Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2019/00393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шуухийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжпэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол 32-60 тоотод байрших А ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Х сумын Засаг даргад холбогдох

Хохирол 610.632.191,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийгхянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ий захирал П.М, нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ш Э, хариуцагчийн төлөөлөгч, О.А, түүний өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: А ХХК нь 2010 онд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын шийдвэрээр дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан гэрээ байгуулж, 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 тоот захирамжаар 0202787 дугаар гэрчилгээгээр Хайрхан сумын нутаг дэвсгэр Хануй Хүнүйн бэлчир, 969 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшсэн. Гэтэл нутгийн иргэдийн гомдлоор маргаан үүсч Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 129тооттогтоолоор Архангай аймгийн Х сумын Засагдаргын 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 тоот захирамж нь Иргэдийн нийтийн хурлын санал аваагүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,4.3-т заасныг зөрчиж олгосон нь тогтоогдож дуудлага худалдаа хүчингүй болсон болно. Ийнхүү манай компани Монгол Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэрийг гарах хүртэл дуудлага худалдаа хууль ёсоор явагдсан газар эзэмших хууль ёсны эрхтэй гэж итгэн бусдаас зээл, хөрөнгө оруулалтыгтатаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулж нийт 610.632.191,23 төгрөгийн зардал гаргаад байна. Үүнээс ф газар тариалангийн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авах зорилгоор Капитрон банкнаас 1.100.000.000 төгрөгийг жилийн 7%-ийн хүүтэй, мөн АНУ-ын иргэн П.Энхсайханаас 94.000 долларыг сарын 1.7%-ийн хүүтэйгээр тус тус зээлсэн бөгөөд 2012 оноос өнөөг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 405.720.689,98 төгрөг, АНУ-аас

 

1

 

т

 

- *г

 

2012 оноос өнөөг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 405.720.689,98 төгрөг, АНУ-аас тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардалд 79.304.224,70 төгрөг, дээрх тоног төхөөрөмжийг өнөөг хүртэл ашиглаагүйн улмаас элэгдлийн зардал 82.107.276,55 төгрөг, түүнчлэн худалдан авсан газрын харуул манааны байнгын 2 ажилтаны цалингийн зардалд 2012 оноос өнөөг хүртэл нийт 43.500.000 төгрөг бүгд 610.632.191,23 төгрөгийг Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж буйг ханган шийдвэрлэж, манай компаний хохирсон ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга В.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардлагатай танилцлаа. Тус компанид учирсан 610.632.191,23 төгрөгийн хохирлыг Архангай аймгийн Х сумын Засаг дарга хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

Нэхэмжпэгч А ХХК-ий төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 129 тоот тогтоолоор Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 тоот захирамж нь Иргэдийн нийтийн хурлын санал аваагүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг зөрчиж олгосон нь тогтоогдож дуудлага худалдаа хүчингүй болсон. Би газрыг дуудлага худалдаагаар авсан учир газрыг хуулийн дагуу авсан гэж ойлгосон. Төрийн албан хаагчийн хариуцлагагүйгээс хохирсон. Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. Капитрон банкнаас авсан зээлээс 500.000.000 төгрөг, 94.000 ам.долларыг газар тариалангийн тоног төхөөрөмж авахад зориулсан. Эрх зөрчигдсөн хугацаа 2010 оноос 2016 оны хооронд хамаарч байгаа. 959 га газартай байхдаа Капитрон банкнаас авсан зээлийн хүү 231.918.286,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.090.797,76 төгрөг, П.Энхсайханаас авсан 94.000 ам. долларын хүү 67.485 ам.доллар, үүнийг өнөөдрийн ханшаар тооцож 161.711.606 төгрөг, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол 82.107.276,55 төгрөг болж байгаа. Нийт худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 164.000.000 төгрөг болсон. Энэ үнэнээс тооцон 2012 оны 5 сарын 30-наас жилд 10 хувийг хасаж элэгдэл хорогдлыг гаргасан. Энэ тоног төхөөрөмжийг одоо хүртэл ашиглаагүй, манаачаар харуулсан зардал 43.500.000 төгрөг, мөн АНУ-с тоног төхөөрөмж ачуулсан зардал 79.304.224,70 төгрөг, нийт 610.632.191,23 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжпэгч А ХХК-ий төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Асгатгрийн агро ХХК нь Хайрхан сумын зарласан газрын дуудлага худалдаанд оролцон ялж, гэрээ байгуулан Хайрхан сумын засаг даргын 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 дугаар захирамжаар 969 га газрын эзэмшигч болсон. Гэтэл газар эзэмшсэн захирамжийг тус сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 11-ний өдрийн а/89 тоот захирамжаар хүчингүй болгосон, уг а/89 тоот захирамжийг тус сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 23-ны өдрийн а/118 тоот захирамжаар, Архангай аймгийн засаг даргын 2014 оны 03 сарын 20-ны өдрийн а/156 тоот захирамжаар тус тус хүчингүй болгож улмаар Хайрхан сумын иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2015 оны 05 сарын 23-ны өдөр шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд Капитрон банк болон АНУ-ын иргэн П.Энхсайхан нараас зээл авч тоног төхөөрөмж худалдан авсан. Энэ нь 2012 оны 11 сарын а/89 тоот захирамжаар газар эзэмших захирамжийг хүчингүй болгохоос өмнө хийгдсэн ажлууд юм. Капитрон банкнаас зээл авахдаа тухайн газартаа үйл ажиллагаа явуулах зориулалтаар авсан. Хайрхан сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар Х сумын Засаг дарга буруу захирамж гаргасны улмаас учирсан 610.632.191,23 төгрөгийг Асгатгрийн агро ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2

 

Хариуцагчийн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-д газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын захирамжийг 2012 оны 11 сарын 11-ний өдрийн а/89 тоотХайрхан сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжинд компани хуульд зааснаар шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ эдлээгүй байж одоо 610.632.191,23 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Капитрон банкнаас 1.100.000.000 төгрөгийн, АНУ-ын иргэн П.Энхсайханаас 94.000 ам.долларыг тоног төхөөрөмж авах зориулалтаар зээлсэн гэдэг. Гэтэл 5 төрлийн тоног төхөөрөмж АНУ-с оруулж ирсэн байдаг. 5 төрлийн тоног төхөөрөмжийг ийм үнээр авах үндэслэл байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр хүртэл ашиглаагүй техник тоног төхөөрөмжийн элэгдлийг нэхэмжилснээ яаж тооцож гаргасан нь тодорхойгүй. Харуул манааны ажилчины цалин нэхэмжилсэн. Оюунмаа гэдэг хүн Мэндсайханы бэр эгч, энэ компаний аж ахуйн дарга. Онолбаатар гэдэг хүн нь миний аав. Манай аав 2012-2014 онд мал маллаж байсан, 2014-2017 онд Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар нүүрсний машин жолоодож байсан. Энэ талаарх нотлох баримтыг хуурамчаар хийсэн, П.Энхсайхан, П.Мэндсайхан нар 2012 тоны 2 сарын 14-нд зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл 2018 онд зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Нотариатын тухай хуульд нотариатын үйлдлийг тухай бүрд нь хийнэ гэсэн байхад 6 жилийн дараа хийсэн. Нэхэмжпэгч манай сумын Могой багт 500 га газарт газар тариалан эрхэлж байсан. Тэгэхэд энэ тоног төхөөрөмжүүд ирж ажиллаагүй юм. Иймд нэхэмжилсэн '610.632.191,23 төгрөгийг төлөх боломжгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжпэгч А ХХК нь хариуцагч Архангай аймгийн Х сумын Засаг даргаас хохирол 610.632.191,23 төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг доорхи үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Архангай аймгийн Х сумын Хануй, Хүнүйн бэлчирт 969 га газрыг А ХХК-д эзэмшүүлсэн нь 2010 оны 06 сарын 21-ний өдрийн дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 тоот захирамж, 0202787 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогддог.

А ХХК-д газар эзэмшүүлэх тухай Хайрхан сумын Засаг даргын 2010 оны 47 тоот захирамжийг тус сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 11-ний өдрийн а/89 тоот захирамжаар хүчингүй болгосон, уг а/89 тоот захирамжийг тус сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 23-ны өдрийн а/118тоот захирамжаар, Архангай аймгийн Засагдаргын 2014 оны 03 сарын 20-ны өдрийн а/156 тоот захирамжаар тус тус хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 1-р шүүх 2014 оны 02 сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 23-ны өдрийн а/118 тоот захирамжийг, тус шүүхийн 2015 оны 01 сарын 27-ний 05 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 03 сарын 20-ны өдрийн а/156 тоот захирамжийгтус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 05 сарын 23-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгч А ХХК-д газар эзэмшүүлэх тухай Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2010 оны 6 сарын 21-ний өдрийн 47 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,4.3-т заасан зохицуулалттай нийцээгүй гэж шүүх /УДШ-ийн 2015 оны 05 сарын 23-ны өдрийн 129 дүгээр тогтоол/ дүгнэжээ.

 

А ХХК нь 2010 онд Архангай аймгийн Х сумын Засаг даргын шийдвэрээр газар тариалангийн зориулалтаар Хануй Хүнүйн бэлчирт 969 га газар эзэмшиж үйл ажиллагаа явуулах зорилгоор зээл авч тоног төхөөрөмж худалдан авсан боловч уг газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь:

Газар тариалангийн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авах зориулалтаар

  1. Капитрон банкнаас 2011 оны Юсарын 13-нд авсан зээлийн хүү 231.918.286,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.090.797,76 төгрөг
  2. АНУ-ын иргэн П.Энхсайханаас зээлсэн 94.000 долларын хүү одоогийн ханшаар 161.711.606 төгрөг

Нийт хүү, нэмэгдүүлсэн хүү 405.720.689,98 төгрөг

  1. АНУ-аас газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардал 79.304.224,70 төгрөг
  2. Тоног төхөөрөмжийн элэгдэл 82.107.276,55 төгрөг
  3. харуул манааны байнгын 2 ажилтаны цалингийн зардалд нийт 43.500.000 төгрөг нийт 610.632.191,23 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжпэгч А ХХК-ий нэхэмжилсэн бусдаас авсан зээл, газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжийн зардал, манаачид төлсөн цалин зэрэг нь Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 47 тоот захирамж хүчинтэй байх хугацаанд хамаарч байна.

  1. Капитрон банкнаас 2011 оны 10 сарын 13-нд авсан зээлийн хүү 231.918.286,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.090.797,76 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагын тухайд:

Асгатгрийн агро ХХК нь 2011 оны 10 сарын 13-ны өдөр Капитрон банкнаас 1.100.000.000 төгрөгийн зээл авсан нь 3053-2011/166 дугаар зээлийн гэрээгээр /хх-Збх/ тогтоогддог. Нэхэмжпэгч П.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ зээлийн мөнгөнөөс

  1. 000         төгрөгийг газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авахад ашигласан" гэж тайлбарладаг, тул хэрэгт авагдсан 3053-2011/166 дугаар зээлийн гэрээний 1-р хавсралт дахь /хх-39х/ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлөх зээлийн хүү 281.108.333,3 төгрөгөөс
  1. 000         төгрөгт ногдох 126.498.750 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Капитрон банк нь зээлдэгчийг заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж болох бөгөөд Асгатгрийн агро ХХК-с зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхээр уг маргааныг шийдвэрлүүлэхдээ Капитрон банк нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05070 дугаар шийдвэрээр /хх-44-45х/ тогтоогддог тул нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 12.090.797,76 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

  1. АНУ-ын иргэн П.Энхсайханаас 94.000 долларын хүү одоогийн ханшаар 161.711.606 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:

П.Энхсайханаас П.Мэндсайханд 94.000 доллар зээлсэн 2012 оны 02 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ /хх-52х/ хэрэгт авагдсан боловч зээлдүүлэгч 94.000 доллар шилжүүлсэн, зээлдэгч хүлээн авсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжпэгчийг зээлийн гэрээ байгуулж 94.000 доллар хүлээн авсан гэдгээ нотолж чадаагүй байна гэж үзэж зээлийн

 

I

 

и

 

гэрээний хүү нэхэмжилсэн нэхэмжпэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

  1. АНУ-аас газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардал 79.304.224,70 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагын тухайд:

Асгатгрийн агро ХХК нь АНУ-с газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж оруулж ирсэн нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр /хх-87-90х/ тогтоогдож байна.

2012-03-29-ний өдөр 2900$, 2012-3-28-ний өдөр 15.000$ /хх-77х/, 2012-03-09-ний өдөр 1350$, 2270$ /хх-78х/, 2012-2-20-ний өдөр 1000$ /80х/, 2012-02-21-ний өдөр 3.275$ , 2012-2-22- ний өдөр 15.825$ /81 х/ нийт 41.620$ буюу Монгол банкнаас зарласан 2012 оны ханшаар тооцоход 55.604.320 төгрөгийн зардлаар АНУ-аас тоног төхөөрөмж ачуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Харин зориулалт, нэр бичигдээгүй хавтаст хэргийн 76, 79, 80-р хуудас 62.900$, 81-р хуудас 16.750$, 83-р хуудсанд авагдсан нотлох баримтыг нэхэмжпэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт биш гэж үзсэн болно.

  1. Тоног төхөөрөмжийн элэгдэл 82.107.276,55 төгрөг, харуул манааны байнгын 2 ажилтаны цалинд нийт 43.500.000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжпэгчийн төлөөлөгч “тоног төхөөрөмжийн үнээс жил тутамд тоног төхөөрөмжийн элэгдлийг 10 хувиар тооцож хассан” гэж тайлбарлаж байгаа боловч, компаний данс бүртгэлээр тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол хассан санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй тул тоног төхөрөмжийн элэгдлийн зардлыг, мөн 2 манаач ажилчинд цалин өгсөн талаар нотлох баримт байхгүй тул манаачийн цалин тус тус нэхэмжилсэн нэхэмжпэлийг шаардлагыг хангах ^ үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргаасҮШ?. 103.070 төгрөг гаргуулж Асгатгрийн агро ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 428.529.121,23 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Х сумын Засаг даргаас 182.103 070 /нэг зуун наян хоёр сая нэг зуун гурван мянга дал/ төгрөг гаргуулж А ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 428.529.121,23 /дөрвөн зуун хорин найман сая таван зуун хорин есөн мянга нэгзуун хорин нэг/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.211.111 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Архангай аймгийн Х сумын Засаг даргаас 1.068.465 төгрөг гаргуулж А ХХК-д олгосугай.
 

5

 
  1. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

Д.БАЙГАЛМАА

ГАЛАН

Г.ЭНХ-АМГАЛАН