Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 28

 

Л.Уд холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай                                                                                                

   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Б,         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Л.Уд холбогдох, эрүүгийн 201710010012 дугаартай, 1 хавтас, 118 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Б.Бын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: У -т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Л.У нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Жаргалантын задгайд байрлуулан тавьсан байсан иргэн Ч.Хын өмчлөлийн 85-28 АЧ, 99-59 АЧ улсын дугаартай 2 чиргүүлээс 8 дугуйг нь 24-36 ДГО улсын дугаартай Киа видебонго маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, иргэн Ч.Хт 1904000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Уд холбогдох эрүүгийн 201710010012 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Замын-Үүд дэх Прокурорын газарт буцааж,

 

Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Л.Уд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэргийн хамт ирсэн 24-36 ДГО улсын дугаартай Киа видебонго маркийн тээврийн хэрэгслийн 0164657 дугаартай гэрчилгээг прокурорт хүргүүлж,...гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Л.Уд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Б оролцсон байхад шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай захирамжид улсын яллагчаар Э.Быг оролцуулан гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргажээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөтэй исэхийг шалган тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан нэмэгдэл ялыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх боломжоор хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан”...шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд”-г нотлоогүй гэж үзнэ /шүүгчийн захирамжид дурьдсанаар/ гэсэн нь шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Тухайлбал: Мөрдөн байцаалтын явцад Лувсанбазар овогтой Угийн хувьд ноогдох эд хөрөнгөтэй эсэхийг шалган тогтоохоор арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламж, зээлийн дансны мэдээлэл, тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа зэргийг авахаар үйлдэгдсэн албан тоот, мөрдөн байцаагчийн тогтоол түүний дагуу ирүүлсэн арилжааны банкууд дахь харилцах, хадгаламж, зээлийн лавлагаа, мэдээлэл /Голомт, Худалдаа хөгжил, Хас/ хэрэгт авагдсан,

Шүүгдэгч Л.Угийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа хэрэгт авагдсан,

Шүүгдэгч Л.Угийн эзэмшлийн 24-36 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авсан тогтоол, тэмдэглэл хэрэгт авагдсан,

Гэрч Ц.Ундармаагийн “Л.Угийн хувьд ноогдох эд хөрөнгө гэвэл 24-36 ДГО улсын дугаартай....тээврийн хэрэгсэл мөн 03-44 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл л байна.” гэсэн мэдүүлэг хэрэгт тус тус авагдсан байтал эд хөрөнгөтэй эсэхийг шалган тогтоогоогүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн Л.Угийн хувийн зан байдлын талаарх гэрчүүдийн мэдүүлэг, ял шийтгүүлсэн байдал, шийтгэх тогтоол, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, тодорхойлолт зэрэг хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг тодруулсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүхээс илт үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.

 

Шүүгдэгч тухайн тээврийн хэрэгслийг 2011 онд 2.0 сая төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлдэг ба Вендо хөрөнгийн үнэлгээний компани нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2.500 000 төгрөгөөр үнэлж тодорхойлолт гаргасан байна. Уг тээврийн хэрэгслийн үнийн тодорхойлолтоос үзэхэд хэд дугаартай тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр тодорхойлсон, элэгдэл хорогдол, зах зээлийн ханш үнэлгээ гэх зүйл багтсан эсэх нь тодорхойгүй байна /шүүгчийн захирамжид дурьдснаар/ гэсэн нь шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, 321 дүгээр зүйлийн 321.1.3-т зааснаар хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна.

 Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байдаг ба яллагдагч Л.У нь мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө 1996 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 6 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсад импортолж оруулж ирсэн Киа видевонго маркийн тээврийн хэрэгслийг “Би уг тээврийн хэрэгслийг 2011 онд 2.500 000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан” гэсэн бол шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө “1997 онд үйлдвэрлэгдсэн машиныг 2011 онд 2.0 сая төгрөгөөр худалдан авч байсан” гэж илт худал мэдүүлгүүд өгсөн байхад шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодит байдлаар хянаж үнэлэлгүй дүгнэлт хийсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаар тогтоолын 14-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл болон бусад хэрэгслийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, зохих журмын дагуу битүүмжилсэн, эсхүл хураан авсан байна” гэсэн байх бөгөөд эрүүгийн 201710010012 дугаартай хэрэгт Л.Угийн 24-36 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл үйлдэн битүүмжлэн шүүхэд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах бүрэн боломжийг хангаж өгсөн байна.

 

Гэтэл шүүхээс хулгайн гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тодруулах, хураалгахаар Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэжээ.

Эрүүгийн 201710010012 дугаартай хэрэгт авагдсан мөрдөн байцаагчийн “Вендо ХХК-аар үнийн тодорхойлолт гаргуулах тухай” хүсэлт, Хөрөнгийн үнэлгээний Вендо Компаний автомашины үнийн тодорхойлолтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно” заасны дагуу авч үзэх нь зүйтэй юм. Учир нь 1996 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 6 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсад импортолж оруулж ирсэн Киа видевонго маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Монгол улсад 2.5 сая төгрөгийн үнэлгээтэй байгааг тодруулсан баримт бичиг юм. Мөрдөн байцаалтын шатанд 85-28 АЧ, 99-59 АЧ улсын дугаартай..., 2 чиргүүлийг иргэн Ч.Х нь худалдан авсан талаараа мэдүүлдэг боловч хохирогчийн энэ мэдүүлгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Х нь хохирогч мөн эсэхийг дахин шалгах /шүүгчийн захирамжид дурьдснаар/ гэсэн нь мөн л шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт мэдээлэл нь гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг...болон бусад баримтаар тогтоогдоно” гэж заасны дагуу эрүүгийн 201710010012 дугаартай хэрэгт Ч.Х нь өөрийн эзэмшлийн 2 чиргүүлнээс 8 ширхэг дугуйгаа алдаж хохирсон болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Хын ”...85-25 АЧ улсын дугаартай шар өнгийн авто чиргүүл нь Чинбат овогтой Хишигмаа гэх хүний нэр дээр байдаг ба би уг чиргүүлийг 2015 оны 3 дугаар сард худалдан авч байсан ба нэрээ шилжүүлж чадаагүй харин 99-59 АЧ улсын дугаартай ногоон өнгийн авто чиргүүлийг 2013 онд хувь хүнээс худалдан авч байсан ба гэрчилгээ нь манай эхнэр Булганы нэр дээр байдаг” гэж мэдүүлэн 2 чиргүүлийн гэрчилгээний хуулбаруудыг гарган өгсөн байдаг.

 

Гэрч Н.Булганы”...99-59 АЧ улсын дугаартай автомашины чиргүүл нь миний нэр дээр байдаг, харин 85-25 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл нь өөр хүний нэр дээр байдаг ба 2 чиргүүлийг манай нөхөр Х нь 2013 онд худалдан авсан ба тухайн үед нэрээ шилжүүлээгүй байсан манай нөхөр Улаанбаатар хотын харьяат байсан учир...миний нэр дээр шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батмөнхийн "Миний мэдэхийн уг байшингийн гадаа Х 85-25 АЧ, 99-39 АЧ улсын дугаартай автомашины чиргүүлээ 2016 оны намар тавьж байсан гэхдээ надад хариуцуулж үлдээсэн юм байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Л.Угийн “Хохирогч Ч.Х нь манай баз хүргэн Хтай найзууд юм. 2016 оны 8 дугаар сард манай баз хүргэний гэрийн зүүн хойд талд Х нь өөрийн эзэмшлийн ачааны 2 чиргүүлийг үлдээсэн юм...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байдаг.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83, 84, 92, 93 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтууд болно.

 

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Уг иргэн Ч.Хын өмчлөлийн 2 чиргүүлээс 8 ширхэг дугуйг нь автомашин ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газар яллуулахаар Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх рүү шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцвэл хэрэгт гэмт хэрэгт хэрэглэсэн 24-36 ДГО улсын дугаартай Киа видеобонго маркийн автомашины үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад үндэслэн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах байтал гаргуулаагүй, халдлагын зүйл болох 2 чиргүүлийн жинхэнэ өмчлөгчийг бүрэн тогтоогоогүй байх ба эдгээр ажиллагаануудыг хийлгүүлэхээр анхан шатны шүүхээс шаардаж байгаа нь үндэслэлтэй юм.

 

Харин шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийн талаар шүүгдэгчийн гэр бүлээс мэдүүлэг авч, түүний харилцдаг банкны лавлагааг гаргуулсан байх тул шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг дахин шалгах шаардлагагүй.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр шийдвэрлэж болох учир энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 153 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэхүү магадлалд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                А.САЙНТӨГС