Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат, 1968 оны 06 сарын 14-нд төрсөн, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 48 дугаар байрны 1 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь  Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 сарын 13-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, Боржигон овогт Лувсанбазарын  Уртнасанд /РД: ШГ68061414/ холбогдох эрүүгийн 201710010012 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Л.Уртнасан нь 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Жаргалантын задгайд  байрлуулан тавьсан байсан иргэн Ч.Хүрэлбаатарын  өмчлөлийн 85-28 АЧ, 99-59 АЧ улсын дугаартай 2 чиргүүлээс 8 дугуйг нь 24-36 ДГО улсын дугаартай Киа видебонго маркийн тээврийн  хэрэгслийг  хэрэглэн хулгайлж, иргэн Ч.Хүрэлбаатарт 1,904,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хүрэлбаатарын чиргүүлүүдийн 8 ширхэг дугуйг өөрийн 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийсэн нь үнэн. Тухайн үед ганцаараа байсан, дугуйг тайлж авахад багцаагаар 3 цаг шаардагдсан байх.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.  Машиныг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 5-9/

Хохирогч Ч.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “ 2017 оны 01 сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг,  Жаргалантын  задгай гэх газарт буюу өөрийн эзэмшлийн  85-25 АЧ, 99-59 АЧ гэсэн улсын дугаартай автомашины чиргүүл дээрээ очиход 85-25 АЧ улсын дугаартай  шар өнгийн чиргүүлний  зөв талын урд талын  2 ширхэг дугуй мөн буруу талын хойд талын 2 ширхэг  дугуй, 99-59 АЧ улсын дугаартай ногоон өнгийн  чиргүүлний зөв талын  урд талын 2 дугуй, мөн зөв талын ард талын 2 ширхэг дугуй нийт 8 ширхэг 12-той дугуйнууд хулгайд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...Би уг дугуйнуудыг 2015 оны 08 сард БНХАУ-ын  Эрээн хотын  автомашины дугуй худалдан борлуулдаг  газраас 40 ширхэг дугуйг 30,000 юаниар худалдан авч  байсан ба 1 ширхэг дугуйг нь 1000 юань  буюу тухайн үеийн ханшаар 238,000 төгрөгөөр  худалдан авч байсан. Надад  нийт 1,904,000 төгрөгний  хохирол учирсан ба Л.Уртнасангаас 2017 оны 01 сарын 14-ний өдөр өөрийн 8 ширхэг 12-той дугуй хүлээн авсан ба одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. 85-25 АЧ улсын дугаартай шар өнгийн чиргүүлийг 2015 оны 03 сард Хишигмаа гэх хүнээс  худалдан авч  байсан ба тухайн үед Хишигмаа  гэх хүн нь бичиг баримт дутуу гэх шалтгаанаар  чиргүүлний эзэмшигчийн нэрийг нь сольж  чадаагүй байсан ба дараа нь Хишигмаа гэх хүн нь алга болсон...Харин 99-59 АЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлийг 2013 онд хувь хүнд худалдан авч байсан ба тухайн үед би Дорноговь аймгийн харъяат биш  байсан  учир эхнэр Н.Булганы нэр дээр  худалдан авч байсан. Эхнэр бид хоёр 2006 оноос одоог хүртэл  нэг гэрт амьдарч байгаа  бөгөөд албан ёсны баталгаатай “ гэсэн  мэдүүлэг  /хх-ийн 12, 147/

Хохирогч Ч.Хүхэлбаатар, Н.Булган нарын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 148/

85-25 АЧ, 99-59 АЧ дугаартай чиргүүлүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/

Гэрч Ц.Ундраагийн мөрдөн байцаалтад өгсөн “ Л.Уртнасан нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулсан...1998 онд Дорноговь аймгийн  Замын-Үүд суманд  ирж ачааны том тэрэг жолоодон  БНХАУ-ын  Эрээн хотоос  Замын-Үүд  сумын хооронд ачаа тээвэрлэх болсон. Зан байдлын хувьд төлөв даруухан,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, дуу яриа цөөн, бусадтай харилцах нь нийтэч тусархуу хүн байгаа юм.  Л.Уртнасангийн хувьд ноогдох эд хөрөнгө гэвэл 24-36 ДГО улсын дугаартай WIDE BONGO маркийн тээврийн хэрэгсэл, Норд бенз маркийн  тээврийн хэрэгсэл байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Н.Булганы мөрдөн байцаалтад өгсөн “ 99-59  АЧ улсын дугаартай автомашины чиргүүл нь миний нэр дээр байдаг юм. 2013 онд худалдан авч байсан ба тухайн үед нэрээ шилжүүлээгүй байсан. Манай нөхөр Улаанбаатар хотын харъяат байсан болохоор 99-59 АЧ улсын дугаартай автомашины чиргүүлийг  миний нэр дээр шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

Норд бенз маркийн автомашины 12-той дугуй, 8 ширхэг, нийт 1,904,000 төгрөг гэсэн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 25-26/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 24-ний өдрийн  08 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 32-33/

Шүүгдэгч Л.Уртнасангийн ял шийтгэгдсэн ээсхийг шалгах хуудас  /хх-ийн 44/

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 сарын 13-ны өдрийн 86 тоот шийгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний  2017 оны 06 сарын 07-ний өдрийн “цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийг 1,100,00 төгрөгөөр үнэлсэн тухай”  17 тоот дүгнэлт  /хх-ийн 155/

Гэрч Ч.Хишигмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “ ... би Энхтүвшинд машинаа зарсан бөгөөд одоо энэ машины чиргүүл миний нэр дээр  гарч ирээд байгаа юм. Тэгээд Энхтүвшин цааш нь Хүрэлбаатар  гэдэг хүнд худалдсан гэж байсан, би Хүрэлбаатарыг танихгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 160/

Гэрч Н.Майдрагийн мөрдөн байцаалтад өгсөн “ би Хүрэлбаатарт 85-25 АЧ улсын дугаартай  шар өнгийн чиргүүл, мөн 99-59 АЧ улсын дугаартай  ногоон өнгин  чиргүүлүүд  байдаг талаар мэднэ, Ч.Хүрэлбаатар нь уг чиргүүлүүдээр  ачаа ачиж тээвэрт явдаг байсан ба би ч бас 2015 онд  уг чиргүүлүүдийг  чирч  тээвэрт явж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 150/

Цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн  тээврийн хэрэгсэл, ШГ68061414 регистрийн дугаар бүхийй Лувсанбазарын Уртнасангийн өмчлөлийнх болохыг тодорхойлсон Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 56/  

Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 27-ны өдрийн “ цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тухай”  тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 61-62/

цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийн 0164657 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Уртнасан нь 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Жаргалантын задгайд  байрлуулан тавьсан байсан хохирогч Ч.Хүрэлбаатарын  өмчлөлийн 85-28 АЧ, 99-59 АЧ улсын дугаартай 2 чиргүүлээс 8 дугуйг нь 24-36 ДГО улсын дугаартай Киа видебонго маркийн тээврийн  хэрэгслийг  хэрэглэн хулгайлж, 1,904,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Уртнасан нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч Ч.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /хх-ийн 12, 147/, Норд бенз маркийн автомашины 12-той дугуй, 8 ширхэг, нийт 1,904,000 төгрөг гэсэн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 25-26/  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 24-ний өдрийн  “1. Хэргийн газраас бэхжүүлэн авч ирүүлсэн 2 ширхэг дугуйны мөр нь цагдаагийн газрын  тээврийн хэрэгсэл түр  саатуулах хашаанд  саатуулагдсан 24-36  ДГО улсын дугаартай машины дугуйны мөртэй мөрний ерөнхий  шинж тэмдгийн хувьд  тохирч байна” гэсэн 08 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Уртнасангийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон  байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

85-25 АЧ дугаартай чиргүүл нь Чинбатын Хишигмаа, 99-59 АЧ дугаартай чиргүүл нь Н.Булган нарын нэд дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа ньхх-ийн 14 хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдох боловч хохирогч Ч.Хүрэлбаатар нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авч, 85-25 АЧ дугаартай чиргүүлийг Н.Хишигмаагаас өмчлөлийг шилжүүлж аваагүй,  99-59 АЧ дугаартай чиргүүлийг тухайн үедээ эхнэр Н.Булганы нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан зэрэг нь гэрч Н.Булган, Ч.Хишигмаа, хохирогч Ч.Хүрэлбаатар нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг хохирогч Ч.Хүрэлбаатарынх гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Уртнасан нь хохирогч Ч.Хүрэлбаатарын тээврийн хэрэгслээс хулгайлсан 8 ширхэг дугуйг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 сарын 13-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан ялгүйд тооцогдсон байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хороо арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ ял  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялын доод хэмжээг онодуулж, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Л.Уртнасан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн  тээврийн хэрэгсэл, ШГ68061414 регистрийн дугаар бүхийй Лувсанбазарын Уртнасангийн өмчлөлийнх болохыг тодорхойлсон Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 56/, цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийн 0164657 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 64/ зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийг Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний  2017 оны 06 сарын 07-ний өдрийн   17 тоот дүгнэлтээр  /хх-ийн 155/ 1,100,000 төгрөгөөр үнэлсэн, тухайн тээврийн хэрэгсэл нь мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлээр /хх-ийн 61-62/ Самбуугийн Сумъяад  хариуцуулсан байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүйг дурдаж, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийн 0164657 тоо гэрчилгээг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүдэгч Боржигон овогт Лувсанбазарын  Уртнасанг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Лувсанбазарын Уртнасанг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л.Уртнасанд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Л.Уртнасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийн 0164657 тоо гэрчилгээг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Л.Уртнасангийн өмчлөлийн 1,100,000 төгрөгийг үнэ бүхий цэнхэр өнгөтэй, 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн  тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

6.Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 27-ны өдрийн 24-36 ДГО улсын дугаартай, Kia widebongo маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Уртнасанд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД