Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 136/шш2017/00410

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2017/00410

Дорноговь аймаг

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, *-р баг, Г б худалдааны төвийн 1 давхарт байрлах, Т бны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих *** дүгээр ангид ял эдэлж байгаа, Д аймаг И сум *-р баг, З У гудамж, *-р байрны ** тоотод оршин суух хаягтай, 53 настай, эрэгтэй, Т овогт Сгийн Т,

Хариуцагч: Д аймаг И сум *-р баг, З У гудамж, *-р байрны ** тоотод оршин суух хаягтай, С сум, *-р баг, А гудамж, *-р гудамжны ** тоотод түр оршин суух, 54 настай, эмэгтэй, Б овогт Бгийн У нарт холбогдох,

Үндсэн зээл 1,855,744 төгрөг, зээлийн хүү 4,387,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483,877 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 6,733,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С.Т, Б.У нар нь Т бны И тооцооны төвөөс 20** оны ** дугаар сарын 05-ны өдөр 317 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,400,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тэнцүү 246,406 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч С.Т, Б.У нар нь 20** оны 9 дүгээр сараас хойш зээлийн гэрээний заалтуудыг удаа дараа зөрчсөн тул тус банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээл төлөх хугацаа /20**.12.** өдөр/-г 90 хоногоос дээш хэтрүүлсэн зээлдэгчид хүүгийн тусдаа данс буюу балансын гадуурх дансанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулдаг. Энэ журмаар хугацаа хэтэрсэн буюу ашигд шилжсэн зээлийг төлүүлэхдээ үндсэн зээл, хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх дарааллаар төлүүлнэ гэж заасан. Харин хэвийн зээлийг төлүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, эцэст нь үндсэн зээлийг төлүүлэх дарааллаар төлөгддөхөөр зохицуулсан юм. Энэ журмаар зээлдэгчид ашигтай байх үүднээс үндсэн зээлийн үлдэгдлээс эхлээд хасч 1,855,744 төгрөг үлдсэн. 

Хамтран зээлдэгч Б.У нь 2016 оны ** дугаар сараас эхлэн сар бүр 200,000 төгрөг төлж байгаа бөгөөд зээлийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл өгч зээл хаахыг шаардаж байгаа боловч зээлээ төлж барагдуулаагүй, нийт 717 хоног хугацаа хэтрээд байна.

Иймд зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч Б.У нараар нийт 6,733,870 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв. /хх-1-2/

 

Хариуцагч С.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Самбуу овогтой Т би Т бны нэхэмжилсэн 6,733,869.82 төгрөгийг миний хувьд төлөх боломжгүй байна гэжээ. /хх-42/

Хариуцагч Б.У нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ... Б.У миний бие ажилгүй, орлогогүй бөгөөд охин У.О нь өөрийн боломжоороо 2014 онд 1,000,000 төгрөг, мөн 2 сарын зээл төлөлтийг төлсөн. 2016 оноос эхлэн сар бүр 200,000 төгрөгийг хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж төлдөг. Тийм учраас Т бны үндсэн зээл болох 1,855,744 төгрөгийг өөрсдийн боломжоороо сар бүр 100,000 төгрөг төлөх хүсэлтэй байна. Мөн хүү болох 4,387,747 төгрөгийг хөнгөлж өнгө үү гэв. /хх-23-24/

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т б нь хариуцагч С.Т, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,855,744 төгрөг, үндсэн зээлийн хүү 4,387,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 483,877 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 6,733,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, эсхүл үндсэн зээл 1,855,744 төгрөг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Т б, хариуцагч С.Т, Б.У нар нь 20** оны ** дугаар сарын 05-ны өдөр 317 тоот барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-г байгуулан 6,400,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хүчин төгөлдөр зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар байгуулж, зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн тул мөнгөн хөрөнгө, зохих хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээл буцаан төлөлтөнд үндсэн зээл 4,544,256 төгрөг, зээлийн хүү 781,227 төгрөг, нийт 5,325,483 төгрөг төлсөн болох нь хариуцагч Б.Угийн “...охин У.О байцаалтанд байх хугацаанд 2 сарын зээлийг, 2014 онд 1,000,000 төгрөг, ...2016 оноос эхлэн сар бүр 200,000 төгрөгийг төлсөн., ...үндсэн зээл болох 1,855,744 төгрөгийг төлөх хүсэлтэй, ... хүүг хөнгөлж өгнө үү” гэх /хх-23-24/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... хариуцагч нар нь 20** оны 09-р сарын **-ныг хүртэл зээл, хүүг төлсөн, ...журамд зааснаар 90 хоног буюу 20** оны 12-р сарын **-ноос хойш балансын гадуурх данс нээсэн, ...  түүнээс хойш төлсөн төлөлтийг зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар үндсэн зээлээс хассан” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээ /хх-4-5/, цалингийн зээлийн өргөдлийн маягт /хх-3/, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-6-7/, байгууллагын тодорхойлолт /хх-8/, С.Тийн №06**876 тоот 20** оны нийгмийн даатгалын дэвтэр /хх-9-10/, 2017 оны 0*-р сарын 22-ны өдрийн мэдэгдэл /хх-11/, хариуцагч Б.Угийн 2016 оны 04-р сарын 12-ны өдрийн өргөдөл, бусад баримтаар дээрх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын шүүх хуралдаанд гаргасан “... 20** оны 09-р сараас., ... хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй тул утсаар ярьж, сар бүр байнга сануулдаг, ... удаа дараа зээлийг төлөхийг мэдэгдэж, хугацаа өгсөн, зээлдэгч нар төлнө гэсэн тул хүлээцтэй хандсан” гэх агуулгатай тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүйн дээр зээлийн гэрээний хугацаа дууссаны дараах 2016 оны 04-р сарын 12-ны өдрийн өргөдөл, 2017 оны 0*-р сарын 22-ны өдрийн мэдэгдэл, хариуцагч Б.Угийн “...С.Т нь 20** онд хэрэгт холбогдсонг банк мэднэ, ... 8-р сард ял авч зээлийг төлөх боломжгүй болсон” гэх тайлбараар няцаагдаж байна. 

Нэхэмжлэгч Т б Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тул үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл 20** оны 9-р сараас 2016 оны **-р сарын 05-ны өдөр хүртэл зээлдэгч нар зээлээ огт төлөөгүй, зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасан үүргийг зөрчсөн байхад гэрээг дангаараа хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан шүүхэд мэдүүлэх замаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр зөрчигдсөн эрхийг сэргээлгэх эрхээ хэрэгжүүлэлгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд хүргэж, банк давуу эрхтэйг харуулсан, гэрээний нөгөө талд тэгш бус байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Т б Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан буруутай гэж үзэж Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах тул нэхэмжлэлийн шаардлагаас 20** оны 12-р сарын **-ны өдрөөс хойшхи хүү 4,085,768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483,877 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Угийн ... миний бие ажилгүй, орлогогүй, хариуцагч С.Тийн ... төлөх боломжгүй ... гэх тайлбараар зээлийн гэрээний дээрх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч С.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих *** дүгээр ангид ял эдэлж байгаа нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн буцаан төлөх хуваарь заасан хугацаанд төлөөгүй 20** оны 9-р сарын **-ний өдрөөс 20** оны 12-р сарын **-ны өдрийг хүртэлх хэтрүүлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч уг хугацаа хүү 301,979 төгрөг шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шүүхэд нотлох баримт цуглуулахад зарцуулсан нотариатын зардал 89,000 төгрөгийг зээлдүүлэгчид учирсан хохирол тул хангах нь зүйтэй.

Иймд хариуцагч С.Т, Б.У нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 1,855,744 төгрөг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 20** оны 09-р сарын **-ны өдрөөс 20** оны 12-р сарын **-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 301, 979 төгрөг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар нотариатын зардал буюу хохирол 6,500 төгрөг, нийт 2,164,223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч 20** оны 12-р сарын **-ны өдрөөс хойш шаардах эрхийн хугацаандаа хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүү 4,085,768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483,877 төгрөг, нийт 4,569,646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ... үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн ч, эрхээ хэрэгжүүлэхгүй, давуу байдал, хүү авах сонирхол нь тэгш бус байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд нийт 8,870,608 төгрөг буцаан төлөхөөр тохиролцсон боловч төлөгдсөн 5,325,483 төгрөг дээр нэмж 6,733,869 төгрөг нэхэмжилсэн нь бүгд 12,059,352 төгрөг авахаар санаархсан нь Иргэний хуулийн ** дугаар зүйлийн **.1-д заасан иргэний эрх зүйн харилцааны оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Хариуцагч нар зээл авах, буцаан төлөх хуваарь зэрэг нөхцөл боломжоо өөрийн орлого, боломж нөхцөл, бүхий л байдлыг тооцоолдог онцлогтой.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т, Б.У нараас 49,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т бны Д салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан, хариуцагч С.Т, Б.У нараас үндсэн зээл 1,855,744 төгрөг, зээлийн хүү 301,979 төгрөг, хохирол 6,500 төгрөг, нийт 2,164,223 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,569,646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т, Б.У нараас 49,578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т б Д салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН