Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2017/00424

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2017/00424

Дорноговь аймаг

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ШШГЕрөнхий газрын харъяа хорих *** дугаар ангид ялтан, 19** оны ** дугаар дугаар 0*-ны өдөр Ө аймгийн Е суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, А овогт Бийн Зийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, ** дугаар байрны 01 тоотод оршин суух, 44 настай, эрэгтэй, Б овогт Жгийн Гт холбогдох,

                                                  

Хүүхдийн эцэг байх эрх хасуулах, асрамж солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З /цахимаар/, хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.З нь Эрүүгийн хуулийн 10*–ийн 1-р зүйлээр 18 жил 4 сар 8 хоногийн хорих ялаар шийтгэгдэн уг ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих *** дугаар ангид биеэр эдэлж байна. Би Ж.Гтай *006 онд албан ёсны гэр бүл болж, бид *, * хүүхдийн ээж аав болсон. Гэтэл би хүүхдийн эцэг, нөхөр Ж.Гын удаа дараагийн амрагийн асуудал, гэр бүлийн дарамтаас болж гэмт хэрэг үйлдэн *009 онд хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн үед Ж.Г нь гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл тус аймгийн шүүхэд гаргаж *010 оны 3 дугаар сард Д аймгийн иргэний шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцалж, хүү Г.Т /*нас/, охин Г.Б-Э /4нас/ нарыг эцэг Ж.Гын асрамжид үлдээсэн. Гэтэл Ж.Г нь давхар гэр бүлийн асуудлаас болж хүү Г.Тг миний төрсөн дүү Б.Эд *011 онд, охин Г.Б-Эийг миний төрсөн эгч Б.Сд *014 онд тус тус өөрийн асрамжид цаашид байлгаж чадахгүйгээ мэдэгдэж орхиод өнөөдрийг хүртэл эцэг хүнийхээ тэжээн тэтгэх, асран халамжлах үүргээ биелүүлэхгүй, улмаар тус шүүхийн шийдвэрийг үл ухамсралсаар байгаа тул түүний хүү Г.Т, /9 нас/, охин Г.Б-Э /11 нас/ нарын эцэг байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна. Ж.Г нь шүүх хуралдаан дээр хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулж байна, мөн асарч чадна гэж хэлж байсан амлалтаа зөрчиж хүүхдүүдээ айл айлд тарааж өгсөн. Нэгэнт энэ хүн эцэг гэх үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм чинь эцэг байх эрхийг нь хасуулахаар нэхэмжлэл гаргасан. Би хамтран амьдарч байхдаа ч, одоо ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлд өртөөд явж байна, хүүхдүүдээ асран хамгаалж чадахгүй байна. Эцэг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Манай хүүхдүүд иргэнийхээ эрхийг эдлэж чадахгүй байна, бичиг баримт нь дутуу, байгаа газраа харъяалалгүй гэх мэт. Миний хүү, охин хоёрыг эрүүл энх өсгөн бойжуулж байгаа миний төрсөн эгч Б.С, төрсөн дүү Б.Э нарын асрамжид цаашид шилжүүлэн хүүхдийн асран халамжлагчийг сольж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Ж.Г нь *017 оны 11 дүгээр сарын *0-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... миний бие Б.Зийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин Г.Б-Э, Г.Т нарыг Б.Сын асрамжид үлдээж овгийг солиход татгалзах зүйлгүй гэжээ.

Хүү Т 3 настай байхдаа зуныхаа амралтаар Б.Зийн ээж рүү яваад эргэж ирээгүй. Охин Б-Э *014 онд 3 дугаар ангиа төгсөөд зуныхаа амралтаар яваад бас эргэж ирээгүй тэндээ байхаар болсон. Би зөвхөн Б.Зийн ээжид өгсөн. Ээж нь надтай ярьж хүүхдүүдээ энд суулгая гэж хэлээд л авч үлдсэн. Бүх бичиг баримт гүйцэт байгаа. Төрсний гэрчилгээ, хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтууд нь байх ёстой, бүгдийг нь явуулсан байгаа. Нэхэмжлэлдээ Б.З нь дүү Этаа хүү Тг өгнө гэсэн байна. Би * хүүхдээ Ст өгөх саналтай байна. Айл айлд биш 1 хүнд өгч хамтад нь байлгах саналтай байна. Б.З өөрөө айл айлд хувааж өгөх гээд байгаа юм шиг байна. Хэдий эцэг байх эрхээ хасуулахыг зөвшөөрч байгаа ч гэсэн хүүхдүүдээ хаяхгүй. Бүх талаас нь туслаж, өгөх ёстой зүйлийг нь өгөөд явна. Т аавыгаа танихгүй байгаа гэх зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Надтай аав гэж байнга утсаар ярьдаг, байнга утсаар холбоотой байгаа. Зуны амралтаар хөдөө яваад холбоогүй болчихдог. Суманд байгаа тохиолдолд байнга утсаар холбогддог гэв.

 

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Ж.Гт холбогдуулан хүүхдийн эцэг байх эрх хасуулах, асрамж солиулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.З, Ж.Г нар нь *004 оноос хамтран амьдарч, *006 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас *006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр охин Б овогт Гын Б-Э, *008 оны 5 дугаар сарын *1-ний өдөр хүү Б овогт Гын Т нар төрсөн үйл баримт хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Б.З, Ж.Г нарын охин Г.Б-Э, хүү Г.Т нарыг Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн *009 оны ** дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр эцэг Ж.Гын асрамжид үлдээж шийдвэрлэсэн /хх-**/ бөгөөд мөн шүүхийн *010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн **8 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалжээ. /хх-*3, *4/

 

Шүүх охин Г.Б-Э, хүү Г.Т нарыг эцэг Ж.Гын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид аваагүй, охин Г.Б-Э нь Д аймгийн А суманд Б.З эгч Б.Сд, хүү Г.Т нь Д аймгийн А суманд Б.Зийн төрсөн дүү Б.Эд өсөж, хүмүүжиж байгаа болох нь гэрч Б.Сын мэдүүлэг, охин Г.Б-Э “... Б.С эгчийнд дүүтэйгээ амьдарч байгаа ...” хүү Г.Т “... Б.Э ахтай хамт амьдардаг ...” нарын саналыг асуусан тухай тэмдэглэл /хх-*5-*9/, зохигчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх эцэг Ж.Гын асрамжид хүүхдүүдийг байлгахаар шийдвэрлэсэн хэдий ч тодорхой хугацаанаас хойш хүүхдүүдээ эргэж очиж байсан, Б.С болон хадам ээж х.Ц нар нь уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй гэж тайлбарлаж, *014 оноос хойш өөрийн асрамждаа байлгаагүй байна.  

 

Хариуцагч Ж.Г нь хүү Г.Тг бага наснаас буюу 3 настайгаас нь нэхэмжлэгч Б.Зийн аав, ээж Ц нарын асрамжид байлгасан болох нь:

- нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “... Би *009 онд хүүхдүүдээ Ж.Гын асрамжинд өгсөн. *011 онд хүү, *014 охин миний ээж, аав дээр ирсэн, мөн хүүхдүүдээ асарч чадна гэж хэлж байсан амлалтаа зөрчиж хүүхдүүдээ айл айлд тарааж өгсөн...” гэх тайлбар,

- мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Хүү Т 3 настай байхдаа зуныхаа амралтаар Б.Зийн ээж рүү яваад эргэж ирээгүй...” тайлбар зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн *6 дугаар зүйлийн *6.9 дэх хэсэг “...хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.”-т заасан үндэслэлээр эцэг байх эрхийг нь хасах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Гыг хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзнэ.

Хариуцагчийн “...охин Г.Б-Эийг *014 оны 6 дугаар сар хүртэл буюу 3 дугаар анги төгстөл нь асран хамгаалж байсан ба зуныхаа ээлжийн амралтаар Д аймгийн А сум руу яваад буцааж явуулаагүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, охин Г.Б-Эийг эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Хүүхэд хамгаалалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д зааснаар хүү Г.Т, Г.Б-Э нар нь “эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг;” эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т зааснаар “...хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх” эрхтэйг санаж, хариуцагч Ж.Гаас үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн хуулийн 10-р зүйлийн 10.*-т “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” зааснаар Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг “...хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх; хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах; хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах; хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах; хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах; хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах; хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх; хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах; хууль тогтоомжид заасан бусад” үүргээс чөлөөлөхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар “...эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар ..., хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд; асран хамгаалалтанд байх хүн юм.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, -р зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч ... томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум-н Засаг дарга хэрэгжүүлнэ.” зааснаар хүүхдийн асрамж солих, асран хамгаалагч томилох үүргийг сумын Засаг дарга хэрэгжүүлнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 67-р зүйлд зааснаар “эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум-н Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;” асран хамгаалагчийн тогтооно.

Мөн хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар “.асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;” сум-н Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаарх дээрх эрхийг эдэлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой байх тул хүүхдийн асрамж солиулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч Б.Зийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Гыг хүү Б овогт Гын Тгийн эцэг байх эрхийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх охин Б овогт Гын Б-Эийн эцэг байх эрхийг хасуулах, мөн охин Г.Б-Э, хүү Г.Т нарын асрамж солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 136/ШЗ*017/0**89 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.* дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гаас 70,*00 төгрөг гаргуулж улсын орлого /Т бны *8150031**** тоот данс/-д оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.З нь шүүх хуралдаанд У хотоос цахимаар оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*.*, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн *6 дугаар зүйлийн *6.9-д зааснаар хариуцагч Б овогт Жгийн Гыг хүү Б овогт Гын Тгийн эцэг байх эрхийг хасаж,

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар охин Б овогт Гын Б-Эийн эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Зийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Гт холбогдох хүүхдийн асрамж солиулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч Б.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 136/ШЗ*017/0**89 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*-д зааснаар хариуцагч Ж.Гаас 70,*00 төгрөг гаргуулж улсын орлого /Т бны *8150031**** тоот данс/-д оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **0 дугаар зүйлийн **0.*-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН