд 2004 онд байгуулагдсанаас хойш 13 жилийн хугацаа өнгөрснөөс үзэхэд нэхэмжлэгч Б.Шийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байранд түр суулгах гэрээ байгуулах үеэс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар Б.Бт шаардах эрх үүссэн, эрх зөрчигдсөн тухайгаа "мэдэх ёстой байсан гэж тайлбарлаж байх боловч дээр дурьдсанчилан байранд түр суулгах гэрээнд Б.Б гарын үсэг зураагүй, Б.Бийн хувьд эрхээ зөрчигдсөнийг Б.Ш шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрчээр Н.Жыг, хариуцагч нь гэрчээр  нарыг оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн боловч эдгээр гэрчүүдийг асуулгах хүсэлтээсээ зохигчид татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ь /2002 оны/- 106 дугаар зүйлийн 106.1- нэхэмжлэгч Б.Шийн хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Бийн хууль бус эзэмшлээс буюу уг орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ь /2002 оны/- 56 56.1.10, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Бийг тогтоосугай.

 

3. Хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэлээс хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

 

4. 56 56.1, 7 7.1.1, 7.1.2- ийн 70,200 , Б.Б нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлөх аас тус шүүхийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, сөрөг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Шээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ