Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/01343

 

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/01343

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х яам

Хариуцагч: М газар нарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,623,503 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь төрийн албанд 16 жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласан ба үүнээс Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 2003 оноос эхлэн ажиллаж байсан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа миний бие нь үүрэгт ажилдаа чинь сэтгэлээсээ хандан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн, ямарваа байдлаар ёс зүйн болон сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Тухайлбал, тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлсний үр дүнд 2012 оны Хөдөө аж ахуйн тэргүүний ажылтан -аар шагнагдаж байсан болно. Мөн сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 онд Салбарын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт маш сайн, сайн гэж үнэлэгдэж, холбогдох урамшууллыг авч байсан. Гэвч Хсайдын ... дугаар Ажлаас халах, ажилд томилох тухай тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халж, хууль бусаар чөлөөлсөн тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Дээрх нэхэмжлэлийг тус шүүхээс хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны игүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,903.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001/XT2017/01465 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн билээ.

Ийнхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учир шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмаар албадан биелүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 00609 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, мөн өдрийн 44 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй байсан тул 2018 оны 04 сарын 30-ны өдөр шүүхэд 2017 оны 05 сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 02273 дугаар шийдвэрээр хариуцагчаас 10,953,496 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн гиаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчаас гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хариуцагч Хяам нь намайг шүүхийн шийдвэрээр тогтоосон урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш тус нэхэмжлэлийг шүүхэд гаргаж буй өдөр буюу 2018 онь! 12 сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлоход Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин хөлс 42,903 төгрөг байхаар тооцсон.

2018 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш 2018 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл нийт 168 ажлын өдөр байх тул нэг өдрийн дундаж цалин 42,903 төгрөгөөр тооцож 7,207,704 /долоон сая хоёр зуун долоон мянга долоон зуун дөрөв/ мянга төгрөг болно. Мөн тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ******* ХХН-тэй 2018 оны 12 сарын 28-ны өдөр ЛП/Г/18/36 тоот Өмгөөллийн гэрээ байгуулж, тус нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ авч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ийг оролцуулахаар, хариуцагчийн хууль бус шийдвэрээс шалтгаалж уг гэрээний дагуу ******* ******* ХХН-д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 700,000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болно.

Иймд хариуцагчаас 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,207,704 төгрөг, хохиролд 700,000 төгрөг, нийт 7,907,704 /долоон сая есөн зуун долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэлийн ихэсгэж буй шаардлагын агуулга, үндэслэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тугиаалд нъ эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно хэмээн зохицуулсан. Хариуцагч Хяамнаас өнөөдрийг хүртэл намайг шүүхийн шийдвэрээр тогтоосон урьд эрхэлж байсан, ажил албан тушаал болох Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, ажилгүй байсан хугацааны цалин олгоогүй байна.

Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 02273 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг олгуулахаар нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 сарын 19-ний өдөр хүртэл нийт 33 ажлын өдөр ажилгүй байсан нь дээрх хуулийн зохицуулалтад заасан Ажилгүй байсан бүх хугацаа-нд хамаарах тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2019 оны 02 сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын дүн нь 1,415,799 /ажлын 33 өдрийг*өдрийн цалин 42,903 төгрөг/ төгрөг болж буй тул тухайн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.

Ийнхүү нийт нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн 9,323,503 төгрөг болж байгаа юм. Иймд 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 сарын 19- ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,799 төгрөг гаргуулах, тухайн хугацаан дахь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Хяам шүүхэд болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хариуцагч бол *******,******* биш гэж үзэж байгаа. Үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж хэлнэ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг харвал М газар байх ёстой. Тиймээс манай тал бол хариуцагч биш юм. Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 188 тоот тогтоолын 1.2 дахь хэсэгт зааснаар лаборатори нь М газрын харьяанд шилжсэн нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *******,******* нь хариуцагч биш болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М газрын төлөөлөгч *******, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтоолыг биелүүлэхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан байна. Улсын дээд шүүхийн тогтоолыг харахад 2017.11.22-ны өдөр хүчин төгөлдөр болсон байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль бол 2018.06.01-нд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тогтоол гараад бүтэн 7 сар биелэгдээгүй байсан байна. Тухайн үед бол хууль ч батлагдаагүй, М газар ч байгуулагдаагүй байсан үе юм. Гэтэл 2017 оны шийдвэр дээр 2018 онд хэрэгжсэн хуулийг буцааж хэрэглэх талаар яригдаад байна. Хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог. Тухайн хууль батлагдаад томилох эрх нь шилжсэн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдэг үндэслэлээр Улсын дээд шүүхийн тогтоолыг дахин хэлэлцэх, өөрчлөх зүйл байж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу хийгдэх ёстой. Энэ хүнийг ажилд томилоод тушаал гаргахад хуульд харшлах зүйл байхгүй. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад томилох эрх нь манайд шилжсэн эсэх нь хамааралгүй. Хууль батлагдаагүй байсан. Хэргийн оролцогчоор оролцоогүй байхад өөр шүүхийн шийдвэрийг манайх хариуцаж болохгүй гэж үзэж байна. Тушаалыг батлаад гаргалаа гэхэд дээд шатны байгууллагын даалгаврыг биелүүлнэ. 2 дахь шүүхийн шийдвэрийн хувьд бол Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад агентлаг нь байгуулагдсан байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчаас гаргуулахаар шийдсэн болохоос биш, Мал эмнэлгийн хууль батлагдсан. Тиймээс энэ агентлаг нь хариуцах ёстой гэсэн шийдвэрийг гаргаагүй байсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр болсон байгаа. Үүний 28.1-т зааснаар улсын хэмжээнд яам, агентлаг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн байгууллага байна гэсэн байгаа. Мөн аймаг нийслэлд мал эмнэлгийн байгууллага нь лаборатори, сум дүүрэгт мөн лаборатори байна гээд жагсаасан байгаа. 28.2-т зааснаар Засгийн газрын агентлаг байна гэсэн байгаа. 28.3-т зааснаар 28.2-т заасан Засгийн газрын агентлаг нь харьяандаа мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ, оношилгоо, эрүүл ахуй, ариун цэвэр, сорил баталгаажуулалтын лаборатори ажиллуулж болно гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл лаборатори нь агентлагийнхаа харьяанд очиж байж агентлагийн дарга нь салбарын сайдтай зөвшилцөөд томилно гэсэн байгаа юм. Харьяанд албан ёсоор очиж байж шийдэх асуудал юм. Томилохдоо салбарын сайд зөвшилцөнө гэсэн байгаа. Дүрэмд бол сайд томилж чөлөөлнө гэсэн байгаа. Хариуцагчаар оролцох этгээд биш гээд байгаа. 28.7.2 дахь заалт нь тодорхойгүй ерөнхий зүйл байгаад байна. Тогтоол гарсан байхад агентлаг байгуулагдахаас 7 сарын өмнөх асуудлаар хандаад хариуцагчаар татаад байгаа нь хэцүү байна. 9 сая төгрөгийн хэмжээнд дансны зарлага хаасан байгаа. Малын ямар нэгэн өвчин гарахад томилолтоор явах шаардлага гардаг. Маш хэцүү байна шүүхээр маргаанаа шийдүүлсэн нь зөв гэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Хяам, М газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,623,503 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1805 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1609 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1465 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч Хяам хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хэргийн оролцогчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба тус яамны төлөөлөгч шүүх хуралдаанд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг яам хариуцахгүй, удирдлагыг нь томилохгүй болсон, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрх нь М газарт шилжсэн гэх тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч М газар шүүхэд гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэрт М газрыг нэрлэн заагаагүй, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хяам нэхэмжлэгчийг ажилд нь томилох эрх нь байсан гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэг Засгийн газарт нэн тэргүүнд хамаарна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 болон 5 дугаар зүйлд засгийн газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн зарчмыг дээрх байдлаар тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ... хууль дээдлэх явдал .. гэж заажээ. Засгийн газрын бүтцэд багтаж, засгийн газрын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага нь яам, яамыг засгийн газрын гишүүн, сайд удирддаг, мөн засгийн газрын үйл ажиллагааны эрхлэх хүрээ, салбарын онцлогт нийцүүлэн байгуулсан агентлаг нь хариуцагч М газар юм. Иймд хариуцагч Хяам, М газар нь Үндсэн хууль, бусад хуульд зааснаар засгийн газрын хууль биелүүлэх үндсэн чиг үүргийг, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч нар иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бусад этгээдээс ямар нэгэн давуу эрхийг эдлэхгүй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Быг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч нар хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөрт тооцогдох хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч тус бүрийн эрхлэх асуудлын хүрээ, хязгаарын дагуу тогтоож, нэхэмжлэлийг хуваарилан хариуцуулах үндэслэлтэй.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1805 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн үндсэн цалингийн хэмжээг 42,903 төгрөгөөр тооцсоныг үндэслэл болгон хариуцагч Хяамнаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийн хугацааны олговор 1,544,508 төгрөгийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, Засгийн газрын 2018 оны 186 тоот тогтоолоор Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори хариуцагч М газарт шилжих хүртэл, хариуцагч М газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хугацааны олговор 7,078,995 төгрөгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг өөрийн бүтцэд шилжүүлэн авсан хугацаагаар тус тус тооцон гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгов.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,078,995 төгрөгийн шаардлагыг хариуцагч М газарт хариуцуулахдаа нэхэмжлэгч Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1805 дугаартай шийдвэрт хариуцагчаар нэр дурдагдаагүй М газрыг дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн гэж үзэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1805 дугаартай шийдвэрээр дараах үйл баримтыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Д.Быг 2015 онд *******, хөдөө аж ахуйн сайд ажилд томилж, хариуцагч Хсайд 2017 онд ажлаас халжээ. Төрийн өмчийн хорооны 2009 оны 315 тоот тогтоолоор Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори УТҮГ-ын дүрмийг баталж, тус дүрмийн 6.1-д зааснаар лабораторийн захирал Д.Быг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажилд томилж, чөлөөлөхөөр зааснаар буюу хариуцагч Хсайд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Д.Быг ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгчийн Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хариуцагч болж, нэхэмжлэлийг хариуцах этгээд гэж шүүх дүгнэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Хсайд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал баталж, хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог тодорхойлж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч М газар /Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/ өөрийн харьяандаа мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ, оношилгоо, эрүүл ахуй, ариун цэвэр, сорилт, баталгаажуулалтын лаборатори ажиллуулж болохоор хуульчилжээ.

Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын байр болох Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, лабораторийн удирдлагыг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь хариуцагч Хяамнаас хариуцагч М газарт шилжсэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч Хяамны төлөөлөгч нар Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 тоот тогтоолоор М газрыг байгуулж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг төсөвтэй нь М газарт шилжүүлсэн тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, хариуцагч М газрын төлөөлөгч нар энэ талаархи баримт хэрэгт байхгүй гэж татгалзсан ба дээрх үйл явдлын талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 18.1, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр хариуцагч М газар байгуулагдсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Бы ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн хариуцагч Хяамны чиг үүрэг, бүтцэд багтаж байсан нэгж нь хариуцагч М газарт хуулиар шилжсэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори хариуцагч М газрын бүтцэд байх тул шүүхийн шийдвэр гарах үед хариуцагчаар тогтоогдоогүй байсан М газрыг хариуцагч гэж тооцох, нэхэмжлэгч Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу эгүүлэн томилох үүргийг бий болгож байна.

Иймд хариуцагч М газар нь шүүхийн шийдвэрийн хариуцагч биш, хариуцагчаар нэр заагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1805 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1609 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1465 дугаартай тогтоолыг биелүүлэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж зааснаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай.

Нэхэмжлэгч өмгөөлөгчид төлсөн хөлс 700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн ХХН-тэй 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЛП/Г/18/86 тоот Өмгөөллийн гэрээ, нөхөрлөлд мөнгө төлсөн баримтууд нотлох баримтаар авагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд Легал полиси ХХН-ийн хуульч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж оролцоогүй, энэ талаархи баримтгүй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *******д шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Легал полиси ХХН-д өмгөөлөгчийн туслахаар ажилладаг, нэхэмжлэгчийг нөхөрлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлөөлж байгаа, хуульчийн тусгай зөвшөөрөл аваагүй гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч, Легал полис ХХН-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлөөлөгч *******ийг /эрх зүйч мэргэжилтэй, Легал полиси ХХН-д өмгөөлөгчийн туслахаар ажилладаг гэх/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцсон үндэслэлээр хариуцагч нараас өмгөөлөгчид төлсөн хөлс 700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар төлөөлөгч *******ийг хуульч гэж үзэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу төлөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхгүй тул нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэхгүй ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч нарын үйл ажиллагаатай холбоотой өмгөөлөгчид төлсөн хөлсийг хариуцагч нараас нэхэмжлэх үндэслэлгүй тул энэ шаардлагагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлөөлөгчид шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д зааснаар сайн дурын үндсэн дээр бусдаар өөрийгөө төлөөлүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар өмгөөлөгчийн туслахын ажлын чиг үүрэгт мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрх, чиг үүргүүд хамаарахгүй, хэрэв төлөөлөгч, төлөөлүүлэгчээс хөлс авах замаар нэхэмжлэгчийг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөлөн оролцсон гэж үзвэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан гэх агуулга бүхий хуулийн хориглолтод хамаарах болохыг анхаарах шаардлагатай.

Нэхэмжлэгч эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Хяам 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар, хариуцагч М газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар тус тус тооцон нөхөн төлж бичилт хийхийг даалгав.

Иймд нэхэмжлэгч Д.Бы ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч Хяамнаас 1,544,508 төгрөг, хариуцагч М газраас 7,078,995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Хяамнаас 1,544,508 төгрөг, хариуцагч М газраас 7,078,995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Хяам 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар, хариуцагч М газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар тус тус тооцон нөхөн төлж бичилт хийхийг даалгасугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,102 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хяамнаас 39,662 төгрөгийг, хариуцагч М газраас 128,213 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Бд оруулсугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ