Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2021/00672

 

 

 

 

 

                   2021          09          15  

  151/ШШ2021/00672

 

             

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Ц.Ж-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 60.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.***, түүний өмгөөлөгч Э.***, хариуцагч Ц.***,  түүний өмгөөлөгч С.***, гэрч Т.***, Б.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.*** нь 2016 оны 05 дугаар сард Ц.***д бэлнээр 20.000.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2 сарын дараа мөнгөө авах гэсэн боловч хариуцагч зээлсэн мөнгөө өгөөгүй болно. Улмаар хариуцагч Ц.*** нь эзэлсэн 20.000.000 төгрөгийн оронд өөрийн хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг "Хүрэн азарга"-ыг 80.000.000 төгрөгт үнэлэн Л.***т өгөхөөр тохиролцсон. Л.*** нь үнийн дүнгийн зөрүү болох 60.000.000 төгрөгт өөрийн өмчлөлийн "Их гарын, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөрөг"-ийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд тооцон шилжүүлж, үлдэх 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ийнхүү 2016 оны 11 сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг Ц.***гээс авч тэжээн уях болоход хол нь доголоод уяж болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь Ц.***д мэдэгдсэн. Улмаар Ц.*** нь хүрэн азаргаа шүдлэн байхад нь тарган уясан тул хөл нь муудсан тухай хэлж, азаргаа эргүүлж аваад, Л.***ээс авсан нийт 30.000.000 төгрөг болон түүний хөөргийг буцаан өгөхөөр болсны дагуу Л.*** нь азаргыг нь аваачиж өгөөд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг болон 30.000.000 төгрөг буцаан авахаар шаардсан боловч өгөхгүй, Ц.*** нь 2018 оны 06 дугаар сард түүнтэй уулзахдаа хөөргийг нь Дорноговь аймагт суудаг *** гэх хүнд өгчихсөн, наадмын дараа буцаагаад өгнө гэх зэргээр хугацаа хойшлуулсаар байсан. Түүнчлэн тухайн үед Л.***т хөдөөгөөс хурдан хязаалан үрээ 1.500.000 төгрөгөөр худалдаж авч өгөх санал тавьж, Л.*** нь түүнд итгэн эхнэрийнхээ дүү болох Саранчимэгээс мөнгө зээлж, Ц.***гийн Хаан банкны данс руу мөн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тохиролцсон ёсоор хурдан хязаалан үрээгээ авахаар түүнээс шаардахад худалдан авч өгч чадахгүй болсон талаар хэлж, мөнгийг нь буцаан өгөхөөр болоод дансны дугаарыг нь авсан хэдий ч мөн 1.500.000 төгрөгийг маань буцаан егөлгүй өдийг хүрсэн. Уг асуудлаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан ба үүний дагуу Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаар тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тус тогтоолд Ц.***гийн дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Залилах" гэмт хэргийн шинжгүй байна" гэж дүгнэсэн тул ийнхүү иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.***д Л.***ийн өмчлөлийн 50.000.000 /тавин сая/ төгрөгийн үнэ бүхий хөөргийг Л.***ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, мөн 31.500.000 төгрөгийг гаргуулахыг даалгаж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс 80.000.000 төгрөгт багтаж байгаа хөөргөний үнэлгээг 30.000.000 төгрөгөөр үнэлж, тооцсон гэсэн тайлбар хэлсэн тул түүнд нь тохируулж, хурдан хүрэн азарганы үнэлгээг хариуцагчийн тодорхойлсноор болгож, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн азарга худалдан авахаар тохиролцсон гэж өөрчилсөн. 2018 оны 6 сард Л.***т хурдан хязаалан үрээ 1.500.000 төгрөгөөр худалдан авч өгнө гэж өөрийнхөө хүүгийн данс руу хийлгэсэн. Энэхүү тохиролцсон ёсоор үрээг нь худалдан авч өгөөгүй тул мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан. Үүнтэй холбоотойгоор Ц.*** гуайгаас энэ мөнгийг буцаан өгсөн талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй. Шаардахад өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Хэрэгт авагдсан баримтаар Б.***гийн данснаас Л.***ийн данс руу шилжүүлсэн гэсэн баримт өгсөн боловч энэ талаар тайлбарлаж байгаагүй. Ц.***гийн өмнөөс шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал байгаа. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах тохиролцооны дагуу хүрэн азаргыг Л.*** гуай өөрийн өмчлөлд шилжүүлж авсан хугацаа нь 2016 оны 11 сард шилжүүлж авсан. Уралдуулах зорилготой, хурдан удмын азарга байсан учраас уяж уралдуулах зорилгоор худалдаж авсан. О.***  гэдэг хүнд хүргэж өгөөд, тухайн хүнээр маллуулж уяулахаар хүргэж өгсөн. О.*** хүрэн үрээг уяж эхлэхэд хөл нь доголдсон гэдгийг тухайн үед олж мэдсэн. Тэр нь 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр олж мэдсэн гэж хугацаагаа гэрчийн мэдүүлэг дээрээ тодорхойлсон байгаа. Хөл доголдог гэдгийг шууд хараад мэдэх боломжгүй. Уяж давхиулж эхлэхэд хөл нь доголдог талаар олж мэдсэн. Тухайн үед Л.***ийн өмчлөлд буюу түүний уяач О.***, Б.*** нарыг маллаж байх хугацаанд хээлтүүлэгт орж байгаагүй. Нийлүүлгийн өвчин тусах ямар нэгэн нөхцөл байгаагүй. Энэ талаар тухайн үед өвчтэй байсан гэсэн шинж тэмдэг байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хөл нь доголдог гэдгийг мэдсэн. Анх худалдаж авсан зорилго нь түрүү хэлсэнчлэн уяж уралдуулах байсан. Зорилгынхоо дагуу ашиглах боломжгүй болсон учраас энэ талаар олж мэдсэн даруйдаа мэдэгдсэн. Ц.***д мэдэгдэхэд буцаагаад аваад ир гэсэн. Түүнийх нь дагуу 2017 оны 02 сард хүрэн үрээгээр маллаж байсан Б.***гоор дамжуулж, Ц.*** гуайн адуунд нийлүүлсэн. 2017 оны 2 сард хүлээлгэж өгсөн. Ингэснээр Л.*** гуай худалдах, худалдан авах гэрээг цуцалж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн ч***ын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Уяж уралдуулах зорилгоор ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн зүгээс уг хүрэн үрээг биет байдлын доголдолтой хөрөнгө байсан гэж үзэж байгаа.  Ийнхүү биет байдлын доголдолтой хөрөнгө авсан учраас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсвэл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.*** нь гэрээг цуцалсан гэж үзэж байгаа. Үүнийхээ дагуу хүрэн үрээг Ц.***гийн мэдэлд шилжүүлсэн.  Ц.*** гуай өөрөө хүрэн үрээ нь өөр дээр нь хүрч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөр дээр нь ирсний дараа өөрийнх нь тайлбарлаж байгаагаар нэг өвчнөөр үхсэн гэж тайлбарладаг. Хэзээ үхсэн нь тодорхойгүй. Ямар өвчин тусаж үхсэн нь тодорхойгүй. Ямар нөхцөл байдалд үхсэн гэдэг нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрт шилжүүлж авсан хөрөнгөө, худалдагчид буцаан шилжүүлсэн. Худалдагч төлбөрт хүлээн авсан хөөрөг болон мөнгөн дүнгээр 30.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Мөн 2018 оны 6 сард 1.500.000 төгрөг авсан. Үүнийхээ дагуу хүрэн үрээ худалдан авч зуучилж өгөөгүй. Энэ нь биелэгдээгүй. Тийм учраас буцааж өгөх үүрэгтэй. Энэ мөнгийг одоо болтол өгөөгүй. Энэ хугацаанаас хойш 2017 оны 2 сард Ц.*** гуайн адууг мэдэлд нь шилжүүлж өгснөөс хойш 2018 оны 6 сард Ц.*** болон Л.*** нар уулзаад, яг хэзээ энэ мөнгийг өгөх боломжтой юм бэ, хөөрөг нь хаана байна вэ, өгөх боломжтой юм уу гэдэг талаар тодруулж асуусан. Тэгэхэд хөөрөг нь Дорноговь аймагт суудаг *** гэдэг хүний өмчлөлд шилжсэн гэсэн. *** гэдэг хүнтэй нь холбогдоход би ломбардаас худалдаж авсан гэдэг тайлбар хэлсэн. Тухайн үед *** гэдэг хүнээс буцааж авчихна, наадмын дараа бүх мөнгийг чинь буцаагаад, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн зүйлсийг буцааж төлнө гэсэн хугацааг дахиж тогтоож, наадмын дараа гэдэг байдлаар тогтоож өгсөн. Үүнээс хойш наадам өнгөрөхөд мөнгийг буцааж өгөөгүй тул нэхэмжлэгч нь цагдаад өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл гаргасны дагуу Прокурорын тогтоол гарч, иргэний журмаар шаард, иргэний маргаан байна гэж шийдвэрлэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Ийм учраас Ц.*** Л.***ийн өмчлөлийн 30.000.000 төгрөгийн хөөргийг Л.***ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж гэсэн нэхэмжлэлээ тодруулаад, хөөрөг нь одоо өөрийнх нь өмчлөлд байхгүй учраас хөөргөний үнийг 30.000.000 төгрөгөөр, бэлэн мөнгөөр өгсөн 31.500.000 төгрөг, нийт 61.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ц.*** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.***ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.*** нь 2015 оны зун миний хүрэн үрээг авъя гэж гуйгаад би өгөөгүй юм. Ингээд 2016 оны 02 сарын 14-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Л.*** манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь 60.000.000 төгрөгөөр тохироод, хөөргөө 30.000.000 төгрөгт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, би Л.***ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж зарсан юм. Ингэж наймаа хийж тохирсныг олон хүн мэдэж байгаа. Наймаагаа хийгээд гар барихад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тасалсан бөгөөд тэр хүн гэрчилнэ. Л.***т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл, чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.*** хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад, аваад явсан. Гэтэл Л.*** нь хөл нь доголоогүй, эрүүл, чийрэг үрээ авч явчхаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай, үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4 дүгээр сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л.***т өвчтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй, Л.*** эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчхаад 1 жилийн дараа өвчин тусгаад, өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах аман тохиролцоогоор миний бие ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, эрүүл чийрэг адууг Л.***т өгсөн бөгөөд худалдан авсан өдрөөс хойш тухайн адууг арчилж хамгаалах, эрүүл чийрэг байх асуудал Л.***ийн мэдэлд шилжсэн. Иймд Л.***ийн нэхэмжилсэн 81.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2016 оны 2 сард цагаан сараас 7, 8 хоногийн өмнө Л.*** ирсэн. Миний хандгай хүрний төл хүрэн үрээг авъя гэж 3 хоног шалаад, би зарахгүй гэсэн. Л.*** 3 хоног архи, дарс уугаад, бид нар найрлаж, наргисан. 3 хоноод байж байтал Улсын Их Хурлын гишүүн Архангай аймгийн харьяат Жигжидийн Мөнхбат цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэх, сурталчилгаа хийхээр манайд ирсэн. Ж.Мөнхбат сэтгүүлч сурвалжлагч нартай ирсэн. Ийм сайхан бэлэг, дэмбэрэлтэй зүйл болж байна. Та хүрэн үрээгээ өгчих гэсэн. Тэгээд наймаа хийхээр болсон. Бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. 20.000.000 төгрөгийг байрыг мөнгөн зээлж авсан. Ингээд 30.000.000 төгрөг өгсөн. 80.000.000 төгрөг худлаа. 60.000.000 төгрөгөөр тохироод, 30.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, битүү үрээ авсан. Алдарт Хандгай хүрэн азарга алтан азарганы өргөмжлөлтэй. Тэрний нэг хандгай хүрэн азарганы төлийг авна гэсэн. Хандгай хүрний төл Соёмбо хүрнийг Л.***т би бэлгэд өгсөн. Хандгай хүрнээ бас бэлгэд өгсөн. Хандгай хүрнийг 5л шингэн хийгээд, хөлгүй болгосон. Бэлэгт өгсөн азарга чинь хөлгүй боллоо. Та залуу Соёмбо хүрнээ өг гээд, Соёмбо хүрнийг надаас авсан. Би Соёмбо хүрний хувьд 1.000.000 төгрөг л авсан. Соёмбо хүрэн нь уралдахаа болихоор дахиад үрээ 60.000.000 төгрөгөөр авна гээд авсан. 3 хоногийн өмнө Ж.Мөнхбат нар ирсэн. Тэр сурталчилгаа хийх үед буруу гарын машин унаж ирсэн. Онцгой байдлын тэрэг юм уу, хулгайн л тэрэг байсан. Зурагт оруулж болохгүй гээд, Жалганд тавьж байгаад, юмаар бүтээсэн. Би ч бас бэлэг дэмбэрэлгүй, буруу гарын юм болов уу гэж бодсон.  Тэгээд тэр машинд ачаад явсан. Онцгой байдлын цолтой жолоочтой ирээд, тэр машиндаа ачаад явсан. 11 сард худалдаж авсан гэж гэрчилж байгаа хүн ч худлаа хэлээд, Л.*** ч өөрөө худлаа хэлж байна. Яг үнэн байдал нь тийм юм болсон. 60.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Л.*** нэг малчин аваад, цагдаа юм уу, шүүхэд өгчихдөг. Цалингаа унжаад, малчид нь хэрүүл хийхээр цагдаад өгчихдөг. Хэдэн цөөхөн ядарсан малтай хүмүүсийн малыг нь авчихдаг. Ингэж заргалддаг болохоор би тэрийг нь мэддэг. Миний үрээ 2017 оны 2 сарын дундуур ирсэн. Наймаа буцъя гэхээр нь наймаагаа буцаавал буц. Миний үрээг миний гарт авчирч өгөөд буцаа гэсэн. Гэтэл миний үрээг гар дээр авчирч өгөөгүй. Тэнж яваад, гэрч Т.*** үзээд, нааш нь хөөчихлөө, та одоохон очоод ав. Гэдэс нь жоохон нарийхан байна гэсэн. Тэгэхээр нь би одоо очоод, довын хажуугаас олж аваад, гэрийнхээ гадаа авчрахад, гэдэс нь нарийхан, төмсөг нь жоохон хавдартай байсан. Нийлүүлгийн өвчин гэж эмч оношилсон. Төмсөг нь хавдартай, байн байн шээдэг болчихсон үрээ яваад ирсэн. Л.***т хэлэхэд залуухан бага азарга, олон гүүн дээр харайж, олон хүүхэд эргүүлээд ийм болж байгаа юм. Та тэгээд байж бай, би очиж эм тариа дөхүүлж өгнө гэсэн. Өгөөгүй. 3 сард хаврын шороо тавиад, хаврын нүүдэл болсон. Нүүгээд, улхын булан гэдэгт очсон. Тэгсэн халзан хангайн том нуурт ороод, сэлдий нь том болоод, яр шарх болоод, тэр хужиртай нуурт ороод, нуурын зах дээр зогсож байгаад үхсэн. Үхчихээр нь би зарга болох байх гэж бодоод, сэлдийг нь угаар авсан. Шинжилгээнд өгөөд, шинжлүүлье гэсэн чинь түрүүчийн шүүгч өмхий гээд гарга гэсэн. 2, 3 жил борцолчихсон, нээх ч өмхий байгаагүй. Толгойг нь аваад хадгалсан. Толгойг нь танигдах янз алга гэсэн. Үс хялгас, дэл сүүл нь байгаа. Шинжээчид үзүүлье гэсэн боловч шинжээч томилж өгөөгүй. Хүрэн азаргыг буцааж өгье, дараа нь больё. Адуу мал авъя гэж байсан. Үрээг өөрийнхөө гараар миний гар дээр авчирч өгөөд, үнэ өртгөө буцааж ав гэсэн. Буцаагаад авахад нийлүүлгийн өвчин тусчихсан байсан. Малын эмч Д.***эд үзүүлэхэд хуруу шилэнд цусыг нь авч өгсөн. Тэр үед яг нүүдэл таараад, тэрийг шинжилгээнд авч явах уу, бусад малаа яах уу гээд, хүн бүл муутай байсан болохоор очиж боломж болоогүй. Нуурт очоод үхээд өгсөн. Толгойг нь ч авч ирсэн. Томорсон төмсгийг ч авчирч байсан. Миний үрээг үхээгүй гэдэг юм ярьдаг бололтой юм байна лээ. Өөрийн гараар авсан шиг  авчраад өгсөн бол болох байсан. Хөөргийг нь үнэлгээний газраар явуулж үзэхэд, гадаад нэрийг нь мэдэхгүй байна. Тэнд монгол мөнгөөр 5.000.000 төгрөгийн үнэтэй, толгой нь 10.000.000 төгрөг юм байна гэж хөөргөний шинжээч нар хэлж өгсөн. Л.***ийг Монгол улсын тод манлай хүртэл явуулсан хүн би шүү дээ. Би 2000 онд алдарт хандгай хүрэн азаргыг бэлэгт өгсөн. Тэрийг бас хөлгүй болгочхоод, бэлэг буцааж өгч, төл Соёмбо хүрэн азаргыг авсан. Учраа олчхож болох юм байсан боловч болоогүй. Би тэрийг төлж чадахгүй. Л.***тэй харьцмаар ч үгүй байна. Би Л.***ийг аваач гэж гуйгаагүй. Хүрэн үрээг 3 хоног шалаад суухад нь би шүдлэн үрээ байхад нь нэг уяад хөлийг нь доголуулсан гэж хэлсэн. Ямар гүү хураагаагүй үрээг бүтэн жил болгоод, гүү хураагаад, өвчтэй ирснийг энэ хүмүүс ойлгохгүй байна. 2016 оны 2 сард цагаан сарын өмнөхөн аваад явсан. 2017 оны 2 сарын сүүлээр, 3 сарын эхээр сэлдий нь хавдсан, өөрөө гүйгээд ирсэн. Манайхаас ганц гүү гишгээгүй, гадаа тэжээж байсан үрээг соёолон болох жил нь аваад явсан. Түрүүнд Соёмбо хүрэн гэдэг азаргыг гадаа тэжээж аваад явсан. Бүтэн жил гүү хураагаад ирж байхад, үгүй гэж гүрийж байгаа нь Л.*** их муухай хүн байна. 2016 оны 2 сард авч яваад, 2017 оны 2 сарын сүүлээр ирсэн. Тэр хооронд тэдний гүүг хураасан. Би Онон, *** нар дээр аваачиж гүүгээ хураалгахгүй. Бодоод үз дээ. Даанч өөрсдөө мал мэдэхгүй юм гэв.

 

Хариуцагч Ц.*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.*** нь 2016 оны 02 сарын 14-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Л.*** манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь хүрэн үрээг минь 60.000.000 төгрөгөөр тохироод, хөөргөө 30.000.000 төгрөгөөр тооцоод 10.000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Урьд нь би Л.***ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж төлбөрийг төлсөн юм. Л.***т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.*** хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.*** нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчхаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй, хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гуйж нутагтаа гүйгээд ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4-р сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л.***т өвчтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй, Л.*** эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчхаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Л.*** нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг Л.***ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*** сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Л.***ийн нэхэмжлэлтэй, Ц.***д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул уг сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Л.*** нь Ц.***гээс түүний хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг "Хүрэн азарга"-ыг үнэ тохирч 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зохицуулсан. Тохиролцсон ёсоор Л.*** нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд ингэхдээ Ц.***гээс авах авлага 20.000.000 төгрөгийг уг төлбөрт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, мөн өөрийн өмчлөлийн "Их гарын, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөрөг"-ийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөрт тооцон өгсөн. Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сард хүрэн азаргыг Ц.***гээс авч, тэжээн, уях гэхэд хөл нь доголоод уяж болохгүй байсан тул энэ талаар мэдмэгцээ Ц.***д хандаж гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн зүйлсийг буцаан өгч, адуугаа буцаан авахыг шаардсан.Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ "Л.***т хурдан хандгай хүрэн азарганы төл, эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.*** хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.*** нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчхаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Хуний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн өгөөгүй" гэх байдлаар тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй байна. Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 17-ны өдрийн 305 дугаар тогтоолд дурдсанаар хариуцагч Ц.*** нь тус эрүүгийн хэрэгт "... Би (Л.***т) өгөхдөө хүрэн азаргаа шүдлэн үрээ байхад нь хөлийг нь доголгож байсан гэдгээ хэлж өгч байсан" гэх байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Ц.*** нь хүрэн азарганыхаа хөлийг доголдог, хөл муу талаар өмнө нь огт хэлж байгаагүйгээс гадна хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчиж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа хөрөнгийн биет байдлын доголдлыг буюу хүрэн азарганыхаа хөл муу, уяж болохгүй доголдог талаар мэдэж байсан хэр нь худалдан авагч Л.***тэй үнэ тохирч худалдсан болох нь тодорхой харагдаж байна. Хожим Л.*** болон Ц.***гийнх зэргэлдээ газар буудаллаж байх үед хүрэн азарга нь Ц.***гийнд буцаад очсон байсан бөгөөд улмаар адууг Л.***т өгөлгүйгээр өөрийн мэдэлд буцаан авсан. Ийнхүү Л.***т худалдсан адуугаа буцаан авсан хэр нь гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн зүйлсийг нь буцаан өгөлгүй өдийг хүрсэн. Гэтэл дахин сөрөг нэхэмжлэл гарган хүрэн үрээгээ 60.000.000 төгрөгт үнэлэн үнийг нь нэхэмжилж буй нь огт үндэслэлгүй байна. Хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ "...цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.*** эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчхаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг Л.***ээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.*** нь гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байх бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Ц ***гийн адуу нь түүний мэдэлд очсоны дараа өвчнөөр үхсэн гэж тайлбарлаж байх тул "Л.*** нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн" гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Ц.***гээс Л.***т холбогдуулан гаргасан "60.000.000 төгрөг гаргуулах" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ц.*** гуайн сөрөг нэхэмжлэлээс харахад адуу худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдсан мөнгөө нэхэмжилж байна гэж нэхэмжлэл гаргадаг. Үүнээс үзэхэд гэрээнээс татгалзаж байна гэж ойлгож байгаа. Үүнийг манайхаас хүлээж авсан зүйл болох одоо нэхэмжлээд байгаа 60.000.000 төгрөгийг үнэ бүхий гэрээний төлбөрт өгсөн мөнгийг буцааж өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа. Нэгэнт гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг сөрөг нэхэмжлэлээс тодорхой харж болж байна. Гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж харж байгаа. Үүнээс харахад хүрэн азарга нь өөр дээр нь ирсэн байх үедээ нийлүүлгийн өвчнөөр үхсэн гэж тайлбарладаг. Л.*** гуайд мэдэлд хүрэн азарга 2016 оны 11 сард ирсэн. Тэр өвлөө буюу 2017 оны 02 дугаар сард Ц.*** гуай дээр очсон гэдгээ өөрөө ч хэлдэг. Энэ хугацаанаас нь харахад өвөл байгаа. Өвлийн цагаар гүү гишгүүлдэггүй. Нийлүүлгийн өвчин тусах боломжгүй байсан. Үүнээс харахад Ц.*** гуай өөрөө нийлүүлгийн өвчин туссан байсан адуугаа манайд худалдсан байж болзошгүй нөхцөл байдал байсан байж магадгүй гэж өөрөө тайлбарлаж байна. Өвчин туссанаас бол үхсэн гэдэг нь Л.***тэй хамааралгүй. Яг юунаас шалтгаалж, хэзээ үхсэн гэдэг нь тодорхойгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй. Д.***э гэдэг гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Гэрч яг ямар өвчин туссан тодорхойлоогүй, оношлоогүй, хэзээ үхсэн гэдгийг мэдэхгүй. Цуснаас нь дээж авч өгсөн. Үүнийгээ шинжлүүлээрэй гэж Ц.*** гуайд өгсөн. Ц.*** гуай тэр дээжийг аваад, цааш шинжлүүлсэн эсэх нь тодорхойгүй. Өвчин туссан гэдгийг өөрөө л тайлбарлаж байгаа болохоос энэ талаар нотлох баримт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаартай тогтоолд дурдсанаар хариуцагч Ц.*** нь тус эрүүгийн хэрэгт Л.***т  өгөхдөө хүрэн азаргаа шүдлэн үрээ байхад хөлийг нь доголуулж байснаа хэлж өгч байсан гэж тайлбарладаг. Мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ хэрэг хэлэлцэгдээд, шийдвэрлэгдэж байсан. Тухайн шүүх хуралдааны үеэр Ц.*** гуай өөрөө мөн тайлбартаа би уяж байгаад доголуулсан, урьд нь доголсон гэдгийг би мэдэж байсан гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Хавтаст хэргийн 76 дугаар талд тэмдэглэлд авагдсан байна. Үүнээс харахад эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж байгаа гэдгээ тодорхой дурдсан байдаг. Хөл нь доголдог талаар Л.*** гуайд огт хэлээгүй. Түүнийгээ сөрөг нэхэмжлэл дээрээ хөл нь доголоогүй, эрүүл чийрэг байсан гэдэг талаар мөн бичсэн байгаа нь доголсон талаар хэлээгүй гэдэг нь харагдаж байна. Ийм учраас 60.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ: Л.***ээс Ц.***д холбогдуулан 61.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бид гаргасан. Анх 81.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад азарганы үнийг хэдэн төгрөгөөр тохирсон юм бэ гэдэг нь маргаантай байсан учраас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр буюу 60.000.000 төгрөгөөр тохиролцоод, нэхэмжлэлийн шаардлагаа 61.500.000 төгрөгөөр тодорхойлсон. Үүнийгээ охинтойгоо ирж авсан 20.000.000 төгрөг буюу авлага байсан. Хоёрдугаарт, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гуравдугаарт, хөөргийг өгсөн байдаг. Дээрээс нь 1.500.000 төгрөгийн өөрийн эхнэрийн дүү Саранчимэгийн данснаас шилжүүлээд, нийт 61.500.000 төгрөг болсон байдаг. Хөөргийг 50.000.000 төгрөг байсан боловч Ц.***гээс 30.000.000 төгрөг байсан гэдэг тайлбарыг хэлдэг. Үүнийг нотлох баримт бид нарт байхгүй учраас талуудын хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. 61.500.000 төгрөгийг аваагүй талаар талуудад маргаан байхгүй. Үүнийг авсан гэдгээ хариуцагч мөн хүлээн зөвшөөрдөг. Хурдан хандгай хүрэн азарганы төл хүрэн азарганы талаар бид одоо маргаж байна. 2016 оны 2 дугаар сарын 14-ны өдрөөс 16-ны өдрүүдэд худалдан борлуулъя гэдэг асуудлыг хоорондоо хэлэлцэн тохирсон байдаг. Энэ хэлцлийн дагуу 2016 оны 11 сард Л.*** гэдэг хүн ирж авсан юм гэдэг талаар тайлбарыг бид өмнө нь ч гаргаж байсан. Одоо ч гаргаж байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр ч энэ нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бид нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй. Үүнийг дагуу бид гэрчүүдээ асуусан холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн байгаа. 2016 оны 11 сард уг азаргыг хүлээж авсан. Үүний дагуу 2017 оны 2 сард Ц.*** гэдэг хүнд очсон. Очсон гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Ц.*** гуайн дуудсан гэрчүүд ч, манай талаас дуудсан гэрчүүд ч 2017 оны 2 сар гэхэд азарга очсон байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байна. Худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй барааг  хүлээлгэж өгөх, аливаа байдлаар зөрчилтэй бол мөнгийг нь төлөх харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж ойлгож байгаа. Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол гэдгийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар тодорхойлж өгсөн. Гэрээнд эд хөрөнгийн ч***ын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Өнөөдөр адууны зах зээлийн ханш ямар үнэтэй байгаа вэ гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хурдан азарганы төл гэдэг утгаараа 80.000.000, 60.000.000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа.  Яг хурдан азарга байсан ч юм уу, үгүй ч юм уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Хурдан азарганы төлийг авч байгаа зорилго нь уралдуулах байсан. Уралдуулах сонирхол байсан болохоор О.*** гэдэг Монгол улсын тод манлай уяач хүн дээр аваачсан. О.*** дээр аваачиж өгч байгаа болохоос цаана нь Д.Онон гуай байгааг бүгд мэдэж байгаа. Д.Онон, О.*** нар дээр тэр азаргыг уяулахын тулд аваачсан. Магадгүй үржүүлэгд оруулсан, төлийг нь авч үлдэх зорилготой байсан гэж байна. Бид уях зорилготой байсан гэж яриад байхад,  төлийг нь авах сонирхолтой байсан гэж тайлбарлаад байна. Хэрвээ бид төлийг нь авч үлдэх сонирхолтой байсан бол та нарын яриад байдаг эрлийз адуундаа аваачаад, эсвэл өөрийнхөө адуунд аваачаад, үржүүлэгт оруулна. Юу гэж Өлзийт хороололд аваачаад, Дорнодод аваачаад, Ононгын ***т аваачиж уяулах юм бэ?. Бодит байдал дээрээ уяулах сонирхол байгаа болохоор уяачид аваачиж өгч байгаа. Зорилго нь уяулах байсан. Тэгэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл 2016 онд хөл хорио ч байгаагүй. Хүүхдийг өвлийн улиралд морь унуулна, унуулахгүй гэдэг маргаан байгаагүй. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр 2018 онд шийдэгдсэн. 2016 онд Дүнжингарав уралдаан болдог байсан. Хаврын уралдаан хийдэг байсан. Уяж эхлэнгүүт адуу хөл нь доголсон. Яагаад гэвэл тарга, тэвээргийг нь сойхоор уяа сойлго нь таарахгүй хөл нь доголсон гэдгийг анх мэдсэн байна. Үүний талаар нэхэмжлэгч болон хариуцагч талын хоёулангынх нь гэрчүүдийн дуудсан мэдүүлгээр тэр өгч авалцсан асуудал дээр мөнгө төгрөг өгөөд, азаргыг чинь авъя, авахгүй гэдэг 2016 оны 2 сард болсон энэ процесс дээр нэг ч удаа хөлийн талаар яригдаагүй гэдэг нь өнөөдрийн дуудсан 2 гэрч, өмнө нь дуудсан 3 гэрчийн мэдүүлэгт яригдлаа. Тэгэхээр Л.*** гэдэг хүн хөл нь доголсон азарга байсан гэдгийг мэдэх боломжгүй байжээ. Хариуцагч талаас мэдэх боломжтой байсан. Би хэлсэн гэж тайлбарлаад байна. Гэтэл хариуцагчийн тайлбарлаад байгаа нөхцөл байдал нь шүүхэд гаргаж байгаа хариу тайлбар, мөрдөн байцаалтын үед гаргасан хариу тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр бүгд зөрөөд байна. Би эрүүл чийрэг хүрэн азаргаа өгсөн гэсэн мэдүүлэг гаргадаг. Шүүхэд ирээд, би эрүүл, чийрэг хүрэн азаргаа өгсөн чинь энэ хүн буцаагаад байна. Сөрөг нэхэмжлэл гаргана. Эрүүл чийрэг адуугаа өгсөн байхад энэ хүн ингэчихлээ, одоо 60.000.000 төгрөг авъя гэдэг. Гэтэл бид эрүүл, чийрэг адуу гэдэгт бид маргаж байгаа. Та ч эрүүл чийрэг адуу гэж хариу тайлбар гаргаад байна. Тэгээд шүүхэд гаргаж байгаа мэдүүлэг тайлбар чинь зөрөөд, угаасаа хөл нь доголсон байсныг би мэдсэн, мэдээгүй гэдэг зүйл яриад байна. Гэтэл бодит байдал дээрээ зүгээр хөл доголсон азарга, төлөө үлдээх байсан азарга тийм үнэд хүрэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдах ёстой. Хөл нь доголсон, үр төлийг нь үлдээх асуудал ярих юм бол О.***т аваачиж өгөх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Бодит байдал дээр хөл нь доголоогүй азарга байгаад, тийм үнэлгээтэй О.*** дээр очиж уягдах гэж байгаа. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т заасны дагуу зориулалтаар нь ашиглах боломжгүй, эд хөрөнгийн биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөл хангагдах боломжгүй болчхож байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа энэ гэрээнээс татгалзаж байна гэдэг. Энэ гэрээнээс нэг талын хүсэлтээр татгалзах эрхтэй. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах ч зохицуулалт байхгүй. Татгалзаж байгаа бол үр дагавар болох өгсөн авснаа буцаах тухай асуудал яригдана. Манайх авсан зүйлээ танд буцааж өгсөн үү?. Өгсөн. 2017 оны 2 сард та авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2016 онд бид таны мөнгийг төлсөн үү?. Төлсөн. Одоо тэгвэл өгсөн, авснаа буцаах асуудал ярьж байгаа бол бид нар 61.500.000 төгрөгөө авах тухай асуудал. Тэгэхээр одоо энэ нөхцөл байдлаас харахад бодит байдал дээр хохирсон этгээд нь Л.*** гэдэг хүн байна. 61.500.000 төгрөг нь байхгүй. Шүрэн толгойтой, гартааман хөөрөг нь байхгүй. 20.000.000 төгрөг нь байхгүй. Бэлэн 10.000.000 төгрөг өгсөн. Ахиад 1.500.000 төгрөг өгсөн. Гэтэл өөрт нь адуу байхгүй. Тэр адуунаас авсан төл байхгүй. Тэрийг уралдуулаад авсан гавъяа шагнал байхгүй. Өөрөөр хэлбэл миний яриад байгаа уралдуулах зорилго нь биелэгдээгүй. Таны яриад байгаа төлийнх нь сонирхол бас байхгүй. Тэгэхээр биет байдлын доголтой нөхцөл байдал үүссэн байна гэдэг нь харагдаж байна. Анх аваад явахад ч мэдэх боломжгүй байсан. Мэдээгүй байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Дахиад дээрээс нь гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед хөл нь доголсон, доголоогүй талаар мэдэгдээгүй. Дээрээс нь шинжээч болон мал эмнэлгийн эмчийн хэлснээр доголсон адууг зарим тохиолдолд мэдэх боломжгүй. Хүйтрэхээр, уяа сойлго нь таарахаар доголдог талаар мэргэжлийн хүмүүс нь хэлсэн. Хоёрдугаарт, адуу ирэнгүүтээ үхсэн. Тийм учраас мөнгийг нь өгөхгүй гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл өнөөдөр адууны хөл доголсон асуудал ярьж байгаа. Хөл доголсон асуудлаас болоод үхээгүй байгаа. 2016 оны 11 сард аваад явсан. 2017 оны 2 сард өгсөн. Тэгэхээр адууны хээлтэх боломжтой үе биш байна. Та болохоор өөрийнхөө азаргатай адууг гишгэнэ гэдэг тайлбар хэлж байна. Гэтэл 2016 оны 11 сард очоод, өөрийн гүү, өөрийн азарга адууг бий болгоогүй байсан. Гэтэл яаж тийм юм болох юм. Та бол болгосон гэсэн тайлбар хэлээд байна. Гэтэл үүнийг нотолсон нотлох баримт байхгүй. Нийлүүлгийн өвчнөөр үхсэн гэж тайлбарладаг. Гэтэл нийлүүлгийн өвчин туссан эсэхийг нотолсон баримт өгөөгүй. Мөн малын эмч Д.*** гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. Д.*** би цуснаас шинжилгээ авч өгөөд, шинжилгээг нь үзүүлээд, дүгнэлт гаргуул гэдэг тайлбар хэлсэн чинь тэрийгээ гаргуулаагүй байсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Нийлүүлгийн өвчнийг тухайн үед гаргах боломжтой байсан. Одоо шинжлээд гаргах боломжгүй. Нийлүүлгийн өвчнөөс болж үхсэн юм уу, үгүй гэдэг нь тодорхойгүй. Тэрийгээ нотлох үүрэг нь хариуцагчид байгаа. Л.***ийг ингэхийг мэдээд, толгойг нь аваад үлдсэн. Төмсгийг нь аваад үлдсэн гэж яриад байна. Гэтэл тэр адууны толгой, төмсөг нь мөн юм уу?. Харьцуулан судлаад, шинжлүүлэх боломж байхгүй байна. Тэрийгээ та өөрөө ч нотолж чадсангүй. Шүүхийг мал, эмнэлгийн хүрээлэнг шинжээчээр томилоогүй гэдэг. Гэтэл мал, эмнэлгийн хүрээлэнг шинжээчээр томилсон. Та өөрөө дээжээ аваачиж өгөөгүй гэж шинжээч бичсэн байна лээ. Яагаад аваачиж өгөөгүй юм. Биш болохоор аваачиж өгөөгүй юм уу?. ямар шалтгаантай болоод аваачиж өгөөгүйг бид мэдэхгүй. Онолын хувьд яадгийг шинжээч ирүүлсэн байна лээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2017 оны А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан адууны нийлүүлгийн өвчнийг тодорхойлох журам байгаа. Бид нар мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн судалж үзсэн. Та манай адуу төмсөг нь ингээд, шээс алдаад байсан гэж байна. Гэтэл адууны нийлүүлгийн өвчин гэдэг нь шээс алдах боломжгүй. Харин эсрэгээсээ шээс нь хаагдаж, гэдэс нь цэрдийж, турж, эцэж, нүүрний мэдрэлийн саажилт, уруул унжсан байдал ажиглаад, үхдэг гэсэн. Өөрөөр хэлбэл 2хон сарын дотор үхэх боломжгүй гээд мал эмнэлгийн хүрээлэнгийн Legalinfo сайтад нийтэлсэн журамд дурдсан байна. Би хурал эхлэхэд танай адуунаас ямар, ямар шинж тэмдэг илрээд байсан бэ? гэж асуусан. Таны хэлээд байсан шинж тэмдэг чинь адууны нийлүүлгийн өвчин гэж тодорхойлоод байгаа тодорхойлолт, журамтай нийцэхгүй байна. Дээрээс нь малын нийлүүлгийн өвчин байсан гэдгийг нотолсон баримт танд байхгүй. Тэгэхээр тухайн адуу нийлүүлгийн өвчнөөр үхсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. 2017 оны 2 сард цаг агаарын байдал ямархуу байдгийг бид нар мэднэ. Хаврын хүндрэлийг даагаагүй, хоол тэжээлийн дутагдлаас болоод тань дээр байж байхдаа үхсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. 2017 оны 2 сард авсан эд зүйлээ аваачаад өгчихсөн. Буцаагаад, та гэрээнээс татгалзсаны дагуу бид буцааж эд хөрөнгөө шаардаж байгаа нөхцөл байдал байна. Хуулийн дагуу өгсөн, авснаа буцааж шаардлага яригдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэж харж байна. Манай үйлчлүүлэгч надад хэлэхдээ Ц.***гээс 1.500.000 төгрөгийг авах ёстой гэж тайлбарладаг. Хариуцагчийн хувьд 3.000.000 төгрөгийг өгөх ёстой юм гэж хэлдэг. Магадгүй би одоо бодохдоо танаас авсан хэсгээ хасаад, 1.500.000 төгрөг авах ёстой юм байна гээд, үлдэгдэл 1.500.000 төгрөгөө ярьсан юм болов уу гэж би ойлгож байна. Одоо Л.***ийн дансанд хийсэн байгаа 1.100.000 төгрөгийн асуудал яриад, жолоочийнх нь наашаа, цаашаа явах зардалд нь 400.000 төгрөг өгсөн гэдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас үлдэгдэл нь 1.500.000 төгрөг гэж харагдаж байна. Тэгэхээр 1.500.000 төгрөг нь ийм л нөхцөл байдлыг тодорхойлсон дүн байсан байна. Б.***гийн хувьд Л.***ийн авах ёстой байсан мөнгө гэдгийг тодорхойлж чадахгүй байна. Л.*** энэ хүний дансанд хий гэсэн нөхцөл байдал байхгүй байна.  Тэгэхээр Б.***гээс С.Бямбасүрэнгийн дансанд хийсэн нөхцөл байдал нь С.Бямбасүрэн, Б.*** нарын хоорондын асуудал юм уу. Хэрвээ энэ асуудал байгаа бол Б.***, С.Бямбасүрэнгээс хугацааны хувьд нэхэмжлээд явах эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна. Процесстэй холбоотой нэг зүйлийг ярья. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад юу нотлох баримтаар үнэлэгдэх вэ гэхээр шүүх хуралдааны явцад бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд үнэлэгдэнэ. Наадмаар уралдуулахаар авсан гэдэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан хэд хэдэн удаа асуугаад байна. Нэгдүгээрт, наймаа 2016 оны 2 сард хийгдсэн. Өгч, авалцсан асуудал нь 2016 оны 11 сард болсон. 2 сард авахдаа 7 сард уралдуулахаар тооцоолсон байж болно. Боломж нь таараагүй болохоор  11 сард авсан байж болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч асуулгахтай холбоотой гаргасан хүсэлт нь нотлох баримт биш. Тэгэхээр нотлох баримтаар үнэлэгдэх юм биш. Тэрийг нотлох баримт мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 2 сард азарга ирсэн гэдэг нь нотлогдож байна. Тан дээр 2, 3 сар байж байгаад, нийлүүлгийн өвчнөөр үхсэн эсэх нь тодорхойгүй байна. Тэрийг тодорхойлох боломжгүй байгаа юм байна. Нэгэнт та гэрээнээс татгалзахаа илэрхийлсэн учраас өгсөн, авснаа буцаах асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэргийн шүүх иргэний зөрчигдөн эрхийг хамгаалдаг процесс ажиллагаа. Магадгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэл хохирол үүсэх юм. Хангахгүй бол хохирол үүсэхгүй юм гэж байна. Шүүх ирээдүйд болох үйл баримтыг зөгнөж шийддэг байгууллага биш. Хохирчихсон байгаа эрхийг сэргээе гэдэг асуудлыг шийддэг байгууллага учраас тийм байгаад байна. Хоёрдугаарт, нийлүүлгийн өвчин туссан учраас хохирсон гэж үзэж байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл нийлүүлгийн тусаад, энэ адуу үхчихсэн гэдэг баримтыг өнөөдрийг хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд та 3 өмгөөлөгч сольж байна. Бид нар давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ асуудлыг ярилцаж, хэлэлцсэн. Та тэрэн дээр ч энэ нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Хатаасан төмсөг, толгойны асуудал байнга ярьдаг. Гэхдээ тэрийг энэ адууных юм гэдгийг нотлоод байгаа юм байхгүй. Тэрийг шинжлүүлсэн, мал эмнэлгийн дүгнэлт байхгүй. Би үүнийг удаа дараа хэлж байна. Ахиад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод, түүний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Хөл нь доголоогүй адуу өгсөн гэдэг. Та энэ байдлыг бид нарт мэдэгдээгүй байна. Тэрийг нь бид нар мэдсэн цагаасаа энэ асуудлыг ярьж байна гэхээр бид хөл доголсон гэдгийг яриагүй. Та нар манай азаргыг нийлүүлгийн өвчин тусгаад авчирсан гэж яриад байгаа. Та сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбартаа эрүүл, чийрэг үрээ авч явсан гэдэг. Мэдүүлэг өгөхдөө ч гэсэн хөл нь доголоогүй эрүүл чийрэг адуу авч явсан гэдэг. Үүнтэй холбоотой нэг тайлбар хэлэхэд 2018 оны 6 сард Л.*** гуай Ц.*** нар уулзаад, үрээ авъя гээд бие бие рүүгээ мөнгө шилжүүлсэн байгаа. Тэр явцдаа үүнийг та 2 ярьсан байгаа. Ярьсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ахиад 2018 оны 6 сард түүнтэй уулзахдаа ***т хөөргийг чинь өгчихсөн байгаа. Наадмын дараа буцааж өгнө гэсэн. *** ломбардад тавьчихсан. Тэрнийх нь зээлийг төлье, байгаа гэсэн. 2018 оны 6 сард таныг өгнө гэсэн болохоор нь ахиад мөнгө шилжүүлж байгаа. Мөнгө өгөхгүй, юм аа авахгүй тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй. 2016 оны 2 сард авч гэж тайлбарлаад, түүнийгээ нотлогдож байна гэж тайлбарлаж байна. Бид гэрч дуудсан. Хариуцагчийн дуудсан гэрчүүд дандаа ашиг сонирхлын зөрчилтэй, гэр бүл төрөл садны хамааралтай, таны эсрэг мэдүүлэг гаргахгүй байж болох хүмүүс байгаа. Гэтэл бидний дуудаж байгаа хүмүүс хөндлөнгийн хүмүүс байгаа. Дээрээс нь тэр хүмүүсээр хэзээ авч явсан гэдэг нөхцөл байдлыг нь тодорхой заалгаж байгаа. Нөгөө хүмүүс нь авч явахыг нь бодит байдал дээр хараач үгүй байхад, 2 сард аваад явсан гэдгийг нотолж байна гэж тайлбарлаад байна. Бид өнөөдөр хууль хүмүүс байхын хувьд нотлох баримт яримаар байна. 2018 оны 6 сард ийм яриа болж байгаа учраас мөнгө шилжиж хөөн хэлэлцэх хугацааны асуудал ярьж байна. Дээрээс нь 2017оны 2 сард адуу гүйж очсон очиж байгаа. Бид байдлын доголдолтой хөрөнгийг хүлээлгэж өглөө. Буцаан шаардах эрх түүнээс үүснэ. 2018 оны 6 сард хүнээс мөнгө авахаараа болно гэдэг. *** ломбардад тавьсан байгаа. Тэрийг нь өгч байгаа гэсэн. Эрүүгийн цагдаа дуудахаар үнэн зөвөө яриад, иргэний шүүх дээр  юу гэж ярьж болно гэж болохгүй. Адилхан л хуулийн процесс явагдаж байна.       Энэ нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т эд хөрөнгө хүлээж авсан буюу хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсныг хүлээн авсан гэж тайлбарлаж байна. Л.*** гуай уяач хүн. Гэхдээ уяач хүн хараад мэдэхгүй байна. хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр хөл нь доголсон эсэх асуудал яригдаагүй байна. Дээрээс нь мэргэжлийн бус хүн. 11 сард тарга, тэвээргэ авсан, зуны цагт үсээ хаяагүй, үстэй байгаа адуун дээр мэдэх боломж хэр байх юм бэ?. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 225.1-т заасан зохицуулалт хамаарахгүй гэж зохицуулсан байгаа. Үндсэндээ өөрөө мэдээгүй, тэрийгээ нуун дарагдуулсан юм уу, яасан юм гэдэг нь мэдэгдэхгүй, хамт байсан хүмүүс нь мэдээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Хохирлын хувьд анх нэхэмжлэл гаргахад зөрчигдсөн эрх гэдэг зүйл байхгүй байгаад байна. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1.500.000 төгрөгийн тухайд, Ц.*** гуай 3.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Саранцэцэгээс шилжиж ирсэн ч юм уу, Түмэнбилэг гэж юун хүн юм гээд байх юм. Түмэнбилэг гэдэг хүн гэдгийг та шүүх хуралдаан дээр миний хүү гээд хэлчихсэн. ***гийн Түмэнбилэг гэдэг хүний данс руу мөнгө нь шилжээд орчихсон. Тэрийг нь Ц.*** гуай зөвшөөрсөн. Тогтоогдчихсон процесс байна гэдгийг нэмж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Ц.***гээс Өлзийт хороололд авчирч, Билгээ гэх хүнээр тэжээлгэж уяулчхаад, хөл нь доголоод, уяж болохгүй болохоор тухайн үед нь Ц.***д хэлсэн ярьсан гэдэг мэдүүлгээс нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд зөрчигдсөн эрхийн асуудал одоогийн нөхцөл байдлаас яригдахгүй байна. Үндсэндээ шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдээгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломж байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээр үндэслэл нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-т заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан. Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ тухайн эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан бол шаардах эрхээ алддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бид шинжлэх ухааны үндэслэлтэй юм ярьж байна гэж байна. Шинжлэн ухаан хөгжсөн үед тод манлай уяач хүний хувьд Л.*** морио малын эмчид үзүүлээд, цаашид уралдан боломжтой байна уу гэдгийг шалгаад авах боломжтой байсан. Энэ боломжоо ашиглаагүй учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т заасан эрхээ алдсан. Өөрөө боломжтой байхад илтэд болгоомжгүй, хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй гэж үзэж байгаа. Учир нь тухайн адууг 2016 оны 2 дугаар сард авч явсан нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Сая ирсэн гэрчүүдийн хувьд шүүгч асуулт асууж, талууд ч асуулт асуулаа. Түрүүчийн гэрчүүдийн хувьд өөрсдөө асуултаа асуугаад явсан болохоор нотолгооны ач холбогдол нь хэр байдаг юм бол гэж бодож байна. 2 дугаар сард авч явж, бурхан дээр нь мөнгийг нь тавьсан гээд гэрчүүд хэлж байна. Л.*** өөрөө хэлэхдээ 2015 онд 20.000.000 төгрөгийг авлагатай байж байгаад, сүүлд нь 10.000.000 төгрөг өгөөд, 60.000.00 төгрөгт тохирсон гэж хэлдэг. 2016 оны 5 сард өмнө нь өгсөн байсныг хүүхэд нь ирж гарын үсэг зурж авсан гэж хэлээд байдаг мөртөө гарын үсэгтэй баримтаа шүүхэд гаргаж өгдөггүй. Хариуцагч 20.000.000 төгрөгийг 2015 оны 5 сард авсан гэж тайлбарладаг. Өмнө нь 2015 оны 5 сард авсан мөнгөн дээрээ үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2016 оны 2 сард адууг ачиж, авч явах үедээ бурхан дээр нь тавиад, ингээд 2016 оны 2 сард наймаа тохирсон гэдгийг маргахгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө зөвшөөрч байгаа. Л.*** ч өөрөө хэлдэг. 2016 оны 2 дугаар сард мөнгөө бүгдийг нь өгөөд дуусчихсан. Наймаа хэлэлцээр, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байхад яагаад адуугаа авч явахгүй, 11 сард авч явж байгаа юм. Энэ бол ямар ч үндэслэлгүй. Гомдлын шаардлага гаргах хугацаагаа өнгөрөөчхөөд, энийгээ сунгах гээд заль хэрэглэж байна. 11 сард авч явсан гэдгээ нотлоогүй байна. Давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгч Ц.***гээс та адуугаа хэзээ хүлээлгэж өгсөн бэ гэхэд анхнаасаа нэг зөрүүгүй энэ тайлбарыг хэлсээр ирсэн. 2016 оны цагаан сараар тосоо гөвж байхад авч явсан гэдэг. Энэ бол шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй боловч бичлэгт бичигдсэн байгаа гэж үзэж байна. Тэгэхэд 2 сард тосоо гөвж байхад авч явсан гэхэд Л.*** хэлэхдээ Жамбалын хэлж байгаа бараг үнэн байх гэж хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч нь хажуугаас нь нудраад, цаашаа өөр юм яриад явсан. 2 сард адууг авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдлоо гаргаагүй байна. 2016 оны 12 сард гэрээ цуцлах талаар хариуцагчид хэлсэн гэдгийг өөрсдөө зөвшөөрч байгаа. 10 сарын дараа буюу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн хойно гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Ийм учраас шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар худалдах авах эд хөрөнгийн эрсдэл нь худалдан авагч талд шилжсэн байна гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар худалдан авагчид хүлээлгэж өгснөөр тухайн эд хөрөнгө тохиолдлоор устсан, гэмтсэн эрсдэлийг худалдан авагч өөрөө хариуцах үүрэгтэй. Өөрсдөө хүлээж авсан гэдгээ хэлж байгаа. Өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаад, гүйлгэж алдчихаад, нутагтаа ирсэн эрсдэлийг нь өөрөө хүлээх ёстой. Өөрийнхөө эзэмшил, ашиглалтад байхдаа адуугаа нийлүүлгийн юм уу, ямар нэгэн өвчнөөс сэргийлээд, үхүүлэхгүй байх эрсдэлийг өөрөө хүлээх ёстой. Л.***ийн өмчлөлд байж байгаад, гүйлгэж алдсан. Хоёрдугаарт, өвчин туссаны улмаас үхсэн. Энэ эрсдэлийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар талууд доголдолтой хөрөнгийг буцаахаар тохирсон гээд удаа дараа яриад байдаг. Тэгсэн атлаа буцаахаар тохирсон юм бол шинээр үүрэг үүсэж байгаа. Авсан, өгсөн зүйлээ хүлээлгэж өгөх үүрэг үүсэж байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй. Адуу нь өөрөө гүйгээд ирсэн нь хариуцагч талын анхнаасаа гаргаж өгсөн тайлбараар ч тогтоогдож байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хүлээлгэж өгсөнд тооцохгүй, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Гэрч Т.***ийн 2017 оны 2 сард бензин авчхаад буцаж явж байхад, адуу нь таарсан. Нутагтаа гүйгээд ирсэн гэдгийг Ц.*** гуайд хэлсэн гэдэг мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ч хэлж байсан. Удаа дараа хэлж байгаа. Ойрхон буудаллаж байхад өөрөө гүйгээд оччихсон байсан гэсэн тайлбар гаргаж байсан. Гэрч Б.***гийн мэдүүлэгт адуу нь ойрхон байсан. Адуугаараа нийлсэн. Би адууг хүлээлгэж өгөх үед байгаагүй гэсэн. Нэхэмжлэгч тал сая тайлбарлахдаа адууг бүр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаад байсан. Гэтэл Б.*** өөрийнхөө мэдүүлэгт би адууг хүлээлгэж өгөхөд байгаагүй учраас яаж хүлээлгэж өгснийг нь сайн мэдэхгүй байна гэж гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ц.***гийн тайлбар зэргээр гүйгээд ирсэн гэдэг нь тогтоогдож байна. Өөрсдөө хайхрамжгүй байдлынхаа улмаас адуугаа гүйлгэж алдаж, өвчин тусгаж, түүний улмаас үхсэн эрсдэлийг өөрсдөө хүлээх ёстой. Адуу одоо үхсэн гэдэг нь тогтоогдоод байгаа. Эднийд хүрэн хандгай азарганы төл байхгүй. Гуравдугаарт, гэрч О.*** мэдүүлэгтээ ямар ч байсан адуу 4 сард амьд байсан. Гэхдээ хэзээ үхсэнийг нь мэдэхгүй байна гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэзээ үхсэн гэдгийг нь мэдэхгүй байна гэдгийг цаад агуулга нь ямар ч байсан үхсэн гэдгийг нь мэдсэн байна гэдэг логик харагдаж байна. Уяачид, алдартай хурдан морь сонирхдог хүмүүс үхсэн, амьд эсэх талаар сураг дуулж байдаг байх гэж үзэж байна.  Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас адуу төмсөг нь хавдартай ирсэн. Ирмэгц нь Л.***т энэ адуу чинь өвчин тусаад ирсэн байна гээд хэлэхэд олон адуутай банзалтаж байгаад өвчин тусчихсан юм гээд, доог тохуу хийгээд, өнгөрсөн гэдэг тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан. Л.*** давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөрийн биеэр оролцсон. Энэ тайлбарыг эсэргүүцэж ямар нэгэн тайлбар огт гаргаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Ийм учраас эрсдэл шилжсэн байна гэж үзэж байгаа. Гуравдугаарт, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шаардлага гаргах эрхгүй. Хариуцагч татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас шаардах эрх хэзээ үүсэх вэ гэдгийг зохицуулсан. Хүлээж авсан нь 2016 оны 2 сард хүлээн авсан гэдэг тогтоогдож байгаа учраас 2016 оны 8 сард гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэх юм бол 2019 оны 8 сард хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2016 оны 12 сард доголдлыг олж мэдээд, гэрээ цуцлах санал тавьсан тавьж шаардах эрх үүссэн гэж үзэх юм бол 2019 оны 12 сард гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас гомдлын шаардлага гаргах хугацаагаа хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг зохицуулсан байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар зохицуулсан байгаа. Манай тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарахгүй байгаа. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсныгаа нэхэмжлэгч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан тасалдалд хамаарна гэж тайлбарлаад байна. Гэтэл тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсвэл төлөхөөр баталгаа гаргасан бол гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал үүнээс өмнө нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт авагдаагүй. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэрэгт бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын тогтоол гарсан. Үүнээс хойш 19 сарын дараа буюу 1 жил 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тогтоол гараад, эцсийн шийдвэр гарснаас хойш 19 сарын хугацаанд нэхэмжлэлээ гаргахгүй юу хийж байсан юм бэ?. Энэ 19 сарын хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бэ?. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч тал хэрвээ мөнгийг төлнө гэж зөвшөөрсөн, баталгаа өгсөн байх юм бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарна. Гэтэл хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  гэрчийн мэдүүлэг өгөхдөө би энэ мөнгийг нь өгөхгүй, миний адууг өвчин тусгаад өгсөн тул энэ мөнгийг нь гэсэн мэдүүлэг түрүү нотлох баримт шинжлэн судлах үед мэдүүлсэн. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөөгүй татгалзаж байсан байна. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд алинд ч хамаарахгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч тал шаардах эрхгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.*** Л.***ийн дансанд 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.*** Л.***т ямар нэгэн өр төлбөргүй болох нь өөрийнх нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хоёрдугаарт, аав шилжүүлчих гэсний дагуу шилжүүлсэн гэдгийг хэлсэн. Л.***т шилжүүлсэн үү, С.Бямбасүрэнд шилжүүлсэн үү. Ямар ч байсан 2 хуваагаад шилжүүлсэн гэдэг үйл баримт тогтоогдож байгаа учраас Л.***ийн нэхээд байгаа 1.500.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд авч үзвэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл яг шилжсэн данс нь Цэцэгмаа гэдэг хүний данснаас Түмэнбилэг гээд огт энэ хэрэгт хамааралгүй хүмүүсийн хооронд шилжүүлсэн баримт байгаа. Зээлийн гэрээний харилцаа үүссэн юм уу, ямар харилцаа үүссэн юм гэдэг талаар нэг ч нотлох баримт авагдаагүй. Цэцэгмаа гэдэг хүн Ц.*** рүү шилжүүлсэн юм бол Цэцэгмаа өөрөө нэхэмжлэл гаргах ёстой. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар өөрөө энэ эрх зүйн харилцаанд орох эрхтэй. Нэхэмжлэх эрхтэй итгэмжлэл өгөөгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй гэж үзэж байна. Түрүү гэрч ***ийн мэдүүлэгт гарсан. Адууг 2016 оны 12 сараас эхлээд, 2017 оны 4 сар хүртэл би уясан гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүгд 2017 оны 2 дугаар сард хүлээлгэж өгсөн гээд зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг учраас гэрчийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Наадмын дараа өгсөн гэсэн. Өгөхгүй болохоор нь цагдаад хандсан гэж тайлбарласан. Энийг бол өөрсдөө хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хариуцагч тал үүнийг өгнө гэдгээ илэрхийлж байсан. Баталгаа гаргаж байсан гэдгийг нотлох ёстой. Зүгээр амаараа л хэлж байгаа. Үүнийг нотолсон нотлох баримт огт байхгүй. Хариуцагч бол эрүүл байсан адууг өвчин тусгаад өгсөн учраас өгөхгүй гэж байгаа. Эрүүл, чийрэг адуу өгсөн гэж хариу тайлбартаа хэлсэн гэж дахин, дахин дурдаад байна. Эрүүл чийрэг байсан гэдэг нь нийлүүлгийн өвчин тусаагүй байсан гэдгийг хэлээд байгаа. Эрүүл чийрэг адууг нийлүүлгийн өвчин тусгаад, төмсөг нь хавдаж, түүнээс болоод үхсэн гэдэг тайлбарыг хэлж байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээжээ аваачиж өгөөгүй гэж хэлж байна. Шүүгчийн туслах над руу яриад шинжээч шинжилгээ хийх гээд байна. Дээжээ авчирч өг гэж байна. Та мал, эмнэлгийн хүрээлэн рүү яриад, дээжээ аваачаад өгчих гээд над руу ярьсан. Би мал эмнэлгийн шинжээчтэй нь холбогдоод бид нар дээжээ өгөх гэсэн юм. Хаана, яаж аваачиж өгөх вэ гээд ярьсан чинь наад шүүгчийн захирамж дээр чинь шүүгчийн туслахад даалгасан гэж байгаа. Бид нар хаа хамаагүй хүнээс хүлээж авдаггүй. Шүүгчийн туслахдаа хүлээлгэж өг. Шүүгчийн туслах авчирч өгөх ёстой гээд хүлээж аваагүй. Энэ талаар шүүгчийн туслахад хэлэхэд, шүүгчийн туслах эргээд ярина гэсэн.  Ц.*** гуайгаас дээжээ авчирч өг гэж шүүхээс ярьсан уу гээд асуухаар яриагүй л байна гэж байсан. Шүүгчийн туслахыг ярихыг хүлээж байсан чинь шинжээчийн албан бичиг ирсэн байсан. Энэ дээр бол өөр малыг байсан болохоор аваачиж өгөөгүй ч гэдэг юм уу, өөр санаа бол байгаагүй. Өмгөөлөгчийн хувьд ийм байдал болсон гэдгийг баталгаатай хэлж байна. Хоёрхон сарын дараа үхэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Нийлүүлгийн өвчин хэзээ туссаныг хэн ч тогтоож чадахгүй байгаа. 2 сард авч яваад, жилийн дараа буцаж ирж байгаа. Энэ хооронд хэзээ нь өвчнөө аваад, хэзээ нь хүндрээд, хэзээ нь үхлийн шатандаа орсон байсныг тогтоож чадахгүй байгаа. Үүнийг хоёрхон сарын дараа үхэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбар нь үндэслэл муутай байна. 2016 оны 2 сард наймаа хийгээд, мөнгөө бүрэн хийчхээд, 2016 оны 11 сард авч явснаа боломж гараагүй байсан гэж тайлбарлаж байна. Үүнийгээ нотлох ёстой. Үүнийгээ нотолсон баримт огт байхгүй байна. Гомдлын шаардлага гаргах хугацаагаа сунгах зорилгоор хэргийн үйл баримттай холбоогүй тайлбар гаргаад байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг намайг энэ хэрэгт орохоос өмнө гаргасан байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хохирол шаардаж байгаа. Яагаад хохирол гэж шаардаж байгаа вэ гэвэл хэрвээ шүүх намайг Л.***т 60.000.000 төгрөгийг төлөхөөр шийдчих юм бол би адуу ч үгүй, мөнгө ч үгүй хохирох гээд байна гэж ярьсан. Өөрөө хууль мэдэхгүй байгаа учраас хохирол шаардаад байгаа гэж түрүү хэлсэн. Хэрвээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Ц.*** хохироод үлдэнэ. Адуу нь Л.***ийн өмчлөлд байхдаа өвчин тусаад, үхчихсэн үйл баримт тогтоогдож байгаа. Хохироод үлдэж байгаа учраас хохирол шаардаж байгаа. Хэрвээ хэрэгсэхгүй болгож шийдсэн тохиолдолд Л.*** хохирохгүй.  Тийм учраас энэ хэргийг шийдүүлсний дараа дахин нэхэмжлэл гаргах гэсэн боловч хууль зүйн боломжгүй учраас нэгэнт гаргасан нэхэмжлэлийг хэлэлцүүлсэн.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүд гэж байна. Гэрч гэж тухайн үйл явдлыг мэдэж байгаа хэн ч байж болно гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр дамжмал гэрчүүд нотолгооны ач холбогдолтой, нотолгоо болно гэсэн. Дамжмал гэрчүүд гэдгийг эсрэг талын өмгөөлөгч надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дамжмал гэрчүүд бол саахалт айлын гэрчүүд. Аваад явсан гэдэг нь тодорхой. Саахалт айлын хүмүүс Л.*** яваад, адуу нь байхгүй болсон гэдгийг гэрчилж байгаа. 1.500.000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн өмгөөлөгч би бодохдоо үлдэгдэл, аваагүй мөнгөө нэхэмжил байгаа байх гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Магадгүй үлдсэн мөнгөө нэхэмжилж байгаа байх гэсэн хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ер нь 1.500.000 төгрөгтэй холбоотой гэрээ байгуулагдсан зүйл байхгүй. Саранцэцэг миний өмнөөс нэхэмжлээрэй гэсэн итгэмжлэл олгосон асуудал байхгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв. 

                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Л.*** хариуцагч Ц.***д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, Ц.*** нь Л.***т холбогдуулан 60.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж "хөөргийг 30.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгч Л.*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл, чийрэг хүрэн азаргыг 80.000.000 төгрөгт тохиролцож, ... зээлсэн 20.000.000 төгрөгийг суутган, өөрийн өмчлөлийн их гарын ширэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөргийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд тооцон шилжүүлж, үлдэх 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... 2016 оны 11 дүгээр сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг Ц.***гээс авч тэжээн уях болоход хөл нь доголоод уяж болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь Ц.***д мэдэгдсэн. Азаргыг нь аваачиж өгөөд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, 30.000.000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй" гэж,

Хариуцагч Ц.*** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ “...2016 оны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Л.*** манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь хүрэн үрээг минь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгөөр тооцоод, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Урьд нь би Л.***ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж төлбөрийг төлсөн юм. Л.***т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.*** хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.*** нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчхаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй гэж,

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: "Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа гүйгээд ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4 дүгээр сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л.***т өвчтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.*** эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчхаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Л.*** нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа" гэж тайлбарлаж маргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: “ ...Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.*** нь гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байх бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Ц.***гийн адуу нь түүний мэдэлд очсоны дараа өвчнөөр үхсэн гэж тайлбарлаж байх тул “Л.*** нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэж тайлбарлаж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.*** нь зээлсэн 20.000.000 төгрөгийг Л.***т өгөх боломжгүй байсан учраас өөрийн хурдан хүрэн азарганы төл хүрэн үрээг түүний өмчлөлд нь шилжүүлэх, "мөн хүрэн үрээний төлбөрт Л.*** нь зээлсэн 20.000.000 төгрөгийг суутгаж, дээр нь нэмж их гарын ширэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай гартаам хөөрөг, бэлнээр 10.000.000 төгрөг зэргийг Ц.***д хүлээлгэн өгч, Л.*** нь хүрэн үрээ буюу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд амаар тохиролцон, аман гэрээ байгуулснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний уургийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хүрэн үрээг хурдан эсэх талаар хэн аль нь маргаагүй бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байна.

 Нэхэмжлэгч нь “ ...хүрэн азарганы хөл нь доголсон", мөн хариуцагч Ц.***гийн өмчлөлд байхдаа үхсэн" гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "өмчлөгч нь бусад этгээдэд буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй",

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна" гэж заасан.

Нэхэмжлэгч Л.***, хариуцагч Ц *** нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь үүссэн бөгөөд аман хэлбэрээр хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүснэ.

Өөрөөр хэлбэл: Худалдагч Ц.*** нь өөрийн өмчлөлийн хурдан хандгай хүрэн азарганы төл үрээг худалдан авагч Л.***ийн өмчлөлд шилжүүлсэн, Л.*** нь үрээний төлбөрт их гарын хөөрөг 30.000.000 төгрөгийг өгсөн байдлаас дүгнэхэд талуудын хооронд дээрх дурдсан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд үрээний өмчлөх эрх нь. Ц.***д төлбөр төлж, үрээг өөрийн эзэмшилд авснаар энэ гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээгээр тогтоосон ч***, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй, эд хөрөнгийг биет байдлын доголдол гэж үзнэ.

Мөн худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах өөр төрлийн эд хөрөнгөөр солих хэрэв боломжгүй бол үнийг буцаан өгөх үүрэгтэй.

Худалдагч гэрээний зүйл болох эд хөрөнгийн талаар худалдан авагчид үнэн зөв мэдээлэл өгөх нь үүргийн харилцаанаас үүсэж болзошгүй хариуцлагаас урьдчилан хамгаалалт болох ач холбогдолтой юм.

Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авснаар худалдагчийн үүрэг гүйцэтгэгдсэнд тооцогддог бөгөөд хүлээн авсан явдал нь худалдан авагчийн тодорхой үйлдлээр тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч Л.*** нь тухайн худалдаж авсан үрээг доголсон талаар Ц.***д мэдэгдсэн байх боловч гэрээ цуцлах талаар буюу өгсөн авсан зүйлээ буцаан өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ.

Ц.*** нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох үрээ нь өөрөө гүйж ирсэн гэж тайлбарлаж байх хэдий ч тухайн азарганы өмчлөх эрх Л.***ээс Ц ***гийн өмчлөх эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс дүгнэхэд талууд тухайн азарганы хөл нь соёолон насандаа гэмтээж байсан гэх талаар мэдсэн, мэдээгүй гэж маргаж байх боловч худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар тохиролцоогүй байх бөгөөд энэ нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д "худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Л.*** нь Ц.***гээс худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хурдан хандгай хүрэн азарганы төл үрээг өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор солих, эсхүл буцааж өгч гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байсан байх бөгөөд шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн Саранцэцэгээс 1.500.000 төгрөгийг зээлж авч Ц.***д өгсөн гэх боловч Саранцэцэгийн өмнөөс Л.*** нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Маргалдагч талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний гол нөхцөлийг тохиролцон худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна уг гэрээг хүчин төгөлдөр, Ц.***гийн 60.000.000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 100.000 төгрөг, хариуцагч Ц.***гээс 459.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.***т олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Ц.***гээс 60.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Ц.***гийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй буюу эдгээр нь хариуцагчийн шаардлага бүхий үүрэг биш тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдэх боломжгүйг дурдаж,

хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 100.000 төгрөг, хариуцагч Ц.***гээс 459.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.***т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН